Бичлэгийн тоо 497

Ах дүү хоёр аваргийн томыг нь Гомбо буюу Лувсанжамбаа аварга гэнэ. Тэрээр XY жарны шар луу жил 1868 онд Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошууны  нутаг  Цөнгөрөгийн голд (одоогийн Булган аймгийн Сайхан сумын нутаг) ард Шагдарын гуравдугаар хүү болон мэндэлжээ.  Лувсанжамбаа багийн өсөглүүн, бие томтой шөрмөслөг хүүхэд байжээ. Энэ аваргийн талаар Ж.Болдбаатарын “Булган хангайн бөхчүүд” номонд тэмдэглэгдсэн хөгтэй, сонин содон явдлуудаас уншигч танаа толилуулъя.

Аймаар том хүнтэй тааралдсан нь:  Би бага залуу байлаа. Рашаантад уулаар энэ тэрийг сонирхон хэсуүчилж явтал хадны цаанаас гэнэт аварга том хүн гараад ирэв. Би ухаан баларттал айж, "Нөгөе алмас, хүн хар баавгай гэгчтэй нь учирлаа даа'' гэсэн бодол тархи толгойд зурсхийв. Тэгтэл нөгөө хүн миний мэндийг мэдээд "За хүү минь. Хаа хүрч явна даа" гэсээр сйртон ирлээ. Миний дотор ялигүй онгойж, хариу мэнд мэдэхчээн аядав. Тэр "хүн хар баавгай" маань Лувсанжамбаа аварга байсан бөлгөө. Аваргын тухай урьд өмнө сонссон болохоос нүдээр үзээгүйдээ л тэгж зүрхээ зүсүүлж байхгүй юу гэж Сайхан сумын иргэн, 1996 онд 93 насны сүүдэр зооглосон Түгж гуай хуучилж билээ.

Хүний дүү ч бол доо... Лувсанжамбаа аварга чихэр бурманд хорхойтой хүн байжээ.Богд гэгээн, Эх дагина хоёр аваргуудыг дагуулан хөдөөлж яваад түр амрах зуураа:
-Та хоёрын барилдаад хэн давсанд нь өгнө гээд том аяган чинээ бурам гарган тавьжээ. Гэтэл Лувсанжамбааг дүү Намхай аварга нь амархан орхив. Ах аварга нь тун харамссан янзтай байхыг харсан Дондогдулам хатан түрүүчийн хэрийн бурам дахин тавиад барилдуулав. Лувсанжамбаа аварга тун мэрийлттэй, хичээнгүй барилдаад мөн дийлсэнгүй унажээ. Тэрбээр өвдөг шороодоод босохдоо:
-Чи ч мөн хүний дүү бол доо хэмээн тун гомдолтой хэлж байсан гэдэг.

Бяртай хүн үхдэг юм байжээ.  Дүүгээ хан хорвоогосс^сзльены хойтон жил Лувсанжамбаа аварга нэгэн томоохон наадамд очиж барилджээ. Гурвын даваа эхлэх гэж байхад Тавхай арслан ирж, аваргын амрыг эрснээ:
-Дүү аварга чинь наадамд ирэхгүй яагаав хэмээхэд:
-Хөөрхий муу дүү минь талийгаач болсон шүү дээ гэж хэлэхдээ Лувсанжамбаа аваргын хоолой нь бөжирч байлаа. Тэгтэл арслан:
-Бяртай хүн үхдэг юм байжээ. Санаагий нь бодвол, сүнс нь ч болсон ирээд энэ наадмын дэвжээнд дэлж дэрвэж л баймаарсан даа гэж тун тавлангуй хэлчихээд яваад өгөв. Лувсанжамбаа аваргын царай нь хүрлийж ирснээ гутлынхаа боолтыг чангалах гээд тас татаж орхив. Дайчин вангийн бөхчүүд аваргад гутлынхаа боолтыг ээлж дараалан өгсөн боловч бараг ихэнхийг нь тас татаж, сүүлд нь нэг боолтоор торгоочихоод засуул дээрээ очиж цолоо дуудуулж байхдаа тун ер бусын байдалтай байсан нь наадамчин олны анхааралд өртөж байлаа. Гурвын даваанаас эхлээд тэрбээр амласан бөхчүүдээ шууд дайрч юм болгохгүй хаясаар үзүүр, түрүүд Тавхай арслантай үлджээ.
Лувсанжамбаа аварга дэвэн дэвсээр гарч ирээд өрөхдөө нүд нь улаанаараа эргэлдэн, шүд нь орсон буур мэт тачигнаж байв. Тавхай хирдхийн цочоод, дэмий юм хэлж байж аваргын уурыг хүргэчихлээ дээ гэж бодтол аварга түүнийг ганцхан дайраад яах ийхийн зуургүй хумиад тавьчихлаа. Тавхай тун ч их гэмшиж байгаа бололтой толгойгоо гудайлган хүлцэнгүйгээр тахимаа өглөө.
Лувсанжамбаа аварга ихэс дээдсээс түрүү бөхийн шан хишиг хүртэж ирээд:
-Дүү хаа байна, Намхай хаана байна гэснээ баяр, гомдол нь тайлагдаж сэхээ авав бололтой "Нээрээн хөөрхий муу дүү минь өнгөрсөн шүү дээ" хэмээн амандаа үглэн санаа алдаад, нулимс нь цийлэлзэж ирснээ эргэн эгшиж, нөхдийнхөө хийж өгсөн айргийг хүд хүд залгиллаа.

