Бичлэгийн тоо 497
Хорин нэгдvгээр бvлэг

ХОЁР НАЙЗ


Тегераны хойт хэсэгт, Ферохын гэрт бvр ойрхон, Конд хэмээх замын зєрлєг дээр нилээд гоё, хоёр давхар том байшин бий. Тегеранд байдаг ихэнх байшингаас шал ондоогоор, тvvний цонхнууд нь гудамж руугаа харсан байна. Байшингийн энгээр багана бvхий урт тагт байх бєгєєд тvvний дор нэгдvгээр давхартаа модод тарьсны сvvдэрт зунй амь тэмцэм халуун буюу бороо хуртай vеэр явуулын хvн хоргодож болно. Байшингийн баруун урд єнцєгт, их хаалгна буй агаад, тvvгээр орж ирсэн хvн баруун тийш авируулсан шатаар єгсєж vvдний жижиг тасалгаанд орж ирнэ. Хийц аятайхан, єлгvvр нь пальто, шинээлээр дvvрэн ажээ. Yvдэн єрєєг єнгєрєєд, зєєлєн сандал диван тавилсан олон янзын єрєє, том танхим байна.

Энэ байшин бол Шахиншахын Клуб даруй мєн. Персчvvдийг нийтлэг байдалд єчvvхэн ч атугай сургаж буй энэхvv байгууллагыг єєлєх юм бидэнд vгvй ч гэсэн, манай туужийн хэсэг энд гарахын учир vvн тухай дурсав.

Мелек-Таж-ханум охиноо vгvй болсныг мэдсэн тэр єдєр, vдээс хойхно эл байшингийн нэгэн тасалгаанаа гудамж руугаа харсан цонхны дэргэд европоор хуюцаслан, тvшлэгтэй зєєлєн сандалд тухтайяа суугаад хvvрнэн буй хоёр хvнийг гагцхvv жижигхэн малгайгаар нь л персvvд шvv гэж мэдэж болохоор байв.

Тэдний нэг, єндєр нуруутай, бор царайтай, том нvдтэй сахал нь vлэмж єтгєн богино чисчvv цамц ємссєн тэр хvн, хар цагаан судалтай зангиа зvvж, цагаан шаахай, цэргэ маягийн малгай ємсжээ.

Нєгєє дэх намхан буурал, нvд жижиг, сахал шингэн бєгєєд нэгэн vе цайвар байсан байж таарах хvний царайны нь єнгє алдагджээ. Тэр хvн цагаан флапель даавуун пиджак цагаан судалтай хар ємд ємсєж, нил цэцгийн єнгєт зангиа зvvжээ.

Тус бvр дєчин наймаас тавин настай баймаар харагдана.

Нэгэн авгайг харангуутаа яриааг зогсоож, удтал хараа салгасангvй. Харваас сайхь авгай, тэр хоёрын тачаалыг гозолзуулж, сэтгэлийг сэргээжээ.

Намхан нь нэг дэх этгээд рvvгээ хандаж:

- Та тэгээд, Кум руу мєргєлд гэрийхнийгээ явуулчихав уу? Эндхийн зарим ахайтан мєргєлийг…гэтэл нэг дэх хvн, Ф…эс-сальтанэ байсан юм шvv дээ инээдээ барьж vл чадан,

- Манай охин дахиад vvнд таарахгvй болсон хойно доо яая гэх вэ? мєдхєн эх болно. Одоо амиа бодох болжээ. Та миний байдлыг мэдэх vv? Би ч амьсгалаа хураатал хvvхнvvд хэрэглэнэ дээ гэсэнд хамтран ярилцаж суугаа Сиавушийн эцэг шахзадэ К… хариу єгсєн нь:

- Тvмэн зєв! Амьд явах нас богинохон. Тэгж зугаатай єнгєрvvлэлгvй яахав. Би ч vvнийг дандаа л хvvдээ ярьдаг даа. Тэгэхэд сонсож байгаа гэж vv дээ? Єдєржингєє гэртээ сууж, эрдэм ухааны ном нушаад л суудаг хийморьгvй банди юм. Гэртээ химийн лабораторитой болъё гэж надаас мєнгє гуйсан. Тэрний ааш араншингийн байж байгааг танд юу гэх вэ дээ. Хамаагvй ярьсны минь єршєєгєєрэй. Гэсэн ч энэ хvv намайг дууриагаагvй ааштай, мэдлэгтэй юм гэж бас нэгэн удаа бодлоо. Yнэндээ би зугаацах дуртай хvн, тэгэхэд энэ хvv vvнээс ямагт зугатаж явна. “ажилд ингэж хvчээ шавхаж байж євдєв дєє хvv минь"” гээд хэдэн єдрийн ємнє хэлчихсэн чинь, "“Аав шал дэмий юм ярьж байх юм. Амьдарна гэдэг чинд архи ууж, завхай зайдан явахын нэр гэж бодож явдаг зарим залуус шиг намайг байлгах гэсэн юм уу. Yгvй шvv аав аа, миний санаа ариун. Би эх орондоо хязгааргvй хайртай хvн, тvvнийг чєлєєлєхийн тулд ажиллаж байна. Эмч нартай єрсєлдєн, єчvvхэн бага vнэтэй эмийг єчнєєн дахин нугалан худалдаж буй ардын шим шvvсийг сороочин, аптекийн эзнээс эх нутаг нэгтэн тvмнийгээ гэтэлгэхийг хичээж байна. Улс нийгэмдээ хэрэгцээтэй эм тан vйлдвэрлэнэ ч байх гэж бодож байна. гэж хариу тавьсан гээд шахзадэ К цаасан ишит янжуур гаргаж асаагаад нэмэн хэлсэн нь:

- Хvv нь тийм барил, ааштай. Аав нь эрдэм номгvй єдий настай хир нь архи хvvхэн гэх дээр мєчєєгєє тавьдаггvй хvмvvсийн ялгаа нь юу билээ гэдийг одоо бодох хэрэгтэй гэв.

- Эрvvл биеэ сvйдэлчих бий гэж айх юм. Сайн хvргэнээсээ хагацаах нь ээ дээ.

- Шархадсан удаа бий гэж шахзадэ хариу єчєєд уржийн уржигдар гуянд нь идээ буглачихсан байсан шарх л билээ л дээ. Ээж бид хоёрыг тун ч тэвдvvллээ. Тэгтэл ашгvй, гэм болохгvй, их махран ажилласнаас цус нь доошоо гуя руугаа буужээ. Одоо ханавал зvгээр болно гэж доктор хэллээ.

“Гэмтсэн шарх гэхчилэнг сонсоод царай нь барайж суусан Ф… эс-сальтанэ, мєн доктор тэгэв ингэв” гэхийг сонсоод хєнгєрч санаа алдан:

- Тэгвэл тэрvvний чинь тэр чигт нь орхиж ыболохгvй. Эрvvл биеэ бvр баллачихна. Байрыг єєрчлєх хэрэгтэй биш vv?

Нэгэн тийш салхинд гаргах хэрэгтэй байна гэсэнд Шахзадэ К

- Би ч бас тэгье гэж бодож байна. Хэдэн долоо хоноод бид лав эдлэн єєдєє явна байх. Тэнд газар нь дээр цаг уур ч єєр байна байх.

Ф… эс сальтанэ, Виски хэмээх дарс нэгэн хундагыг уухаар завдаад

- Yгvй ээ хєє ер нь чи намайг айлгачихлаа. Бие нь ямар шуу байна болж єгвєл даруйхан надад мэдэгдээч

- гэртээ ирэнгvvтээ мэдэгдье гэж Шахзадэ ам єгчээ.

Энэ vес нуруу чилгэр, vс хvрэн бор, нvд хєєрхєн том, хамар шулуун нарийн саргай цэцгийн дэлбэ шиг цэврvv ягаан уруултай, иржгэр тэгшхэн цагаан шvдтэй, эрvvндээ, арга барагдам хєєрхєн хонхортой гадаадын нэгэн хvvхэн тэдний сууж буй єрєєнд орж ирэв.

Ф… эс-сальтанэ нэг л учиртай сэргэн тvншээ тохойгоороо ёворч,

- Єнєєх чинь энэ vv? Гээд босон харайж, наманчлан хvндэлж гарыг vнсээд танилц даа, миний дотны тvнш, Хезрет-э валь Шахзадэ К гэсэнд тэр нь хvvхэн рvv мэхийж, гарыг найрсаг ч юм шиг, дурласна ч юм шиг атгажээ.

Хvvхэн, зєєлєн орос аялгатай перс хэлээр харваас сайн мэддэгvй бололтой хариу єчсєн нь:

- Тантай танилцсандаа баяртай байна.

Хvvхэн холдсонд Шахзадэ К ширээн доогуур гараа явуулж тvншийнхээ гарыг чанга атгаад

- Овоо эд байгаа биз. Эрхэм А гэдэг юм. Єчигдєр нэг европ хvн намайг vvнтэй танилцуулав. Тэр vеэс миний зvрхийг бишрvvлсэн. Тэр хvvхэн хєнгєн ширээний хажууд сууна. Би ч хvн гэдгээ харуулах, ер нь биедээ татахаар шууд хvрээд очлоо. Мянга найман зуун туман алдав. Энэхvv мєнгийг тоглож дуусахын эцэст над руу харж инээсэнтэй нь жишиж vзвэл юу ч биш. Би сэтгэлд нь таарч буй болохоор мєнгєє алдаагvй гэсэн vг.

Шахзадэ, эл хvvхнийг тvнштэйгээ хардаж дотроо:

“Єєрийгєє юун ихэд бодоо вэ. Энэхvvхэн одоохон надад дурлаад орхино гэж санаа юу” хэмээн дооглон инээд алдав.

Хvvхний тухай дахин ярилцалгvй, Ф…эс-сальтанэ яриагаа єєрчилж:

- Таны дэмээр меджлит тєрийн их хурал намайг орчихно гэж бодож байна уу?

- Тэгэлгvй яахав, хvлцэнгvй боол би чинь хєдєє тосгоноор явж танд дєрвєн мянган санал авсан газар тvрээслэгч танд хоёр мянган санал авч єгнє гэсэн. Ингэхлээр та зургаан мянган санал авсан, парламентын депутат болох нь илэрхий байгаа биз дээ. Хэрэв хэрэг гарвал хайрцган дахь санал єєрчилж болно, зvгээр шатаачихаж болно. Ер нь тэгэхийн хэрэггvй шахам даа. яагаад вэ гэвэл танай тосгоны тариачид чинь “депутат” гэдэг vгийн учрыг олохооргvй харанхуй улс. Єєрсдєє ээлжтэй ажил хэрэгч тєлєєлєгч сонговол хэрэгтэй гэдгийг мэднэ гэж vv дээ.

Ф… эс-сальтанэ-ийн царайд, доромжлуулчихлаа гэсэн байдал харагдсанд Шахзадэ даруй.

- Даанч vгvй шvv. Энэ vг хар аяндаа надаас гарчихлаа. Та ажил хэрэгч, хєдєлмєрт дуртай хvн болохоос бус, єдєр болгон бодлоо єєрчилж явдаг ажил тєрєлгvй сvрчигнэж явдаг этгээдvvд биш тэгэхдээ та меджлист оръё гэж бvv шамд, єчvvхэн зарцад чинь танд vvнийг чин vнэнээр ярих єдєр ирнэ…

Магтаал хэтэрлээ гэдгийг мэдээд Ф…эс-сальтанэ:

- Би ажилгvй суухгvй, депутат боллоо гээд бєндєгнєєд байхгvй… ард тvмнийхээ тєлєє сэтгэл зовох л юм. Эх орондоо их тус хvргэхийн тулд дээгvvр суудалд суумаар л байна. Ариун vvргээ чадлын хирээр гvйцэтгэнэ… газрын эзэн болохоор, тариачдад ямар хууль хэрэгтэй юэ гэдгийг юуны ємнє сайн мэдэх байна. Жишээлбэл: Тариачид янз янзын єргєдєлтэй эзэндээ гэнэт ороод ирж таарахгvй гэж би vздэг. Тэд чинь бvдvvн борог, ааш муутай, аятайхан уриалгахныг огт мэдэхгvй. Хvний бахдам сайхныг доромжилж мэднэ. Хезрет-э-валя жvчээнд морь тэжээгээд, унахгvй арвайгаар тэжээгээд байя, тэгвэл тургиад л хэвтэж байх болно. Эзэн нь vvнийг дургvйцэх л болно шvv дээ. Тариачид яг л тийм байна. Тариачид ажиллах ёстой болохоос биш хагартлаа идэж байх учиргvй. Орос орон шиг улаан буудайн оронд шар будаа єгч баймаар байна. Ингэж нэгдvгээрт муу хоолловол ажил хийхээ мартахгvй, одоогийнх шиг хэсэг бvлэг болон босохгvй, хоёрдугаарт, улаан буудай худалдвал, бидний аж амьдрал сайжирна. Энэ чинь улсын амьжрах байдал сайжирна гэсэн vг. Шахзадэ санал нийлэн толгой дохив. Ф… эс-сальтанэ vргэлжлvvлэн:

- Хэдэн єрийн ємнє бид нэгэн айлд цугларлаа. Цєм эрдэм номтой, дэвшилт vзлийн хvмvvс байв. Юм юмнаас л ярилцлаа. Гагцхvv би л гэснээ-танаас ер юугаа нуух вэ гээд эрдэм мэдлэггvйн учир дув дуугvй суулаа. Харан нэгэн хvн, Английн эрдэмтэн Дарвины нэр заан, тун бодууштай нэгэн санаа хэлсэн гэв.

Юм мэддэгээ vзvvлэхийн учир хvний хэлсэн ухаалаг vгсийг шуналтайяа шvvрч аван буй. Шахзадэ К. Тэр даруй

- Юун санаа билээ? гэсэнд, Ф…эс-сальтанэ, хариу єчсєн нь:

- Уг санаа нь ийм байна, жишээлбэл та хашааны ёроолд гол нь тасрах гэж байгаа гуйлгачин vзэж гэж саная. Тэгвэл нэгэнт хэрэггvй болсон тvvнийг єрєвдєєд юу хийнэ.

Амьдралд хvн нь тэсдэг юм уу, vгvйрэл нь тэсдэг юм уу, амьдралд хэрэгтэй хvн vv, хэрэггvй хvн vv гэдэг л тvvний гол санаа. Хэрэгтэй бол амжилт гарган, хэрэггvй бол гуйлгачин болно. Энэ санаа миний сэтгэлд хоногшсон юм даа. Саади бурхан хvний сэтгэлийш уужруулж хэлэхдээ: “Чоно ер нь чоно чигээрээ л байх болно” гэсэн гэдэг. Єрєвдєх сэтгэл, єлсгєлєн зовлонг хvнд байгаасай гэж хvсэх зvйл биш энээс чинь болж байн байн огт санаандгvй явдал л гарна. Юмны гадаад байдал руу анзаарч vзэх хэрэгтэй. Аливаа албан байгууллагын толгойд, хvндлэх тєрєл ч vгvй, олиг угсаа ч vгvй нэг доод гарлын хvн байхыг та анзаарсна уу, vгvй юу би vнэндээ мэдэхгvй байна. Ийм хvнийг, хэн хvн гэж vнэлж, тушаал мэтий нь уншиж байх вэ? Хєвvvн Мирза, Али Акберын, Мирза-Хасан гээд л байна. Энэ хvн чинь манай энэ vеийг дуустал л хєвvvн Мирза: Али-Акберын, Мирза-Хасан хэвээрээ л байх болно.

Хичнээн ч сурч чадлаа гэсэн ажилд тэнцэхгvй хvн шvv дээ. Тэр бол зєвхєн vзэг хурцалж, цаас шугамдахаас хэтрэхгvй. Гэтэл танай хvv буюу танайх мэт айлын хvvг аваад vзье. тэгвэл шал ондоо байдал харагдах бий. Яагаад тэр билээ? Яах юу байхав дээ, буянтай айлын хvvд буян байлгvй яахав. Тийм хvv эрдэм ном сураагvй ч байлаа ч гэсэн даргын ширээнд суунгуут л дорхи хvмvvс нь бэмбэгнээд ирнэ. Эцэг нь дээгvvр гаралтай байхад хvv нь дээгvvр гаралтай байлгvй яахав. Даргын малгай зохиж байгаа нь тэр.

Тєрийн их хуралд чи бvрэн тохирон хvн гэдгийг Шахзадэ дээрх санаагаар бvрэн нотлов. Мулгуу баячуулаас бусад хамаг персчvvдийн эрхийг ялгуусан хєлєєрєє гишгэх депутат болохоор завдан буй энэ хvн, vнэндээ бид л єєсрдєє юунд ч хэрэггvй нєхєд, тариачдын зэвvv нь хvрээд тооцоогоо бодох vе ирнэ, тэдэнд ямар ч хєнгєлєлт хэрэггvй гэдгийг тэрээр баталлаа.

Дєрвєн цаг цохихуйд бичээч орж ирээд цар дээрээс бичиг авч, Ф…эс-сальтанэз єгєв.

- Утас ирж гэж хэлээд Ф…эс-сальтанэ задлуутаа бодсон нь: “Тэд Зум хvрснээ мэдэгдсэн байх”

Цахилгаан утас тэндээс явуулсан, энд ирсэн хоёрын хооронд дєрєвхєн цагийн зай байгаа нь тvvнийг гайхалд оруулав. Перст утас очих газраа дєрєв буюу тав дахь єдрєє ирдэг нь vгvvлэьч баршгvй хачин явдал даруй мєн.

1929 оны зун би Зентан руу явна гэж баасан гаригт утас явууллаа. Тэгээд бямбад гараад явлаа. Дараа долоо хоногийн пvрэв гаригт Зентанд ирсэн. Хоолны драаа замын алжаалаа гаргаад хэвтэж байтал хаалга цохилоо. Тэгсэн харин тэндээс гарахдаа явуулсан цахилгаан цтас байсан. Би ер нь vvнийг хэзээ ч мартахгvй.

Перс нутагт заншсан ёсоор Ф…эс-сальтанэ тvрийвчнээсээ бутархай мєнгє гаргаж, шууданчид хєлс тєлєв.

Инээд хvрэм зvйл Перст олны дотроос шууданч нарт хєлс тєлдєг ёстой хамгийн инээдэмтэй зvйлийн нэг мєн. Ядуу перс хvн юм бvхэнд олонт байдаг. Даян дэлхийд хєлс авдаг хvн олон боловч гагцхvv Перст, уул явдал хууль болсон бєгєєд эс биелvvлбээс танд аягvй явдал болно.

Цахилгаан харилцаа Перст анх удаа ажиллах болж цахилгаанаар авсан мэдээндээ, хэлэвч баршгvй баярласан тэр хvн утас хvргэж ирсэн хvнийг баярлуулахаар анхны шууданчид их хєлс шан єгсєн байжээ. Зарлага мєнгийг авч: “Хэрэв газар бvр л мєнгє тєлєєд байвал, бидний ажил сайн байх болно. Энэ муугvй бий” гэж єєртєє хэлсэн байжээ. Тэр цагаас хойш, хаана л бол хаана хєлс тєлєхийг шаардах болсон байжээ. Єнєєдрийн єдрийг хvртэл амьдралд хэрэгжин орсон тул цахилгаан холбооны захиргаа, олон нийтийг гайхсаар байтал заавал хєлс єгч байхыг хууль болгон баримталжээ. Цахилгаан утсаар баярт мэдээ дамжуулахад хєлс тєлєхєєр барахгvй, хайртай хvн нь vхсэн буюу албан тушаалаас хєєгдсєнийг дуулаад мєнгє єгдєг нь даанч хачин!

- За тэд юу бичиж вэ, vзээдэхье гээд Ф…эс-сальтанэ цахилгаан утсыг хайнга задалж, нvдэндээ ойрхон аваачив.

Эрхэм тvнш нь утсыг их анхааралтай уншиж, царайн єнгє аажмаар хувьсахыг Шахзадэ К. Харлаа. Тєрєлхийн боровтор Ф…эс-сальтан улайж, царайн єнгє хєх улаан болов.

Миний охиныг хvн хулгайлчихаж гээд Ф…эс-сальтанэ захиагаа хєсєр унагав.

Тэгэхvйеэ Шахзадэ авч уншвал:

- “Тегеран… Хезрет аги Ф…эс-сальтанэ-д кушке-Насретэд Мэин алга болж, тэргэнд єєр хvvхэн суучихсан байв. Иймэрхvv хачин явдал гарлаа. Нєгєєх хvvхэн ч vгvй болов. Цагдаагийн газар мэдэгдсэн боловч одоогоор найдлага алга. Ханум унаж тусаад муу л байна. Гай дайрахад энд эмч алга. Та наашаа яаралтай ирмээр байна. Фирузе” гэжээ.

Шахзадэ уул утсыг уншаад мєн царай хувьсхийв.

Энэ явдал, Сиавуш мэин хоёрыг гэрлvvлээд мєнгє нєєнє гэж тєлєвлєн бодож байсныг нураасаар барахгvй хэрэг болов.

Ф…эс-сальтанэ, охиндоо хайртайгаас гадна, алба ахих ганц суурь болгож байсан юм нь нурсан тул, тvvнийг депутат болгохоор ярилцахаа болино.

Тэр хоёр таван минут хир юу ч ярилцсангvй, Ф…эс-сальтанэгийн хvйтэн хєлс чийхрав.

“Мэинийг хэн аваад явчихав, яаж олох вэ?” гэж єєрєєсєє асуулаа.

Ийнхvv байснаа гэнэт:

Ферох гэдэг нэр аманд нь аяндаа орж ирлээ.

Хорин хоёрдугаар бvлэг

ОРГОДОЛ БYСГYЙ


Бид тvрvvн, кушке-насретэд байхдаа, ээж Фирузе хоёрыгоо юмаа эмхлvvл гэчихээд, сvйхэнд орж суухаар єртєєний байшингаас гарсан тэр vед Мэинээс салсан.

Хичнээн ч нvд бvлтэртэл харлаа гэсэн урьдын адил харанхуй, Мэин vvдний давшуургаар доош бууж, “Тэрэг л андуурахгvй юм шvv, хэрэв тэгвэл хамаг тєлєвлєгєє баларна” гэж єєртєє vгvvлэв.

Ферохоо сайн мэдэх тул єєртэй нь хамт яваад итгэлгvй айсандаа бус, харин ямар ч гэсэн бvсгvйн зvрх булгилан догдолжээ.

Ингэснээр эцгийн зєрvvд тэнэг занг нам цохино гэж бодон хєєрснєєс ийнхvv догдолсон байна. гэсэн ч єєрт нь хайртай ээжийгээ єрєвдєн:

- “Хєєрхий ээж минь их уйлж их зовно доо. Одоо яая гэх вэ? Yнэндээ миний vгийг дуулаагvй шvv дээ…” гэж бодов.

Хоёр сvйх цувран зогсож байхыг харж, нэгдvгээр тэрэгний хажууд, Хасан-Кули дэлбэгч хоёр морьд хєллєх гэж буйг ялган танилаа.

Хоёрдугаар тэрэгнээс бvvдгэр гэрэл чанх доош туссанаа унтрав. Ферох, сvйхний цонхноо сууж тvvний хєдлєх бvрийг ажин буйг Мэин vзлээ.

Тэгээд ер эргэлзээгvй хvрээд очвоос, сvйхний хаалга онгойж, хvчирхэг хоёр гар, тvvнийг хийдvvлэн єргєж нэг мэдэхнээ нь тэргэнд ороод ирсэн байжээ:

- Би чамайг ийм зоригтой гэж бдоогvй, одоо аятайхан болно. Чамаасаа хагацалгvй баахан байх ямар аз жаргал вэ гэсэнд машид сэтгэл тvгшсэн мэин:

- Одоохондоо дуугvй байгаач! Тэргээ эндээс бушуухан явуулаач.

- Цаадуулы чинь эндээс явтал, бид явж болохгvй. Хэрэв яваад єгвєл сэжиг тєрvvлж мэднэ.

Ийнхvv таг харанхуйн дунд сэтгэл тvгшин хvлээх боллоо.

Нилээн байтал Мелек-Таж-ханум тvvний хойноос Фирузе дагалдан гарч ирээд, сvйхэндээ сууж, Кум орохоор хєдєллєє.

Кушке-насретэд ер зуун алхам явалгvй, Ферох нvvрээ Мэинийх рvv ойртуулаад, хацры нь даган нулимс урсан буйг мэдэв.

Бvхнийг шийдэхэд гагцхvv зориг Мэинийг тогтоон барьсан тул тийнхvv улйжээ.

Хэлэвч ханашгvй догдолсон Ферох, бvсгvйн гарыг атгаж, нvдэндээ наан хэлсэн нь:

- Хайрт хонгор минь, чи юунд уйлаа вэ? Мэинээ намайг зовоох гээгvй бол битгий уйл л даа. Энэ бvхний тухай бид удахгvй ээжид чинь ярина. Чамайг аюулгvй газар байна гэж мэдэх болно.

Хурим хийхийг, аваар чинь зєвшєєрvvлэх єдрийг хvртэл, чиний байдлын тухай мэдээ авч байх болно. гэсэн Ферохын vг, Мэиний зовлонг єчvvхэн ч хєнгєрvvлсэнгvй, тайвшруулсангvй, Мэин уйлсаар аярахан:

- Хєєрхий ээж минь, хєєрхий ээж минь! Яасан заяагvй юм бэ. Ээж минь буруугvй, учры нь олохгvй байгаа. Миний алга болсныг мэдээд, биднийг мэдэгдэх гэсээр байтал бачимдаж vхэж магадгvй. Тэгвэл би ээжээ vvрд алдчихна. Ферох оо, эргэе, буцъя. Тэнд ээжийгээ олоод, мєргєж гуйж, ам єчгий нь авъя. Тэнд хуримаа хийе.

Ферох, Мэинээс илvv тvvний ээжийн аашийг мэдэх тул тэг гэж хэлнэ байх хэмээн эс найдав. Гэвч Ферох Мэинд учиргvй хайтай тул энэ минь жаргалтай байгаасай гэж бодно. Сэтгэл зvрхий нь шимшрvvлсэн тvvний нулимсыг анзаарахгvй байж чадсангvй.

Сvйх тэрэгний урд талыг дотор талаас нь хvчтэй нvдэж:

- Зогсооч! Хэмээн Ферохын хашгирахыг дэлбэгч, Жавад хоёр сонсож, сvйх зогсвол,

- Мэин битгий уйл л даа, эс тэгвэл би єєрийгєє ална шvv… бид буцаад явж байгаа. Yгvй бол одоо эргээд чиний жаргалыг боддоггvй ээжид чинь буцаан аваачиж єгнє, эзгvй хээр ганцаараа тэнэж явсан ч чамаар оролдохоо болъё. Би яах ч vгvй, гагцхvv чиминь л сайн байгаасай.

Мэин улам догдлон Ферохыг гаргахгvй хэмээн оролдов. Гэсэн ч тэрээр буун харайгаад,

- Кушке-Насрет руу эргээд хэмээн дэлбэгч рvv хашгирав.

- “Юу болов” Бушуухан зайлан гарах гэж байсан Кушке-насрет руугаа яагаад буцах болов” гэдгийг Жавад ухаарсангvй. Ферох чинь Тегераны шуудангийн дарга шvv гэж єртєєний бошгоос сонссон дэлбэгч, vг дуугvй захирагдах ёстой тул эсэргvvцэхээс айж, Кушке-Насрет руу буцахаар морьдын амыг зvvн тийш эргvvлэв.

Энэ зуур сvйх тэрэгний хаалга аяндаа нээгдэж Ферох, Мэинийг харлаа. Хоёр гараараа толгойг атгалан тэрээр хэлсэн нь:

- Чаж байгаа нь энэ вэ? Ферох оо? Битгий тэргээ эргvvл, бvv буц. Би уйлахаа болъё. Очих гэсэн газарт чинь очъё гэжээ.

Дэлбэгч сорьдын амыг татав.

Уурлан ухааанаа олохгvй болсон Ферох, бvсгvйн vгэнд анхаарал тавилгvй, Кушке-Насрет руу буц хэмээн тушаалаа.

- Чи миний vгэнл ордоггvй хvн vv? Тэгвэл надад сэтгэлгvй юм шив дээ? гэж Мэин хоолой чичрэн хэлтэл, нэгэнт бантаж орхисон хєєрхий Ферох юу хэлэхээ яахаа эс мэдэв.

Мэин шалгаавал, Ферох ямагт хvссэнээр нь болдог тул дэлбэгчдээ,

- За хэрэггvй. шулуун явтугай гэжээ.

Ийм шийдвэрлэх vес хайр дурлалын бурхан янаг хоёрын амраг сэтгэлийг бvрэн захиран эзэмджээ. Энэ ч учраас Мэиний амаар ярилусан байна.

Мэин ээждээ хайртай ч Фероход илvv амраг, ээждээ vрийн холбоогоор татагдаж байгаа бол Ферохтой янаг амрагаар холбогджээ. Энэ мэтээр ээжээсээ холдоно гэгч тvvнийг айхавтар зовлонд хийж байгаа бєгєєд Ферохоос холдоно гэгч тvvнийг vхvvлж мэднэ. Учир нь Ферох энэ бvсгvй vгvйгээр амьдрах боломжгvй байлаа.

Ферохын сэтгэлийг бачимдуулсан єєдгvй vймээн нэгэнт vгvй болсон тул дотор нь бага багаар уужрав. Тvvнийхээ зvрхийг шимшрvvлэхгvйн тулд Мэин дахин уйлсангvй. Ферох ч дуугvйхэн шаналж яваагий нь мэдээд мєн ганц ч vг дуугарсангvй.

- Чи ээж рvv бушуухан мэдэгье гэсэн, хаанаас, яаж шуу ингэх болж байна даа?

Мэин тайвширсныг хараад, Ферох тvvнийг эвлэг аятайхан тэвэрч, ил цэмцийн байх хvзvvгий нь vнсээд:

- Хонгор минь ээ, зєв замы чинь зааж єгсєн бурханд баяртай явна. Ойролцоох нэгэн єртєєн дээрээс єєрєє захиа бичээд та нар дургvйцсээр биднийг ийм болголоо. Хэрэв саад тотгор бололгvй бидний хурим хийхийг зєвшєєрвєл тантай даруй уулзана гэж байна билээ гэж хэлээрэй. Тэр захидлы чинь єртєєний бошгот дор нь єгєєд, Кум руу ээжид чинь яаралтай хvргvvл гэж гуйя.

Мэин уужирч, гараа Ферохынх дээр тавьсаар тул тэрээр уруулаа аярахан хvргэлээ.

Жавад дэлбэгч хоёр хvvрнэсээр явлаа. Бараг шєнийн хоёр цагийн vед Кал э Мохаммед-Али-хан єртєєн дээр ирэнгvvт Ферох буун харайж, Мэинийг буулгаад єртєєний байшин руу явав. Тэр хоёр уржигдар шєнє, Мэин ээжмийн хамт холл идэж байсан яг тэр єрєєнд орж ирэв. Мэинд хачин санагдсан боловч биеэ барив. Церох цаас, черниль авчирваас Мэин ээждээ бичсэн нь:

“Хайрт ээж минь ээ! Би таны ариун замд чинь vхдэл болох нь. Та нарын дураараа олж авсан хvний чинь эхнэр болхогvй шvv. Хэрэв тэгвэл хожим болох гунигт явдлаас нь эрхэм аав та хоёрыгоо болгоомжилж олон удаа ярьсан та хоёр ханилах хvнээ олох миний саналыг бодолцсонгvй, харин яаж ийж байгаад єєр хvнд єгєх гэсэн. Хэрэв би цаашдын амьдралаа бодохоос наад хуримы нь илvvд бодсон тийм мунхаг бсvгvй байсансан бол та нарын шийдийг эцсийнх гэж vзээд лав дуугарахгvй байсан билээ. Хvнтэй сууна гэгч алс хэтдээ сайн муугаа хуваалцах болно гэдгийг ойлгосон болохоор сохроор дагаж vгэнд нь орж болохгvй гэж бодоод дургvйцсэнээ шууд хэлсэн. Тэгэхэд та хоёр бодсоноо орхихгvй гэснээр барахгvй єєр арга хэрэглэхээр шийдсэн. Ингээд арга барагдаж, миний алсын амьдралыг баллаж мэдэх явдлаас чинь зугтаж, єєр замаар одлоо. Кум руу явуулж Ферохыг мартагнуулаад, єєсдийнхєє олсон хvнтэй бушуухан суулгах гээд байгаагий тань мэдээд би Фероход намайг аваач, ингэснээр ганц охины нь аз жаргал бvхнээс vнэтэй байвал зохих та хоёрт муу санаа гаргавал ямар байдгийг vзvvлээч гэж гуйсан юмаа.

Ээж ээ, Ферох бид хоёр одоо сул чєлєєтэй боллоо. Бид хоёр хэн хэндээ хайртай. Тэр минь миний хэлснийг би тvvнийхээ хэлснийг хvндэтгэн vзэж байна. Юм бvхэнд миний саналыг асууж, намайг жаргуулахыг л бодож яваа болохоор би бас тэгж явна.

Би гэнэт алга болж, таны яаж шаналж байгааг мэдэж л байна. Намайг яаж харааж, аягvй бол андгайлж байгааг мэдэж байна. Аав л намайг заавал эзэн хvнд єгнє гэж улайраагvй бол ээж лав ийнхvv зvтгэхгvй гэдгийг би ойлгож байна шvv ээж ээ.

За юу ч болж байлаа гэсэн, нэгэн юм л хvсмээр байна, юу гэвэл: Хэрэв та удаан хугацаагаар хагацал vзэхгvй юмсан гэж бодож байгаа бол Ферох бид хоёрын жаргалыг хуваалцъя гэж мєрєєдвєл, гагцхvv миний саналыг ёсоор болгосныхоо дараа л надтай уулзаж болно гэдгийг аавд хэлээрэй. Ферох бид хоёрын хуримыг зарлавал та нар намайг хєл дороо сєгдvvлнэ шvv. Эс тэгвэл бид даруйдаа уулзахгvй байх аа.

Yvнийг бодоод шийдэцгээ. Харин Ферох миний vеэл ах, хєрєнгє чинээгvй хvн гэдгийг мартвал таарна. Охины минь хайртай хvн, амин сvнс нь нєхєр нь гэж л бодож яваарай.

Та нартаа хайртай, vнэнч

Та нарын боол Мэин” гэжээ.

Арван минут єнгєрєхєд, дугтуйд хийж наасан захидлыг Кум руу явуулахаар єртєєний бошгот єглєє. Яг энэ vе, Тегеранаас Кум тийш явж буй шуудангийн тэрэг ирсэн нь бас их аз. Бошго эл захидлыг дэлбэгчид єгч, Кушке-Насретэд дараачийнхаа хvнд єгєєрэй. Тэгж дамжин явсаар Кум хvрнэ биз гэсэн байжээ.

Морьдыг сольж мєн арван минут болоод сvйх цааш хєдлєв. Ихээхэн хєлс авахыг горилсон дэлбэгч, гурван цаг дахиулаад Тегеранаас найман мод орших Хасан-Абадvд хvрч ирэв.

Захиаг илгээснээс хойш, Мэиний байдал шал ондоо болж хоёр цагийн ємнє байсан Мэин нэгэнт биш болоод одоо баясан явна. Баяр найдвараа илтгэн ийнхvv инээн баясахад нь Ферохын зvрх хvчтэйеэ лугшина. Гар гараа барилцан, хоёр хацраа ойртуулан явах бєгєєд сvйхний єчvvхэн зайд шув шув vнсэлцэх чимээ сонсогдоно. Ферох єєрийгєє, баяр жаргалаар бялхаж яваа хvн гэж бодох ажээ. Єєрийн нь тєлєє амь насаа, зориулах Мэинийгээ тэвэрсэн залуугийн их мєрєєдєл биелсэн байна.

Тийнхvv сайхан ханилан явахад нь хэн ч саад хийу тvйвээх гэж оролдсонгvй:

“Ээж лав аавд одоохон хэлээд бидний хуримын талаар тохиролцоно. Аавд хэцvv байгаа ч, надад хайртай болохоор хуримы нь хийе гэж хэлнэ. Алс ирээдvй ямар сайхан бэ? Бид ямар жаргалтай вэ?” гэж Мэин хэьийн сайхныг мєрєєдєн баярлаж хєхсєндєє алга ташина. Ийнхvv явтал Ферох:

- Бид одоо Ширманд очно тэнд нэг жижиг модон байшин аваад амьдаръя, амаръя, тэндээс чи, яахав аавдаа захиа бичье гэвэл бичиж болно. Єдий vед тэндхийн агаар гайхам сайхан байдаг. Эрх чєлєєний агаараар амьсгалах газар даа. Чи бид хоёр, хотынхныг бодвол бvх талаараа vнэнч, элэгсэг хvмvvсийн дунд байх болно. Тэнд аавын чинь зєвшєєрлийг бурхан авч єгч, бид дуулах болно. Тэгээл бид хот руу буцна.

Ийнхvv, бидний жаргал унтрах болно гэж огт хар санаагvй харилцан амраг бололцсон аз муутай хоёрыг алтан санаа нь энд авчирчээ.

Барагцаалбал таван цагийн орчим Хасан-Абадад хvрэлцэн ирлээ. Хаврын шувтарга тул тvргэн гэгээ орж, тєдєлгvй нар туслаа. Мэиний царай цонхийн, улйлсны улмаас нvд нь улайжээ. Энд удаан байж нэгэнт болохгvй тул єчигдрийн уулзсан бошготоо сорьд гаргаж, сvйхийг цаашид явуул хэмээн Ферох тушаав.

Энэ хэр ажил явдал бvтэмжтэй тул хойшид ч мєн энэ янзаараа байх болно гэж Ферох итгэжээ. Yнэхээр,гурван цагийн дараа амар явсаар Кяхризэкт хvрсэн бєгєєд vдийн хир Тегеранаас урагш байх, хотын тємєр замтай холбогдсон Шах-Абдуль-Азимед хvрэлцэн ирэв. Гацааны захад очингуутаа Ферох тэрэг зогсоолгож цєм бууцгаалаа. Нэгэн гудамж єнгєрєєд хааны бунхны хашаанд орж, гол хаалгаар нь гарангуут том гудамж руу орж тємєр замын буудал руу явлаа. Ферох, Жавад хоёр эрэгтэйчvvдийн вагонд биеэ зай сvвгvй ороосон Мэин, эмэнгтйэчvvдийн вагонд тус тус сууж нэгэн мєчийн дараа Тегеранд хvрэлцэн ирлээ. Тэнд олон хvн байсангvй, гучаадхан хvн байсан нь хажуугийн буудал руу, Мохаммед-медиэ хэмээх орон сууц руу шингэв. Ферох галт тэрэгнээс буунгуут хоёр хєтєч олоод ир гээд Жавадыг илгээв.

Тєдєлгvй, 120 ба 301-ын номертой хоёр тэрэгний тvрvvчийнхэд нь Мэин, хойт талынхад нь Ферох, Жавад хоёр суужээ.

- Эвин рvv явъя гэж Ферох хєтчид хэлжээ.

Хорин гуравдугаар бvлэг

ГАНЦХАН ШЄНЄ


Тегеранаас баруун хойш, Шимраны баруун жигvvрт, Тажриш зэрэг тосгодын тэртээ Эльбрус уулын бэлд бяцхан тосгон бий.

Тvvний дундуур, модон дунд умбасан шавар байшингуудын хоорондуур жижиг горхи тахирлан урсана.

Агаар нэн сэлгvvн сэнгэнэм бєгєєд голын хоёр захын vугуй эндэх газрыг ногооруулж, эгнэмгvй сайхан болгожээ.

Чухамхvv энд Ферох Мэинийг авчрахаар шийдсэний учир бол нэгдvгээрт, хотынхон vvгээр хvн ховор ирдэг, хоёрдугаарт ноднин хоёр долоо хоногийн хугацаагаар Ферохийнд зочилж байсан тvнш нь энд суудаг байжээ.

Ферох голын баруун эрэг дагуу байх цэцэрлэг тийш яваа бєгєєд тvvн дотор гурван жижиг єрєє бvхий модон байшин байна. Байшингийн урд талаар ногооны хашаа буй.

Сая дэлгэрсэн моддын навчсаар аятайхан хучигдсан цэцэрлэг давшуургат замаар доошилсоор гол руугаа буун иржээ. Модны чєлєєгєєрх газар нгооросон харагдана.

Хотоо сгараад хоёр цаг болсны дараа Юсеф-Абад, Тэнк хоёрыг єнгєрч Эвинд хvрч ирлээ.

Ферох хоёр хєтчид их л хєлс єгч, хэрэв бидний єнєєдрийн явдлын тухай хvн асуувал бvv хэлэгтvн гээд явуулжээ. Тэр хочр нь ч амаа хамхиж явна гэв.

Аар саархан юм авч яваа Ферох, мэин, Жавад гурав тосгоны хамгийн сэлvvхэн газар тийш очлоо.

Хаалгыг тогшвоос аз болоход гэрийн эзэн гэртээ байжээ. Ферохыг наманчлан мэнд ус асуусан тэр хvн, орцгоогтун гэж найр тавилаа. Тэр гурав гол руу харсан, хоёр шилэн хаалгатай єрєєнд тєвхнєв. Хоёр гурван метрийн харьцааны єчvvхэн тасалгаа бєгєєд туурга нь цав цагаан, буландаа хоёр хєх дэнлvvтэй дээр нь жижиг толь єлгєсєн байна. Шалыг шинэ улаан чийрсээр бvтээжээ. Жавад юмаа буланд хураагаад гадагш гарав.

Тэдний юмаа цэгцлэхийг харж vvднээ зогсон буй эзнийг ажваас тэр хvн Мэинийг бус зєвхєн Ферохыг л хараад байгаа юм шиг санагдана.

- Керим гуай, би танайд тvр хэд хоног баймаар байна. тэгэхлээр миний энд байгааг хэн ч мэдэх учиргvй гэвэл Керим гуай,

- Тэг ээ тэг, хичнээн л хоног байя гэвэл тєчнєєн хоно. Эхнэр бид хоёр хэрэгтэй бvхнийг чиьн олж, хийж єгєхєд бэлэн байна. Саяын ярьсан юмны чинь талаар бол санаа зоволтгvй би хэн ч юу ч мэдэхээргvй болгоно.

Ферох, Керим гуайг сайн мэдэх бєгєєд илvv юм хэлvvлэхийг ч бодсонгvй, хэрэв асуувал, юм болоогvй биз л гэх байсан буй заа.

Керим гуайг урьдын хэвээрээ байгаа гэж бодсон Ферох:

- Сайн байна гээд цай чануулж єгєєч гэж гуйжээ.

Керимийг гарсны хойгуур, Мэин Нэгаб – аа авбал тvvний хєєрхєн царай гивлvvрийн хунираан цаанаас, vvлнээ нуугдсан саран цухуйх мэт болов.

Ферох ахин санаа зовох юмгvй болж, алсын амьдралаа тайван уужуу бодлоо.

- Энд хэд хоног байя. Тав дахь єдєр, хагас сайн єдєр, vvгээр хотынхон зугаацахаар ирдэг юм байна. Энэ vед нь бид гэрээсээ гарахыг больё. Бусад єдрvvдэд ялангуяа оройн цагаар энд бvр намуун байх болно. Зугаацан явъя, хээр талаар нь сэьгvvцье, гол руу очъё. Ингэж тайван уужуу аавын чинь харуиг хvлээе дээ гэж Ферох Мэиндээ хэлжээ.

Тэгвэл Мэин бодолд дарагдчихсан байлаа. Тэрээр цагаан санааны зєрvvд дангvй бvсгvй мєн боловч аливаад дургvйцэх тал байлаа ч гэсэн эн дэлхийд эмэгтэй хvн гэдэг доорд муу амьтан. Эр хvн хvvхнийг яавч дураараа байхад эмэгтэй хvн, єєдгvй, сvг хэмээн хэлэгддэгийг мэддэг байлаа.

Ийм бурангуй хvмvvс, Фероход юу ч эс хэлнэ. Харин хожим нь тэр бvсгvйн тухай юу ярьж, тvvнийг юv гэж нэрлэдэг бол?

Энд хэрхэн байхаа Ферохын ярих бvр, удаан ч сууж мэднэ гэх болгонд Мэиний дотор ємєрч, тун аягvй санагдана. Яагаад вэ гэвэл тиймэрхvv амьдрал, удаан тогтнож чадахгvй эцэс vзvр нь ойрхон байх шиг санагдах учраас тийнхvv бодогддог байжээ.

Хагас цагийн дараа, халуун тогооны цай буцалу, Жавад чанасан ундаа авчирч єгєв.

Цай ханатал уусан Ферох Мэинийгээ аль тохитой байлгах байр засав.

Мэин Ферох руу хараад, ойр байгаасаа гэж эрмэлзэн мєрєєдсєн сэтгэл нь тайвширч, сайхан л байх шиг санагдах тул,

“Надад яагаад ийм бодол тєрнє вэ? Ферох надад хайртай, би тvvний нь мэдэж байна. Амьд яваа насандаа намайг орхихгvй. Хонгор Ферохтойгоо байгаа энэ цагт, тэр эзэнтэй суулгах гэж зовоогоод байсан аав ээж дээрээ байгаагийнх шиг єєрийгєє шанлагаад яах юм бэ? Ферох бол миний амь нас…” гэж єєртєє ярилаа.

Энэхvv бодолдоо автсаар Ферохын ажиллах хєдлєхийг харсаар, Мэин уйдахгvй, сандрах юмгvй харин ч баясгалантай, сэргэлэн цовоо боллоо.

Тэгэхдээ, энэ зуур, “удахгvй шvv, удахгvй” гэсэн нь тvvний сэтгэлд тасралтгvй шивнээстэй ажээ.

Учир иймд Мэин бас л: “Нэг хvн хvрч ирээд л бидний амьдралыг дуусгах нь дээ. Аав уу, ээж vv, аль єєр хvчтэй хvн ирэх нь vv… хэрэв одоо намайг Ферохоос салгачихвал тvvнийгээ дахиад хэзээ ч харахгvй байхаа” гэж бодно.

Таван цаг болж, нар баруунаа ташжээ. Голын зvгээс усны урсах чимээ гарч, энэхvv шуугиан нь сэтгэл зvрхийг зовооно. Алжаан амарсан Ферох, мэин хоёр босож, хєтлєлцєн гадагш гарлаа. Байшингийн урдах жижиг усан сан, ногооны хашааг тойрч голын хємєг рvv буув.

Хавар цагийн их устай гол тvргэн хvржигнэн урсжээ. Ферох, Мэин хоёр голын эргийн нэг нэг чулуун дээр урд урдаасаа харж суулаа. Тэдний хєлийн хажуухантай долгио ирж, заримдаа сууж буй чулуунд хvрч мєргєнє. Голын ус араатан луугаа адил хvрхрэн ажээ. Ухаангvй дурлалцсан хос хоёр, бие биенээ харж, голын шуугиан єєрсдийн дуугаар зугаацна.

Хайртай хvндээ ойр байхаас илvv амттай юмгvй гэж сэтгэлийн шивнэснийг сонсохоос илvv тайвшрал, царайны нь хєєрхєн vгий нь гоёыг амтлахаас илvv амттай юм байх уу?

Нар уулын цаагуур нуугдахаар завдаж оройн сэрvv татна.

Амьд явах насны нь сvvлчийн нь орой болж байгаа юм шиг л Мэиний зvрх шимширнэ. Учир иймд шєнє бvv болоосой гэж ихээхэн мєрєєджээ. Гэсэн ч байгаль дэлхий тэр бvсгvйн vгээр орох уу даа?

Дахин хоёр цаг хагас болсны дараа нар нэгэнт жаргаж орой боллоо.

Дийлдэшгvй соронзон хvчинд татуулсан юм шиг Ферох Мэинд улам улам ойртсоор байлаа. Бvр зориглон тvvний сууж байсан чулуун дээр очиж суугаад булбарай гары нь атгалаа.

