Бичлэгийн тоо 26

АРАВДУГААР САР

Уншсан 18454 vote 0 2008.10.08 17:49:59
 
Хонь (III/21-IV/19)
АЯЛАЛААР ЯВАХАД ТОХИРОМЖГЇЙ
Энэ сард ажил дээр чинь муу санаатны атаа жєтєє, гэнэтийн саадаас болж ашигтай, бїтэмжтэй байгаа зїйлд тань саад болох болно. Санхїїгийн байдал муудна. Нєлєє бїхий хїн, тєрєл садан, найз нєхдєєсєє тусламж авах бололтой. Зєв бодол гаргах хїсэлгїй байгаа байдал тань даргатайгаар зєрчилдєхєд хїргэнэ. Найзуудаасаа зєвлєгєє ав. Гэхдээ тэдний зєвлєгєєнд бїрэн дїїрэн найдах хэрэггїй. Харин эмэгтэй хонинуудыг сонирхолтой уулзалт хїлээж байна. Хуучин харилцаагаа сэргээх, шинэ учрал тохиолдож магадгїй. Харин эрэгтэй хонинууд єр ширээ тєлж, шийдээгїй асуудлаа шийдэхийг эрхэмлэ.
Їхэр (IV/20-V/20)
БЇТЭЭЛЧ ЭРЧЇЇД ОНГОД ХИЙМОРЬ ДЇЇРЭН БАЙНА
Сарын эхэнд таны дур булаам, бусдыг татах чадвар тань нэмэгдсэнээр замд тохиолдсон бїхий л саад бэрхшээлийг даван туулж амжилтанд хїрэх болно. Гэхдээ таны амьдралд олон таагїй зїйл, гай зовлон учруулах хїнтэй танилцахаас болгоомжил. Санхїїгийн харьцаа холбоонд тааламжтай тул гэнэт их ашиг орлого олж магадгїй. Хэн нэгэн таны сайхан сэтгэл, нээлттэй, илэн далангїй байдлыг тань буруугаар ашиглаж магадгїй тул сэрэмжил. Сарын сїїлээр аливаа ажил тєрєл явуулах, бїтээлч ажил хийхэд мєн дотны хїмїїстэйгээ халуун дулаан уур амьсгал бїрдїїлж ярилцахад хамгийн таатай мєч тул ашиглахыг хичээ. Бїтээлч ажил хийдэг эрэгтэй їхрїїд онгод хиймороор дїїрэн байна. Харин эмэгтэй їхрїїдийг од гаригс хїч чадлаа зєв хуваарилж эхлїїлсэн ажил тєрлєє амжилттай, хурдан дуусгахыг зєвлєж байна. Эмэгтэй їхрїїд нєлєє бїхий хїнээс санхїїгийн дэмжлэг авч болзошгїй.
Ихэр (V/21-VI/20)
САНХЇЇГИЙН БАЙДАЛ САЙЖИРНА
Гариг эрхэс таныг ивээлдээ авчээ. Оддын зааж байгаагаар тїнштэйгээ хамтарч ажилласнаар эртнээс хїсэж мєрєєдєж байсан амжилтанд хїрнэ. Гэр бїлд амгалан тайван байдал, сэтгэл санаа тогтворжино. Эр ихрїїд дотны нєхдийх нь тусламж, зєвлєгєє шаардлагатай тул найз нєхєдтэйгээ уулз. Сарын дундуур мєрийтэй тоглоомонд хожиж, зээлсэн мєнгєє эргїїлэн авч, їнэт эдлэл олсоноор санхїїгийн байдал дээшлэнэ. Гэр бїлийн харилцаанд зєрчилтэй нєхцєл байдал їїсэх боловч од эрхэс таныг єєрийн їзэл бодолд тууштай хандахыг зєвлєж байна. Гэрээгээр ажилладаг ихрїїд байнгын їндсэн ажилд томилогдоно. Танд оршин суугаа байраа солих боломж тохиолдоно. Бусдад сайхан сэтгэлээр тусалж, гуйлтыг нь биелїїлж, аливаад тэвчээртэй хандахыг одод зєвлєж байна. Хосуудын хооронд їїссэн саад бэрхшээлийг сэтгэлээ онгойтол зїрхнийхээ угаас ярилцаж байж даван туулна. Худалдаа наймаа хийхэд ашигтай. Ихрийн ордныхон сэтгэл нийцсэн хїмїїстэй танилцаж, бусдыг байлдан дагуулж, бусдаас магтаал сайшаалын їг сонсоно.
