Бичлэгийн тоо 26

АРВАННЭГДЇГЭЭР САР

Уншсан 17964 vote 0 2008.11.05 09:26:50
Хонь (III/21-IV/19)
АМЖИЛТ БЇТЭЭЛ ДЇЇРЭН САР
Энэ сар хамгийн хариуцлагатай, эмх цэгцтэй сар байх нь. Тєсвийн байгууллагын ажилтнууд албан тушаал ахиж магадгїй. Хэрэггїй бїх зїйлээс татгалз. Сэтгэл санаа туйлын єєдрєг байх болно. Гэхдээ аливаа асуудлыг яарч шийдвэл буруу тийшээ эргэж мэднэ. Єдєєн хатгалгад єртєж, хїнд гїтгэгдэн хууртагдаж магадгїй учир сэрэмжтэй бай. Найз нєхдєєсєє сэтгэл санааны тусламж авна. Сарын дундуур сэтгэл хєдлєлийн байдал, мэдрэлийн ядаргаанд орж магад. Мєн хууч євчин сэдрэх аюултай. Сэтгэл санаа хямарч амархан уурлаж бухимдана. Хэрїїл маргаанаас хол бай. Дотны хїмїїс тань танаас хайр энхрийлэл хїсэх болно.
Їхэр (IV/20-V/20)
ХАМГИЙН НАНДИН МЄРЄЄДЛЄЄ БИЕЛЇЇЛЖ ЧАДНА
Энэ їед єєрийн тєлєвлєгєє, хамгийн нандин мєрєєдлєє гадны хїнээс нууцал. Тэгвэл биелїїлж чадна. Эмэгтэй їхрїїд нийгэмд эзлэх байр сууриа бэхжїїлэх, мєн хэн нэгнээс цэцгийн баглаа хїлээн авах магадлалтай байна. Ирээдїйн тєлєвлєгєє боловсруулахад яг тохиромжтой мєч. Та маш хурдан хугацаанд бїх л тєлєвлєсєн зїйлээ хэрэгжїїлж чадна. Сарын дундуур ажил хэргийн тїнштэй холбоо харилцаа тогтоож, гэрээ хэлэлцээр байгуулах, танил талтайгаа уулзахыг татгалз. Харин хэдхэн єдєр єнгєрвєл орон байраа тохижуулж, чухал ажил хэргийн асуудлыг шийдэж, ашиг орлого олох магадлалтай. Гэр бїлийн хїрээнд гэнэт їїссэн нєхцєл байдлыг зохицуулахын тулд нилээд их мєнгє, тєгрєг зарлагдаж болзошгїй. Гэхдээ алдсан мєнгєє хурдан хугацаанд эргїїлж олох болно. Хэрэглэж байгаа хоол хїнсэндээ анхаарал тавьж чанартай хоол хїнс хэрэглэхийг чухалчил.
Ихэр (V/21-VI/20)
ОД ЭРХЭС ТАНЬД ОЛЗ ОМОГ АМЛАЖ БАЙНА
Сарын эхээр эм ихрїїд єєрийн авъяас чадвараараа тодрон гарч ирж бусдад гайхагдана. Эр ихрїїдэд аялалд явахтай холбогдуулан бэлэг худалдан авснаар санхїїгийн асуудалтай тулгарах магадлалтай. Гариг эрхэсийн батлаж байгаагаар ихрїїд заяаныхаа ханьтай учрах юмуу хуучин харилцаагаа сэргээнэ. Сарын дундуур ажил ихтэй байна. санхїїгийн байдал сайжирна. Таны амьдралын чадамж єндєр байж шинэ ажил амжилттай эхэлнэ. Ихрийнхний гаргаж буй этгээд санаа, їйлдэл бусдыг гайшруулна. Сарын сїїлээр санхїїгийн хувьд тааламжтай байна. Од эрхэс танд олз омог амлаж байна. Эр ихрїїд хамаатан садан эсвэл найз нєхєдтэйгээ муудалцаж магадгїй тул анхааралтай бай. Од эрхэс эм ихрїїдэд гэрээс гадуур цагийг зугаатай єнгєрєєхийг санал болгож байна. Учир нь тэд хайрлаж дурлахгїй бол хожим сайн найз нєхдийн нэгд тооцож болох хїнтэй танилцана.
