Бичлэгийн тоо 26

АРВАНХОЁРДУГААР САР

Уншсан 17442 vote 0 2008.12.10 14:11:58
Хонь (III/21-IV/19)
БИЗНЕС ЧИНЬ ТАНЫ ХЇСЧ БАЙСАН ШИГ АШИГ АВЧРАХГЇЙ
Амьдралын эрч хїч эрс буурснаас хэт ачаалалд автан ядаргаанд хїрэх бололтой. Эрэгтэй хонинууд шинэ ажил эхлїїлэх, баримт бичиг боловсруулах, хурдан явахаас тїтгэлзээрэй. Хувь заяаны гэнэтийн єєрчлєлт гарснаар амьдралд итгэх итгэлгїй болж мэднэ. Шинэ тєлєвлєгєє найдлага тань хэрэгжихгїй байж болзошгїй. Бизнес тань таны хїсч байсан ашиг авчрахгїй бололтой. Гэхдээ карьер хєєх, удирдах албан тушаалтантай санал бодлоо солилцох, тєрийн болон тєрийн бус байгууллагад хандахад тааламжтай. Бизнесийн бїх л эхлїїлсэн ажил тань урагш муутай байх болно. Хайртай хїн болон гэр бїлтэйгээ хэрїїл маргаан хийж болзошгїй. Сэтгэл хєдлєлєє барихыг хичээ. Бие лагшин эрс муудаж болзошгїй. Аливаа зїйлд сэтгэл хангалуун байхыг эрхэмлэ. Илїї дутуу юм хїсэх, шаардах хэрэггїй. Эмэгтэй хонинуудын хувьд ажилдаа ядарснаас болж уурлаж бухимдаж болзошгїй. Дотны хїмїїсийн хэлсэн сургамж сануулгад гомдох хэрэггїй.
Їхэр (IV/20-V/20)
ЇХРИЙНХЭН БЇХ ЗЇЙЛД ШИЙДЭМГИЙ ХАНД
Ямар нэгэн бїтээлч тєлєвлєгєє боловсруулбал тун тїргэн сайн бїтнэ. Ажил албандаа туйлын анхаарал болгоомжтой байх нь чухал. Дарга даамал, хамт олонтойгоо ам муруйж болзошгїй тул хамгийн тїрїїнд єєрийнхєє бурууг олж хар. Болгоомжгїй хэлсэн нэг л їг тань хїмїїсийн сэтгэлд сэв суулгаж гомдооно. Эрсдэлтэй, аз туршсан ажилд оролцохгїйг хичээ. Ажил хэрэг болоод хувийн амьдралынхаа бїхий л зїйлд шийдэмгий, тууштай ханд. Єєртєє итгэлтэй байх юм бол тєлєвєлсєн зїйлээ хэрэгжїїлж чадна. Зарим їхрийнхэн хуучин дурлалаа сэргээх гэснээрээ амьдралаа сїйтгэж мэдэх аюултай байдал їїсгэнэ. Эхлїїлсэн ажлаа амжилттай дуусгахын тулд танил тал, найз нєхдєєсєє тусламж гуйхаас ичиж нэрэлхэх шаардлагагїй. Ямар нэг хэцїї нєхцєл байдал сїїлийн мєчид огцом єєрчлєгдєх тул яаравчил.
Ихэр (V/21-VI/20)
ОЙР ДОТНЫХОНДОО АНХААРАЛ ХАЛАМЖ ТАВЬ
Сарын эхээр сансраас энерги хуримтлагдах тул эмчилгээ хийлгэвэл сайн. Та энэ єдрїїдэд юу ч хєєцєлдсєн бїтэх болно. Худалдаа наймаа эрхлэгчдэд ээлтэй. Хойшлуулсан ажлаа дуусгах, бїх сэтгэлийг чинь зовоож байсан асуудлыг нэг тийш нь болгох боломж тохиож байна. Сарын дундуур урьдчилан тєлєвлєгдєєгїй зардалтай нэгэн адил олз омог ч гэнэт орж ирнэ. Тиймээс одод эрсдэлтэй їйлдэл хийхгїй байхыг сануулж байна. Ихрїїд шинээр їйл ажиллагаа