Лусын бөхтэй барилдаж байна аа. Урин хаврын нэг өдөр Лувсанжамбаа аварга Орхон голын эрэг дээр суучихсан юм хийж байгаа бололтой. Би аварга руу морьтой шогшин очлоо. Тэгтэл өвгөн аварга хашааны бүдүүн шургаагаар цөн түрж овооролдсон мөсийг хөдөлгөн зэдалж байв. Би:
-Аварга Та юу хийж байгаа юм бэ гэж асуухад:
-Лусын бөхтэй барилдаж байна аа гээд хүд хүд инээв. Тэр үед би залуу байсан болохоор юм ч бодсонгүй, жаахан харж сонирхож байгаад яваад өгөв. Хожим бодоход өвгөн аварга шар усаа тарааж, биеэ чийрэгжүүлж байсан хэрэг байжээ гэж Д. Норовсамбуу агсан ярьсан бөлгөө.

Дороо хийгээд суучихаж. . . Цөнгөрөг хавийнхан нэгэн намар найрлаж байлаа. Дэлээгийн Содном заан ид гялалзсан 24 насандаа нутагтаа л гэгдэж байв. Содном зааны хувьд залуу насны ааг омог нь багтаж ядаж байсан аж. Найранд гурван дугараатай, наадамд гурван даваатай гялалзаж явсан үе, хэний айраг исэж вэ, хэний охин өсөж вэ гэсэн ид насандаа байсан юм чинь арга ч үгүй байж дээ. Содном заан , Найр ид үед Содном гадаалсан найрчдын дунд жижигхэн "сахилгагүйтэх" янзтай, энэ тэрийг өдөж байв. Бүр дал шахсан Жамба аварга руу хүртэл дэлмээр санагдаж ухасхийтэл, тэрбээр ганц гараараа шувт татаад дороо хийгээд суучихсан гэдэг. Тэр явдал Содном зааныг улам ухаажуулж, ахмад үеэ шүтэн дээдлэх ухаан нэмсэн ажгуу.

Шавраас гүү суга татсан нь.  Булган аймгийн Могод сумын нутаг -Овоотын Цагаан нуурын Устай шавартай хэмээх газар их насны гүү шавар балчигт гүн шигдэж хүч тамираа бүр бараад үхэхэд ойрхон болсон байж. Нутгийн хэдэн запуус нийлж татаад татаад гаргах найдвар алга. Тэгтэл Лувсанжамбаа аварга шогшсоор ирэв. Өвгөн аварга гүүний дэргэд хэдэн мод дэвсүүлэв. Тэгээд тэрбээр завилан сууж, гүүний сүүлнээс хоёр гараараа барин, нааш цааш холхиулан татаж байснаа гэнэт хүчтэй угзраад эрэг дээр гарган хаячихав. Түүнийг харж байсан залуучууд хий дэмий л толгой сэгсрэн шагшив. Аварга яваад өглөө. Залуучуудын нэг нь:
-За бид хэд ч гүүг барсангүй. Харин энэ цүнхээлд хонь хийгээд хэдүүлээ хүчээ үзье гэлээ. Түүний саналыг бусад нь дэмжиж ёсоор болгов. Чингээд нөгөө хонио нэг нэгээрээ татаж гаргах гээд дийлсэнгүй, харин хоёр хоёроороо татаж байж арай чамай гаргажээ. Энэ нь хонины үсэнд ус их шингэж хүндэрсэнтэй холбоотой байж болох авч, Лувсанжамбаа аварга өтөлж өвгөрсөн үедээ ч бяр хүчээрээ жирийн хэд хэдэн залуучуудтай эн тэнцэхүйц байсныг харуулж байна. Энэхүү болсон явдлыг тэнд байсан залуусын нэг Дамдинсүрэн гуай хүүдээ ярьсныг бөх судлаач Б. Батсүх "Бөх" сонинд бичжээ.