Мэлхий (VI/21-VII/22)
ЭРЇЇЛ МЭНДДЭЭ АНХААРАЛ ТАВЬ
Санхїїгийн байдал дээшилнэ. Толгой єєд татахгїй ажиллах бололтой. Гэхдээ ингэж ачаалалтай ажилласнаар єєдєлж ч магад, эсвэл бїр уруудаж ч магадгїй. Аливаа ажилд хїнд бэрх зїйл, саад тотгор тохиолдох ч маш их амжилт хїлээж байна. Сарын дундуур бодит амьдрал аажмаар дотоод ертєнц рїї цємрєн орно. Ингэснээр хамгийн тїрїїнд гэр бїлийн харьцаанд сэв суулгана.Їїссэн асуудлаас болж цєхрєх хэрэггїй. Зїгээр л анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Ер нь хэн нэгэнд итгэж хамаг юмаа ярих дэмий. Эрїїл мэнддээ анхаарал тавьж, мэдрэлийн ядаргаанд орохоос сэргийл. Сарын сїїлээр сэтгэл санаа єєдрєг байна. Харамсалтай нь ажил дээр таагїй явдал гарч болзошгїй. Бодож тєлєвлєсєн зїйлээ ойрын хугацаанд хэрэгжїїлэхэд сайн байна.
Арслан (VII/23-VIII/22)
УХААЛАГ, БОДЛОГОТОЙ БАЙ
Шинэ санаа, шинэ хамтран ажиллагсад эсвэл єєр бодлого хэрэгжїїлсний ачаар та ажил хэргийн уулзалт, ярилцлагыг амжилттай явуулна. Їїгээрээ та ажлынхаа нєхцєл байдлыг єєрчилж, гаргасан алдаагаа засаж залруулж чадах бололтой. Гэсэн ч алдаж тооцоолох эсвэл мэдээллийг буруу ойлгосноор ажил дээрээ хїнд байдалд орох буюу гэнэтийн алдагдалд орж болзошгїйг анхаар. Хэрэв урьдчилан сайтар тооцоолохгїй бол санхїїгийн байдал доройтох тєлєвтэй. Гэр бїлийн харилцаа халуун дулаан, тогтвортой байдлаар їргэлжилнэ. Сарын дундуур таны бодож хїлээж байснаас огт єєр їйл явдал тохиож та шийдвэрлэж дийлэхгїй. Чухал шийдвэр гаргах, нэг амьсгаагаар олон чухал асуудал шийдэх хэрэгтэй болно. Та асуудлуудыг боломжийн шийдэх ч олон зїйл таны хяналтаас гарч байгааг олж харна. Бардамнахаа болж бодит байдлыг ухаалгаар хар.