явуулах, хэлэлцээр хийх, ажил хєєцєлдєхєд сайн. Амралтын єдрїїдийг ойгоор зугаалж, цана чаргаар гулгаж єнгєрєє. Ойр дотныхондоо хайр халамж, анхаарал тавь. Сарын сїїлээр ихрийнхэнд карьер єсгєх боломж гарна. Од эрхэс таны амьдралд гэнэтийн эргэлт гарахыг зєгнєж байна. Зєн совин болон урьдчилан мэдрэх чадвар чинь ашиг олоход чинь тусална. Хэрэв та цагийг нь олж зогсоож чадвал эрсдэлтэй їйл хэрэгч танд багагїй мєнгє авчирна.
Мэлхий (VI/21-VII/22)
БЇХИЙ Л ЗЇЙЛД ШИЙДЭМГИЙ ХАНДАХ САР
Ажил дээрх асуудлаа шийдэхэд хамгийн тохиромжтой їе. Хайр дурлал улам гал халуун єрнєж, энхрий дотно харьцааг мэдрэх болно гэдгийг амлаж байна. Азтай явдал тохиолдох магадлал єндєр байна. Ингэснээр санхїїгийн байдал сайжирна. Сарын дундуур ажил дээр гарсан асуудлаас зайлсхийж чадна. Бїхий л зїйлд шийдэмгий ханд. Гэвч єєрийн тєлєвлєгєєгєє хэрэгжїїлэхэд нэлээд хїнд байх болно. Єєртєє болон бусдад сэтгэл хангалуун бус байгааг мэдэрнэ. Гэвч єєртєє итгэлтэй байдал, ажил хэрэгч чадварынхаа ачаар зорьсон зїйлдээ хїрч чадна. Сарын эцэст нєлєє бїхий хїнээс дэмжлэг авч чадвал амжилтанд хїрэх магадлал єндєр байна. Аливаа ажил тєрєл явуулахдаа шинэ зїйл биш, хуучин шалгарсан аргаар явуулах нь зїйтэй. Ингэсэн тохиолдолд амжилтанд хїрэх зам ойртоно.
Арслан (VII/23-VIII/22)
ТЄЛЄВЛЄСЄН АЖЛАА БЇГДИЙГ ХИЙЖ ДУУСГА
Сарын эхний єдрїїдэд ойлголцохгїй байсан тїнштэйгээ хэл амаа ололцох учир байдал тогтворжиход тєлєвлєсєн зїйлээ дахин нягтлан харах шаардлага гарна. Эр арслангууд сэтгэлийн хєдєлгєєнєє хянаж, їйлдлээ сайтар бод. Эм арслангууд бусдад амлах, амлалт авах хэрэггїй. Баримт бичигтэй болгоомжтой ажиллаж, машинаар хурдан давхихаас зайлсхий. Дутагдалдаа шїїмжлэлтэй хандаж, тїнш рїїгээ буруугаа тїлхэхээ боливол бэрхшээлээс аяндаа гарна. Хайрттайгаа харьцаагаа сэргээж, алдаан дээрээ суралцах болно. Эм арслангууд шинэ дурлалтай учрах бололтой. Сарын сїїлээр уулзалт ажил хэргийн ярианд хамаг хїчээ зарцуулснаас санхїїгийн байдал хїндрэх, тїншийн харилцаанд зарим їл итгэх байдал илэрч болзошгїй. Ажил дээр алдаа гаргах эсвэл санхїїгийн хохиролд хїргэх муу нєлєєнєєс сэрэмжил. Гэмтэж бэртэх магадлал єндєр байгаа тул анхаар.
Охин (VIII/23-IX/22)
ТЄЛЄВЛЄСЄН АЖЛАА БЇГДИЙГ ХИЙЖ ДУУСГА