Яаж унах аргаа хэлж егсөнгүй.  Лувсанноров гэлэнгийнх Жамба аваргад бөхийн байнд сайхан сайварлачихдаг ороо халтар морь өгчээ. Намхай аварга:
-Ах аа, надад халтар морио бариад аль гэхэд
-Чи унаж чадахгүй, морь жигшээчихнэ.
-Хэ, ах маань байтлаа надад байдасны шээс харамлах нь уу даа.
-За, за унаж чадах л юм бол бариад ав гэлээ. Тэгээд Намхай аварга ороо халтарыг барин, эмээллэж мордоод зэгсэн сайн газар гуядуулжээ. Түүнийг харж зогссон Жамба аварга:
-Хэцгий, хэлсээр байтал морь жигшээчихлээ гэж хэлээд морио дахин барьж өөрөө морджээ. Харин тэрээр мориныхоо сойлгон дээр гараараа сайн дарж байгаад мордлоо. Морь булгисангүй, сайварлалаа. Хойноос нь харж зогссон Намхай:
-Манай ах морио харамлахдаа яэж унах аргаа кадад хэлж өгөөгүй юм байна л даа. Дараа барьж унахдаа хийг нь олж дарж байж мордох вий гэж хэлж байжээ.
Залуудаа арай л дөмөг байсан.  Жар хэдийнээ гарсан Лувсанжамба аваргыг хүчийг нь үзэх санаатай хэсэг залуучууд элдвээр өджээ. Тэрбээр огт хөдпөхгүй байснаа гэнэт:
-Та нар хөгшин хүнээр орслдоод яасан цадиггүй золигнууд вэ гэж хэлээд хананд өлгөсөн сурыг авч эрхий, долоовор хуруугаа нийлүүлэн гогцоолдоод:
-Та нар хос хосоороо хоёр тийш нь тат гэв. Тэд: -За,   тэгье хэмээн ухасхийгээд хэд хэдэн удаа байдаг тэнхээгээрээ чангаасан боловч,   хоёр хурууг нь ангайлгаж дийлсэнгүй, Тэгэхзд Жамба аварга:
-Хүүхээд, би залуудаа энэнээс арай л дөмөг байсан юм шүү гээд хүд хүд инээж байжээ.

Хөгшин би одоо ч горьдмоор. Хурган Дэмид зааны эцгийнд Лувсанжамба аварга айраг уугаад сууж байв. Тэгтэл уяан дээр нэг хүн бууж гэнэ. Дэмид заан гараад: Луу гүний Вандан ирлээ гэж хэлэх нь сонсогдов. Вандан орж ирээд Жамба аваргыг ихэд хүндэтгэн золгожзз. Аварга:
-Луу гүний Вандан гэж аюулын сайн хүүхэд гарч байна гэж дуулдаад байдаг юм. Чи юм бий гээд:
-Алив нэг үззэтхэе гэж хэлээд далан дээр нь алгадахад хөвсхийгээд орхив. Аварга нөгөө гараараа өмнөөс нь мөр лүү нь алгадахад гозосхийгээд тогтжээ. Тэгээд тэрбээр:
-Эз дээ, бас их сайн юмаа. Чамайг ч хэрийн амьтан дийлэхэд бэрхтэй болж дээ гэжээ. Вандак их аваргаас урмын үг сонссондоо сэтгэл хөхүүн байдалтай, хэдэн үг сольж, айраг у/гаад явахаар гарчээ. Дэмид заан түүнийг үдэж мордуулав. Дэмидийг гаднаас орж иртзл аварга эцэгт нь:
-Харцагаараа хугас, нугасхийгээд гол ясны бяр тааруухан л юм даа. Лав тэвэрч чадвал хөгшин би одоо ч горьдмоор л юм байна гэж хэлэхэд Дэмид:
-Тийм тааруу юм бол та нүүрэн дээр нь хэлэхгүй яасан юм бэ? гэлээ. Тэгтэл аварга:
-Халхын дервөн аймаг, шавь тавд гайхуулж байгаа залуу хүний урмыг хугалах үл бүтэх юм ярих маанаг амьтан гэж чи намайг бодоо юу. Дэмид чи хэртэй л байгаарай гэж хэлэхэд тэр таг дуугүй болсон гэж тэр айлд эл яриаг сонсож байсан Г. Чойнхор гуай хуучилсан юм.

