Бичлэгийн тоо 497

              Төв номын сангийн үүдээр гарч ирэхэд хэдийн харанхуй болж гудамжны гэрэлтүүлгэнд Бямбын Ренчин гуайн хүрэл хөшөө сүрлэг төрхөө улам ч нэмсэн юм шиг харагдана. Хантай өдөржин сууж чилсэн гар мөрөө хөдөлгөн хүзүү нуруугаараа эргүүлж үзсэнээ гудамжаар хөлхөх машин хийгээд хүмүүсээс санаа зовон тэрүүхэндээ жаахан тэгсгээд халаасаа ухан тамхиа гаргаж асаав. Тэр их хүний дүрийг урд харж байгаагүй юм шиг урд талд нь гаран шимтэн ажиглаад санаа алдаж өөрт нь тэсвэр тэвчээр ба шаргуу хөдөлмөр үнэхээр дутагдаж байгааг ухаарахын цаагуур ухаарч байвч санасандаа хүртэл биеэ дайчилж чадахгүй байгаадаа өөрийгөө ихэд голов.

              Он цагийг дамжин баларшгүй мөнхрөх их үйлсийг бүтээсэн энэ хүнтэй өөрийгөө ийнхүү харьцуулах нь инээдтэй хэрэг боловч хүн гэдэг амьтан эхээс төрөхдөө агуу хүн байдаггүй, харин өөрөө өсч өндийх тусмаа ихийг бүтээж чадвал түүнийг нь үнэлдэг билээ. Энэ бодлоос уламжлан өөрийнхөө тухай бодож үзэв. Хантай гэдэг хүн чухам ямар үйлийг бүтээхээр энэ хорвоо дээр ирсэн юм бол? Түүнд хүсэл мөрөөдөл бий юу? Яг тэр гэхээр тоймтой хариу тэр дороо олдсонгүй.

Өнгөрсөн хаврын шуурганаас хойш тэрээр алдсан бөгжөө ямарч үнээр хамаагүй эргүүлэн олж авчрахаар санаа шулуудан янз бүрийн арга сэдсэн боловч ямар ч амжилт олсонгүй. Монголд байгаа монгол хүн гэдэг яг л шоронд байгаа хоригдол мэт ажээ. Ямар нэгэн арга бодож оловч түүнийг хэрэгжүүлэхэд хүрэлцэх мөнгө олно гэж бараг бүтэхгүй асуудал бөгөөд ажил хийж биш томоохон луйвар буюу авилга хийх боломжтой болж байж бүтэх эсвэл эх орныхоо газар шорооноос тасдан худалдах арга л харагдана. Гадагшаа яваад үзье гэвч энэ ядуу орны  иргэнд итгэж виз олгох улс гүрэн гэж алга ажээ. Өнөөдөр хорвоод төрсөн биш тэр энэ бүхнийг урд нь ч мэддэг байсан, одоо бол бүр хурцаар мэдрэх болж. Энэ бүх жигшүүрт доромжлолыг амсах болсон шалгаан бол ердөө л ядуу байдлаас болж буй хэрэг бөгөөд хэрэв монголчууд баян байсан бол бүх зүйл ондоо байх байсан буйзаа.

Хантай зогсоол дээр тавьсан машиндаа орж суун тамхиа татаж дуусгаад хөдлөв. ХанБройгийн хажуугаар өнгөрөхөд тэнд хэн ч байсангүй бүгд Айришд цугласан байгаа болохоор тэр. Хантай ч цагтаа энэхүү уушийн газар орой бүр шахуу ирдэг байсан тул сэтгэлд дотно санагдана. Тэр үе хэдхэн жилийн өмнөх явдал боловч эрт урьдын үүх түүх мэт санагдах агаад ийнхүү пиво ууж бөөнөөрөө ам хуурайгүй ярьж суухдаа чухам юу ярьдаг байснаа бол санах юм алга. Гагцхүү их л хөгжилтэй, сэтгэл дүүрэн хөөртэй байдаг байж. Одоо бол түүнд хөөрч хөгжөөд байх шалтгаан алга тул хөмсгөө зангидан замаа ширтэнэ. Ирснийхээ дараа жилээс тэр найзуудтайгаа хааяа уулзаж уудаг болсон боловч архи даахаа больсон юм уу эсвэл эмзэг сэтгэлтэй болсон ч юм уу хэд хэдэн удаа тасарч агсам тавьсан тул сүүлдээ биеэ барьж аль болох тэдэнтэйгээ нийлэхгүй байхыг хичээх болжээ. Нөгөө тусламж гуйсан мэйлийнхээ тухай анхандаа асуудаг байсан ч ихэнх нь огт санахгүй буюу ганц хоёр нь там тум санаж байсан ч ямар нэгэн ач холбогдол өгөөгүй бололтой тул тэр тухай ахиж ярихаа больжээ. Тэр мөн энэ хооронд хэд хэдэн найз охинтой болсон боловч төдий л удалгүй түүний сэтгэлийг татахаа болих тул тэгсгээд эмэгтэй хүний хойноос шимтэн хөөцөлдөхөө больсон аж. Энэ бүхэн тэд муу Хантай сайн, эсвэл тэд сайн Хантай муу байснаас болсон хэрэг бус агаад зөвхөн Хантай тэднээс өөр ертөнцөд амьдарч байгаагаас болж буй хэрэг гэдгийг тэр бүүр түүр ухаарч байлаа.

