Бичлэгийн тоо 497

Өчигдөр

Уншсан 10780 vote 0 2010.05.25 15:33:53

Өчигдөр санаандгүй тааралдахад яагаад ч юмбэ итгэж амжаагүй. Гэнэтхэн учирахад юу ч хэлж амжаагүй гэх гэсэн юм.... Харалгүй өнгөрч болох байсан ч яагаад ч юм бэ бид бие биенээ олж харсан... Олж харчихаад бас Сайн уу гэж л хэлсэн, гар барих юм шиг хэсэг хоёулаа зог туссан....

Анх удаа уулзахдаа бас тэгж зог туссанаа тодоос тод санаж байна... Тэгэхэд бол үнсүүлж уулзана гэж хүлээж байсын гэхдээ гар бариад дараа нь бие биерүүгээ инээмсэглэснээ миний барьж байсан  зүйлийг аваад цааш хамт алхсанаа.... Алхаж байхдаа яагаад ч юмбэ инээмсэглэл нүүрэнд минь тодорч бас жаахан ичсэндээ хацар минь халуу оргиж байснаа санаж байна....

Хоёр дах удаагаа  санаандгүй уулзахдаа анхныхаасаа илүү сандарч явж байсан зүгээ бараг мартчихсан тэрхэн хоромд...

Би нь чамайгаа санаад үгүйлээд байна гэж бичдэг байсан захиа тэр л дотно сэтгэгдэл үлдээгээд биднийг энэ л манан дунд орхичихлоо. Тэр л дотно үгийг чинь үгүйлж санаж байгаа ч бид анх уулзахдаа юунаас ч айхгүйгээр анх төрсөн сэтгэгдлээрээ уулзсан болохоор өчигдөр санаандгүй тааралдсандаа битүүхэндээ баяртай байсан...

Яагаад юу ч хэлэхгүй бас захиа ч бичихгүй байгаа юмбэ гэж асууж байсан, үнэнийг хэлэхэд хэлэх үг зөндөө байна, сэтгэл зүрхээр дүүрэн байна гэхдээ яг хаанаас нь эхэлж хэлэхээ мэдэхгүй дэмий дотроо өөрөөсөө асуун сууна....  

Юу ч болоогүй юм шиг бас яваад өгч бас чадахгүй нь дэндүү богинохон хугацаанд ийм дотно санагдсан болохоор тэгээд бид бие биедээ хэлэх үггүй болчихсон юм болов уу гэж бодогдоод... Миний бодол буруу ч байж магадгүй гэхдээ энэ бол миний л энэ хугацаанд бодсон бодол...

Гэхдээ сайхан үг харамгүй хэлж сэтгэл зүрхийг минь богинохон ч гэсэн тэр л өдрүүдэд гэрэл гэгээ баяраар дүүргэж байсанд баярлалаа....

Бие биенээ хараагүй байж тэгж сайхнаар бас гэгээлгээр төсөөлж байсан тэр л өдрүүд юугаар ч солишгүй үнэтэй мэдрэмж....

Ямартай ч буурал хорвоогийн жамаар болзоотой юм шиг бид хоёр учирсан

Буцааж болохгүй дурсамжийг бид эргээд өөрчлөхгүй гэхдээ

Би чиний хувьд хэн гэдгээ мэдэхгүй ч мэдэхийг ч бас хүсэхгүй

Чи миний хувьд хэн гэдгээ мэдэхгүй ч хэн гэдгээ бас анзаарахгүй

Цаг хугацаа улиран өнгөрч цагаахан сэтгэлээр уулзсан тэр үеийг бид хожим дурсах байхаа

Аз жаргал, ариун хайр ямар байдгийг төсөөлж тэмүүлж байсан шигээ

Анх уулзсан тэр л мөчийг мартахгүй

Уулзаад шууд үнсүүлэх юм шиг итгэсэн гэнэхэн мөрөөдөл

Одоо бодоход сайхан дурсамж юмаа

Ахиж тэгж андуурахгүй гэсэндээ зүрх сэтгэлээ далд гэгч нь нуугаад

Алдуурч гэгэлзсэн сэтгэлээ анхны уузалттайгаа хамт үдээд

Аз жаргал сайн сайхан бүхнийг Андууралгүй чамд би хүсье......

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3190140/658/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131
357 Хувь заяаны хэлхээ-13 сайхаан сайхан байлаа /Өгүүллэг/ 1932 2010-07-29 10510
356 Хувь заяаны хэлхээ-12 сайхаан сайхан /Өгүүллэг/ 1932 2010-07-29 9726
355 Хувь заяаны хэлхээ-11 сайхаан сайхан /Өгүүллэг/ 1932 2010-07-29 10804
354 Хувь заяаны хэлхээ-10 сайхаан сайхан /өгүүллэг/ 1932 2010-07-29 10384
353 Хувь заяаны хэлхээ-9 сайхаан сайхан /Өгүүллэг/ 1932 2010-07-27 10872
352 Хувь заяаны хэлхээ-8 сайхаан сайхан /Өгүүллэг/ 1932 2010-07-27 10944
351 Хувь заяаны хэлхээ-7 сайхаан сайхан /Өгүүллэг/ 1932 2010-07-27 10664
350 Хувь заяаны хэлхээ-6 сайхаан сайхан /Өгүүллэг/ 1932 2010-07-26 10299
349 Хувь заяаны хэлхээ-5 сайхаан сайхан /өгүүллэг/ 1932 2010-07-26 10650
348 Хувь заяаны хэлхээ-4 сайхаан сайхан /өгүүллэг/ 1932 2010-07-25 10352
347 Хүрлээ-2(Гадаадаас монголдоо ирсэн хүмүүсийн байдалыг харуулсан сайн бичсэн өгүүллэг) 1932 2010-07-25 9086
346 Хүрлээ-1(Гадаадаас монголдоо ирсэн хүмүүсийн байдалыг харуулсан сайн бичсэн өгүүллэг) 1932 2010-07-25 9697
345 Хувь заяаны хэлхээ-3 сайхаан сайхан /Өгүүллэг/ 1932 2010-07-25 9802
344 Хувь заяаны хэлхээ-2 сайхаан сайхан /Өгүүллэг/ 1932 2010-07-25 10181
343 Хувь заяаны хэлхээ-1 /сайхан өгүүллэг/ 1932 2010-07-25 11863
342 Хоолны ширээ- Гадаадаас ирж байгаа хүүхдүүдээ харан сэтгэл нь өмрөх аав /заавал уншаарай өгүүллэг/ 1932 2010-07-25 9977
» Өчигдөр Wishwed 2010-05-25 10780
340 Хайр BK BD 2010-05-13 11215
339 Ээж минь BK BD 2010-05-13 11317
338 Монгол уран зохиол яруу найраг file mnglnom 2010-04-30 13012
배너신청
자생병원

배너신청