Бичлэгийн тоо 26

Эл сар билгийн тооллын өвлийн тэргүүн сарын 4-нөөс өвлийн дунд сарын 6 хүртэл үргэлжлэнэ. Энэ сарын 13, 28 балжинням, 22 тэрсүүд, 16 модон хохимой өдөр болно. Эл сард билгийн хүчин төгсч, усан махбода дэлгэрэхийн эрхээр хүний биеийн хий, цусны гүйдэл нуугдаж, шар ус ба хөлсний нүх сүв битүүрч, биеийн элч дотогш нуугдаж, усны орон бөөрний судал нэвтрэн гүйх тул судлын лугшилт нь цуучилын дуун мэт зөөлөн удаан лугшна. Дэлүүгээ энхрийлэх цаг. 7-ны өдрийн 3 цаг  17 минутад Их цасан, 21-ны 20 цаг 58 минутад Өвлийн туйл болох улирал, ес эхлэнэ.

Их цас. Цас нь багаасаа их болно. Наран шар замын 225 хэмд, агаарын дулаан улмаар доошилж, газрын гадаргуйд цас хуримтлагдан, умард орны гол, нуурд мөс барилдаж эхлэдэг. Зартим нутагт их ав эхлэдэг. Хүйтний эрч улам чангарна. Тариачны үгэнд “Ла сарын цас бол элбэг хураалт олохын тэмдэг” гэж байдаг. Цас хурвал хөрс шороонд булагдаж байсан элчийг хялбархан тараах үгүй мөртөө хөрс шорооны дулааны хэмжээг барьж, ургамлын өсөлт бойжилтод ашигтай юм. Цас нь хайлаад мөс болох хугацаандаа бас шорооны доторх хорт хорхойг хөлдөөж үхүүлдэг. Хураасан цас нь хайллсны сүүлээр газар шороон дотор хангамжтай ус байхаас болж ургамлын өсөлт бойжилтыг хангах болно.

Өвлийн туйл. Энэ өдрөөс хахир хүйтэн эхлэх бөгөөд өдөр эхлэж уртадна. Наран шар замын 270 хэмд, есний хүйтний өдөр эхлэж орно. Наран өмнөд буцалтын шугамд шууд тусахаас энэ өдөрт манай умарт хагас бөмбөрцөг дахь өдөр нь явах тутам уртадаж, нарны мандаж, шингэх чиглэл нь аажмаар умардад шилждэг. Их далайгаас бусад гол, мөрөн, нуур, цөөрөм бүгд хөлддөг. Булгийн ус тавалдаг.

Өвлийн туйлаас эхлэх есний тоо­лол. “Өвлийн туйлаас эхлэх есний тоо­лол”-ыг бас “Өвлийн есөн ес” гэж нэрлэх бөгөөд энэ нь манай улсын өвлийн улирлын уур амьсгалын хувиралтыг тусгадаг. Ердөө өвлийн туйлын тэрхүү өдрөөс эхлэж есөн өдөр бүрийг нэг хэсэг болгож, “Нэгэн ес”, “Хоёр ес” гэх мэтээр “Есөн ес” хүртэл тоолдог. Умард орны “Өвлийн есөн есийн тоолол” нь даруй “Нэг ес”, “Хоёр есд” цутгасан ес үл урсмуй. “Гурван ес”, “Дөрвөн ес”-д ахар чулуу хөлдөн хагармуй. Гунын эвэр хуга хөлдмүй. Таван ес 45 өдөрт огторгуйд жигүүртэн халин нисмүй. Зургаан ес 54 өдөрт замбаас соргог сэрвээ гармуй.

Долоон ес 63 өдөрт замд явахуйд хувцасны энгэрээ тайлмуй. Найман ес 72 өдөрт шар нохой нь сүүдэр газарт хэвтмүй. Есөн ес 81 өдөрт анжис нарнаа хамт гармуй гэдэг. Өвлийн туйл болох өдрийг шинжихүй ёс. Эл өдөр хөх өдөр тохиовол ирэх жил ган болохын нигууртай. Хар, харагчин өдөр тохиовол жил ирэх жил хур ус сайн болно. Үүнээс хойш (Өвлийн нар буцахаас) гурав дахь өдөр нь хара, харагчин бол их гантай болно. Дөрөв дэх өдөр нь хар, харагчин өдөр тохиовол үр тарианы язгуур боловсрох нь сайн. Тавь дахь өдөр нь хара, харагчин өдөр тохиовол ус мөрний усан татрана.