Мэлхий (VI/21-VII/22)
САНХЇЇГИЙН АЖИЛ ХЭРЭГ АМЖИЛТТАЙ БАЙНА
Амарч, алжаал ядаргаагаа тайлахыг эрхэмлэ. Амгалан тайван байдлыг эрхэмлэснээр гэр бїлд тайван, халуун дулаан уур амьсгал бїрдэнэ. Їр хїїхэдтэйгээ хамт байснаар маш их сэтгэлийн таашаал авч, сайхан амарч чадна. Сарын дундуур хуучин ажлаа дуусгаж, шинэ ажил эхлїїлэхийг хичээ. Юм худалдаж авах гэж яарах хэрэггїй. Учир нь туйлын тааламжгїй байх бєгєєд мєнгєє хий дэмий салхинд хийсгэсэндээ харамсах болно. Гэр бїлийн хїмїїс бие биенээ зэмлэж болзошгїй. Сарын эцэст їйл явдлын эргэлт бїхий л анхаарлыг татна. Гэр орноо тохижуулж, гадны нєлєє, хулгай дээрмээс хамгаалах хамгаалалт хий. Санхїїгийн ажил хэрэг амжилттай байна.
Арслан (VII/23-VIII/22)
ДОТНЫ ХЇНЭЭСЭЭ ИХ ТУС АВНА
Та ирээдїйн їр ашгийг нь зєв тооцоолж байж, махран ажиллах эсэхээ шийд. Учир нь сарын эхээр санхїїгийн болоод сэтгэл санааны хохирол амсахад бэлэн байна. Дотны хїн чинь танд їнэлж баршгїй тус хїргэж та тїїнд нэгэн биеийн тал мэт итгэнэ. Энэ їед эсрэг хїйстэнтэй тогтоосон харилцаа амжилттай байх боловч харин хайр сэтгэл, хамтын амьдралын тухай асуудлыг он гартал хойшлуулсан нь дээр. Зарим нь дайснуудын хар санаа, далд явуулгад єртєж магад. Худалдаа наймаа хийх эд хогшил худалдан авах їйлийг сарын дундуур хийвэл сайн. Тєлєвлєгдєєгїй зарлага их гарах учир амжиж ар гэрийн асуудлаа цэгцэл. Сарын сїїлээр та тойрон хїрээлэгчдээсээ болгоомжилж, харилцаандаа хяналт тавихад илїїдэхгїй. Ажил дээр бага сага хїндрэл гарч, удирдлага эсвэл хамт ажиллагсадтайгаа маргалдахад хїрвэл сэтгэлийн хєдєлгєєнєє барьж, тайван байгаарай.
Охин (VIII/23-IX/22)
БААТАРЛАГ ЇЙЛС БЇТЭЭНЭ
Мєнгєн орлого нэмэгдсэнээр сїїлийн їед їїсээд байсан таагїй асуудлуудын учрыг олоход тус болно. Таны хамтрагч таныг гайхшралд оруулах ямар нэгэн зїйл хийх бєгєєд энэ нь танд огтхон ч таалагдахгїй байх вий. Албан тушаалд єєрчлєлт гарах бололтой. Гэхдээ дэвших її, уруудах уу гэдэг зєвхєн танаас л шалтгаална. Энэ сард ажил тєрлєє зохицуулж, хайртай хїндээ аль болох цаг гарга. Гэр бїлийн амьдрал хэвийн, халуун дулаан уур амьсгал дунд байна. Сарын сїїлээр мєнгє санхїїгийн байдал нилээн сайжирна. Ємнє нь хийж чадаагїй, чадахгїй мэт санагдаж байсан ажлаа энэ сард зорилго болгон хийвэл амжилтанд хїрэх боломжтой. Мєн та ямар нэгэн баатарлаг їйлс бїтээж магадгїй.
Жинлvvр (IX/23-X/22)
ТАНЫ ЗЇЇД МЭРГЭН БАЙЖ МЭДЭЭЛЭЛ ДАМЖУУЛАХ БОЛНО
