Бичлэгийн тоо 497

1978 оны 3 сарын 11-ний бороо шивэрч зузаан хар үүл бүрхсэн тэр бямба гаригийн өглөө, ситигээс лонг айланд руу хоосон шахуу хөдөлсөн гатлага онгоцонд суусан цөөхөн хүний нэг нь нүнжигтэй хослол дээр үнэтэй нарийн ноосон пальто угласан дунд зэргийн нуруутай бор царайтай ази эр байсан нь бидний танил Жаман бөлгөө. Таван жилийн өмнө зургаа дахь салбараа чикагод нээсний дараа ажлаа явуулах цаг заваа хэмнэх хийгээд хөрөнгө оруулагчддаа ойрхон байж нэр хүндээ хадгалахын тулд ситид суурьшсан мань эр ядахдаа сардаа нэг удаа лонг айланд орж өвгөн багштайгаа уулзангаа дасаж дадсан гэр орондоо нуруу тэнийлгэн өнждөг заншилтай болсон юм. Ингэж явахдаа дуртай байсны бас нэг шалтгаан нь өвгөн багшийн эрхэлдэг адууны жүчээ байсан бөгөөд аргамаг хөлгийн нуруун дээр гарч хязгааргүй цэлийх далайн хөвөөгөөр давхих нь амралтын өдрүүдээр дээдсийн хүрээний цагаан найзуудаа даган гольф цохин газар ширтэн алхахаас мянган хувь илүү жаргалтай байдаг төдийгүй заавал нэг юм уу хоёр найзаа дагуулан ирж хамтдаа морь унан цэнгэж нэр хүндээ дээшлүүлдэг давхар ашигтай билээ.

               Тэрхүү адууны жүчээ нь Жаманы хийсэн анхны ухаалаг наймаануудын нэг юм. Гучин жилийн өмнө хутагтад бараалхсны дараа нэг хэсэг сэтгэлээр унасан боловч ядахдаа Дэжид авхай их үйлийг бүтээх заяатай төрсөнд яваандаа сэтгэл нь хөнгөрөн ажил хийн гэр бүлийнхээ амьдралаа залгуулахаар санаа шулуудсан хөвгүүн, тавин онд сургуулиа дүүргээд америкчуудын бага зэрэг шоолонгуй маягаар өгсөн Жимми нэрийг авч Жэймс Жэймэн гэдэг нэрээр иргэний бүртгэлд бүртгүүлэн нью иоркийн нэгэн авто засварын газар туслах ажилчнаар ажилд орж билээ. Түүний ажилд орсон засварын газар нь үнэндээ яг ч засварын газар биш үндсэн үйлчилгээ нь баячуудын ганган машинуудыг зогсоолдоо тавин арчилж үйлчилдэг хийгээд өөрийн хэдэн машинаа түрээсээр үйлчилгээнд явуулдаг газар байлаа. Эхний хэдэн сар машин угааж арчин өдөр өнгөрөөж өглөө оройдоо арлын бүх залуустай адил гатлага онгоцоор гэр ажил хоёрын хооронд явж байхдаа, хурим хийж байгаа залуус ситигээс ёслолын машин түрээслээд ганц машины зогсоолтой жижиг гатлага онгоцонд хэд хоногоор дараалан хүлээж байгааг ажигласнаас бүх юм эхэлсэн юм. Тэр үед лонг айландад дайнаас буцаж ирсэн залууст зориулсан хөнгөлөлттэй зээлийн хотхонууд дараалан босч мянга мянган залуус суурьшихаар ирж байсан тул хурим гэдэг өдөрт хэд хэдээрээ болдог байлаа. Ингээд өвгөн багшийгаа ятган дөрвөн хуучин лимузин хямд үнээр авхуулан зогсоолын хажууд модон саравч барьснаар эхэлсэн бизнес нь найман жилийн дараа хорин такситай компани болон өргөжсөн бөгөөд жараад оны сүүлээр газрын үнэ тэнгэрт хадахад зогсоолын хажуудах талбай нь ч үнэд орж өвгөн багшийн ч чадал доройтсон тул такси компанийг нь заруулж арлын нөгөө эрэг дээрх хүн тоохоо больсон адууны зүчээг авч өгсөн нь өдгөө баячуудын цэнгээний өндөр үнэтэй клуб болж хувирсан билээ.