Охин (VIII/23-IX/22)
ЗЄН СОВИНДОО ИТГЭ
Энэ сард та удирдлагатайгаа зєрчилдєж болзошгїй. Иймээс аль болох тайван, тэвчээртэй байж, удирдлагатайгаа зєрчилдєхгїйг хичээ. Эс тэгвэл бодсон зїйлээ хэрэгжїїлэх, албан тушаал ахих, єєр сонирхолтой ажилд ороход тань саад болно. Хайртай хосуудын харилцаа туйлын романтик байна. Энэ сард та бусдын анхаарлын тєвд байж, таны гадаад їзэмж єєдрєг єнгєлєг байх болно. Ингэснээр таны єєртєє итгэх итгэл улам нэмэгдэж, дур булаам байдал, эелдэг аашаараа олон хїнийг бишрїїлнэ. Харин хїнд хууртагдаж болзошгїй тул худалч, муу хїмїїсээс болгоомжил. Хэн нэгэн таны илэн далангїй байдал, сайхан сэтгэлийг буруугаар ашиглахыг оролдож магадгїй. Дотны хїнээ гомдоосон бол уучлал гуйх, хийсэн буруу зїйлдээ гэмших, гаргасан алдаагаа хїлээн зєвшєєрч засаж залруулахад энэ сар тохиромжтой. Хїїхдїїддээ аль болох цаг заваа зориулаарай. Аливаа зїйлд шийдвэр гаргахдаа бусдын санаа бодлыг сонсохоос илїї єєрийн зєн совиндоо итгэ. Энэ нь танд ашигтай байх болно.
Жинлvvр (IX/23-X/22)
ХЭТ ИХ АЧААЛАЛТАЙ АЖИЛЛАХ НЬ ЭРСДЭЛ УЧРУУЛНА
Шинэ сар танд таагїй эхлэх болно. Ажил хэрэгтээ анхаарал, болгоомжтой ханд. Хурц їг хэллэг, элэг доог, хэрэггїй ярианаас болгоомжил. Чухал шийдвэр гаргахаа хойшлуул. Шинэ танил таны амьдралд сєрєг дїрд тоглох тул бусдын нєлєєнд автахаас болгоомжил. Сарын дунд їед хэт ачаалал авах нь эрсдэл учруулна. Сул талдаа автаж хуурамч амлалтанд итгэн нєхцєл байдлыг буруу дїгнэснээс болж уран бїтээл, худалдаа арилжааны ирээдїйн ажилд алдагдал гарна. Амьдралд гэнэтийн эргэлт гарч, шинэ мэдээ ирнэ. Галаар єєрийгєє ариусга. Харин сарын тєгсгєлд чухал, эцсийн шийд гаргахад болгоомжтой ханд. Ажил хэрэгч санал, сэтгэл татсан амлалт, амархан их ашиг олох боломж санхїїгийн алдагдалд хїргэнэ. Хамтрагчид, хамт ажиллагсдынхаа зєвлєгєєг сонсох хэрэггїй. Єєрийнхєє зєн билэг, эрїїл ухаанд найд.
Хилэнц (X/23-XI/22)
ЭНЭ САР ХИЛЭНЦИЙНХЭН ЧУХАЛ АСУУДЛАА ШИЙДЭЭРЭЙ
Хилэнцийнхэн эрчим хїчтэй байна. Хїчтэй сэтгэлийн хєдєлгєєн таныг эзэмдэж магадгїй. Таагїй явдалд орохгїйн тулд болгоомжтой, ухаантай бай. Гадаад ертєнцєєс тїр холд. Чухал ажил, шийдвэрїїдээ хол тавьж чєлєєт цагаа хїїхдїїддээ зориул. Сарын дундуур том зїйл, їл хєдлєх хєрєнгє худалдан авах хэрэггїй. Худалдан авах бол урьдчилан сайн бэлдээрэй. Бїх боломжит хувилбарыг тооц. Бодсоноос тань илїї их мєнгє хэрэг болох юм байна. Яваандаа одоогийнхоосоо илїї зїйл єєртєє зєвшєєрч чадах тул одоохондоо тэвчиж бай. Эрїїл мэнддээ хайнга хандсанаас муудаж магадгїй. Сарын эцэст эрч хїч нэмэгдсэн нь таны ажлын чадварт ч нєлєєлнє. Тєлєвлєгєєгєє биелїїлэхдээ удирдлагынхаа зїгээс дэмжлэг авна. Чухал асуудал шийдэхээ хойш тавьж болохгїй. Єнєєдрєєс эхлэн ажил хэрэгч, шургуу байж сур. Хувийн амьдралд тань єєрчлєлт гарч магадгїй. Гэнэтийн таатай мэдээ ирнэ.