Бэлэн байдалд бай. Гаднын нєлєє, муу хїнтэй учрах, хамтрагчийн журамгїй байдал зэргээс эрїїл мэнд муудна. Танд санхїїгийн тусламж хэрэгтэй байна. Эрчїїд шинэ хїнтэй учрах юм уу, хуучин харьцаагаа сэргээх магадлалтай. Оны тєгсгєл дєхєж байхад шинэ ажил эхлэх хэрэггїй, зєвхєн тєлєвлє. Сарын дундуур таны зїїд мэргэн байж тодорхой мэдээлэл дамжуулна. Гол ажилдаа анхаарч, асуудлын голд орж, бодсон зїйлээ хэрэгжїїлэхэд тохиромжтой. Шинэчлэх хїслээ, бодит байдлыг эрїїл саруулаар дїгнэх чадвартайгаа амархан хослуулж чадна. Сарын эцэст їйл явдал сунжирч, хїндрэх, ойрын хїний сэтгэл ханамжгїй байдал, шаардлага таны мэдрэлд нєлєєлнє. Олонх жинлїїрийнх нь ганцаар байхыг хичээх бєгєєд тайван, їр дїнтэй ч байх болно. Гэхдээ эцэст нь бїх зїйл сайн сайхнаар тєгсєх болно гэдэгт итгээрэй.
Хилэнц (X/23-XI/22)
МЄНГЄНИЙ АСУУДЛААС БОЛЖ БИЕ ХЯМАРНА
Шинэ сар эхлэхэд зєвхєн таатай, олон ажил гарч ирнэ. Таны нэр тєр, эрх чєлєєнд юу ч заналхийлэхгїй байна. Гэхдээ тайвшрах хэрэггїй. Єєрийнхєє байдлыг дарангуйлал тогтооход ашиглаж болохгїй. Сарын дунд їед аливаа шинэ зїйл эхлэхэд таагїй тєгсгєл хїлээж байна. Хэт улайран ажиллах, эрсдэлтэй їйлдэл хийх хэрэггїй. Чухал ажлуудаа дараа долоо хоног хїртэл хойшлуул. Таны тусламж, дэмжлэг ойр дотныхон, хїїхэд, найз нєхдєд тань хэрэгтэй байна. Сарын тєгсгєлд танаас анхаарал тавихыг тэвчээртэй шаардаж буй хїмїїст уурлах юм байна. Гэр бїлийн асуудал хоёрт тавигдаж, гэрт болж буй явдал ямар ч хамаагїй байх болно. Мєнгєний асуудал тулгарч, урьдчилан тооцоогїй зардал гарна. Їр дїнд нь бие хямарна.
Нум (XI/23-XII/21)
ТЇНШТЭЙГЭЭ ХАРЬЦАХ ХАРЬЦААНД АСУУДАЛ ЇЇСЧ МЭДНЭ
Энэ сар гэр бїл хайр дурлалын амьдралд тааламжгїй. Эрсдэлтэй явдалд хэтэрхий татагдах нь туйлын таагїй нєхцєл байдалд хїргэж болзошгїй. Гэвч зєв бодол, мэдлэг чадвар тань эрсдэлээс зайлсхийхэд туслах болно. Сарын дунд їед од гаригс тэвчээртэй, самбаатай, зїрх зоригтой байхыг сануулж байна. Эмэгтэй нумуудын хувьд гэртээ суулгїй хайрын болзоонд явахыг хичээ. Тїнштэйгээ харьцах харьцаанд асуудал їїсч мэднэ. Од гаригсын зєвлєснєєр хайр дурлалын амьдралд таагїй байх бололтой. Эрэгтэй нумууд хоосон амлалт єгєх, эрїїл мэндэд харшлах зїйл хийхээс тїдгэлз. Сарын сїїлчээр єєрийн санаа зорилгоо бусдад хэлэх хэрэггїй. Учир нь таагїй явдалд хїргэж мэднэ. Ялангуяа гадны хїнтэй дотно яриа єрнїїлэхгїй байхыг эрхэмлэ. Зочин хїлээн авахад таатай. Гэртээ тайван єдрийг єнгєрїїлэхийг чухалчил.
Матар (XII/22-I/19)
ХАРИЛЦАА ХОЛБОО ТОГТООХОД ТААТАЙ
