Бичлэгийн тоо 85

IMG_8036.JPG

 

Банк санхүүгийн салбарт тэргүүлэгч Голомт банк Монгол Улсын далайд гарах хамгийн дөт зам гэж тодорхойлогдсон Сүхбаатар аймагт тооцооны төвөө нээлээ. Сүхбаатарчуудтай мэндлэн золгох ёслолын ажиллагааны нэгэн хэсэг болгож Голомт банкны Сүхбаатар тооцооны төвийн хамт олон өнгөрөгч ням гарагт ард иргэд, байгууллагуудад үйл ажиллагаагаа танилцуулах харилцагчийн өдөрлөг, төрөл бүрийн уралдаан тэмцээн, урлагийн оддын тоглолтоор үргэлжилсэн цэнгээнт шоуг Баруун-Урт хотын төв Жанжин Сүхбаатарын талбайд бүтэн өдрийн турш амжилттай зохион байгууллаа. Мөн түүнчлэн 2011 оны 5 дугаар сарын 31-ний билэгт сайн өдөр шинэ тооцооны төвийн нээлтийн үйл ажиллагааг ёслол төгөлдөр тэмдэглэлээ.

Сүхбаатар аймаг нь Монгол орны хамгийн зүүн урд захын тал, хээрийн бүсэд оршдог, 55 мянган хүн ам, 16000 өрхтэй. Эдийн засгийн голлох салбар нь мал аж ахуй боловч сүүлийн жилүүдэд аж үйлдвэр, уул уурхай эрчимтэй хөгжиж, уул уурхай, аж үйлдвэрлэлээр Монгол Улсдаа 5-рт, зүүн бүсийн хэмжээнд 1-рт ордог ирээдүйн Монголын хөгжлийн гол тулгуур болох аймаг ажээ. Сүхбаатар аймаг нь Бичигтийн боомтоороо дамжуулан Ази-Европыг холбох төмөр замын зангилаа нутаг бөгөөд шинээр байгуулагдаж буй Монгол Улсын хөндлөн тэнхлэгийн төмөр замын гол төв болж байна. Энэ бүхэн нь Сүхбаатар аймаг ойрын ирээдүйд Монгол Улсыг далайтай холбох хамгийн дөт зам болж, Монгол Улсын ачаа эргэлтийн дийлэнх хувийг гүйцэтгэх боломжтой гэдгийг илэрхийлж байна. Мөн түүнчлэн сүүлийн жилүүдэд Сүхбаатар аймагт аж үйлдвэр, барилга, барилгын үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байгаагийн нэг жишээ нь дөнгөж саяхан Монгол Улсын барилгын цэргийн анги Сүхбаатар аймагт нээлтээ хийсэн явдал юм.

             Голомт банкны харилцагчийн өдөрлөг, нээлтийн ёслолын ажиллагаанд хуран цугларсан хүндэт зочид, нутгийн ард иргэд аймгийн банк санхүүгийн зах зээлд Голомт банк гэсэн хүчирхэг банк орж ирснээр орон нутаг дахь чөлөөт өрсөлдөөнийг бий болгож, ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын банк санхүүгийн шилдэг үйлчилгээг түргэн шуурхай авах боломж өргөжихийн зэрэгцээ эрчимтэй хөгжлийн гараан дээр буй Сүхбаатар аймгийн үйлдвэрлэл, бизнесийн салбарынхныг дэмжиж ажилласнаар Голомт банк орон нутгийн эдийн засаг, бизнесийн хөгжлийн түшиг тулгуур болно гэдэгт итгэлтэй байна гэдгээ илэрхийлж байлаа.

Ийнхүү Голомт банкны 71 дэх нэгж Сүхбаатар аймагт үйл ажиллагаагаа амжилттай эхлүүлж, нийт Сүхбаатарчууддаа шилдэг, шинэлэг гэсэн тодотголтой бүхий л банк санхүүгийн иж бүрэн үйлчилгээг ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад түргэн шуурхай хүргэхээ амлаж байна.

