Бичлэгийн тоо 85

 

Солонгос улсын томоохон банкуудын нэг болох Шинхан банк Монголчуудад банкны үйлчилгээг хялбар дөт аргаар авдаг болгохын тулд бидэнд хандсан олон чиглэлт үйл ажиллагааг явуулж эхлээд удаагүй байгаа билээ. 

Үйлчилгээ эхлээд төд удаагүй боловч өдөр ирэх дутам хэрэглэгчдийн тоо улам нэмэгдсээр байна. 

Энэ удаа та бүхэнд Албан ёсны хэрэглэгчийн төвийг хэрхэн ашиглах тухай товч танилцуулья.  

Монгол хэрэглэгчийн төв 1577-8380-5

  1.  Банкны үйлчилгээ авахыг хүсэж байгаа боловч салбар нь хаана байрладаг эсэхийг мэдэхгүй бол салбарын байрлалыг лавлах.
  2. Шинхан банкны карт нээлгэх болон банкны салбар дээр очиж ямар нэг үйлчилгээ авахаар очоод хэл ойлголцохгүй ч юм уу? Таны хүссэн үйлчилгээг хийж өгөхгүй бол тусламж авч болно. Банкны ажилчинд 1577-8380-5 гэж бичээд залгаад өг гэж хэлнэ.
  3. Монгол хэл дээрх болон Солонгос хэл дээрх интернэт банкны эрх авсан боловч ашиглаж чадахгүй байвал шууд бидэн рүү залгана уу. Хэрэглэгчийн төвд интернэтийн мэргэжилтэн ажиллаж байгаа тул таньд туслах болно.
  4. Интернэт болон фон банкны эрх авсан боловч интернэт ашиглахад хэцүү бол биднээр дамжуулан банк хоорондын шилжүүлэг, утас , тог, газны төлбөр, байрны түрээс зэрэг мөнгөн шилжүүлгийн бүхий л төрлийн үйлчилгээг хийлгэх боломжтой. Хамгаалалтын карт тань байвал шилжүүлэг явуулахад асуудал байхгүй.
  5. Шинхан банкаар дамжуулан гадаад руу шилжүүлэг хийгээд шилжүүлэг хийгдсэн эсэх, болон өөр бусад шилжүүлгийн тухай мэдээлэл лавлах, ханш асуух
  6. 5: Дансны үлдэгдэл болон гүйлгээний тухай мэдээлэл авах.

    Дээрх үйлчилгээнүүдийг  хэрэглэгчийн төвд ажиллаж буй Монгол ажилчнаар дамжуулан бусад Солонгос хүний нэгэн адил авах боломжтой боллоо.

    Монголчууд та бүхэнд зориулан

    Мөнгөн шилжүүлэг 2000доллараас доош бол 5000вон (ХААН, ГОЛОМТ)

    Шилжүүлэг хийхэд сприйд 50хувийн хөнгөлөлт үзүүлж байна.

     

    Ялангуяа

    Ажлаа хийж байхдаа дансанд цалин орсон эсэхээ мэдэхийг хүссэн хүн, гадаад ярианы карт гэнэт хэрэгтэй болоод ажлын цагаар банк явж шилжүүлэг хийж чадахгүй бол,

    утас, газ, тогны мөнгө зэрэг бүх мөнгө гараад үлдэгдэл хэд үлдсэн эсэхийг мэдсэн хүн.

    Түүнчлэн шинхан банктай холбоотой зүйлийг лавлахыг хүсвэл 1577-8380-5руу утасдаарай

    Таны асуултанд хариулахад хэзээд бэлэн байна.

    Бид таны төлөө.

    SHINHAN BANK CALL CENTER 1577-8380~5 mongolian language

    profile
    Холбоотой бичлэг :
    http://www.mglclub.com/3880071/143/trackback
    List of Articles
    Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
    Зарлал Help ҮЙЛДВЭРИЙН ОСЛЫН ТУХАЙ ҮНЭГҮЙ СУРГАЛТ file ONESTOPSERVICE 2016-09-28 7061
    Зарлал Help ХУУЛЬ БОЛОН ВИЗНИЙ АСУУДАЛ ТАНЫГ ЗОВООЖ БАЙНА УУ? file Levi`s 2012-03-02 59081
    배너신청
    자생병원

    배너신청