Нум (XI/23-XII/21)
ТАНЫ УР ЧАДВАР ГАЙХАМШИГ БЇТЭЭНЭ
Маш их єєрчлєлт таныг хїлээж байна. Од гаригсын ивээлээр ажилдаа идэвх зїтгэл гаргах бололтой. Хэт сул дорой байдал, хоосон амлалт, алдаатай тєсєєлєл тань худалдаа наймаа, бїтээлч їйл хэрэгт саад болно. Бие лагшин чилээрхэж болзошгїй. Сарын дунд їед таны ур чадвар гайхамшиг бїтээх бололтой. Гэвч хайртай хїнтэйгээ маргасан ялигїй зїйл чинь харилцаагаа бїрмєсєн таслахад хїргэнэ. Яаруу тэвдїї байхгїйг хичээ. Сарын сїїлчээр аливаа зїйлд хариуцлагатай ханд. Урам зоригтой зан, нэр алдарт дуртай, чадварлаг байдал чинь ямар нэг бэрхшээлийг даван туулж, зорилгодоо хїрэн амжилт гаргахад тусална. Хамтын тєсєлд оролцсон таны оролцоо туйлын їр дїнд хїргэнэ.
Матар (XII/22-I/19)
САНХЇЇГИЙН ХЯМРАЛД ОРЖ МАГАДГЇЙ
Сарын эхний єдрїїдэд таны амьдралд орж ирсэн шинэ хїмїїс олон олон таагїй їйл явдлын їндэс болж болзошгїйг анхаар. Эм матруудын хєнгємсєг, ичгїїр сонжуураа алдсан байдлаас їїдэж зєрчилдєєн їїсч магадгїй. Эр матрууд хайртай бїсгїйдээ итгэл єгвєл аз жаргалтай байх болно. Сарын дундуу сонирхолтой болзоо, шинэ танилтай учрах боломжтой. Эрсдэлтэй алхам, эргэлзээтэй ажил хэрэг, шинэ танил нь таны эрїїл мэндэд муугаар нєлєєлєх тул сэрэмжтэй байхыг од эрхэс танд сануулж байна. Санхїїгийн хямралд орж магадгїй тул болгоомжтой бай. Сарын тєгсгєлд шинэ эрч хїчээр сэлбэгдэж, єєртєє итгэлтэй байдал нэмэгдэнэ. Асуудлыг яаравчлан хєнгєн хуумгай шийдэх, хэд хэдэн ажил хэргийг нэг дор амжуулах гэвэл бїтэлгїйтэж, санхїїгийн хохиролд оруулж, алдаа эндэгдэл учирж магадгїйг од эрхэс сэрэмжлїїлж байна. тойрон хїлээлж буй хїмїїстээ анхаарал, халамж тавь.
Хумх (I/20-II/18)
ЭРХ МЭДЭЛТНИЙ ДЭМЖЛЭГЭЭС БЇЇ ТАТГАЛЗ
Сэрїїний улирал эхлэж байгаа тул настангууд болон хїїхдїїд амьсгалын замын євчнєєс сэргийлэх арга хэмжээ аваарай. Ажил хэрэгтээ анхааралтай хянуур хандахыг одод зєвлєж байна. Шїїмжлэл доог тохуу, хэрэггїй ярианаас хол бай. Цухал шийдвэр гаргахаа хойшлуулж хєндлєнгийн нєлєєнєєс болгоомжил. Шинэ боломж нээж, тєлєвлєгєєгєє засч сайжруулбал сайн. Найз нєхєд, эрх мэдэл бїхий хїний ивээн тэтгэлгээс бїї татгалз. Нууцаар танд муу санаж явдаг хїмїїс, хєнгємсєг зангаасаа болж асуудалд орно. Гэрлэх болон їнэ цэнэтэй зїйл олж авч, нээж магадгїй. Эртний найзуудтайгаа уулзаж ойр дотныхонтойгоо чин сэтгэлээсээ харилцахад тохиромжтой. Бїхнийг уучилж гэмшиж алдаагаа хїлээн зєвшєєрснєєр таны амьдралын эрч хїч нэмэгдэнэ. Сїм хийд болоод сайн санааны байгууллагад очиж єєрийн тус нэмрийг оруулж, хїїхэд настайчуудад буян хий. Сарын сїїлийн єдрїїдэд ямар ч харилцаа холбоо таагїй байдлаар тєгсєх сєрєг инергийн нєлєєнд байна.