Үхрийн атгаалын бөх. Чойнхор гуай (эдүгээ 90 настай) Лувсанжамба аваргынд сууж байжээ. Тэгтэл аваргын Түдэв овооны наадамд явж ирээд ахынхаасаа авсан зодог шуудган дээр сав ёотон асгаад ах аваргадаа барилаа. Лувсанжамба аварга ёотонгоос авч идээд:
-За даа, бөхийн идээг ч бишгүй л хүртлээ. Ингээд манай Түдэв хонины атгаалын бөх болж байгаа ухаантай юм биз дээ гэхэд Чойнхор хажуунаас нь:
-Жамба гуай, Та үхрийн атгаалын бөх байсан уу гэж тоглоом хийн асуув. Тэгтэл Жамба аварга:
-Хөөе. Харин байтлаа Галсангийн энэ цэцгэр хүү хүртэл миний өөдэөс дуугарах болох нь ээ гээд инээхэд Чойнхор:
-Жамба гуай, би дэмий л ярьж байхгүй юу гээд шаггүй их тамхитай дунд зэргийн хөөргөөр тамхилахад аварга эрхий хуруун дээрээ хэд хэд асгаж татаад хөөргийг нь хоослоод буцааж өгөв. Тэгтэл хажуугаас эгч Балжинням нь ярианд оролцож:
-Миний бурхан болооч дүүг ч ярилтгүй. Манай Жамба ч мөн л их бяртай юмсан даа. Би үхрийн атгаалын чөмөг сорчих санаатай, Жамбад ташаад өг гэж хэлээд сүх авч өгөх хооронд хэдийнээ тас мушгичихаад: Ээ харла, хамаг юм тостчихлоо, энэ чинь гарын ая даасангүй гээд хөхрөөд зогсож байж билээ гэжээ.

                     
 

Юу бодож буйгаа анхаарч бай

учир нь бодол үг болдог

Юу хэлж буйгаа хянаж бай

учир нь үг үйлдэл болдог

Юу хийж буйгаа анхаарч бай

учир нь үйлдэл зуршил болдог

Юуг үргэлж хийдгээ анхаарч бай

учир нь зуршил зан чанар болдог

Зан чанараа анхаарч бай

учир нь зан чанар


ХУВЬ ТАВИЛАН болдог

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2488114/ecc/trackback

profile

Маралгоо

2010.01.21 11:17:37
*.254.53.231

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131
337 Хагас нүцгэн хагас галзуу [2] Маралгоо 2010-04-28 12604
336 “Тийм ээ” МӨӨГИЙ 2010-04-14 12220
335 bayarlalaa busgui mini [4] bamaak 2010-03-27 11624
334 sain bolj bamaak 2010-03-27 11830
333 Орчин үеийн Сэгс цагаан богд [1] 157359 2010-03-25 12157
332 Бурхны сонгосон Израиль улс mgldevochka 2010-03-22 12686
331 erchuuddee zoriulav Tengerlegbvsgvi 2010-02-28 11998
330 sohirhooroi [4] Tengerlegbvsgvi 2010-02-28 10392
329 shvleg babydoll0601 2010-02-25 12522
328 ASHJ [2] babydoll0601 2010-02-12 11341
327 HELLO [3] babydoll0601 2010-02-12 10872
326 мом [2] babydoll0601 2010-02-12 11943
325 aldaa [1] seegi_ichko@.com 2010-02-10 11885
324 sanaandgvi uchral [5] seegi_ichko@.com 2010-02-02 11503
323 shvlegleegvv yaruu nairag.ta orood vz [5] seegi_ichko@.com 2010-01-30 12587
322 zowhon tand [6] seegi_ichko@.com 2010-01-30 10867
321 hairtai [5] seegi_ichko@.com 2010-01-29 10870
320 Хөвсгөл далай гэж нэрлэх болсны учир [6] mgldevochka 2010-01-20 11827
319 Хүслийн шөнө [2] Маралгоо 2010-01-19 22729
» Гомбо хэмээх Лувсанжамбаа аваргад тохиолдсон хөгтэй явдлуудаас [1] mgldevochka 2009-12-03 11027
배너신청
자생병원

배너신청