Монгол Улс, БНСУ-ын ГХЯ-дын консулын ээлжит зөвлөлдөх уулзалт болов.
Help Уншсан 7217 vote 0 2014.06.03 18:13:18
ГХЯ-ны Консулын газрын захирал Ш.Сүхбаатар БНСУ-аас Монгол Улсыг хавсран
суудаг Австрали, Чили, Колумб, Ватикан, Мексик, Парагвай болон Сингапурын
ЭСЯ-ны консулуудын уулзалтыг Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-нд зохион
байгуулав. Уулзалтаар Монгол Улсын консулын бодлого, харилцааны талаар танилцуулга
хийж, консулуудын сонирхсон асуултанд хариулав. Энэ удаагийн арга хэмжээ нь
харилцан мэдээлэл солилцох, иргэдийн эрх ашгийг хамгаалахад ач холбогдолтой
боллоо хэмээн гадаад орнуудын консулууд хэлээд, цаашид ийм төрлийн арга хэмжээг
тогтмол зохион байгуулж байхыг санал болголоо. Монгол Улс, БНСУ-ын ГХЯ-дын консулын ээлжит VIII
зөвлөлдөх уулзалт болов Монгол Улс, БНСУ-ын ГХЯ-дын консулын ээлжит VIII зөвлөлдөх уулзалт 2014 оны
5 дугаар сарын 28-ний өдөр БНСУ-ын Сөүл хотноо болж өнгөрөв. Зөвлөлдөх
уулзалтад Монголын талаас ГХЯ-ны Консулын газрын захирал Ш.Сүхбаатар, БНСУ-ын
талаас ГХЯ-ны Хилийн чанад дахь солонгос иргэд, консулын асуудал хариуцсан
газрын ерөнхий захирал Ли Мён Ёл тэргүүтэй төлөөлөгчид оролцов. Монголын талын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Гадаад харилцааны яам, ИХШХЕГ,
ХХЕГ, ЦЕГ, Хөдөлмөрийн харъяа Нэг цэгийн үйлчилгээний төв, Нийгмийн хамгаалалын
үйлчилгээний төв зэрэг байгууллага, Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын
яамны Консулын хэлтэс, визийн тасгийн удирдлагууд орж ажиллав. Зөвлөлдөх уулзалтаар БНСУ-д сурч, ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын
иргэд, хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, хоёр улсын хооронд
консулын асуудлаар байгуулсан гэрээ, конвенцийн хэрэгжилтийг дүгнэх, иргэд
харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, хүндрэл бэрхшээлийг арилгах, гэмт хэрэг,
зөрчилд холбогдсон, ял эдэлж буй иргэдийг шилжүүлэх, манай сураггүй алга болсон
иргэдийг олж тогтоох зэрэг асуудлаар санал солилцож, Монгол иргэдэд виз
олгохдоо шаарддаг барьцаа мөнгөний хэмжээг бууруулах, Монгол иргэдээс
бүрдүүлдэг визийн материалын тоог цөөрүүлэх, виз олголтын хугацааг богиносгох
талаар хоёр тал тохиролцоонд хүрэв.