Керим авга тариалангаас харьж ирээгvй, эхнэр нь гал тогооны газар оройн хоол хийж, ихэд ядарсан Жавад байшингийн гонхноо унтжээ.

Ферох Мэинийг vнсээд, тvvний єтгєн буржгар vсэнд єєрийн нvvрийг нууж наадвал бvсгvй дургvйцсэнгvй харин ч аятайхан санагджээ.

Тэнгэрт ганц нэгээр од vзэгдэж буй боловч, хос хоёр харъяа гэж бодсонгvй.

Ферох, Мэиний хєлийг vнсэж, мєрєє гаргасан газарт нvvрээ хvргэнэ. Тэр залуу зєвхєн Мэинд дурласнаар барахгvй_ мєргєл хийж, мацаг барьсны учир хvмvvст шан єгєхєєр ам єргєсєн тэнгэрлэг шvтээн болгон хайрлажээ.

Бараг есєн цаг болсныг vзвээс, тэр хоёр энд дєрвєн цаг байжээ. Гэсэн ч бас л харимааргvй санагдана.

Тийн байгаад Ферох:

- Хоол боллоо гэж Жавадын дуудахыг сонсов.

Ферохт, хайрт хvvхнийхээ цэцэг адил сайхан хацрыг vнсэхээс илvv амттай хоол баймгvй санагдана. Гэсэн ч ходоод нь хоол нэхжээ.

Ферох, Мэинийг тэврэн єргєж эрэг дээр гаргаад, мєн эрэг, хад хоёрын хоорондуур урссан салааг гаталж Мэинийхээ хамтаар гэрийн зvг явав. Керимын эхнэр хоол хийсэн байв.

Нэгдvгээр хоол нь хонины мах хєшиглєж, вандуй, шош, зvржтэй чанасан, мєн цєцгий дусаасан сайхан шєл, хоёрдугаар нь самраар сvмс хийсэн нь бас л аятайхан болжээ. Нэгэн мєчийн хирд хоол идэж дуусав. Ферох мэин хоёр хоолыг идээд алжааснаа мэдэж, амрах боллоо.

Гурван єрєєтэй байшин гэдгийг бид нэгэнт мэдсэн. Захын єрєєнд Керим гуай эхнэрийн хамт сууна. Дундах єрєєнд юм хураасан тул унтаж vл болно. Ферох Мэиний байгаа ганц єрєєнд л унтаж болох ажээ. Хаврын сvvл сар цухуйж яваа тул Жавад гонхноо буюу гадаа унтаж болмоор байв. Гэвч гал тогооны єрєєнд унтах боллоо.

Мэин, Ферохтой хамт нэгэн єрєєнд унтана гэж єчvvхэн зуур ч бодсонгvй. Учир нь тvvнийхээ зан аашийг vлэмж сайн мэднэ. Тэрнээс гадна, ханилсан нєхєр нь болоогvй шvv дээ.

Аливаа нэг тохироо тэдэнд vнэхээр хэрэгтэй айсан юм гэж vv? Мэин хамаг амьдралаа тvvнд, атгуулсныг Ферох мэдээгvй гэж vv? Мэиний зvрх, тvvнд дvрийг зураглан бичсэн дэлгээстэй ном биш гэж vv? Ферох хайр сэтгэлээ Мэинд батлаагvй гэж vv? Мэинтэй дахин уулзахгvй болчихвол аминаасаа хагацахад бэлэн байгаагvй гэж vv? Ээжид нь охиныг буцаах гэж бодсон уу?

Сиавуш мэт бусад “буянтай” дээдсvvдийг удам угсааныхан шиг, нэрээ бузарласан хvvхнvvдтэй заваарчихаад дараагаар нь ямар ч нvнжиггvйгээр замаас зайлуулдгийн адил байж болох л байсан… тэгвэл Ферох тэгэх залуу мєн vv? Ийм юм хийж чадах уу? Амраг хvvхэндээ єгсєн сэтгэлээ, єчvvхэн зуур ч гэсэн єєр хvvхний євєрт хийж чадах уу?

Мэин юунаас айгаа вэ?

Хэрэв чи голын эрэг рvv явж унт гэвэл, Ферох тэгэх л хvн гэдгийг Мэин мэднэ. Гэвч Мэинд Ферохын хvvр нь биш бие нь хэрэгтэй гэдгийг мэдэж байлаа. Мэин, Ферох минь гэж явж эцэг эхийнхээ ємнє, нэр хvндээ хуйхлаагvй гэж vv?

Гай болоход Керим гуайнх ганцхан илvv дэвсгэртэй нь єєдгvйеэ, Ферох vvнийг Мэиндээ дэвсээд, єєрєє шалан дээр унтъя гэж бодов. Тэгсэн Мэин эс зєвшєєрч Ферох юу ч vгvй шалан дээр хэвтэх боловч Мэиний жинтvvний талыг дэрлэх болов.

Амраг хvvхний халуун амьсгаа, тvvний хацрыг илбэх болгонд Ферох баяртай байна.

Хvйтэн байлаа. Фероход, Кум явахдаа авсан нимгэн ноосон алчуураас єєр юм байсангvй.

Маргааш Жавадыг явуулж бvх юмаа авчруулъя гэж бодно. Гэвч сvрхий хvйтэн учраас, хичнээн ч тэглээ гэсэн, чичирч байснаа бvр бээрлээ.

Мэин, энэ байдалд сэтгэл зовохгvй байж чадах уу даа? Єєрєє дулаан хєнжилд хєлбєрч байхад, нєгєє дэх нь хvйтэн шал дээр даарч хэвтээд євчин хvрч vхвэл яана?

Мэинд євоийн хvйтэн цаг хогон дотор хоол эрж байгаад vхэгсдийг хараад санаа амар дэргэдvvр нь єнгєрєн хангалуун сайхан байдлаа “Дарвины онолоор” баталдаг тvvний эцэг мэт мангасуудынх шиг бус, амраглаж чаддаг хvvхний зvрх, ёстой бvсгvй хvний сэтгэл бий ажээ.

Тэрээр Ферохоо євчин зовлонгvй эрvvл энх хvн байлгахыг хvсэхийн учир, Мэин хоёулаа нэг хєнжилдєє орж унтъя хэмээн гуйлаа. Ямархан байдаар тvvнийгээ ятгасныг бид vл мэднэ. Гагцхvv нэгэн мєч єнгєрєхєд амьдрал дvvргэх хос хоёр нэгэнт зэрэгцэн хэвтсэн байлаа.

Яагаад “Амьдрал дvvргэх” гэж бичив. Тvvний учрыг мэдэцгээж байна уу? Яагаад тэр вэ гэвэл єєрєєсєє бусдыг тоодоггvй хvн нийгэмд хор хvргэхээс биш єєр юугаа хийх вэ? Яагаад тэр вэ гэвэл бусдын тєлєє зvтгэж явж єєрийгєє мартсан хvн тэдэндээ хэрэг болох vе баймэднэ.

Яагаад тэр вэ гэвэл гагцхvv сэтгэлтэй хоёр л тvмэн бодисоор буюу урлагийн зохиолоор амтархах зам нээгдvvлдэг амьдралын vнэнийг ёсоор нь мэднэ.

Зvйрлээд хэлбэл, хайрт хvvхэн нь яриуу тунгалаг хєгжим хєгжимдєж байвал єєр хvн юмуу, єєрєє дарж байгаагаас нь илvv дурсахгvй гэж vv?

Мэин дахин гундах байдалд орж уйллаа. Тэгэхvйд Ферох амтат ус мэт нулимсы нь шимэв.

Тэрээр аав ээжээ ахин санавч, хажуудаа Ферох буйг харж чимээгvй болж тайвшрав.

Тосгоны модон байшинд, янаг амрагийн инээд хєєр болсон бурхан жигvvр дэлгэн буух цаг ч ирлээ.

Єглєєний дєрвєн цаг хагаст нэгэнт гэрээрээ орсон тул Мэин голын захад очиж цэвэр агаараар амьсгалахаар босов.

Ядарсан хэдий атугай ч нvд аньсангvй, харин Ферох унтах тул, тvvнийг сэрээхгvйг хичээн хєнжлєєсєє аяархан сугаран гарч босоод хашаа дамжин гарч гол руу очдог хаалганд очив.

Мэин vvд онгойлгож хашаа руу дараагаар нь цэцэрлэгийн хана руу харав. Гэнэт чичирч царай нь сvрхий цонхийн сайхан vс нь санжис санжис буув.

Тэрээр хананы цаанаас хоёр бууны ам цухуйн буйг харжээ. Эргэж очоод Ферохоо сэрээе гэснээ, тvvний харц эргийн нэгэн чулуунаа тусжээ. Байшингаас хvн зугтвал шагайгаад буудахад бэлэн хоёр цуагдаа буйг vзлээ.

Мэин ер сааталгvй, Ферох руу харайв. Хэдий бєх унтаж хэвтсэн ч гэсэн Мэинийг “Босоорой, биднийг цагдаа бvсэлчихсэн байна шvv” гэхэд Ферох босон харайв. Yvд рvv гvйн очиж цэцэрлэгийн хана, гол хоёр луу хараад,

Зугадах аргагvй болж! Юу л болбол болог! Тэмцэнэ дээ гэжээ.

Хорин дєрєвдvгээр бvлэг

ШУНАХАЙРАН АЛДАР ХЄЄЦЄЛДЄХ САНАА ДИЙЛЭВ


“Ферох л ингэлээ” гэж Ф…эс-сальтанэ хэлэхдээ єчvvхэн ч хугацаа гээж болохгvй гэдгийг тодорхой мэдэж байлаа. Мэинийг мултлан авах зам даруйхан олох хэрэгтэй байлаа. Ф…эс-сальтанэ бодлого болох бєгєєд Шахзадэ хvндэтгэхийн учир ганц ч vг дуугарсангvй.

Ийн суусаар арван минут єнгєрлєє. Ф…эс-сальатнэ сая босож хажуугийн єрєєн дэх утас руугаа алхав. Тэгээр сэргийлэх газрын дарга, єєрийн дотнын найз бєндгєнєдєг тvншдээ туасдаж, эр эм хоёр залуу суусан сvйх баривчлах тушаал тvргэхэн єг гэж гуйхаар шийдсэн байжээ.

Дарга, албандаа байж, хэрэв сvйх Тегеранд ирчихээгvй яваа бол замд нь баривчил гэж утсаар хэлье хэмээг ам єгч Ф…эс-сальтанэгийн хэрэг бvтжээ. Yvнээс гадна єєрєє Кум одоохон явахаар шийдсэн тул замын цагдаар нар аливаа тусламж vзvvл гэсэн захирамж гарахыг шаардаж, дарга ч мєн гvйцэтгэх болжээ.

Мэин нь хайртай охин нь Ферох мэт vлгэр шиг явдал бvтээх гэж эрэлхийлсэн этгээдтэй зугтааж гэнэ гэхэд ердєє л санаанд багтахгvй тул Ф…эс-сальтанэ сандрахын цаад хэмжээнд хvрсэн байна. Учир иймд охиноо л олбол хичнээн ч хамаагvй мєнгє зарсугай хэмээн шийдэв.

Ф…эс-сальтанэ, хvvрнэн суусан хvнээсээ салах ёс гvйцэтгэж клубээс яаран гараад, тэргэнд суун гэрийн зvг хатируулав. Гэртээ ирvvт зарцаа дуудаж, ямар ч vнээр хамаагvй машиг хєлслєєд гэж тушаав.

Зарц Риза-Кули эзний тэвдсэнийг vзээд нарийн ширийнийг асуун байцаалгvй, машин эрэхээр гарлаа. Тэр vеийн Тегеранд, одоо vеийнх шиг олон машин байсангvй. Цєєвтєр газар, тvvний дотор Алаэд-долэ гудамжны эхнээс холын замд явах машин олж болох билээ. Риза-Кули тийшээ явав.

Хагас цагийн дараа яваад єгье гэвэл машины жолооч бєгєєд эзэн нэгэн белги хvн, хєлс таарвал хамаг юм бэлэн. Одоо ч гэсэн явж болно. Харин хоёр зуун таван туман замын хєлсєнд авна гэжээ.

Хагас цагийн дараа Ф…эс-сальтанэ-гийн гэрийн гадаа машин зогсож байх бєгєєд тvvнээс хойш нэгэн мєч єнгєрєхєд машин хотын Тупханэ гэдэг талбайгаас Чераг-газ гудамж руу эргэлээ.

Абд-оль-азим хэмээх газар ирээд Ф…эс-сальтанэ сvйх баривчлав уу? vгvй юу гэж асуусаар цагдаа руу очив. замын цагдаа нар тэр мvйхийг хvлээж байна. Гэсэн ч одоо хvртэл ирээгvй байна гэжээ.

Цааш нэгэн єртєєнд очиж, Ф…эс-сальтанэ єртєєний бошгоос єнєєдєр vдээс хойш vvгээр сvйх єнгєрєв vv? Гэж асууваас бошго Ферохын захисанчлан мэдэхгvй хvн болж итгvvлжээ. Yдээс хойш ганц ч єнгєрєєгvй, харин Ферохынх бол vдээс ємнє дєрвєн цагийн урьд єнгєрсєн тул хэлэхгvй гэсэн тангараг нь талаар болсонгvй.

Гэсэн ч тэрээр ер цухалдалгvй, “Яваад байх хэрэг гарвал кум хvрнэ дээ” гэжээ.

Тэдний азаар мотор vлэмж сайхан ажиллана. Хасан-Абадад нэгэн мєч зогсоод, цааш явж, цагийн дараа Калэ-Мохаммед-Али-ханд хvрэлцэн ирвэл тэнд мєн гоочтой юм хэлэх хvн олдсонгvй.

Ф…эс-сальтанэ арга барсан учир, “Ферох, манай эхнэр Фирузе хоёрын хойноос Кум руу шууд явсан байж таарах биш vv? Тэгвэл ч баригдсан байх аа гэж єєрєєсєє асуув. Тэгтэл “Єнєєдєр vдээс ємнє л лав баригдсангvй” Фирузийн ирvvлсэн цахилгаан цтас ухаанд нь орлоо.

Ихээхэн бухимдаж, хєл нь ч сулрах шиг боллоо. Цааш Кушке руу явах уу, эсвэл хот руу буцах уу гэж эргэлзэн яахаач мэдсэнгvй. Тас харанхуй болж, цагийн зvv шєнийн нэг цагийг заажээ.

Ферох, Мэин хоёрын нэгийг гаргалгvй бараг дэвхцэх шахаад байтал нэгэн хvн, араас нь тvvний мєрєн дээр гараа тавив.

Ф…эс-“сальтанэ хирдхийн эргэж хараад том vстэй малгайтай, хуруу гозойлгон дуугvй байхыг тохисон хvн зогсож байхыг vзжээ.

Сайхь хvн:

- Таны эрж яваа улсыг би бага сага мэдэж байна. тэгэхдээ, энд ярилцаж болохгvй. Хэрэв бошго намайг мэдчихвэл, ажлаас халчихна.

Гэсэнд Ф…эс-сальтанэ:

- Чи хэн бэ? Бошго гэдэг чинь юу байдагсан билээ? Тэд хаашаа явсан? Олигтойхон яриатах гэвэл нєгєє хvн тун аяархан:

- Би дэлбэгч хvн, бошго гэдэг чинь єртєєний дарга шvv дээ. Yvнийг хэн хvн мэдчихээсэй гэж хvсэхгvй байгаа. Намайг танд хэлж гэнэ гэж дуулчихвал надад муу юм болно.

Ф…эс-сальтанэ, дэлбэгчид алтан зоос атгуулсанд зориг орсон тэр хvн:

- Таны эрж яваа улс чинь энд зургаан цагийн ємнє ирсэн. Тvр зогсоод Тегеран явсан гэсэнд Ф…эс-сальтанэ хот явахаар машин руугаа очлоо.

Машиндаа суугаад яаж ч оролдоод дасаж чадахгvй байгаа жолоочийг хараад тvvний уур хилэн хvсрэн гэж санана. Дэмийртлээ уурласны улмаас газар тэнгэр хоёрыг ч нийлvvлчихэж чадмаар санагджээ.

- “Жаахан засвар” нь бvтэн хагас цаг саатуулж, ийм яаралтай vед эзгvй хээр хэмхрээд суучихдаг унаа бvтээн хийсэн Европ зvгийг Ф..эс-сальтанэ элдэвчлэх хараах зvхэхгvй байж яахин чадах билээ.

Жолооч машинаа оролдсоор, хээр хэмхрээд суучихалгvй харин ч єртєєн дээр ийм болсон нь их аз гэж ярив.

Ингэсээр хоёр цаг хагасын vед машинг Калэ-Мохаммед-хаанаас буцаж хагас цаг яваад хасан-Абада єртєєнд ирэв. Бошгыг дуудав, Бошго энэ хvн нэг юм мэдчихэж, одоо ч Ферох, мэин хоёр аюулгvй газраа хvрсэн, юугий нь нуух вэ гэж бодов.

Тэгээд,

- Аа, тэр vv хэмээн, Ф…эс-сальтанэ-ийг тvрvvн асуухад, учрыг мэдээгvй байдал гарган, єглєє тийм сvйх ирсэн. Яваад єгєлгvй яахав гэлээ.

- Цааш Кяхризэк руу сvн хийлээ., vдээс ємнє, гурван цагийн урьд Тегеран руу мvйх єнгєрсєн гэж бошго баттай хэлжээ.

Гурван цаг хагасын орчим, Абдоль-Азимд хvрэлцэн ирлээ. Энд Ферохын мєр ор сураггvй болов. Хичнээн асууж сураглавч, хос залуу суусан сvйх Тегеран яву байхыг хэн ч харсангvй.

“Эндээ байна уу? тэгвэл яах вэ? Хаашаа явах вэ? Хэнийд байгаа гэж эрэх билээ?” хэмээн Ф..эс-сальтанэ єєрєєсєє асуун байтал гэнэт нэгэн цагдаа,

- Тэр залууд содон тэмдэг юу байна гэсэнд тvvний гаднах байдлыг нэг нэгэнгvй ярьж єгвєл цагдаа:

- Би vдийн vед тємєр замын буудал дээр жижvvрлэж байсан. Тэр залуу чинь, ер нь зарц нь байх болов уу єєр нэгэн залуугийн хамт арван хоёр цагийн галт тэргээр Тегеран явсан гэв.

- Бvсгvй хvн явалцав уу гэсэнд

- Явалгvй яахав, энэ vес залуухан бvсгvй, эмэгтэйчvvдийн вагонд сууж байсан. Зарц нь ачаа авч явна билээ.

Эргэлзэх юм нэгэнт vгvй болсон тул Ф…эс-сальтанэ цагдаагийн даргад хандаж:

- Одоо шєнє болчихож, би одоо цагдаагийн газар луу явж чадахгvй нь миний мэдэлд дєрвєн цагдаа єгєєч албаны гадуурхи мєнгийг тєлье гэв.

Нєгєєх даргад цагдаагийн газраас утасдаж Ф…эс-сальтанэ-гийн эрлийг бvрэн дэмжсэнээ мэдэгджээ. Цагдаа нар машинд сууж, зургуулаа хот руу хєдєллєє.

Хот дахь тємєр замын буудалд хvрэлцэн ирэхэд єглєєний дєрвєн цаг болж байлаа. Нойронд дарагдсан хот огт нам жим бєгєєд гэгээ орж буй тул vvрийн тахиа дуугарна. Буудал хаалттай, гадаа ганц ч хvн vл vзэгдэнэ.

Тэд хаашаа явчихав? Яаж мэдэх вэ? Хэнээс асуух вэ? Ийнхvv Ф…эс-сальтанэ дахин сааданд учирлаа. Тегеран хот том, орон сууц олонтой. Тvvнээс гадна тэдний машин, нєгєєдvvлийн галт тэрэгнээс арван зургаан цагийн зєрєєтэй хотод орж ирлээ.

Энэ vе тэрээр, тєрєм замын зєрлєгийн дэргэдэх саравчны дор унтаж буй гуйлгачинг хараад:

“Тэд нар єдєржингєє нэгэн газар єнгєрєєдєг. Тэр лав юм мэдэж байгаа” гэж єєртєє ярив.

Ф…эс-сальтанэ, муухай газар эргэж хєрвєн дуг унтаж хэвтээ гуйлгачинг хашгиран цочоож сэрээгээд

- Аа- хєє, чи дандаа энд байдаг уу? гэж асуув.

Нvдээ нухлан, хэнд ингэж хэрэг болдог билээ гэж єєрєєсєє асуугаад євгєн: “аа-н-н” гэв. Тэгснээ машинтай цагдаа нарыг хараад “энэ чинь юу билээ?” Би юу хийлээ, намайг баривчлах нь уу? Ганц намайг барихын тєлєє єчнєєн олон хvний хэрэг гараа юу” гэж бодлоо.

Учир иймд машин руу айж сvрдэн харлаа.

Ф…эс-сальтанэ, байдлыг мэдэж, “Чам шиг юмыг баривчлахад миний ганц зарц л болно шvv дээ” гэж инээвхийн ярьсаар ойртон хvрч ирээд,

- Хvvе євгєєн, яи єчигдєр эр эм хоёр залуу буудлаас хот руу явахыг харсан уу? гэсэнд євгєн бvгдийг мэдэх мэт:

- Би vзсэнээ танд хэлбэл, та надад юм хайрлах уу гэв.

Ф…эс-сальтанэ, гялалзсан таван хушуут, дєрвєн ширхгийг гаргаж гуйлгачинд єгвєл, магнай хагартлаа баярласан тэр хvн:

- Хар л vгvй яахав, би харсан! Єчигдєр, арван хоёр хагаст энд байсан. Замын тэрэг хоёрыг хєлслєєд явчихсан даа. Хєтєчдєє, “Эвид” рvv гэж байхы нь дуулсан гэв.

- “Тэр тосгоны нэрийг зориуд хэлээд дараа нь єєр тийшээ явсан юм биш байгаа гэж юу ч болтугай тийшээ очъё” гэж Ф…эс-сальтанэ єєртєє хэллээ.

Шєнийн хvнгvй байдлын далимаар машин тvргэн давхилаа. Замын татвар хураагсад, эргvvл бvгд сэрэв. Єчигдєр vvгээр хоёр тэрэг єнгєрєв vv гэж Ф…эс-сальтанэ тэднээс асуулаа. Yvгээр явсан байлаа. Татвар хураагсад, эхний тэргэнд залуу бvсгvй, хоёр дахь тэргэнд залуу эр явсан гэж хэлжээ.

Одоо хамаг явдал нэгэнт тодорхой болсон тул тэдний машин Эвин тийш давхиж, нэгэн “мєчийн дараа тосгоны гадаа хvрч ирлээ. Арван хоёр орчим настай жаал хvv дайраодсанд, Ф…эс-сальтанэ “хvvхэд ер нь юм л мэдвэл, ярьдаг л сан” гэж бодоод тvvнээс асуухаар шийдэв.

Тэгээд сvvлчийн хэд хоног уулзсан болгоноосоо асуусар яваа нєгєєдєхийгєє л:

- Хотын байгууштай хоёр залуу эр нэг хvvхнийг vзэв vv? Энд ирэв vv? … гэж асууваас:

- Харалгvй яахав. Єчигдєр ирээд, Керим гуайнд буусан.

- Керим гуайнх чинь хаана байна? гэсэнд

- За би заагаад єгье гэжээ.

Тосгоны хоёр гурван гудамж єнгєрєєд, зохих газраа ирлээ. Ф…эс-сальтанэ, жаал хvvд хоёр мєнгє єгєєд, тосгоны хаалга руу явуулж Риза-кули жолооч хоёрт хvлээж бай гэж хэлvvлэв.

Хvv, машин руу жирийн одлоо.

Yvний дараа Ф…эс-сальтанэ:

- Сэмээрхэн хєдлєх хэрэгтэй, Ферох гэдэг залууд бvv гар хvр харин нєгєєдєхий нь барьж аваад цагдаад єгч, шоронд хийлгэ гэлээ.

Нэгэн цагдаа хашаа даван орж, цэцэрлэгийг нэгжив.

Хашаа нэг талаараа гол дагасныг vзээд, энд хоёр цагдаагаа тавьж, зугтах аргагvй болгоё гэсэн ёсоор болгоод Ф…эс-сальтанэ хайсыг чанга дэлдэв.

Яг энэ vес Ферох “Юу л болбол болог. Тэмцэнэ” гээд Жавадыг дуудсан байжээ.

Тvvний хашгиралтаар сэрсэн хєєрхий Жавад, Ферох руу харайлгахаар гал тогооноос толгой цухуйлгатал, голын зvгээс:

- Бvv хєдєл гэж ширvvн дуун гарлаа.

Тэрээр эргэж хараад, єчvvхэн л хєдєлбєл хєсєр унагахаар цагдаа буу шагайн байгааг харлаа.

Ферох vvнийг хараад бvv хєдєл, чамайг алах нь байна шvv хэмээн хашгирав.

Хайсыг улам хvчтэй нvдэвч онгойлгоё гэж хэн ч бодсонгvй. Тэгтэл нэгэн цагдаа буугаа урдаа бэлхнээ барьж, цоройгоод, онгойлговол Ф…эс-сальтанэ хашаа руу гvйн орлоо.

Уур нь хvрч аягvй болсон тvvний царай Мэин, Ферох хоёрыг хирд хийлгэв. Ферохоо дахин хэзээ ч харахгvй нь гэж Мэин ойлголоо.

Ферох тэмцэхийг бодон байснаа аливаа бодлоо орхиж, Ф…эс-сальтанэ руу хvлцэнгvй очлоо.

- Аги аа, бvv зэврvvх, бид роёр бие биендээ хайртай. Охин чинь энд єєрийн эрх дураар байна. надтай амьдралаа холбоё гэсэн. Би баярлан саналаа нийлvvлсэн. Биширч явдаг тvvнгvйгээр амьдарч чадахгvй гэв.

Ф…эс-сальтанэ юу ч дуу гарсангvй. Энэ зуур Ферох, биднийг єрєвдєх шиг боллоо. Ингэсгээд орхино биз гэж бодлоо.

Гэвч Ф…эс-сальтанэ ингэх хvн гэж vv дээ? Шунахайран зусарддагаа орхиж, саруул ухааны замд орох хvн vv?

Ф…эс-сальтанэ энэ талаар сохроод хэдийнээ зєв замаа алдсан байна. хайр сэтгэлийг падгvй хэрэг гэж vздэг болсон юм. Зугатсан байвал таарах. Амны нь салай арилаагvй зулзага, харин ч сvрхий яриад байгаа нь Ф…эс-сальтанэгийн санаанд багтахгvй тул Фероход юу ч хэлсэнгvй.

Ф…эс-сальтанэгийн уур чинээнээсээ хэтрээд, цагдаа нарт хашгирсан нь:

- Эхлээд энэ лvдийг бариад ав? гээд дараа нь Фероход:

- Чи …. Эндээс бушуухан зайл.

Би чам шиг юмыг сvйтгэхгvй.!

“Мэинээ орхиод явах уу?”

Одоо маргах цаг биш хэлснээр нь яваад єгвєл дээр гэж Мэин харцаараа Фероход хэллээ.

Хайртынхаа санааг дагуулсан Ферох хаалган тийш аажуухан явлаа.

Мэиний сайхан царайг хэзээ ч дахин харахгvй бол уу гэж бодсон Ферох гарахдаа, харцаараа салах ёсыг гvйцэтгэв.

Их хаалганаа, хоёр цагдаа Жавадын гарыг байдаг чадлаараа мушгисныг харав. Ферох учраа олсонгvй. Цагдаа нарыг дийлэхгvй гэдгийгээ мэдэвч, тэдэн рvv дайрч энэ хэрэгт ямар ч зэмгvй Жавадыг салгаад явмаар санагдлаа.

Гэвч “vгээр чи тvvнийг шоронгоос суллах болно” гэж сэтгэл нь шивнэх шиг боллоо.

Ферох гадагшаа гарлаа.

Хорин тавдугаар бvлэг

ХАТУУ ШИЙТГЭЛ


Ферохыг яьсан хойно, Ф…эс-сальтанэ Мэинд хэлсэн нь:

- Чи яаж байгаа чинь энэ вэ, чамайг охиноо гэхээ больё. Чи ээж минь яах бол гэж бодсонгvй дэгээ.

Фирузэгийн ирvvлсэн цахилгаан утсыг гаргаж, Мэиний нvvр рvv ууртайяа шидэв. Тэгэхvйд, Мэин уншаад чичиргэнэсэн дуугаар:

- Аав аа би энэ бvхнийг мэдэж байсан. Намайг алга болоход ээж сvйд болно гэдгийг ч би мэдэж байсан. Тэглээ гээд би яах вэ дээ? Ингэхээс єєр аргагvй болсон гэдгийг би ээждээ бичсэн. Минйи ч буруу биш ээжийн ч буруу биш. та vvнийг дуулж байна уу ааваа. Таны ухаан мєчиг чинь л ийм лай тарилаа. Хэрэв та, миний таних ч vгvй, тэгэхээр барахгvй юу ч хvн билээ, огт мэдэхгvй тэр эзэнтэй хvчээр суулгах гээгvй бол миний санааг бодолцсон бол би танаас зугтахгvй байхсан билээ. Ферох, надад гарах зам л заасан болохоор буруутан биш. Би єєрєє энэ замаар нь гvйлээ.

Ф…эс-сальтанэгийн уур улам улмаар дvрэлзэн:

- Чи намайг буруутан болгох гээ юу? Эцэгтэйгээ тас зєрєх нь vv? За гайгvй тэгж л бай! Харин Ферохтой суулгаж хариум хийхгvй гэдгийг санаж яваарай. Чи намайг єєрєєсєє буруулаасай гэж хvсээд байгаа бол чи миний зааж єгсєн хvнтэй суух болно доо гэсэнд

Мэин ер тэвдэлгvй,

- Яасан ч vгvй дээ гэв.

Ф…эс-сальтанэ, цаашид сонсох тэвчээр алдаж босон харайгаад Мэинийг арай л цохиод авсангvй. Гагцхvv цорын ганц охин, vvнийхээ ачаар л суудал ахина гэдэг бодол л тогтроон барилаа. Жаахан уужраад:

- Охор ухаантай та нар хэдийнээс ийм юм ярих эрхтэй болоо вэ? Энэ мэтийг ярь гэж чамд хэн зааж єгєєв? Чи ер нь юу юм бэ? Хэрэв би ухаан муусан бол чамайг энэ олон сургуульд явуулаагvй. Би єдийг хvртэл зовлонгоо амсаагvй. Тэнэг юм ч хийжээ дээ! Чамайг юунд сургуульд сургалаа!.

“Энэ олон сургууль”-д суралцсан хvмvvс энэ эрх мэдлээ гагцхvv єєрт нь юм уу єєртэй нь адил хvмvvст л байх ёстой гэж vзэхээс бус, ялангуяа эмэгтэйчvvдэд байх ёсгvй” гэж vзнэ. Хvvхдийг “Аливаа дэмий, зєгнєл” бvхэнд сургадаг газар бол сургууль учраас хуурай хор гэж vздэг ажээ. Залуустай, ялангуяа цаг vеийн vхширсэн явдалтай vл эвлэрэгч бvсгvйтэй уулзахад “Яагаад эр хvн эм хvнийг зодож байна. Яагаад модоор нvдэж байна” гэж асууж байна. Тэгвэл энэ мэтийн хvмvvс бєєн гоё vгээр хариулаад тэднийг бурхантан, бишрэлтэн, ерєєс єєдгvйчvvл гэгэн. Ф…эс-сальтанэ бол эмэгтэйчvvдийг гар хурууны vзvvрийн юм гэх бєгєєд эр хvн эм хvнээ хичнээн ч хамаагvй хувилгаж єєрчилж байвал тvмэн зєв гэж vздэг байлаа.

Гэсэн ч Ф…эс-сальтанэ, одоо энд маргаж vглээд байх эвгvй гээд Мэинээ аваад бушуухан эндээс явах, эхэд нь мэдэгдэх байсан тул,

- Явцгаая гэлээ!

Мэин єрєєн дотуур явж, гивлvvрээ унжуулаад, явахад бэлэн болов.

Керим авга тариаландаа яьсан, гэрт нь ганцхан тvvний эхнэр байлаа. Цагдаа нарын бараа тvvнийг айлгасан учир ганц ч vг дуугарч чадалгvй хашаан дунд зогсоно.

- Та Ферохыг хєєгєєд, байшингийн хєлс ч тєлvvлсэнгvй гэж Мэин аавдаа хэлтэл, Ф…эс-сальтанэ гурван тєгрєг гаргаж, Али-кулийн эхнэр рvv шидэв. Дараа нь Жавадыг тойрсон дєрвєн цагдаа руу хандаж:

- Та нар наад єєдгvй этгээдээ эндээ авч ай. Би хот руу очоод машинаа буцаая гээд мєн мєнгє гаргаж, цагдаа нарт арван тєгрєг єглєє. Ингээд Мэинээ хєтлєн хаалгаар гадашг гаргав.

Мэин Ферохоо шал дэмий хайлаа, хєєрхий бvсгvй тосгоны хаалга руу хvлцэнгvй очиж машинд суулаа.

Єглєєний зургаан цаг болсон байв.

Хотын хаалганд хvрч ирээд Ф…эс-сальтанэ морин тэргэнд шилжин суув.

Дахин хэдэн минут єнгєрєхєд Ф…эс-сальтанэ Мэин хоёр гэртээ сууж байлаа. Хєєрхий бvсгvй тогтон байж чадалгvй єрєє рvvгээ гvйн орлоо.

Дотрохи байдлыг харангуут урьдын байдал толгойд нь орж ирэв.

Хоолой бачуурч мэгшин уйллаа.

Гэвч Ф…эс-сальтанэ охиныхоо нулимсыг юманд бодох уу даа? хатуурчихсан сэтгэлий нь бvсгvйн уяруун нулимс цоолж чадсангvй.

Мєчин дараа, дорхи агуулгатай цахилгааныг Кум руу илгээсэн нь:

- “Кум Мелек-Таж-ханум ахайтанд. Эрж явж, Эвингээс Ферох, мэин хоёрыг барьж авлаа. Одоо гэртээ санаа зоволтгvй. Мєргєєл дуусаан бол бушуухан буцаад ир” гэжээ.

Сайн л бол гучин минутын дараа Эвин рvv илгээсэн машин дєрвєн цагдаа, хєєрхий Жавадыг аваад Ф..эс-сальтанэд хvрч ирлээ.

Мэин, vvн тухай мэдээд, аав руугаа гvйн очиж, Жавадыг хулгайч дээрэмчин нараар дvvрсэн цагдаагийн газрын шоронд бvv явуулаач, хvнийг vзэшгvй муухай тамладаг аюултай газар шvv гэлээ. Хичнээн уйлж, гуйж, Жавадын огт зэмгvйг хичнээн нотловч, Фероход шараа тайлж дуусаагvй Ф..эс-сальтанэ одоо хамаг хэргийг Жавад дээр тохож хэтлэмгvй болгоно.

Хэл ам нь сvрхий Ферох шvvхийн хурал дээр Мэин єєрийн дураар ингэсэн гэхэд нь би хариу хэлэх хэрэг гаргана байх гэж болгоомжилсон учир Ф…эс-сальтанэ тvvнийг баривчлахаас айжээ.

Нааштай vг дуулаагvй Мэин, арчаагаа барж, єрєєгєє хvртэл чvvтэй чаатай гэлдэрч ирээд дєнгєж оруут муужран унав.

Хоёр цагийн дараа, уулын хэцэд аянчин жинчин цєлбєж байсан аюултай дээрэмчинг удтал тэмцэлдэж байж, засгийн газрын цэрэг барьж авсан хvнээ тууж яваа юмшиг л Жавадын араас тvлхэж ёврон, шуугианд хотын гудамжаар хоёр цагдаа аваад явлаа.

- Зугтаана гэж бvv санаарай. Дор чинь буудна шvv гэж тэд хашгирна. Хуулиар бол энэ мэтийг бол бид хариуцахгvй гэжээ.

- “Хууль” гэдэг нь ямар сvржин vг вэ, тvvнээс хэрэглэх юм олддог бол уу, хууль гэдэг чинь ганц нэг тайжийн ганц vгийг тайлбарлах уу, энэ мэтчилэнгээр мєн ялгалгvй амьдрах эрх чєлєєтэй байвал зохих аз муутай залуутай хэлэлцэх vv?

Энэ “Хууль ёстой газар”, “соёлжилт” мєн vv?

Тvрvvч явдлаас хагас цаг єнгєрсний дараа Жавад цагдаагийн байшингийн ємнє зогсжээ. Шоронгийн даргад ирсэн тушаал ёсоор тvvнийг шууд хашаа руу оруулж, хэд хэдэн булан тойроод тємєрлєсєн жижиг хаалганы дэргэд авчрав. Тvvнийг энд нэгжээд юу ч гараагvй тул онгойсон харанхуй хаалга руу тvлхэн оруулав.

Заяа муут эр Жавад “хатууд” суулаа.

Яалаа гэж энэ вэ? Юу болов? Яах юу байхав, эзэн хvн гомдол мэдvvлснийх бус уу? Тэгээд л тэр vv?

“Охины минь хулгайлчихлаа! Юу болдог бол!” гэж Мелек-Таж-ханум хэнхдэг дэлдэн хашгичиж байхад нь бид орхисон билээ.

Замын цагдаа нарт мэдэгдлээ, Мэинийг авч яваа хэн ч бєайсан баригдах боллоо гэж Фирузе хэлсэн урчаас, Мелек-Таж-Ханум жаахан намдлаа. Найдлагатай баймаар боловч эхийн сэтгэлд чухамдаа орж єгєхгvй л байлаа. Учир иймд Мелек-Таж-ханум тайвширсангvй уйлсаар аж.

Фирузе, цагдаагийн захиргаанд очиж, энэ vес хашааг дотуураа зугаацан яваа даргатай нь учирлаа. Дарга, нэгэнт євєрт юм хийхгvй онц таалахгvй байсан атлаа холбогдох бvх арга хэмжээг аван гэж наанаа хэлээд, цаанаа замын цагдаа нарт ч утасддаггvй байжээ.

Орой болох vед Мелек-Таж-ханум уналаа. Тэгтэл Кумд ганц ч эмч байдаггvй цагдаа нарын эмч, нэгэн тийш явчихсан гагцхvv малын эмч vлдсэн байжээ.

Кум хот жижигхэн атлаа замбараа муутай, суухад халуун, vзэх ч юм vгvй. Харин хvvрийн газар нь л таван мянган шоометр зай эзэлсэн учир аргагvй л том доо. Ядуусын нvд хужирлах ганц зvйл бол хvvр оршуулах ёслол, авсны нvх ухах хоёр л байна.

Кумд эмнэх газар байвч эмч гээд хэлчихээр хvн vл олдоно. Перст туршлагын их журам ёс бvхний vндэс болж байна. Хvнийг хичнээн жил сургуульд явсны нь биш амьдралдаа хичнээн цамц элээгээв гэдгийг нь харах хэрэгтэй гэж хєгшид ярилцдаг. Эмчийг ч мєн ялгаагvй Перст, амьд яваа насандаа олон цамц элээсэн нилээд эмч бий. Тэд аль дээр vед, зарлагын аль нэгэн эмчийг хэдэн долоо хоног дагалдан суралцаж энэ ухааны тухай ерєнхий мэдэгдэхvvн авчихаад, одоо єєрсдийгєє, их номын эмч нар гэж єргємжлєєд, ардын гэгээрлийн яаман дээр ч эмч гэж батлаад эмчилснээ алчихвал шийтгэлгvй байх эрх олгож байна.

Кумд ийм л эмч нар бий дээ.

Хєєрхий Фирузе, чин санаат шивэгчин мєний учир хамгийн их тэвдэж яахаа мэдсэнгvй. Фирузе, хамгийн тvргэн нєлєє vзvvлэх эм бол цахилгаан утас явуулах явдал мєн гэж vзэвч бичиж vл чадна.

Гивлvvр, алчуур зангидаад утасны хороо руу очиж, тэнд болсон явдлын тухай Тегеран руу утас явуулж єгєєч гэж хэлжээ. Хєєрхий амьан vнэхээрийн мулгуу учир цахилгаанаар vсэг тус бvрийг, vг тус бvрийг дамжуулдаг учиртайг эс ухаарч, vг бичсэн цаасыг хуйлаад тємєр утаснаас зvvн зvтгvvлсээр. Тегеран хvргэдэг гэж бодон явжээ. Тvvний болхи мангууд гайхаш тасарсан утас хvлэн авагч Фирузе “яаралтай” утас явуулах нь гэж бодоод уг утсыг нэвтрvvлж Фирузе ч цvнхнээс мєнгє гаргаж тєлєєд буцлаа. Мелек-Таж-ханум, жаахан гайгvй болох шиг болов.

Орой болов. Тэрээр аяархан уйлж байтал, хашааны хаалга тогших сонсогдов. Хасан-Кули юу болж буйг мэдэхээр яваад ханумд хэл болох захиа авчирлаа. Мелек-Таж-ханум дугтуйг ухасхийн авлаа. гэтэл, гагцхvv мєргєлийн судар л уншиж чаддаг шvv дээ. Учир иймд тэрээр:

- Хасан-Кули! Гэж дуудаад, захиа дуудаг хvн олоод ир гэв.

Хасан-кули таван минутын дараа мухлагийн тvгээгч арван зургаан настай хvvгийн хамт орж ирлээ. Хvv захидлыг чанга дуудан уншив.

Мэинийг дэлбэгчид хулгайлуулчихав гэж айж байснаа, Ферохтой явсныг мэдээд Мелек-Таж-ханум хєнгєрєх шиг болж, мэдэгдэм дотор нь уужирчээ.

“За яамай! Тэрvvнтэйгээ л явсан бол биднээс холдохгvй. маргааш нєхєртєє мэдэгдье. Тэднийг эрээд л байгаа байх хєєрхий” гэж амандаа vгvvлжээ.

Улам улмаар уужран тайвширсаар:

“Бидний явсныг Ферох хаанас олж мэдэв. Бид vvнийгээ хэнд ч хэлээгvй шvv дээ. Ер нь юу болов оо?” гэж vглэв.

Явж явж, Мэин єєрєє л мэдэгдчихэж гэж бодлоо.

Зам зуур мэин, “єєрєєсєє харуилагыг хуулахаар, эцсийн шийвэрийг мэдэх гээд байсан юмаа гэдгийг Мелек-таж-ханум саналаа.

Маргааш нь Мелек-Таж-ханумФирузе хоёр мєргєєлс буцаж ирвэл цахилгаан утас тvгээх буухиа дайралдав. Утсыг уншуулахаар нєгєєх жаалыг дуудуулав. Уншуулаад, Мелек-Таж-ханум уй гашуу баяраар дарагдав. Єчигдєр хvvд аяга цай хийж єгсєн байсан бол єнєєдєр баярлан хєєрсєндєє таван товгорт алтан зоос єгчээ.

Хасан-Кулийг єртєєн дээр очиж сvйх захиалуулахаар илгээгээд Мелек-таж-ханум єєрєє Фирузе-гийн хамт харем руу явлаа.

Охиндоо тийм их хайртай нь энэ авгай, тvvнийхээ зол жаргалыг яагаад єчvvхэн ч бодсонгvй вэ?

Охиныхоо хувь зохиолыг Мелек-Таж-ханум залуу эзэнтэй ёслон нийлvvлээд vзэх нь Мэин ер нь тєєрєлдєж байна, тэр эзэнтэй л суух нь зєв. Мелек-Таж-ханум уг учир байдлыг vл мэдэх тул хvргэн баян л байх ёстой, бусад нь аяндаа бvтнэ гэж бодох билээ. Мэин хэт залуудаж мунхаг байна. Ийм болохоор жаргалаа ухаарахгvй байна. Жил ирэх тусам ухаан суух мэт бодогдоно.

Тэд, тэр оройгоо Кумээс гарч, Кушке-насретын сvсэггvй бошго мэттэй ер дайралдалгvй хорин дєрвєн цаг яваадТегеран хvрлээ. Дараач єдрийн оройн найман цагт мvйх, Ф…эс-сальтанэ-ийн хашаанд нэгэнт ороод ирвэл Риза-Кули угтаж ирж их л хvндлэнгvй тэрэгний хаалгыг онгойлгов.

Дэлбэгчид хєлсийг тєлєєд “Аги гэртээ байна уу?” гэж асуулаа.

Мелек-Таж-ханум дотогшоо орж яваад шатнаа Ф…эс-сальтанэтэй дайралдвал мэндлээд хэлсэн нь:

- Мэин vнэхээр євдчихлєє, гурав дахь удаагаа эмч дуудаад байна гэв.

Мелек-Таж-ханум єрєєнд гvйн орвол Мэин орон дээр хэвтчихсэн, хажууд нь нэг шивэгчин суугаад дэвvvрдэж байлаа.

Мэин ээжийгээ хараад хэлсэн нь:

- Тvргэн ирсэн чинь юун сайн бэ?

Харин тэрий минь оршуулчихаагvй биз дээ? гээд тачигнатал, инээд алдсаар хєєрхий Мэин солиорлоо.

Хорин зургадугаар бvлэг

ХАР ТАМХИНЫ ГАЗАР


Цагаан даавууны зах, шаахайн зах хоёрын хооронд “дєрвєн зээлийн хєндлєн” гэж хоосон гудамж бий. Гагцхvv тэр гудамжны адаг руу хэд хэдэн мухлаг бий бєгєєд цагаан даавууны зах талаасаа жижиг аар саар юм худалдах мухлаг, цайны газар, vсчин, нєгєє талаас нь шаахайчны мухлаг бий ажээ.

Дээрх хоёр зээлийг холбосон тэрхvv хєндлєн гудамж нь нэг л жигтэй тахирласан бєгєєд Бяззов зээл рvv оръё гэвэл хєндлєн гудамжны дунд хvртэл яваад баруун тийшээ эргээд, зуу хир алхсанаа зvvн тийш эргэнэ. Энэхvv хєндлєн гудамжийг дээрээс нь харвал шат мэт хэлбэр байх бизээ. Тvvний дунд хир, зуун алхмын зайд босго нь байх хэмжээнээсээ доош суусан тул дотогш оръё гэвэл доош буугаад тонгойн явж хvрэхээр єчvvхэн хаалгатай байшин буй.

Ороод очвол, дєрвєєс таван дэлэм урт нарийхан гудам дайралдаж, тэндээс хашаа руу орвол хойт талаар нь эртний хийцтэй байшин байна. Байшин тєв дундаа, танхимтай, тvvний хажуугаар, тус бvр гурван хаалгатай том нь дундаа, хоёр талаархи нь жижиг хажуугийн хоёр єрєє байгаа нь зарц нарынх, гэрэлтvvлгийнх болно.

Yvд хаалгыг єгєршсєн хар модоор хийж, дээд талыг эрээлж мяраалсан байна. Хаалганы гуяыг шилний vртэс шилтгэн хийжээ. Хажуугийн vvдний дэргэд намхан шат бий.

Намар эрт, єчvvхэн салхи л хєдєлбєл шарласан навчис хєсєр унана.

Жижиг, vvдний дэргэд vнгэгдсэн хувцастай, єндєр ганган залуу зогсож байв. Хувцсыг харваас vнгэгдсэн ядуу юм шиг харагдсан атлаа, гадуур цамцны цаанаас алтан зоосоор хийсэн товч бvхий нимгэн цамцны нь ханцуй цухуйна. Энэхvv бvрсгэр даавун цамцыг зориуд ємсєєн болохоос бус гаднах байдал Тегераны ганган залуусын дvрийг илтгэнэ. Залуу эр, хvн хvлээх янзтай. Гадаа хvн цєєрєх буюу огт vзэгдэхгvй болохуй, хайс руу давж орохыг хvлээсэн янзтай байна.

