Бичлэгийн тоо 497

Хархулангийн бөгж-4/

Уншсан 10572 vote 0 2010.08.02 19:04:48

 Шинкансэн хэмээх хурдан галт тэрэгний явдалд зөөлөн суудал дээр бүүвэйлэгдэн, шөнийн нойроо нөхөж авахыг хичээн нүдээ анин зүүрмэглэж явахдаа тэрээр элдэв юм бодохгүйг хичээвч сэтгэл түгшээсэн харанхуй ирээдүйн цөм рүү 200 км.цагийн хурдаар ойртож яваагаа санахуй өөрийн эрхгүй нойр хулжиж хуучин пи си-гийнхээ хардыг ухах мэт бодлоо онгичин эргэлдэнэ.

Гэтэл бас Күнико,,, хэдийгээр түүнд юу ч яриагүй ч яагаад ч юм тэр түүний бодлыг нэвт уншсан мэт, бүхнийг мэдээд бүхнийг тэвчин байх мэт түүнтэй яг л орой нь эргээд уулзах юм шиг, өдөр болгон, зуун жилийн турш энэ бүхэн давтагдах юм шиг экигийн өргөн чулуун тавцан дээр зогсоод дэндүү жижигхэн гараараа даллаад л хоцрох юм... Санаа алдаад зүүрмэглэхийг хичээж явахдаа өнгөрсөн жилүүдийн амьдралаа нүдэндээ харах шиг санагдана.

Бүх явдал анх түүнийг мотоциклтой болсоос эхэлсэн ч юм шиг гэнэт санагдав. Дөнгөж ирснийхээ дараахан тэрээр ажил хайж эхэлсэн. Хэдэн жил нутагтаа япон хэлний орчуулагч хийж, цөөвтөр ч гэсэн япон найзуудтай болсны хувьд ямар хараар ирсэн хэл усгүй хүн байгаа биш боломжийн компанид гайгүй цалинтай офисийн ажил олдох юм шиг дээгүүр санан явсаар хугацаа алдаж, сүүлдээ эргэх ямар хоолгүй хонож гудманд гаралтай биш цагийн ажил голохгүй хийдэг болж билээ.

Айл нүүлгэх ажил хийж явахдаа нэгэн хуучны эдлэлийн дэлгүүрээс айл руу тавилга зөөх ажилд хэд хэдэн удаа таарсан ба тэр үед дэлгүүрийн эзэнд "бяртай, юмны эвийг олдог” гэхчилэн магтуулж, бас өөрөө яриа хөөрөө сайтай байсны хүчээр таалагдснаар уг дэлгүүрээс үнэтэй тавилга зөөх болгонд зуучлагч компанид өөрийг нь нэр цохон захиалах хэмжээнд хүрч билээ. Тэдний тавилга зөөх нь нэрлэсэн цалингаас гадна үнэтэй тавилгаа сэвгүй авчруулсандаа баярласан үйлчлүүлэгчдийн атгуулах ахиухан гарын мөнгө зэрэг давуу тал ихтэй тул их л мэрийн ажиллаж мөнгөө цуглуулан мотоцикл авч унахаар шийдсэнсэн. Мотоциклтой болох нь амин чухал хэрэгцээ мэт санагдаж байлаа. Ажил, сургууль гэр гэх мэтийн унааны зардал, цаг хэмнэгдэж бас ч монгол хүний хувьд өөрийн гэсэн унаатай байх нь үнэлэмжийн хувьд ч эрх чөлөөний нэг хэлбэр юм.

Хоёрхон сарын дотор цуглуулсан мөнгөөрөө хуучивтар ч гэсэн өөрийн сонирхсон сайн загварын бартаат замын мотоцикл авахдаа ёстой л цахиур Төмөрийн гараас морины цулбуур гардаж буй Хонгор шиг магнай тэнийж билээ. Шинэ унаагаа гайхуулах хүн олж ядсаар сайхан танилцсан дэлгүүрийн эзэндээ үзүүлэхээр давхиж ирэхэд эзэн харин ч их сонирхож, мотоцикл унахдаа хэр юм бэ дээ гэж асуухад онгирмоор санагдаж нааш цааш янз бүрээр давхиж үзүүлсэн нь өчигдөрхөн болсон явдал мэт толхон санагдана. Эзэн тэгэхэд "Би чамд хувиараа ажил захиалж болох юм. Цалин ч гайгүй” гэж санал болгоход чихэндээ ч итгээгүйсэн.

Хайтацу буюу юм хүргэх үйлчилгээний ажил хийдэг мотоциклтэй залуучууд үргэлж түүний нүдийг хужирладаг байсан ба гагцхүү энэ ажлыг хийхэд бас л мэргэжлийн үнэмлэх, лиценз энэ тэр шаардлагатай байх гэж бодоод л явдаг байсан болохоор тэр.

