Бичлэгийн тоо 497

Өөртөө туслах ухаан (2)

Уншсан 9982 vote 0 2012.06.25 17:00:24
3. Хүмүүний мандах буурахыг чадлаа шавхсан хичээл зүтгэл л
шийддэг
Дээр өгүүлсэнчлэн, хүний мандах, буурах нь тэр хүний аль хэр хичээж зутгэж байгаагаар
шийдвэрлэгддэг. Залхуу хүн ямар ч салбарт гайхалтай амжилт бүтээл гаргаж яавч
чадахгүй.Чөмгөө дундартал суужсурч хөдөлмөрлөхгүйгээр өөрийгөө цэвэршүүлж, оюун ухаанаа
дээшлүүлж, бизнест амжилт олох зам үгүй юм.
Бас хүн эхээс төрөхдөө ямар ч их эд баялаг, өндөр байр суурин дээр уналаа ч алдар нэр
олох нь уг хүний залхуугүй хичээл зүтгэлээс л хамаарна. Эд агуурс, газар сэлтийг эх эцгээс өвлөн
залгамжилж хүртэж болох боловч мэдлэг хийгээд оюунлиг санааг бусдаас авч чадахгүй. Баян хүн
бусдад мөнгө төлөөд өөрийнхөө төлөө ажилуулж чадах боловч, тэднээс хэрсүүжилт хийгээд
оюунжилтыг худалдан авах аргагүй юм.
Ямар ч салбарт зорьсондоо хүрэхээр чин сэтгэлээсээ хичээл зүтгэл гаргахгүй бол
гайхалтай бүтээмж бий болохгүй. Үүнийг бид ой ухаандаа хатуу тогтоож, зүрх сэтгэлдээ тод
сийлж үлдээх ёстой
юм.
Зовлон бэрхшээл хунийг хөл дээр нь босгодог
Аль ч цаг үед хүний нийгэм ядуу буурай амьдрал дундаас хөл дээрээ боссон хүмүүсээс
ихээхэн ач тус хүртэж ирэв. Энэ талаар бодож үзвэл, хүмүүс хамгийн дээд боловсрол олж
эзэмшихэд эд баялаг, амар тайван байдал л зайлшгүй хэрэгтэй гэх мэтээр үзэж сэтгэх нь алдаатай
болох нь тодорхой. Бие амар, тансаг амьдрал зовлон бэрхшээлийг даван туулах хүчийг өгдөггүй
юм.
Хэрвээ, иймэрхүү гөлгөр аж байдалд автвал хүч нь бялхсан, өгөөжтэй, үр жимстэй
амьдралыг туулах хүсэлгүй болж зэвэрнэ.
Иймээс ядуу зүдүү байдал бол золгүй байдал,зовлон гуниг гэсэн үг хараахан биш
юм.Өөртөө туслах ухаан сайтай байж чадвал ядуу гуцуу байдал хүнд хишиг буян болж хувирна.
Зовлон бэрхшээл хүнийг өөд нь босгож, нийгэмтэй тулалдах зориг хүчийг өгдөг. Нийгэмд амарлил
олгох гэсний учир өөрийгөө эрхшээлд нь унагах хүн ч байдаг. Гэхдээ тэр хүн хичээнгүй чармайх
сэтгэлээ алдалгүй зоригжиж, өөртөө итгэх итгэлээ олбол их ялалтад хүрэх нь дамжиггүй.
Бэкон: "Хүн өөрийнхөө эд баялгийг ч, чадал авъяасыг ч зөв ухаардаггүй. Эд баялгийн
тухайд бол юмс хэрэгцээнээс илүү л байж байвал гайхалтай сайхан хэрэг хэмээн итгэдэг атлаа
хүний авъяас чадал түүнээс илүү агуу их зүйл юм гэдгийг анзаардаггүй. Өөрийн эд баялгаа
үгүйсгэж, гагцхүү хүч чадалдаа итгэж чадах хүн л өөрийнхөө аяганаас ус уух, талхаа идэх аргад
сурдаг. Өөрөөр хэлбэл, амьдралынхаа чигийг тогтоох замд суралцаж, хүн өөрөө өөрийгөө
сайн сайхан гэж бодохыг бусдад ч ойлгуулахаар болдог" гэжээ.
