Бичлэгийн тоо 85

БНСУ дахь Голомт банкны үйл ажиллагаа өргөжиж Сөүл хотод төлөөлөгчийн газар нь нээгдлээ


Монголчуудын хамгийн олноор ажиллаж амьдарч буй БНСУ дахь Голомт банкны үйл ажиллагаа  өргөжин тэлж Сөүл хотын Мапо дүүрэгт  тус банкны  хоёр дахь төлөөлөгчийн газар албан ёсоор нээгдлээ.

Өнгөрсөн хугацаанд үйлдвэрлэл өндөр хөгжсөн Ансан хотод тус банкны төлөөлөгч  монголчууддаа зориулан мөнгөн гуйвуулга, онлайнаар хадгаламжийн данс нээх үйлчилгээ, мөнгөн хадгаламж, орон сууцны зээл зэрэг банкны багц бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг чанарын өндөр түвшинд хүргэж ирсэн  бөгөөд ийнхүү тус банк Сөүл хотод төлөөлөгчийн газраа нээснээр илүү олон хүнд хүрч ажиллах боломжтой боллоо.

Монголын хамгийн том банк болох нь 2010 оны арилжааны банкуудын санхүүгийн үзүүлэлтээр тодорхой болсон Голомт банк  хилийн чанадад аялж зугаалж, амьдарч сурахаар явж буй хэн бүхний хэрэгцээнд тохирсон банкны үйлчилгээг дэлхийн жишигт нийцсэн стандартаар хүргэж ирсэн юм.

Тэр дундаа хэн нэгэн дотны хүнээрээ дамжуулан Монгол дахь банкинд мөнгөө хадгалуулдаг байсан цаг ард хоцорсныг зарлаж, онлайнаар хадгаламжийн данс нээлгэж, интернэт банкаар мөнгөн хадгаламжаа захиран зарцуулах шинэ боломжийг гадаадад ажиллаж амьдарч буй монголчуудынхаа өмнө нээсэн нь олон хүний талархлыг хүлээсэн анхдагч алхам болсон юм.

Харийн орноос гэр бүлийнхэндээ мөнгө илгээх, хуримтлуулсан мөнгөө найдвартай хадгалуулах цаашлаад хүссэн орон сууцаа хэн нэгнээр зуучлуулгүйгээр банкны зээлд хамрагдаж авах гээд санхүүгийн олон янзын хэрэгцээ шаардлага гадаадад ажиллаж амьдарч буй элэг нэгтнүүдэд бий. Тэдний хэрэгцээ шаардлагыг ханган ажиллахын төлөө БНСУ-ын Сөүл хотын Мапо дүүрэг, 6-р шугам, Дэхүн зогсоол, 4-р гарцны ойролцоох Шинхан банкны байранд ийнхүү Голомт банк үйл ажиллагаа явуулж эхэллээ.


Map_seoul.jpg

profile
Файл оруулах
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4521245/933/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал Help ҮЙЛДВЭРИЙН ОСЛЫН ТУХАЙ ҮНЭГҮЙ СУРГАЛТ file ONESTOPSERVICE 2016-09-28 7061
Зарлал Help ХУУЛЬ БОЛОН ВИЗНИЙ АСУУДАЛ ТАНЫГ ЗОВООЖ БАЙНА УУ? file Levi`s 2012-03-02 59081
84 Help Ганцэцэгт гүн эмгэнэл илэрхийлье! [195] ADVertisement 2010-09-17 53877
83 Help БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах [1] [2] ONESTOPSERVICE 2012-01-04 40865
82 Website www.workinkorea By KOILAF file [1] sysop5 2008-07-08 33650
81 Help Хүний хөгжил сангаас Монголын иргэн бүрт хүртээж буй хишиг хувь [1] ONESTOPSERVICE 2012-01-10 27346
80 Help Хүний хөгжил сангаас олгож буй хишиг хувийг 2012 оны 6сар хүртэл олгоно. ONESTOPSERVICE 2012-02-09 24829
79 Банкны мэдээлэл Байрны зээлийн тухай admin 2011-01-28 24139
78 Website Korean Migrant's center file [1] sysop5 2008-07-07 24050
77 Help БНСУ-ДАХЬ НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВИЙН ТАНИЛЦУУЛГА ONESTOPSERVICE 2011-12-22 23888
76 Website Migrant's Hospital (free) file sysop5 2008-07-13 23286
75 Website http://global.library.kr file [1] ADVertisement 2009-04-07 21749
74 Help Гадаад ажилчдын Солонгос хэлний тэмцээн file ADVertisement 2011-07-04 20884
73 Help Цагаач Эмэгтэйчүүдийн Эрхийг Хамгаалах Төв өөс sumowoman 2010-12-10 20442
72 Help БНСУ-Д АЖИЛЛАЖ БУЙ ЭРХЭМ ХҮНДЭТ АЖИЛЧДАА ГАДААД АЖИЛЧДЫГ ДЭМЖИХ ТӨВД ТАВТАЙ МОРИЛНО УУ? гадаад ажилчдыг дэмжих төв 2010-12-16 20433
71 Help ОХИНД МИНЬ АМЬ НАС ХАЙРЛААЧ file [1] admin 2011-04-25 19690
70 Банкны мэдээлэл СОЛОНГОСТ БАЙГАА МОНГОЛЧУУД ЭХ ОРНЫ ХИШГЭЭ ЯАЖ АВАХ ВЭ? SVBM 2011-12-21 19393
69 2012 외국의료인진료코디네이터양성과정 [1] medicine 2012-03-28 19036
68 Help Гадаад Иргэдэд Үйлчлэх Төвөөр өргөнөөр үйлчлүүлнэ үү ӨДРИЙН МЭНД 2010-12-17 18864
67 Help Хамтдаа оноо үдье sumowoman 2010-12-10 18415
66 Банкны мэдээлэл Гадаадад суралцагч оюутан залуус аа... ADVertisement 2011-08-12 17863
배너신청
자생병원

배너신청