Зургаадахь өдөр нь хар, харагчин өдөр тохиовол ус мөрний ус элбэгжинэ. Долоо дахь өдөр нь хар, харагчин өдөр тохиовол ус мөрөн хальмуй. Наймдахь өдөр нь хар, харагчин өдөр тохиовол их далайн усан хальмуй. Ес дэхь өдөр нь хар, харагчин өдөр тохиовол их халуун болно. Арав, арван нэг, арван хоёр дахь өдөр нь хар, харагчин өдөр тохиовол таван тарианы язгуур боловсрох хүчир. Хэрвээ өвлийн наран буцахуй улирал эхлэх өдөр их салхитай хийгээд их хүйтэн байваас дараа жилийн үрийн шим машид сайн.

Дорноос салхи гарваас хүмүүн өвчин болоод үхэр ихээр үхмүй. Өмнөөс салиалбал үр чухаг болоод төмс сайн. Өрнөөс салхилбал жил сайн, хүмүүн амгалан. Умраас хөх өнгөт үүл гарвал дараа жилийн үр сайн, улаан өнгөт үүл гарвал гангийн шинж, хар өнгөт үүл гарваас хур усан их, цагаан үүл гарваас хүмүүн өвчин болох ба шар үүл гарваас шаврын үйлнээ өлзийтэй хэмээн зурхайн голд номлосон буй.

МҮШУА-ийн академич, Шинжлэх ухааны доктор, профессор, зурхайч Урианхай Лхасрангийн Тэрбиш

Хулгана жилтэн

1984, 1972 оны эрчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулваас засагдна. 1924 оны эмэгтэйчүүд, 1960 оны эрчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлвэл сайн. 1924, 1948 оны эрчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар.Элдэв бузар идээнээс болгоомжил.  1972 оны эрчүүд, 1936 оны нийт хүмүүс өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1936 оны эмэгтэйчүүд болон 1912, 1936 оны эрчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдна. 1936, 1900 оны эмэгтэйчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. Хулгана жилтэн таны аливаа ажил үйлийг хийхэд нэн тохиромжтой, од гариг, жил өдөр тэргүүтний хэм, хэмнэл эерэг сайн байх өдрүүд нь 10, 18, 22, 30; харин таны элдэв үйлийг хийхдээ хянамгай байж, биеэ энхрийлвэл зохилтой, од гаригийн муу хэм хэмнэлт өдрүүд нь 6, 13, 20, 27 болно.

 

Үхэр жилтэн

1973, 1961 оны эрчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар.Элдэв бузар идээнээс болгоомжил. 1949 оны эмэгтэйчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдна. 1973, 1961оны эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1973, 1925 оны эрчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулваас засагдна. 1937, 1973 оны эмэгтэйчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. Үхэр жилтэн таны аливаа ажил үйлийг хийхэд нэн тохиромжтой, од гариг, жил өдөр тэргүүтний хэм, хэмнэл эерэг сайн байх өдрүүд нь 7, 19, 23, 31; харин таны элдэв үйлийг хийхдээ хянамгай байж, биеэ энхрийлвэл зохилтой, од гаригийн муу хэм хэмнэлт өдрүүд нь 4, 11, 18, 25  болно.

 

Бар жилтэн

1950 оны эрчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлвэл сайн.1950 оныхон болон 1938 оны эрчүүд, 1950 оны эмэгтэйчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1914,  1950 оны эмэгтэйчүүд болон 1950 оны эрчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1902 оны эмэгтэйчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдна. Бар жилтэн таны аливаа ажил үйлийг хийхэд нэн тохиромжтой, од гариг, жил өдөр тэргүүтний хэм, хэмнэл эерэг сайн байх өдрүүд нь 8, 20, 24; харин таны элдэв үйлийг хийхдээ хянамгай байж, биеэ энхрийлвэл зохилтой, од гаригийн муу хэм хэмнэлт өдрүүд нь 5, 12, 19, 26 болно.