Ийнхvv сэрэмжлэхийг учир юусан билээ?

Хvн тєрєлхтєнд олон ааш барил бий. Зарим нь бvх нийтээр тvгээмэл байхад зарим нь аливаа нэг ястанд байх жишээтэй. Нэгэн vндэстний заншил нєгєєд тохирдоггvй зєрж байдгийг мэдэх биз ээ. Жишээлбэл Перс газар ахмад хvний дэргэд малгай авахыг хvндлээгvй гэж vздэг байхад Европт бол ахмад хvний дэргэд малгай авахгvй зогсвол хvндэтгэсэнгvй гэж vздэг ажээ.

Тамхи татахад ч мєн ялгаагvй. Тамхи татах хортой гэж байгаа бол хєгшин залуугvй бvгдэд хортой, тэгтэл Перст бол ахмад хvн, бага залуугийн дэргэд тамхи татаж болно. Харин бага залуу хvн ахмадын дэргэд тамхи татвал хvндлээгvй байна гэж vзнэ.

Ямар гайхам хялбараар тэд алга болчихов оо?

Аливаа хvн нийтийг дагах ёсыг сєргvvллээ гээд vvнээс болж хорвоо дэлхий хєлбєрєх биш юу ч болохгvй харин ч хvмvvст юу л гарвал дууриан эхэлж, муухай явдалд шахцалдахаа бага багаар болино гэж итгэх хэрэг байна уу?

Одоогийн манай vед, эмсийн байшинд очихоосоо зовдог хvн байна уу?

Дєрвєн зээлийн тахир гудамжин дахь байшин чинь мєн л орохоосоо ичмээр байшингийн нэг мєн. Энэ байшин бол хар тамхи татах газар мєн бєгєєд энд Персчvvд тэнхээ тамир, эр зоригоо хорон утаа болгон цацдаг ажээ.

Тэр vеэр, тийм байшингуудаар шахцалдах нь одоогийнхноос vлэмж их. Хар тамхинаас их татвар хураах атлаа, татахыг єєгшvvлдэг засгийн газар, энэ шахцалдаан vгvй болоосой гэж санаа тавьж байна.

Манай залуу хар тамхичин буюу єєрєєр хэлбэл шихэ татагч даруй мєн.

Хар тамхи татъя гэвэл, жич байшинд очих ёстой. Яагаад тэр вэ гэвэл гэртээ хар тамхи олж авчраад ханатал татаж болохгvй. гагцхvv зарим баян гэртээ нууцаар авчирдаг байсан.

Залуу эр, хєндлєнгийн хvнд харагдах юмсан гэж бодсонгvй. Тvvний азаар хєндлєн гудамж хоосон тул хайс руу бушуухан очлоо.

Энэ vес, хєндлєн гудамжны єнцєг дээр мєн хуучирсан хар цамц, эсгий малгайтай єєр нэг залуу хvн гарч ирээд, тэрээр ер болгоомжилсон янзгvй хар тамхины байшинд орлоо.

Тvрvvчийн хvн, хашаанд оруутаа цайны сав, халуун тогоо, ёотон харагдаж буй єнцєг рvv очоод цай чанагчид хандаж хэлсэн нь:

- Намайг хvн харахгvй байвал зvгээр юмсан. Жич тасалгаа байна уу? Yзvvлээч?

Цай чанагч энэ зуур малгайгаа авч хуссан зулайгаа маажингуутаа ямар хэрэгтэй явааг даруй ухаарч, аяархан:

- Байна гэв.

Ирсэн хvнийг байшингийн зvvн жигvvр хvргэж хаалгыг нээгээд, хажуух єрєє рvv орно уу гэлээ.

Муухай сийрс дэвссэн, хєхєєр будсан хана нь хар халтар, эхvvн vнэртэй ажээ. Ханан ухмал хєндєл дээр ширэ асааж байх дэнлvv тавьжээ.

Залуу эр, хєлєє ачин сийрсэн дээр суугаад:

- Таван граммаар хоёр нэрэх ширэ єгєєч гэв.

Цай чанагчийг одоход залуу эр бодсон нь:

“Тэр булай, намайг юунд хvргэв. Би дэндvv тамхинд оржээ… одоо татаад байхаас єєр яахав”

Залуу эр, бушуухан ширэ татмаар санагдаж, арга барагдан эхэллээ. Бие суларч их ядарлаа. Yvд онгойлоо.

Орж ирсэн хvн мэхэсхийн “сайн уу” гээд дараагаар нь:

- Али-Эшреф-хан гуай тантай уулзах хэрэг байна. Ярилцчих аятайхан газар олдохгvй л байна шvv дээ. Би тантай ярих юмаа яриадахъя, ширэ жаахан азнаач гэлээ.

“Энэ чинь хэн сэн билээ? Яагаад намайг таних болов? Орох зєвшєєрєл авалгvй ямар учиртай ороод ирэв?” гэж Али-Эшреф-хан гайхлаа. Гэсэн ч ширэ татаачингууд цуглардаг байшин энэ чинь. Тегеран хот шvv энэ чинь, нарийн, цаагуур юманд дадаагvй Перс улс гэж бодоод санаа нь амрав. Тэрээр уурсан:

- Би энд ширэ татахаар ирсэн хvн, чи харж байгаа биз дээ. Намайг зvгээр байлгаж vзээч. Би чамтай ганц ч уулзаагvй, танихгvй байна. Чамд миний хэрэг юу байдагсан билээ. Зайл эндээс гэв.

Орж ирсэн хvн, ийнхvv хэлэхэд ер анзаарсан шинжгvй, “зvтгээд” байгаагаа ч болих шинжгvй

- Та намайг танихгvй, энэ vнэн. Гэхдээ би таныг танина нэрийг чинь ч мэднэ. Одоо таныг зєвшєєрвєл таны талаархи бусад мэдсэнийгээ хэлээд єгье. Та Исфаганд алба хааж бхйгаад, хоёр сарын ємнє Тегеранд буцаж ирсэн. Тvvнээс урьд та яаманд тооцооны хэлтсийн эрхлэгч байсан. Таны ямар шуу замаар тvргэн алба ахиж, доогуур ажилтнаас хэлтсийн эрхлэгч хvртлээ явсныг би бас мэднэ.

Орж ирсэн хvний хачин байдал удаан vргэлжилсэнгvй, гэнэт нэмэн хэлсэн нь:

- Та миний учрыг олохгvй, хэн гэгч, хаанаас энэ бvхнийг мэдчихэв гээд гайхаж байна уу? Тэгвэл би танд єєрийгєє танилцуулъя. Миний нэр Ферох гэдэг. Энэ бvхнийг мэдсэний тухайд гэвэл алба ахиж, аливаагаа сайхан болгохоор таны ашигласан нэгэн хvvхэнтэй уулзсан. Хэний тухай ярьж байгааг та мэдэж байгаа биз?

Али. Эшреф-хан цонхийс хийв. Арга буюу чичирсэн тул юу хэлэхээ ч мэдсэнгvй. Харваас Ферох бvгдийг мэджээ. Мэдэхгvй гээд учрыг олохгvй байдал гаргах боломж байсангvй.

Али Эшреф-хан зоригоо чангалан хэлсэн нь:

- Эрхэм ээ, энэ бvхнийг чинь дуулаад ч юу хэрэгтэйгийн учрыг олохгvй байна. Би тамхи татах гэсэн юм гэж танд хэлсэн шvv дээ. Та єєрєєр ярих юм биш vv?

Тэгвэл та надтай vvн тухай ярьж болно гэсэнд Ферох:

- Yгvй ээ, аги аа та цаг алдаад миний хэлэх гэснийг л сонсох болно шvv д..

Одоо бид Ферох юу хэлснийг чагная. Тэр хоёрын хооронд юу болсныг мэдье. Хоёулаа яагаад энд хvрээд ирсэн, юу зєгнєх болсныг тайлах хэрэгтэй бизээ.

Энэ бvх явдал, Али-Эшреф-ханаас, vхсэн ємхий санаа гаргаж Эфетийг гэрээсээ гаргаснаас хойш, барагцаалбал арван сарын дараа боллоо.

Али-Эшреф-хан гэгч, тусгай ажилтай хvvхнvvд дунд зугаацан завхарч, хvслээ хангаж цаг єнгєрєєхийг хорвоогийн хамгийн сайхан юманд ичихгvй боддог хvн. Хvvхэнтэй тэврэлцэн байж архийг шил шилээр нь хоосолдгийгоо “санаан дураар амьдарч байна” гэж ярьдаг. Энэ хамгийн сайхан амьдрал гэнэ.

Тэгэх мєртєє бас их мєнгє гарлагдахиыг “болохгvй зvйл” гэж vзэх бєгєєд хvслээ хангаж байхын тул охидыг авчирч, тvvнийгээ долоо хоног буюу сарын дараа сольж хэвтрээ “цэвэрлэдэг” ажээ.

Азгvй хvvхэн Эфетийг авчирсан оройгоо, єєрийн ганзага Исфаганы баахан тvнш, баахан нєхдєє цугларуулж хуримархуу юм хийж наадъя гэсэн байжээ. Тэгэхдээ Исфаганы дvvрэг дэх Жульфа руу очиж наргия гэж шийдсэн байна. Тэнд мєн, Исфаганы туршлагатай ганганчуудыг мєн урьжээ.

Тиймэрхvv найр долоо хоногт гурваас доошгvй хийгдэх болж, архи тамхины vнэх ханхлах болов. хундага дарс ууж эхэлдэг жамтай. Ийнхvv хоёр гурван хундага уугаад эс халааваас хэд хэдэн хундага дараа дараагаар ууна. Єдєр болж дарс vлдээгvй ч ер юм уусан шинжгvй аваас тэр єдрєєс эхлэн Англид бол виски, Перст бол архи ууж эхэлнэ.

Ингэсээр яваад нэг єдєр гарт архи vгvй болоход тvнш нар нь шараа тайлъя гэвэл хар тамхи тат гэнэ. Ингэхдээ, хар тамхи чинь дарс, биенд сайн, євчин эмгэгийг эдгээнэ гэх мэтчилэнгээр нотолно.

Тэгэхгvй, анхны гаансыг татна, гагцхvv гаанс шvv. Хор нь толгйоноос vл гарах учир vл мартагднам.

Маргааш нь дахин нэг гаасн татаж, дараа нь баг нэг єдєр хоёр дахин татна. Ийнхvv єдєр ирэх тутам аажмаар ихэснэ.

Тэгсээр атлаа хар тамхи ч єчигдрийн архины шарыг хєєх чадал vгvйднэ.

Ийм болоход нєгєє нэг тvнш, ширэ тат гэж зєвлєнє. Энэ ч ёстой нийлэх хоёр доо.

Али-Эшреф-хан яг л имй болжээ. Зургаан сар болоход бvр арчаагvй архичин, мєн єдєрт дєртєн атга хар тамхи татдаг хамгийн зоригтой эр болов. нэгэнтээ тvнш нь уриад нэгэн атга ширэ тат л даа гэжээ. Тэрээр тэнэгдээ, эл саналыг халуун єдєр сэрvvн ус уух гэж байгаа юм шиг л за тэгье гэжээ. Хоёр сарын дараа, Али-Эшреф-хан ширэ татахын дон тусжээ.

Исфаганд хэлтсийн дарга байхдаа хар тамхины байшинд очиж байсангvй, харин гэрээрээ татдаг байжээ.

Тvншvvд нь тэднийхээр эргэлдэн, дургvйцтэл нь тvvний мєнгєєр нааддаг байжээ.

Нэгэнтээ ийм явдал болсон нь Али-Эшреф-хан нэр цуутай, Исфаган болгонгы, тэнд сууж байсан бvхнийг мэдэх зарим дээгvvр авгайн саналыг тас зєрж, тэдний нэгний зєвлєсєн агуулгатай захидлыг хvлээн аваагvй ажээ.

Тэр єдрийн орой захиргааны хажууд … гэмтэн, шуугиан дэгдээгсэд нэгэн Шейхийн удирдлагаар бєєгнєрсєн байлаа. Чалмаа малгайн vзvvрээр хvзvvгээ ороож, савааны vзvvрт бvсээ уяж барьж Шейх хашгирсан нь:

- Хvvе тегеранчуудаа! Хєєрхий ядуусыг ийнхvv зовоож байх эрх хаанаа байна? Бараг єдєр болгон аливаа нэгэн бурхангvй этгээдийг даргаат нааш ирvvлж байна. Биднийг бас шvтээнгvй болгох гэнэ! Гээд

Бусдаас єнєдєрхєн гара зогсчихоод:

- Хэрэв цагдаа, эргvvл та нарыг саатуулах гэвэл, тэднийг барьж аваад алж болно. Цаадуул чинь бас л шашны хуулийн эсрэг тонгочдог улс. Ингэхээр vнэнч бус бодолтнууд мєн.

Учир мэдэхгvй хvмvvсийг бєєгнєрєєн, ислам бурхныг хамгаалагч гэж Шейх, биднийг уриалав гэдгийн учрыг олоогvй нь хамаагvй бус харин исламын нэрийг барьж Шейхийн ашиг сонирхолд хор хvргэж солиод захиргааг шатаахаар тvvн рvv довтлов.

Шейхийн довтолгоо, мєн “суртал нэвтрvvлгийн” тухай цагдаагийн газар мєчийн дараа мэдэж, тvvнийг тараан хєєхєєр морин хороо илгээв. Эл цуглаанд оролцсон хvмvvст Ислам ёсыг зєрчих бодол бат тогтож байсан бєгєєд уршиг тарихаар зориуд засгийн газрын байгуулсан “Х” хэмээх бурхангvйчvvдийн захиргаа буй болгов гэж итгэх учраас, байрнаасаа хєдлєхгvй гэснийг цагдаа бутраан хєєхєєр оролдсон авч чадсангvй.

Цугларсан хvмvvсийн дунд Шейх харагдахуйц газар зогсон, тэднийг єєгшvvлэн vнэн нvvргvй цагдаа нарыг сєнєєж, захиргаагий нь шатаах хэрэгтэй гэж ухуулан ятгана. Тэгэхэд бvгд уурлалцан улмаар ахилаа.

Цагдаагийн даргаас :Энэ хvмvvс бол гэмтэн бус, зєвхєн хvний гарт зэвсэг болоэ яваа улс бvv гэх хий гэсэнд цугларсан олон тийш, буу шагайхыг тэд бодсонгvй.

Учир имйд, гагцхvv мухар бишрэлтэнгvvдийг сvрдvvлэх айлгахын тулд цагдаа нар буу бэлхнээ барилаа.

Энэ vе, єєрийгєє энэ тулаанд vхвэл таарна гэж vзсэн эрээ цээргvй этгээд нэгэн зэрэг гvйн очингуутаа бvсээрээ хvзvvг оосорлон боомлож хvн олны дунд руу чирэн орлоо.

Хєєрхий цэрэг, бурангуй шунахайчуудад ариа алдлаа.

Цаашид нэгэнт удаашруулж болохгvй тул цагдаа нар буугаа дээш єргєж агаарт хий буудав. Таван минут єнгєрєєгєєд харвал тэнд ганц хvнгvй болсон байлаа. Хаан мунхаглан уурлаж нэгэн цэргийг алсан тул хэргээ бvтээжээ.

Энэ мэт хэргийг хэн хариуцах вэ? Бидний ашиг сонирхолд гэм учирна гэж айгаад ард тvмний соён гийхийн эсэргvvцэл харанхуй бvдvvлэг байх нь зvйтэй гэж vзэгсэд хvлээх ёстой бус уу?

Хэрэг явдал зєвхєн vvгээр зогссонгvй, айн зугтсан Шейх гvйсээр байгаад мєчийн дараа нэгэн айлд орж суужээ. Захиргааны байшинг шатааж нураах гэсэндээ хvрэхгvй тул єєр арга хэрэглэе гэж шийджээ. Ингээд дагалдагсдаа хоёр хувааж, нэгэн хэсгийг агийн єбайшин руу аваачаад нєгєєхийг утасны хороон дээр аваачиж, Али-Эшреф-ханыг даруйхан зайлуулж шийтгэхийг шаардав.

Дор єгvvлсэнчлэн аливаад тэнэг мунхгаа харуулж байдаг засгийн газар Али-Эшреф-Ханд цахилгаан ирvvлсэн нь:

- “Хэд хэдэн асуудлыг шийдвэрлэх хуралд тє єєрєє заавал байх шаардлагатай тул vvнийг авангуут захиргааны албаа, туслагчдаа хариуцуулаад, Тегеранд ирээч” гэжээ. Цахилгаан утас ирсэн тэр єдєр Али-Эшреф-Хан Тегеран руу явсан хойно нь тvмний юмыг завших, хулгайлах хvртэл арга гаргаж явсан хvн гэж дуулдсан бєгєєд булай явдлаар дvvрсэн хот Тегеран ч гэсэн, эрхэм шvтлэгтэнгvvд шаардлагыг ёсоор болгоход бэлэн байдаг юм байна гэж ойлгоцгоожээ.

Али-Эшреф-хан хорин дєрвєн цаг яваад Тегеран хотноо хvрэлцэн ирэв. Захиргаан дээр хvрээв ирвэл ямар ч хурал болох янзгvй байжээ. Харин дарга нь “захиргааны зvгээс зvтгэлий чинь vнэлж, ойрын vед дээгvvр албанд тавина” гэж горьдуулжээ.

Нэгэн сар єнгєрлєє. Али-Эшреф-Хан Тегерандаа, алба ажилгvй суусаар байлаа. Захиргаа руу хичнээн явавч, албанд vл авах тул ашиггvй. Заяа дутахад Хезретэ Ашраф нь хилийн чанад яваа, єєр нэг сайд нь огцорсны учир гэтээ буйдхан сууя гэж бодсон байжээ. Эфет, Али-Эшреф-хан Эфет мэтийн олны толгойг эргvvлсэн vгvйгээр амьдрах болжээ.

Ширээ татахаа орхисонгvй. Тегеранд нэгэнт дарга биш тул тvvнийг татахын тулд хувцсаа сольж ємсєєд хар тамхины олон байшин хэсэхэд хvрдэг ажээ.

Тэгээд энэ єдєр, дєрвєн зээлийн хєндлєн гудамжинд хvрч очсон нь тэр байжээ.

Хорин долдугаар бvлэг

ХАНЬ НЄХДИЙН ТУСЛАМЖ


Бид Ферохыг Эвинд орхисон. Тэрээр Аму-Керимийнхээс гараад холдсонгvй. Yнэндээ энvvхэн орчныг яахин орхих билээ? Тvvний жаргалтай байхыг vзсэн алган чинээ ариун энэ газраас хагацаж яахин чадах билээ? Хон бvсгvйтэйгээ хамтран байсан буянтай энэ газрыг мартаж чадах уу?

Ферох тосгоноос гарч алхсан боловч хєл нь ар тийшээ чангаах мэт боловч барагцаалбал зуун алхам хир холджээ. Тосгоны нарийн жимийг хажуу дахь ухаа руу очиж орой дээр нь гараад модны ёроолын чулуун дээр суулаа. Аму-Керимийн гэрийн бараа мєн болж байгаа бvхэн харагдах атал, тосгоны тэндээс єєрий нь vл харна.

Мэин аавтайгаа тvргэн зуур ярилцсаныхаа дараа гивлvvрээ буулгаж эцгийн хамт хашаанаас гарав. Цагдаа Жавадыг авч vлдээд хоижм авч явахыг тєдєлгvй мэдлээ. Тvvний сэтгэлд нь юу болж байгааг ойлгоход амархан. Заримдаа:

“Урагшаа! Цагдаа руу довтолж, Жавадыг чєлєєлье” гэж бодно. Єєрт нь долоо vсэрдэг гар буунаас єєр гартаа барьсан юу ч vгvй тул дийлнэ гэж бодох амаргvй. Тэгэхэд цагдаа нар бvрэн зэвсэгтэй ажээ. Тэд дєрвvvл байхад, энэ ганцаараа шvv дээ.

Искандер, Наме Гуссине Кордеий тухай номонд гардаг баатруудын гавьяа, мєн францчилан дууриасан Огюстенд кабестан хоёрт яг хуулбарласан баатарлаг явдлыг Ферохын саруул ухаан сайн санах бєгєєд тэр зохиолуудад дєрвийн явдал нэг хшнд таарна гэхэд амьдралд ховор тохиолдохоор тийм гол санаа буй гэлээ.

“Ямар ч гэсэн тvvнийг аварна” гэж мєн єєрийгєє тайвшруулав.

Хагас цагийн дараа цагдаа нар Жавадыг аваад явлаа. Ферох ганцаар vлдэв. Сайн найзаа алдав. Хайр сэтгэлийн халуун ажилдаа туслалцуулсан нь явж хєєрхий Жавадын азгvй явдлын шалтгаан боллоо.

Зvрх нь аягvй шимширч уйлав. Єєрийн шунал тачаалын эрхшээлээр єчнєєн тєчнєєн хvний цус урсгахад ч тоохгvй байх тийм хvн биш билээ. Тэрээр, тачаалын улмаас муу санаа євєрлєхгvй тvвшин эр байлаа.

Ийн байсаар Ферох босоод Аму-Керимийнх тийш явлаа. Эхнэр нь vvдэндээ зогсжээ. Ферохын царай баргар буйг хараад рэцvv болсныг мэдэж сэтгэлийг засах болов.

Ферох гэрт ороод юу руу л харна, Мэин бодогдоно. Ийм байхад, Аму-Керимийн бурхан сахиус дурдахад “Ийм шударга бус бурхан байгаад яана, миний Мэинийг юунд салгаад авчихав?” гэж бодов.

Айхавтар уй зовлонгоо тайлуулах гэж байгаа мэт толгойгоо хоёр талаас нь чанга базав. Зав л хийвэл, Жавадын дvр босож ирэх тул:

- “Хамгаас урьд Жавадыг аваръя” гэв.

Дахиад онцын явдал л гарахгvй бол Мэинтэй уулзаж болно гэдгийг Ферох бодно. Харин Жавадтай!… Ф…эс-сальтанэгийн уур шар тvvн дээр буужээ. Яаж аваръя даа?

Ферох залуу эр тул тvvний залуу бодол, залуу хvслийн ємнє энэ бvх бэрхшээл юу ч биш санагдав. Чухам яагаа бол гэдгийг хамгийн тvрvvн мэдэх хэрэгтэй байлаа.

Ферох, Эвин тосгонд єдєржингєє байж, Аму-Керимийн эхнэр vдийн хоол єглєє. Гэсэн ч идэж чадсангvй.

Орой болоход Ферох голын эрэг рvv очиж, єчигдрийнхєє чулуун дээр суулаа. Єчигдєр мэиний сууж агсан чулуу руу харах бvр нулимс асгаран:

“Амь нас хоёрыг салгах гэсэн яасан тэнэг, яасан тэнгэргvй улс вэ?” гэж vглэнэ. Гэсэн ч Мэин ч тэнд байсангvй, хэн ч тvvний vгийг сонссонгvй. Заримдаа Ферох бараг ухаангvй муужран Мэиний сууж байсан чулууг vнсэхээр зvтгэв. Чулууны хvйтэн нь энд байхгvй гэж хэлэх мэтээр дахин єєрийн сууж байсан єнчин чулуу руу эгэж ирэв.

“Мэин хаана байна? Яаж байгаа бол? Яг энэ vед юу бодож байгаа бол?”

Шєнє болов. Ферох сууцгааж байсан чулуунаасаа буцамгvй санагдана. Арван найман цагийн турш юу ч идээгvйгээ ч мартжээ. Сэтгэл нь зовж, ядарснаас биш, бие нь євдєєгvй болохоор хоол идээд ч яах юм.

Хvржигнэн урсах голын ус Фероход учиртай санагдана. Энэхvv шуугианд хvний уурсан дургvйцэх яригдаад байх шиг сонсогдоно.

Тэгвэл, энэ уур хилэнгээ хэнд гаргах вэ? Тэнд Ф…эс-сальтанэ байсангvй, мєнгє, эд хєрєнгє, баялаг газар эзэмдэл амьдралд ноёрхох шившгийн дэглэм тогтоосон тэр хvмvvс алга байлаа.

Фероход зав л хийвэл, хvний vнэр, нvнжиггvй явдлын эсрэг эрслэх хvч амтатгдах тул блдогсон бол энэ дэлхийг хєвєн мэт шатаачихмаар санагдаж, их л тухтай чvдэнз хавирмаар бодогдоно.

Мєнгє байгаа тvvний уршгаар муу санаа ноёлсон цагт тvрvvчийн бодсоныг хийж чадах хvн гарахгvй.

Хоишид ч ийм байх уу?

Барагцаалбал арван хоёр цаг боллоо. Ферох мєн л явсангvй. Мэинтэй уулзана гэж итгэх боловч, єєрийн аягvй байдлыг намжааж vл чадна.

- “Яав аа? Яагаад энэ вэ? гэж єєрєєсєє асуун хайртай хоёрыг хагацуулж яаж чадна вэ? Би тvvнээс ядуу зvдvv байгаа энэ л нийлэхэд саад болоо юу? Энэ шалтгаан эрэхийн vндэс мєн vv? Тэнгэр дээдсийн номонд биш хувь заяатангууд нийлэхийг хориглосон байдаг юм уу?”

Тэгтэл тvvний зvрхнээ,

“Yгvй, гагцхvv цус, цусаар л угаах юмсан. Цусан далай тэнгисээр энэ дэлхийн барцды нь угаах юмсан.”

Шєнє орой болсон хойно, Аму-Керимийн шаардсанаар Ферох чулуунаасаа босож єрєєнд орж ирээд юу ч идэлгvй хэвтэв.

Ер унтаагvй байтал vvр цайж босон харайлаа. Аму-Керим, тvvний эхнэр хоёр баярласандаа таван туман єгєєд хот руу явлаа. Энд хєтєч vгvй тул дуртай ч дургvй ч Юсуф-Абадын их хаалга хvрэхээр ттариачны илжиг унах боллоо.

Гэртээ ирэнгvvт аав руугаа орлоо. Нэгэнт хєгширсєн євгєн хvvгээ харуут уйлж:

- Єчнєєн олон хоног чи хаашаа алга болов? Юу болов? гэлээ.

Танилынхаа хамт Шимран ороод ирлээ гэж хэлээд ааваа баахан тайвшруулав.

Ферох хамгаас урьдаар, Эфет ба тvvний хєгшидтэй уулзах хэрэгтэй байлаа. Хувцсаа сольж нулимсандаа дэвтсэн нvvрээ хvйтэн усаар угаагаад гарч замын тэргэнд суун арван минутын дараа зохих газраа хvрлээ. Зарц нь тvvнийг таньж, мэхийн ёслоод, орооч гэж найр тавилаа. Баахан гайхасхийн Ферох дотогшоо орвол европ маягаар зассан єрєє байлаа. Зарц нєгєє талын хаалгаар гарч одсон бєгєєд баахан азнаад Эфет орж ирлээ.

Тэр бvсгvй, Тегеран хамгийн сvvлчийн хийцтэй нэмбэгэн шар платье, мєн тийм єнгєтэй шар оймс, лаактай туфль ємссєн байв. Yсийг европ маягаар дагзандаа дугуйлан эргvvлсэн байна. Цайвар царай урьдын сайхан улбар єнгєєр туяарав. Харваас шарх нь эдгэрчээ.

Ферохыг харангуутаа, улбар ягаан нь улмаар гэрэлтэв.

- Аги та биднийгээ бvр мартсан бус уу. Тав дахь єдєр бид таныг эрж байна. тан руу хичнээн хvн явуулав аа, таныг эзгvй л гэж хэлvvлсэн байдаг гэсэнд Ферох:

- Тvр хугацаагаар юманд явна гэж би танд хэлсэн шvv дээ гээд яриагаа єєрчлєхийн тулд

- Сэркер-ханум, аги нар чинь хаана байна? Бvгд санасан ёсоор…энх тунх биз?

Ферохын баргар аягvй царайг хараад, явна гээд байсан нь ажил явдалтай холбоотой байж, тэр нь бvтсэнгvй гэж Эфет мэдлээ. Энэ хэдэн єдєр нэг л явдал болж, ингээд л єєр юм ярих гээд байна гэж бvсгvй мэдлээ.

Эфет, Ферохын урдаас хараад,

- Аав эдлэнгийн мєнгє боддог, ээж гэр аж ахуйн ажлаа хийдэг. Ганцаараа уйдна байх гээд намайг чам руу явуулсан юм гээд дуугvй болсноо:

- Аги аа надаас бvv нуу царайгий чинь харвал энэ хоёр гурван єдрийн дотор нэг л эгзэгтэй явдал болж. Би дуулбал болох биш vv? Гэв.

Миний зовлонг хуваалцах хvн олдоосой, тэгвэл сэтгэлийн хvнд барцад зайлж юун магад гэж Ферох хvсэж явлаа.

Азгvй явдлаа Эфетэд ярихгvй бол хэнд ярих вэ? Эфетээс єєр хэн vvнийг ухаар чойлгох вэ? Бас тэгээд дvv нь дvvгээс єєр хэн тэгж ахынхаа зовлонг анхааралтай сонсож байлаа.

Ферох, vеэл дvvтэйгээ сэтгэлтэй болсноо, тэгтэл єєр хvнд єгєх гэж тэднийг хэрхэн салгасныг дараа нь сvvлчийн єдрvvдэд болсон явдлыг цєєн гурван vгээр тvvнд ярилаа.

Эфет яриагий нь чанган суухдаа, хааяа улайж, хааяа цонхийсхийж сууснаа дуугvйхэн их бодолд орлоо.

Эфетийн зvрхийг юу хєндєв. Yvний хариулахад амархан. Фероход бас сэтгэлтэй болжээ. Хєєрхий бvсгvй энэ эрийн тухай хvсэл болж, Ферох хайртай дуртай гэдгээ надад хэлж, амссан хамаг гай зовлногоо арчин угаана гэж хvсэн хvлээжээ.

Ээ чааваас, хоосон мєрєєджээ. Европынхны ярьдагчлан “харийн газар шилтгээн босгоно” гэгч болжээ. Ферох єєр хvvхэнд сэтгэлтэй болохоор, тvvнийг дvv шигээ vзэхээс єєр яах вэ? Дотроо уйтгартай тул сэвгvй сэтгэл нь vvгээрээ дvvрэхэд бэлхэн ажээ.

“Би vvний дvv нь учраас сэтгэлтэй хvvхэнтэйгээ ханилахад нь туслах учиртай. Намайг аварсан хvн. Одоо хайртай хvндээ ойртоход нь тус болохыг хичээн хєдєлье” гэж єєртєє єгvvлэв.

Учир иймд тvvний урдаас хараад,

- Аги, та бил хоёр, vнэхээр азгvй хоёр оо. Гэсэн ч бухимдаад яахав. Энэ дэлхий ямагт ийм байхгvй! Би хамаг чадлаараа оролдъё яаж тус хvргэмээр байна бушуухан хэлж єгєєч,

- Юуны ємнє, Жавадын хойноос хєєцєлдєж, ямар гайд учирсныг мэдэх чухал байна гэж Ферох хэллээ. Мэиний тухайд гэвэл хvн явуулж ямар шуу байдалд байгаагий нь мэдэхийг хvсэвч, яаж ч болохгvй байлаа.

Эфет бодосхийн хэлсэн нь:

- Энэ чинь амархан шvv дээ, маргааш би бvгдийг мэдээд танд хэлээдэхье гэсэнд Ферох:

- Єнєєдєр, Исфаганд байгаа нэг нєхєртєє утас явуулж, нєгєє хvн сvvлийн vес юу хийж байгааг мэдээл гэсэн гэв.

Тэр хvн гэж дурсангуут Эфетийн бие битvvдээ євдєж уур дvрсхийлээ.

- За тэр яахав… эхлээд Жавадыгаа л бодъё гэвэл

- Жавадын явдал єчvvхэн ч саад хийхгvй. Хоёуланг хамтран гvйцэтгэнэ.

Єглєєний арван нэгэн цаг болж буй тул Ферох явахыг завдваас Эфет:

- Сууж бай. Та аав ээж хоёртой уулзаагvй шvv дээ гэжээ.

Тєдєлгvй зарц Р…эд-довлэг хєтлєн тэдний хойноос, Эфетийн ээж орж ирлээ. Тэр хоёр Фероход туйлаас баярласан билээ.

Баахан сууж, энэ тэрийг яриад Ферох явах болсонд, гурвуулаа хvvе яалаа гэж, хоол идээд явалгvй яахав гэцгээсэн бєгєєд,

Р…эд-довлэ хэлсэн нь:

- Бид хєгшдийг хуучин ёсоор амьдарч байгаа, европ ёс мэдэхгvй гэж таны бодож байгааг би мэдэж байна. Тэгвэл ч буруу шvv. Мнайд та єєрийнхєє гэрч байгаа юм шиг л хутга сэрээ барин сууж хоол идэн хvvрнэж болно гээд хvд хvд инээсэн учир Ферох арга буюу суухаар боллоо.

Хагас цагийн дараа хоол идэж дууссан боловч мєн суух хэрэг гарлаа.

Гагцхvv цагийн дараа_ Ферох чиний захиснын бушуухан гvйцэтгvvлж мэин юу болж байгааг маргааш, мэдээд хэлье гэсэн ам аваад гарч одлоо.

Тэндээс, Ахмед-Али-ханыд очихоор шуудангийн єртєє рvv явлаа.

Ахмед-Али-хан албандаа байж хэрэг бvтэв.

Тvvнийг хараад, Ахмед-Али-хан машид гайхав. Ферох Тегеранд байх учиртай гэж бодсон бєгєєд хайр амрагаасаа холдож яахин чадах вэ гэж гайхсан байлаа. Ингээд Ферохыг хараад гай дайрч гэж бодуут ямар хэргийн учир ирснийг шалгаан асуув.

Ферох, тvрvvчийн явдалд оролцсонд баярласнаа хэлээд, Ф…эс-сальтанэ хохиноо оргосныг яаж мэдсэн, хэрхэн булааж авсан, Жавадыг яасан зэргийг ярилаа.

- Миний тєлєє тэр хєєрхий хоргvй амьтныг зовооно гэхээс сууж болохгvй байна гэв.

Жавадыг, Ф…эс-сальтанэ гэртээ байлгаж буй гэх нь хаашаа юм, ер нь цагдаагийн газар шилжvvлээд лав шоронд хийлгээ буй заа гэж Ахмед- Али-хан хэлэв.

Ферох шорон гэхийг дуулуут давхийн цочиж хэлсэн нь:

- Жавад, ядуурал амсах нь

- Юу ч гэсэн одоохон цагдаагийн газраас асууя гээд утас руугаа очиж, цагдаагийн газар руу эрэгдээд, нэрс хєтлєгчийг дуудан, баривчлагдсын нэрсийн дансыг vзэж єгєєч, єчигдєр Жавад гэдэг хvнийг наана чинь хийв vv? Yзэж єгєєч гэж гуйлаа.

- Хэрэв тэнд байгаа бол бид одоо мэдье. Харин тvvнийг чєлєєлєх талаар бодох хэрэгтэй.

Хэдэн минутын дараа утас дуугарав. Ахмед-Али-хан харилцуурыг авч чагнаад, “Баярлалаа танд …Мерси…та сайн хvн юм” гээд Ферох руу эргэж ирээд:

- Жавад тэнд ирж, нэгдvгээр гянданд байна. Одоогоор байцаалгаагvй гэнэ.

Ферохын чихнээ: “нэгдvгээр гяндан” гэсэн vгс vнэхээрийн муухай сонсогдов. Жавадыг нэгдvгээр гянданд хорьдог хачин аа!

Чухамдаа Жавад энэ шоронд хоригдож гэхэд аюултай юм ер vгvй байлаа. Яагаад вэ гэвэл, энэ орон, нэгдvгээр шорондоо эрх чєлєєний хєдєлгєєнд оролцогчдыг хvртэл суулгаж, тvмэн янзаар тамлан, махчлан зовоодог байжээ.

Ферох энд удаан байж чадалгvй харьж бvгдийг бодохоор гэрийн зvг яарлаа.

Хорин наймдугаар бvлэг

БУЗАР БУЛАЙ АМЬТАД


Ферох дєрвєн цаг хир суугаад юу ч бодож олсонгvй. Жавадын буруу vгийг хуулиар батлаад єгье гээд дэвхцэвч энэ орны хууль гэгч ямар ч утга агуулгагvй билээ.

Тэр оройгоо олигтой юм бодож олсонгvй. Єглєє нь гэртээ Жавадыг шоронгоос суллах тєлєвлєгєє хийж суутал хар гивлvvртэй танихгvй хvvхэн хашааны хаалгаар гэнэт ороод ирлээ.

- Эфет ханум намайг тан руу явууллаа. Тэр эрхэм бvсгvй чинь гэртээ гэнэ. Харин бие нь тааруухан юм байх гэж тэр хэлэв.

Эл vгсийг сайхь хvvхэн удаан хэлснийг бодвол, цээжлэх гэж нилээд зовсон бололтой.

Энэхvv vгсийг сонссон Ферохын зvрх арай л дэлбэрсэнгvй. мэин євчтэй, Жавад шоронд байдаг. Мэин євдсєн, Жавад єєрийн мєрєєдєлт явдлаас болж баригджээ.

Тэрээр, бушуухан гэрээс гарч, цагдаагийн газар руу гvйлээ. Хууль бvсчилах, хvчирхийлэл хэрэглэх аливаа эрх бvхнийг гартаа атгасан энэхvv газар, Тегераны яг тєвд, Мейданы баруун талд бий.

Ферох, хорихын хашаанд оруулах уу, vгvй юу гэдгийг бодолгvй, хэдэн гудамж, Лалезар талбайг єнгєрч явахдаа хоёр хуяг талбайгаас баригдсан хvн чирч явааг ч vзээгvй байгааг бодоход, хажуугаас хvн цохиод авсан ч анзаарахгvй тийм бодол болчихсон шоронд хvрч ирлээ.

Энэ баригдсан хvнийг суллана гэж бодохоос Ферох баярласан боловч андуурчээ. Хуягуудын бууны жад чиглэсэн зvг тийш явах бєгєєд цаадуул нь ч заасан тийш нь алхжээ. Ферох анхааралтайяа харж Жавад явахыг гэнэт танив. Баригдсан єлбєгєр хvн vнэхээр Жавад байлаа.Тийм ээ, Жавад нь хєєрхий эрхэм Жавад нь явж байна. Ферох хашгирмаар санагдсан боловч хуягуудын анхаарал татахаас болгоомжилов. Жавад ч мєн юм хэлсэнгvй.

Хєєрхий Жавадыг шvvхийн байцаалт руу хvргэж яваа нь энэ байжээ. Ф…эс-сальтанэ дайран дээрэм хийсэн гэж тvvнийг мэдvvлсний учир шvvх ажээ. Перст хэргийг байцаахдаа шvvхэд гаднын хvнийг vл оруулах тул Ферох тэдний хойноос дагаад байж эс чадав.

Олон єдєр єнгєрлєє. Жавадыг гаргах аргаа бас л олоогvй байлаа. Жавадыг мєрдєгч рvv долоо хоногт гурван удаа аваачна.

Ийнхvv байсаар тvншийхээ хамт хvvхэн хулгай хийсэн Жавад гэгч хvн зургаан сарын харанхуйд суух зуу ташуурдуулахаар шийтгvvлснийг Ферох нэгэн сонингоос олж уншжээ. Ташуурдахыг олны ємнє гурван єдрийн дотор vзvvлнэ гэсэн байлаа.

Ферох энэхvv шийтгэл оноосон мєрдєгч шvvгч нартай дайралдах юм бол дорно ална гэж єєртєє мєчгєє авлаа.

Мєн єдєр хайж эрж байгаад зургадугаар мєрдєгч Жавадыг байцааж буй гэдгийг мэдэв. Дараагаар Жавадыг Али-Эшреф-Ханы ах байцааж байна гэдгийг бас мэдлээ.

“Ах дvv хоёр хvчирхийлэл муу санаагаараа нэг нь нєгєєгєєсєє давж гарах гэж мэрийж байна гэж Ферох хэлнэ. Ферох Али-Эшреф-ханыг одоогоор Тегеранд байгаа гэдгийг Исфаганд суугаа найзынхаа захидлаас мэдсэн боловч Жавадыг суллах талаар бvхнийгээ зоруилсан учраас єдий хvртэл тvvнтэй нэгийгээ vзэж амжаагvй байв. Али-Эшреф-Хан “ширэ” татаачин болсныг мэдэгсэн байна.

Хэрэв Эшреф ханы ах Жавадыг мєрдєн байцаагаад гэмгvй болхоыг тунгаан чєлєєлєхєєр болбол Али-Эшреф-ханаас єшєє авахаа болих vгvй юу гэж Эфетээс гуйхаар шийдлээ. Yvний тул Р…эд-довлэ-гийнх руу явлаа.

Эфет за тэгье хэмээн тохирлоо. Тэрээр Фероход л ашигтай байвал юуг ч тохиролцоход бэлэн аж.

Сэтгэл догдолсон Ферох бvсгvйн нинжин санаа элэгсэг байдалд баяр хvргэж гарыг vнслээ.

Хар тамхичид олдсоныгоо татдаг цаг харуй бvрий боллоо. Али-Эшреф-хан єдий vеэс хар тамхины аль нэг байшин руу явдгийг Ферох сайн мэдэх билээ. Иймд гэртээ яаруу очиж Чалэ-Мейдан сууцны тэрvvгээр явахдаа ємсдєг хуучирч элэгдсэн хамаг хувцсаа сольж ємсєєд Желаль-Абад талбайн хавилцаа байх Али-Эшреф-ханы гэрийн зvг одлоо. Тэнд очоод хаалганд ойрхон шиг хойш урагш алхлан хvлээх болов.

Хэдэн минутын дараа Али-Эшреф-хан мєн хувцсаа солид гарч явахуй Ферох хойноос нь даган алхсаар, дєрвєн эгнээ хєндлєн гудамжинд ирснийг бид нэгэнт мэдэх билээ.

“ “ “ “

Єдий хvртэл зогсон байсан Ферох одоо нєгєєх заваан сийрсэн дээр завилан суужээ.

- Али-Эшреф-хан та бvдvvлэг харанхуй гэдэггvй л юм бол вугий нь ч зэмлэж болшгvй дорой бvсгvйг бузарлаад дараагаар нь хvvхнээ урваа барьж бусад эрдэм боловсролтой хvн єчнєєн жилээр хvрч чадахгvй байгаа байр сууринд бэхжиж аваад тvvнийгээ адгийн муухайгаар гэрээсээ хєєн гаргажээ. Бvсгvй амьтныг хамгийн муухай амьдралд чулуудсан чинь ч багаадгvй байхаа. Тэгвэл одоо тэр хvvхэн тэнхээ орж аваад таны хийсэн ажлын хариуд єшєєгєє авах гэж байгаа байх. Тэр ажилд чинь би чадах чинээгээр тусалъя гэж ам алдсан юм гэдгийг танд дуулгах хэрэгтэй юм гэж vзэж байна.

Ферохын vг болгоныг анхааралтайяа чагнан суусан Али-Эшреф-хан гэнэт тачигнатал инээд алдаж:

- Эрхэм та ямар оронд амьдарч байгагаа бодолцоогvй юм шив дээ. Энд муухай явдал хийж нэр алдчихаад санаа зовдон хvн байна уу? Намайг занах шалтгаан ч олжээ дээ! Ха-ха-ха нэгдvгээрт хэрэв би юм хийсэн бол ганцаараа биш бусдын хийдгийг л хийсэн орчин ахуй тийм л байна шvv дээ! Хоёрдугаарт аз болоход таны ч гэсэн єєр хэний ч гарт ямар ч нотолгоо алга байна гэсэнд Ферох инээд алдаж:

- Ухаан чадлын оронд муу санаа ноёрхож хулгай тэнэгийн явдал гарсан, дарга болох хувьтай хvн бол аль нэгэн баян буюу эрдэмтний хvv байх хэрэгтэй гэсэн манай орны тухайд хэлсэн нэгдvгээр санааны чинь талаар таных бараг бруугvй гэж хэлэхэд бэлэн байна. та нарыг дураар нь дургиулж байгаа дотоод шатны хvмvvс энэ дарга нарыг єшєє авах гараараа нэгэн цагт л авчирна биз дээ. харин хоёрдугаар шалтгаан чинь нилээд сулдуухан болжээ. Таны єєрийн гараараа бичсэн vнэмлэх чинь чухал нотолгоо мєн. Энэ бол Шах-Бажи гэдэг эмгэнийд Эфетэд єгєєрэй гэж vлдээсэн захиа мєн.

Эл захиа бvтэн хэвээр vлсдэнийг сонсоод Али-Эшреф-хан баахан сандраад дорхиноо гайгvй бол тайван уужуу хэлсэн нь:

- Хvvе, юу ярьж байгаагаа жаахан бод, орчин тойрноо анхааралтай хар гэж зєвлємєєр байна гээд тачигнатал инээд алдсанаа нэмж хэлсэн нь: Таны ярьж буй зєв. Та яг Франц буюу Английн аль нэгэнд байгаа гэж саная. Энэ захиагаар та намайг хэрэгт хийнэ гэж санаа юу? за vгvй биз дээ! Энэ захиа ч гэсэн тvvнтэй адил зуун мянган захиа ч байлаа гэсэн яах ч vгvй бизээ. Тэгээд бас намайг шvv! Та ер нь юу бодоо вэ? Би байна аа, нэгдvгээрт сайн ах нар аа, хєдєлгєнє, хоёрдугаарт хэрэв энэ туслахгvй бол илvv хvч олж хєдєлгєх болно.

Али-Эшреф-ханы хэлсэн чин vнэн гэдгийг Ферох сэтгэлийн угаас мэдэж байлаа. Гэсэн ч тvvний нvvр царайны байдал энэхvv санаагаа vл итгэнэ.

- За vгvй дээ! Улс орон хичнээн ч дор орлоо гэсэн та нар vvнийг хууль бусаар хийж болох мэт шал дэмий юм бодож байна. Эхнэр авч тvvнийг vлэмж муухайгаар ашиглах тvvний дэмээр аяс байдал бий болгох саллаа ч гэсэн учир зvйг ололгvй гэрээсээ хєєж болох уу? Yгvй. Ємєєрєх хvнгvй ганцаар хvvхэнсэн бол та гомдол мэдvvлгий нь анзаарч vзэхээ болиг л дээ. Тэгтэл энэ хvvхэн чинь Тегеран хотоор бас л хvндэлж vздэг эцэг эхтэй бvсгvй шvv дээ. Ялангуяа тvvний эцгийг ямар эрхэм чухал хатагтай харж байдаг гэж санана… гэж Ферох дуун алдав.

- Али-Эшреф-ханын царайд ёстой сандрал мэдэгдэх шиг болоод

- За яахав би таныг ойлгож байна. Тэгээд та ер нь яалгах гэсэн юм бэ? гэж асуувал

Ферох хэлсэн нь:

- Надтай холбогдол бvхий хvмvvсийн нэг Ф…эс-сальтанэ ийн гомдол мэдvvлснээр ямар ч vнэдсгvй баривчлагдаж, шоронд хорогдоод цагдаа нарт байцаалгаж байна. Таны ах байцааж байна гэв.

Yvнийг сонсуут юун тухай яриа болж байгаагийн учрыг гадарласан Али-Эшреф-хан хариу єгсєн нь:

- Эрхэм таны тусын тулд миний ах хийж єгнє байх гэж горьдож байгаа бол дэмий шvv. Би тийм юм гуйж явахч vгvй. энэ хэргийг хєтєлж баригдсан хvн байцаах ажил єєрт нь ашигтай байдаг ч юмуу, яаж мэдэх вэ? гэлээ.