Энэ жилийн хамгийн сїїлийн сар болж байгаа тул жилийнхээ бїх ажлыг энэ сард багтаан дуусгахыг хичээ. Ажил тєрєлтэй холбоотой бичиг баримтаа бїгдийг эмхэлж цэгцэл. Тэгэхгїй бол дараа нь амжихгїй байх болно. Хамтран ажилладаг тїншдээ итгэж чадвал тїїний дэмжлэгтэйгээр олон ажлыг хийж, амжилтанд хїрнэ. Дотны хїмїїсээс єндєр шїїмжлэл сонсож болзошгїй. Гэхдээ энэ нь танд хэрэгтэй байх болно. Учир нь тэд таны мууг їзэх гэж биш, харин сайн санаж энэ бїгдийг хийж байгааг ойлгох хэрэгтэй. Иймээс аливаа зїйлд єєрийн зєв гэдгийг нотлох гэж улайран дайрах хэрэггїй. Хоолны дэглэм барьж, цэвэр агаарт гарвал аливаа євчнєєс урьдчилан сэргийл. Мєнгєє юунд зарцуулах вэ гэдгийг сайтар хянаж, оррлого, зарлагаа тооц. Эс тэгвэл санхїїгийн хямралд орж болзошгїй. Энэ сард аливаа хууль, шїїхтэй холбоотой ажил тєрлийн асуудлаа шийдїїлэхэд тохиромжтой байна. Таарамжгїй харьцаатай байгаа тїнш болон найз нєхєдтэйгєє аль болох уулзахгїйг хичээ. Тэд таныг хєєдєж мэднэ.
Жинлvvр (IX/23-X/22)
ЄНГЄРСЄН ТУРШЛАГАА ЦЭГНЭЖ ИРЭЭДЇЙН ТЄЛЄВЛЄГЄЄГЄЄ АМЖИЛТТАЙ ЗОХИО
Сарын эхэнд таагїй гэнэтийн явдлыг їл тоож ажилдаа анхааран ойрын хїнтэйгээ харьцаагаа бэхжїїлнэ. Тїїний ухаан, тэвчээрээс таны ажлын амжилт хамаарна. Урьд тєлєвлєєд байсан бїх эерэг хїслээ гїйцэлдїїлнэ. Бэлгийн чадавх, дур татах байдал нэмэгдэж таны хєдєлмєрийн чадвар эрїїл мэндэд сайнаар нєлєєлнє. Сарын дундуур жинлїїрийнхний оюун ухаан, уран бїтээл, бэлгийн чадавх нэмэгдэнэ. Єнгєрсєн туршлагаа цэгнэж ирээдїйн тєлєвлєгєєгєє амжилттай зохиох боломж гарна. Ажил хэрэг, хайр сэтгэлдээ анхны сэтгэгдэлдээ итгэ. Сарын сїїлээр эрч хїч, эерэг сэтгэгдлээр дїїрэн байна. Нєхєрсєг, ажил хэргийн уур амьсгал ноёрхоно. Гэхдээ та єєрєє єєртєє сэтгэл ханамжгїй болно. Эрїїл агаарт амарч, сайн унтвал алжаалаа тайлна.
Хилэнц (X/23-XI/22)
ГАНЦ БИЕ ХИЛЭНЦ ХУВЬ ЗАЯАНЫХАА ХАНЬТАЙ УЧИРНА
Тїр зуур єєртєє, ойр дотныхондоо тэр ч бїї хэл ажилдаа сэтгэл ханамжгїй байх болно. Гэхдээ ажлаасаа гарвал санхїї тань хїндэрнэ. Учир утгагїй эрсдэлтэй ажил, худалдаа арилжаа хийх хэрэггїй. Гэхдээ хїлээсний эцэст удахгїй аз ирнэ. Сарын дундуур хувийн амьдралд єєрчлєлт гарч бат бєх биш холбоо тасарна. Хамтрагчдадаа сэтгэл ханамжгїй байна. Ялангуяа тэд таны єндєр шаардлагад нийцдэггїй бол. Зарим нь хувь заяаныхаа ханьтай учирч магадгїй. Сарын эцэст оюун ухааны гэгээрэл, шинэ зїйлийг эрж хайх, гэрлэх, жирэмслэхэд сайн байна. Шинэ ажлаа эрч хїчтэй эхэлж, ажилдаа идэвхтэй орж, дотно хїнтэйгээ харьцах харьцаагаа сайжруул. Сэтгэл хєдлєлдєє автвал таагїй байдалд хїрч магадгїй.
Нум (XI/23-XII/21)
