Бичлэгийн тоо 85


Дэлхийд тэргүүлэгч Euromoney сэтгүүл Голомт банкийг
“Монгол Улсын шилдэг банк”-аар тодрууллаа


D3S_1772.jpg

Банк санхүүгийн салбарын дэлхийд тэргүүлэгч сэтгүүл болох  Euromoney 7 дугаар сарын 7-ны орой “Euromoney Award for Excellence 2011” шагналын эзэн болсон дэлхийн шилдэг банкуудыг цахим хуудсаараа  дамжуулан албан ёсоор зарласан билээ. Уг нэр хүнд бүхий шагналыг гардуулах ёслолын ажиллагаа 2011 оны 7 дугаар сарын 14-ний Пүрэв гарагт Хонг Конгт болсон бөгөөд Монгол Улсын банк санхүүгийн салбарт тэргүүлэгч Голомт банк “The Best Bank in Mongolia – 2011” буюу 2011 оны “Монгол Улсын Шилдэг банк” шагналын эзэн боллоо.

Дэлхийд нэр хүнд бүхий Euromoney сэтгүүлийн сэтгүүлч, судлаачид жил бүр дэлхийн бүх улсын банкуудын санхүүгийн үзүүлэлт, тухайн онд бий болгосон ололт амжилт, улс орныхоо эдийн засаг, хөгжил дэвшилд оруулж буй хувь нэмэр, харилцагчиддаа үзүүлж буй байдал үйлчилгээний чанар, шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлсэн байдал зэрэг олон үзүүлэлтүүдийг нэгтгэн судалгаа шинжилгээ хийсний үндсэн дээр “Дэлхийн шилдэг”, “Бус нутгийн шилдэг”, “Улс орны шилдэг” банкуудыг тодруулдаг юм.

“Euromoney Award for Excellence 2011” шагналын комиссын зүгээс Голомт банкийг Монгол Улсын шилдэг банкаар шалгаруулах болсон үндэслэлдээ “Голомт банкны хамгийн гол онцлог бол байгууллагад зориулсан банкны үйлчилгээгээрээ улсдаа тэргүүлэгч бөгөөд нийт активаараа Монгол Улсын хамгийн том банк юм. Мөн түүнчлэн нийт активын өсөлтөөрөө Хаан, Худалдаа Хөгжлийн банкуудаас илүү өндөр өсөлтийг гаргасан. Гүйцэтгэх захирал Жон Финиганаар удирдуулсан уг банк өнгөрөгч онд өөрийн хөрөнгөө 54 сая ам.доллараас 104 сая ам.доллар болгон 2 дахин нэмэгдүүлсэн, үйл ажиллагааны ашиг нь 39 сая ам.доллар байгаагийн зэрэгцээ чанаргүй зээлийн хувь хэмжээг 2.1 хувь хүртэл бууруулсан зэрэг санхүүгийн болон үйл ажиллагааны бусад олон амжилтуудыг гаргасан байна” гэж дурьджээ.




Ийнхүү Голомт банкны зах зээлд тэргүүлэгч байр суурь, найдвартай байдал, санхүүгийн хүчирхэг үзүүлэлтүүд, харилцагчид үйлчлүүлэгчиддээ үзүүлж буй шилдэг үйлчилгээ, шинэ дэвшилтэт технологи бүхий шинэ үйлчилгээ нэвтрүүлсэн байдал зэрэг нь энэхүү нэр хүндтэй шагналыг хүртэх болзлыг хангажээ. Голомт банк нь 2010 оны санхүүгийн үзүүлэлтээр 1 их наяд 574 тэрбум төгрөгийн активтайгаар Монгол Улсын хамгийн том банк болсон бөгөөд  банкны салбарын нийт активийн 25 хувь, хадгаламжийн 30 хувь, картын бэлэн бус төлбөр тооцооны 60 хувь, олон улсын төлбөр тооцооны 60 хувь, гадаад худалдааны санхүүжилтийн 50 хувийг тус тус эзэлж салбартаа  тэргүүлэгч байр суурийг эзэлсээр байна.