Дэлгүүр, тавилгаас гадна овор жижиг үнэт эдлэлүүдийг мөн зөөх бөгөөд нэт-ээр захиалсан барааг эзэнд нь хүргэж өгөх ажлийг мань эр дааж авав. Шуудангаар явуулж болох эдгээр барааг харьцангүй өндөр үнээр ийнхүү зөөлгөх нь хачирхалтай ч Эзэн бол голдуу цаанаа но-той наймаа хийдэг болохоор тэр биз. Мань эртэй ч гэсэн гэрээ мэрээ байхгүй. Үнэтэй бараагаа өгч явуулчаад л бэлэн мөнгөөр тооцоо хийнэ.

Шинэ ажил нь түүнд үнэхээр таалагдлаа. Салхи татуулан давхиж явах нь түүний мянга мянган жилээр уламжлагдан ирсэн генийх нь ганц бахдал бөгөөд алсын хотод бараа хүргэхээр 5,6 цаг давхиж ирээд гэрийнхээ үүдэнд буухдаа гар нь сарвайж хөл нь гуйвж байвч алсын замд аяншиж ядарснаа мэдрэх нь төрөлх махбодийн зовлон ч, саяхан нэмж хийсэн шинэхэн дэсгэртүүд бүхий зузаан түрийвч энгэр нэвт халуу дүүгүүлэх нь эрч хүчний ундрал мэт бүлгээ.

Ахин хагас жил өнгөрөхөд Эзэн тэр хоёрын харьцаа зузаарч заримдаа изакая хэмээн уушийн газар эзний найзын хамт хэдэн цагаар пиво уун яриа дэлгэх бөгөөд түүх судлалаар мэргэшиж буй түүний яриаг Эзэн сонирхож, монголын түүхийг бараг яриулсан гэхэд болно. Эзэн ч эртний эдлэлийн наймаа хийдэг тул бас л түүхийн мэргэжилтэн гэсэн үг. 20-р зууны Монголын түүх. Дахин дахин энд тэндээс нь хачирлаж чимэн ярьсаар бараг л Баабараас дутахгүй ном биччихмээр ч санагдах нь өөрийгөө шоолмоор ч юм шиг. 1911 оны тусгаар тогтнол, Гурван улсын гэрээ, Ар монгол Өвөр монгол, Манжуурийг эзэлсэн япон улс, Халхын гол, Дэлхийн 2-р дайн, 1945 он.

Нэг өдөр ийнхүү хууч хөрч суухдаа Эзэн түүнийг нэг хүнтэй танилцуулна гэж амлалаа. Эмгэн!!... тэр ч бас түүхийн нэгэн тасархай байлаа.

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3470316/352/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131
377 Хархулангийн бөгж,"Бүслэлт",9,10 1932 2010-08-16 9276
376 Хархулангийн бөгж,"Бүслэлт",7,8 1932 2010-08-16 10011
375 Хархулангийн бөгж,"Бүслэлт",5,6 1932 2010-08-15 10003
374 Хархулангийн бөгж,"Бүслэлт",3,4 1932 2010-08-15 9593
373 Хархулангийн бөгж, 3-р бүлэг,"Бүслэлт",1,2 1932 2010-08-15 9467
372 Хархулангийн бөгж,"Шийдвэр" 1932 2010-08-15 11984
371 Хархулангийн бөгж,"Эмгэн",3 1932 2010-08-02 9895
370 Хархулангийн бөгж, "Эмгэн 1932 2010-08-02 10837
369 Хархулангийн бөгж, "Эмгэн" 1932 2010-08-02 11049
368 Хархулангийн бөгж-10/ 1932 2010-08-02 11679
367 Хархулангийн бөгж-9/ 1932 2010-08-02 11833
366 Хархулангийн бөгж-8/ 1932 2010-08-02 11633
365 Хархулангийн бөгж-7/ 1932 2010-08-02 11754
364 Хархулангийн бөгж-6/ 1932 2010-08-02 12085
363 Хархулангийн бөгж-5/ 1932 2010-08-02 11716
» Хархулангийн бөгж-4/ 1932 2010-08-02 10572
361 Хархулангийн бөгж-3/Энийг уншихгүй өнгөрвөөс харамсах тийм л сайхан, сайн бичсэн агуу зохиол мөн/ 1932 2010-08-02 12413
360 Хархулангийн бөгж-2/Энийг уншихгүй өнгөрвөөс харамсах тийм л сайхан, сайн бичсэн агуу зохиол мөн/ 1932 2010-08-02 9946
359 Хархулангийн бөгж-1/Энийг уншихгүй өнгөрвөөс харамсах тийм л сайхан, сайн бичсэн агуу зохиол мөн/ 1932 2010-08-02 11953
358 Хархулангийн бөгж-Оршил/Энийг уншихгүй өнгөрвөөс харамсах тийм л сайхан, сайн бичсэн агуу зохиол мөн/ 1932 2010-08-02 10604
배너신청
자생병원

배너신청