               Жаманы хувьд юм энгийн байлаа. Дэлхий ертөнц хувиран өөрчлөгдөж, хүн төрөлхтөн хоёр зуун жилийн түүхийг хорин жилд товчилж, сансарт нисэж, саран дээр бууж, өнгөт телевиз үзэцгээн, хагас дамжуулагч транзистор зохион бүтээгдэн, секс хувьсгал болж, олон мянган жил өөрчлөгдөөгүй амьдралын хэвшил тэс ондоо болон хувираад урд өмнө хэзээ ч харж байгаагүй гайхамшигийг бүтээхийн зэрэгцээ, колони улсууд эрх чөлөөгөө олж, дэлхийн газрын зураг дахин шинээр зурагдаж, ертөнц капиталист, социалист хоёр ертөнцөд эргэлтгүй хуваагдаад атомын бөмбөг өдөр бүхэн толгой дээр тэсрэхээр заналхийлж, хүйтэн дайн туйлдаа хүрч байхад мань эр дүлий сохор юм шиг тэр бүгдийг үл ойшоон зөвхөн хорин жилийн өмнө эргэж ирэхгүй далд фронтын тулаанд эх орныхоо өмнөөс дуудлага аван одсон Дэжидийгээ сэтгэлийнхээ мухарт горьдон хүлээж, амьдрал хайрынх нь үр болон үлдсэн ганц хүүгээ хүчирхэг энэ гүрний хүчирхэг иргэн болгохын төлөө, өөрсдийн болон эцэг өвгөдийнх нь амссан зовлонгоос ангид шинэ үеийн шинэ хүн болоход хэрэг болох мөнгө олохын төлөө иш мухаргүй эцэс төгсгөлгүй тэмцлийн замд орсон байлаа.  Эргэж ирэхгүй дуудлага аван одсон Дэжидийг хүлээх нь түүний амьдралын гол утга учир мэт санагдана. Хүлээлт хүлээлт хүлээлт, хүлээсээр тэр ядарсан боловч хувь тавилантайгаа эвлэрэхийг хүсэхгүй байлаа.

Хорин жилийн өмнө таван настай үлдсэн хүүгээ асран хүмүүжүүлэх үүргийг өвгөн багшдаа үүрүүлсэн нь цорын ганц зөв явдал байв. Жаман харин мөнгө олохын төлөө ажиллаж, өөрийнхөө чадлын хэрээр мөнгийг ч олж чаддаг байсан тул хүүгээ бага сургуулиа дүүргэмэгц баячуудын хүрээний дотуур байртай сургуульд сургаж, коллеж төгсгөөд хүү нь хуульч болох замыг сонгосон тул хуулийн их сургуульд сурах төлбөрийг нь төлөөд амьралынх нь замд мордуулж өгчээ. Тэр хүүдээ яаж амьдрах талаар хэзээ ч зааж байгаагүй бөгөөд төрөхөд нь л өвгөн багш нь энэ хүүхэд америкт төрсөн америк хүн болно, бидний мэдэхгүй өөр ертөнцөд амьдрах болно гэж хэлсэн тул түүгээр нь болжээ. Хүүг төрөхөд нь эртний христийн домгийн догшин архад Давидын нэрийг өгсөн. Хүү нь жилийн өмнө гэрлэж эхнэр нь удахгүй амаржих дөхсөн хийгээд залуу гэр бүл Лос анжелосд амьдарч байгаа юм. Харин манай хүний ганц сэтгэл хангалуун байгаа юм гэвэл хүү нь их сургуульд цуг сурч байсан халимаг удамтай монгол цустай эхнэр авсан явдал билээ.

                            Энэ удаа харин өвгөн багшийн бие бүр муудаж хэвтэрт орсон тухай утсаар хэлсэн тул очиж уулзахаар явж байгаа билээ. Нас наян найм хүрсэн өвгөн өнөө маргаашгүй болсон тул ирж уулз гэж хэлүүлсэн ажээ.

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3531832/db9/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131
417 ЧОНО-2 natural88 2011-08-10 11030
416 ЧОНО natural88 2011-08-10 12719
415 USA IRGEDTEI TANILTSAJ NAIZ, GER BUL BOLHOD ENE DATE SITE -RYY file nara.harris 2011-06-19 12501
414 Аз жаргал solongol 2011-06-10 10925
413 hair ba amjilt [2] solongol 2011-06-10 10184
412 Гайхамшигт 100 адал явдал esuihen 2011-03-02 10936
411 Гайхамшигт 100-н адал явдал esuihen 2011-02-20 11673
410 Гайхамшигт 100 адал явдал esuihen 2011-02-15 11038
409 Гайхамшигт зуун адал явдал esuihen 2011-02-13 12169
408 шинэ зохиол esuihen 2011-02-13 12349
407 Д.Хатанбаатар-Ээждээ захидал бичээрэй(Уншсан Х.Доржпалам) bigbomb 2010-11-06 20076
406 Was this mean to be? Chapter 2 AnkoRBP 2010-10-02 15295
405 Was this mean to be? Chapter 1 [2] AnkoRBP 2010-10-02 15666
404 Хархулангийн бөгж,7-р бүлэг."Хөшиг",1 [5] 1932 2010-09-03 10882
403 Хархулангийн бөгж,Тэд,7 1932 2010-09-03 11420
402 Хархулангийн бөгж, Тэд,6 1932 2010-09-03 11210
401 Хархулангийн бөгж,Тэд,5 [1] 1932 2010-08-17 10858
400 Хархулангийн бөгж,Тэд,4 1932 2010-08-17 11490
399 Хархулангийн бөгж, Тэд,3 1932 2010-08-17 11314
398 Хархулангийн бөгж, Тэд,2 1932 2010-08-17 11019
배너신청
자생병원

배너신청