Бичлэгийн тоо 497

Тэрээр хуучин буйдан дээрээ тухлан суугаад -одоо яах вэ? гэсэн асуулт өөртөө тавин бодолхийлнэ. Энэ асуултыг тэрээр олон удаа өөртөө тавьсан боловч хэзээ ч хариулж чадаж байсангүй. Гэлээ ч тэрээр сэтгэлээр унахгүй гэдгээ бас сайн мэдэж байлаа.

"Яахав, нэгэнт нөхцөл байдлыг өөрчилж чадахгүйгээс хойш зохицоод л явах нь одоогоор хамгийн сайн сонголт юм”. Ингэж бодогдонгуут тэрээр шийдсэн хүний царай гарган шүршүүрт орохоор бослоо.

Шүршүүрээс гараад саяхан хуссан эрүүгээ нэг тэмтэрч үзсэнээ, жижигхэн өрөөнийхөө буланд буй хувцасны шүүгээг онгойлгон цөөхөн хувцасаа гүйлгэн хараад хүний нүдэнд өртөмгүй энгийн хувцаслахаар шийдээд хуучин ширэн өмд, өөрийн хайртай хуучин хөх цамц, ширэн хүрмээ авч өмсөн, мөн л хөх өнгийн саравчтай малгайгаа духдуулаад бэлдэж тавьсан цүнхээ шүүрэн авч гарлаа.

Хөлсний жижиг өрөө нь оршдог нийтийн байрныхаа орцноос гарангуут огт эргэлзэлгүйгээр мотоциклоо асаан, саравчтай малгайгаа авч цүнхэндээ хийж дуулгаа углаад чийг даан харласан нарийн замаар баруун гар тийш эргэн довтолгон одлоо.

Хэдийгээр 10 сар дундаа орсон боловч Токиод хэзээний бүгчим халуун хэвээрээ бөгөөд үдшийн бүрий болж байсан ч огтхон ч сэрүү үл орно. Сэрүүн Сэлэнгийн эрэг дээр жаргалтай бага насныхаа зунуудыг өнгөрүүлсэн тэрээр японы энэ дуусашгүй мэт халуун зунд огтхон дасч чадалгүйгээр өдгөө 3дахь жилээ өнгөрөөж байгаа билээ.

3 жилийн өмнө судлаач оюутны визтэй Наритагийн нисэх буудал дээр бууж байхдаа одоо л бүх асуудлаа шийдлээ гэж санан, сэтгэл тэнүүн дэнша хэмээх цахилгаан галт тэрэг хүлээн зогсохдоо энэ 3 жилд багтаан урьдын хөглөрсөн амьдралаа цэгцэлж амжина гэж бодож байснаас биш, ийнхүү түгшсэн сэтгэлээ чагнан давхих юм гэж яалаа ч гэж төсөөлөх билээ.

Улаан гэрэл хүлээн замын уулзвар дээр түр зогсохдоо –Дээрээс минь харах Тэнгэр гэж байх л ёстой... хэмээн амандаа шивнээд хөмхий зуун мотоциклээ хаазлаад ухасхийв. Амандаа шивнэх нь сүүлийн жилд бараг хэвшил болоод байгаа бөгөөд ганцаараа ярьдаг болчих вий гэж өөрийгөө хэдий сэрэмжлүүлэх боловч яалтчгүй ийм...

Удалгүй Үэногийн төв рүү орж байгаа нь илт зам өргөсөн хөдөлгөөн ихэссэн боловч дан ногоон гэрэл тааран шуудхан явсаар зорьсон газартаа хурдлан ойртохдоо их л урамшин монгол хүний заншлаар хэрэг нь бүтэх нь хэмээн билэгшээгээд жижгэвтэр нарийн боовны дэлгүүрийн хажуудах төлбөртэй зогсоолд мотоцилоо байрлуулж дуулгаа өлгөн, тасалбараа аваад олны дундуур орон хурдан хурдан алхлаа...