 

 

profile
Файл оруулах
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4659457/0e8/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал Help ҮЙЛДВЭРИЙН ОСЛЫН ТУХАЙ ҮНЭГҮЙ СУРГАЛТ file ONESTOPSERVICE 2016-09-28 7061
Зарлал Help ХУУЛЬ БОЛОН ВИЗНИЙ АСУУДАЛ ТАНЫГ ЗОВООЖ БАЙНА УУ? file Levi`s 2012-03-02 59081
45 Банкны мэдээлэл Банкныхаа ажилтан бус эзэн болох боломж Голомтчуудад нээгдлээ ADVertisement 2011-05-24 13008
44 Банкны мэдээлэл Д.Баясгалан: Ажилтнуудтайгаа эрх ашгаа нэгтгэх нь амжилт авчирдаг ADVertisement 2011-05-25 12854
43 Банкны мэдээлэл Голомт банкны нэрэмжит Оюутны эрдэм шинжилгээний бага хурал ширүүн өрсөлдөөн дор явагдлаа file ADVertisement 2011-05-30 16620
» Банкны мэдээлэл Голомт банк Сүхбаатар аймгийн эдийн засаг, бизнесийн хөгжлийн түшиг тулгуур болно file ADVertisement 2011-06-03 15466
41 Банкны мэдээлэл Яг одоо шилжүүлгийн ханш 1086,60 байна admin 2011-06-15 15126
40 Банкны мэдээлэл Доллараар гүйлгээ хийхэд анхаарах зүйл admin 2011-06-15 16368
39 Банкны мэдээлэл Голомт банк МИАТ ХК-ий Боинг 767-300 ER худалдан авалтыг дэмжив file ADVertisement 2011-06-28 15567
38 Банкны мэдээлэл ВАЛЮТЫН АРИЛЖААНЫ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ЭЭЛЖИТ ДӨРӨВДҮГЭЭР ЗӨВЛӨЛГӨӨН file ADVertisement 2011-07-04 16050
37 Help Гадаад ажилчдын Солонгос хэлний тэмцээн file ADVertisement 2011-07-04 20884
36 Банкны мэдээлэл “Явдаг АТМ”-ыг хаагуур явуулмаар байна? file ADVertisement 2011-07-06 14641
35 Банкны мэдээлэл Дэлхийд тэргүүлэгч Euromoney сэтгүүл Голомт банкийг “Монгол Улсын шилдэг банк”-аар тодрууллаа file ADVertisement 2011-07-18 16926
34 Банкны мэдээлэл Гадаадад суралцагч оюутан залуус аа... ADVertisement 2011-08-12 17863
33 Банкны мэдээлэл Н.Очирхуяг: Мөнгөн хөрөнгөө ямар хэмжээгээр өсч буйг шууд харах боломжийг хадгаламжийн сертификат олгоно ADVertisement 2011-08-12 16316
32 Банкны мэдээлэл Шилдэг банк “Кино үйлдвэр”-т өргөжин тэллээ... file ADVertisement 2011-08-26 15902
31 Банкны мэдээлэл СОЛОНГОСТ БАЙГАА МОНГОЛЧУУД ЭХ ОРНЫ ХИШГЭЭ ЯАЖ АВАХ ВЭ? SVBM 2011-12-21 19393
30 Банкны мэдээлэл Хадгаламж банк "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжигч байгууллага"-аар шалгарлаа SVBM 2011-12-22 14831
29 Help БНСУ-ДАХЬ НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВИЙН ТАНИЛЦУУЛГА ONESTOPSERVICE 2011-12-22 23888
28 Help БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах [1] [2] ONESTOPSERVICE 2012-01-04 40865
27 Help Хүний хөгжил сангаас Монголын иргэн бүрт хүртээж буй хишиг хувь [1] ONESTOPSERVICE 2012-01-10 27346
26 Help Хүний хөгжил сангаас олгож буй хишиг хувийг 2012 оны 6сар хүртэл олгоно. ONESTOPSERVICE 2012-02-09 24829
배너신청
자생병원

배너신청