Сарын эхэнд чухал асуудал шийдэлгїй хойш тавь. Нєлєє бїхий ивээн тэтгэгч гарч ирэх ба та энэ хїний тусламжаар санасандаа хїрч магадгїйг анхааруулж байна. Ойрын їед таны ажил алба болон нийгмийн байр суурь єєрчлєгдєж болзошгїй. Сарын дунд хэсэгт шинээр їйл ажиллагаа эрхлэх болон тїнштэйгээ шинэ харилцаа тогтооход тохиромжтой їе тохиож байна. Энэ боломжийг бїї алд. Аливаа асуудлыг шударгаар шийдвэрлэх гарц хайх, амжилтанд хїрэх гэж шаргуу ажиллаваас їр єгєєжтэй. Од эрхэс хїссэн ажлаа анхны оролдлогоор бїтээхэд тань тусална. Сарын сїїлээр холбоо харилцаа тогтоох бїтээлч уулзалт бодсон тєлєвлєгєєгєє амьдралдаа хэрэгжїїлэхэд таатай. Санхїїгийн нєхцєл байдлаа дээшлїїлэх , эсвэл ажилдаа дэвшил гаргах гэсэн хїсэл тэмїїлэл тун удахгїй биелэлээ олно. Од эрхэс урьдын адил таны эрїїл мэндэд аюул заналхийлж байгааг сэрэмжлїїлж байна.
Хумх (I/20-II/18)
ТАНЫ СЭТГЭЛИЙН ТЭНХЭЭГ ШАЛГАХ ЇЙЛ ЯВДАЛ БОЛНО
Биеэ барьж тэвчээртэй байхгїй бол бїх зїйлээ нэг мєсєн алдах эрсдэлтэй їе тохиож байна. Гэр бїлийнхэн їр хїїхэдтэйгээ сайхан амрах цаг гаргавал їїнээс зайлсхийж чадна. Арилжааны салбарт ажилладаг эрчїїд ядарч хямрах ч єєртєє илїї хариуцлага авах шаардлага гарна. Энэ їеэр амьдралыг їндсээр нь єєрчилж магадгїй санхїїгийн шинэ эх їїсвэр, харамсалтай мэдээтэй давхцан ирнэ. Энэ нь таны сэтгэлийн тэнхээг шалгасан їйл явдал болно. Эргэн тойрныхонтойгоо уужуу сэтгэлээр харьцаж бай. Хэт сэтгэлийн хєдєлгєєн юмуу нєхцєл байдлын санамсаргїй нєлєєгєєр бусдын эрхшээлд орж магадгїй. Санаачлагыг алдаж ямар ч тохиолдолд арагшаа ухарч болохгїй. Одоо алдсан зїйлээ ирээдїйд олж авахад тєвєгтэй байх болно. Хэт содон амиа хичээсэн зан танд гай авчирна.
Загас (II/19-III/20)
ЇЛ ХЄДЛЄХ ХЄРЄНГЄ ХУДАЛДАН АВАХАД САЙН
Баяр баясгалан, хайр сэтгэл, харилцан ойлголцлоор энэ сарыг угтана. Ажил хэргийн уулзалт хийж, гэрээ хэлэлцээр байгуулах, аяллаар явахад тохиромжтой. Гэрийнхэн, хїїхдэдээ анхаарлаа хандуулж, тэдэнтэйгээ хамт бай. Ганц бие хїнийг нєхєрсєг уулзалт, бїтээлч амьсгал хїлээж байна. Шинэ ажил эхлэх, гэрлэх, жирэмслэхэд сайн. Шийдвэрлэх боломжгїй эргэлзээтэй асуудлыг хойш нь тавь. Эмэгтэйчїїд бїдїїлэг загнах, бусдын нєлєєнд автахаас зайлсхийхгїй бол хэрїїл, тэмцэлд хїрч мэднэ. Мєнгє, санхїїгийн асуудалд гарсан уналт, єсєлтийг та тайван хїлээж ав. Тєлєвлєєгїй зардал гарах тул мєнгєндєє хямгатай бай. Хїїхдїїдийнхээ гаргасан амжилтаар бахархах болно. Сарын сїїлээр томоохон зїйл, їл хєдлєх хєрєнгє худалдан авахад сайн. Уран сэтгэмжтэй загасныхан єєрийн бїтээлээрээ бусдыг гайхуулж, ашигтай санал ч хїлээн авч чадна. Ажил хэргийн болоод хувийн уулзалтууд, бичиг баримт бїрдїїлэлт амжилттай байна.
www.tv5.mn