Харин тэр номын сангийн тоостой архивт түүхийн шарласан хуудсуудыг эргүүлж суухдаа сая амар амгаланг олдог бөгөөд үүнийхээ хүчинд Төгс тайжийн талаар тасарсан утас мэт сураг гарган эвлүүлж өөртөө нэгэн дүр зургийг босгож чаджээ. ДайЧин улсын эрхшээлээс гарч тусгаар тогтнох монголчуудын олон үеийн тэмцлийн сүүлчийн толгойлогчоор тунаж үлдсэн чин ван Ханддорж манжийн засаг захиргаанаас нуугдан Хантайн нуруунд таван жилийн турш бүгэж байхад Төгс тайж түүний үнэнч албатын ёсоор халхлан хамгаалж байсан бололтой. Ингээд манжийн төр суларсан явдалтай давхцан монголчууд олноо өргөгдсөн Богд хаант улсаа байгуулахад гадаад ба цэргийн яамны сайдаар тохоогдсон Ханддорж чин ван өөрийн нутгийн удам дамжсан цэргийн жанжид болох Магсаржав бэйсийг баруун хязгаар, Төгс тайжийг зүүн хязгаарыг тохинуулахаар томилуулан илгээсэнд тус бүр өөр өөрийн үүргийг онц гарамгай биелүүлжээ. Тухайн үед зөвхөн халх монгол төдийгүй өвөр монголыг ч нийлүүлсэн их монгол улсыг байгуулах хүсэлтэй байсан монголын засгийн газар зүүн хязгаар тийш их бага нийт 5 замын цэрэг илгээсэн нь тус бүр амжилттай тулалдаж өвөр монголыг эзлэн цагаан хэрэмд тулаад байсан тэр үед Хятад ба Орос тохиролцоонд хүрч Гурван улсын гэрээг байгуулахаар монгол улсыг шахамдуулах болов. Гурван улсын гэрээ болон автономит Монгол улс хэмээгчийн учмр утгыг сайтар ухааран хатуу байр суурин дээр тэмцэж байсан гадаад яамны сайд өндөр боловсролтой Ханддорж чин ванг Оросын ивгээлийг алдвал Хятадад бүрмөсөн эзлэгдэнэ хэмээн айсан бүлэглэлүүд хуйвалдан хороож замаас зайлуулаад гурван улсын гэрээг хүлээн зөвшөөрч өвөр монголыг эзлээд байсан зүүн хязгаарын бүх замын цэргийг буцаан татах зарлиг гаргуулжээ. Ийнхүү зүүн хязгаарын цэрэг халхад буцаж ирэхэд чин вангийн бодлогод үнэнч Төгс тайж болон Тогтох тайж нарын баг цэргүүд зүүн хязгаарыг сахин хамгаалахаар үлдсэнд зарлигийг зөрчсөн урвасан хулгай нар хэмээн ял заагдсан аж. Тун удалгүй Хятадын засгийн газар гэрээний дагуу хятадын автономит улс болсон монголд бүрэн эрхийнхээ дагуу цэргээ оруулан нэгмөсөн эзлэн авч Богд хааныг ширээнээс буулгахад Ханддорж чин вангийн зөв байсныг бүгд ойлгосон ч гэмшивч оройтсон байжээ. Энэ үед буйр нуурын чанадад зүүн хязгаарыг сахин суусан Төгс тайж, халх голыг батлан сахисан Тогтох тайж нар хүч хавсран Даригангын хязгаараар орж ирсэн гоминданы нэгэн замын цэргийг бут цохиод Тогтох тайж халх голын чанадыг сахин үлдэж, Төгс тайж Замын үүдээр орж ирсэн хятадын их цэргийг тогтоож чадалгүй алдаад Жанжин Чойр ууланд бүгэж партизаны дайн явуулж байсан Дугар баатарт нэгэн мөрний хүч нэмэн хавсрахаар одоод сураггүй болжээ. Таавал хүч тэнцвэргүй тулаанд эрсэдсэн буйзаа. Харин Тогтох тайжтай нийлж байсан цахарын Баяр гүн тэдний онгойлгосон зүүн хязгаараар манжуурт хуралдаж байсан цагаан цэргийн толгойлогч барон Унгерний цэргийг замчлан орж ирж их хүрээг чөлөөлөн нэгэн гавьяаг байгуулжээ.