ЭРЭГТЭЙ НУМУУДЫГ ХАЙРЫН УЧРАЛ ХЇЛЭЭЖ БАЙНА
Худалдаа наймааны ажил амжилттай байна. Амьдралын эрч хїч, дур булаам байдал, бусдыг єєртєє татах чадвар туйлын сайн байх бололтой. Энэ байдал чинь ямар нэгэн ажил хэрэг эхлїїлэхэд, санаа бодлоо хэрэгжїїлэхэд туйлын сайнаар нєлєєлнє. Сарын дундуур чухал мэдээлэл цуглуулах, їнэн мєнийг ойлгох, оюун санаагаа цэвэрлэхэд тохиромжтой. Хувийн амьдрал ажил тєрєл бїгд хэвийн байна. Ямар нэгэн ажил танаас туйлын их хїчин чармайлт, тїншийн туслалцааг шаардах болно. Харин сарын сїїлээр эрэгтэй нумуудыг хайрын учрал хїлээж байна. Гэвч энэ учрал нь тїр зуур л їргэлжлэх бололтой. Тун удахгїй халуун дотно харьцаа тань хїйтэн цэвдэг болж хувирах бололтой. Эмэгтэй нумуудын хувьд найз нєхєд, гэр бїлийнхэнтэйгээ учраа олох бололтой.
Матар (XII/22-I/19)
ЗАЯАНЫ ХАНЬТАЙГАА УЧИРНА
Єнгєрсєн зам мєрєє эргэж харах, ирээдїйн тєлєвлєгєєгєє боловсруулахад таатай їе эхэлж байна. Таны тэсвэр хатуужлаас бїх зїйл шалтгаална. Сарын эхний хагаст тогтвортой зан ажлын ур чадвар амжилт авчирхаас гадна таны ємнє ажил хэргийн болон хувийн амьдралд аз тохиох боломж нээгдэж байна. Хїсэл мєрєєдєл болон бодит байдал, хоёрын хооронд асар их ялгаа байдаг гэдгийн санаж явахад илїїдэхгїй болов уу. Сарын дундуур матрынхан анхаарлын тєвд байх ба єндєр хариуцлага шаардлага шаардсан бие даасан болон эцсийн шийд гаргах ажил ялангуяа хїмїїстэй хамтран бизнес эрхлэхдээ болгоомжтой ханд. Од эрхэс мухарт сїсїгт итгэлгїй єєрийн зєн совиндоо итгэхийг анхаааруулж байна. Сарын сїїлээр гэнэтийн олз омог орж ирэх ба та їнэт эдлэл олох эсвэл мєрийтэй тоглоомд хожих магадлал єндэртэй байна. Цолмон гариг эм мартруудыг ивээлдээ авна. Матрынхны нууцлаг сэтгэл татам биеэ авч яваа байдал, харилцааны соёл эрчїїдийг соронзон мэт татна. Та заяаныхаа ханьтай учирч магадгїй ба эр матрууд єєрийн їзэл бодлыг тууштай хамгаалах хэрэгтэйг одод толилуулж байна. Санхїїгийн болон бизнесийн ажил амжилттай байна.
Хумх (I/20-II/18)
ТА ГЭР БЇЛЭЭ ХАЙР, ЭНХРИЙЛЛЭЭР ДЇЇРГЭНЭ
Сансрын эрчим хїчийг мэдэрч, єєртєє бїрэн дїгнэлт хийж сарыг угтвал сайн. Хойш тавьсан асуудлаа шийдэж зовлонгоос ангижирна. оосон Халдлага єдєєн хатгалга, хууран мэхлэлт таныг отож байна. Хїмїїстэй анхаарал болгоомжтой харьц. Маргаанд орохгїй їлдсэн нь дээр. Хэт алс хол, хэцїї зорилгод тэмїїлснээс ойрын ач холбогдлоо илїїд їзсэн нь зєв. Та бодлогогїй їг хэлнээсээ болоод дотно