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/864201/265/trackback

shanaga

2008.11.24 15:00:01
*.62.74.16

tuslana uu dagwatseren owogtoi otgon axiig tanij medex naiz noxod ni baiwal utsiig ni ogch tuslaach yaraltai xolboo barix gesen yum

girl

2011.07.23 12:13:09
*.34.150.11

Buying all the prom dresses at the same time will help cut down the chances of slight differences of color and the chance for you to enjoy the discount will be increased. While local prom dresses, you need to ensure that they complement your gown and fit in with the type, decor and color and size 18 prom dresses. In a word, all your bridesmaids should look flattering in simple, elegant designs. On the other hand, you should pay special attention to the length of the dress as well. Generally speaking, the garden wedding dresses for semiformal or formal weddings should be floor-length to tea-length. For an informal daytime wedding, you can turn to choose from either the short or long style. It is, however, a convention that the formal dresses shop should not wear short dresses bridesmaid if the bride wears a floor-length dress, which will cause a mismatching look.

girl

2011.07.23 12:13:46
*.34.150.11

There are many websites that allow you to sort through plenty of styles and photos of ball gowns prom. If you have not thought of the image of the mother of the bride dresses, you can look through bride magazines to get the styles, colors and lace flower girl dresses. In addition, you can turn to ask your friends and family for their suggestions and opinions but make sure to stick with your overall desires for your plus size dresses.After you read through the mentioned tips and plus size dresses for prom, I think you have already grasp the basic skills on picking out the suitable and charming wedding dresses to go with you. After all, wedding is once in a life time event and you should try every possible way to make the event perfect and plus size party dresses.

Ed Hardy clothing

2011.08.08 15:45:38
*.185.123.44

In this modern and fashionable society, people are pursuing for ed hardy cool, unique, stylish and innovative. Whether it is ed hardy australia or fashion accessories all means a lot for modern society of today. Same is the case with trendy looking Ed hardy clothing. When these are Ed hardy sale, the excitement just gets doubled.

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
6 АРВАНХОЁРДУГААР САР [4] Levi`s 2008-12-10 17442
5 Арванхоёрдугаар сарын монгол зурхайн хэмнэл [6] [4] Levi`s 2008-12-10 20732
» АРВАННЭГДЇГЭЭР САР [4] Levi`s 2008-11-05 17964
3 АРАВДУГААР САР Levi`s 2008-10-08 18454
2 ЕСДЇГЭЭР САР [3] Levi`s 2008-09-16 17498
1 8-р сарын бизнес ажил төрлийн зурхай [8] Levi`s 2008-08-18 20791
배너신청
자생병원

배너신청