Мөн түүнчлэн Голомт банк зөвхөн дотоодын төдийгүй олон улсын нэр хүнд бүхий байгууллагуудын итгэлийг хүлээсээр ирсэн. Өнгөрөгч онд болсон томоохон үйл явдлыг дурьдвал Голомт банк дэлхийд тэргүүлэгч хөрөнгө оруулалтын сан болох Арабын нэгдсэн Эмират улсын Абу Дабигийн Хөрөнгө Оруулалтын Зөвлөлтэй хоёрдогч өглөгийн зээлийн гэрээ байгуулсан байна. Энэ нь уг банкны дэлхийд тэргүүлэгч Кредит Свисстэй байгуулсан хамтын ажиллагаатай ижил төстэй бөгөөд Голомт банк нь дэлхийд тэргүүлэгч санхүүгийн байгууллагуудын итгэлийг хүлээж хувь эзэмших сонирхолд суурилсан гэрээ байгуулсан Монгол улсын цорын ганц банк болсон байна.


profile
Файл оруулах
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4860165/c9c/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал Help ҮЙЛДВЭРИЙН ОСЛЫН ТУХАЙ ҮНЭГҮЙ СУРГАЛТ file ONESTOPSERVICE 2016-09-28 7061
Зарлал Help ХУУЛЬ БОЛОН ВИЗНИЙ АСУУДАЛ ТАНЫГ ЗОВООЖ БАЙНА УУ? file Levi`s 2012-03-02 59081
84 Help Ганцэцэгт гүн эмгэнэл илэрхийлье! [195] ADVertisement 2010-09-17 53877
83 Help БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах [1] [2] ONESTOPSERVICE 2012-01-04 40865
82 Website www.workinkorea By KOILAF file [1] sysop5 2008-07-08 33650
81 Help Хүний хөгжил сангаас Монголын иргэн бүрт хүртээж буй хишиг хувь [1] ONESTOPSERVICE 2012-01-10 27346
80 Help Хүний хөгжил сангаас олгож буй хишиг хувийг 2012 оны 6сар хүртэл олгоно. ONESTOPSERVICE 2012-02-09 24829
79 Банкны мэдээлэл Байрны зээлийн тухай admin 2011-01-28 24139
78 Website Korean Migrant's center file [1] sysop5 2008-07-07 24050
77 Help БНСУ-ДАХЬ НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВИЙН ТАНИЛЦУУЛГА ONESTOPSERVICE 2011-12-22 23888
76 Website Migrant's Hospital (free) file sysop5 2008-07-13 23286
75 Website http://global.library.kr file [1] ADVertisement 2009-04-07 21749
74 Help Гадаад ажилчдын Солонгос хэлний тэмцээн file ADVertisement 2011-07-04 20884
73 Help Цагаач Эмэгтэйчүүдийн Эрхийг Хамгаалах Төв өөс sumowoman 2010-12-10 20442
72 Help БНСУ-Д АЖИЛЛАЖ БУЙ ЭРХЭМ ХҮНДЭТ АЖИЛЧДАА ГАДААД АЖИЛЧДЫГ ДЭМЖИХ ТӨВД ТАВТАЙ МОРИЛНО УУ? гадаад ажилчдыг дэмжих төв 2010-12-16 20433
71 Help ОХИНД МИНЬ АМЬ НАС ХАЙРЛААЧ file [1] admin 2011-04-25 19690
70 Банкны мэдээлэл СОЛОНГОСТ БАЙГАА МОНГОЛЧУУД ЭХ ОРНЫ ХИШГЭЭ ЯАЖ АВАХ ВЭ? SVBM 2011-12-21 19393
69 2012 외국의료인진료코디네이터양성과정 [1] medicine 2012-03-28 19036
68 Help Гадаад Иргэдэд Үйлчлэх Төвөөр өргөнөөр үйлчлүүлнэ үү ӨДРИЙН МЭНД 2010-12-17 18864
67 Help Хамтдаа оноо үдье sumowoman 2010-12-10 18415
66 Банкны мэдээлэл Гадаадад суралцагч оюутан залуус аа... ADVertisement 2011-08-12 17863
배너신청
자생병원

배너신청