хїнээ гомдоож магадгїй байна. Сэтгэлийн дулаанаа орчин тойрныхонтойгоо харамгїй хуваалцаарай. Таны гэр бїлд хайр энхрийлэл ноёрхож, бїгд тїїнээс эерэг эрч хїч авах болно. Уран бїтээлийн мэргэжилтэй хумхынхан санаагаа амьдралд хэрэгжїїлж чадна. Гэхдээ санхїїгийн байдал дээрдэх шинжгїй байна. Таны идэвх, уйгагїй байдал таныг бусдын нїдэнд єргєж єгнє. Санаанд оромгїй шийдвэр гаргаж туршилт хийснээрээ та амьдралын амтыг мэдэрч, эргэн тойрныхондоо ажиллах урам зориг єгнє. Хэн нэгний хамаагїй тусламжаас татгалзсан нь дээр.
Загас (II/19-III/20)
ЇЗЭЛ БОДЛОО ХАМГААЛЖ ТЭМЦЭЛ ХИЙ
Загаснууд ажилдаа сэтгэл ханамжгїй болох боловч гарах гэж яарсны хэрэггїй. Таны хїссэн, цалин єндєртэй ажил ховор гэдгийг сана. Зориггїй зангаасаа болж бїдїїлэг алдаа гаргана. Саяхан таны сэтгэлийг хєдєлгєсєн хїнтэйгээ гэнэтхэн уулзмаар санагдаж магадгїй. Хэт сэтгэлийн хєєрєлд автвал амьдрал тань уруудна. Туршилт хийхээс хол байж, хуучин аргаа ашиглахыг одод зєвлєж байна. Ажил хэрэгтээ цэгцтэй, сур. Сарын дундуур єєрийн їзэл бодлоо хамгаалах тэмцлийн їе байна. Та хэлсэн їг, хийсэн ажлаа тайлбарлаж, дайралтаас хамгаалж чадна. Тєлєвлєєгїй зардал гарах тул мєнгєндєє хямгатай бай. Гэр бїлийн асуудлаа шийдэх, амрах, гэр бїлийнхэнтэйгээ хамт байхад зориул. Гэнэтийн эргэлт гарч их мєнгє олох боломж нээгдэх боловч эрсдэлтэй зїйлээс хол байгаарай.
tv5.mn ees

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/978823/cef/trackback

ChiNiiKh

2008.12.21 20:38:56
*.101.189.245

girl

2011.07.23 12:14:27
*.34.150.11

There are many websites that allow you to sort through plenty of styles and photos of ball gowns prom. If you have not thought of the image of the mother of the bride dresses, you can look through bride magazines to get the styles, colors and lace flower girl dresses. In addition, you can turn to ask your friends and family for their suggestions and opinions but make sure to stick with your overall desires for your plus size dresses.After you read through the mentioned tips and plus size dresses for prom, I think you have already grasp the basic skills on picking out the suitable and charming wedding dresses to go with you. After all, wedding is once in a life time event and you should try every possible way to make the event perfect and plus size party dresses.
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
배너신청
자생병원

배너신청