Yvнийг мэдэлгvй яахав Ф…эс-сальтанэ-гийн санаанд тохируулж баригдсан хvнийг зургаан сар хорьж, зуу ташуурдахаар заагаад дууссан та ах руугаа очоод уг явдлыг хянан vзэж тогтоолоо єєрчлєхийг шаардаач. Ямар ч зэмгvй хvнийг суллаг. Тэгвэл Эфет-Ханум ч тvvний аав ээж ч би ч таны урьдаас элдэв байдал гаргахгvй тайван байлгахыг амлая гэж Ферох хэлсэнд

- Али-Эшреф-хан бодосхийснээ:

- Таны хэлсэн чинь ямар ч боломжгvй. за хэлээд єгье гэхээ л больё гэв.

Эл учраас, Ферох тvvнийг гуйж гувшилгvй ийм хvнээс юм гуйх нэрээ бузарлаж буй явдал хэмээн vзэв.

Ухаанаа гартал уурлан гар зангидан єргєєд хашгирсан нь:

- Энэ залуу мєн тэнэг ээ, баячуултай тэмцэж болно гэж бодон толгойгоо эргvvлчихэж гэж байна.

Ферох харанхуй хашаан дундуур гvйж гудамжнаа гарла. Ахиад ямар ч найдвар vгvй болсон тул огт ухаагvй юм шиг болжээ.

“ “ “ “

Сvvлчийн гурван сарын турш Ферох ямар ч болтугай Миэний тухай мэдээ авсаар байлаа. Эмч нар хvч чармайж сэтгэлийн євчнийг арилгаж чадав.

Гэсэн ч бvрмєсєн эрvvл болоогvй. Манайхан надад итгэхгvй байна, алхах гишгэх бvрийг хянуурдаж байна, иймд одоогоор хоёулаа уулзаж болохгvй нь гэж Мэин мэдэгдсэн байна. гагцхvv Шекуфэ захиа зєєх тул тvvгээр дамжуулан мэдээ чимээ авалцаж болох байлаа.

Ферох энэ vес хайрт амрагаа мартчихсан бус уу, гэмээр л Жавадын явдлыг хєєцєлдлєє. Гэхдээ ямар ч юм хийлээ гэсэн ямар ч ашиг гарсангvй. Жавад гурван сарын турш харанхуй хатууд суув. Яалаа гэж? Энэхvv асуултанд хариугvй байлаа.

Ферох Али-Эшреф-хантай уулзаад буцаж ирснээ хашаан дотор Шекуфэ асрагчтайгаа ярилцан буйг харлаа.

Мєддєє харьж ирэхгvй нь гэж айж байсан Шекуфэ тvvнийг хараад баярлав. Ялангуяа ядуухан хувцсы нь их л гайхлаа.

- Нэг газар луу явах хэрэг гараад ийнхvv хувцаслав гэж Ферох учрыг гаргавал

- Єнєєдєр танд Мэин ханумын захиаг атгуулж амжихгvй гэж би бодож байлаа гээд єврєєсєє захиа гаргав.

“Хайрт Ферох минь. Аав ээж хоёрын бодол дэндvv охордон намайг ямар шуу хэцvv байдалд хvргэснийг чамдаа ярьж зvрхий чинь євтгєхєє болъё гэж чамд ам алдсан боловч одоо яах вэ хэлэхээс єєр яахав! Намайг тєгс шийдэд хvргэсэн шинэ явдлыг чамд бичихээр хамгийн сvvлчийнх ч байж магадгvй vзгээ авлаа.

Хонгор Ферох минь ээ! Єнєє єглєє аав, Жавадад гаргасан шигээ муухай ааштай миний єрєє рvv орж ирээд “Євчин чинь зvгээр болсон тул удахгvй хурим хийнэ” гэлээ Би дуугарсангvй. Тэгсэн цааш нь “Одоо хичнээн хvлээх вэ? нєгєєдєр орой агд болно. Дараа нь яахав дээ бурхны авралаар хоёр сарын дараа ч юм уу магадгvй жаахан эртхэн ч болж магадгvй хурим хийнэ дээ” гэж хэллээ.

Аавд юу ч хэлсэн нэмэргvй байлаа. Yхэр шиг зєрєєд байгаа хvн юу хариулах вэ? Би хичнээн мєргєж гуйж уйлж тэгэхээр барахгvй удаан євдлєє ч аавд юу ч бодогдуулсангvй. Аав “дуугvй байна за” гэж байгаа юм байлгvй гэж бодоод инээвхийлэн “Зєв охин чинь! Ухаан бvрэн эргэж ирсэн шиг харагдаж байна. Энэ євчин чамд ингэж ухаан оруулчихна гэж мэдсэн бол тvрvvн євдєхгvй яаваа” гэж би мєргєх байсан гэж байна.

Аавыг одоход намайг ямар шуу байдалтай хоцорсон гэж санана. Шивэгчин орж ирээд “ханум хvнтэй суух нь биднээр платье оёулж хєлс єгєх нь ашгvй минь” гэсэн. Би юу ч хэлсэнгvй. Яагаад тэр билээ мэдэж байна уу? Бvдvvлэг харанхуйдаа ухааншvй болсон улс гэж би vзсэн.

Ферох, Ферохоо яах вэ? Бод л доо, би чам дээр єчvvхэн зуур ч очиж сэтгэлийн дотрохио хэлж чадахгvй байна! Миний эхцvvхэн байгааг хэрэв чи мэдсэн бол буянтай сэтгэл чинь тэсэж чадахгvй эмзэглэх бизээ. Тэгээд ч би vvнийг хvсэхгvй байна.

Эрхэм хайрт Ферох минь! Тийм vед єєрийгєє гэтэлгэх зам надад алга. Би чамаас єєр хэнтэй ч суусан байж таарахгvй.

Тэгэхэд эд нар vvнээс зєрєєд байна. намайг vхэл рvv тvлхэж байна шvv дээ. Надад єдєх хугацаа бага л vлдсэн шиг байна. Ферох оо чи бид хоёр нєгєє ертєнцєд л уулзах юм шиг бодогдох болж. Энэ ертєнцєд найдвар алга.

Намайгаа март даа Ферох минь. Чи єєр хvн олж жаргалаа эдэлнэ биз. Чамдаа сэтгэл дvvрэн итгэлтэйгээр vхнэ гэдгийг чи мэднэ биз дээ.

Гаднах байдлаараа надад хайртай vрийн ачийг горвдож байгаа юм шиг атлаа эдэн шиг хатуу сэтгэлтэй хайр найргvй хvмvvс алга аа. Yнэн хэрэг дээрээ миний аз жаргалыг єчvvхэн зуур ч бодъё гэхгvй байна. Тэгтэл би буруугvй юу хийж байгаагийнхаа учрыг мэдэхгvй байна гээд л єнгєрvvлээд байна.

Эцсийн эгшнийг хvртэл чамд хайртай агсан

Мэин чинь” гэжээ.

Арчаагvй байдал та бvрээс нь давшилж хvнд байдалд ороод Ферох єєртєє єгvvлсэн нь:

“Мэин амиа хороохыг бодож Жавад ташуурдуулж байдаг. Тэгвэл надад амьд яьах хэрэг байна уу? Бас амиа хорлоё” гэтэл “Yгvй амьд яв! Чи энэ булайнуудаас єшєєгєє авах ёстой, чи муу санаатангуудыг хvvлэх учиртай” гэж дотоод сэтгэл шивнлээ.

“Єшєє авах” гэж давтан хэлбэл тун сайхан санагдлаа. Ферох баахан тайвширснаа ингэж тvгшин цухалдаад одоо юу ч бичиж чадахгvй нь. Харин чи маргааш єглєє ороод ирэ би биччихээд байж байя. Одоо тийшээ очоод “Бvv цухалд найдлагаа бvv орхи аврагдах хувь заяа байж мэднэ” гээд амаар хэлчих гэж Шекуфэг гуйжээ.

Шекуфэг одохуйд Ферох хувцсаа сольж ємсєєд гэрээс гаолаа. Yдийн зургаан цаг болжээ. Завсарлах цаг нэгэнт болсон тул Тегераны морин цагдаа ийш тийш холхисон байв. Ала-эд-довлэ-д хvн цєєвтєр тул Ферох тvvгээр оролгvй єнгєрчихье гэснээ гэрээ бас бодосхийн Ала-эд-довлэйн зvг эргэж бодол болон толгой дарж Тупхану талбай тийш алхаллаа.

Бодолдоо дарагдаж юу хийхээ мэдэхгvй яваа энэ залуу, аливаа найдвар алдсан тул

Би Жавадыг энэ хэрэгт юунд татаж оролцуулав. Яаж аваръя даа байз? Гэж амандаа ярьж явтал мєр дээр нь хvн аяархан гараа тавив. Эргэж харвал дэгжин хувцасласан залуу хvн зогсож байлаа.

Хорин есдvгээр бvлэг

ГУРАВ ДАХЬ УЧРАА


Одоо бид уншигч та нєхдийн зєвшєєрєлтэйгээр уулзалгvй удсан эл романы нилээн чухал хоёр хvнээ эргэж санасугай. Сиавуш”Мирза МохаммедТаги хоёр шvv дээ.

Бид Мохаммед-тагийг шархдаж ухаан алдсан Сиавушаа vvрээд гэрийн зvг явсан яг тэр vес орхисон билээ.

Тэрээр цагдаа дайралдаж юун хvн явж байна. Юу болов гэж дуудна, хэмээн тэр болгон санаа зоволтгvй алхжээ. Хэрэв тэгвэл чулуу мєргvvлээд хєлєє шалбалчихсан эзнээ авч явна гэж л хэлэх байсан буйзаа. Замд зєєврийн тэрэг эс тааралдаж Сиавушийг бvтэн цаг vvр ч явлаа. Ийнхvv алхсаар vvдэндээ хvрч тогшив. Євгєн хаалгач хайсыг онгойлгож, Мохаммед-Тагиийн нуруун дэээр яваа залуу эзнийг хараад гайхаш тасран хашгирахыг завдвал Мохаммед-Таги тvvнийг хараан:

- Дуугvй бай! Мэдээгvй юм шиг л байгаарай. Тэгэхгvй бол эзэн чамайг хєєж явуулна шvv гэв.

Мохаммед-Таги худал хэлээгvй аягvй бол Сиавуш аавдаа муулаад хєєлгvvлнэ гэдгийг євгєн ухаарлаа. Учир иймд юу ч ярихгvй гэж амлав.

- Чийдэн асаа гэж Мохаммед-Таги тушаав. Тэгээд тvvнийгээ шалгvй содон байшин мэт єчvvхэн газарт оруулав.

Мохаммед-Таги хvйтэн ус авч Сиавушийн шархыг угаав. Шарх бага хєнгєн боловч цус их гоожиж Сиавуш ухаан алджээ.

Бага багаар засарсаар нvдээ нээлээ.

Дээрээс тонгойсон Мохаммед-Таги хаалгач хоёрыг хараад Сиавуш анхандаа учрыг олоогvй бєгєєд дараагаар нь саяхны явдал санаанд орж асуусан нь

- Намайг юунд энд оруулав?

- Дотогшоо орж болохгvй байлаа. Тэнд мэдэгдvvлэхгvйн тул эхлээд шархы чинь боох хэрэгтэй байлаа шvv дээ.

- Сайн байна одоо тийшээ оръё гэвэл Мохаммед-Таги тvvнийг мєн vvрч дотогш єрєєнд нь хvргээд чихэнд нь

- За ингээд орондоо ороорой. Маргааш єглєє ташаан дээр том булдруу гарчихаж гэж хэлнэ биз гэлээ.

Сиавуш ганц ч vг дуугаралгvй шатаар єгсєєд хана тvшин єрєєгєє чиглэн гудмаар гэлдрэв.

Мохаммед-Таги эргэж гэрийн зvг одов. Гэр нь хоёр зуугаадхан алхмын цаана буй!

Єглєєгvvр Сивауш жаахан халуурав. Охин дvvгээс нь илvv хайртай аав ээж хоёр их л сандарч тэвдэв. Сиавуш-Мирза хєлд л идээтэй юм гарав, энэ юу ч биш хэмээв. Домчийн шидэд итгэх хєєрхий ээж аливаа євчин болоход Ненэ-Кальсум жороор хоол хийв.

- Хvv халуурч хавдар нь ихсэв! Гэлээ.

Иймд хак-е шир хvлхvvлэхээр аж ахуй хариуцагчийг мухлаг руу бушуухан илгээв. Мєн шинэ нимбэг Шир-е-хешт єгвєл халууны нь авчихна гэв.

Сиавуш дуугvй байхаас єєр аргагvй байь. Сиавуш авчирч єгсєн бvхнийг ууж идлээ. Уншигч та нєхєд Шах-зэдэ Ф…эс-сальтанэтэй нэгэн клубт уулзаж хvvгийн ташаанд идээ буглаад муухан байна гэж хэлж байсныг санах бизээ.

Хоёр єдєр єнгєрєхєд Сиавушийн шарх анив. Иймд дахин завхармаар санагдаж Мохаммед-Тагийг дуудаж хэлсэн нь:

- Би Эфетийг санаад байна. Тэднийд очилгvй удлаа гэсэнд Мохаммед-Таги “Манай эзэгн чинь юу болчихов оо, уржигдар тэднийд очсон. Тэгэхэд бvvр матрчихаж байгаа юм шиг “удлаа” гэж байна. хэрэв хувь заяа нь тvvнийг очуулахгvй бол шууд vхэх нь ээ” гэж гайхав.

Тэрээр эзний тэнэг мунхгийг лавшруулж дээд чинээнд нь хvргэе vнэндээ надад мєнгє нь л хэрэгтэй юм шvv гэж лалын бурхнаас гуйсан байхад эзэн єнєєдєр Нахид-ханумын руу явъяа. Дахин очих тухайгаа тохиролцъё гэсэн байжээ.

Орой нь зарц нь эзэндээ:

- Таныг vархдуулсан тэр газар чинь бас єєр явдал гарчээ. харин гэрээсээ зугтсан байна. Тэднийд оронгуут Нахид-ханум миний захан дээрээс шvvрч аваад

“Тавихгvй чамайг чи цэврvv шиг охины минь яачихав Хааш нь аваад явчихав? Олигтойхон хэлээд аль Мажур ханумынхаам далан туманаар худалдаж авсан. Тэгэхэд чи аваад явчихаж” гэжээ.

Тун их гайхлаа, миний энэхvv байдлыг хараад vнэхээр юу ч мэдэхгvй байгааг минь ойлголоо. Биднийг тэндээс гарснаас хойш нэг цэргийн дарга цагдаагийн хамт ирээд Ризэг ч аваад явжээ. Эфет алга болоод тэр єдрєєс хойш vзэгдэхээ байсан нэгэн. “Хажуу хамрынхаа байшингаар эрсэн юм байх. Ор сураг гаргаагvй” гэж ярьж байна! Тэгэхэд нь: Би “энэ явдалд намайг оролцсон гэж бодоо юу? Хэт муйхар бодож байна аа. Би тийм ажил хийдэг биш тэр мэтийн хvvхнийг гэртээ авч байх ч vгvй" г”лээ. Тэр авгай vнэн ярьж байна гэж санаад таг дуугvй боллоо. Тэгэхээр нь би аятайхан баймаар санагдаад “Манай эзэн тэр оройн явдалд чинв тун сайхан сэтгэл дvvрэн байсан ялангуяа та аятайхан угтаж авсан болохоор дахин энд ирмээр л байна гэнэ. Эфет байхгvй бол эзэн ирэхгvй гэх байх гэж бvv бодоорой сэтгэлд нь таарвал, єєр хvvхэн рvv харах л байх гээд орхисон чинь “Манай эд нар хvслий нь татахгvй бол айлынхаа нэг бvсгvйг аваад ирье. Танай эзэн аятайхан залуу. Би тус хvргэмээр л байна гэсэн” гэхэд нь Сиавуш-Мирза уурлаж:

- Эфетийг хавирмаар байна. Тэрнийг байхгvй бол тийшээ яваад вугаа хийх вэ? гэсэнд Мохаммед-Таги:

- Би vvнийг танд хэлье гэсэндээ л хэлж байгаа юм шvv. Тэрнээс биш тэнд та бид хоёрын санаанд таарч хvслийг хангах тийм хvvхэн байхгvй гэдгийг мэднэ.

Толгойгий нь эргvvлэхийн тул манай эзэн єнєєдєх ч магадгvй ирнэ шvv гэж хэллээ.

Сиавуш-Мирза тачигнатал инээгээд дараагаар нь баахан гутрангуй

- За тийм байж хамаг юм бvтсэнгvй. Чи єєр газар эрэх юм биш vv? Гэсэнд Мохаммед-Таги мэхэсхийж

- Манайхтай айл байсан нэгэн хvvхнийх рvv одоохон явлаа гэв.

Мохаммед-Таги орой гэртээ ирээд Мухтар эс-сальтанэ—ийн талбай дахь нэгэн байшинд Сиавушийг дагуулан ирэв. Ашгvй аз болж, тэнд юм болсонгvй, шарх сорви олсонгvй. Энэ vеэс Сиавуш-Мирза энэ “ажлаар” хєєцєлддєг болжээ. Долоо хоногт гурваас дєрвєн удаа эдгээр “Эмсийн байшинг” хэснэ. Заримдаа дан баячуул айлчлан ирдэг, доктор Лалезаре-гийнд ч очдог байлаа. Нас залуу чи vvгээрээ далимдуулан:

- Залуу бие аливаа євчнийг ялан дийлнэ гэх ажээ.

Сиавушийн эцэг тvvний эмчилгээг Ф…эс-сальтанэд ярихдаа “Арв тvмний тусын тулд хийсэн лаборатори, эм хийснээ шалгаж” байгаа мэтээр ярьжээ. Эм гэж Сиавушийн гадуур дотуур хэрэглэж буй олныг хэлсэн бєгєєд лаборатори гэж Сиавушийн гэрээр хэлэгэж буй хамаг байдгаа угаадаг зvйлийг хэлжээ. Онцын шалтгаангvй бол хэн ч гэсэн ийнхvv єчнєєн ажил болгохгvй нь илт байтал эцэг нь vvнийг ардын тєлєє “зvтгэхийн” учир хийж байгаа зvйл болгон ярьж билээ.

Эмчилгээ гурван сар vргэлжлэв.

Энэ завсар аав хvvгээ хэлэнтээ дуудаж гэрлvvлэх тухай ярьжээ. Ингэх болгонд Сиавуш бушуухан далд орж аавдаа ягшуулж уйдсанаа “єгєєштэй газраар” сэлгvvцэн гаргахыг хичээнэ.

Нэгэнтээ Шахзадэ К. Хэлсэн нь:

- Кумын замд манай Мэинийг хулгай авчихжээ. Ингэхлээр бидний хамаг юм нураад уначихлаа. Хэрэв Мэин олдохгvй бол хурим хийх аргагvй, хvvхний хєрєнгє тvvний євєрт орохоо болино гэж хэлжээ. Сиавушийн эцэг:

- Сахиус минь бурхан минь биднийгээ энэрэлгvй яаж орхих вэ дээ, Мэин олдсон. Харин євчтэй байгаа. Хулгайд авахуулж, алахаар айлгаснаас болж гэж ярилцах вм гэж бас хэлжээ. Сиавуш Мухтар эс сальтанэ-ийн талбай шєнийн талбай Кажаруудын гудамжны сайхан хvvхнvvдтэй зугаацах болсон учир Мэиний тухай бодол тvvний толгойд єчvvхэн ч эс оржээ.

Ингээд Шахзадэ К, Сиавушийг дуудаж, нєгєєдрийн маргааш, сvй тавьж агд зvс vзэлцvvлнэ гэжээ.

Тэгэхэд Сиавуш, энэ єдрийн эл мэдээг єчvvхэн ч анзаарсангvй, гагцхvv:

- Сайн байна гэжээ.

Ааваа орхиод сэлгvvцэхээр шийдэж, Вервазэ чєлєєн тийш яралгvй явсаар, больницын гудамж, Тупханэ талбайг єнгєрєєд, Ала-эд-довлэ тийш эргvvт энэ гудамжаараа єгслєє.

Борж-Нуш чєлєє хvрээд, сэтгэл гижигдсэн хоёр армян бvсгvйг гэнэт харав.

“Эдний хойноос алхвал гэм болохгvй биз” гэж Сиавуш єєртєє хэлэв.

Ингээд тэнэд рvv ирж, аав нь Медрессэ-д албадан суулгаж байсан тэр vед тогтоосон хэдэн франц vгээ хойноос нь хэлээд хоёр бvсгvй дуулсан шинжгvйд Сиавуш аса их гайхаж, мєн єєртєє хэлсэн нь:

“Миний алба, хэргэмийг мэдэхгvй болохоороо ингэлгvй яахав. Тэгээгvйсэн бол яагаад хариу хэлэхгvй байхав?

Сиавуш-Мирза сайхь хоёр бvсгvйг Борж Нушин адаг хvртэл буюу замын уулзвар хvртэл дагаад, гомдонгуй єгvvлсэн нь:

- Ямар зєрvvд армянууд вэ… Задгай яваа хvvхнvvд лав эрээ цээргvй байх болно гэж бодсон юмсан… Тэгсэн харин ганц ч vг хэлэлгvй явчихлаа.

Дараагаар нь Ала-эд-довлэ рvv алхаж яг очтол Ферох хажуугаар нь толгой гудайн дуугvй єнгєрчээ.

Сиавуш, тvvнтэй хэдийнээс уулзахыг мєрєєдєвч гурван сар дайралдаагvй, бас хаягий нь мэддэггvй бєйлаа. Тээр нэг аймшигтай vед Ферох ч юм хэлээгvй, Сиавуш-Мирза хаягаа єгєхийг мартсан билээ.

Ферохыг хараад, нийслэлийн нагна залуугийн цунцгар царай нь бахдан баярласан харагдав.Гvйцэж очоод мєр дээр нь гараа тавиваас цаадахь залуу толгой єргєж, хvvш гэв.

Жирийн байдлаар мэнд амраа мэдэлцсэний дараа, “таны єчvvхэн мєхєс зарц чинь…” … “бурхан єршєє, та бие эрvvл шив дээ…”, “уулзалдахгvй юм”… “муу эрий чинь Хезрет-э валийн хатуу гар дайрсан” … “муу дээр муу нэмсэн” гэлцсэнээ, Сиавуш-Мирза!

- Та намайг мартсан байна. Хаягий чинь мэдэхгvйдээ, таны нэр хvндийг єргємжилж чадахгvй байна. Бас тэгээд, тантай уулзъя гэхнээ ямар газар алба хаадгийг мэдсэнгvй гэсэнд:

- Аливаа хулгнайч, хумслаачин шавхруунууд цугларсан энэ албан байгууллагуудад чинь би ажил хийдэггvй шvv дээ. Би тийм зуун газар, мянган орон тоо байлаа ч эрх чєлєєт биеэ зvтгvvлэхгvй. Би гадаа гудамжинд л явна… хэрэв надад тус хvргэмээр байгаа бол дуртай цагтаа надаас тусламж гуйж болно гэж Ферох хариу єчив.

- Айсандаа болоод тэр шєнє хаягаа єгєхийг мартжээ. Мєхєс миний гэр Казвин чєлєєнд байдаг. Миний аавыг К… гэдэг. Хvн бvхэн танина, та олоод очиж болно. Энэ ч яахав хожим л болно биз гээд Ферохын гараас хєтлєн одоо хоёулаа, “лалезар” кофед очиж сууж жаахан ярилцъя гэж нэмэн єгvvллээ.

Ферох, энэ мэт хээнцрvvдээс ямагт булзаж явдаг атлаа энэ удаа Сиавушийг яв гэж хэлэмгvй санагдлаа. Тэгээд: “Yvнтэй сууж ярилцвал жаахан, дотор онгойж, уужирч мэднэ” гэж боджээ.

Тэр хоёр, одоо “Роушанай” хэмээх хэвлэх vйлдвэр байгаа Лалезар дахь кофе руу явав. Зургаан цаг хагас болжээ. Тэр vед Тегеран хотын захиргаа, зуу хvрэхгvй гудамж услагчидтай байсан бєгєєд хэдий чинээн хэцvv байлаа ч гэсэн Лалезар чєлєєг усалж буй дvр vзvvлээд байж чаддаг байжээ.

Тоос дарагдаж агаар сэрvvн, тунгалаг болсон байна. Хоёр залуу, эмийн эс-сальтанэ гудамжийг єнгєрєєд, Лалезарын ємнєд хэсэг хvрээд, кофед оров. Цэцэрлэгийн энд тэндгvй буй эл кофед олон хvн зайрмаг, палудэ иднэ.

Тэр хоёр нэгэн єнцєгт усан vзмийн бутны дэргэдэх цагаанаар будсан сандал дээр сууж зайрмаг гуйв.

Сиавуш, нэгэн юманд санаа зовж барайн буй. Ферохын царайг ажиж, бодол болон суугаагийн учрыг асуув.

Тэгээд сайхь залуу, баячуул эзэд хvvгээ дэвэргэхийн адил єєрийн тухай єгvvлж, онгирч эхлэв.Нэгэнтэйгvvр, єндєр албатай эцгийн эдлэн хєрєгийн тухай хичнээн сvvх, суман тэрэгтэй, жvчээндээ хичнээн морьтойгоо єгvvлж, нєгєєтэйгvvр олон талын эрдэмтэй болохоо гаргаж, нууцын ухааныг мэддэгээ ярьж байснаа, нийгмийн ухаан судлал руу орж, ёстой уран зохиолч хєгжмийн ухаанд нэвтэрхий гэж биеэ магтаж агсан сэжиг бvхий зохиолчдыг олонтаа дурсан санаж, гэтэл тэр vес зохиолчид бие биесийн зохиолыг хумслах, хєгжмийн талаар бага мэдэж, “Бейяте Шираз” “Абу Эта” мэт сайхан дуунуудыг хvртэл мэддэггvй байлаа. Кант, Карл, Маркс, Дарвийн мэтийн нэрсийг шvргvvлж байв. Бовдоос сонин сэтгvvлд дайралдсан буй заа.

Дараагаар нь эцгийн их хєрєнгє зоорь, мєн єєрийн зугаа цэнгэлийг ярин байснаа, цуутай годгонуур хvvхэн Э---д сэтгэлтэй болсноо, тvvнээс болж хэдэн єдрийн дотор гурван зуун туман vрснээ ярив. Yvндээ ер юм бодсон шинжгvй байв. Нэгэн дарга, Хорасанд байхдаа, аз муутай ард тvмний сан хємрєгєєс хулган авсан мєнгєнєєсєє нэгэн янханд шєнийн тавин тєгрєг єгч байсан юм гэнэ билээ гэдэг шиг байжээ.

Ферох хааяа толгой сэгсэрч ихэнхдээ дуугvй сууна. Ийм байсаар ядарч, тийм их хєрєнгєтэй хvн гэрлэхгvй яахав гэвэл, Сиавуш даруй єлгєн авч:

- Эхнэр аваад яах юм бэ? Насан турш нэгэ хvvхэнтэй холбогдон гэж vv? Тийм их хєрєнгє зоорь байхад, амжуулж л байгаагаас хойш аль болох олон хvvхнийг татан дагуулах ёстой гэв.

Ичих нvvргvй тэнэг амьтны ярианаас хагацахын мєн болж, Ферох явахаар болж байснаа дуугvй болов? Сиавуш єєрийгєє магтан ярьж байснаа, гэнэт:

- Аав намайг гэрлэ гээд суулгадаггvй ээ, нєгєєдрийн маргааш зvсээ vзэлцэнэ. Та ирнэ биз дээ? Тэгээрэй!

Нєгєєдрийн маргааш гэхийг сонсоод Ферох аягvй боллоо.

“Энэ мондид чинь Мэинийг єгч байгаа юм биш vv?” гэж єєрєєсєє асууснаа аягvй болсоноо мэдэгдэлгvй:

- Хэнтэй суухаа хэлэв vv, vгvй юу? гэж асуувал, Сиавуш тун тайван:

- Ф…эс-сальатнэ гуайн охинтой биднийг нийлсний дараа манай хєрєнгє мєнгє хоёр дахни ихэснэ гэж аав надад ярилаа. Ингээд би гэдэг чинь наргих юмтай болж байгаа юмаа.

Хайрт хvvхэн Мэинтэй нь суусан нэрийдлээр, сvйний нь мєнгєєр бусадтай завхрах гэсэн энэхvv булай амыг хороох буюу насан турш санаж явуулахын тул толгой руу нь уохиод авмаар санагдана. Гэсэн ч Ферох: “Тэгж галзуураад яахав! Ер нь юу ярьдаг этгээд вэ? Эцсий нт хvрэл сонсоё” гэж биеэ барьжээ. Тэгээд тэвчингvй:

- Yнэхээрийн нийлсэн хосоо гэтэл Сиавуш их л додигор:

- Хэн нєхєр, хэн бэр болохыг мэдэж байгаа болохоор зvс vзэлцэх ёслол дээр ирнэ биз дээ, дараа нь хуриманд хvрэлцэн ирж, биднийгээ баярлуулна биз гэсэнд Ферох,

- Тэр ёслолд чинь ирж яадахгvй єршєєгєєрэй, харин хуриманд чинь ирж, санааны баяраа дэвшvvлнэ.

Албадаад хэрэггvй, Ферох зvс vзэлцэх ёслолд ирэгvй гэж мэдээд vvн тухай дахин ярилгvй тvрvvчийн яриагаа vргэлжлvvлэн: Шени чєлєєнд байдаг нэгэн хvvхний гоё гангахыг, Шахриод суудаг єєр нэг хvvхний биеийн намбыг бvр сvvлд нь Тегеран хотноо дэлгэрч буй дуурийн нэгэн композиторын хэлсэн “залуусын хайр дурлал” би нєхдєє тэгэв, тэд намайг ингэв гэж завхуул эрсийн єєр бас нэг яриаг ярилаа.

Толгой нь євдєж зовсон Ферох найман цагт нэгэн хvнтэй уулзах учиртай явлаа гэж хэлээд босов.

- Удахгvй уулзамц гэж Сиавуш хэлэв.

Ферох за гэж толгой дохиод Кофегоос гарч гэрийн зvг одлоо.

Тvvнд шинэ нэгэн бодол тєржээ. Гарах замыг оллоо?

Гучдугаар бvлэг

СААР ХYНДЭЛДГИЙН ТОД БАРИМТ


Ферох гэртээ харингуутаа, єрєєндєє оров. Бодол болж баахан хэвтсэнээ, бичгийн ширээ рvv очиж нэгэн ширхэг цаас авч захиа бичив.

Сиавушийг аварснаа, тус хvргэсний ачийг хариуулуулах хэрэгтэй vеэ хэлээрэй гэж Сиавуш єєрєє хэлсний нв дурсмаар санагдах учир тvvнд захиа бичихээр шийдэв.

Бичиж дуусаад, энд тэнд нь зарим нэг зvйлийг засаад, хvнд дуулдахаар уншсан нь:

“Дєнгєж vерхэж эхэлж байгаа атлаа, таниас тусламж гуйх гэж байгаа минь тун санамсаргvй хачин санагдана байх. Гэсэн ч энэ явдал надад онцын чухал хэрэгтэй байна. Бас тэр аймшигт орой хэрэгтэй цагтаа юм гуйгаарай, тус хvргэн шvv гэж байсан болохоор, эрхэм Сиавуш-Мирза, танаас бид дараахь зvйлийг гуймаар байна. юу гэвэл, нэгдvгээрт, би vеэл эмэгтэй дvv Мэиндээ их сэтгэлтэй хvн. Тйимд чи тvvнтэй ханилахгvй гээч. Тэгвэл би тангы ямагт хvндэтгэж явбал зохих ивээл єршєєл гэж vзэж явна. Хоёрдугаарт, тэрvvнтэй ханилан суух хvсэлгvйгээ, таны аав, мэиний аав хоёрын бодсон шигээр нийлэх боломжгvйн тухай аль болох тvргэн мэдэгдвэл сайн байна.

Таны хvлцэнгvй зарцын чинь энэхvv гуйлт эхлээд харахад тун хачин тавтиргvй мэт санагдах нь маргаангvй. Гэсэн ч сайн анхаарч бодоод vзвэл, чин vнэнч, их хайр сэтгэлийн тухай яриа гарч байна. Хэрэв та Мэин бид хоёрын талаар сураг тавиад, миний жинхэнэ найз л мєн бол ёсоор бололцох хоёр гэж та vзэх болно, vгvй бол намайг солио туссан хvн гэх билээ.

Таныг сайн найзаа гэж хvндэтгэдэг Ферох Дегиг чинь бичив” гэжээ:

Ферох зурвасаа дугтуйлж наагаад єглєєгvvр явуулахаар ширээн дээр тавив. Дараагаар нь маргааш Мэинд хvргэх захиа авахаар Шекуфэ ирэхийг санаж, єєр нэгэн захиаг бичсэн нь:

“Миний амраг хонгор оо! Сvvлчийнх байх шvv гэж явуулсан єчигдрийн зурвасы чинь авсан. Тийнхvv уйлна гэдэг бие муугийнх байхаас єєр яахав гэж бодож байна. Миний хонгор оо, єчнєєн жил єчнєєн зовсны дараа, хvний амьдрал, хvн єєрєє аягvй болно гэдгийг би ойлгож байна.

Хонгор минь, бид хоёр хамтран амьдрах учиртай юм бол гурван сарын ємнє болсон, чи бидний цаашдын маьдралтай нягт холбоо єvхий нэгэн зvйлийг чамд яръя даа.

Гурван сарын ємнє Э… байшинд ирсэн нэгэн залуу эр, согтуу цэргийн биед халдсан. Тэгтэл цэрэг цаадахь залуугийн духанд гар буу тулгажээ. Жаахан л удсан бол амиа алдах байжээ. Гэтэл ашгvй, яг энэ vесээр нь єєр нэг залуу эр энэхvv гудамжаар явж байгаад эл байшинд орж, таалал тєгсєж мэдэх агсан залууг аварчээ.

Согтуу цэргийг буудаж ална гээд байсан хvн нь чиний алсын чинь хань Сиавуш-Мирза, тvvний амийг аварсан хvн нь чамайг хязгааргvй хайрладаг хvн буюу би байсан юмаа. Чи одоо миний юу хэлхийг тааварлаж байгаа бол уу? Сиавуш миний тєлєє амиа єгєх ёстой хvн_ Єчигдєр аз болоход чиний бичсэнийг сана бодож яая даа байз гэж бодож яваад тvvнтэй дайралдав. Надад аятайхан ааштай, их зєєлєн байв. Тэгэхээр нь би захиа бичихээр шийдэж, чамтай суухаасаа татгалз, аавдаа мєн чиний эцэгт хурим хийхгvй гэж хэл гэж шаардав.

ЭРхэм ээ энэ байдал, бидэнд бага зэрэг найдвар тєрvvлнэ гэдгийг чи ойлгож байгаа биз. Хэрэв, Сиавуш-Мирза биеэсээ зайлуулбал, аав чинь єєр хvн олж, чамайг суулгєах гэж бэлтгэсээр байтал удна. Ингэхэд надад амжих зай гарч, ямар нэг аргаар, санасандаа хvчр мэднэ. Чи минийх болно. Хайрт минь найздаа! Амрагийн тэнгэр минь сэтгэлтэй хоёрыгоо орхилгvй тусална биз.

Чинийхээ бойв, мутар юуг сэтгэлдээ vнссэн Ферох Дегиг” гэжээ.

Ферох ийнхvv бичээд баахан тайвширав. Захиаг уншаад Сиавуш зvгээр суухгvй Мэин бид хоёрт тус хvргэн байх гэсэн санаа тvvнийг хєнжєєлєє. Орондоо орж хэвтээд удтал бодон байснаа, их л бєх унтлаа. Хэрэв шийдэж чадвал зарим нэг найдлага байна гэж бодогдуулах єєр нэгэн асуудал тvvнийг эзэгнэнхэн буй нь Жавадыгаа жрийн байдлаас багагvй бодсоных бизээ.

Тэрээр єглєєний зургаан цаг хагаст босож Шекуфэг ирэхэд цай ууж суусан ажээ. Ферох тvvнийг инээвхийн угтаж захидлаа єгєєд, Мэиний бие хир зэрэг байгааг мэдээд ирнэ биз дээ гэв. Мэиний зvс царай онцын гунигтай харагдаагvй тул Ферох ч мєн баярлав. Дараагаар нь аавынхаа євгєн зарцыг дуудаж ирvvлж, Сиавуш-Мирзагийнхийг нарийн тодорхой зааж єгєєд тvргэн хvргэх захиа гардуулав.

Зарц Баба Гейдар Фероход зарагдах vнэнээс хvсэх тул эзний хэлснийг гvйцэтгхэээр тавхай гялалзуулан одлоо.

- Та намайг хєгшин гэж бvv чамлаарай. Цагийн дараа эргээд ирсэн байх байхаа гэжээ.

Ферох ганцаар vлдэж, єрєєн дотуураа бодол болон хойш урагш хэрэн алхаж байснаа хувцаслаад гадагшаа гарав.

“Хэрэв Сиавуш, нийцсэн хариу єгвєл Мэиний тєлєє санаа зоволтгvй болж, хамаг хvчээ Жавадад зориулъяа” гэж шийдлээ.

За хєєрхий Жавад нэгэнт гурван сар буюу бvтэн ер хоног сууж байна. Хэдийнээ ер хоног єнгєрчихєєд байхад Ферох Жавадыг суллах талаар юу ч хийж чадахгvй сууна гэж бодуут, уур бадран энэ дэлхийд хvний хийж явсан бvхнийг холин хутгах гэсэн шиг галзуурсан мэтээр газар дэвхцэв. “Харанхуй хатууд ер хоног сууж байна. Зургаан сар, зуун ташуур дутуу” гэсэн vгс чихнээ дуулдах шиг болж, ташуур гэж бодуут зvрх нь євдлєє.

Ферох хоёр цаг гудамжаар тэнэв. Тvvний яьсан газраар хvн цєєвтєр байв. Єдий vед, Тегераны ємнєд хэгийн олон чєлєє талбайд л хvнтэйн учир шуугиантай байна. Тэнд хараалцан, худалдаачид баяжиж байгаагийн улмаас маргацгаана! Морины vнэнээс болоод хэрэлдэх бєгєєд цуван єнгєрч буй олон тэмээ, илжиг ширгэлцэнэ. Тэгэхэд хотын хойт хэсэгт нам жим байна. гагцхvv оройн цагаар тэнд хэсэг бvлэг “соёлт” залуус, “Европжсон” персvvд сэлгvvцэх буюу сахилга алдахаар ирдэг билээ.

Ферох аажуухан алхсаар гэрийн зvг буцав. Баба-Гейдар, Сиавушаас хариу авчраагvй л байв. Хvлээсээр дахин нэг цаг болов.

Ингэсээр хайсны хаалгаар Баба-Гейдар амьсгаадан, хєлс ус болчихсон орж ирээд захиагаа єгч хэлсэн нь:

- Тэр мэтийн хvнд та дахиад захиа бvv бич. Бичдэг юмаа гэхэд намайг л бvv явуулж vзээрэй гэсэнд Ферох задлахаа тvр хvлгэлзэн, учир юун болохыг асууваас:

- Тэнд очоод харсан чинь зарлага нь єєр хvнтэй ярьж байна. Тvvнд бичгээ єгч, цааш нь Сиавуш-Мирзад бариач гэв. Тэгсэн намайг зулайнаас аваад ул хvртэл харлаа. Ажил юм уу алба гуйж энэ захианд бичсэн гэж бодсон бололтой. Атаархсан бололтой хараад байсан чинь захианд ер анхаарал тавсьан шинжгvй нєгєє хvнтэйгээ яриад л сууна. Ийм янзаар хагас цаг єнгєрлєє. Тэгэхэд нь би аргаа бараад, “Эзэндээ лруулж єгєхгvй бол би буцаагаад эзэндээ аваачиж єгье” гэлээ. Ашгvй толгой дээш татаж, “Чи ямар хvний захиа аваад ирэв?” гэж асуулаа. “Манай залуу эзэн Сиавуш”Мирзад бичсэн”гээд хариулав. Тэгэнгvvт, зарлага санаа зовон, сvйд боллоо гэсэн байртай байшин руугаа гvйгээд эргэж ирснээ: “Халуун усанд орлоо гэж байна. гартал нь хvлээ. Уншаад хэрэгтэй юм байгаа бол хариу єгнє байх” гэлээ. Би хvлээлээ урьдын сайн цагт тэгдэггvй байсан болохоор тун эвгvй юм. тэр vед чинь бие биенээ нєхрийн ёсоор хvндэлдэг, тєчнєєн хvлээх болбол аяга цай юмуу балга хатуу юм дєхvvлчихдэг байлаа шvv дээ. Тэгэхэд эд нар зvйрлvvлэх юм алга. Дараагаар нь євчин чинь єєрийн тухай яриад, энэ бvх шинэ дэглэм гэгчийг хэрэглvvлэх болсон хууль, тvvнийг тогтоогчдыг хараалаа. Зарлагад: “За хажуугийн цайны газар жаахан сууя. Тvр амсхийгээдхэе, хагас цагийн дараа тан дээр ирж хариу авъяа” гэлээ.

Ферох захидлыг задлахаа хvлгэлзэн гартаа эргvvлэн байх зуур Баба-Гейдарцайны газар орсноо, дєрєв таван аяга аагтай цайтай Шагерд барьсны дараагаар нь гурван гаанс тамхи татсан зэргээр хагас цагийг єнгєрvvлж, дахиад нєгєєх хvн рvvгээ очтол эзэн халуун уснаас гарч, лахиаг уншаад хариу бичсэн байна гэжээ.

Баба-Гейдар дахин хагас цаг хvлээж, гурван гаанс тамхи татаад байтал зарлага дотор єрєєнєєс дуудсаар гvйн ирж, том дугуй авчирч єгчээ.

Баярлан дугуйгий нь автал дотроос нь “Ийм хєгийн юм гуйж явдаг яасан тэнэг эр вэ?” гэж даажигнасан наргиантай дуу гэнэт дуулдсан гэв.

Ферох эл vгсийг сонсуут захидлыг задалж уншив. Хоёр дахин уншлаа. Духаар нь хvйтэн хєлс бурзайж гагцхvv:

- Хvний шаар! Гэлээ,

Хезрет-э-валь Сиавуш-Мирзийн захиа, дор дурдсан агуулгатай байсныг vзvvлбээс: “Эрхэм нєхєр єє! Шал балай захиагий чинь уншлаа. Тэр мэт эвгvй юмыг надаас гуйя гэж шийдсэний чинь vзээд vнэхээрийн их гайхлаа. Яахдаа тулсан мулгуу эр юмаа.

Би чинь Шахзадэ хvн шvv. Би, минй дvv над дээдсийн ач vр. Бидэнд хэрэг болох хvнээ найзаа гэж vздэг. Ямар ч нэмэргvй хvнийг бол хаяад нvvр буруулдаг.

Хэрэв би танд нааштай vг хэлсэн бол надад хойшид тус хvргэх байх гэж найдсанаас л тэгсэн хэрэг. Чи намайг vхлээс аварлаа гэж vv. Надаар туслуулна гэж бодож байгаа бол тэр чинь санадаггvй хэрэг, огт таарахгvй. Мэин таны vеэл эгч мєн vv, биш vv, тэр надад падгvй. Сэтгэлтэй чи цаадах нууц амраг чинь байлаа ч миний сонирхолд хор хvргэх юм алга. Манай аавд надад авч єгнє гэсэн, би ч авна гэсэн. Чам шиг хvний гуйснаар болж, хагас сая харагга тvлхэж, чамд єгнє гэж ерєєс бодохгvй.

Шаардлага чинь огт тааршгvй гэдгийг чи єєрєє мэдвэл таарна. Ийм юмны хариуд, инээхээс єєр яах вэ, харин єєр хvvхэнтэй танилцах болж, хvний тусламж хэрэгтэй болбол би чадах чинээгээрээ тус хvргэх болно.

Эрхэм нєхєр єє! Манайханд єєрєєр хэлбэл, миний ах дvv нарт хvндэЛдэг ёс, шударга журмын тухай дээгvvр ойлголт зэрэгцvvлэх юмгvй. Тийм учраас бvv гутраарай, бvv уурлаарай, бvv хараагаарай.

Захиагий чинь уншаад чамайг шоолон инээсэн Сиавуш”-Мирза” гэжээ.

Ийм захиа уншсан Ферох энэ дэлхийг занан хилэгнэхгvй байх уу? Энэ бол муу санаа, усан толгой, мангар єєдгvйн тод сайхан баримт болсон байна шvv дээ.

Тэр нэгэн шєнє Сиавушийг аварснаа, Ферох єєрийн эрхгvй бодлоо. Тэр vе, хажууд юу болж байгааг огт анзааралгvй сэтгэл амар яваад єнгєрчихєж болох л байсан. Хасан-Ризэ ялзарсан мунагаас энэ дэлхийг аварсансан бол болох л байж. Тэгтэл Ферох, хєндлєнгийн хvний зовлонг харалгvй хvн чанараа гээж тэрхvv байшинд орохгvй явж чадах байсан уу?

Гагцхvv доромжлох vгээр дvvрсэн захиаг уншсан Ферох тvvнийг ер яавал зохихоо vл мэдэн зэвvvцжээ. Зvрх лугшсан цээжнийхээ тэр талд хvчтэйеэ дэлдэж: “Тийм этгээдийг юунд чи vхлээс аврав. Одоо, миний замд садаа болгох гэсэн vv? Ингээд зогсов уу? Єчvvхэн энэ этгээдээр одоо доромжлуулах гээ юv?” гэж єєрєєсєє асуув.

Тvр азнан тайвширч бодсон нь:.

- “Энэ мэтийн бодолд зай олгож байх хэрэг байна уу? Хэрэв би мєн vvргээ vл гvйцэтгэсэн бол миний нvнжгийн хий гэснийг биелvvлээгvй бол би нийтийн дугvйцлийг хvргэсэн эдгээр шахзадэ нар шиг л байх шvv дээ”

Хєєрхий Ферох, сvvлчийн хэдэн єдєр гагцхvv хатуу хvтvv явдал амсан буйгаа vл тэвчин єрєє рvvгээ гvйн орж бухимдахын учир орон дээрээ унадхийв.

Тэрээр орой нь халууран дэмийрч, улам бvр нэмэгдсээр хажуу дахиа ч танихгvй тийм байдалд хvрчээ. Эхийн оронд эх болсон хєгшин асрагч, орны толгой хавьцаа суугаад дэврvvрээр сэвэн аяархан уйлжээ.

Юунаас болж, Ферох євдєв. Тэнхээ тамир нь ч барагдаж найдлага ч шавхарчээ.

Гучин нэгдvгээр бvлэг

ЗАЯА МУУТНЫ НУЛИМС УРССАН ТЭР ГАЗАР


Єглєє болж нар хэдийнээ манджээ. Орой нь намираа бороо орж агаар vлэмжийн аятайхан болов. Хааяа хааяа сэвэлзvvр салхи vлээнэ.

Тегераныхны зарим нь нэгэнт боссон, зарим нь босож байна. Нєгєє нэг хэсэг нь амтат нойрондоо умбасаар ажээ.

Хvмvvсийн олонхи “гурав дахь давхрын” ядуус босжээ! Тэд хатсан талх эрэхээр vvр цvvрээр босон харайна. Энэ бол лебу хэмээх жигнэсэн манжин ядуусын хоол сvv худалдаж, дуг зарж олсон хэдээрээ амьдардаг, єдєрт гурван мєнгєнєєс илvv орлогтой хvмvvс юм.

Одоо дєнгєж босож байгаа хэсэг бол ихээхэн хvндтэй, хуучин гашууныг амт оруулах зvйл бий.

