Логоны тайлбар

Билэг тэмдэг:

  лого нь дугуй дэвсгэртэй байна. Дугуй дэвсгэрийн дээд талаар хагас тойрог хэлбэр гарган монголоор буюу эх хэлээр ЭХ ОРОНДОО ИРЭГСДИЙГ ДЭМЖИХ ТӨВ, харин доод талаар нь хагас тойрог хэлбэр гарган Orientation Resource Center хэмээн бичсэн байна.Энэ нь тус төрийн бус байгууллагын албан ёсны нэр.

 

Дээрх монгол англи үгнүүдийн дотуур монгол үндэстний гэрийн тооныг төлөөлөн дүрсэлсэн том жижиг хоёр тойрог болон дөрвөн зүг найман зовхис заасан цацраг хэлбэртэй байрлах шулуунууд байна.  Мөн энэ тойргийн голд бас нэгэн жижиг тойрог байх бөгөөд монгол гэрийн тооны хоёр тойрогтой хамт өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийг илэрхийлнэ.

Логоны гол хэсэг болсон дэлхийн газрын зургаар монголчууд дэлхийд, дэлхийн улс орнууд монголд адилхан бид нэг тоонт гэрт багтдаг гэсэн утга санааг илэрхийлнэ.

Логоны дүр болон үсэгнүүд эрт дээрээс монголчуудын уламжлан ирсэн мөнх хөх тэнгэрийг билэгдэн хөх өнгөөр байх бөгөөд дэвсгэр өнгө нь хиргүй цагаан, энхий сэтгэлийн илэрхийлэл цагаан өнгөтэй байна.

 

2.      “Эх орондоо ирэгсдийг дэмжих төв” ТББ-н брэндийн тайлбар

“Эх орондоо ирэгсдийг дэмжих төв” ТББ-н брэнд гэж төвийн лого, нэр, уриа, өнгийг хэлж байна. Уриа гэдэг нь “Бид хамтдаа чадна” гэдэг үгийг хэлнэ.

 

3.      “Эх орондоо ирэгсдийг дэмжих төв” ТББ-н нэр, товчлол

Монгол бичгийн зөв бичих дүрмийн дагуу Эх Орондоо Ирэгсдийг Дэмжих Төв хэмээн бичих ба товчлон бичихдээ “ДЭМ” төв  хэмээн хэрэглэж болно. Тус төвийн үйл ажиллагааны гол зорилтыг агуулж албан ёсны дэлгэрэнгүй нэрэнд тодотгон орсон Дэмжих  гэсэн үйл үгийн үндэс болох ДЭМ гэсэн үгэнд орсон үсэгнүүдийг томоор бичиж ард нь төв гэр тодотгон хэрэглэнэ. Харин англиар < Orientation Resource Center > хэмээн бичих буюу \DEM center\ хэмээн товчилно. Англиар <:DEM > гэдэг үгийг ямар ч тохиолдолд товчлохгүйгээр бичнэ.

 

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn