Бичлэгийн тоо 26

ЕСДЇГЭЭР САР

Уншсан 17498 vote 0 2008.09.16 18:04:31

Хонь (III/21-IV/19)
ТАНЫ АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГИЙГ ЇНДЭСЭЭР НЬ ЄЄРЧЛЄХ МЭДЭЭ ИРНЭ
Аливаа асуудалд ухаантай хандах, їр бїтээлтэй шийдвэр гаргаж, буулт хийхэд бэлэн бай. Єєрийнхєє бодлогогїй їйлдэлд шїїмжлэлтэй ханд. Тїншдээ илїї дутуу шаардлага тавьсны хэрэггїй. Эрэгтэй хонинууд шинэ ажил эхлїїлэх хэрэггїй. Цаашдын тєлєвлєгєєнд тань саад болж мэднэ. Хувийн амьдрал болон хайр дурлалын амьдралд хїндрэл гарна. Гэр бїлд таагїй уур амьсгал бїрдїїлэхгїй байхыг хичээ. Хэрїїл маргаанаас зайлсхий. Аливаа харилцаа холбоо тогтоосноор ойр тойрныхонтойгоо сєргєлдєхєд хїрнэ. Энэ сард эрїїл мэнд сайжирч, хониныхон эрч хїчээр дїїрэн байна. Эртний танил, удирдах албан тушаалтнаас чухал мэдээ ирнэ. Тэр нь таны амьдралыг орвонгоор нь єєрчилж ч мэднэ.





Їхэр (IV/20-V/20)
ЧУХАЛ ШИЙДВЭРЭЭ САРЫН ДУНДУУР ГАРГА
Энэ сард эмэгтэй їхрїїд сонирхолтой хїнтэй танилцаж, гэнэтийн романтик адал явдалтай учирна. Харин эрэгтэй їхрїїдийг зугаа цэнгэл, найр наадмаас хол байхыг зєвлєж байна. Аялал зугаалга, хєдєє гадаа явахдаа осолдох юмуу, таагїй зїйл тохиож мэднэ. Мєн гэр оронд гал гарах, юмаа хулгайд алдах, эвдэх аюултай байх ч од гаригийн ивээлээр сайн сайхан ивээж, эд баялаг арвижиж, євчин эмгэг илаарших бололтой. Тавьсан зорилгодоо їнэнч байж, тууштай тэмц. Сарын дунд їед ажил хэргийн чухал асуудал шийдэхэд хамгийн зохимжтой. Орлого, зарлагаа хянаж зєв зохистой зарцуулахыг эрхэмлэ. Ємнєх єр шир, биелїїлээгїй їїрэг, хариуцлага, гаргасан алдаанаас тань болж асуудал їїсэж, хэрїїл маргаан гарах магадлалтай байна. Энэ нь таны уур бухимдлыг тєрїїлж, єєртєє итгэх итгэлгїй болгож мэднэ.

Ихэр (V/21-VI/20)
НЄХЦЄЛ БАЙДЛЫГ БОДИТООР ЇНЭЛЖ ДЇГНЭ
Сарын эхээр санхїїгийн байдал єєрчлєгдєж болзошгїй. Мєн эрїїл мэнддээ анхаарах хэрэгтэй. Эм ихрїїдэд хайр дурлалтай эсвэл санамсаргїй романтик адал явдалтай учирч магадгїй. Тєрєл бїрийн худалдаа арилжааны гэрээ хэлэлцээрийг амжилттай байна гэж одод зєвлєж байна. Од эрхэс таныг урьдын адил ивээж байгаа тул шинээр ажил эхлїїлэх болон эхэлсэн тєсєл дээрээ мэдэгдэхїйц ахиц дэвшил гарна. Идэвхитэй амралт, биеийн тамираар хичээллэж, аялалд яв. Бичиг баримтаа янзлах, орон байраа тохижуулах засварлахад сайн. Тємєр эд зїйл, гэрийн тэжээвэр амьтдаас бусад бїх худалдаанд ээлтэй. Сарын сїїлээр бие сульдаж, архаг хууч євчин сэдрэх тул биеэ чийрэгжїїлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ ав. Эрїїл мэнддээ анхаар. Єєрийн ажилдаа дур булаам тєрх байдлаа ашиглавал ажил бїтнэ. Нєхцєл байдлыг бодитоор, ухаалгаар дїгнэж бэрхшээлээс гарах зам олно.

Мэлхий (VI/21-VII/22)
ТАНД ЯМАР НЭГ ГЭНЭТИЙН ЗЇЙЛ ТОХИОЛДОНО
Энэ сар мэлхийнїїдэд ямар нэгэн боломж гарч ирнэ. Энэхїї боломжийг алдахгїй барьж авбал эхлїїлсэн бїх л ажил урьд хожид байгаагїй их амжилт, ашиг орлого єгнє. Найз нєхєд, найдвартай їнэнч тїншдээ итгэж, найдаж болно. Ямар нэгэн гэнэтийн зїйл тохиолдоно. Гэвч энэ нь романтик адал явдал байна гэдэгт эргэлзэх хэрэггїй. Сарын дунд їест болоод удаагїй байгаа зїйлд асуудал тулгарна. Гэвч їїнд нэг их анхаарал хандуулах хэрэггїй. Болох гэж буй аливаа зїйлд бодит дїгнэлт єгєх нь зайлшгїй чухал гэдгийг анхаар. Ингэснээр нэлээд зїйлийг амархан єєрчилж, гэр бїлийн санхїїгийн байдлаа дээшлїїлнэ. Сарын эцэст єнгєрсєн їйл явдлыг шинээр харж, зєв дїгнэлт хийж чадна. Амьдралыг бїрэн дїїрэн мэдэрч, ажиллах, хийж бїтээх урам зориг, хїсэл тєрнє. Одоо та єєртєє болон ойр тойрны хїмїїстээ ажиллаж, амьдрах таатай орчин бїрдїїлэх болно.

Арслан (VII/23-VIII/22)
ТААГЇЙ ЇЙЛ ЯВДЛААР ДЇЇРЭН БАЙНА
Цаашдын їйл хэрэгт тань ахиц дэвшил гарна. Їїнд хамтын ажиллагаа, найз нєхдийн харилцаа тустай байна. Од эрхэс таны хувийн амьдралд єєрчлєлт гарахыг зєгнєж байна. Эрсдэлтэй алхам хийх балмад явдалд орооцолдох, эсрэг хїйснийхээ хїнд таалагдахыг оролдох нь муу їр дагавартай. Олон олон асуудал тулгарч та гол зорилгоосоо хазайж, тэвчээр алдарч мэднэ. Зарим таагїй тохиол эсвэл дайснуудын явуулга эр арслангуудын хэвийн амьдралыг бусниулна. Їїний дээр шинэ танил эсвэл хайртай хїн тань таны амьдралд гашуун сургамж їлдээх шалтгаан гаргаж болзошгїй. Тиймээс дотны хїнийхээ шїїмжлэлийг зєвєєр хїлээж авахыг хичээ. Сарын дунд їед бие тавгїйтэж, гэмтэл бэртэл авах, золгїй явдал тохиох магадлалтай байна. Тїрэмгий зан авир гаргах, ганцаар зугаалах, машинаар хурдтай давхих хэрэггїй. Мєн хэт идэвх чармайлт гарган ажиллах эсвэл амьдралд ямар ч єєрчлєлт тохиолдохыг урьдчилан хэлэх аргагїй тул болгоомжтой бай. Учир нь, эргїїлж засаж боломгїй алдаа гэж бий.

Охин (VIII/23-IX/22)
ШИНЭ ТАНИЛТАЙ БОЛГООМЖТОЙ ХАРЬЦ
Охины ордныхон энэ сард ажил тєрєлдєє урьдынхаас илїї хариуцлагатай, хянуур хандахыг од гаригс зєвлєж байна. Учир нь ажилдаа хайнга, хєнгєн хийсвэр хандсанаас ажил дээрээ нилээн ноцтой алдаа гаргаж, улмаар энэ нь хувийн амьдралд таагїй уур амьсгал їїсгэж болзошгїй. Эд зїйлдээ онцгой анхаарал хандуулж, олон хїнтэй газраар аль болох явахгїй байхыг хичээ. Учир нь хулгайд эд зїйлээ алдаж болзошгїй. Эмэгтэй охинуудын хувьд шинэ танилтай болгоомжтой харьцахыг од гаригс анхааруулж байна. Їйлдвэрлэл їйлчилгээний газар ажилладаг хїмїїс муу санаатны далд явуулга, бїдїїлэг авир, гїжир гїтгэлгэд єртєж магадгїй. Мєрийтэй тоглоомонд мєнгєє алдах, єрєнд орох аюултай байна. Энэ сард танд шинэ ажилд орох, єєр албан тушаалд ажиллах санал ирвэл таны урт хугацааны амьдралын тєлєвлєгєє єєрчлєгдєх болно.

Жинлvvр (IX/23-X/22)
НАЙЗ НЄХДИЙНХЄЄ ЗЄВЛЄГЄЄГ СОНС
Сарын эхэнд таны амьдралд гэнэтийн єєрчлєлт гарна. Хувь заяаныхаа эзэн болох юм уу, хэн нэгнээс хараат болно. Танд тусалж байсан хїнийг битгий мартаарай. Найз нєхдийнхєє зєвлєгєєг сонс. Ажил эхлэхийн ємнє бїх нєхцєл байдлыг тооцоол. Салан задгай, руу байдлаасаа нєхцєл бололцоог бодитой їнэлж чадахгїй болж магадгїй. Сарын дундуур оддын байрлал таныг ивээж эхэлнэ. Найз нєхдийн болон эрх мэдэлтэй хїний тусламжтайгаар ирээдїйд амжилтад хїрэх ажлын эхлэл тавигдана. Хувийн амьдралд тань таатай байх ч хєрєнгє, мєнгєний асуудал таныг тайван байлгахгїй. Сарын тєгсгєлд тєрєл бїрийн азгїй явдал учирч магадгїй тул томилолт, аялал зугаалгад гарах хэрэггїй. Удирдлагатайгаа муудалцах юм уу, албан тушаалын сэлгээнд орж болзошгїй. Амласандаа хїрээгїй, эсвэл їїргээ биелїїлээгїйгээс болж гэнэтийн мэдээ асуудал гарч ирнэ.

Хилэнц (X/23-XI/22)
МЄНГЄ, ИХЭЭХЭН ХЭМЖЭЭНИЙ ОРЛОГО ОРЖ ИРЖ МАГАДГЇЙ
Уран бїтээлийн идэвхжлийн їе эхэллээ. Мэргэжлийн їйл ажиллагаа, албан тушаал нєхєдтэйгєє харьцах харьцаанд нєлєєлнє. Дурын ажилд авьяас, чадвараа гаргаж гайхамшигтай їр дїнд хїрнэ. Ямар нэгэн онцгой зїйл бїтээхийг хїснэ. Хувийн амьдралд тань аз жаргал хїлээж байна. Боломжоо бїї алдаарай. Сарын дундуур холбоо тогтоох, нєхєрсєг дотнын уулзалтанд таатай. Шинэ ашигтай, ажил хэргийн болоод хувийн санал хїлээн авна. Сайн бодоод зєв шийдэхийг бод. Танд хїнд сонголт тулгарах ч оддын байрлал шийдэхэд тань тусална. Хамтрагчид, хосуудын харьцаа маш їр дїнтэй байна. Сарын сїїлээр зам дээрх бїх саад, тєвєгтэй явдлуудыг анхааралгїй гадаад тайван байдлаа хадгалахыг хичээ. Тэгж чадвал ажил хэрэг, хувийн амьдралдаа амжилт гаргана. Мєнгє, ихээхэн хэмжээний орлого орж ирж магадгїй. Їр дїнд нь амьдралыг бїрэн дїїрэн мэдэрч єєртєє болон эргэн тойрныхондоо олон таатай хором бэлэглэх болно.

Нум (XI/23-XII/21)
ГЭНЭТИЙН МЭДЭЭ ТАНЫГ ДОТНЫ ХЇНТЭЙГЭЭ МУУДАХАД ХЇРГЭНЭ
Энэ сар амьдралын эрч хїч туйлын доогуур байна. Та хол, ойр аялах хэрэггїй. Гарцаагїй муу зїйл тохиолдоно. Эд хєрєнгєтэй холбоотой гал гарч, хїнд дээрэмдїїлэх гэх мэтийн туйлын таагїй байдал їїсч болзошгїй. Сарын дундуур оюуны хєрєнгє оруулалт хийх, эргэлзээ тээнэгэлзээ давах, бусдад хайр энэрлээ тїгээх болно. Ажилдаа бодолтой ханддаг хандлага, эрч хїчээ зєв ашигладаг байдал, аливаа ажлыг сайн зохион байгуулдаг чадвар чинь хамт олны дунд нэр хїндийг чинь єсгєж, санхїїгийн байдлаа сайжруулахад туслах болно. Сарын эцсээр гэнэтийн мэдээ таныг дотны хїнтэйгээ муудахад хїргэж, бїх тєлєвлєгєєнд саад учруулна. Тайван байдал, аливаад буулт хийдэггїй зан чинь гаргасан алдаагаа засахад тусалж, бодсон зїйлээ хэрэгжїїлэхэд тусална.

Матар (XII/22-I/19)
ШИНЭ ТАНИЛТАЙ УЧРАХААС ЗАЙЛСХИЙ
Сарын эхээр ямар ч ажил эхлэх, холбоо харилцаа тогтоох, гэр бїлийн дотоод уур амьсгалд тааламжтай єдрїїд тохиож байна. Шинэ танил эсвэл романтик учрал тохиох магадлал єндєртэй байгааг одод шивнэж байна. Эсрэг хїйстэнтэй холбогдсон хайр дурлалын харьцаа єнєєдєр їр єгєєжтэй байж харилцан сэтгэл хангалуун байдлыг таньд авчирна. Сарын дунд эм матрууд болзоонд уригдана. Гариг эрхэс таны гадаад їзэмжинд ач холбогдол єгєх ба хуурамч биеэ барьсан байдал тань эсрэг хїйстнийг єєрєєсєє тїлхэхэд хїргэхийг анхаар. Хєндий хїйтэн, дуу цєєтэй эр матруудын хувьд хувийн амьдралд нь сєрєг хандлага ажиглагдах нь. Энэ єдрзздэд эрсдэлтэй алхам хийхгїй, идэвхи чармайлт гаргахгїй хийж дадсан ажлаа їргэлжлїїлэх нь єлзийтэй. Сїїлийн єдрїїдэд таны амьдралд сєрєг хандлага бий болж магадгїй. Иймээс шинэ танилтай учрахаас зайлсхий. Санамсаргїй эхэлсэн маргаан нєхцєл байдлыг бїрмєсєн єєрчилж уур амьсгал эвдэнэ. Зїїд зєнтэй байж удахгїй биелэлээ олно.
Хумх (I/20-II/18)
ХАМТРАГЧИЙНХАА ЭРХШЭЭЛД ОРОХООС БОЛГООМЖИЛ
Энэ сард найз нєхєдтэйгєє уулзах, хїмїїстэй маргалдахаас зайлсхий. Єєрийнхєє болон ойр дотныхныхоо эрїїл мэндэд анхаарал тавихыг зєвлєж байна. Ахмад настай хамаатнуудтайгаа харьцахдаа тайван байдлаа хадгалж сєргєлдєєнийг хаа. Таны зоримог шийдвэр ирээдїйтэй єєрчлєлт гаргаж эрсдэлтэй байсан худалдааны гэрээ хэлцэл амжилттай болно. Хамтрагч тань таны їзэл бодлыг хуваалцахгїйгээр хувийн харилцаанд хїндрэл учирна. Хамтрагч, хамаатныхаа эрхшээлд орохоос болгоомжил. Урьд нь танд тус болж байсан хїмїїсийн тусыг авахаа бїї мартаарай. Єєрийгєє хєгжїїлэх, шинжлэх ухааны нээлт хийх, гэрлэх, жирэмслэхэд сайн байна. Та ер бусын орчинг хїсч дээшээ тэмїїлэх болно. Єєрийн тань дїгнэлт хийх чадвар урьдчилан харах ховорхон авъяас тань зорилгоо нарийн тодорхойлж хэрхэн хїрэх арга боловсруулахад тусална. Гэр бїлийн амьдрал баяр баясгалан авчирна. Эрїїл мэндэд бага зэрэг асуудал гарах тул анхаар.

Загас (II/19-III/20)
САРЫН ЭЦСЭЭР САНХЇЇ ХЯМАРЧ, УУР АМЬСГАЛ ТААГЇЙТНЭ
Сарын эхээр гэр бїлийн холбоо сэргэж, шинэ хїнтэй болно. Арилжаа хийж, санхїїгийн їйл ажиллагаанд оролцоход тохиромжтой. Хамтрагчидтайгаа таагїй харьцаа їїсгэхгїйн тулд зєвшилцлийн биелэлтийг хянаж, ухаантай, уян хатан байвал нийцтэй болно. Дэмий гїйж, тэвчээргїй загналгїй єєрийн хїч, бололцоо, хєрєнгє мєнгєє сайтар тооцоолж їз. Ойр дотныхондоо тусалж, єєрсдєє ч дэмжлэг, зээл, ивээн тэтгэлэг хїртэнэ. Санхїїгийн хувьд бага зэрэг гарлага гарах ч зарим гэр бїлийн тєсєв нэмэгдэнэ. Амарч ажил хэргээсээ хєндийрч чадвал дахин хїч чадлаар дїїрэн байх болно. Харин сарын сїїлээр таныг хямрааж, бие сэтгэлийг тань євтгєх гэнэтийн мэдээ ирнэ. Санхїїгийн хїндрэл гарч хувийн харилцаанд таагїй уур амьсгал зонхилно. Гэсэн ч хувийн чанартай бэрхшээлтэй асуудалдаа хэт санаа тавих хэрэггїй. Таны тусламж хэрэгтэй байгаа хэн нэгнийг бїї мартаарай. Идэвхтэй амралт, усан сувилгааны ачаар бие сэргэнэ.

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/725696/2da/trackback

girl

2011.07.23 12:15:39
*.34.150.11

In addition, the brides can also take use of the plus mother of the bride dress to enhance the beautiful look of the lace flower girl dresses. Shoe jewelry basically refers to valuable stones such as rubies, sapphires or rhinestones and many others. Dainty chains may be used to string together these prom dresses and let them posit at the right place in a fashionable and stylish way. It is quite obvious that the shoe clips and shoe jewelry are a convenient solution to the busy brides who have no time to shop for a special pair. If you have tight budget, you can also purchase a couple of plus size wedding dresses clips and decide which one to use on dresses for prom.

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
배너신청
자생병원

배너신청