Сонирхолтой нь баруун хязгаар руу томилогдсон дайчин вангийн Магсаржав бэйс ба баргын Дамдинсүрэн гүн нар Хатанбаатар, Манлайбаатар цол авч ард түмний зүрхэнд мөнхрөн үлдсэн байхад тэдэнтэй нэгэн голын усаар ундаалж өссөн, нэгэн үзүүрт сэтгэлээр тулалдаж явсан Төгс тайж ба Тогтох тайж нар урвасан хулгай гэгдэн түүхийн тоосонд дарагдан мартагдсан ажгуу. Гэвч үүнд гоморхон гонсойх буюу омтгойрон баясах сэтгэл тэдний хэнд нь байхгүй бизээ. Учир нь тэдэнтэй мөр зэрэгцэн тулалдаж явсан, эх орныхоо төлөө алтан амиа өргөсөн олон эгэл жирийн цэргүүдийн нэрийг өнөөдөр хэн ч үл санана билээ.

Хантай ийм зүйлийг бодолдоо эргэцүүлэн явсаар гэрийнхээ гадаа ирж машинаа тавиад орж, нэг аяга тараг уугаад харанхуйд хувцсаа тайлж хураалгүй орхисон бэлэн хөнжилд шургаад юу ч үл бодон унтахыг хүсч нүдээ анин хэвлээ. Тэр маргааш ажилгүй боловч өглөө 5 цагт босно. Тэр хэнтэй ч тулалдахгүй боловч босоод биеийн тамирын дасгал хийнэ. Тэр ямар ч эрдмийн зэрэг горилоогүй боловч уншиж судлах ажлаа үргэлжлүүлнэ. Түүнд ямарч төлөвлөгөө байхгүй боловч цаг нь ирэхэд бэлэн байх явдал түүний төлөвлөгөө юм. Тэр цаг хэзээ ч юм нэг л өдөр ирнэ гэдэгт Хантай огт эргэлзэхгүй итгэж байгаа юм. Нэг удаа эх орон түүнийг дуудахад тэр хангалттай бэлэн биш байсан тул ялагдсан юм. Хоёрдах удаагаа алдаа гаргахыг тэр өөртөө зөвшөөрөхгүйэ.

Хувь тавилан түүнийг бууж өгсөнд тооцож, түүнийг мартаж, түүнийг хэзээ ч хэн ч дуудахгүй байж болох боловч Хантай бууж өгөхгүй, тэр шантрахгүй бөгөөд харин ч түүнээс урьтаж бэлэн болоод түүнийг өөрөө дуудах болно.

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3531858/0cd/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131
417 ЧОНО-2 natural88 2011-08-10 11030
416 ЧОНО natural88 2011-08-10 12719
415 USA IRGEDTEI TANILTSAJ NAIZ, GER BUL BOLHOD ENE DATE SITE -RYY file nara.harris 2011-06-19 12501
414 Аз жаргал solongol 2011-06-10 10925
413 hair ba amjilt [2] solongol 2011-06-10 10184
412 Гайхамшигт 100 адал явдал esuihen 2011-03-02 10936
411 Гайхамшигт 100-н адал явдал esuihen 2011-02-20 11673
410 Гайхамшигт 100 адал явдал esuihen 2011-02-15 11038
409 Гайхамшигт зуун адал явдал esuihen 2011-02-13 12169
408 шинэ зохиол esuihen 2011-02-13 12349
407 Д.Хатанбаатар-Ээждээ захидал бичээрэй(Уншсан Х.Доржпалам) bigbomb 2010-11-06 20076
406 Was this mean to be? Chapter 2 AnkoRBP 2010-10-02 15295
405 Was this mean to be? Chapter 1 [2] AnkoRBP 2010-10-02 15666
404 Хархулангийн бөгж,7-р бүлэг."Хөшиг",1 [5] 1932 2010-09-03 10882
403 Хархулангийн бөгж,Тэд,7 1932 2010-09-03 11420
402 Хархулангийн бөгж, Тэд,6 1932 2010-09-03 11210
401 Хархулангийн бөгж,Тэд,5 [1] 1932 2010-08-17 10858
400 Хархулангийн бөгж,Тэд,4 1932 2010-08-17 11490
399 Хархулангийн бөгж, Тэд,3 1932 2010-08-17 11314
398 Хархулангийн бөгж, Тэд,2 1932 2010-08-17 11019
배너신청
자생병원

배너신청