Бичлэгийн тоо 85

Та банкны үйлчилгээ авахын тулд юуны түрүүн хугацаа нь дуусаагүй гадаад пасспорттой байх ёстой. Хэрвээ гадаад иргэний үнэмлэхтэй бол гадаад иргэний үнэмлэх, пасспорт авч очих шаардлагатай юм шүү.

 Визтэй эсэх хамааралгүйгээр хүчинтэй гадаад пасспорттой бол ойролцоох банкны салбар дээр очоод данс нээлгэн гүйлгээ хийлгэх бүрэн боломжтой.

Хэрвээ та хэлний бэрхшээлээс болж банк явахаас төвөгшөөж байгаа бол Монгол лавлах ажиллаж байгаа Шинхан банкыг зориорой. Аль ч салбар дээр очсон 1577-8380 залгаад  5ыг сонговол таны өмнөөс орчуулга хийж өгөх болно. Мөн түүнчлэн шинхан банктай холбоотой бүхий л зүйлийн тухай лавлаж болно.

Зөвхөн мөнгөн шилжүүлэг, орчуулгын зорилгоор байгуулагдсан бус шинхан банктай холбоотой бүх төрлийн мэдээлэл өгч та бүхэнд үйлчлэх зорилгоор байгуулагдсан мэргэжлийн хэрэглэгчийн төв гэдгийг бүү мартаарай.

Хэрэглэгчийн төвийг хэрхэн ашиглаж, ямар ямар үйлчилгээ авч болохыг жич танилцуулах болно.

Мөн шинхан банкны зүгээс Монголчууд та бидэнд зориулан ямар үйлчилгээ, хөнгөлөлт олгож байгаа тухай мэдээллийг ч оруулах болно.

Гишүүд та бүхэн ч сонирхсон зүйл байвал энэ буланд бас хандаж болох юм.

 

Тус булангаар дамжуулан банкны талаарх мэдээлэл гаргах боломж олгосон Mglclub.com cайтад талархал илэрхийлье

Цаашид та бүхний хэрэгтэй мэдээлэлээр дүүрэн булан болохыг хичээх болно.

Баярлалаа

 

SHINHAN BANK CALL CENTER 1577-8380~5

 

 

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3858683/de6/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Help ҮЙЛДВЭРИЙН ОСЛЫН ТУХАЙ ҮНЭГҮЙ СУРГАЛТ file ONESTOPSERVICE 2016-09-28 7061
Зарлал Help ХУУЛЬ БОЛОН ВИЗНИЙ АСУУДАЛ ТАНЫГ ЗОВООЖ БАЙНА УУ? file Levi`s 2012-03-02 59081
배너신청
자생병원

배너신청