Загас (II/19-III/20)
ЄВДВЄЛ ХЇНДЭРЧ УДААН ЭДГЭХ ТУЛ БИЕЭ ГАМНА
Энэ сарын эхээр амьдралын эрч хїч их, хєдєлмєрийн чадвар єндєр байна. Нєхцєл байдлыг хэт єндрєєр їнэлбэл бодит байдал дээр санхїїгийн хїндрэл, алдаа гаргахад бэлэн байгааг анхаар. Эмэгтэй загаснууд єєдрєг, аз жаргалтай байна. Эдгээр єдрїїдэд євдвєл хїндэрч архагших магадлалтай. Эрэгтэй загаснууд аажимдаа гэр бїлийн асуудлуудаа амжилттай шийдэж, їйл явцыг гартаа авснаа мэдрэх болно. Холбоо тогтоох, томоохон зїйл худалдан авах, гэрээ тохижуулах, гэрлэх, гэрээ хэлэлцээр байгуулахад тохиромжтой сайн байна. Бусдын зєвлєлгєєг дагахдаа сайн эргэцїїлж бай. Хувийн амьдралаа хоёр т тавьж их ажиллах шаардлага тулгарна. Та єєрийнхєє буруугаас болж хамт ажиллагсад, удирдлагатайгаа їл ойлголцоно. Бардам зангаа орхиж, буулт хий. Уран бїтээлийн ажил, хамгийн ойрын хїмїїстэйгээ харьцахад тааламжтай. Ойр дотны хїмїїс, гэр бїлийнхэндээ цаг заваа зориулж олон тааламжтай зїйл хийхийг бод. Мєнгє болоод їгэндээ харам байж болохгїй. Ялагдал хїлээсэн загасныхан биеэ барихыг хичээ.
www.tv5.mn

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/783652/c73/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
26 2009 оны өрнийн зурхай Levi`s 2009-01-06 30713
25 2010 оны өрнийн зурхай [6] Levi`s 2010-01-04 28597
24 2009 оны 06-р сар [2] Levi`s 2009-06-08 21379
23 8-р сарын бизнес ажил төрлийн зурхай [8] Levi`s 2008-08-18 20791
22 Арванхоёрдугаар сарын монгол зурхайн хэмнэл [6] [4] Levi`s 2008-12-10 20732
21 2009 оны 05-р сар [2] Levi`s 2009-05-04 19495
20 2009 оны 02-р сар [4] Levi`s 2009-02-03 19288
» АРАВДУГААР САР Levi`s 2008-10-08 18454
18 Нэгдүгээр сарын зурхай [2] Levi`s 2009-01-06 18410
17 2009 оны 04-р сар [2] Levi`s 2009-04-08 18323
16 2009 оны 03-р сар [6] Levi`s 2009-03-02 18321
15 01.4 - 01.11 энэ долоо хонгийн зурхай [4] Levi`s 2009-01-06 18247
14 АРВАННЭГДЇГЭЭР САР [4] Levi`s 2008-11-05 17964
13 ЕСДЇГЭЭР САР [3] Levi`s 2008-09-16 17498
12 АРВАНХОЁРДУГААР САР [4] Levi`s 2008-12-10 17442
11 2009 оны 10-р сар Levi`s 2009-10-05 17235
10 2009 оны 09-р сар [4] Levi`s 2009-09-02 15616
9 2010 оны 03-р сар [1] Levi`s 2010-03-03 15440
8 Сар шинийн үйл [1] Levi`s 2010-02-10 14314
7 2009 оны 12-р сар [3] Levi`s 2009-12-03 13335
배너신청
자생병원

배너신청