Тэдэнд хатсан талх байхаар барахгvй тvvнийг зєєлрvvлэх цаєгийн тос байна. тэдний дунд улстєрийн бодлого бодоочингууд, зvсэн бvрийн “европчууд” буюу сармагчнаас хvн “гарав” гэх цранц vг хэлэхийг чаддаг европжсон хvмvvс, бурхан хvнийг бий болгосон гэж vздэг, бишрэлийн дархан цаазтай юм нь арабын амтат хараалын vг болсон “арабжсан” аги нар билээ. Эд бол цєєвтєр “залгамжлагч” єєрєє єєрсдийгєє тойруулчихаад, зарим нь дэвшлийн тєлєє, зарим нь “шашныг бэхжvvлэх” хувь хувийнхаа ажилд гар хєл болгодог ажээ.

Эд бол тийм ийм гэсэн vзэлгvй хvмvvс “Европжсон нь хэдийд аливаа vзлээс булзах “аятайхан дєгєє” хэрэгтэй вэ гэдгийг олж чадна. “Аги нар, ерєєс итгэх хvнтэй байвал зvйтэй, ёс зvйн дэглэмийг зэгсэн зєєсєн байх учиртай гэж vзнэ. Зарим нь “хэсгийн” тэтгэмжийн явцад, хєндлєнгийн хоморгонд орж, зарим нь хасаг мєнгєний хойноос болоод тун амархан хувирч єєрчилнє.

Тэд бол эрт босохыг vл хvсээчингvvд, баахан тааруулагчид, єнєєдєр цаг засварчин, маргааш нь улс тєрийн ажил буюу хоучи, єнєєдєр оюутан байснаа маргааш нь сэтгvvлчин болчихоод сонины “яаравчилсан хавсралт” хэвлэж, хурал цуглаан хийлгэдэг. Усны урсгал хаашаа л байна, унасан навч тийш урсах адил бодлого баримталдаг хvмvvс “Аливаа юм сайн руу явдаг” гэх нь тэдний хуучны баримтлах ёс.

Одоо унтаж байгаа хэсэг бол жичдээ хvмvvс, жхргалдаа ханасан эднийг бусад нь бодохдоо, эсээс унахдаа их хєрнгє эдлэх буйнтай тєрсєн гэнэ. Хоёр янз болгож хуваавал нэг хэсэг нь малгай ємсєж, єтгєн сахал тавьдаг, нєгєє хэсэгт нь vvний аль аль нт vгvй байдаг.

Эд нар бол хулгайчдыг шvvдэг атлаа, єєрсдєє хулшайч, мангаслахын эсрэг тэмцэгчийн дvр vзvvлдэг мангасууд, ухаалаг дvр vзvvлсэн тэнэгvvд. Зарчимч!! Гэж хашгиралддаг хил нь завхай зайдан, хатуу архи уугчид, айлд орвол учнаас єєрийг амсдаггvй, мусульман ёсоор банди бариачид билээ.

Эд нар бол сул доройгоо няхсан, доогуур гаралтан, хараат бvхний эрхийг дэвсчихсэнээр барахгvй хvн гэж vзэх байтугай ямар ч эрхийг vл хэрэгсэнэ. Барагдашгvй баялгийг “бурхан” заяасан гэж итгэх бєгєєд хэрэв хvн ард хvчээ нэгтгэвэл эл баялгийг тэдний гарт ганц цаг ч байлгахгvй гэдгийг vл мэднэ.

Эд нар бол “буянтай”, “баян чинээлэг”, сайд, “ардын” тєлєєлєгч нар ажээ. Чухамдаа ардын удирдагч ч биш, тєлєєлєгч ч биш… Ард тvмнээ ялангуяа эмэгтэйчvvдээ мунхруулан, харанхуйд орхиж, ухаан бодолтой гэсэн залуусаа vзэж ядаж єєрсдєє жаргасан эрх чєлєє, соён гийхийн дайсан билээ.

Бєхєлзєх намалзах бол тэдний байнгын хийдэг нь биш. Орд, алтныхаа хvчээр сэтгэлий нь татсан ганган хvvхнээ зvvдэлсэн чигээрээ єглєє арван цагт сэрнэ. Тэгээд суниан орондоо удаан хэвтэнэ. Арай ядан хєнжлєєс сугарч босоод кофе, чанамал жимсийг зєвхєн єглєєний цайгаар гvзээлэх нь дєрєв таван ам бvлтэй ядуу айлын єдєр бvрийн хоолны єртгєєс арвар дахин давах ажээ. Одоо яадаг билээ? Яах юу байхав дээ, тэднийг хvрээлсэн хуурмагладаг долигонодгууд нь ядуу доройтонгуудыг дээрэмдэж авсан энэ бvх буяныг тэнгэрийн бурхан сахиус энэрч хайрласан гэж лавтайяа мэднэ.

Байр нь ємхий харанхуй, чийг ханхална. Хулгана, модон галай сэлт шалан дээр хэвтээ амьтныг цочоон хєдєлгєхийг албадах адил зав л хийвэл час чус хийнэ.

Энэ бол гяндангийн нэгдvгээр єрєє, шалан дээр хэвтээ хєєрхий амьтан нь Жавад бєгєєд ер гаруй хоног энэ бvх зовлонг амсаж байна.

Тэрээр урьдын гашуун хvнд амьдралаа дурсан санаваас, эргэж олдошгvй холын жаргал мэт санагдана. Ээжээ, ахын эхнэрээ, хvvхдvvдий нь бодлоо.

- Энэ Ферох ханаас ингэж гараад ирэв ээ? Биднийг боддог бол уу?

Хєєрхий! гашуун зовлон бодож, ухаан санаа нь жаахан сэргэх шиг боллоо. Одоо энэ дэлхий гэгч ганц том Ф…эс-сальтанэ байгаа мэт хvн бvхэн гагцхvv нэг нь нєгєєгєє зовоох ажил эрхэлсэн мэт санагдана.

Энд гайхуулах юм алга байна шvv дээ. Yvний оронд тэр мэтийг бодохоор барахгvй, солиорчихож ч болмоор байна. тэрээр, єчнєєн зовлон амсаж, ариун цагаан гэгдэгсдийн эсрэг босох энэ хорвоод юу ч болж байсан vзэхээ болих эрх бvхий гэж vv.

Энэ яасан хvн бэ? Хvн алаа юу? Бузарлаа юу? дэндvv муухай хулгай хийгээ юv? Цэвэр ариун гэгдэх мунхгийн булай тэнэгийг хориг лоо юу? Эрхэм баяны муу муухайг дуудаа юу? Эрх чєоєє хий санаархаа юу? Тариачдад “ашиг сонирхолд” халгаатай зvйл хийв vv?

Yгvй, ар гэрээ тэжээхийн учир Ферохын ажлыг бvтээх хэрэг л Жавад хийсэн байна.

Тосгонд баригдсан анхынаа єдєр: Ууртай агийн ширvvн гарт шалтаггvй л орчихлоо, миний нэрийг мэдэхгvй, хэдэн цаг юмуу хэдэн єдєр єнгєрєєд намайг тавьчихна гэж єєрийн тухай бодож єєртєє ярьжээ. Хєєрхий Жавад, єєр юм бодно байх гэж таамагласангvй. Тэр vе, хvн гэгч, ийм ууртай гэж ч бодсонгvй.

Шоронд аваад ирэхэд, “Аюултай газар шvv. Хойшинд энэ мэтийг хийж болохгvй” хэмээн намайг айлгах нь гэж бодсон байна.

Иймэрхvv бодолтойгоор хоёр хуягт туулган шоронгийн хашаанд орсон. Эдэнд айлгах гэсэн бус, шал ондоо бодол байгагаг одоо ойлголоо.

Шоронгийн даргын асуусан нь:

- Энэ чинь нєгєє Ф…эс-сальтанэ гуайн яриад байсан хулгайч уу? гэвэл нэгэн хуяг ёсолж,

- Яг мєн дєє даргаа гэж хариу єчив.

Тэгтэл, дарга хажуудаа зогсон буй доогуур цолтой нэгэн даргаас:

- Ямар єрєє сул байгаа бол? гэсэнд нийтийн тасалгаанд зайгvй хоёрдугаар єрєє пиг дvvрэн. Харин нэгдvгээр шоронд л гурван сул єрєє бий.

Дарга, ямар учиртай гурван шорон байдаг билээ гэдгийн ялгааг ч ололгvй

- За яахав, нэгдvгээрт аваачаад єг гэж тэр дор нь тушаагаад инээвхийлэн: - “Их л хулгайч шиг байна” гэжээ.

Тэр дороо Жавадын євєр тvрий нэгжээд нэгдvгээр шорондоо аваачив.

Тэглээ ч “Энд сайндаа л ганц хоёр хонон л биз. Дараагаар нь гаргана” хэмээн бодохдоо тvргэн гарах горьдлого нь тасарсангvй. Иймэрхvv бодлоор Жавад сэтгэлээ засаад хуягийн хамт нэгдvгээр шорон руу очив.

Тvvнийг хатууд хийхэд, vдийн vе байсан атугай ч энд гэрэл гэгээгvй билээ. Ийм харанхуйд дасаагvй хєєрхий Жавадын нvд удтал байрагнашсангvй. Их л махарч байж нэгэн мєчийн дараа, муухай єрєєний хамаг буланг тэмтрэн vзэв.

Энд ирэхээс ємнє ер унтаагvй тул жаахан дугхийе гэж бодол Жавадын толгойд хамгаас тvрvvн орж ирэв. Хэвтээд нvдээ аньж, алдсан нойроо нєхєхийг оролдлоо. Унтаж болмоор байв уу? Хvн, амьдрал ахуйг хичнээн бага vнэллээ ч хvмvvсийн аминчирхал, хvн шинжгvйг тvр бодохоо болилоо ч ямар ч шалтгаан, тайлбаргvй энэ мэт нvхэнд аваачаад хаячихад юм бодохгvй байж таарах уу?

Гэлээ ч хамаг бодлы нь нойр дарж авлаа.

Олон цаг єнгєрчээ. Жавад нvдээ нээв, хатуугийн харанхуйд шєнє байгаа мэтээр санах бєгєєд жич газар ирсэн шvv гэдгээ бодолгvй дахин нойрсов.

Цагийн дараа сэрж, ахиад унтаж болохгvй гэж энэ удаа бодов.Мєн тvvнчлэн дуулдах тєдий бvрэг бараг дуугаар, нарийхан завсраар тусах гэрлийг vзээд шоронгийн гудам дахь чийдэнгийн гэрэл тусаж байна орой болчихож гэж бодов.

Тvvнийг vдэд авчирсан хир нь єдрийн хоол єгсєнгvй: Эл бvх явдал гарсны хойно юм идмээр ч санагдсангvй. Нэгэн оготно, тvvний хєлийн хурууг хурц шvдээрээ мэрэх гэтэл vvд онгойв. Жавад гудамны бvvдгэр харанхуйд хєх элгэвч зvvсэн хуяг орж ирээд, урд нь зэс таваг, саахуутай ус, хэрчим талх тавиад гарав. Yvд битvv гогцоонд эргэх бєгєєд цуурганд тvлхvvр тан ян хийн дуугарахыг Жавад сонслоо.

Тэрээр ихэд єлссєн тул даруй хоолоо идэх боллоо. Хоол нь хvйтэн, ус мэт байв. Амсаж vзээд “Аш-е-кэшк” болохыг мэдэв. Єдийд ийм хоол єгдєг ямар замбараагvй юм бэ? гэж гайхсанаа ийм газартаа ч дээд зэрэг нь байхаа даа” хэмээн бодлоо. Арвайн гурилаар хийсэн талх даанч амтгvй.

Тэрээр хааяа єлссєн гэдсээ талхаар хуураад мєгєдгvй єнгєрсєн євєл чанасан байгууштай хvйтэн шєлєнд ам хvрсэнгvй. Оройн хагаст гэрээ, ээжээ, ахын эхнэрээ, нялхсы нь бодож єнгєрvvлэв. Сарын хугацаагаар зарах мєнгє байсан гэдгийг мэдэж байсан бєгєєд харин удаан суувал яах вэ гэж сануут єєрєєсєє асуусан нь: “Тэгвэл тэд нар минь яанаа? Хоолны мєнгє хаанаас олох вэ?”

Ферохтой танилцсан богино хугацаандаа тvvний ач буянд итгэсэн учир: “Ферох санаа амар сууж чадахгvй, лав намайг чєлєєлнє. Намайг суллаж чаддаггvй юмаа гэхэд гэрийнхний минь єлсгєхгvй” гэж єєрийгєє уужруулав.

Шєнє єнгєрч, єглєє боллоо. Ер юм бодсонгvй. гагцхvv vдийн хир, єчигдрийн хуяг, хэрчим талх, жаахан бяслаг авчирч єглєє.

Орой болов. Жавад хулгана, модон галайн хамт ємхий агаараар амьсгалан сууна. Ф…эс-сальтанэ тоглоом хийгээгvй, vнэхээр бат суулгасан нь бодох тусам Жавадад улам бvр тодорсоор, гуравдахь єдрийн єглєє арван цагт шоронгийн єрєєний хаалга онгойход Жавад бодлоо. Ямар ч гэсэн шоронгийн модон галайгаас хол, эрх чєлєєний агаараар амьсгалах болжээ. Тэрээр тvргэн босон харайж, “Бурхан минь ийм газар хvн бvv ирvvлж бай!” гэж амандаа єгvvлээд гарав.

Хуягууд хоёр талаар нь”жагсан” шоронгоос хашаа руу гарч, тэндээсээ талбай руу ороод ихэд гайхав. Хоёр хоногийн турш харанхуйд дассан нvд, тунгалаг нарны нvд гэрэлд анивчин урдаас нь нэгэн залуу хvн ирж явааг харав. Хараа нарийсган анхааралтйа харж Ферох байхыг таниваас хуруугаар уруулаа чагтлах нь дуугvй байхыг тушаасан мэтээ. Жавад ганц ч vг эс дуугурав.

Хуягууд тvvнийг аван хаалгаар гарч, нэгэн тийш явлаа. Жавад хаашаа явааг мэдэхгvй бєгєєд урагшаа явж байгаа бол уу гэж бодно. Талбай єнгєрч, далан-е-Бехишет чєлєє рvv орж, цаад буланд нь хvртэл яваад дахин баруун тийш эргээд, баахан явснаа, зvvн тийшээ, засгийн тэргvvн байгууллагууд байдаг Дербар гудамжаар, будмал ногоон хаалгатай эртний нэгэн байшингийн их хаалгаар орлоо.

Шvvх газар авчрав гэдгийг Жавад мэдлээ. Эхлээд архи барьж, малгай тавьсан шvvхийнхнээр дvvрсэн хэд хэдэн танхим єнгєрч, явсаар байшингийн баруун талын ногоон хаалгаар оруулав.

Єрєєнєє том ширээний цаана, намхан нуруутай, бор царайтай тун єтгєн сахалтай хvн сууж байхыг Жавад харлаа. Хуягийн нэг нь шууд тvvн рvv очоод хэлсэн нь:

- Хагас цагийн ємнє, эрхэм дарга танд утсаар айлдаж байсан, баригдсан хvн чинь энэ байна гэсэнд сайхь дарга Жавад руу харснаа, чихнээ хавчуулсан vзгээ авч, нэгэн хуудас бичгийн цаас ойртуулаад асуусан нь:

- Нэр хэн гэдэг билээ? гэсэнд Жавад нэрээ хэлэв.

Байцаагч, бvтэн цаг байцаагаад шийтгэгдвэл зохих ямар нэгэн гэмт хэргийн баримт болох ямар ч баримт гаргуулж чадаагvйдээ их л гутрангуй байв. Жавад гагцхvv Чалэ-Мейдан хэмээх байранд суудаг хvн Ферох гэдэг залууд зарцлагддаг, тvvнтэйгээ, Кушке-насрет руу явсан. Єєр юм мэдэхгvй гэжээ.

Жавадыг Испани аргаар шийтгэх гэж сvрдvvлээд байцаалт дууссаны эцэст:

- Хэрэв чамайг хэргээ хvлээхгvй бол би чамтай єєрєєр ярилцах болно. Чамайг шарж, ясы чинь хугачаад, Шемс-Эль-Эмарсит ц”амхаг дээрээс хаяна.

Yvний дараа дахин гяндан руу аваачив. Єдєр хоног ээлжлэн єнгєрлєє. Жавадад хvлээх юм гарсангvй. Долоо хоногт хоёр дахин байцаалтанд аваачиж тvvнийг баясгана. Учир нь тийм очих болгонд цэвэр агаараар амьсгалан муухай vнэрт харанхуй єрєєнєєс хоёр цаг хагацна.

Хоёр сар хагас єнгєрлєє. Жавад єдрєєс єдєрт бие сулбайж турна. Ингэсээр байцаагч: -мєрдлєг дууслаа” гэж хэлэх нэгэн єдєр болсонд Жавад бодсон нь: “Одоо тэгвэл намайг суллах нь” гэж бодоод байцаагчийн хойноос сэтгэлдээ залбирчээ.

Дахиад нэг долоо хоног єнгєрлєє. Хэн ч тvvнийг гэж ирсэнгvй. Жавад євчилж, чvvтэй чаатай хvмvvсийг ялгаж таньдаг боллоо.

Хэнийг хамгаалаач гэж гуйх билээ?

Ферох, намайг мартчихаж, ээж, ахын эхнэрийг бvр ч мартаа биз гэж бодно. Єдийд єлсєєд vхсэн ч байхыг хэн байг гэх вэ. Тvvний санаа бодол баахан тєєрєлдєн, ухаан жаахан баарагтав.

Нэгэнтээ, шоронгийн хаалга цаг бус онгойж, зэвсэгт хоёр хуяг, гадагш дуудахыг харав.

Жавад энэ удаа бас хууртав. Мєрдєн байцаалт гэмгvй цагаан болохын учрыг гарагж, одоо суллах нь гэж бодоод яаран босон харайв. Толгой их эргэсний улмаас хєсєр унав. Хуягууд ухасхийн тvvнийг босгоод шоронгийн хашаан дундуур хаалга руу хєтлєн одов. Цагдаагийн байшингийн урд талбайд тvvнийг авчрав.

Тэнд хорь орчим хуяг тойрон зогссон, дунд нь гурван хєлтэй єндєр сандал, тvvний хажууд мєн хоёр хуяг тємєр утсаар ороомог ташуур хийгээд барьсан зогсож байхыг Жавад харлаа.

Цагдаагийн хажуугаар, хийх ажилгvй баахан хvмvvс хvн ташуурдуулахыг харж зугаа гаргахаар хєшилдєнє. Жавадад зуу ташуурдах шийтгэл оноосон байжээ.

Тийм зэвvvн санаа, зэрлэг явдлын ихийг бодож эс барах тул Жавадын хоёр нvд харанхуйлав.

Хєєрхийг ташуурдана гэнэ ээ, энэ хоёр аль алинаасаа хол байгууштайяа! Хашгирна! Yглэнэ! Тэдний чулуу болсон зvрх хайрлах уу?

Єнєєдєр vгvй ч, аливаа энэ зовлон таригсад, няц даруулан бутрах єдєр ирнэ, дvvжлvvрийн ємнє бэмбэгнэх ээлж ч эдэнд бий.

Жавад алхаж эс чадах тул нєгєє хоёр хуяг талбайн дунд руу чирч ирэв.

Тэрээр эсэргvvцэл vзvvлж чадахгvй байлаа.

Хуягууд залуугийн цамцыг тайлж нєгєєх гурван хєлт сандалд барьж хvлэв.

Тємєр утсаар ороомол, хоёр ташуур, аз муут залуугийн нуруугаа ээлжлэн бууна. Жавад эхлэхээс ємнє ухаан алдсан тул vл хашгирна.

Ташуур гучин ес дэхээ буугаад байтал, олны дундаас:

- Энэ чинь миний хvv байна! Жавад минь! Баригдаж нэж зvvдэлсэн яг тааж, эвий минь! … гэж нэгэн эмэгтэй хvн чанга хашгирлаа.

Тvvний хойноос бас єєр нэг авгай, Жавадыг суллах гээ юм бол уу гэмээр л талбайн дунд руу зvтгэвээс нэгэн цагдаа, бууны бєгсєєр хавирга руу нь цохиж ухаан алдуулан унагаав.

Харж зогсогсдын зарим тачигнатал инээд алдан “Энэ чинь овоо залуу юм” гэж хуягийг хєєргєнє. Заримын нvд хальтарч толгой гудайв. Чухамдаа ийм зэрлэг явдал, араатан амьтдын дунд ч vл vзэгдэх бизээ.

Хагас цагийн дараа, Жхвадыг цагдаагийн байшин руу аваад явав. Бие нь сэг болжээ. Хоёр нvднээс нь нулимс асгарна. Тэндээс тvvнийг больницод хvргэж хэвтvvлэв.

Жавад, орны дор тавьж єгсєн тvмпэн рvv цусаар бєєлжив.

Гучин хоёрдугаар бvлэг

СYЙ ТАВИВ


Тэр єдрийн орой Ф…эс-сальтанэ-ийнд эрэгтэй эмэгтэй олон зочин хуран цугларчээ. Хатагтай нар дтор ордонд эрэгтэйчvvд нь баруун хажуу дахь цэцэрлэгт цугларчээ. Хоёр бvлэг хоорондоо, гагцхvv танил Хасан-Кули Реза-Кули нараар дамжуулан хэл ам авалцана.

Доторхи их танхимын хана дагуу олон жижиг ширээ тавилж, европ, Персийн хамаг амттанг єржээ. Хаалга, цонх цэлийтэл нээсэн байна. Ширээнд зарим нь нимбэгэн шар єнгєтэйг, зарим нь хєх ногоон єнгєтэйг, зарим нь хєх цэнхрийг, зарим нь улаан ханцуйтай хар хувцас ємссєн хатагтай нар суужээ. Олон хувцасны олон єнгийг хараад байвал мартсан єнгє vгvй байлаа. Залуус нь тороор хээлсэн чаргад зангиджээ. Ахимаг нь зvрхэн хэлбэрт чаргад тавьсан байна. хэмжих ухаан сонирхдог хvн эл авгай толгой дээрээс харвал, шулуун шугамаар бус хариу нумаар байгуулсан гурвалжин мэт сонин дvрс харагдах байсан бизээ.

Хvvхнvvд эсэн бусыг хvvрнэжээ. Нэгэн хvvхэн, хажуу дахидаа єєрийн амраг сэтгэлтэй болсон тvvхээс ярьж нєхрийхєє шинэ албыг магтан онгирно. Хоёр залуу хvvхэн, шинэ Европ, Армян найзуудынхаа хэрхэн амьдарч байгааг ярилцан харамсана. Зарим нь Молла, Ибрагим, Негуди мєргєлийн сvр хvчний тухай, чулуу харангуут байдаг сайхан ач тусыг нь мєн чулууны хэлбэр тvvнд байсан гавыг их тодорхойлон ярилцана. Єєр нэг хvvхэн, нєхрийн ааш байдал эвдэрч буйг єгvvлэхдээ, єєрийн нь бэлэн зэлэн эхнэр байсаар байтал огт хамаагvй хєндлєнгийн юмаар сэтгэлээ зугаацуулж явдаг болсныг ярьж сууснаа:

- Чамаас нуух юу байхав. Yvнийг хэлэх болгонд намайг зоддог гэв.

Саяхан бєгж зvvсэн нэгэн залуухан хvvхэн, найздаа, хайртай хvнтэйгээ зурвас бичилцэж байснаа ярихдаа:

- Хамаг сэтгэлээ тавьсан vг, єгvvлбэр олж захиа бичсэн гэв.

Хоолойноосоо аваад бvслэхээр хvртэл товчоор дvvрсэн том цэцгэн хээтэй эдээр оёсон хуучны хийцтэй, хуниастай платьетэй_ мєн цардмал цагаан чаргад тавьсан нилээд ахимаг нэгэн авгай, хуучин цагаа дурсан, кербел рvv тэмээгээр явахад юутай сайхан байдгийг ярьж уйлаад тємєр зам байгуулсан эздийг хараав.

Авгай нарын дунд, бvслэхvйн цэнхэр гивлvvртэй Мелек-Таж-ханум эзэгтэй ёсоор эргэлдэнэ. Тэрээр хааяа амтат усанд явуулах буюу авгай нарт тамхи нэрvvлнэ.

Авгай нар хєгжєєнтэй жиг жуг гэх бєгєєд зарим нь vнэхээр баясалтай, зарим нь бєгж солилцоход хєгжєєнтэй байхын учир инээд алдана. Нэгэн залуу хvvхэн хажуу дахиа аяархан ёворч:

- Бидэн рvv хєгшин хараад байна шvv, биеэ олигтойхон авч суугаарай гэв.

Тасалгаан дунд суусан жvжигчид цугласан олны сонирхлыг ихээхэн татна. Тэдний нэг нь жижиг фисгармонь хєгжимдєж, нєгєє нь тору наадаж, гурав дахь нь товшуур товшино. Хоёр хvн бvжиг хийнэ. Хvрэн vстэй, хар нvдтэй єндєр хvvхэн танхимын холын єнцєгт нэгэн Перс бvжиг хийж нєгєє намхан махлаг, бор царайтай хvvхэн нь vvдний зайд Сальто-Мортале хийж авгай нарыг баясгана.

Эл байшин доторхи нэгэн тасалгаанаа Мэин зэвхий царайлан, жижиг диван дээр сууна.

Хуримын сvvлчийн маягаар тун дэгжин оёсон цагаан торгон платье тvvний хажууд хэвтэнэ.

Мэиний царай шарангуй, нvд уйлсны улмаас улайжээ. Харваас урьдын Мэин ерєєс биш. Жавадтай нэг л хачин адил юм шиг харагдана. Ялангуяа шарангуй царай нь Жавадын царайтай адил vзэгдэх ажээ.

Мэин турж нимгэрснээс булбарай хоёр гарын нь судас хєхрєн мэдэгдэнэ.

Yvнийг одоо Сиавуш-Мирзатай хvчээр суулгаж байна. Тэрээр, суухгvй гэсэн єєрийн тєгс шийдвэрээ, аавдаа урьдын адил єчнєєн тєчнєєн хэлжээ. Аав ээжийн хайр багадсаныг vзээд, одоо амиа хорлоё гэж шийдсэн байна.

Гэрийнхэн нь єглєєнєєс аваад охиноо яахаа мэдсэнгvй. Ээж єчнєєн их мєргєж гуйж, сvvлд нь аймшигт шvvхээр шийтгvvлнэ гэж сvрдvvлэв. Гэсэн ч Мэин vгэнд нь орсонгvй. Тэрээр хурим ёсын хувцсаа ємсєхгvй, толгой vсээ янзлахгvй гэсэн байна. Зvс vзэлцэхдээ ємсєж байсан нь одоо байна. Эр эмийн холбоо ингэж тогтох учиртай юу?

Мэин дургvйцнэ, хараана, тэгэхээр vл барам энэ дэлхийгээ зvхжээ. Мелек-Таж-ханум, гэрийн нэрийг бодож, єнгєєрvvлэхийг хvсэв. Yнэтэй олон бєгжєєр сэтгэл засахыг оролдох буюу хувийн эдлэнгийнхээ талыг єгнє гэж ам єчиг єгч байснаа, аав ээжийн нэр тєрийг зочин улсын ємнє бvv бузарлаач гэж гуйна.

- Мэин тоглоомонд хууртахгvй, мєнгийг юманд бодохгvй хvн билээ. Єєрийн хувь заяаг vхлээх шийтгэх гэж нэгэни шийдсэн учир:

- За яахав. Би хувцсы чинь ємсье гэж ээждээ хэлэв.

Орой болов. Мэин тасалгаандаа ганцаар бєгєєд аяархан уйлна.

Yvд онгойлоо. Хайрцаг тэвэрсэн, алчуур зангидсан ахимаг насны авгай орж ирэв. Энэ ч Мошатэ шvv дээ гэдгийг Мэин ойлголоо.

Мэин хувцаслаж эхлээд цагийн дараа дууслаа. Yсээ дээш шууж зулай дээрээ янзалсан байв. Алтан сэртгэртэй жижиг титэм тавьж, амсарт нь барьж оёсон нимгэн тойруулга, доош унжсан байв. Алтадмал цагаан туфель ємссєн байлаа.

Мэинийг бєгжєє солилцох єрєєнєє авчирснаас хойш хорвоод амьд явах сvvлчийн нь цаг эхлэв.

Мэиний хєл нь чичирнэ. Мэин сvй тавих ёс ггvйцэтгэхээр явж буй нь огтхон ч бус бєгєєд харин vхэл рvv явж байгаа нь энэ билээ. Дvvжлvvр нь алхаж буй мэт харагдана. Цаазлуулах гэж байгаа хvн яаж сэргэлэн алхах билээ? Тvvнд баяр хєгжил байсангvй, алсын ирээдvй бодогдсонгvй, гагцхvv vхэл мєхєл нvдэнд нь харагджээ.

Холын хамаатан хоёр эгч нь хvрч ирээд хєтєлж, зvс vзэлцэх єрєєний vvд рvv хvрч ирэв. Тийшээ ороод, хананд хадсан том толины урдаас харж суув.

Гадуур байшингийн дэргэд цэцгэн дунд эрэгтэйчvvд суужээ. Энд бас идэх уух зvсэн зvйлийн амттанг єрсєн ширээнvvд байна. Эрийн цээнд хvрсэн хvрээгvй хvмvvс аригтаа тулсан євгєд vэрэг хєгшин залуу янз бvрийн зочид иржээ.

Ийм vед залуу нь залуутайгаа ахмад нь ахмадтайгаа, євгєн нь євнєгтэйгээ нийлж суудаг билээ.

Залуус хотын сvvлчийн сонины талаар сана бодлоо ярилцаж сайд нарын шинэ тэнхимийг муулж, хуучны нь магтана. Улс тєрийн бодлого мэдэх дургvй нэг нь сvvлчийн vес юугаар наадаж, зугаацаж байгаагаа ярилцах ажээ. Жишээлбэл, нэгэн этгээд, хаяг бичсэн урилгархуу юм хэвлvvлээд, тvvнийгээ гэрийн ойролцоох Лалезараар явдаг хvvхнvvдэд єгдєг болсноо ярив. Тэгдгийн чинь учир юу вэ гэж тvншийнхээ асуухад єнєєх залуу хармаанаасаа урилга гаргаж vзvvлэв. Тvvн дээр нь:

“Эрхэм хvндэт Ханум аа? Мягмар гаригт, нар жаргахаас ємнє гурван цагт, Лалезараас зvvн тийших С…эд-довлэ гудамжнаа байх таны номхон барлагийн байшинд ир дээ. Амтат ус уулгаж, янжуур татуулахаас аваад их л найрсаг байлгах болно… …эд..довлэ гээд гарын vсгээ зурна гэжээ.

- Олон хvvхэн орж ирснээ, тэгэхдээ, ганцхан намайг зориуд урьж байна гэж тэнэглэж боддог юм гэж гайхуулав.

Тvvнтэй ярилцан суусан этгээд, хvvхнvvдийг хуурч чаддаг, овжин залирхаг аргы нь биширч инээж, “ай Валла!” хэмээн дуу алдав.

Єєр нэг чалчигч, аги К…-гийн кофед гадаадын нэгэн хvvхнийг хуурсан тухайгаа сайрхав. Улаан царайтай, хамар монхор, уруул зузаан, нvд бvрэг харваас хvvхэн их хєєдєг, мангардуу нэгэн Шахзадэ, нэгэн жvжигчин хvvхэн зургий нь сонинд хэвлэнгvvт єєрт нь дурласныг хєєргєн ярив. Мєн нуруу чилгэр, царай сайхан, драмын жvжгийн зохиолч гэх нэгэн залуу, Персийн театрын зогсонги болон доройтож байгааг, жаран туман авахаас нааш, театрынхаа танхимыг vл єгєгч, эзэн Иегэд-Моншийн тухай гомхорхон яриад театрт анхаарал тавьдаггvй бvхнийг хараав.

Дунд настангууд нь энэ жилийн тариан ургац, хєвєнгийн гарцын талаар ярилцана. Зарим нь албан газруудын ялзарч байгааг ярилцав. Шинэ сайд, улсын юмыг завшдаггvй ч , ажил бvтээж байгаа нэрийдлээр авдгаа аваад л байна гэж нэг хvн хэлэв. Єєр нэгэн хvн, сангийн яамны шинэ сайдын бичсэн єчнєєн тєчнєєн дvрэм, журам, тэднийхээр нэг байгааг мєн хэллээ.

Уйгагvй ажилладаг нь vзтэл ил байна, тийм vгvйсэн бол єчнєєн олныг яахин бичих билээ?

Бас нэгэн хvн, Персийн ашиг хонжоог бодохоосоо, белги зєвлєхийнхнийг илvvд бодддог байсан хуучин сайд, белги хvний хонжоочийг илрvvлэв гэж Германд арван хоёр жил суралцаж ирсэн Перс- том тvшмэлийг гурван сарын амралт гэдэг нэрийдлээр албанаасаа зайлахыг шаардаж байсан зэргийг ярив.

Алсдаа ойртох хэргийн учир цугларсан хэсэг нь євєр хоорондоо хvvхдийнхээ тухай ярилцан, нэг хvн хvvгийн хичээлтэйг магтаж, нєгєє хvн, “Насим-эг-Шемалт”-ын оньсгонд хариу бичсэн ухаантай охнины нь нэр сонинд хэвлэгдсэнийг єгvvлэв. Тус бvр хожмын холбоо тогтоох ул суурь бэлтгэсэндээ сэтгэл дvvрэн байв.

Соруул зуусан євгєд бєєн бєєнєєр утаа баагиулах зуураа, мацаг барьж явснаа ярилцана. Нэгэн євгєн, одоогийн Рамазоны долоон єдєр урт байна гэж гоморхоход, нєгєєх хvн сvvлчийн жилvvдэд єдєр богино байх болсон гэсэн нь тvрvvчийн хvнийг баясгав. Бас гурав дахь євгєн, Шах-Муче-ник, єєрийнх нь костюмыг нартай зvйрлvvлэн магтвал, нэгэн эхнэрээ тавин тєгрєнийн хамт бэлэг болгон барьсан эрт холын дурсан ярилаа.

Бvгд яриандаа болоод, ууж идэхээ ч мартжээ. Ийнхvv байтал байшингийн урдуур сvйх ирж зогсов. Тэр заруй зарц гvйн гарч хаалгыг онгойлговол хуримын ёсыг тєгс сайн болгохын тулд очиж vзье гэсэн нэгэн Хезрет-э-аги гарч ирээд цугларсан олны зvг алхав.

Агийг хvндлэхийн учир бvгд бослоо. Аги, улаан єнцєгт мєчийн хир суугаад, дотогшоо орох боллоо.

Тvvнээс хойш арван минутын дараа, Сиавуш-Мирза “хувийн” тэргээрээ хvчр ирэв. Хар костюм, лаактай туфель ємсжээ. Yл салах ташуур нв гарт нь байна. Дэлбэгчтэй зэрэгцэн суусан Мохаммед-Таги, vсрэн бууж эзний хамт зочид тийш алхав. Сивашу Мирзаа ганц ч хvнд мэхийлгvй, ихэмсэг байдлаар алхсаар “хvндэт байрандаа” хvрэлцэн ирэв.

Хорё зарц: хасан-Кули, Реза-Кули яаран сандран аяга дvvрэн амтат ус ємнє нь тавив.

Євгєдийн хамт сууж байсан аав нь босож, тvvн рvv очоод_ бvдvvлэг эвгvй байгаагий нь сануулж сэм дохив. Сиавуш, хариу гагцхvv инээвхийгээд, дал мєрєє хавчив. Тvvний аав єєр юу ч хэлэлгvй суудалдаа эргэж ирвэл, Сиавуш, нэгэн найзаа дуудаж, “уржигдар”-ын сайхан явдлаа чанга чанга ярилцав. Цаадах залуу , энд ярих газар биш гэдгийг зааж, яриагий нь хичнээн зогсоох гэж оролдовч Сивауш дуугаа охрхирыг ер хvсэлгvй

- Юугий нь чухалчлав. Би єєрийгєє элдэв хэрэгт орооцолдуулах гээгvй байна гэв.

Сиавуш хуял тачаалтайгаа хєєргєн магтаж, зочид хоорондоо хvvрнэнэ. Тийнхvv хагас цаг єнгєрєв.

Дараагаар нь дотор талын єрєєнєє Реаз-Кули гарч ирээд, євгєдийн хамт суугаа Ф..эс-сальатнэ руу гvйн одлоо. Тонгойн нэгэн зvйл чихэнд нь шивнэвээс Ф..эс-сальтанэ тун их сандран босон харайж, дотогшоо явав. Ороогvй явахдаа vймээн сандааныг мэдлээ. Харваас, хvvхнvvд босон харайж, шахцалдан, єрєєний цаад буланд юу болж байгааг vзэхийг хичээжээ.

Бид Мэинийг толины ємнє суудал дээр суулгаад салсан билээ.

Цаг дєхєх тусам бие муудсаар буйг Мэин мэдэрнэ. Тvvний царай шарангуйлж, хацрын улаан цагаан нь ч тvvнд харагдах дєхжээ.

Мэиний хамаг бие чичирч,

“Амиа хороож амжихгvй бол яана аа? Ферох єєр хvнтэй суух болбол! Яахав?” гэж бодуут улам аюултай болно. Эргэн тойрон хvмvvс:

- Хезрет-аги ирлээ!…Хезрет аги… гэж ярилцав.

Мэин хажуугийн єрєєндєє, хоёр ламын дуугарахыг сонсоно. Тэд бие биенээ дуудах лугаа адил, арба ном их л удаан дуудан уншив. Дараа нь нэгнийх нь дуу улам чангаран айлдахад лам надад хандаж байна гэдгийг ойлголоо.

Дахин нэг хэсэг уншсанаа,

- Ханум та санаа тохирч байгаа юу гэж асуув?

Мэин хариуламгvй санагдлаа. Ер нь тэртэй тэргvй хариу єичж эс чаджээ.

Аймшигтай их зовж, сандарсны улмаас хэл нь тагнайдаа наалдсан мэтээ. Мэиний чихэнд:

- ханум аа… хонгор минь… эцэг эхийн нэрийг бодож бvхнийг хєнєє. Ном уншуулаад нєхєрт гаръяа гэж байгаа бол Хезрет-э-агийг хvлээлгэх хэрэггvй хэмээн хvн шивнэх шиг болно.

Мэин хvслээ ч vvнд хариу єчиж чадахааргvй байлаа.

- Ханум та санаа нийлж байгаа юу гэж ламын дуу дахин гарлаа.

Мэин тvрvvчийн нэгэн адил, нулимс бvрэлзсэн нvдээр эргэлдvvлэн дуугvй л байлаа.

Энэ зуур мэин малын асуусанд дуугарахгvй байна гэж дуулсан ээж нь хажуугийн єрєєнєєс орж ирээд охин руугаа гvйн очиж, чанга дуугарч:

- Заяа муутаа дуугарахгvй юу? гэв.

Ийнхvv тvлхсэн нь Мэинд хачин санагдаж, дотор нь хачин болоод шалан дээр уналаа. Хєєрхий бvсгvй тун их тарчлан дэмийрч эхлэв. Гар хєлєєрєє шал нvдэж, бэрийн “гоё байр” болгож зассан хивсийг авч шидэв. Юу болж байгааг ухаарсан хvvхнvvд vлэмжийн их сандран тvvнийг хvрээлж, гар хєлєєс нь зэрэг зэрэг барин давдганадгий нь болиулахыг хичээнэ. Унаж буй хvн их бяртай байдаг тул ер юу ч болсонгvй.

Мэин гар хєлєє нvдэн, хашгиран хараал цувуулна. Гурван сарын ємнєх соило дахин тусах шиг боллоо.

Хажуугийн єрєєнд байсан Хезрет-э-аги юу болж байгааг бас гадарлав. Тйим явдал олныг vзэвч, гайхууштай юм юу ч олж гаргадаггvй ажээ.

Ийм явдал эдэнд юм бодогдуулж, хvслэгvй хоёрыг хvлж холбох гээд байгаагий нь саатуулж чадах уу даа, тэдэнд Касэ-э-набат хоёр толгой ёотон, хорин тавтын дэвсгэр хэрэгтэй. Энэ мэт vгvйгээр vл дуугарна.

Хvйтэн усаар шvршиж Ка-гель vнэрлvvлэвч анхны энэхvv тусламж нэмэр болсонгvй. Давдганах нь улам хvчтэй болов.

Тэгэхvйд хэдэн хvн хvч нийлvvлэн єргєж єрєєнд нь оруулаад орон дээр тавив: Yргэлжлэн хєл гараа нvдсээр тул их хэцvv байжээ.

Зvс vзэлцэж чадсангvй. Ф…эс-сальтанэгийн худгvй гар дээр унах юм ихийг нєхрєєсєє єчнєєн дуулж дотроо сэм баярлаж байсан бол одоо хvссэн юм нь асар холдсон мэт санагдсан тул тун ч гутвар Мелек-Таж-ханум, мєн бухимджээ. Мэиндээ жич нэгэн хайр байх тул ганц охиндоо л хамгаас илvv зовсон байна.

Энэ vе, эл явдлыг дуулсан Ф…эс-сальтанэ дотор єрєє рvv хvрч ирэв. Доохиноо, зочид руу гvйв. Учир нь гэвэл, хуучин тvнш, доктор нь тэнд байсан ажээ. Тvvнийг авч, дотогшоо орохоор дагуулан юу болсныг зам зуураа ярив. Байшинд орж, бєєгнєрсєн олон хvvхэн дундуур зvтгэн Ф…эс-сальтанэ, ингэж явахдаа ч тэдэн рvv хулшай нvдээр харж эхнэртэйгээ хариуцуулах аян шалтаг гарсныг ашиглан хажууд нь эргэлдэх дєгєє алдсангvй гарч, Мэиний єрєє рvv явлаа.

Доктор арван минут vзээд хэлсэн нь:

- Сvрхий хvнд байна. хуримаа хойшлуулахаас яахав. Єнєєдєр л ямар ч гэсэн тvvн тухай ярьж таарахгvй.

Дараагаар нь доктор, Ф…эс-сальтанэийн чихэнд нэгэн зvйл шивнэвээс, тэрээр их л тэвдэн уурлаж час улаан болоод

- Yгvй л баймаарсан! Yгvй, нээрээ юу? Та андуураа байлгvй? гэсэнд

Yгvй ээ vгvй! Охин чинь маргаангvй бие давхар байна гэжээ.

чин гуравдугаар бvлэг

ГАРАХ ЗАМ


Ферох дэмийрч, хєгшин асрагч нь бvр учраа олохыг байжээ. Тэрээр зєндєє уйлснаа, Эфетийг ирж vзэж байсан Ферохын найз эмч рvv Баба Гейдарыг явуулав.

Цагийн дараа эмч хvрэлцэн ирэв. Ферохын євчин тvvний гайхлыг vнэхээр тєрvvлжээ. Баба Гейдар эмчээс єрсєн хэлсэн нь: Єглєє манай эзэн захиа бичиж, би хаягаар нь хvргэж, хариугий нь авчирч єгтєл уншаад ингэж євдєв гэж хэлж єгчээ. Эмч чив чимээгvй бай. Энэ рvv хvн бvv оруул. Шуугиан гаргаж болохгvй. Тэгэхгvй бол муухан байна шvv гээл эм бичиж єглєє.

Орой нь дахин ирвэл Ферохын бие дээр болсон байв. Халуун нь бага бага буурч дэмийрэхээ болиод гагцхvv гиншиж байжээ. Гэсэн ч эмчээ танив. Бие чинь ямар байна гэсэнд толгой жаахан євдєж байна, ерєнхийдєє гайгvй гэжээ.

Єглєє дахин эмч ирэв. Ферох бvр засарсан байна. Тvvнийг маргааш ирэхэд бvр эрvvл болсон учраас гэнэт євчилсний шалтгааныг хэлэхээр шийдэж:

- Унтууцах, мэдрэл ядарснаас ихэнхдээ иймэрхvv болдог гэсэнд

Ферох докторын гарыг атгаж:

- Эрхэм доктор би нэг зарцтай хvн. Энэ маань энэ хорвоогийн хvчтэний нэгэнд ямар ч шалтаггvй нухлуулж байна. Тvvний минь баривчлаад шоронд хийчихсэн. Би єчнєєн оролдоод суллаж чадахгvй байна. зургаан сар хоригдохоор шийтгvvлснээс гурван сары нь гянданд суух бас зуу ташуурдуулах гэнэ гэдгийг би мэдлээ. Гэсэнд

- Хэцvv л хэрэг байна гэж ддоктор хэлээд жаахан бодож сууснаа нэмж хэлсэн нь: Яаж аврахыг би мэдэх шахуу бол уу. Миний нэг нєхєр энэ аргыг яаж ашигладгийг мэднэ. Та бас чадаж болно шvv дээ гээд доктор, хоёулангийн танил Мохаммед-хасан-ханы зарц Кашаны нэгэн худалдаачнаас их vнэтэй гэгдэх жижиг хивс хулгайлав гэж шийтгvvлсэн байжээ.Зарцыг комиссарын газарх баривчилж аваад байцаасан байна. зарц, тулгасан хэргийг хvлээсэнгvй. Тэгэхээр нь шоронд хийгээд дахиад байцаасан боловч ямар ч vр ашиг гарсангvй. Худалдаачин хєєрхий эрийг зvгээр байлгахыг бодсонгvй. заавал хvлээлгэхээр харанхуйд хаяжээ. Тvvнд гурван сар суулгалаа.

Мохаммед-Хасан-хан, асрагчийнхаа энэ хvvд их хайртай учир суллуулахыг хичээвч, болж єгєхгvй л байлаа. Тийнхvv байснаа, асрагч єєрєє нэгэн сайхан бодол бодсон нь ламынх руу явж гэрт нь очоод хvvгий минь суллаж єгєхийг цагдаагийс шаардаач гэж гуйжээ. Аги хєєрхий эхийг єрєвдєхийн учир энэ залуу чинь Хезрет-э-агийн тун дотнын хvн, “Басеон нь” мєн болой. Тvvнийг баривчилсан явдал эзнийг ихэд эвгvй байдалд оруулж тvшмэлдээ даалгажээ. Нарийн бичгийн дарга бичиж дуусаад, аги хажууд нь хэдэн vг нэмэн бичиж цагдаагийн газар явуулав.

Цагдаагийн газрын дарга уг захидлыг уншаад таг болов. Аги, тус баригдсан этгээдийг одоохон сулла, тэр чинь буруугтай хvн биш байна. Цагдаагийн газар хивс хулгайлсан жинхэнэ буруутан этгээдийг олж єгєх талаар бололцоотой бvхнийг хийнэ гэж худалдаачинд мэдэгд хэмээн тушаасан юм байжээ.

- Та энэ мэтээр оролдож суллавал болно байх гэсэнд Ферох хариуд нь гагцхvv инээд алдаж:

- Таны хэлж байгаагаар бол би тэр асрагч ээж шиг нэгэн этгээдийнд очиж суух болж байна уу? Тэнд юv болж байдгийг би vзээгvй гэж vv? Хонины арьс нємєрсєн чоно, тэнд суугааг харах хэрэг vv? Гэж асууваас доктор хэлсэн нь:

- Та єєрєє тийш очих хэрэггvй. Харин бичиг хэрэг хєтлєгчийн эвийг олбол болно.

Ферох санаа нийлж Баба-Гейдарыг дуудаад, тvvнийг Хезрет-агийнх руу явуулж, бичиг хэрэг хєтлєгчий нь нааш ирvvлээч, болж єгвєл єнєє орой сайн юмсан гэв. Баба-Гейдар одож доктор ч євчтєн рvvгээ явав.

Баахан азнаад Баба Гейдар ирэв. Бичиг хэрэг єтлєгч нь єєрийгєє очих учиртай хvн гэж vзээд єнєє орой заавал очно гэж хэлvvлжээ.

Нар жаргахын ємнє хоёр цагийн орчим, тэр аги, их агийн бичиг хэрэг хєтлєгч Шейх-Мохаммед-Керим гэгчтэй морилон ирлээ.