Эд баялаг хунийг зугаа цэнгэл, дур зоргоор аашлах амьдрал руу хүчтэй хөтөлдөг. Уг нь
хүмүүн бид эхийн хэвлийгээс төрөхдөө төрөлхийн иймэрхүү татаасанд чангаагдаагүй байдаг. Ийм
учраас эд баялганд умбасан гэр бүлд хүмүүжсэн атлаа тэр цаг үедээ чухал үүрэг гүйцэтгэж чадсан
хүн, өөрөөр хэлбэл чинээлэг хангалуун амьдралаа дор үзэж, өдөр бүр хичээнгүй амьдарч өндөр
хүндлэлд хүрсэн хүн цөөнгүй. Хойгийндайн (1808-1813 ондболсон Напалеоны дайралтыг
эсэргүүцсэн Испаничуудын тулалдаан. (Энэ дайнд англичууд испанид туслаж байв)-д чамгуй их
орлоготой англи бага дарга салаатайгаа хамт бүслэлтийг сэтлэн давшиж байсан хэмээх яриа
өнөөг хүртал сэтгэл татам яригсдаар байдаг билээ. Ийнхүү өндөр язгуур, өв хөрөнгөтэй хүмүүс ч
гэсэн төр улсынхаа тусын тулд янз бүрийн салбарт ихэнх нь өөрсдийн амь насаар дэнчин тавьж
баатарлагаар тулалдан, үургээ гайхамшигтай биелүүлж ирсэн байдаг. Гүн ухаан, шинжлэх ухааны
тухайд ч дээрх Бэконтой нэгэн адил язгууртны хүрээлэлд төрсөн авч өндөр дээд алдар нэр олсон
хүмүүс олон бий.
4. Хүний амьдралд завтай цаг гэж байдаггүй
Хүмүүний амжилт бүтээл хийгээд алдар нэр тэр хүний өөрийнх нь ажиллах хүч чадал,
идэвх чармайлтаас шалтгаалах нь их юм. Гэхдээ түүний сацуу амьдрах хэмээх аяны зам зуурт
бусдын үзүүлсэн тусламж дэмжлэг хэмжээлшгүй их утга чанартай байдаг.
Английн нэгэн найрагч энэ тухайд гайхалтай онож хэлжээ.
Тэрээр "Хүнээр мэдүүлэх сэтгэл хийгээд биеэ мэдэх сэтгэл, өөрөөр хэлбэл бусдад шүтэж
амьдрах болон өөртөө найдах явдал, энэ хоёр өнгөц харвал зөрчилдсөн зүйл мэт бодогдоно. Гэвч
энэ хоёр хоёулаа гар гараасаа барилцан урагшлахаас өөр аргагүй юм" гэжээ.
Бид цөм бага балчир үеэсээ өтөлж хөгширтлөө ямар нэгэн хэлбэрээр бусдаар өсгүүлж, үг
сургаалыг нь хүлээж байдаг. Тиймээс арван хуруу тэгш болон чадалтай хүн л өөрөө бусдын дэм
авснаа хүлээн зөвшөөрөхөөсөө ичдэггүй юм.
Нэгэн жишээ авч үзье.
Францын улс төрч Алекс де Токвилли баян чинээлэг айлын гэр төрсөн юм. Эцэг нь үе
дамжсан язгууртан, эх нь нэртэй улс төрчийь ач охин байлаа. Иймэрхүү гэрийнхнийхээ нөлөөгөөр
дөнгөж 21 -хэн настайдаа тэрээр Версалийн дээд зиндааны шуүгч болов.