 

Туулай жилтэн
 
1939 оны эрчүүд болон 1903 оны эмэгтэйчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1951 оны эмэгтэйчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө.1975, 1951 оны эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана.1987оны эрчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар.Элдэв бузар идээнээс болгоомжил. Туулай жилтэн таны аливаа ажил үйлийг хийхэд нэн тохиромжтой, од гариг, жил өдөр тэргүүтний хэм, хэмнэл эерэг сайн байх өдрүүд нь 9, 13, 21, 25; харин таны элдэв үйлийг хийхдээ хянамгай байж, биеэ энхрийлвэл зохилтой, од гаригийн муу хэм хэмнэлт өдрүүд нь 5, 12, 19, 26 болно.

 

Луу жилтэн

1988 оны эрчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө.1916 оны эрчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулваас засагдна.  1940 оны нийт хүмүүс тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлвэл сайн. 1964, 1916 оны эмэгтэйчүүд, 1964 оны эрчүүд, 1940 оныхон орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1988, 1964 оны эрчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил. 1964, 1928  оны эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана. Луу жилтэн таны аливаа ажил үйлийг хийхэд нэн тохиромжтой, од гариг, жил өдөр тэргүүтний хэм, хэмнэл эерэг сайн байх өдрүүд нь 10, 14, 22, 26; харин таны элдэв үйлийг хийхдээ хянамгай байж, биеэ энхрийлвэл зохилтой, од гаригийн муу хэм хэмнэлт өдрүүд нь 4, 11, 18, 25 болно.

 

Могой жилтэн

1917 оны эмэгтэйчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1941 оны эрчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлвэл сайн. 1989 оны эрчүүд, 1977 оны эмэгтэйчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар.Элдэв бузар идээнээс болгоомжил. 1965 оны эрчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдна. 1929 оны эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана.1953 оны эрчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулваас засагдна.1929, 1917 оны эрчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. Могой жилтэн таны аливаа ажил үйлийг хийхэд нэн тохиромжтой, од гариг, жил өдөр тэргүүтний хэм, хэмнэл эерэг сайн байх өдрүүд нь 11, 15, 23, 27; харин таны элдэв үйлийг хийхдээ хянамгай байж, биеэ энхрийлвэл зохилтой, од гаригийн муу хэм хэмнэлт өдрүүд нь 3, 10, 17, 24, 31 болно.

 

Морь жилтэн

1990 оны эрчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар.Элдэв бузар идээнээс болгоомжил.1942 оныхон болон 1930 оны эрчүүд, 1954 оны эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1930 оны эмэгтэйчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлвэл сайн.  1930, 1906 оны эмэгтэйчүүд 1930 оныхон орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1930 оны эмэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1918 оны эрчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдна. Морь жилтэн таны аливаа ажил үйлийг хийхэд нэн тохиромжтой, од гариг, жил өдөр тэргүүтний хэм, хэмнэл эерэг сайн байх өдрүүд нь 12, 16, 28; харин таны элдэв үйлийг хийхдээ хянамгай байж, биеэ энхрийлвэл зохилтой, од гаригийн муу хэм хэмнэлт өдрүүд нь 3, 10, 17, 24, 31 болно.

 

Хонь жилтэн

1931 оны эрчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлвэл сайн. 1907, 1967, 1991 оны эрчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулваас засагдна. 1943, 1907 оны эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1967 оны эмэгтэйчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдна.  1979, 1979 оны эмэгтэйчүүд болон 1943 оны эрчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий.1955 оны эмэгтэйчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө.Хонь жилтэн таны аливаа ажил үйлийг хийхэд нэн тохиромжтой, од гариг, жил өдөр тэргүүтний хэм, хэмнэл эерэг сайн байх өдрүүд нь 1, 5, 13, 17; харин таны элдэв үйлийг хийхдээ хянамгай байж, биеэ энхрийлвэл зохилтой, од гаригийн муу хэм хэмнэлт өдрүүд нь 4, 11, 18, 25 болно.