Гар утсанд нь мессеж ирсэн бололтой аяархан чичирхийлэх шиг болоход алхуут дундаа аван дэлгэн харвал Күнико. "Хэдэд уулзах вэ?", "2 цагийн дараа ярья" гэж хариу бичээд "Бидний сүүлчийн болзоо” гэж бодогдохуй гунигтай инээмсэглээд алхаагаа түргэсгэв.

"Эртний эдлэл" гэсэн хаягтай дэлгүүрийн хажуугийн хаалгаар орон харанхуй гудмаар яг тав алхмагц баруун гар тийш эргэн нэгэн хаалгаар шууд яван орох нь олон удаа ирж дадсаных.

Дэлгүүрийн эзэн үнэт зандан ширээнийхээ араас өндийхдөө бугуйн цаг руугаа хяламхийгээд үг дуугарсангүй босч хажуугийн урт буйдан луу шууд зүглэх нь мөн л удаан хугацаанд түншилж дотно болсных.

-За тэгэхээр.... , сайн бодож үзсэн үү.

-Бодсоон.

-Бид чамд их мөнгө цаг зарсан гэдгийг чи ойлгож байгааТиймээ

-Тэр эмгэн чамд үнэхээр итгэж байгаа болбуу?

"Сурсан зангаараа түншиж үзэж байна уу" гэж бодоод

-Итгэнэ л гэж бодож байна.Гэлээ

-Тэгэхээр, түрүү өдөр тохиролцсон ёсоор гол яриандаа орцгооё...

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3470214/59e/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131
377 Хархулангийн бөгж,"Бүслэлт",9,10 1932 2010-08-16 9276
376 Хархулангийн бөгж,"Бүслэлт",7,8 1932 2010-08-16 10011
375 Хархулангийн бөгж,"Бүслэлт",5,6 1932 2010-08-15 10003
374 Хархулангийн бөгж,"Бүслэлт",3,4 1932 2010-08-15 9593
373 Хархулангийн бөгж, 3-р бүлэг,"Бүслэлт",1,2 1932 2010-08-15 9467
372 Хархулангийн бөгж,"Шийдвэр" 1932 2010-08-15 11984
371 Хархулангийн бөгж,"Эмгэн",3 1932 2010-08-02 9895
370 Хархулангийн бөгж, "Эмгэн 1932 2010-08-02 10837
369 Хархулангийн бөгж, "Эмгэн" 1932 2010-08-02 11049
368 Хархулангийн бөгж-10/ 1932 2010-08-02 11679
367 Хархулангийн бөгж-9/ 1932 2010-08-02 11833
366 Хархулангийн бөгж-8/ 1932 2010-08-02 11633
365 Хархулангийн бөгж-7/ 1932 2010-08-02 11754
364 Хархулангийн бөгж-6/ 1932 2010-08-02 12085
363 Хархулангийн бөгж-5/ 1932 2010-08-02 11716
362 Хархулангийн бөгж-4/ 1932 2010-08-02 10572
361 Хархулангийн бөгж-3/Энийг уншихгүй өнгөрвөөс харамсах тийм л сайхан, сайн бичсэн агуу зохиол мөн/ 1932 2010-08-02 12413
360 Хархулангийн бөгж-2/Энийг уншихгүй өнгөрвөөс харамсах тийм л сайхан, сайн бичсэн агуу зохиол мөн/ 1932 2010-08-02 9946
» Хархулангийн бөгж-1/Энийг уншихгүй өнгөрвөөс харамсах тийм л сайхан, сайн бичсэн агуу зохиол мөн/ 1932 2010-08-02 11953
358 Хархулангийн бөгж-Оршил/Энийг уншихгүй өнгөрвөөс харамсах тийм л сайхан, сайн бичсэн агуу зохиол мөн/ 1932 2010-08-02 10604
배너신청
자생병원

배너신청