Гэвч тэрээр энэхүү албан тушаал нь өөрийн амжилт чадлаар үнэн зөвөөр олгогдсон зүйл
биш хэмээн бодсон болов уу, удалгүй хэргэм зэргээ орхиж, өөрийнхөө хүчээр өөрийн ирээдүйн
замаа нээхээр шийдсэн билээ."Балай тэнэг амьтан" гэж шүүмжлэх хүн ч байв. Тэрээр бууж
өгсөнгүй.
Ажил албаа орхисныхоо дараа тэрээр Францыг орхиж АНУ-д хэдэнтээ жуулчилсан юм.
Тэр үедээ үзсэн, дуулснаа шинжилж "Америкийн ардчилал" хэмээх ном бичсэн нь түүнийг
алдаршуулсан билээ.
Түүний анд нөхөр агаад Америкт хамт аялж байсан Гюстав Де Бормон найз нөхөр нь
аялалд явж байх үедээ аяншиж ядрахаа үл мэдэн суралцаж байсан тухайд өгүүлсэн нь:
"Тэрээр бараг л залхуурч назгайрах гэдгийн эсрэг чанарыг эзэмшигч байв. Аялаж явах
замдаа ч, түр амсхийх үедээ ч сэтгэл зүрх нь ямагт судалгааны ажилдаа чиглэгдэж байлаа...
Түүннй хувьд хамгийн хөгжилтэй яриа гэдэг нь хамгийн тустай яриаг хэлдэг байв.
Дэмий өнгөрөөсөн нэг өдөр хамгиин муу өдөр байх бөгөөд цөөхөн цагийг дэмий сул өнгөрүүлэх явдал
түүнийг бүр багтрааж орхидог байсан” гэжээ.
Токвилли ч найздаа бичсэн захиандаа:
“Хүний амьдралд борив бохисхийн амарч суух цаг зав байдаггүй юм. Бусдын тусламж,
өөрийн бүхий л чадлаар сэтгэл шуудрах хоёрын аль алийг нь дутааж болохгүй. Тэр нь залхуу
байхад ч, хэмжээлшгүй өсч хөгжсөн үед ч нэгэн адил хамаатай. Хүн гэдэг хойт туйлын хүйтэн
газрыг чиглээд амралтгүй алхах аянчинтай адилхан юм. Зорьсон газартаа ойртохын хэрээр аянчин
хүн алхаагаа хурдасгахгүй бол болдоггүй. Тэнд тахир хүйтэн гэгч аянчин хүний санаа сэтгэлийн
хувьд аймшигтай дайснаас биеэ хамгаалахад оюун санаагаа шавхуурдаж хөдөлгөхийн хамт, ямагт
анд нөхөртэйгээ харьцаа холбоогоо хадгалах явдал хамгийн чухал байдаг” гэжээ.
Өөрөө өөртөө "хамгийн сайн туслагч" болох нь чухал
Токвилли "өөрийн хүч чадалдаа итгэж, эрчимтэй хөдөлмөрлөх нь хүний хувьд маш чухал
" гэдэг ойлголтыг хатуу баримталдаг байв. Бас нөгөө талаар бусдын тусламж дэмжлэг ямар их
чухал болохыг ч хэнээс ч илүү гүнзгий ухамсарласан байлаа. Хүмүүс олон ч бай, цөөн Ч бай бусдын
тус дэмгүйгээр амьдарч чадахгүй юм.
Тиймээс тэрээр анд найз Григорий болон Стофьер нарынхаа тусад гүн талархаж байдгаа
илэрхийлсэн байдаг. Григорий нь түүнд мэдлэгийн тал дээр тус дэм өгч, Стофьер санаа сэтгэлийн
дэм хийгээд андын сэтгэлээ өргөсөн юм. Тэрээр Григорийд бичсэн захидалдаа:
"Миний итгэдэг хүн чамаас өөр байхгүй. Чи миний сэтгэл санаанд үнэхээр нөлөөлж байдаг.
Мэдээж хэрэг өдөр тутмын аар саархан асуудалд олон хүнээс тус дэм авч байгаа ч миний бодол
санааны уг үндэс хийгээд үйлдэл бүрийн маань чиг шугамын тухайд чам шиг их нөлөөлж байдаг
нь үгүй билээ" гэжээ.