Ферох тvvнийг хvндлэхийн учир єєрєє шалнаа суулаа. Зочинг єрєєний улаан єнцєгт суулгав. Хэдэн минут єнгєрєхvйд сайхь аги зальян гаансаар тамхи татаж, хоёр аяга цай, сvvлд нь амтат ус уулаа. Ферох ахлагчийг ирvvлэх болсныхоо учрыг гаргаж, vнэнч сайн зарц, мєн Хезрет-э-агийн зарц ийнхvv яриандаа хавчуулав нь хvний vнэргvйчvvдийн гарт орчихоод яаж зовж гурван сар болж байгааг яриад:

- Хезрет-агиа шаардаж, цагдаагийн газар “тайлбар гуйлт” бичvvлж, тус хvргээч, ингэвэл тvvнийг суллаж юун магад гэв.

Ахлагч нуруу тэнийн сууж учиртай ханиан

- Тэр мэтийн тайлбар гуйлт бичнэ гэдэг чинь чухамдаа нэр муут єчvvхэн, зарцын хирээс хэтэрч байна гэдгийг та мэдэж байгаа бизээ. Хезрет-э-аги єєрєє сайн санаа гарган гvйдэг сайхан бийрээрээ учрыг тунгаан бичиж цагдаагийн захиргаанд явуулах ёстой. Таны номхон зарцын чинь хувьд гэвэл би Хезрет-э-агитайгаа урьдчилан ярихдаа хамаг явдлыг тоочиж, суллуулах гуйлт бичих амы нь аваад байж болох байна. Єєр яах вэ дээ?

- Ахлагч аа, та vvнийгээ єнєєдєр хийгээд маргааш єглєє надад мэдэгдэхгvй юу гэж Ферох хэлэв.

Цаашид мєн нилээн сууж, дахин хоёр аяга цай уугаад босохдоо, найдвар тєрvvлэх баахан vг цувуулаад єрєєнєєс гарлаа. Ийнхvv одоходоо “бvтнэ биз” гэсэн нилээд нааштай vгээ ахин давтаж, маргааш ирье гэж Фероход итгэлтэй хэлэв.

Ферох ганцаар хоцорч, єнєєдєр Мэиний бєгж солилцох ёслол болж байгааг бодож байснаа орхиж, Жавад руу сэтгэлээ аваачиж:

“Тvvнийхээ тухай л бодъё, суллуулаад санаа амаръяа. Тэгээд Мэинийнхээ тєлєє хvч мэдэн зvтгэе. Хvнтэй сууж л байг. Би авахдаа л авна?” гэж бодов.

Ферох оройн хоолоо идээд унтахаар хэвтэвч, нойр vл хvрнэ. Одоо нєгєєх бичиг хэргийн ахлагч, Хезрет-э-аги эзэн хоёрын тухай:

“Ямар хариу ирдэг бол? Аги нь зєвшєєрєх бол уу. Ийм гуйлт бичих зvрхтэй эр vv, vгvй юу? Yзгээ барь? Тал гар нь чичрээд, за болъё гэх юм биш байгаа?” гэж бодсоор нойрондоо даруулжээ.

Єглєє сэрээд бодолдоо зай тавьж их л удаан хэвтлээ. Босоод цаг нєгцєєхийн тулд нэгэн номыг нилээн удаан уншив.

Арван цагийн орчим хайсны хаалга хvн нvдэхэд онгойлгож єгєхєєр Баба Гейдар гарлаа.

Аги-Шейх-Мохаммед-Керим, таягаараа тог тог хийлгэсээр хашаан дотор орж ирэв. Тэрээр єчигдрийн сууж байсан єрєє рvvгээ шууд алхаж, “сахиус минь” гэсээр орж ирлээ.

Тэрээр єндєр горзгор нуруутай туранхай боровтор царайтай, ямаан сахалтай хvн байлаа. Оймсгvй явна.

Ферохыг ноомо хойш тавингуут нь Аги-ахлагч тvvний аавын єтєл садангийнхныг эртэй эмтэй нь ураг тєрлий нь бvртгэх гэсэн юм шиг бараг удам судраар нь асуугаад бас єєрий нь эрvvл энхийг магадлалаа.

Ингэсээр зай єгєнгvvт Ферох асуусан нь:

- За аги аа яав? Yр дv нь ямар шуу болов? Эзэн чинь єнєєхийг бибив vv?

Мохаммед-Керим дахиад жаахан ханиаснаа сунжруулан ярьсан нь:

- Манай эзний хvнд хайртай буйнтай сайн нь наран лугаа даил ил бєгєєд vvнийг хэн бvхэн сайн мэднэ.

Хувьгvй явдал болж шоронд орох юмуу, єлсєн vзэж байхад, манай аги яаж сэтгэл амгалан байх билээ? Эзэн vvнийг чинь хийгээд єгье гэж их дуртай байна. Урьд ємнє танай эхтэй танил байсан гэнэ. Таныг бараг єєрийн хvvгээ гэж vздэг юм биш vv дээ.

“Миний хvvтэй ялгалгvй гэж байна” гэсэнд Ферох баярлав. Дотроо тэрхvv эзнийг ерєєж суутал Аги-Мохаммед-Керим цааш єгvvлсэн нь:

- манай аги, таван эхнэр арван дєрвєн хvvхэдтэй. Ер нь олон гэр бvлтэй болохоор гарлага дэндvv их байна. Эдлэн газар, мухлагдууаас орж байгаа орлого, зєвхєн єдрийн хоолондоо ч хvрэхгvй байна. Ингэхлээр аги єр тавилгvй яахав. Ялангуяа нэг хvv нь эхнэр авч байна, удахгvй нєгєєдєх нь бас гэрлэх гэж байгаа одоо vед хэцvv байна. Хєвгvvд нь эрдэм боловсролгvй ч гэсэн манай аги цаас харандаагаа барилаа л бол тэдэндээ хэрэгтэй бvхнийг хийж чаддаг хvн. хэрэв хvсвэл тєрийн албанд хамгийн сайн байр олж єгч чадна. Жишээлбэл нэг хvн нь Азербайжан мужийн банзны орчуулагчийн хэлтсийн дарга, нєгєє нэг нь Керманд бас дарга байна гэв.

Аги-ахлагчийн юу хэлэх гэсний учрыг Ферох олсонгvй, хэийг хэлэх гээд бхйгаа юм бол гэж асуухаар ам ангайтал Мохаммед-Керим ахлагчийн хэлсэн нь:

- Манай эзэн таныг хvvгийн маань хуримын зардлыг даахаар ирвэл ир гэж байна гэсэнд Ферох овосхийж:

- Хуримын зардлыг ээ ! гэж хэлснээ дорхиноо тайвширч:

- Эзний хvvгийн хуримын зардал гэдэг чинь хэд байхав? Гэж асууваас аги- ахлагч хариу єчсєн нь.

- За их бишээ. Эхлээд Дорж-палам шигтгээтэй бєгж худалдаж авахад зуу хир туман зарна. Агийн нэр хvндэд тааруулж сайн чанарын зурагтай ноосон алчуур авахад ная хавьцаа туман зарна. Дєчин таваар толь авч бололгvйдээ, энvvнээс гадна амттан жимс авахад хоёр зуун таван туман зарах болно. За байз зуу дээр наяыг нэмэхлээр зуун ная, тvvн дээр тавийг хийхээр чинь хоёр зуун гуч, дахиад хоёр зуун тавийг нэмэхлээр дєрвєн зуун наян туман болж байна. За тандаа залбирч явдаг надад, бас энэ хоёрын хооронд гvйснийг мартахгvй биз гэсэнд Ферох:

- Энэ ажилд баахан дасаагvй байна, та намайг єршєєгєєрэй. Танд чухам хэд хэрэгтэй юм бэ, нэрэлхэлгvй хэл л дээ гэж асуув.

- За энэ ялихгvй! vсний будаг, мєн хvvхэд шуухад эцэг эхий нь таны буян хооллож хувцалсасан байхаар хайрлан биз дээ.

“Yсний будаг долоон зуун динар, за сайн даа л нэг крон харин энэ аги-ахлагч чинь яагаад хооллож хувцасласан байх гэдэг билээ?” гэж Ферох бодов. Тийм учраас дахин хэлсэн нь:

- Би чинь ийм байдалд дасаагvй хvн гэж хэлсэн шvv. За шууд хэл л дээ.

Юу гэсэн vг вэ? Хаашаа ч явж ямар ч ажил гvйцэлдvvлсэн хэдийг єгєхєє шууд мэдэгдсэн гэж Аги-ахлагч иг маггvй болтлоо гайхав.

vсний будгийн єртгєнд тавиас зуун тєгрєг, цай авахад хоёр кранаас хоёр туман хvртэл авдаг аж.

Гэвч энэ удаа, цоо шинэ, хашир таниагvй хvн байгааг харгалзан ихээхэн авахыг бодод шингэн сахлаа хуруугаараа тармаж, чалма малгайгаа хоёр тийш хэлтгийдvvлэн байж эрхээ эргvvлэн залбирч: энэ vщдээ тэнгэр ширтэн

- Танд залбирч явдаг хvнд чинь vсний будгийн vнэний хэмжээ л таарнА гэсэн шvv дээ гэсэнд

Ферох уурлаж, хараал тавих гэтэл аги-ахлагч нэмэн хэлсэн нь:

- Тогтоосноор барагцаалбал зуун туман гэсэнд Ферох дахин овосхийж:

- Зургаан зуун туман болж байна! Жавадыг аваръя гэвэл зургаан зуун туман єгєх хэрэгтэй байна! Аги аа, эзэн та хоёрын авах гэсэн тєчнєєн их мєнгє надад байхгvй. Би хаанаас олох вэ? Миний бэлээс хэтэрч байна. Болъё доо, иймэрхvv наймаа хийж би чадахгvй гэсэнд ахлагч тvvний яриаг даруй зогсоож:

- Буянтай vйлсийг наймаа гэж нэрлэж таарахгvй. Заавал тэгж нэрлэх гээд байгаа юм бол яаж ариун цагаан явдлын тохироо гэж vзэх билээ. Єлзийтэй ганц холын бодол байгаа л байх, тэрнээс биш, манай эзэн мєнгєєр дутсандаа ч биш, алсын амьдралы чинь бодож танд диваажиндаа алба байр бэлдэх л гэсэн хэрэг байх.

- Тэр явдал надад ямар хамаа байна. Харин тєчнєєн их мєнгє агч яасан ч чадахгvй нэгд єєрт мєнгє алга, хоёрт гэвэл хэрэв мєнгєтэй байсансан бол ердєє л мєнгє єгєєд гаргачих байсан.

Тэгтэл Мохаммед-Керим ахлагч дахин сахлаа оролдож, бvс рvvгээ харснаа, улаан шараар будсан хумсаа сониучирхан байснаа хэлсэн нь:

- За яахав тэгвэл залуу минь би чамайг тун єрєвдєж байна. Чи єєрєє хэдийг єгєхий чинь харъяа

Тэр vес, Фероход цєєхєн тооны мєнгє байсан билээ. Гэсэн ч цємий нь хамж шимлээ гэхэд тавин туман болох байв. Тvvгээрээ алтан таван хошуу худалдан авч, дэнчин болгож эзэнд нь єгєєд явуулж болох байсан тул хэлсэн нь:

- Тавин туман бол би єгч чадах байна.

Мохаммед-Керим “Тавь” гэж дуулуут таягаа тулж босоод:

- Мєєн!Овоо доо ер! Энэ явдалд чинь хутгалдахгvй. Цагдаагийн газартай ч холбогдохоо болъё, тэр чинь байнаа, тийм ч єєдгvй газар биш, харин ч эсэн бусын хvний vнэргvйчvvдийг баривчилдаг юм гэв.

Цагдаагийн газрын тухайд ахлагчийн бодол ийнхvv тvргэн хувирсанд Ферох гайхав. Гэсэн ч гайхаад яах юм бэ, энэ бол ямар ч хувийн бодолгvй этгээд ердєє л тавин туман багадсан хэрэг гэж саналаа.

Ахлагч явахыг завдлаа. Тэрээр хаана тун арчгvй муухай зан гаргадаг учир явах гэсэнд нь Ферох онцын юм бодсонгvй.

Гэсэн ч vvний уршгаар Жавадын хэрэг улам удаашрах нь гэж бодоод:

- Аги та бvv уурлаарай гэв… тэгээд тvvнийг тайтгаруулах аргыг Ферох мэдэх тул Баба-Гейдарыг дуудаж, амтат ус аягалж, тамхи ороож єг гэв. “Амтат ус”, “тамхи” гэдгийг дуулаад ахлагч тухтай суулаа.

- Та, “Битгий зэвvvц”, “бvv уурла” гэж байна. Зургаан зуун туманы яриа болж байхад яаж дургvй хvрэхгvй суухав. Та намайг хэн дуртай цагчин, хэн дуртай хєлсний этгээдийг сохор зоос єгєхєєр нь “Чельвари”-д vсэг дарчихдаг зээлийн єчvvхэн доорд хvмvvс шиг vзэж байна. Бараа нт харагдах газраас бєхєлзсєєр ирчихээд vнийг арав дахин ихэсгэдэг єєдгvй худалч гэж vзэж дасчихсан байна. Тэгж бодсон учраас та надтай ярихдаа ёс алдаж орхисон тэдгээр хvмvvстэй ярьж байгаа юм шиг л байсугай гэж бодоод тавьхан туман єгье гэжээ.

- Илvvг єгєх чадалгvй байгаа хойно одоо би яая гэж вэ дээ гэж Ферох хэлэв.

- За даа, наадах чинь тийм ч ноцтой шалтаг бишээ гэж Аги-ахлагч яриагаа эхлээд,

- Бэл хvрэхгvй гэдэг чинь юу гэсэн vг вэ? Энэ хот ийм том байхад мєнгє олох чадалгvй байж таарах уу? Yvнийг бvv ярь. Та vvнийг дуртай комиссын эзэн хvнд хэл, тэгвэл зуун мянган туманыг гаргаад єгєхдєє торохгvй л бий.

- YYнд чинь vгvй бол даах хvн олох хэрэгтэй, vгvй бол барьцаанд юм тавих хэрэгтэй. Надад тэгж єгєх юм алга гэсэнд Аги-ахлагч хэлсэн нь:

- Таныг Чале-Мейданд Агийн бурхны хажууд суудаг гэж саная. Тэр чинь тавин тєгрєгнєєс хэтрэхгvй л vнэтэй байг. Тэгвэл тийм сайхан байшинд бурхан та нарыг єршєєг!

Байшингаа барьцаанд єг гэж байгаа гэдгийг Ферох мэдлээ. Эцгээ нас хєгширсєн хойно нь гуйлгачлуулъя гэж Ферох бодсонгvй.

Гэсэн ч шоронд байгаа Жавадыгаа саналаа. Харанхуй єрєєнд дахин зургаан сар суух ёстой бєгєєд vvнээс болж vхэж ч болох байлаа…

Учир иймд нэгэнт шийдэж:

- Би ер нь явж, хэдийг єгье гэж хэлэх ёстой болж байна аа? гэж асуувал Аги-ахлагч

- Та хаана ч очоод, миний хэлснээр биш, єєрийнхєє хэлсэн зуун тавийг, зуун тавь гэнэ шvv, тавийгаа єгєєд vз л дээ. Yvнээс бага єгье гэж л бvv бодоорой юу ч болохгvй шvv.

Ферох за тэгье гэсэнд ахлагч явах болж хэлсэн нь:

- хэрэв та нар аливаа нэг тохиролцоо хиймээр байгаа бол жишээлбэл, тохиролцоо гэрчлэхээр юм хум барьцаанд єгмєєр байгаа бол манай агиас гуйгаарай. Хєлс єртєг гэлгvй л гэрчлээд єгнє гэсэнд,

Ферох дотроо сэм инээж, ахлагч ч явлаа.

Тэрээр, эзнээрээ тайлбар гуйлт бичvvлэх% Ферох мєнгєє бэлтгэж байхаар тохиролцов. Гэхдээ, Ферохыг мєнгєє бэлтгэж, хагасыг оруулаагvй цагт, тайлбар гуйлтыг бичиж цагдаагийн газар явуулахгvй шvv гэжээ.

Хагасыг урьдчилаад єгнє, vлдэхийг дараа нь болно гэсэн итгэл яагаад Мохаммед-Керим ахлагчид тєрєв? Ферох vлдсэн мєнгийг єгєх эсэх нь мэдэгдэхгvй байхад залилж орхих бий гэж яагаад эргэлзсэнгvй вэ?

Гучин дєрєвдvгээр бvлэг

ХАМГААС ИХ ДОЛИГОНОДОГ ГАЗАР


Хєєрхий Ферох яах ч учраа мэдэхгvй байлаа. Жавадыгаа авармаар санагдана. Гэвч Ферох Хезре-тэ-агийг хоёр зуун туманаар бичих юм гэж ер санаагvй билээ. Аги нь Мохаммед-хасаныг єрєдвсєн лvгээ адил намайг бас харж vзэх байлгvй, бичиг хэрэг хєтлєгч нь ч єрєвдєєд эзнээрээ тайлбар гуйлт бичvvлэх биз гэж Ферох найджээ. Харваас Ферохын сайхан байшин бичиг хэрэг хєтлєгчид таалагдаж эзэмдэхээр шийджээ. Иймд цаг vргэлж барьцаанд єгч мєнгє олдог аргыг ярилаа.

Ферох єдий хvртэл энэ мэтийн арга ерєєс хэрэглээгvй тул мєнгєний тухай хэнтэй ярихаа мэдсэнгvй. Єєрєє аавтайгаа, олдог хэдээрээ амьдрах тул хэзээ ч юм нєєж явсангvй. Ферох байшингаа барьцаанд єгєхєєр шийдлээ. Yvнийгээ баттай шийдсэн байна. Аав нь єєр vр хvvхэдгvйн учир, байшингаа Фероход євлєн єгснєєс тvvний мэдлийнх байлаа.

Ингээд Ферох Баба-Гейдарыг дуудаж, энvvхэн хавиар пvvсийн эзэн бий эсэхийг асуувал.

- Мирза-Реза гэдэг хvн бий гэж хариулав.

Тэгвэл тvvнийгээ дагуулаад ирээч гэсэнд Баба-Гейдар одлоо.

Удтал эрэн арайхийж олоод гэртээ дагуулж ирэв.

- Дагуулаад ирлээ, гадаа байна гэж Баба-Гейдарыг єчихєд оруул гэж Ферох хэллээ.

Царай шаргалдуу, жижиг торомгор нvдтэй, хар эсгий малгай тавьж, цагаан цамцан дээгvvрээ нимгэн хар аба ємссєн_ єндєр горзгор хvн орж ирэв.

Ферох суугаач гээд шууд хэлсэн нь:

- Надад нилээн мєнгєний хэрэг байна. Барьцаанд єгєх юм гэвэл би энэ байшингийнхаа талыг єгч болох байна.

Уг байшин пvvсийн комиссын эзэнд аятайхан санагдсан тул дотроо,

“Энэ байшинг нєгєє нэг депутатд хожим зарахаар авъя… мєнгє олно доо” гэж бодов.

Депутат гэж, зургаан жилийн ємнє гар хоосон байгаад олон жил сэтгvvлчин болж депутат зэрэг дэвшиж сvvлдээ хєрєнгєтєн болжээ.

Тэр хvн:

- Байшингийнхаа талыг гэнэ ээ? Яахлаараа тэр билээ? Учры нь олохгvй байна.

- Надад бага шиг мєнгє хэрэгтэй болоод л тэгж байгаа юм. Ердєє л хоёр зуун туман,

Энэ тоог дуулаад пvvсний рудалдаачин чамлав. Ферох “мянга” гэнэ байх тохироо хийчихээд байшингий нь авч орхиё гэж бодож суужээ.

Гэсэн ч аманд орж ирсэн юмыг алдахгvйн тулд ярилцаж гарлаа.

- Ийм ажлаар хєєцєлдєж явдаг баячуул хотод олон байлгvй яахав. Тэд ийм єчvvхэн наймаа хийхгvй гэдгийг танд хэлмээр байна. Хоёрхон зуун туман гэдэг чинь цєєхєн шvv дээ. Танд vнэхээр мєнгє хэрэгтэй байгаа юм бол хvv тєлнє дєє гэсэнд Ферох:

- Сард хэд байх бол? гэж асуув.

Пvvсний худалдаачин:

- Хууль бий шvv дээ. Энэ бvхний чинь хуулиар л хєдєлгєнє. Адам ахуй цагаас эхлээд хууль бий. Энэ хорвоо тогтож байгаа цагт л зугаас таван зуугийн дотор нэг туманаас гурван зуун динар, таван зуугаас мянган тєгрєгєнд нэг абасси, мянгаас арван мянгад гурван шан авдаг шvv дээ харин арван мянга буюу тvvнээс дээш бол гадаад худалдаачид баячуулын хамаарах явдал тэд ч туман бvрээс сардаа зуун динарын хvv авдаг юм.

- Тэгвэл би сард туман бvрийн гурван зуун динарын хvvтэй тєлєх болж байна уу? хэтэрхий их байна гэвэл

Пvvсний худалдаачин худал хариулсан нь:

- Аги аа! худлаа хэлээгvй шvv, энэ толгой мэднэ. Бусдаас асууж итгэ. Таны байдал надад аятайхан санагдаж байна. Энэ явдлыг бусдын гарт оруулчихгvй юмсан гэж бодож байна. Тэгж бодсон бол би, туман бvрийг хоёр абассийн хvvтэй єгнє гэж хэлнэ шvv дээ.

- “Хоёр абасси” гэж дуулуут Ферох шууд суудлаасаа босон харайв.

Перст ёс болоод орчихсон энэ “хоёр абасси” “арван шан” гэгч яасан vл бvтэх, ямар согогтой зvйл бэ, энэ дэлхийд, хаана ч гэсэн жилдээ таван хувийн хvvгээс vл хэтрэх байтал, Перст зуу буюу зуун хорин туманаас нэг мєнгєєр хvv авч байна.

Хачин юм даа! Сэтгэлийн явдалд нvд нь сэргэдэг нийгмийн ахуй эрхэлсэн яамдын сайд нарт чухам vнэнийг хэлбэл дэгдээхэй зооглож, ухвар мєчид бvхнийг хийж байдаг баячуулын дураар байнга халагдан, ажилгvй сууж мєнгєєр гачигдаж буй заяа муутны нулимс хараад яагаад юм боддоггvй юм бэ?

Тэртэй тэргvй Фероход тохиролцохоос єєр юм бодогдсонгvй. Тvvний хамт бас, пvvсний худалдаачин ер нь шударга бус явдар єєрєєс нь хамаарч байгаа бу хэмээн vнэнийг ярив гэж мэдлээ.

- За vгvй дээ, тал донг гэдэг чинь юv билээ? Тал донгт тавиас илvv туман єгєхгvй. Хvнд ашиг болуузай гэж бодвол бvтэн донгоос багаггvй юм тавих хэрэгтэй болж байна.

Ийнхvv хэлсний нь аваад vзвэл, худалдаачинд байшин хир аятайхан санагдсан нь ил байлаа.

Бушуухан тохиролцож энэ явдлаа дуусгах хэрэгтнй байна гэв. Худалдаачин яваад єглєє. Орой нь дахин орж ирээд, энэхvv тохиролцоог байгуулахад бэлэн, арьс, хонины гэдс худалддаг нутгийн хvн Хажи-Агийг оллоо гэж хэлжээ.

Тэгээд гурвуул болж Ферох, худалдаачин, Хажиг-Аги Тегераны хотын урд руу явлаа. Ферох эзнийг байлцуулан энэхvv тохироог байгуулах гэсэн байна. Тэднийд очуутаа бичиг хэргийн хєтлєгчийг дуудан ирvvлж, “Сигэ” хийлгэхээр ирэв гэжээ.

Бичиг хэргийн хєтлєгч Ферохыг даруй эзэн рvvгээ дагуулан одов.

Аги их л таалалтайгаар

- Чиний талийгаач эцэг бид нар чинь ойрхон танил шvv. Би их хайртай байсан хєєрхий гэж тэр хvн хэллээ.

“Yхсэн амьды нь ч мэдээгvй байж, єргєдєл бичиж єгсний талаа хvvгээс нь хоёр зуун тєгрєг авчих гээд байдаг аятайхан ч хайр байна даа” гэж Ферох бодов. Аги ч vргэлжлvvлэн ярьсан нь:

- Тэр бурханшvй золигнууд зарцыг чинь барьж аваад шоронд хийж орхисон гэнэ гэж дуулаад уур омог шатаж, Мохаммед-Керимиыг миний нэрийн ємнєєс хорих газар єргєдєл бич гэлээ. Миний зарцыг барьснаас ялгаа нь юу байх билээ. тэгсэн чинь гай дайрч гар нь єнєєдєр євчтэй гэнэ, бичиж чадахгvй байна.

Ийнхvv хэлээд эзэн Мохаммед-Керим ахлагч руу сэм харвад цаадах нь энэ хэргийн учир Ферох ирлээ гэж дохиж байна гэдгийг мэдээд тэр дороо хэлсэн нь:

- За маргааш єглєє заавал бичээд цагдаагийн газар явуулъя. Хэрэв шийдвэр гаргах нь удаашраад байвал тэр байгууллагыг хэмхчээд шатаах тушаал єгнє. Чи харин vvнийг санаж яв гэлээ.

Тэгэхийн хамт Мохаммед-Керим ахлагч агидаа хандаж:

- Танд хэлэх, єєр нэгэн явдал тэдэнд байгаа шиг байна гэсэнд

Єдий хvртэл дуугvй байсан Мирза-Реза,

- Манай энэ Аги гээд Ферох руу хуруугаараа зааж, хоёр зуун туманы хэрэг болоод жаахан тохиролцоо хийх гэсэн юм гэв.

Энэ зуур эзэн, Мохаммед-“Керим хоёр мєн хэдэнтээ зохилцож амжаад Аги:

- Тэр туманаар яах гэсэн юм бэ? Хvvхдvvд минь? Дэмий vрэх гээ юу? Энэ яваа насандаа хойт насандаа ч нvгэл бvv хураагаарай гэлээ.

Сvнсний тухай агийн яриа. Ферохын зэвvvг асар их хvргэсэн тул байж ядан байж хэлсэн нь:

- Мєнгє надад, єєр ажилд хэрэгтэй байна.

Эзэн єєр vг хэлсэнгvй цємєєрєє шалан дээр дугуйран сууж даргын байранд Агитан морилов.

Шавмал адартай, ханандаа жич зvйлд зориулсан хонхорхойтой эртний хийцтэй єрєєнд сууцгаажээ. Энд европ модон эдлэл огт vгvй бєгєєд гагцхvv элэгдэж єнгє алдсан хивс, нэгэн буланд нь агийн ямбалан суудаг хонины нэхий хэвтэнэ. Орох хаалганд ойрхон мэлхий ширээ, тvvний урд жинтvv хэвтэнэ. Ширээн дээр бяцхан дэвтэр байхыг ажваас энэ бичиг хэрэг хєтлєгчийн суудал мєн буюу.

Ферох гэдэс зардаг Хажи-Аги хоёр, агийн хажууд гол суудалд суусан бєгєєд Мирза-Реза сєхрєн, бичиг хэрэг хєтлєгчийн хажууд суусан байна.

Хоёр талын чухал тайлбарыг сонсож, ямар хэргийн учир мєнгє хэрэгтэй болсон ямар хуулиар батлгаа болгож байгаа мэтийг тайлбарлаад Аги тохироцлоо хийхэд уншдагаа уншив. Агитан туманаас таван “шани дам ашиг буюу халол” хэмээх шашин номын ёсонд нийцvvлсэн ашиг олохын тулд тvvнийг амьтны ярьдгаар “Шашны хууль” гэгчээр халхавчлан тал байшингийн тvрээсний байдалтай болгож амжив. Ингэсний дvнд уул явдлаа цэгцлэх болж, нэг тал нь дєрвєн зуу орчим грамм элсэн чихэр, нєгєє тал хоёр зуун туманаа єглєє.

Тохироогоо гvйцэтгээд Аги тачигнатал инээд алдав.

- Жаффар-Кули! Тамхи, цай хоёр авчраарай! Гэж хашгираад тохиролцсон мєнгєє Фероход гэж Хажи-Аги-д хэллээ.

Тэгэхvйд Хажи-Аги нуруу гэдийж, дээлийнхээ єргєн хармаанд гараа хийж, хар тасамтай алтлаг торгон, тавриз дєрвєн алчуурт боолттой зvйл гаргаж шалан дээр тавив. Алчуур тус бvр, Шах-Мученикийн vеийн цутгамал, нvхтэй эртний мєнгєн тєгрєгєєр дvvрэн байхыг Ферох харав.

Ферох эл мєнгийг авахаас шууд татгалзмаар байтал, бичиг хэрэг хєтлєгч, энvvхэн зуур тvvний бодлыг тааж:

- Дургvйцвэл дэмий юм болно шvv. Энэ мєнгийг зээлж єгч байгаа хнv чинь vvнийг авахгvй гэж та яаж мэдээв?

Аги ийм мєнгє авч сурчихсан, дуртай ч юм байна гэдгийг Ферох мэдлээ.

Ингээд Хажи-Аги мєнгийг тоолон гаргаж, Мирза-Реза хvлээн авлаа. мєнгєн зоос нь дєчин гурван туман найман крон, долоон жай болов. хажи-Аги дєчин таван туман болгохын тулд гучин гурван зэс шан нэмж єглєє. Yvнийхээ дараа ташааныхаа хармаанаас, энэ мэтийн тохиролцоонд хэрэг болгож авч байсан урагдсан багц зээллэгийн тасалбар гаргав.

Энэхvv тохиролцоо хийхэд, Хажи-Аги нэг л тоомсоргvй байлаа. Нэгдvгээрт хэдэн арван мянган туманы ажил хийж дадсан бєгєєд хлёрдугаарт, тэр хvн туманаас сард таван шаихvv авахыгаа юу ч биш гэж vзнэ.

Урагдсаны улмаас янжуур тамхины гадуурхи нимгэн цаасаар эвлvvлж наасан зэллэгийн талбарыг зуун зургаан туманд тохируулан боосон байна. Дараагаар нь Хажи-Аги дээлийнхээ хармаан руу гараа шургуулж, олсоор боосон жижиг хvvдий гаргав. Тvvнээс арван ширхэг турк лир гаргаж ирээд хэлсэн нь:

Єнєєдєр зах дээр нэг лир таван туманаар тэнцvvлэн сольж байна гэв.

Тэрээр ахин тоолоод, цааш нь “Хорьтынх нэг” “гучтынх ес” “дєчтийнх найм” гэж дуулдахуйц шалган тоолоод бvгдийг Ферох руу тvлхэв.

Авчирсан цайг бvгдий нь уув.

Хажи-аГи эзний хэлсэн нь:

- Yнэмлэх биччих. Маргааш бэлэн болно.

Хажи-Аги, мухлаг руу явах хэрэг байна гээд босож явлаа. Ферох мєн явмаар байсан тул хоёр туманы дэвсгэр хармаанаасаа гаргаад Мирза Резад сэмээрхэн єгєв. Мирза Реза цаасан дэвсгэртийг авахгvй байгаад тэрээр асар их гайхав.

Мирза Реза хэлсэн нь:

- Аги аа, таны бодол чинь…

Хvмvvсийн иймэрхvv vг ярианаас Ферох дэндvv хол тасархай тул энэ мэтийг vл ойлгоно гэж бид нэгэнт єгvvлсэн билээ. Тийм учраас:

- Ямар учир байна, бvv мэд дээ гэсэнд жирийн бор байдалд нв гайхсан Мирза Реза хэлсэн нь:

- Иймэрхvv ажилд оролцож бййгаагvй чинь харагдаж байна. надад илvv єгєх ёстой доо.

“Яалаа гэнэ ээ?” юу ярив даа? Надтай ярилцахаар хоёр цаг хvрэхгvй суулаа. Цаг бvрд туман єгч байхад бага байна гэж vv?” гэж бодоод:

- За яахав. танд хэдийг єгєх болж байна? гэв.

Энэ зуур Мохаммед-Керим ахлагч Ферох руу хvрч ирээд чихэнд нь шивнэсэн нь:

- Эхний татвараа авъяа.

Єгнє, тэгэхдээ єєр єрєєнд єгнє гэж хариулаад, юу хэлэх бол гээд Мирза Реза руу эргэтэл

- Би ч та хоёрыг зохицуулсандаа туманаас арван шан авна.

Бид чинь хоёр зуун туманаар тохиролцсон байгаа. Тэгэхлээр надад арван туман єгєх ёстой болж байна.

Хєєрхий Фщрох яахаа мэдсэнгvй. Тохиролцоогоо цуцалж чадахгvй байсан бєгєєд пvvсний худалдаачин хэрхэн ятгахыгаа ч мэдсэнгvй. Нилээн маргалдан байж таван туман єгч авалцахаар тохиролцжээ.

Нєгєє єрєєнд орж бичиг хэргийн эрхлэгчид, зуун цаас атгуулаад, бушуухан гуйх єргєдєл бичиж эзнээр нь цохуулаад явуулаарай гэж гуйв.

Мохаммед-Керим бичээд, хоёр цагийн дараа гэрт чинь аваачиж хянуулна. Дутуу дулимаг юм байж мэднэ гэжээ.

Юмаа амжуулсандаа баяр хvрсэн Ферох тэднийхээс гарч гэрийн зvг алхахдаа, Жавад минь одоо л цагдаагийн савраас мултрах боллоо гэж баярлан явлаа.

Ирснээс хойш хоёр цаг єнгєрєн байтал тєдєлгvй Мохаммед-Керим хvрэлцэн ирж, задгай дугтуйд хийсэн єргєдлийг Фероход єгєв. Тэрээр нvдэндээ ойрхон аваачиж дорхи зvйлийг уншсан нь:

Цагдаагийн захиргаанд, та нар хvний vнэргvй этгээдийн гvтгэлгээр манай дотнын нэгэн хvнийг баривчилсныг бид мэдлээ. Бас тэгээд, мєрдєгч нэгэн мангуу нь хуулийн аливаа vндэсгvйгээр зуу ташуурдаж, зургаан сар шоронд хорихоор шийтгэсэн байна.

“Ислам шашин тєртэй улсад, та ч гэсэн єчvvхэн нэг байцаагч ч гэсэн ташуурдан шийтгэх тухай тушаал єгєх эрхгvй шvv. хэрэв ийм юм гарч байгаа бол хvчин хэрэглэх эрх олгосон засгийн газар буруутай байна.

Учир иймд та нар хєєрхий тэр залууг бушуухан суллах зам хайгаач, миний уур хилэнг улам бvv дvрэлзvvлээрэй. Ууртай хэдий боловч, тэнэг мулгууг залгиагvй шvv.

Миний тушаал ёсоор тvvнийг даруй суллахгvй бол энэ байгууллага уг vндсээрээ сvсэггvй, бурхан шашингvй, єєдгvй амьтдыг бєєгнєрvvлсэн учир устга гэж Засгийн газраас шаардах болно. Тэгвэл Ислам бурханд толбо бусад усл тvмэнд шившиг болохгvй”. Єргєдлийн хажуугийн халз дээр “Тvvнийг тун даруйхан суллаад єг. Амны хишиг чинь єєдрєг байх болно. Єєрийн нандин vнэнч ухаанаараа бичлээ.

Таны тєлєє залбирагч… гарын vсэг байлаа

Єргєдєл Ферохын санаанд нийцэв. Хэрэг бvтвэл маргааш, vлдсэн зуун туманыг єгнє гэж Мохаммед-Керимд ам єгчээ. Ахлагч, одоохон явуулна, Жавадыг орой болохоос ємнє лав суллана гээд оджээ.

Жавадыг аврах зам гарсны учир Ферохын дотор уужрав. Энэхvv єргєдлийн дараагаар Ф…эс-сальтанэ-гийн гvтгэлэг хэрэггvй болж цагдаагийн газрынханд vхтлээ айхын учир даруйхан суллах болно гэж Ферох мэдэж байлаа.

Иймийн учир тvvний бодол Мэин рvvгээ эргэж дотроо бодсон нь:

“Юу болоо бол? хурим хийв vv, vгvй юу?

Магадлан мэдвэл зохих байна. харин хаанаас яаж мэдэх вэ”

Жаахан бодож байснаа, “Шекуфэгээс мэдье” гэж арга олов.

Асрагчаа дуудан ирvvлж явлаа гэж хэлээд, хvн ирвэл хvлээлгэж байгаарай гэжээ. Аавтайгаа ярилцахаар тvvн рvv оров. Даруйхан нэг л сvрхий юм болох гээд байгаа юм шиг Ферохын бодол энэ єдєр нэг л хачин байлаа.

Ийм байгаад аяархан гэрээс гарч, Ф…эс-сальтанэ-ийн эдлэнгээс холгvй, Шейх-хажи-Аги замын уулзварт буй Шекуфэ-гийн гэр рvv явлаа. Нар жаргахад ганцхан цаг vлдсэн байлаа.

Yдшийн бvрийд шаахайчны шовгорын хажууд Ф…эс-сальтанэ ийн зарлага Реза-Кули зогсож байсныг Ферох анзаарсангvй. .. Реза-кули тvvнийг vзэнгvvт дагав.

Ферох, Шекуфэгийн хаалгыг тогшлоо.

Шекуфэ хаалгаа онгойлгоод хармагц шнэхээр их гайхав.

- Орж болох уу? Мэиний тухай яръяа гэж Ферох аяархан хэлэв.

“Мэин” гэхийг сонсоод Шекэфу гунигтайяа толгой сэгсрэвч ор гэлээ. Ферох дотогшоо оров.

Мэиний хурим болоогvй гэж хэлсэн нь Ферохын сандарсныг баахан намжаав. Yvний дараагаар:

Мэин их муу байгаа, бие давхар тvvнийг Шимран руу аваад явсан гэх мэдээ Ферохын сэтгэл зvрхийг сvлбэв.

Гучин тавдугаар бvлэг

ЄЄДГYЙ ЭТГЭЭД АЙВ.


Али-Эшреф-Ханд, Ферох их инээдтэй санагдсан тул тvvнийг авангуут элгээ хєштєл инээд алдав. Али-Эшреф-Хан vнэндээ тйимэрхvv хvмvvсийг vзээгvй байжээ. Тvvнийг єєр шиг нь залуу хvмvvс хvрээлж, яриа хєєрєє нь аль нэгэн хvvхэн буюу “бачэ”-ын хавьцаа эргэлдэнэ. Одоо тvvнд нэр хvндийн тухай ярьцгааж єєрт нь шал хэрэггvй юм шиг санагдсан хариугаа авахаар сvрдvvлжээ. Энэ бол vнэхээрийн инээдтэй явдал байлаа.

Дахин vvд онгойж, тамхины газрын эзэн хар тамхины батгаар хийсэн хоёр ширхэг vрэл барьж “Техдит” захиргааны тамга даруулахаар орж ирэхэп Али-Эшреф-хан бодолдоо умбасан суулаа. Тамхины эзэнд, ширэ нэрэх дэнлvv асаагаад, Али-Эшреф-ханы ємнє шалан дээр тавив.

Тэрээр цай авчирч аль гэж тушаагаад урагдсан заваан сийрсэн дээр тэрийн хэвтэж, чисчvvн бvрээстэй жинтvv дэрлэж сурчихсан толгой, дороо бєєс хуурс дvvрэн дэр тавьжээ. Тvvнийхээ муухай vнэр танарыг vл хайхран ширэ сорон сорон татна. Хар тамхины вафур тэм тусгай гаансанд ширэ хийж дэнлvvний гал дээр барин vргэлжлэн татна.

Ингээд эхний vрэл дуустал зарц, хоёр аяга аагтай цай барьж ирээд Али-Эшреф-ханы хажууд шалан дээр тавивал, даруй залгилаад хоёр дахь бєєрєнхийг татаж эхэллээ. Нvднээс нь нулимс гоожно.

Али-Эшреф-Хан хагас цагийн туршид санаа сайхандаа олзуурхана. Хоёр бєєрєнхий ширэ хар тортог болон хувирав. Дотор муухайрах нь ч єнгєрлєє. Тэрээр энэ vес таван аяга цай уусан байна.

Али-Эшреф-хан сvvлд нь босож тамхины эзэнд цайны мєнгийг тєлєєд гадагшаа гарав. Хашаан дотрохи нэгэн хvvхдийг дуудаж, зам зуур хvн байна уу хараад ир гэж явуулав.

Тийм хvн vгvй тул Али-Эшреф-Хан намхан vvдээр гарч, нэгэн хєндлєн гудамж тvргэн єнгєрєєд, зах руу орж цааш явсаар гарах хаалга хvрээд Лалезар руу явдаг морин вагонд суув.

Даян дэлхийн хvн ард, амьдралаа хєдєлгєєнийхєє явцыг єдєр ирэх тусам, улам улмаар хурдасгаж байна. Тэгэхэд Перст уг явдал шал эсрэг байна. Манай хотын “вагон” гэгч, хvнийг зохих газар нь тvргэн хvргэхийн оронд, ийш тийш холхон явах буюу жолооч, мєнгє хураагч хоёр нь замдаа цай уумаар санагдвал, зорчигчдыг замын дужнд зогсоох нь тун ч гачлантай.

Хэрэв Перст ирсэн хvн гудамж чєлєєгєєр удаан зугаацъя Чираг, Барг чєлєєний тоосонд даруулъя. Машин-Ханэ чєлєєнєє наранл шарагдъяа гэж бодвол морин вагонд суух хэрэг гарна. Нэгэн хvнд нар жаргахын ємнєх гурван цагт учраа байя гэж бодъё. Тэгвэл хоёр цагаас мєч єнгєрч байхад гэрээс гараад мєн морин вагонд суух хэрэг гарна. Зузаан ном уншъя гэж санавал бас л сууж гурван зуун динараа тєлєєд, тайван уужуу уншиж дуусгах буй заа. Аливаа явдлын учир хvн олны санаа сэтгэл ямар байгааг vеье гэсэн хvн энvvнд мєн сууна. Яагаад вэ гэвэл зорчигчид санал бодлоо солилцож явахад нь байлцаж буй хэрэг билээ.

Морин вагон, замаасаа хоёр дахин мултарч тэмцсээр бvтэн цаг явж Лалезар хvрэв.

Али-Эшреф-Хан энд бууж, Мошир-эль-довлэ талбай руу одож, тэндээс цааш гэр нь байдаг Шахабад чєлєє руу явлаа.

Хоёр цагийн ємнє, Ферохын ємнє эрэлхэг байдал гаргаж, vгий нь онцын анзаарахгvй мэт, тоохгvй байдал гаргаж суусан Али-Эшреф-Хан одоо баахан санаа зовно.

Шvvхээр заргалдвал миний урдаас ямар ч хэрэг босголоо гэсэн би давж гарна, нєгєє этгээд ойчно гэдгийг єєрєє мэдэж байлаа. Гэсэн ч хvмvvсийн хараал идэж ганцаардах болно гэхээс айсхийнэ. Эфетэд муухай явдал гаргасны нь мэдээд Эшреф-хантай ураг тєрлийн холбоотой бхйхыг хvсэх хvн гарахгvй. Энэ байдал, тvvний алс хэтийн бодолд нь харшилж байв. Али-Эшреф “хэвтрээ шинэтгэхийг” хvсэлхийлэв. Yvний тул сурсан ажлаа сэргээж авах хэрэгтэй байлаа. Али-Эшреф-хан, Ферох сvрдэж буйн адил мєн тєчнєєн Р…эд-довлээс айжээ:

“Хэрэв тэр хvн намайг, эрхэм дээгvvр хvмvvсийн дунд ярьж явдаг бол хамаг явдал дуусаж байгаа нь тэр. Тэгвэл сайхан авгай, мєн тvvний тусламжтайгаар дvvгдээд авах аятайхан шиг албаны тухай санаархаад ч яахав” … гэж бодлоо.

“Талтай” Р…эд-довлэ, цааш бvv гомдол мэдvvлээсэй гэж залбирна. Хэрэв тэгвэл мєнгє ч ах дvvгийн явдал ч тус болохгvй, харин шоронд хийх буюу цєлнє байх гэж айжээ.

Энэ мэтийг бодсоор яваад гэртээ хvрч ирлээ. Таримлын дулаан байрны хажуудах бяцхан єрєєнд ороод Эфет яриандаа дурсдаг байсан заваан дээлээй тайлж шаазан тосгуурт гар нvvрээ угаав. Дараагаар нь оноот бор ногоон цамц, сайхан толийлгосон ємд ємсєж, цэнхэр зангиа зvvгээд гvйцэд доллогодоогvй шаахай ємсєєд нєгєє єрєє рvv орж шvvхийн байцаагч ахтайгаа удтал утсаар ярив.

Тэгээд хагас цагийн дараа гэрээс гарав. Онц яаралгvйхэн явж, костюмаараа баахан гайхуулж байгаад нэгэн хvvхэн суга татаад ирье гэж шийдсэн тул Шахабад чєлєєнєєс, дэгжин банди нараар дvvрэн байдаг Лалезар руу явцгаав.

Тийнхvv алхсаар Медйан Тупханэ хvрээд лалезарын хєєрхєн хvvхнээс холодох болох нь гэж асар их харамсаад эмнэлгийн чєлєє рvv эргэж, дараагаар нь зvvн тийшээ, казвин хаалга байлаг чєлєє рvv явлаа. Цааш нь мянга хоёр алхаж ахин баруун тийшээ зээлчин Кербелай-Аббас-Алийн газраар ороод тэндээсээ зvvн тийш нэгэн хєндлєн гудамж руу яваад их хєх хаалга руу очив.

Усан сангийн хажуу дахь уужим хашаанаа байшингийн тавцан дээр тvvний ахынд ирсэн хэдэн хvн суужээ. Тэд яриагаа vл таслан бєхийлцсєн байна. Али-Эшреф-Ханын ах тvvнийг очсон даруй, танихгvй хvнд нэрий нь хэлээд,

- Хэрэг гарвал энэ хvн нэмэр болж мэднэ гэв.

Али-Эшреф-хан юун тухай яриа болж, байгааг ойлголгvй сандал авч тавиад суулаа. Тэдний нэгэн бєхийн ахын нь чихэнд юм шивнэвэл цаадах хvн чангаар хариу єчсєн нь

- Yгvй би бат итгэж байна… зоволтгvй ярьж болно.

Нэгэн сонинд “яаравчилсан хавсралт” хэвлэдэг хvн гэж ярилцдаг байсан хорь гаруй насны атлаа, єтгєн сахалтай залуу:

- Yгvй ээ! Бид цай ууж печень идэхээр цугларсан биш шvv дээ … гэв.

- “Цайгаа ууцгаасан байх нь. Надад одоо хvргэхгvй” гэж Али-Эшреф-Хан харамсан бодов. Нэгэн азрц, том аяга цай араас нь ємнє нь тавихад аяархан санаа алджээ.

Єтгєн сахалт залуу эр vргэлжлvvлэн ярьсан нь:

- Бидний ойрын зорилго, хотын бодол ч єєр байгаа шvv дээ. Энэ орны залуу бид нар сэхээтний тєлєєлєгч бид шинэчлэл хийх замыг олох хэрэгтэй байна. Бид улс орноо ийм байдалтай байлгаж болохгvй.

Тэр залуу эрийн уурсан хэлсэн vгийг аваад vзвэл шатсєан омог тєдий л тvргэн дарагдахгvй нь илт байлдаа. Дєч, тавин туманы цалинтай ажил юу ч болохгvй харин Казвин буюу Зенжанд санхvvгийн хэлтсийн даргаар томилчихвол тvймэр рvv хvйтэн ус асгах лугаа адил шатсан омгий нь дарах байсан буй заа.