 

БиЧ жилтэн

1968 оны эрчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө.  1920 оныхон 1932 оны эрчүүд, 1980 оны эмэгтэйчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1920, 1956 оны эхмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1932 оны эрчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар.Элдэв бузар идээнээс болгоомжил. 1бич жилтэн таны аливаа ажил үйлийг хийхэд нэн тохиромжтой, од гариг, жил өдөр тэргүүтний хэм, хэмнэл эерэг сайн байх өдрүүд нь 6, 14, 18, 26; харин таны элдэв үйлийг хийхдээ хянамгай байж, биеэ энхрийлвэл зохилтой, од гаригийн муу хэм хэмнэлт өдрүүд нь 2, 9, 16, 23, 30  болно.

 

Тахиа жилтэн

1969 оны эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1945 оны эмэгтэйчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил. 1909, 1957 оны эмэгтэйчүүд болон 1933 оны эрчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1981 оны эмэгтэйчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдна. 1945, 1921 оны эрчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулваас засагдна. Тахиа жилтэн таны аливаа ажил үйлийг хийхэд нэн тохиромжтой, од гариг, жил өдөр тэргүүтний хэм, хэмнэл эерэг сайн байх өдрүүд нь 3, 7, 15, 19, 27, 31; харин таны элдэв үйлийг хийхдээ хянамгай байж, биеэ энхрийлвэл зохилтой, од гаригийн муу хэм хэмнэлт өдрүүд нь 2, 9, 16, 23, 30 болно.

 

Нохой жилтэн

1982 оны эмэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1958 оны эмэгтэйчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1970, 1910 оны эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1946 оны нийт хүмүүс болон 1922, 1982 оны эрчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. Нохой жилтэн таны аливаа ажил үйлийг хийхэд нэн тохиромжтой, од гариг, жил өдөр тэргүүтний хэм, хэмнэл эерэг сайн байх өдрүүд нь 8, 16, 20, 28; харин таны элдэв үйлийг хийхдээ хянамгай байж, биеэ энхрийлвэл зохилтой, од гаригийн муу хэм хэмнэлт өдрүүд нь 4, 11, 18, 25 болно.

 

Гахай жилтэн

1971, 1947 оны эмэгтэйчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1959, 1923 оны эрчүүд болон 1983, 1911 оны эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1959 оны эрчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулваас засагдна.  1983 оны эрчүүд болон 1923 оны эмэгтэйчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар. 1971 оны эрчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлвэл сайн.Элдэв бузар идээнээс болгоомжил. 1971 оны эрчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдна. Гахай жилтэн таны аливаа ажил үйлийг хийхэд нэн тохиромжтой, од гариг, жил өдөр тэргүүтний хэм, хэмнэл эерэг сайн байх өдрүүд нь 5, 9, 17, 21, 29; харин таны элдэв үйлийг хийхдээ хянамгай байж, биеэ энхрийлвэл зохилтой, од гаригийн муу хэм хэмнэлт өдрүүд нь 6, 13, 20, 27 болно.

 

Та өдөр тус бүрийн хэмнэлээс гадна  тухайн өдрийн сайн цагуудыг мэдэх нь чухал. Энэ юуны тул хэмээвээс аливаа үйлийг тухайн өдрийн сайн цагт хийвээс од, гариг, жил өдөр, барилдлага тэргүүтний харш муу нөлөөнд үл автагдах болно гэж урьдын мэргэд дахин, дахин айлдсны тул болой. Энэ сарын  3, 9, 15, 21, 27-ны өдрийн могой, бич, тахиа, гахай, бар, луу цаг нь; 4, 10, 16, 22, 28-ны морь, хонь, нохой, гахай, үхэр, луу; 5, 11, 17, 23, 29-ны хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа; 6, 12, 18, 24, 30-ны бар, туулай, могой, бич, нохой, гахай, 1, 7, 13, 19, 25, 31-ы луу, могой, хонь, нохой, хулгана, үхэр; , 2, 8, 14, 20, 26-ны өдрийн морь, хонь, тахиа, хулгана, бар, туулай цагууд нь сайн болно. Бас хол газар удаан хугацаагаар суухаар  яваар одогсод 6, 14, 22, 30-нд зүүн урагш; 7, 15, 23, 31-нд баруун; 8, 16, 24-нд баруун урагш; 1, 9, 17, 25-нд зүүн хойш; 2, 10, 18, 26-нд зүүн; 3, 11, 19, 27-нд баруун хойш; 4, 12, 20, 28-нд хойш; 5, 13, 21, 29-нд урд зүгт тус, тус мөрөө гаргууштай.