Бас тэрээр эхнэр Марийдаа ч талархсан сэтгэлээ илэрхийлэхээ мартаагүй юм. Тэр бүсгүйн
тэсвэр тэвчээр хийгээд халамж анхаарал байснаас л тэрээр өөрийн судалгаагаа эцэст нь хүртэл
үргэлжлүүлсэн. Өндөр дээд, хиргүй цэвэр зан араншинтай эхнэр хүн үл анзаарахын хооронд эр
нөхрийнхөө хүн чанарыг өөд нь татсан байдаг бол охор сэтгэлт эхнэр хүн эр нөхрөө заавал
уруудуулж унагаадаг гэж тэр итгэдэг байв.
Дүгнэж хэлэхэд, хүний мөс чанар нүдэнд үл харагдах тоо томшгүй зүйлсийн хэлхээсээс
хэлбэршиж бүтдэг. Ухаант мэргэд хийгээд эрт эдүгээгийн цэцэн үгс, амьдралд тулгарах туршилт,
судар ном, найз нөхөд, хөрш, орчин цагийн нийгэм, эцэг өвгөдийн сургааль энэ бүхнийг бид өвлөн
үргэлжлүүлж, ухамсартай, ухамсаргүйгээр тэдгээрийн их нөлөөлөлд орж байдаг билээ.
Харин мэдээжийн зүйл нэг байна. Юу гэвэл хүн өөрийнхөө аз жаргал, амжилт бүтээлийн тухайд
хэзээ ямагт өөрөө хариуцлага хүлээх ёстой бөлгөө.
Ямар ч гайхамшигтай, ухаантай хүн бусад хүмүүсээс том хишиг тус хүртэж байдаг нь
мэдээж. Гэхдээ эртнээс наашхийг эргэцүүлж хэлбэл, бид өөрсдөө: өөртөө хандсан хамгийн сайн
туслан дэмжигч байхгүй бол болохгүй билээ.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6288182/f9b/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131
437 Өөртөө туслах ухаан (5) [3] gaixal 2012-06-25 9333
436 Өөртөө туслах ухаан (4) gaixal 2012-06-25 9227
435 Өөртөө туслах ухаан (3) gaixal 2012-06-25 11249
» Өөртөө туслах ухаан (2) gaixal 2012-06-25 9982
433 Өөртөө туслах ухаан (1) [1] gaixal 2012-06-25 10487
432 Өөртөө туслах ухаан [1] gaixal 2012-06-25 11728
431 모텔청소구해여 [1] betin 2012-06-22 11050
430 -Kристофeр Колумб /1451-1506/ G2012 2012-04-18 12325
429 Moroodliin egch (oguulleg) 2-r heseg 2424mgl 2012-04-10 17105
428 Moroodliin egch (oguulleg) 1-r heseg 2424mgl 2012-04-10 17958
427 Онц сонирхолтой номоо захиалан авч уншаарай. sudarnom 2012-03-30 11108
426 http://www.mglclub.com/5836008 hjjjkhljkh;jkhlkjh 2012-03-22 11048
425 hi yadargaatai yu gej bichih estoi ym be 2012-03-02 11543
424 Солонгос руу гарахад зуучилна sschyue 2012-02-24 12213
423 АРААМАНДАА ЖААЖИГНАЖ ТОМОР АЙН ХАХАХА [2] 나를 외치다 2011-10-31 12524
422 국 제 결 혼 gesen nuhur uuriinhuu hvvhdiig hudaldsan bh bilgesh 2011-10-29 11670
421 국제결혼 행복^^** 2011-10-13 10874
420 ГАДААД АЖИЛЧДАД ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ТӨВ bigbig 2011-09-01 10806
419 ЧОНО-ТӨГСГӨЛ natural88 2011-08-10 10531
418 ЧОНО-3 natural88 2011-08-10 13260
배너신청
자생병원

배너신청