Ингэтэл, мєн єтгєн сахалтай, тvрvvчийнхээс ах, гучин тав орчим насны, аягvй царайтай, сониндоо гэр бvлийн тухай унших єгvvллэг нийтэлдэг єєр нэг сэтгvvлчин хvн суудлаас босож,

- Эрхэм нєхєр, Аги Б-гийнхтэй миний санал нэг байна. таны хvлцэнгvй боол миний бие, шинэчлэл хийх зам олъё гэсэн мєн тийм саналтай байдаг. Би буслын адил эдгээр шинэчлэл бол шинэчилж солих vзлийг vнэдэслэнсэн байх ёстой гэж бодож байна. Миний адил тийм бодолтой явдаг, ялангуяа хувьдаа хэвтэр шинэчлэн сольж байх санаатай улсын талд зогсоно.

Хvн бvр эхнэрээ явуулчих хэрэгтэй гэж vзвэл шинийг авдаг эрхтэй байх нь зvйтэй. Єєрєєр яах юм бэ? Ард тvмний их євєг, жолоодогч Шейх-Саади мэт хvмvvсийн бvтээн vлдээснийг устгах уу? Тэгвэл тэр хvн, энх мєнх нойрсох уу? Бvгдийг єєрчлєх vv? Хогийн муу євгийг матрах уу? За гvй дээ? Аавд нь сайхан санагдсан, хvvгийн санаанд бас нийцнэ гэж бодож байна. Яагаад тэр вэ гэвэл аав нь туршлагатай шvv дээ. Хэрэв хvн оготор дээл ємсвєл, тvvний нь цээрлvvлэх хэрэгтэй. Шемс-Эль-Эмарэ-цамхаг дээрээс шидчихсэн ч болно. Оготор дээл ємссєнєєрєє єєр vзэлтэн болж байгаа юм. Хvн ер нь хэн ч байлаа гэсэн, ямар ч ажил хийлээ гэсэн, урт дээл ємсєх хэрэгтэй. Тэгвэл тvvнийг хєндлєнгєєс юугаар ч зэмлэхгvй шvv дээ. Хэрэв аль нэг хvн сэрvvцье гээд малгайныхаа хойноос нь юм уу эсвэл урдаас нь саравч хийчихсэн харагдвал бид тийм малгайг урж тасдаад, эзний нь толгойг хага цохих хэрэгтэй. Яагаад гэвэл, саравгvй малгай ємсєх манай ардын ёс оо. Манай ардын ёс тvvнийг эсэргvvцэж байгаа юм. vvнийг та нар мэднэ. Сахлыг мєн ялгаагvй. Сахлыг хусах уу? Yvнийг эвгvй бус гэж бvv бодоорой! Эрх нэрээ орхиж эмэгтэй хvнтэй адил болж байна шvv дээ. Энэ явдлыг эцэс болгомоор байна. Энэ мэтийг шинэчлэлээр єєрчлєх ёстой байх аа! Дурдсан бvхнийг хийж дууссан цагт аятайхан талх тариа олдож хvн бvхэн хоолтой явна гэв.

Дараагаар нь эсэн бусын ажлаараа нэрд гарсан Тегераны нэгэн эзний хvv Шейх босож:

- Би Х гуайн ярьсан юмны талаар нэгэн vг хэлмээр байна. Бидний дунд энэ чухал асуудлыг гvн бодож нарийн тунгаасан Х гуай мэтийн хvн байгаад бахархах хэрэгтэй. Цаашилбал тvvний “солин шинэчлэх” гэсэн vг анхаарлыг асар ихээр татаж байна. Даргаа Али-Реза-ханыг хэлжээ тvvнийг эндээ батлаад авъя гэв.

Дарга зєвшєєрч, Али-Эшреф-хан жин тан нийллээ. Тэгэхvйд тэнд байгсдын нэг гишvvддээ жижиг хуудас тараав. Мєчийн дараа саналыг авч vзвэл хvvхдийг “солин шинэчилж” байх талаар бvгд саналаа єгч, бусдыг татгалзсан байжээ.

Тэгэхvйд Али-Реза-хан суудлаас босож хэлсэн нь:

- Манай нийгэмлэгийн гишvvдийн ажилд чин vнэнч санаанаасаа хандаж буй талаар хэдэн vг хэлэхийг зєвшєєрсєн гэсэнд бvгд таг дуугvй- болуут би Тегераны олон бvлээр орлоо. Нэг дэх бvлгийнхэн хавчилтаар Кумд даргын тушаал авч, хоёр дахийн ачаар тусгай ажилд томилогдов. Yvнээс надад дєрвєн мянган туманб ашиг орох болно. Гэсэн ч би ер нь юу ч боллоо гэсэн, айл бvрийн санал адилгvй хуваагдаж байна гэдгийг хэлэх хэрэгтэй.

Юм боддог хvмvvсийн санал тухайлбал минийх зохих анхаарлыг татсангvй, ихэнхдээ няцаагдав. Эл бvлгvvдийн олонхи эрдэм ном сураагvй гишvvд ухаан гарган бодож чадахгvй сонин хэвлэх эрх байхгvй, бодлын эзэн, сайд гэж хэлэгдэх эрх алга. Тэгсэн мєртєє энэ vзэл vндсээрээ буруу. Оюун ухааны талаар боловсрол олсон манай залуус бол vл итгэхээс єєр юм юу ч vгvй гэж vзнэ. Харин ч эрдэм боловсролгvй залуус бол бодох санах юм ч vгvй ч гэсэн шvтлэгтэй байна. Манай энэ бvлэгт ашгvй тийм зєрєлдєєн алга. Бурхны заягаар бид цємєєрєє эрдэм номгvй улс юм. Жишээлбэл, та гээд шейх руу эргэж уран дархны сургуульд л хэд хоносон байх даа. Таны єтгєн сахалт єгvvлэг зохиодог сэтгvvлчин рvv эргэж боловсрол ч Молла”Бажийн “мектэб” тvр сургуулиас хэтрээгvй байхаа.

Хамгийн сvvлд єєр нэг сахалтай залуу руу эргэж,

- та чинь ч бас олзуурхаад байх юмгvй биз дээ.

- Германы хэлнний сургуульд жаахан явсан байх, дараа нь цэргийн сургууль жаахан хийсэн. Тэгсэндээ л одоо “яаравчилсан хавсралт” хэвлэж байна шvv дээ гэлээ.

“Олзуурхаад байх юмгvй” гэсэнд тэнд байгсад инээд алдав.

Гэсэн ч Али Реза хан яриагаа нэгэнт дуусаагvй тул цасан цагаан чалма малгайтай, “Сайд нарыг тvгшvvлэгч” гэж хэлэгддэг, зах зээлийн байгууш нэгэн хvн рvv эргэж:

- Та чинь хэн билээ? Одоо худалдаачин байна. Хожим харахнаа нь тєрийн том бодолтон, бvр сvvлд нь уран дархан шvv дээ.

Yvнийг хэлvvт “цасан цагаан” малгайт хvн бусдыг тvргэнээ нэгд нэгэнгvй гvйлгэн харснаа:

Эрагд илгээмж явуулсныхаа дараа би баян болсныг бvv мартаарай гэв.

Али-Эшреф-хан vгээ тєгсгєж хэлсэн нь:

- Одоо энэ бvлэглэл єчнєєн чухал нийгмийн асуудлыг яаж шийдвэрлэх гэж байна. Ямар ч зєрчил гаргахгvй санал нэгтэй байхыгаа, санал нэгтэй тогтоолоо бодоцгоо гэв.

Ийм бvлгийн гишvvн болсондоо баярлан бvгд инээв. Хамгийн сvvлд, хурлын нарийн бичгийн дарга, Шейх босож ирээд хэлсэн нв:

- Хурал хаасныг мэдэгдье, дараачийн хурлыг лхагва гаригт нар жаргахын ємнєх хоёр цагт гуталчны зээлийн тэнд Аги Б-гийнд хийнэ. Эрхэм гишvvд бvv хожимдоорой.

Бvлгийн гишvvд нэг нэгээр босон явсаар ах дvv хоёр vлдэж ууган ах:

- Чи чинь утсаар юу гэж яриадхав даа. Би учры нь олсонгvй,

Али Эшреф хан ахдаа ер ичиж зоволгvй Эфетээс салснаа, дараа нь яаснаа бvр тvрvvн тодорхой ярьсан бєгєєд одоо нэмж хэлсэн нь:

Энэ нvргээнтэй явлын улмаас намайг занаад явдаг нэг залуу эр гарч ирээд байна гэв

Али-реза, Али-Эшреф-ханы яриаг сонсоод ер гайхаагvйг харваас, єєрєє бас энэ мэтийн хэрэг vйлддэг нь харагдаж байлаа. Учир иймд гагцхvv асуусан нь:

- Тэр залуу чамайг юугаар сvрдvvлээд байгаа юм бэ?

- За зургаан сар шоронд хорьж, зуу ташуурдахаар таны шийтгэсэн Жавад гэгчийг суллуулж єгєхгvй бол дээд тэргvvн нарт гомдол мэдvvлж миний шившгийг дэлгэнэ гэсэн гэж Али-Эшреф-хан хариу єчив.

- За мэдлээ, тэр чинь Жавадтай хамт тэр хэргийг vйлдсэн хvн байна. Сайн боллоо, хэн болохыг л сая л мэдлээ, одоо яахаа бодно гэж хэлбэл

- Хэн гэдэг юм бэ? гэсэнд

- Надад нэрээ хэлсэн. Гэсэн ч би огт танихгvй гэсэнд

- Али Реза, Ферох гэдгийг мэдээд

- Чи ер нь хувьдаа тайван байж болно. Чамайг яаж ч чадахгvй. Тэрvvнд чамаас илvv, том дайсагнадаг Ф…эс-сальтанэ гэдэг хvн бий гэв.

Чухамхvv Ф.ээс-сальтанэ єєрєє Жавадыг зургаан сар шоронд хорьж зуу ташуурдахаар шийтгэ гэж албадсныг яриаад бас:

- Ф…эс-сальтанэ гуатай уулзаж Ферох Жавадыг суллуулах гээд байна шvv гэдгийг хэлэх юм байна. Цааш нь мэдэгдэж, тvvнийг нэг мєсєн цаашаа харахаар тийм газар суулгаг гэсэн Али-Эшреф-ханы санаанд нийцэв.

- Зvйтэй, Ф..эс-сальтанэ гуайтай хэдийд уулзаж болох бол? гэж асуув.

Алт Реза нэгэн хэргийн учир Шимран руу явж хоёр гуравхоноод эргэж ирэх тул гурав хонохоос нааш энэ хэрэг бvтэхгvй болов. Тиймээс Али-Реза-хан гурав хоноод ахынхаараа ирэх, тэгээд хоёулаа Ф..сэ-сальтанэ-гийнх руу очихоор шийдлээ.

Тэрээр дахин нэг мєч сууж, ахынхаа эхнэрийн бие лагшин, мєн єєрийн нь байлцсан бvлэг нєхдийн хурлын учир зорилгыг асуун магадлав.

- Ямар зорилго байхав дээ тэднийг л ашиглах гэсэн юм, єєр яахав. Нэг нь редактор хvн. Хэрэв хэрэг гарвал намайг єєрийн сониноороо хамгаална. Нєгєєдєхийн мєнгє сониндоо хvрэлцэхгvй байгаа юм. Тийм учраас яаравчилсан хавсралт хйиж, тvvгээр магтан єргєх болгоныг хэвлэнэ. Гурав дахь нь улс тєрддєг, илтгэгч хvн. Заримдаа цаг ч засварлаж болно. Хэрэгтэй vед, намайг депутатад нэр дэвшvvлэх гээд л гуяа алгадаад гvйнэ шvv дээ. Дєрєв дэх нь хутга худалддаг хvн. хэрэгтэй гэж vзвэл зах зээлийн газрыг хаах ч эрхтэй. Тав дахь нь хєлсний хашгираачин. Тэд цємєєрєє намайг хvрээлж далим гаргах гэж бодоцгоосон нь хамгийн гол нь доо.

Тийм сайхныг бодсон ахдаа баяр хvргэж, Али-Эшреф-хандаа хэлсэн нь:

- Чухамдаа ч бид бусдаасаа муу юм гэж vv дээ? Тэр єндєр тушаалын суудалд бид яагаад гарч болохгvй байхав?

Ийн байсаар Али-Эшреф-хан ахдаа баяртай гээд гэрийн зvг алхлаа.

Гучин зургадугаар бvлэг

ФЕРОХ СОЛИОРЧ ГЭЖ ЯРИЛЦАХ НЬ


Сиавуш, Ф…эс-сальатнэ-ийн цэцэрлэгт бєгж солицлох ёслол дээр ирж єєрийгєє хэнтэй ч холбож хэлмээргvй байна гэж байсан тэр vед бид тvvнээс салсан билээ. Энэ vес, Ф…эс-сальтанэ дотогшоо гvйн ороод, эргэж гарч ирээд мєн эмч дагуулан дотогшоо дахин гvйн орсныг уншигч бид нар мэднэ. Юу болж байна. Эмч яагаад хvvхнvvдийн єрєє рvv орж ирснийг эхэдхэн хvнээс бусад нь ер мэдсэнгvй. Сиавуш єєрт нь цуутай шалиг хvvхэн дурласныг найздаа чанга чанга ярьсаар суув.

Энэ vе Реза-Кули, Шахзадэ К рvv хvрч ирээд чихэнд нь шивнэвэл, Шахзадэ-гийн царай хувььсхийж сандрангуй:

- Чи vнэн хэлэв vv? Гэж асуувал шивнэсэн хvн толгой дохилоо.

Хуран цугларсан хvмvvс…

Бэр євдлєє… бэр уначихлаа, бєгж солилцохоо єнгєрєв… хурим болохгvй гэж шуугилдав.

Ийнхvv ярилцах нь явсаар Сиваушийн сонорт хvрэв. Тэрээр Реза-Кулийг дуудаж, юу болсны учрыг асууьал, бэр унаад байна, эмч хурим хийх хэрэггvй гэж байна гэв.

Энэхvv vгс, Сиавушид онцын юм бодогдуулсангvй. Харин:

- Єнєєдєр тийшээ ч очиж чадсангvй, энд юм болсонгvй гээд Реза-Кулийг яв гэхдээ одоо яая гэхэв гэжээ.

Энд удаан баймааргvй санагдах тул тойрон байсан хvмvvстэй толгой дохин салах ёс гvйцэтгээд аав руугаа очиж,

- Миний хийх юм энд бйана уу?

Онцын санаа тавиад гутарсан эцэг нь:

- За байз, иймэрхvv vед яваад єгєх, чамд бас эвгvй байна. Байзна л даа. Ямар ч байлаа гэсэн чиний эхнэр болно. Биеийн байдлыг жаахан хараадхъя гэв.

Yvний хариуд Сиавуш инээд алдан, мєр сэжиж:

- Хvйтэн юм идээд л эвгvйрхээ биз. Засарна даа! Надад ажил их байна. Энд цаг бараад яахав гэж хэлэв.

Сиавушид хийх юм байхгvй гэдгийг мэдэх тул дотроо инээвч, эцэг юу ч хэлсэнгvй.

Жаахан азнаад Сиавуш нэгэнт тэргэндээ сууж Мохаммед-

- Таги ч жолоогоо хєдєлгєн явугаав.

Сиавуш эхнэр болох хvндээ учирсан явдлыг єчvvхэн юманд vзэлгvй, єєрт нь ямар шvv болж байгааг ч бодож vзсэн вмгvй, Мохаммед-Тагид хандаж:

- Єнєєдєр энд юу ч болсонгvй. Єєр газар очъё. Эрх байна. Тэгэхгvй бол сайхан цаг дэмий єнгєрнє гээд тачигнатал инээд алдав.

Мохаммед-Таги єндєр суудлаас эргэж:

- Хvvе, тэргэн торторхи наад суудал чинь ашиггvй. Арван туманы оронд гучийг авна шvv! гэсэнд

- Ойртож очоод буучихъя гэж хариулав.

Тэрэг олн гудамж, талбай, чєлєє єнгєрч, Катар гудамжны хажууд ирж зогсов. Сиавуш, Мохаммед-Таги хоёр тэнд ббуж, тэргээ гэрийн зvг буцаав.

Янхан хvvхнvvд байдаг хороо энэ ажэээ.

Мохаммед-Таги эзнээ, Найб эс-сальтанэ хуарангийн хажуу дахь хана, хайс нь их заваан ус vгvй, хашаандаа хоосон хоузтай жижиг байшинд оруулав.

Нэгэн мєчийн дараа Ф…эс-сальтанэ-ийн vзэмж сайхан цэцгэн дунд ямбалан суусан Сиавуш ярвайж:

- Энд чинь нэг л муу байна гэсэнд Мохаммед-Таги тvvнийг даруй тайтгаруулан,

- Иймэрхvv газраас л олигтой юм олдоно доо гэжээ. Тэр хоёр, энэ байшинд нэгэн шєнийг єнгєрєєв.

Єглєє нь гэртээ дєхєж явтал аав нь юманд явахаар шатаар бууж явав. Нэгд бєгж солилцоогvй, хоёрт, Сиавуш гэртээ ирээгvйд Шахзадэ К. чинээндээ тултал тэвдэж гутарсан байв.

Тиймээс

- Яахлаараа энэ вэ? Яагаад тэр билээ? Ийм юм болох ёстой байсан Юм бол уу!? гэж амандаа ярьжээ.

Харин Сиавушийг хараад баярлаж:

- Чи хаана байваа? Гэв.

Сиавуш бантсанд, Мохаммед-таги юу хариулахаа мэдэхгvй бхйгаагий нь хараад туслахаар яарч урд нь орж ярьсан нь:

- Єчигдрийн явдлын дараа ги их муудахаар нь биеий нь бодохгvй бол горьгvй гэж бодоод хотын зах руу жаахан мартагнуулахаар аваачив гэжээ.

Мэиний биеийн байдлыг мэдхээр явах гэж байна. Сиавуш хамтдаа явбал сайн юмсан гэж Шахзадэ К. Хэлэв. Гэтэл Сиавуш бие муу байна гэж шалтаг зааж зав гарвал орой биеэрээ очно гэжээ.

Хоёр цагийн дараа Шахзадэ эргэж ирээд Миэний бие таарауухан байна.

Даруй засрахгvй. Тэгэхлээр хурим хийж болохгvй гэсэн байна.

Сиавуш юм хэлсэн ч vгvй, харамссан ч vгvй, сул байгаа дээрээ ажилдаа зvтгэж байя гэж дотроо баярлав.

- Юу ч гэсэн чи охинтой нь суух гэж байгаа болохоор аав руу нь очиж, биеийн байдлыг мэдэх ёстой гэвэл Сиавуш “За”гэлээ.

Ингээд нар жаргахын ємнєх хоёр цагт, Мохаммед-Тагийн хамт тэргэнд ахин сууж Ф…эс-сальтанэ-ийнх руу одов.

Хvрээд ирвэл Ф…эс-сальтанэ гэрийнхээ ємнєх цэцэрлэгт харагджээ. Онцын их санаа зовсон бодол болчихсон хойш урагш алхална. Сиавушийг хараад албаар инээж:

- Чи морилов уу мєн хачин аа гэв.

Сиавуш-Мирза, Ф..эс-сальтанэ-ийг хшндлэн толгой дохиод дагаж гэрт нь оров.

Баахан чисэн Сиавуш Мэиний биеийн байдлыг асуувал Ф…эс-сальтанэ их л тvргэн:

- Бие нь гайгvй. харин доктор газраа сольж, цэвэр агаарт гар гэж байна. Ингээд би Шимран руу явуулаад байна. Жафарабадад манай цэцэрлэг бий. Тэндээ суух болно доо гэлээ.

- Ханум єєрєє явах гээ юу гэж Сиавуш асуув.

- Ээжтэйгээ явсан. Миний ажил ихдээд тийшээ явж чадахгvй байна.

Энэ vес Реза-Кули танилцах хуудас хоёрыг тавьсан мєнгєн цар барьж ирэ.в

Ф…эс-сальтанэ, Али-Реза-ханд одоо юу хэрэгтэй болсны учрыг олоогvй ч оруулчих гэлээ.

Али-Реза хан, Али-Эшреф-хан орж ирээд эцэг хvргэн хоёрын гарыг атгав.

Ф…эс-сальтанэ, Сиавуш руу зааж, Алт-Резад хэлсэн нь:

- Та хоёр чинь бие биенээ таньдаггvй байх аа? гэсэнд тvvн рvv хараад ер санасангvй.

- Сиавуш-Мирза бол Шахзадэ к-ийн хvv манай хvргэнболох гэж байгаа танилц гэв.

Ийнхvv хэлэхэд Али-Реза-хан, Али-Эшреф-хан нарын амнаас:

- Аа мєн! Машалла! Машалла гэх талархан бишрэх дуун гарав.

Ф…эс-сальтанэ, Сиавуш руу хандаж ирсэн хоёрыг заан:

- Эрхэм Али-Реза-хан бол шvvхийн зургадугаар мєрдєх ангийн байцаагч эрдэм номтой сайхан залуу. Энэ дvv нь гэлээ,

Али-Реза янжуур асаагаад хэлсэн нь:

- Тав хоногийн ємнє, нєгєє хvнийг зургаан сар шоронд хорьж зуу ташуурдахаар шийдсэн гэдгээ танд утсаар мэдэгдсэн. Єчигдєр шийтгэлээ гvйцэтгэв.

Ф…эс-сальтанэ:

- Би єчигдєр, бєгж солилцуулах ажилддарагдаж, золиг болж байгаад очиж vзэж чадсангvй. Харж зогсохгvй ч гэсэн тэргэнд суугаад хажуугаар нь єнгєрье гэж бодоод чадсангvй гэхэд Али-Реза

Би харж, ханасан. Ялангуяа нэгэн авгай гарч ирэхэд сонин явдал болсон! Уйлаад л: “Хvv минь Жавад минь байна! Миний зvvд тааж!” гээд л ярьж байна билээ. Тэгээд дєхєж очингуут нь нэгэн хуяг бууны бєгсєєр, сvвээ рvv цохиод унагачихсан. Yнэхээр харууштай явдал болсон..тэгж гvйн ирэхэд нь єнхрvvлсэн нь vнэхээр сайхан болсон. Ердєє бахдууштай хэрэг. Би бvр инээд хєєр болж тэсэж чадалгvй алга ташсан гэж ярилаа.

Ф…эс-сальтанэ vvнийг vлэмж таалж мэин євдєж єєрєє зовж байгаагаа мартаад чанга инээлээ.

Али-Эшреф-Хан vргэлжлvvлэн:

- Жавадын хvлгийг тайлахад хананд хадаастай байсан цаас шиг л хийсэн унаж байгаа нь бvр инээдтэй байлаа. Персчvvд залхуу, юм сонирхдоггvй гэж ярилцдаг чинь ч шал худлаа юм биш vv дээ. Тэнд очсон. Бид цємєєрєє инээд алдаж алга ташсан.

- Яалаа гэнэ ээ, Жавад юм болоогvй биз? гэж Ф…эс-сальтанэ асуувал

- Yгvй ээ зvгээр унасан гэж Али-Эшреф-хан хэлсэнд Ф…эс-сальтанэ инээд алдаж:

- Тэгэх хэрэгтэй байсан юм даа. Ха ха ха! Тиймэрхvv ажил хийсэн хvний чинь нєгєє тив рvv явуулдаг гэж ярилцах юм байхчив. Энэ тивдээ байлгавал vvнийхээ хариуг авах гээд байдаг гэнэ.

- Аа мєєн! Больницод хvргэж єгсєн гэнэ ээ. Удаан хэвтэн байх. Харанхуй хараа ч орохгvй.

Иймэрхvv байдал Ф…эс-сальтанэд vл нийцэж:

- Надад ер зав гарч єгєхгvй байна. гэсэн ч би харанхуй хатууд нь бушуухан хий, болж єгвєл давсгvй хоол идvvл гэж шоронгийн даргад тэртэй тэргvй бичнэ гэв.

Жавадын тухай яриа vvгээр дуусаж Сиавуш, Жавадын талаар юу ч эс мэдэх тул дуугvй сууна.

- Бєгж солилцох ёслол болоогvй гэж та ярив уу юу болсон юм бэ? гэж Али-Эшреф-хан асуувал Ф…эс-сальтанэ

- Єчигдєр манай охины той болох ёстой байлаа. Тэгсэн унаж тусаад, доктор ч хэд хоног хойшлуул гэлээ.

- Манай дvvд мухар шаардлага тавьсан нэгэн хvний талаар тантай ярилцах гэж би ирлээ. Зарим талаар танд ч хамаатай байж ч мэднэ гэсэнд Ф…эс-сальтанэ чагная гэжээ.

Али-Эшреф-хан ярьсан нь:

- Уржийн уржигдар манайд нэг хvн ирээд та юу хийдэг хvн бэ? Шфаганд ямар албатай вэ? Урьд юу хийж байсан бэ? гээд л асууж гарлаа. Би танихгvй юм. Тэгээд та юун тухай асуух гээ вэ гэсэн чинь ямар Нэг шулуун цагаан явдлын тухай ярьж байгаа юм шиг л гэнэт ер ичсэн зовсон шинжгvй ямар ч учир шалтгаан заалгvй, “шившгий чинь тарьж, хогий чинь хутгана” гэж байна.

- Яалаа гэж тэр вэ? Солиотой юм уу? Ер тийм л байлгvй гэж Ф…эс-сальтанэ асуувал Али-Эшреф-Хан хэлсэн нь:

- Солио туссан л хvн шиг байна лээ. Зарцаа дуудаж, гэрээсээ хєєлгєдєг юмуу гэснээ, намайг инээд хvрмээр зэмлэж хэтэрхий авиргvйлээд байхаар нь аоай гаргасангvй. Юун учиртай яваагий нь мэдье гэж бодлоо. Єчvvхэн ичих янзгvй, намайг хэлдэггvйгээр л хэлж байна лээ. Сvvлд нь шившгээ тариулахгvй гэвэл, би тулгасан зvйлий нь гvйцэлдvvлэх ёстой гэнэ. Гэм хийдэггvй єєрийгєє бодохоос инээд хvрээд, би юу хийх ёстлй болж байна гээд асуусан чинь “Ямар ч гэмгvй нэгэн ядарсан залууг мєрдєхєє зогс гэж ахдаа хэлээд, суллуул гэнэ ээ”? Би ч: “Энэ чинь ер нь бvр ухаанаа уучихсан хvн байна” гэж дотроо бодож суулаа. Би гэдэг чинь угаас хvлцэнгvй номхон болохоор бодосхийж сууснаа “за тэгвэл vvний чинь хэрэв би хийхгvй бол чи яах хvн бэ?” гэж асуулаа. Тэгвэл “Муухай явдлы чинь хот даяар тараана” Чамаас єшєєгий нь хатуу авна” гээд хагирлаа гэсэнд Ф…эс-сальтанэ

- Хамаг хараалы нь дєжиртлєє сонсчихоод єєрєє юу ч хэлсэн vгvй юу? гэв.

- Тэр нь ч яахав. Учры нь мэдэх хэнийг суллуулах гээд байгаагий нь мэлэх чухал байлаа шvv дээ. “Муухай явдал vйлдсэн, нvгэл хийсэн л гэж байна. Чи єєрийгєє, Тегеранд биш Лондон, Парис хоёрын нэгэнд сууж ярилцаж байна гэж бодоо юу. Намайг зэмлэж байгаагаа ямао баримтаар нотлох юм бэ?” гэж би асуучихаад инээхий нь харж солиорсон хvн гэдгийг баараггvй мэдлээ. Яагаад вэ гэвэл хармаанаасаа бичиг гаргаад:

“Таны єєрєє бичсэн юм чинь энэ байна. Yvнийг тулгуурлаж байгаад шийтгэнэ дээ!” гэж байна. Тэгэхэд нь би айсан дvр vзvvлж, “За, таны зєв. Та надаар яалгах гэсэн юм бэ?” гээд орхингуут:

“Зургаан сар хоригдож, зуу ташуурдуулахаар ял шийтгvvлсэн Жавад гэдэг хvнийг ахдаа хэлж суллуул гэж байна аа” гэв.

Ф…эс-сальтанэ “Жавад” гэхийг дуулангуут

- Тэр чинь Ферох! Солио тусалгvй яахав дээ! хэмээн дуу алдав.

Учры нь олохоор хичээн яриа чагнан єдий хvртэл дуугvй суусан Сиавуш Мирза гэнэт бачуурсан дуугаар:

Тэр хvний чинь тухай би яриад єгье гэсэнд

- Тэг, тэг эрхэм минь. Чи ч бас тэр солиотны талаар бага сага мэддэг байх нь уу? гэв.

Сиавуш чичирч, тvг таг хийсэн дуугаар, дорхи зvйлийг ярьсан:

- Би тэр хvнтэй чинь одоогоос долоо хоногийн ємнє нэгэн найзаараа дамжуулан танилцсан. Оройн цагаар уушны газар зайрмаг идэж суулаа. Тэгэх зуураа хvлцэнгvй номхон намайгаа баярлццлах гээд байгаа таны их ач, гавьяа дэмбэрлийг ярилаа. Тэр ч их ланхааралтай чагнаж суулаа. Хагас цаг хир байгаад тэндээс гарч гэр гэртээ харилаа. Єглєє дєнгєж халуун уснаасгараад байтал, “хvн захиа авчирч єглєє. “Юун захиа байдаг билээ” гэж гайхаад, задалж уншаад намайг юу vзсэн гэж санана. Мєн тэр хvн чинь надаас юм гуйжээ… гээд Сиавуш хармаанаасаа Ферохын захиаг гарган, Ф…эс-сальтанэ-д єгєв.

Тэрээр уг захидлыг уншаад инээд алдаж дараагар нь Али-Реза, Эшреф-ханд єглєє. Сайхь хvн мєн уншаад Али-Эшреф-ханд шилжvvлэв.

Цєм нижигнэтэл инээд алдлаа.

- Энэ галзууд та юу гэж хариулав хэмээн Али-Реза асуувал

- Та солиорчихжээ л гэсэн гэв.

Сиавушийн энэхvv vг бvгдийн “бахдалыг” тєрvvлжээ. Ферохыг солио туссан хvн гэж бvгд бодлоо. Харин энэхvv яриан дунд Ферох єєрєє байсан бол vнэхээр галзуурах байж мэдэх хvн буй заа.

Гучин долдугаар бvлэг

СYYЛЧИЙН УЧРАА


Мэин євчтэй байна гэж шивэгчнийг хэлэхэд Ферох асар ихээр сандран, тодорхой ярихыг шаардав. Той болохын ємнє Мэин унасныг мэдээд удаан байж чадалгvй гарлаа.

Мелек-Таж-ханум заримдаа Шимран руу очдог гэнэ гэдгийг Шекэфу тvvнд хэлсэн билээ. Ингэхэд: Эвинд байсан тэр шєнєєс хойш Мэинтэй уулзалгvй нэгэнт гурван сар болсон байлаа. Жавад суллагдсаныг баттай мэдээд маргааш юм уу нєгєєдєр Шимран руу явж, Жаферабаде-д очоод байж байя. Тэгэд Мелек-таж-ханумыг хот руу явахад нь яаж ийж Мэинтйэгээ уулзъя гэдэг шинэ санаа тєрлєє.

Ферох гэрийн зvг одов.

Хамаг юм нам тайван, харин Гасанбад vамын уулзварыг гарч явахдаа, уранхай ноорхой хувцастай хоёр хоёроороо жагссан хачин хvмvvс Казвингийн хаалганы тэндээс Тудханэ талбай руу явж байхыг vзэв. Цагдаа нар хvрээлчихсэн хажууд нь мторьтой дарга гэлдэрнэ.

Ферох, хажуугаар нь єнгєрч буй нэгэн хvнээс

- Юун улс вэ? Юу болоов? Гэж асуувал

- Аги тан сонинд гарсныг уншаагvй юу? Олзлогдсон хvмvvсийн хэсэг, хойт зvгээс яваа нь энэ. Келатруу явуулж байгаа юм байх. Эл хvмvvсийг хараад Ферох машид их харамсав. Заваан хувцсы нь харуут зvрх нь шимширчээ. “Эдний эрх жаргалаар хэн ийнхvv наадж байна? Гол буруутангууд нь айх юмгvй явж байхад эд нар яагаад баригдав?” гэж єєрєєсєє асуулаа.

Тэгээд гэрийн зvн аажуухан гэлдэрнэ. Асрагч нь тvvний тєлєє их санаа зовсон байж, харуутаа баярлан дуун алдаж:

- Сахиус минь, Аги хvрээд ирлээ ! Таны тухай миний зовсныг мэдээсэй. Нэг л муу юм болсон шиг санагдаад байлаа гэсэнд Ферох инээд алдан тvvнийг тайвшруулж

- Надад муу юм юу ч болоогvй. Хий санаа зовоод л тэр шvv дээ гэв.

Ферох єглєє босож, гэртээ суугаад Шимран тийш явах Мэинтэй уулзах тухай бодон суутал, гэнэт хайсны хаалга хvчтэй тогшив. Мохаммед-Керим ахлагч хашаан дотор тvргэн орж ирлээ. Ферох дотроос хараад vлдсэн зуун туманаа авахаар яваа хvн байна гэдгийг Ферох ойлгов.

Тєдєлгvй тэр хvн зєвшєєрєл ч эрэлгvй гvйн орж ирээд мэнд амраа мэдэлцэж хэлсэн нь:

- Ээ бурхан минь, нєгєє хvv чинь бурхангvйчvvдийн гараас мултарсан,

- Яаж? Би одоо хvртэл хараагvй сууна гэж дуу алдав.

- Єчигдєр барагцаалбал нар жаргахын ємнєхєн би єєрєє цагдаагийн газар захиаг аваачиж єгсєн. Дарга нь албандаа байлаа. Захиаг уншуутаа их сандарч: “Энэ баригдсан хvн эзэнтэй сvлбээтэй гэдгийг єдий хvртэл надад яагаад хэлээгvй юм бэ?” гээд шоронгийн даргыг дуудлаа. Сайхь хvн орж ирээд “Энэ чинь Ф…эс-сальтанэ зориуд бидэн рvv бичиг ирvvлж шийтгээрэй гэсэн хvн нь байна шvv дээ” гэхэд нь их дарга “Ф…эс-сальтанэ-гийн бичиг чинь эзний тушаалыг бодвол юу байхав дээ. Одоохон сулла гэсэн” Жавад ташуурдуулснаасаа хойш бvр євчтэй болсон учраас тvvний авч болсонгvй. суллагдсан гэдгийг мэдvvтээ, ямар ч байлаа гэсэн маргааш гарга гэсэн. Єнєє єглєє эрт би дахин цагдаагийн газар очоод больниц руу нь орж, юу болсныг эзэнтнээр дамжуулан мэдээд суллах арга хэмжээ авлаа. Ингээд нэгэн мєчийн дараа би гэрт нь хvргэж єглєє. Шоронгийн дарга айхын учир бvр чичирч, тэрэг хєлслєн євчтєнийг хvргэж єг гэсэн.

- За байз санаа амрах болов уу? Жавад суллагдав уу? гэж Ферох асуулаа.

- Тэглээ гээд Мохаммед-Керим ахлагч гарахыг завдсан боловч Ферох зогсоож vлдсэн зуун цаасыг урд нь тавив.

Сайхь ахлагч мєнгийг авч баяртай гээд одлоо. Ферох тvvнийг царайг хараад худал хэлээгvй, Жавад лавтайяа аврагдав хэмээн боджэ. “Жавадыг аварлаа. Мэин бєгж солилцоогvй байна. Бурхан намайг тэтгэв” гэж бодлоо.

Цагийн дараа Ферох гэрээсээ гарч хотын урд зах руу аажуухан алхсаар бараг бvтэн цаг явж тад гудамжуудыг єнгєрєєд Насерие чєлєє, хотын хашгираачингуудын зах, их зээл, мєн хорь гучин хєндлєн богино гудамж єнгєрєєд урьд хэзээ ч билээ Жавадын зааж єгсєн байшингийн нь хайсанд хvрч очив.

Энэ гурвсан сарын туршид, Ферох Жавадын гэрийхнийг гаргуунд орхисонгvй. Тvvний цалингийн хэмээний мєнгє сар бvр Баба-Гейдараараа дамжуулан єгч байв

Жавадын ахын эхнэр vvдээ тайлж єгєв.

- Ферох уулзахаар ирж гэж Жавадад хэлээч гэв.

Авгай цааш орсныхоо дараа орооч гэж найр тавилаа. Ферох дээвэрт нь сууц барьсан байшин бvхий жижиг хашаанд оров.

Хоёр тасалгаатай тэр давхраанд Жавад эхийн хамт суудаг байжээ. Хоузан дахь ус ногоорчихсон дээгvvрээ хєєсєрсєн бас єєр бус буртаг байсан учир хашаан доторхи агаар муу байв.

Ферох, нєгєє авгайн араас толгой гудайн явав. Арваад хэмхэрхий давшуургатай шатаар авирч, байшингийн юээвэрт гараад тэндээсээ єрєє рvv нь орлоо. Єрєє мєн жижиг ажээ. Єрєєний газар шалын хагаст ширдэг дэвсэж дээрээс нь хуйлдаг дэвсгэр тавьжээ.

Уранхай хєнжил дээр зовж зvдэрсэн, туранхай, дєнгєж голтой хvний оронцог байгааг Ферох харлаа. Энэ Жавад байжээ. Гурван сарын ємнє тvvний мэддэг байсан чадал зориг дvvрэн эр Жавад мєн vv?

Тэрээр хєдєлж vл чадна. Бие нь бараг хєдлєх мэдээгvй нvд нь бараг сохорчээ. Шоронгийн хар чийгний улмаас хэрэх євчин тусаж, тас харанхуйд хараа муудсан байна.

Ферох очоод харлаа. Жавадын царай шар, цаанаасаа нvvрний яс нь мэдэгдэнэ. Хоёр гар нь савх мэт нарийн болжээ. Хоёр нvд нь сохордгийн даваанд хvрсэн мэт санагдана. Даанч муухай болжээ.

Ферох аяархан дуудав. Жавад толгой єндийж хараад Ферохыг таниад нам бачуурсан дуугаар:

- Намайг ийм болгох гэж ажил гvйцэлгvvлээ юу? Ингэж зовоох гэсэн юм ууе гэж асуув.

Энэ зуур Жавадын ээж єрєє рvv орж ирээд аягатай эм тавив. Ферох тэр хоёрын дєрвєн нvд эсрэг ширтэлцэв.

- Яахав дээ, аги та хvvгийн минь тєлєє овоо санаа тавьж гэв.

Фероход ямар санагдав?

Тvрvvчийн дуулсан зэмлэл дvvрэн vгс, Ферохын зvрхийг дэлбэ татах шахав. Эл vгсийг юугаар дарж єєрийгєє яаж тайтгаруулав? Уйлахаас єєрєєр яах вэ дээ? Тэгээд ч уйллаа. Ферох Жавадыг толгойг хиртэй жинтvvнээс дээш татаад євдгєн дээрээ тавилаа. Хоёр нvдний нь нулимс асгарсан байна.

- Миний бруу биш. Би чадлаараа vзэлцсэн боловч дайсан надаас илvv хvчтэй байсан гэлээ.

Ээж нь vvнийг ойлгож, зэмлэлийн vнээр тvvний зvрхийг булсангvй. Жавад заримдаа, тэнд яалгаж байснаа ярина. Ийн тийн байсаар бараг хоёр цаг боллоо.

Ферохын нvдэнд Жавадын нуруу гэнэт тусав. Зай завсаргvй сэг болчихсон, цус шvvрч байлаа.

Yvнийг хараад хvнд байьал зохих итгэлийн сvvлч Ферохын сэтгэлээс аога болов. “Хvн хvнээ ингэж зовоож байх аятай санагдах юм бол над мэт нь vvний эсрэг ямар юмыг vндэслэн тэмцэх вэ? Бид бас энэ замаар явж, цагаа болоход тэдний харгис зовлонд єртєнє” гэж амандаа бувтнав.

Хоёр нvд нь сvртэйеэ эргэлдэнэ. Аюултайгаар єшєєгєє авах гэж єєртєє тангараг тавилаа.

Дахин ирж Жавадын биеийн байдлыг мэднэ гэж хэлээд Ферох гэрийн зvг одлоо. Бараг сохор хєл євчтэй, ядарч туйлдсан Жавадын толгойноос энэ дэлхийн эсрэг тvvнд оршин сууж буй хvмvvсийн эсрэг их уур хилэн vл сална. Ферох замтуж єшєє авах тжхай бодлоо. Гэсэн ч тvvний ухаан энэ зорилгодоо хvрч чадах ямар ч зам зааж чадаагvй нь харамсалтай.

Тэр оройгоо Шимран явахаар шийдсэн учир, гэртээ ирvvт, асрагчаасаа замын vvргэвчээ авч чухар хэрэгтэй алчуур, сойз сам сэлтийг авав.

Зуны сайхан цаг цэвэр агаараар амьсгалу уулын сэрvvн усаар ундалж байхын учир Шимранд гарсан айл хунар намар болж хот руугаа буцаж нvvсэн тул тэнд бараг буйд байлаа.

Ферох удалгvй шуудан дээр очоод, Ахмед-Али-ханд Жавадын суллагдсан тухай баярт мэдээ дуулгав. Ямар аргаар яаж амжуулснаа ярьж єглєє.

- Сайхан арга олж дээ гэж Ахмед-Али-хан хэлээд юм бvхнийг дээдсийн тулган шаардах бичгээр хийдэг энэ оронд яая гэх вээ?

Тийм бичиггvйгээр юмны vнийг хэн ч ихэсгэж чадахгvй, албан татварыг хэн ч єєртєє ашиглахгvй. Энэ тулган шаардах бичиг олж авахад мєнгє хэрэгтэй мєнгєгvйгээр юм амжуулж чадна гэгч ангараг гариг хvрэхтэй адил холын хий санаархал ажээ гэж ярив.

- Жавадад санаа зоволтгvй болж. Одоо Мэинээ авахын тєлєє хєєцєлдєнє гэж Ферох хэлэв.

Шекуфэгээс мэдсэн болгоноо, Ахмед-Али-ханд бvгдийг хэлээд гарч одлоо. Харин Р…-эд-довлэ-гийнхээр орох хэрэгтэй байь.

Ферох сууж амжаагvй байтал Эфет ороод ирэв. Али-Эшреф-ханыг єршєє гэж гуйхаар эднийд ирснээс хойш Эфетийг хараагvй ажээ. Ферохын цонхийсон нvд ёнхойсныг хараад юун болсныг асуувал

- Бие єєдлєхгvй байна гэж Ферох хэлэв.

Мэин ямар байна гэж улайсхийн асуув. Ферох юу мэддэгээ ярьж Шимран руу явах гэж байгаа. Тvvнтэй уулзана гэдгийгээ нэмэн єгvvлэв.

- Жавад юу болсон бэ? гэж Эфет асуув.

Али-Эшреф-хан тус хvргээгvй, ер энэ нь сайн болсон гэж Ферох хэллээ.

- Хэрэв за гэсэн бол би амаа барих байсан. Тvvнээс єшєє авууштай хvн шvv дээ.

Ферох арван минут хир суугаад Эфетэд би явлаа гэжээ. Эфет ядаж нэг цагт хамт байлцъя одоо мєддєє уулзалдахгvй гэж дотоод сэтгэл шивнэх тул тvvнийг саатуулмаар санагдав. Гэсэн ч Ферох явах учиртай тул зєвшєєрсєнгvй мултарч амжлаа.

Ферохыг vхэл нь хvлээсэн дайнд мордуулж байгаа адил Эфетийн сэтгэл хачин тvгшvvртэй байлаа. Тvvний эрэлхэг сайхан царайнаас нvдээ салгаж эс чадан хэдэн єрєєн дундуур дагуулан явна. Хашаан дотор хvн vгvй тул хаалгаар гартал нь харцаар vдлээ. Гадагш гараад баруун тийшээ эргэв. Эфетийн зvрх тvрvvчийнхээсээ эвгvйтэж нvднээс нь хоёр нулимс бємбєрєєд:

“Яаж байна аа? Би юу болов?” гэж єєрєєсєє асуулаа.

Ф?рох эхлээд гэрийн зvг чиглэв. Хагас цаг болоод нар жаргах болжээ. Замд учрах хvн цєєнийг бодож оройн цагаар явах нь зvйтэй гэж vзсэн байна. гэртээ очиж vvргэвээ аваад маршааг юм уу нєгєєдєр ирнэ гэж асрагчдаа хэлээд гарав. Шимран хvргэх тэрэгчин хєлсєлмєєр санагдавч, гэрийн ойролцоо, хажуу замын уулзварт тэрэг нэгэнт vгvй байлаа.

Жаахан хvлээвэл тэрэгчин ер ирсэнгvй. тэгэхvйд Дервазе-Доулетийн хаалга хvрье, тэнд Шимранаас буцаж яваа тэрэгчин дайралдаж юу магад гэж шийдэв.

Тэнд очвол тэрэгчин мєн vгvй байлаа. Нэгэнт ийм учир хаалгаар гараад, Шимранын зам тийш алхаллаа. Эргэн тойрон эл хуль хvн цєєн зєрнє.

Ферох гэрээс гарахдаа гуталчны шовгорын хажууд Реза-Кули сууж байсныг анзаарсангvй. Сайхь этгээд тvvнийг харангуутаа гудамжны нєгєє талд зогсож буй хоёр морьтой цагдаад дохио єгєв. Тэд даруй мориныхоо жолоог эргvvлж хойноос нь зуугаад метрийн зайд даган явна гэдгийг бас анзаарсангvй.

Ферох Шимран ордог зам тийш эргээд зуу алхаагvй явтал хоёр цагдаа морио давиран тvргэнээ зэрэгцэн ирээд нэг нь:

- Зогс! гэв.

Ферох зогсоод, сандралгvй,

- Яах нь вэ? гэж асуув.

Мєн нєгєєх цагдаа:

- Манай дарга єглєєнєєс аваад єиднийг энд байлгав. Тан шиг иймэрхvv хvнийг баривчил гэж тушаасан гэв.

- Юу болоов? Мэдэхгvй байна даа гэсэнд хоёр дахь цагдаа

- Чухам л тийм байна. Бидэнтэй хамт манай дарга дээр оч. Тэр хvн хамаг учрыг хэлж єгнє.

- Юун дарга, билээ? Би очих ямар хэрэг байна. Та нар андуурсан байлгvй гэсэнд цагдаа инээж:

- Yгvй ээ, андуураагvй. Тэгсэн байж таарахгvй гэж хэллээ.

Ферох эсэргvvцэн хашгирмаар санагдавч нар жаргаснаас хойш хагас цаг болоод байхад энд хэн ё байдаггvй билээ.

Нэгэн цагдаа нь мориноосоо буун харайж, тvvнийг араас нь тэврэн авав. Нєгєє нь энэ завсар Ферохын малгайг авч оломцог дороосоо єєр малгай гаргаж ємсгєлєє.

Ферох яахаа мэдсэнгvй. Хашгирах уу? Хашгираад нэмэр алга. Нэгэн цагдаа хувцсы нь тайчин авах vед бvр ихээр гайхав. Тэгээд цагдаа мєн тэр дороо холтсон даавуун цамц углалаа.

- “Намайг дээрэмдэх гэж байгаа юм биш vv?” гэж Ферох єєрєєсєє асуув. Yнэхээр тэгж байгаа мэт санагдлаа. Нэгдvгээрт Перс улсын Тегеран хотын энэ хаалганы хавьцаа засгийн газрын шууданг дээрэмдсэн нь ховор тохиолдсон хэрэг биш.

Хоёрдугаарт, энэ цагдаа нар олон сар цалингаа авсангvй: “Єлсєхдєє ийм хэрэг vйлдэж явна” гэж боджээ.

Ферох андуурчээ. гагцхvv зvрхэн тус газар бууны ам тулгаад байх vед учрыг мэдэв.