Зовлого зовохоос зориг мөхөхгүй


ajll

2009.03.06 16:56:21
*.116.64.47

<gereenii> er  sould ajil haij bna.Arih tamih hergeldegui utas 01081230564

erh saran9

2009.11.16 12:00:36
*.199.151.86

MANAI DELGUUR DOTUUR,GADUUR HUVTSAS,OIMS,DIRKO, GOO SAIHNII BARAA BORLUULJ UGNU(01083888672)

werwr

2010.11.26 17:53:31
*.41.178.122

GLT10aXiaonie26 Everyone knows that replica watches and authentic watches are different. But most of us do not know the exact difference very clearly. This article will tell you something about that. As we know that different manufacturers produce different Swiss Watches, high imitation watches are very different from the kind of several dollars. Those Rolex Watches are made by small factories and the quality is very bad. They may break after several days. So you had better stay away from those kinds of watches. High Imitation watches have a very good assurance and the technology and movement are very good; both texture and appearance look very realistic and very close to the original ones. But there are subtle differences from the authentic ones, such as font weight, belt lines, some small steps and other details. But this subtle difference is not apparent, you do not need to worry that people will not that you are wearing a high Swiss Replica Watches. Many customers know, for the watches, the most important part is the movement. It is equivalent to the car engine. Some customers paid great attention to the appearance of the watch, which is understandable! However, we should focus on the movement of the watch; it will determine how long you watch life will be. The movement can be divided into domestic movement, the branded watches usually use Swiss movement. The most of the Swiss mechanical movement Watch prices are very expensive. So a authentic watch is much expensive than a replica one. From the above information, we know replica watches well. We know what we should focus on when buying a Replica Swiss Watch.

girl

2011.07.23 12:10:18
*.34.150.11

If the groom is much taller than you and you turn to wear full skirts, you prom dresses for 2011. On the contrary, the A-line style helps to lengthen the body. Cap sleeve gowns work best while giving the feeling of a strapless gown.It is a great idea for you to discuss with a bridal consultant to get good choices of teen summer dresses for your figure. On the other hand, you can make an appointment at the largest bridal salon in your area and you can choose from a variety of prom dress. Ask if there is a limit on the amount of party dresses you can try on at one time. You can also search for the gorgeous and plus size dresses from the online shops.

girl

2011.07.23 12:10:36
*.34.150.11

It is recognized that the Wedding Dresses 2011 are a unique combination of fashion and passion. These are designed with empire waist and can be paired with tights and heels for a slim and wedding dresses. There are other stylish styles such as size 16 prom dresses and spaghetti straps available in the market as well.In a word, the designer collection of where can i find evening dresses for women stands ahead in terms of comfort and style and they have taken use of the latest trend in vogue and these have carved a niche in the fashion industry.For those who intend to show off the perfect look, they should take use of the matching and formal modest dresses and footwear to make a perfect finish to the ensemble. All in all, you need to make sure all the things that you choose can go well with the party theme as well as showing off your individuality and distinctive fashion statement to make you stand out wedding dress.

Ed Hardy clothing

2011.08.08 15:44:50
*.185.123.44

In this modern and fashionable society, people are pursuing for ed hardy cool, unique, stylish and innovative. Whether it is ed hardy australia or fashion accessories all means a lot for modern society of today. Same is the case with trendy looking Ed hardy clothing. When these are Ed hardy sale, the excitement just gets doubled.

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
6 АРВАНХОЁРДУГААР САР [4] Levi`s 2008-12-10 17442
» Арванхоёрдугаар сарын монгол зурхайн хэмнэл [6] [4] Levi`s 2008-12-10 20732
4 АРВАННЭГДЇГЭЭР САР [4] Levi`s 2008-11-05 17964
3 АРАВДУГААР САР Levi`s 2008-10-08 18454
2 ЕСДЇГЭЭР САР [3] Levi`s 2008-09-16 17498
1 8-р сарын бизнес ажил төрлийн зурхай [8] Levi`s 2008-08-18 20791
배너신청
자생병원

배너신청