Сэжиглэх юмгvй болсон тул саатах хэрэггvй байв. Ферох хєдєллєє. Цагдаа нар тvvнийг Ферохын ирсэн зvгийн нєгєє тийш, Дервазе-Шимран хаалганы зvг авч явлаа.

Хашгираад, эсэргvvцээд дэмий болохыг мэдлээ. Дарга нь хамаг учрыг гаргаж єгнє гэсэн найдлага тавин явах боллоо.

Гучин наймдугаар бvлэг

ДЄРВЄН ГЭМТНИЙ ХУЙВАЛДААН


Ферох солиорч гэнэ гэдгийг Ф…эс-сальтанэ бардан єгvvлэхдээ:

- Тэр нєхєр, хэдийгээр самуурч таг болсон ч бусдаар наадаж явахыг болиулахын тулд арга хэмжээ авах хэрэгтэй гэжээ.

Ф…эс-сальтанэ єчигдрєєс хойш Ферохыг урьд урьдаасаа илvv vзэн ядах болжээ. Ийнхvv санал тавихдаа Ферохын амийг хороочихоор хатуу шийтгэл єгєхийг бодсон байна.

Єєрт нь ямар ч цэвэр орлого байхгvй гэдгийг мэдсэн Али-Реза-ханаас бусад нь энэхvv саналыг дэвэргэжээ. Цємєєрєє энэ хvнийг хохироохоор шунан хvсжээ.

Ф…эс-сальтанэ, охиныхоо єшєєг авах ёстой мэт санагдана. Ферохгы тонилгохгvй бол нэгэн сайхан єдєр шvvхийнхний гарт єртєх тул амар тайван явах нь Али-Эшреф-ханд хэрэгтэй байв. Гурав хоногийн ємнє Ферохоос захидал авсан Сиавуш одоо тvvнийг жигшин vзэж, алуулмаар болно. Энэ мэтийн хvмvvс, заримдаа ингэж зугаацмаар бодно. Нэгэн Шахзадэ ядуу хvнийг толгой дундуур нь цохиод бахдахын учир инээвхийнэ. Нєгєє Шахзадэ хvvхдийг тушаад гvйсvгэй гэж албадах дуртай байлаг. Хvvхэд газар унаж, толгйо нvvр нь хэгзэрнэ. Шахзадэ, vvгээрээ баяр бахдалаа тєрvvлнэ.

Энэ мэтийн зугаа наадмын vндсийг тавигч багш нар нь инэхдээ хуучны Шах нар тул одоогийн Шахзадэ онцын их буруугvй болно. Эл Шахуудын нэг жишээлбэл, усанд сэлж чаддаггvй хvнийг цєєрмийн ус руу хаяж живvvлэн зугаагаа гаргажээ.

Эрх мэдэлтэнгvvд мєн ийнхvv дураар дургидаг байна. Мужийн захирагч нэгэн этгээд євлийн хvйтэн цаг, мєс бvрхсэн Хоузыг мод барьсан хэд хэдэн хvнээр тойруулж байгаад тvvн рvv хvн унагаахад хєєрхий амьтан хаашаа ч зvтгэсэн толгой дундуураа цохиулж байжээ.

Тvvн рvvгээ нэгэн адил Ферох vхвэл Сиавушид баяр болох ажээ. Учир иймд vvнийг яаж гvйцэтгэв гэж бодоцгоов. Хvн бvхэнд дvvжлvvр таарах мэт санагдавч ил алж таарахгvй гэж vзнэ. Цааш харуулах жич арга олох хэрэгтэй боллоо.

Нэг нь шоронд хориулъя гэхэд, нєгєє нь цєлєх тушаал гаргуулъя гэнэ. Энэ бvхэн Ф…эс-сальтанэ-ийн уур шарыг намжаасангvй Ферохыг газар гишгэхгvй болгох тийм арга л хэрэгтэй байлаа.

- Надад нэг арга байна гээд Сиавуш гэнэт ярьсан нь vнэхээр хийе гэвэл, Ферохыг чих ч vгvй чимээ ч vгvй тонилгож болно. Тэгэхдээ бас бид хожим хариуцлага хvлээхгvй байж болно гэсэнд цєм чагнах болж vргэлжлvvлэн ярьсан нь: Миний хаг багаас нь таних цагдаагийн нэгэн найз маань дарга єчигдєр надад Казвинаас ил захидал ирvvллээ. Хорасон хvргээд, тэндээс нь тэндхийн мэдлийн газраас Келат руу явуулах баахан хоригдол хvмvvсийн хамт Тегеранд ирэх учиртай гэнэ. Хэрвээ бид Ферохыг баривчилж амжвал, Ферохыг Келат руу аваад яв гэж найзыгаа гуйя. Энэ бол оvvнээс хагацах хамгийн сайн арга гэж бодож байна. Ингээд Ферох алга болно!

- Замдаа vхнэ vv, Келатын цайзанд орно уу хувь заяа нь тэндээ мэдэгдэнэ ээ… гэвэл энэ саналыг бvгд зєвшєєрєв.

- Харин энэ явдал тэр даргатай миний уулзах эсэх, тэр хvний бидэнд тус хvргэхээр санаа тохирохоос хамаарна даа.

- Тегеранд ирчихээд бхйгаа юм биш vv? Гэж Ф… эс-сальтанэ асуув.

- Бичсэнээрээ бол єнєє орой Тегеранд ирэх ёстой. Маргааш єглєє лав надтай уулзахаар ирнэ. Тэгэхэд нь яръя гэсэнд Али-Эшреф-хан саналаа нэмэрлvvлсэн нь:

- Бидэнд Ферох биеэрээ хэрэгтэй байна. Баривчлагдагсдын тоонд оруулан аваад явчихад эгзгий нь тааруулахын тулд энэ vеэс эхлээд тvvнийг ажиглая гэж санал гаргах байна гэлээ.

Ф…эс-сальтанэ Реза-Кулийг дуудаж:

- Ферохийнх руу одоохон яв. Гэртээ байна уу, vгvй юу гэдгийг мэд. Хэрэв байвал, гэрээсээ гартал тэнд нь хvлээ. Гарах дээр нь дагаж, хаашаа явахы нь хар! Нар шингэснээс хойш дєрвєн цаг болтол гарч ирэхгvй бол харж хvлээхээ болино биз. Харин маргааш нь тийшээ очоод харуулдаарай гэв.

Энэ єдєр хийчихмээр ямар ч ажил олдоогvй тул энэ явдлаа нарийн тодорхой биелvvлэхээ бодохын тулд маргааш арван нэгэн цагт эндээ уулзахаар тохиролцоод салав.

- Охины минь хєєдсєн, бузар хvvхэд ээ дээ! Тэгж ингэсгээд биедээ татах гэнэ. Арай ч дєнхєгvй биз дээ. Би чинь хvнтэй адил хvн биш. Энэ талаар миний уёчрыг олох ч vгvй гэж бvгдийг явахад Ф…эс-сальтанэ буржээ.

Энэ vдэш Ф…эс-сальтанэ-ийн дотор нэг л биш байв.

Нар шингэсний дараахь дєрвєн цагт, Реза-Кули дотнох байшин руу хvрч ирээд, Агитай уулзах чухал хэрэг байна гэж цэвэрлэгч зарцаар хэлvvлжээ.

Эзэн дотогш єрєєндєє дуудсан тул Реза-Кули нєгєє газар чинь хvрч очингуутаа жижиг зvйлийн мухлагийн худалдагчаас Ферох гурван цагийн ємнє гэртээ ирсэн, гараагvй гэдгийг дуулаад гуталчны шовгорын дэргэд хvлээлээ.

Баахан азнаж байтал, тэндээс нэгэн Шейх гары ирж яваа харагдана. Дахиад жаахан азнатал, Ферох єєрєє инээж баяссан их л сэргэлэн цовоо гараад ирлээ. Зуугаад алхам зайтай дагасан чинь огт анзаарсангvй. Шейх хєндлєн замын уулзварт дєхєєд тэндээсээ танай цэцэрлэгчийн байшин руу явлаа.

- Юу гэнээ миний цэцэрлэгчийнх рvv юу гэж Ф…эс-сальтанэ хашгирав.

- Тиймээ очоод тогштол нэг хvvхэн нараад ирлээ. Хэн болох нь мэдэгдэж байгаа биз дээ гэтэл,

- Шекуфэ юу дээ? гэж Ф…эс-сальтанэ дуун алдав.

- Тийм ээ Шекуфэ, тэр хоёр юу ярьсныг би мэдэхгvй байна. харин Ферох гэрт нь орохыг би харсан. Арван минут хир болоод буцаад гарч ирсэн гэсэнд

- Тэр чинь ер юv билээ. Охиныг Кум явсан гэж Фероход хэл хvргэсэн хvнийг одоо л мэдлээ.

Хагартлаа уурласан Ф…эс-сальтанэ:

- За яахав. Одоо яв, унт харин маргааш єглєє эрт тэдний гадуур эргэлдэж яахыг нь аж гэж Реза-Кцлид тушаажээ.

Єглєє болохуйд, хамгийн урьдаар Шекуфэ-руу хvн явуулав.

Єглєє эртийн ийм дуудлагат дасаагvй Шекуфэ сандарсан байна. Єрєєндєє авчруулав.

Зарц бvсгvй мэхийн хvндэтгээд хажуу тийшээ болж зогсов.

- Охион чи яагаад цаг vргэлж хорон санаа гаргаж явна вэ? гэсэнд хирдхийсэн Шекуфэ:

- Аги та юу ярина вэ?

- Ферох танайд юу хийж байна. Юунд гэрээр чинь орж гараад байна гэж асуулаа.

Шекуцэ хvлээмээргvй санагдавч эзэн лав, ганц харснаар ингэхгvй байх гэдгийг санав. Ферохыг хvн харж дээ. “Би єнгєрлєє” гэж амандаа шивнэв. Иймд юу ч хэлсэнгvй.

Ф…эс-сальтанэ улам уурсан:

- Єчигдєр чам руу юу гэж очсон бэ? Яах гэсэн юм бол? хэмээн хашгирав.

Шекуфэ-гийн хамаг бие ойж буутал чичрэн

- Мэин-ханумын бие яаж байна гэж асууж ирсэн. Би єєдлєхгvй байгаа Шимран руу явсан гэж хэлсэн.

- Єчигдєр vvнийг хэлсэн байж, тvрvvн та хоёр тийм зvйл хичнээн удаан ярьсан бэ? хэл дээ! гэв.

Ф…эс-сальтанэ vvн тухай, санй юм бодолгvй гагцхvv мууг сэжиглэн ямар нэгэн зvйл олж долоох гэсэн байжээ. Дуугvй байсан Шекуфэ,

- Єчигдрєєс єєр єдєр би тvvнтнй уулзаагvй. Єчигдєр ч бас оруулмааргvй л байсан. Би єєрєє залуу болохоор энэ чинь эвгvй шvv дээ. гэсэн ч тун их тулгаад байх дээр нь оруулсан гэв.

Yvнд улам уурлан хагарчих дєхсєн Ф…эс-сальтанэ босон харайж:

- Чи муу хорон санаат, бас худлаа хэлнэ vv гээд Шекуфэ рvv сvржигнэн ирж, хєєрхий охиныг тэнхээ мэдэн алгадаад – Охины явсан тухай Фероход хэлчихээд одоо булзана гэнэ ээ! гэж дуун алдлаа.

Айхын учир Шекуфэ-гийн хєл солбиж, шалан дээр унав.

“Амны хишигтэй” муухай санаатыг гээд ууц руу нь дэвсэн, хавирга бєєрнєєс нь аваад хамаг биеийг нь єшиглєв. Охиндоо гаргах гэсэн хамаг уур шараа одоо Шекуфэд шавхав.

Ийнхvv хєєрхий бvсгvйг таван минут дэвсэж давтав. Эзний єрєєн дэх сайхь бvсгvйн орилоон хашгираан дотуур байшингийн хvvхнvvдийн ахаарлыг татаж, тvvнийг энэхvv булай эзний гараас салгаж аваач гэх шиг болжээ. Ф…эс-сальтанэ мэн хэд дахин дэвсээд, хашгирсан нь:

- Цагдаагийн газар шоронд хийлгэе. Жавадын хажууд vхэг, шивэгчин нар, асар их зvдрээтэйгээр Шекуфэг гадагш гаргав. Толгой гар нь хvрэн няц болсон Шекуфэг хvн бvхэн тайтгаруулж санаагий нь заслаа.

- Ийм юмтай зууралдах чамд ямар хэрэг байв гэж нэг нь хэлэхэд нєгєєдєх нь :

- Яах гэж бvгдийг хэлэв? Гэхэд гурав дахь шивэгчин:

- Аги чинь аги бхйхаас єєр яахав. Эзэн шvv дээ гэвэл дєрєв дэх нь:

- Аги биднийг алсан ч хамаагvй. Бид ачий нь хvртэж байвал боллоо. Тосы нь аваад торхы нь эвдэнэ гэдэг ч таарахгvй шvv дээ гэв.

Хэрэв Аги бидэнд талх цєєн мєнгє єгвєл тэр чинь зарагдсаныг гэж єгч буй болохоос бус, хэнд ч ганц ч сохор зоос барихгvй гэдэг бодол хєєрхий хvмvvсийн хэний ч толгойд орж ирсэнгvй нэгэн авгайн ярих нь:

- Чи битгий гомд. Аги чамайг хэн хичнээн ч зодлоо гэсэн чамд ажлын хєлс овоо єгєлгvй яахав. Чиний оронд би байхсан.

Хэрэв нэг нь нєгєєгийн уур шаранд єртєгдєх буюу гарын бяр амсвал хvч тvрсэн этгээд нь зодсон хvндээ хир тааруу шан єгдєг учир Перст байдаг нь хачин. Шекуфэ хэдийгээр уйлавч сайхан бvсгvй Мэиний тєлєє зовохын учир дотроо санаа зvгээр байна. Шекуфэг залхаасан ч Ф…эс-сальтанэ-ийн уур хор намжихгvй ажээ. Энэхvv этгээд дайралдсан хvч сульдуу бvхнээ зулгаахад бэлхэн болсон араатан адил галзуурсан мэт болжээ. Ээ чухамдаа тэрvvхэн vес хажууд нь хvн байсангvй учир тасалгаан дундуураа хойш урагш гvйж, бvхнийг хараасны дотор зарц нараа хоноцын шээс, шивэгчин нараа тэлээгvй банзлууд гэж хараав.

Арван цаг хагасын орчим Реза-Кули дахин ирэв. Ганцаараа ууртай байгаа эзэндээ ойртохоос ч айсангvй. Юу хэлэхийг эс хvлээн тасалгаа руу орж:

- Єчигдрийн нєхєд єгvvлэл тавиад байна.

- Гуйзнаач…єєрєє уулзаад байж бай. Би одоохон хувцаслаж зангиа зvvгээд гаръяа гэв.

Хэдэн минутын дараагаар Бирунийн байшинд очвол тэнд Али-Реза-хан, Али-Эшреф-хан сууж байлаа. Амар мэндээ мэдэлцсэний дараа, Ф…эс-сальтанэ хэлсэн нь:

- Сиавуш ирээгvй юу? амжуулаа бол уу vгvй бол уу?

Ярьж дуусаагvй байтал, их хаалган зvгээс тэрэг ирэх чимээ гарав. Тєдєлгvй Сиавуш, цагдаагийн нэгэн даргатай орж ирсэн нь хамар том, нvvр хар, бага даргын цолтой хvн байлаа.

- Бага дарга Желал-хан- гэж Сиавуш танилцуулав.

Yvний дараагаар Сиавуш, Ф…эс-сальтанэ руу хандаж:

- Нєгєє асуудлы чинь би энэ хvнтэй ярилцсан. Эзний юу тушаасныг гvйцэтгэнэ гэж зєвшєєрсєн гэв.

Тэгэхvйд Ф…эс-сальтанэ бага даргад хэлсэн нь:

- Нийтэд аюултай нэгэн хvнийг зайлуулах гэсэн юм гэдгийг энэ залуу, танд хэлээ биз. Тэр хvн олон будлианд оролцсон нь зєвхєн амийг хорооход хангалттай байна. Эрхэм Али-Эшреф-ханд тvvнийг зааж янз янзын хэрэг тулгаж, доромжилсон. Тэгэхэд Али-Эшреф-хан чинь аливаа сэжиг тавьж таарахгvй хvн шvv дээ. Тэрнээс гадна, танай найзад чинь манай охины тухай захиа бичсэн.

Тйим юм уншсан буянтай энэ хvн дугvйцэхгvй яаж байхав.

Желал-хан, бялдууч, худалдч этгээд тул алс нь Ф…эс-сальтанэ-ийн хайр хишгийг хvртэж болох байлаа. Yvнийг хvсэж ч байжээ. Бас хєдєєнєєс авчирч єгдєг амтат гуа идэж байхыг хvснэ.

Иймээс хэлсэн нь:

- Эзээн, энэ бvхний чинь надад тvрvvн хэлсэн. Хvлцэнгvй номой би чинь тантай уулзахаасаа ємнє ам єгсєн…. Бvгдийг “гvйцэтгэнэ” Yvнийг хийх ёстойд одоо улам итгэх боллоо. Алхах бvрий нь ажиж бай гээд бушуухан хоёр цагдаа томилоодхоё. Єнєє орой барьж авна.

- Та нарын авч яваа хvмvvс чинь Тегеранд байна уу? гэж Ф…эс-сальтанэ асуувал

- Тэндээс хєдєлсєн. Би гэр орноороо оръё гээд нэг єдрийн чєлєє гуйж vлдсэн. Надтай хамт дєрвєн цагдаа яваа. Бид сvйх тэргээр яваад тэднийгээ гvйцнэ.

Ферохыг ямар аргаар баривчлагдсан хvмvvс рvv нийлvvлэх гэж байгаагаа Ф…эс-сальтанэ-д ярив.

Тэрээр дотроо овойхын учир инээвхийнэ. Бага даргыг дайлхаар зоориноос тарвас, амтат гуа авчирсугай хэмээн тушаав.

Авчирсныг идэж магтаж

- Энэ сайхан юмыг хаанаас авна вэ? гэж Али-Реза-Хан асуув.

- Тегераны ойролцоох манай эдлнэгээс ирдэг юм гэж Ф…эс-сальтанэ хэлэв.

- Би vvнээс ємнє олон юмыг сонирхдоггvй байсан юм. Харин одооноос амтат гуа сонирхдог болсон. Хэдэн жилийн ємнє энэ эдлэн газрыг єєр худалдаачны мэдэлд байхад би нэг удаа тэндхийн гуаг идэж vзсэн юмаа. Энэ толгой мєрєн дээр байсан цагт одоогийнх шиг ийм аттай байгаагvй гэж хэлнээ. Тэр эдлэнд таны нэр мандах болсон цуагаас хамаг бvхэн нь тэнд єєрчлєгдсєн гэж Али-Реза-хан ярилаа.

Идэмхий мєрдєгчийн дэвэргэсэн vгэнд Ф…эс-сальтанэ єндєр болох лугаа адил нуруу тэнийж єєрийгєє энэ дэлхийн агуу их хvндтэн хvн гэж vзэх болжээ.

Гучин есдvгээр бvлэг

ЦАГДАА НАРЫГ ХYНИЙ YНЭРГYЙ УЛС ГЭЖ ЭЗНИЙ ЗЄВ НЭРЛЭСЭНД ФЕРОХ YНЭМШИВ


Єглєєний дєрвєн цаг дєхєж буй тул vvр цайгаагvй аж. Замын цайны газар байгууштай жижиг модон байшингийн шалдмал цохимол шавар шалан дээр баахан хvмvvс эгнэн унтжээ.

Жинтvvний оронд чулуу, гудасны оронд газар янзалсан нь тэгш, цэвэрхэн харагдана.

Мєрєндєє буу эгэлдэргэлсэн хоёр манаач, vvд сахин хойш урагш алхална.

Энд, Келат руу явж буй хоригдлууд бий билээ.

Байшин дотор харанхуй байна. Нэгэн цагдаа нь хєєрхий амьтдыг цочоочихно гэж огт бодолгvй нилээд чанга хашгирсан нь:

- Хvvе далан дєрєв єє! Дарга алга л байна. Єдийд яг ирсэн байх ёстой.

- Зvгээр ээ ирэлгvй яахав. Иртэл нь оройтохгvй биз. Эндээс хєдлєхєє больё гэж нєгєєдєх нь мєн чанга хариулав.

Дуу чимээнд зарим хоригдол сэрж, унтаагаар суниана.

Єглєєний салхи сэнгэнэж жавар даана.

Євчин тусгаж мэдэх энэхvv хvйтэн байшинд хєєрхий хоригдлууд хучлагагvй хэвтэнэ.

Яагаад тэр вэ? Дээд тєрєлтєн болж заяагаагvй учраас хєрєнгє чинээгvй, баячуулын урдаас босдог учраас эдэнд ял оноож, ийм болгох хууль байна.

Алсын замаар тэргэн дугуйн чимээ сонсогдох vес хэдийнээ гэгээ орсон байна. Хагас цагийн дараа, дєрвєн морьтон цагдаа дагасан сvйх цайны газрын vvдэнд ирж зогсов. Нэг нь хєтєлгєє морьтой байлаа.

Хоригдлууд нэг хоёроос нь бусад нь сэрэв.

Сvйхний хаалга онгойж, нэгэн залуу дарга гарч ирлээ. Цагдаа нар хоригдлуудыг бууны бєгсєєр ёврон босговол тэд амар мэдий нь эрхээр тvргэн жагсав.

Тэрээр цагдаа нар руу хvрч очоод,

- Би та нарыг эрхэлж зугаацуулахаар шийдэж, замдаа уйдалгvй яваг гэж аливаа инээд хvрэм бvхнийг ярьдаг. Зугаатай тэнгдvvхэн эр нэгийг авчрав. Ямар ч гэсэн та нарыг хєгжєєнє биз гэж хэллээ.

Ийнхvv хэлээд сvйх тойрон зогссон цагдаа нар руу дохив. Нэг нь хаалгыг онгойлговол солиотой хvн харах гэсэн хоригдлууд нvдэнд дулаан мєртлєє, гунигтай царайтай, сайхан залуу эрийг туун айсуйг харлаа.

Залуу нvvрэндээ цусны нvнжиг ч vгvй тул цайсан байна. Нvд нь саа євчин туссан мэт эргэлдэнэ. Хоригдлуудын нэгэн адил, олон єнгийн даавууны єєдсєєр оёсон хувцас ємссєн байна. нэгэн зvйл шулганах бєгєєд ухаан нь орж гараад байгаа юм шиг солиорох vнэхээр дєхсєн мэт харагдана.

Энэ залуу бол Ферох мєн гэдгийг уншигч авгай нар лав таамаглах бизээ.

Дарга дээр нь очоод учраа олъё” цагдаа нарт хєтлvvлэн Шимран хаалга руу явуулаад бид Ферохоо хараанаас алдсан билээ. Єглєєнєєс эхлээд манасан цагдаа нар нь туужээ.

Єєрийн тєлєє бодож шаналсан Ферох урагш алхсаар бєгєєд “Эзэнд юу хэрэгтэй юм бол? Дээрэмдээд зогсоогvй єчнєєн юм аваад юугаа хийнэ? Тэнд шалдалж аваад л орхих байсан биз. Єєр явдал байх нь ээ?” гэж боджээ.

Ямар явдал байдаг билээ гэдгийг Ферох vл таана.

Єєрт зэвсэггvй тул эсэргvvцээд зугтъя гэхнээ нь ашиггvй санагдана. Тэгэх тусмаа морьтой хvнээс явган этгээд зугтвал дор нь нэхэн гvйцэж бариад авна.

Ферох Шимран хаалганы тэнд зогсохыг завдтал цагдаа нар даруй:

- Хотын ухмао дагуу яв! гэж хашгирав.

Салхи vлээсэн харанхуй шєнє болсон тул Фероход юу ч vл харагдана. Нэгэн мєч яваад Дервазэ-Доушан-Тепе хэмээх их хаалганаа хvрч ирэв.

Гэтэл цааш ахиад явна гэж хэлээд хотын ухмал дагуулан Дербазе-дулаба тийш явлаа. Дахин нэг мєч яваад эл хаалгыг хvрчээ.

“Даргынх нь энд юм байлгvй. Олигтойхон шиг асууж учры нь хэлvvлье” гээд Ферох єєрєєє єєртэйгєє ярина.

Тэгвэл энэ залуу ташаа боджээ. Цагдаа Хорасон хаалга хvртэл явахаар тушаал єгєв.

Яах вэ? Ферох явлаа.

Харанхуйд заримдаа хєлєєрєє чулуу мєргvvлж унана.

Ийнхvv явсаар Дервазэ-Хорасон хаалгыг хvрэв. Энд айл байхгvй харагдана. Энэхvv хаалга хvн цєєн суудаг Тегераны ззvн ємнєд захад байдаг билээ.

Хаалганаас таван метрийн зайд нэгэн хар юм Ферохын нvднээ бvрсийн харагдана. Морь унгалдах, хэлгий хонх хангинах чимээгээр нь Ферох шуудангийн сvйх буюу шуудангийн єєр тэрэг явна гэж бодлоо.

“Хvн зєєврийн хєнгєн морин тэрэг байж мэднэ. Ойртож очингуутаа энэ цагдаа нараас салгаад єгєєч гээд хашгиръя” гэж бодож явлаа.

Хvрч очоод, хажууд нь хоёр морьтон зогссон сvйх байхыг харав. Ферохыг тууж яваа цагдаа нарын морины хєлийн чимээ дуулдсан бололтой тэргэн дотроос нєгєє дарга гарч ирээд

- Бид чухам аргаа бараад, явъя гэж бодож байлаа гэсэнд нэгэн цагдаа урагшаа гарч гэдийн ёслоод

- Женабе-Ранс аа! Шимраны зам дээрээс барьж авлаа гэв.

Нєгєєх дарга алмайрчихсан зогсож байгаа Ферох руу хvрч ирээд:

- Энэ хачин явдлыг хараад та лав гайхаж байгаа байх. Би учры нь хэлж єгье. Их даргын тушаал ёсоор таныг оргодол гэж vзэж баривчлах тушаал єгсєн гэв.

- Аги та бодвол ташаарч байх шиг байна. Би цагдаагийн захиргаатай ямар ч холбоогvй явсан. Намайг алба татварчин гээ юу? Уулын хэцийн шуудан дээрэмдэгч гээ юу? Эсвєл тєрийн сангаас хулгайлсанд тооцоо юу? Би ажилгvй жирийн нэг залуу хvн байна. Намайг Ферох гэдэг.

- Чухам тэр Ферох гэдэг чинь бидэнд хэрэгтэй байсан юм. Баривчлаад Келат руу явуул гэж тушаал авсан гэж дарга хэлэв.

Эл vгсийг сонсоод Ферох овсхийж:

- Аги, би баривчлуулах ямар хэрэг vйлдээ билээ? Яагаад Келат руу явах болж байна вэ? гэж асуув.

Тэгээд гэнэт єчигдєр цагдаа нараар туулгасан хоригдлууд явж байсныг харснаа санав. Хэдийгээр харанхуй байсан ч тууж явсан даргыг танилаа.

- Бидэнд илvv ярилцах юм алга. Бидний захиргаанд орж бусад хоригдлын хамт Келат явсугай. Харин Хатунабад хvртэл таныг сvйхээр хvргэж ирсэнд баярлах ёстой бизээ. Цаашид оймс гуталгvй явган явах болно доо гэв.

Дарга яргачин дээрэмчин болгож ярьсны улмаас Ферох машид уурлав.

Ферох зугатахаар хажуу тийш суга vсрэн гарахаар хєдєлтєл, нэгэн цагдаа бvдvvн суран ташуур мєр рvv нь хvчтэйеэ буулгасанд бие сул Ферох євдсєний улмаас суун тусав.

Даргын тушаал ёсоор хоёр цагдаа сvйх рvv чирэн оруулав. Энэ vес шєнє хагасын дєрвєн цаг болж байсан бєгєєд сvйх ч Хорасангийн замаар жирийлгэлээ.

Ферох эхлээд дуугvй байснаа, хагас цаг яваад, хvчээр зvтгээд vvний гараас гарахгvйг мэдэх тул “Намайг євєдєєд суллачихаж магадгvй гэж бодсон учир тавьчихаач гэж гуйлаа.

Тэгвэл, амархан хvн єрєвддєг дараг энэ биш байлаа. Тэрээр Ферохын залбирч гуйсныг єчvvхэн юманд бодсон шинжгvй дээд даргын тушаалаар “албан vvргээ” гvйцэтгэж явна гэж хаацайлаад:

- Чи хараад байвал хэтэрхий ихийг бодож, амьдралаа сvйтгэж яваа хvн юм. Баячуултай сvлбээ тогтоох гэж сvржигнэсэн байна. Тэдэнд хорсож явдгаа нууж% яаж ийгээд бvтэж. Тэгээд одоо болоход чамайг Тегеранд байлгахгvй гээд нэгний нь тушаалаар Келат руу явжжл байна. Ойрын vед чиний суллагдах тушаал гарна гэдгийг бардан хэлье. Гэхдээ чи марзагнаж явдгаа орхиж, хамт байх нєхєдтэйгээ мєр зэрэгцэн томоотой, Келатад очвол бvтэж магадгvй шvv гэжээ.

Даргын ярианаас vзэхэд суллаж болохгvй гэдэг нь тодорхой болсон бєгєєд тvvний мєргєсєн гуйсан даргын зvрхийг єчvvхэн ч буулгаагvй тул Ферох ч дуугарсангvй. Ф…эс-сальтанэээс, жич бэлтгэн явуулж буй энэхvv арчаагvй явдлыг эрэлхэг цогтой туулахаар нэгэнт шийдэв.

Фероход шинэ шинэ бодол эргэлдэн байснаа, эцэс сvvлд нь тvvний биеийг бvрмєсєн эзэмдэн авлаа.

Дєрєвєн цаг хагасын орчим сvйх тэрэг, Хатунабад дахь цайны газрын хажууд ирж зогсоод зугаа гаргаж байх тэнэгдvvхэн эр нэгийг олж ирэв гэж хоригдлуудад хэлэхээр дарга эхлээд гарч ирснийг бид нэгэнт мэдсэн билээ. Гэвч Ферохын буянтай царай, гундаж мэлэрсэн харц, хоригдлуудад єєр бодол тєрvvлнэ. Ямар нэгэн завшаангvй явдлаас хєєрхийн бие ийнхvv золигт гарч явааг тэд хараад мэдэв. Ферох юц ч ярилгvЙ хажуу тийшээ харав. Хvч тамир нь барагдаж гэнэт хєсєр унав.

Хоригдлууд хvрээлэн тvvнтэй ярилцаж, сэтгэлий нь засах хєгжєєх гэж оролдоно. Ферох юу ч ярилгvй, аярахан уйлж, нулимс нь газар дусална. Энэ бол нэг дуслаас нь заримдаа цус урсаж мэдэх тийм нулимс байлаа.

Нэгэн цаг болсны дараа, дарга хєдлєх тушаал єгч сvйхээ Тегеран руу эргvvлээд єєрєє хєтєлгєє морио унаж тvрvvлэн явж хойноос нь заяа муут Ферохын хамт ялтангууд алхацгаажээ.

Олон єнгийн навтархай хувцас ємссєн Ферох шуудангийн сvйх, явуулын хvнтэй дайралдахдаа, таньдаг хvн явж халаах бий гэж зовохын учир хоригдлуудынхаа дунд орж нуугдана. Цаг тутам алхам алхмаар Тегеранаас холдож буй тул тvvнд найдвар улам бага болсоор ажээ. Найдлага тавихын оронд бухимдах боллоо.

Хатунабадад гутлыг тайлан авсан тул хєл нvцгэн явж сураагvй ферох, халуун наранд шарагдан бvтэн єдрєєр алхаж байна. Хєл нь хавдсан тул Дамганд хvрч ирэх vеэс, бараг явж чадахгvй болллоо.

Ферох бол “буянтай” айлын хvv гэгчийг мэдэх дарга ийм хатуу хахир байх хэрэггvй гэж vзээд хувийн буюу хоригдлуудын хувиаарт мєнгєнєєс хос улавч худалдан авч єгєв.

Энэхvv аймшигтай хvчирхийллийн шалтгаан нь юунд байна, юу болж байгаа нь энэ вэ гэж Ферох хичнээн бодоод учрыг эс олно.

“Би чинь юу хийлээ? Хvн алав уу? хєєрхий ядуугийн эрх мэдлийг газар дэвсээ юу? Би яав ер нь ийм хувь тавилантай юм гэж vv?” гэж Жавадын адил єчнєєн тєчнєєнийг бодож сэтгэнэ.

“Зохих ёсоор” амьдарч байсангvйд л хамаг учир байна. Энэ нь хулгайч, дээрэмчин, луйварчин, эхийгээ алаачны аль нэгэн байснаас ч дороор гэсгээн цээрлvvлж байгаа ажээ. Тйим улс ч гэсэн ийм хатуу, цээрлэлийг яасан хийхгvй байсан буй заа.

Ферох булшин тийшээ явж байна. Эргэж буцна гэж найдвар дахиад vгvй боллоо. Хэзээ нэгэн цагтМэинтэйгээ учирна байх гэдэг горьдлого vгvй болов. Ахмед-Али-хантайгаа ахиад уулзахгvй нь. Эфетэд амласнаа биелvvлэхгvй нь.

Ферох одоо ааваасаа, эмгэн асрагчаасаа, эцгийн ивээл хєгшний эх орлосон хайраас холджээ. Ферохыг vхvvлэхээр ялласан байна.

Заримдаа тэр бvхнээ дурсаж “Тэд маань яаж шуу байгаа бол намайг алга болсноос хойш юу болж байгаа бол? Миний хаана юу болсныг мэдэхгvй шvv дээ” Уйлж байгаа, шаналж байгаагаар тєсєєлєн бодлоо. Євгєн аав, тэвчиж чадахгvй vхэх нь тодорхой болов.

Дараа нь Эфетийг дурсан санав.

“Ферох миний єшєєг авна гэж бодож байга. Тэгж л хариугаа авна, хэлээд яахав ер! Энэ дэлхий дээр чинь хулгайч нар л амжиж байгаа юм биш vv дээ” гэж бодов.

Заримдаа тvvний бодол Мэин рvv гvйнэ. Тvvнийхээ тухай удаан бодож байснаа Шекуфэ-гийн сvvлчийн vгийг санаад “Мэин жирэмсэн хvv юу охин уу?” гэж дотроо бодлоо.

Дєчдvгээр бvлэг

Ф…ЭС-САЛЬТАНЭ НУЛИМС АСГАРУУЛАХАД


Зургаан сар єнгєрлєє.

Хавар эртийн хvйтэн шєнє боллоо. Yлээж буй жихvvн салхи, хvчин суларсан євлийн хvйтний сvvлчийн vлдэц буй заа. Хавар цагийн байдлаар усаа тавьсан гол эрэг, чулууг мєргєн шєнийн нам жимийг чимээ шуугианаар дvvргэнэ. Моддын нахиа дэлгэрч шинэхэн навчис сэржигнэнэ.

Шуугин урсах голын усны хєг аянд хариулах лугаа адил эрх адаггvй євдєн ёолох мэт єєр нэгэн дуун гарчээ. ийнхvv орилох нь голын эргийн тэндэх жижиг байшингаас гарна. Энэ ертєнцийн гачаал зовлонд шинэ нэгэн амьтныг нэмэрлэхээр тєрєх гэж шаналан буй хvvхний дуун ажээ.

Амаржих дэвсгэрийн хажууд хоёр хvvхэн сууж байна. Хоёулаа тvvн рvvгээ хилэн зангирсан нvдээр харна.

Ялангуяа нэг нь хачин байлаа. Тvших эмэгтэй рvv байн байн харж:

- Ямар азгvй юм бэ? Надад бутач хvvхэд тєрvvлж єгєх гэж байна! гэхэд нєгєєдєх нь дуугvй байгаач гэж гуйна.

- Ханум аа, одоо ярих цаг биш шvv дээ гэнэ.

Амаржиж байгаа нь хариу vл єичиж, гагахцvv ёолсоор аж. Энэхvv дуун нь найдлагагvй, єрєвдмєєр аж. Сэг болсон сэтгэлээс эл ёолоон гарч байна.

- Фирузе, єнєє нэг хvvхэн шvv юм нь одоо хvртэл яагаад ирэхгvй байна даа гэж дэвсгэрийн хажууд суугаа нэг хvvхэн асуухад:

- Орой Мэинийг муудахад тэрний чинь хойноос суман тэргээр явсан. Одоо ирэх байлгvй гэж нєгєєх хvvхэн хариулав.

Ийнхvv хэлээд дуустал, хаалга онгойж хар гивлvvртэй хvvхний хамт намхан авгай ороод ирлээ.

Мелек-Таж-ханум тэр дороо тvvн рvv очоод,

- Тавус чи яагаад ингэж оройтов оо? Гээд хажуу тийш аваачиж, их л няхуур, тэмээний тухай юм дуулсан уу, Харин vзсэн бол vзээгvй гэж хэл. Мєнгий нь аваад дуугvй бай гэв.

Энэ мэтийн явал олныг vзсэн Тавус чвганц, тиймэрхvv гуйлтыг єчнєєн тєчнєєнийг сонссон тул даруй толгой сэгсрээд,

- Ханум аа! Бид чинь єєрсдийнхнийгєє єгєх болж байна уу? Бид нар энэ байшиндаа талхны булан олж идмээр байна шvv дээ.

- Тэгэх тусмаа гэж Мелек-тажханум хэлэв. Тавус Мэин руу очиж vзээд

- Цаг гаруйхан болоод хvvхэд нь гарна гэв.

Хоёр цаг єнгєрлєє. Хvйтэн салхи улам vлээнэ. Жидийн єдий vед хачин байдаг Шимранд хотынхноос хvн байдаггvй, гагцхvv тариачид л суурин байдаг бол Мэин эцгийн шаардлагаар энд зургаан сар сууж байна.

Той гvйцэлдvvлэх єдєр vзсэн докторын ач дэмбэрлээр унаж тусдаг нь єнгєрчээ. гэсэн ч гунигтай эвгvй байлаа. Олон єдєр шєнє уйллаа.

Ферохын барааг харалгvй нэгэнт есєн сар болов. Долоо хоногт ээж нь хоёр гарван удаа, аав нь хааяа ууртай баргар эргэж ирнэ.

Харин Фирузэ байнга дэргэд нь байгаа ажээ.

- Сахиус минь! Аятайхан єнгєрлєє. Хvv тєрлєє гэж Тавус хашгирлаа.

Мелек-Таж-ханум охиноос нь vр тєрж байгаа ч єєрт нь тааламжгvй хvvхдийн дэргэд байхгvйг бодож єєр єрєєнд орлоо. Гэсэн ч уйлахад нь гvйн гарч ирэв. Мэин баран ухаангvй болчихсон, Тавус чавганц хvvхдий нь боож байлаа.

Мэин гиншин ёолно. Амаржаад бие улам улмаар муудав. Зургаан сарын турш євчтэй байлаа. Шинэ хvн мэндлvvт тэнгэрт халих гэж гуйсан юм уу гэж бодмоор ажээ. Цаг ирэх тусам муудна.

Хvч тамир барагдсан ч гиншихээ vл зогсооно. Турахнхай, сул биетэй ч заримдаа уйлж, заримдаа Ферохыг нэрээр нь дуудна. Ингэчихээд хажуудаа тавьсан хvv рvvгээ харж эх хvний хєєрсєн бахдлаар харна.

Энэ бол эх хvний баяр мєн. Мэин, vvнийг Мелек-Таж-ханум шиг “хоноцын хvvхэд” гэж vл vзнэ. Хэрэв аав дургvйцээгvй бол бид хоёрын гэрлэлт жинхэнэ ёсоор ёстой газарт эвлэрvvлж тэнгэрт тэтгvvлсэн бат гэр бvл байх ёстой гэдгийг Мэин мэднэ.

Эх нь хvvгээ хайрлажээ. Сая тєрсєн зэмгvй хєєрхєн амьтанд уулзалгvй єчнєєн удсан эрхэм янаг Ферохын сvнс тэр чигээрээ бий ажээ.

Бие нь улам муудан сулбайхад тэрээр хааяа нvдээ аньж хааяа дvрлийн хvvгээ харна.

Єєрийн нь эх, хvv рvv нь хяламхийн харахад тэвчин єнгєрєєх л vнэхээр хvн байлаа.

Яалаа гэж энэ бvхнийг амсана вэ? Яалаа гэж ийнхvv зовно вэ?

Яалаа гэж тvvнийг хайрт хvнээс нь салгав? Тэр нь одоо энэ vед тvvний хажууд санаагий нь засан зогсохгvй яагаа вэ?

Энэ хvvхэд Ферохынх шvv гэж сануут, бvр дордож харин улам чанга гинших боллоо. Хажуугийн єрєєнд Фирузе-гийн хамт ярилцан инээсэн ээжид нь ийнхvv ёолох дуун єчvvхнийг ч бодогдуулсангvй.

Гэнэт хаалга онгойход Мэин аавыгаа харлаа. Хємсєг зангидсан ууртай орж ирээд:

- Ямар шуу байна? гэж асуув. Мэин жаахан ичимхийрч улайв. “Аав яах гэж ирэв?” гэж бодоод:

- Зvгээр байна гэж гиншингvй харуилав.

- За яамай. Харин чамайг vзvvлэх гэж зориуд доктор авчрав гэлээ.

Тєдєлгvй эмчийн хамтаар ирлээ. Доктор, тvvний биеийн байдлыг байцаан асууж, судас барьж, зvрхийг чагнав.

Дараагаар нь босож Ф…эс-сальтанэг уудан єрєєнєєс гарч, хаалганы цаана гараад, нэг л сандрангуй:

- Єнєє шєнє охиноо ганцаарангий нь орхимооргvй байна. Ялангуяа та, мєн ээж нь хажууд нь байж vзээч гэсэнд

- Юу гэнэ ээ? Охин минь яагаав? Юу болох нь вэ? гэж асуулаа.

Нvд хачин эргэлдэнэ.

Ф…эс-сальтанэ унаад орхих вэ гэж айхын учир эмч тvгдрэн хэлсэн нь:

- Насны нь тоо гvйцэх ойртжээ гэв.

Ф..эс-сальтанэ биеэ барьж хvчрэлгvй, эхнэрээ дуудан чанга хашгирав.

Мэиний амьд байх цаг битгий хэл, минут ч тоотой болсныг мэдэх талаар эмч ташаарсангvй.

Есєн сарын турш аав ээжийн уршгаар єчнєєн зовон зvдэрч хайрт хvнээсээ салсан Мэинд одоо амьдрах хvч чадал нэгэнт vгvй болжээ.

Ф…эс-сальтанэ эргээд орж ирэхэд Мэин улам цонхий цайсан харагдана.

Аав ээжийн хайрлахыг хvсээгvй хорвоогийн хамаг баяр жавхланг vзэлгvй залуу сайхан нvдээ аних гэж байна гэдгийгээ Мэин мэдж байлаа.

Аавыгаа хараад чичиргэнэсэн хоолойгоор хэлсэн нь:

- Аав аа! Та намайг зvдрээж, цаглашгvй их зовоолоо. Та, миний сэтгэлийг тэжээж, наддаа баяр баясгалан болсон дуун нэгтэй хvний минь салгаад авчихлаа. Та намайг даанч vзэж чаддагvй хvний тэвэрт орхих гэлээ. Тэгвэл одоо амьд яваа сvvлчийнхээ энэ цагт ээж та хоёрыгоо єршєєе. Би vхэж байна шvv ааваа. Аав та надад гаргасан зангаа, миний хvvд гаргаж тvvний чинь нидрэхгvй гэж надад хэлээч дээ. нэр хєєцєлддєг чинь таныг сохолж, ээжийг тэнэг мунхаг нь ийм явдалд хvргэлээ гэдгийг би мэдэх учраас та хоёрыг єршєєж байна. Хvvхдий чинь гомдоохгvй, зовоохгvй гэж хэлээч дээ. хэрэв та энэ хvvхдийн эцэгтэй хэзээ нэгэн цагт уулзвал хvн шиг байж vзээрэй. Яагаад вэ гэвэл энэ хvvхдийн талаар, таниас хаа хамаагvй илvv санаа тавина. Сайн хvн энхрий хvн, ганцхан намайгаа гэж бvхнийг огоорсон билээ.

Мэиний сvvлчийн vшсийг сонсоод Ф…эс-сальтанэ ямар болов? Дороо єєрчлєгдєж, харин Ферох хаана явааг ямар зовлон vзэж явааг дурсан санав.

Мелек-Таж-ханум ороод ирэхэд Ф…эс-сальтанэ хэлсэн нь:

- Хараач, ай халаг, хар даа… охин маань єнгєрєх нь!… бас гэрээс vгий нь сонс доо гэв.

Мелек-Таж-ханум хамаг бие чичрэн Мэин рvv очоод гингэнэтэл уйллаа.

Мэин дахин гиншиж, нvд нь гялалзан эргэлдэнэ. Ухаан санаа нь гарч байгаа мэт санагдана. Аав ээж хоёулаа охины сэтгэлийг засаж тайвшруулан уяруулахыг хvсэвч уйлсны улмаас чадсангvй.

Мэин хєлийг жийн, гарыг тэлэн хэвтэнэ. Хэтэрхий уйлсан нvд, юм харах гээд байгаа юм шиг анилдахыг vл хvснэ.

Амьдралынхаа анхны алхамд эхгvй єнчоєн хоцрох гэж байгаагаа vл бодох, нялх хvv нь тvvний хажууд, амгалан нойрсоно. Аав ээж хоёр, уйлан охиныхоо гарыг vнсэж Мэиний орны хажууд удтал зогсоно.

Ф…эс-сальтанэ–ийнд Мэинээс єєр охин, vvнээс єєр хvvхэд байсангvй. Эмч ч дахиад гарахгvй гэсэн билээ. Хэрэв байсан гэж vзвэл энэ нь Мэин биш vv дээ?

Цэцэг бvхэн тусгаар vнэртэй байдаг гэж vнэн шvv.

Yнэхээр ч Мэин хаврын цэцэг мэт байсан. Дэлбээгээ дєнгєж задлангуут нь тvvнийг няц дэвсэж орхив.
profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/457114/256/trackback

Itgelxvv

2009.04.30 09:43:17
*.25.23.158

yostoi urt yumaa
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131
17 Vйл явдал давтагдах нь [1] pitty1 2008-06-30 11502
16 Дракула гэж хэн байв? [1] pitty1 2008-06-30 12196
15 Хvнийх [1] pitty1 2008-06-30 10864
14 Хайр сэтгэлийн эрэлчин(Эротик єгvvллэг) [1] pitty1 2008-06-30 19776
13 Гэрийн эзэгтэйн нууц(Эротик єгvvллэг [1] pitty1 2008-06-30 33095
» Аймшигт хот Тэргvvн дэвтэр (21-40) [1] pitty1 2008-06-30 9590
11 Аймшигт хот 11-20p бvлэг pitty1 2008-06-30 10310
10 Аймшигт хот 4-10p бvлэг pitty1 2008-06-30 10135
9 Аймшигт хот 2-3p бvлэг pitty1 2008-06-30 11153
8 М.Каземи - Аймшигт хот Тэргvvн дэвтэр 1-p бvлэг pitty1 2008-06-30 12725
7 Агуйт уулын аварга бөх даян аварга С.Цэрэн pitty1 2008-06-30 15198
6 Гэмшил [2] pitty1 2008-06-30 11194
5 Тєрєл арилжсан нvгэлт шєнє pitty1 2008-06-30 20116
4 Болзоо pitty1 2008-06-30 13669
3 Лимбийн эгшиг /Өгүүллэг/ [1] pitty1 2008-06-30 15343
2 Могой pitty1 2008-06-30 13414
1 Сөөхий pitty1 2008-06-30 13286
배너신청
자생병원

배너신청