Бичлэгийн тоо 497

Ганц гашууны домог

Уншсан 11988 vote 0 2009.06.20 18:55:57

Дээр үед Хятадын түмэн газрын цагаан хэрэмний хормой билд нь Монгол нутгийн захын нэгэн цэг "Ганц гашуун" гэж газар байжээ. Энэ нутгийн ус нь гашуун, уул нь хадархаг, өвс нь өргөсөрхөг, бас өвөлдөө өнгүй зуд болох нь олонтоо, зундаа зунгүй ган болох нь олонтоо гэнэ. Өгөөж ундсаар ижилгүй муу нутаг тул тийнхүү "Ганц гашуун" гэж нэрлэжээ.
...Гадаад далайг нуур байхад, Ганга нуурыг шалбааг байхад, галибарваасан модыг бут байхад болсон юм гэдээг...Тэр цагт манай Монгол улсын хаан Шилдэг долоон настай, Шилэн галзуу баатар хүү байсан юм гэнэ билээ.
Нэгэн өдөр Хятадын хаан Монголын хаанд:
-Хамгийн хайртай хүлэг-Найман хөлтэй, найгал алагаа өг! гэж хэлүүлжээ. Албат нар нь хааны Найман хөлтэй, найгал алагийг хятад авах гэлээ. Одоо дайн болно гэж бэлдэж хаандаа очицгоосон чинь Шилэн галзуу баатар:
-Нэг хүлэг хичнээн сайн боловч түмний эх адуун олон сүрэг нь байхад илүү сайн хүлэг заавал төрнө. Нэг мориноос болж хөрш гүрэнтэйгээ муудалцах нь манай төрийн ёсонд хазгай! Найгал алагийг өг! гэжээ.Нэгэн хоёр жилийн дараа Хятадын хаан хилийн цэргээ Монгол нутагт цөмрүүлж:
-Хамгийн хайртай гүнжээ өг! гэж Монголын хаанд хэлүүлжээ. Албат нар нь:
-Галзуу баатар хааны Эрдэнэ-Орчлон гүнжийг хятадууд авах гэнэ. Одоо дайн болно гэж бэлдэж хаандаа очицгоосон чинь хаан:
-Нэг гүнж хичнээн сайхан боловч Монголын үзэсгэлэнт саран гоо ээжий нар байхад илүү сайхан гүнж заавал төрнө. Нэг эмээс болж хөрш гүрэнтэйгээ муудалцах нь манай төрийн ёсонд хазгай! Эрдэнэ-Орчлон гүнжийг өг! гэжээ.Нэгэн хоёр жилийн дараа Хятадын хаан Монголын хааны ордонд хилийн цэргээ зарж, Ганц гашуун гэдэг газраа, Энх-Орчлон ачтайгаа өг хэмээн нэр заалган хэлүүлжээ. Албат нар нь хааны нэг настай ач, Ганц гашуун хоёрыг хятад авах гэнэ. Хаан Найгал алаг морь, Эрдэнэ орчлон гүнж хоёроо харамгүй өгсөн юм чинь, хоёр гүрний эвийг бодож, үржил шимгүй, билчээрийн өвс муутай өргөсний орон болсон энэ Ганц гашууныг, тэр муу нусгай ач хүүтэйгээ лав баярлан өгөх биз. Одоо хэзээ ч дайн болохгүй нь хэмээн хөөрөлдөн хаандаа очиж айлтгаваас Шилэн галзуу баатар нүдэндээ уур хилэн бадруулан харж, толгой сэгсрэн өгүүлрүүн:
-Ус билчээр муу боловч алгын чинээ газар шороог ч ургуулж тарьж болдоггүй юм. Хүү хүүхдэд баривч нь уужимдах өдөр байвч, нэртэй төртэй том хүн болоход нь газар дэлхий ч давчидах өдөр ирдэг билээ. Хил манах хүү, газар шороо хоёр Найгал алаг морь, Эрдэнэ-Орчлон гүнж хоёроос ялгаатай. Хятад өнөөдөр цагаан хэрэмний ёроол дахь Ганц гашууныг авах гэж байна. Маргааш хэрмийн умар дахь бүх Монгол нутгийг авах гэх болно. Дайнд бэлтгэ, албат нараа! Нүүдэлчдийн нутгаас Хар Хятадын химэлсэн нь ер багадаагүй. Энх-Орчлонг саадаг агсуулж, илд хуйлуулж тоглуул! гэсэн юм гэнэ билээ. Тэгээд хятадын хааныг айхавтар дийлж, Монгол нутгаас гуйх хушуу, самрах савар хоёрыг нь хэрмийн цаад руу болгож өгчээ...


Д.Маамын "ГАЗАР ШОРОО" романаас

                     
 

Юу бодож буйгаа анхаарч бай

учир нь бодол үг болдог

Юу хэлж буйгаа хянаж бай

учир нь үг үйлдэл болдог

Юу хийж буйгаа анхаарч бай

учир нь үйлдэл зуршил болдог

Юуг үргэлж хийдгээ анхаарч бай

учир нь зуршил зан чанар болдог

Зан чанараа анхаарч бай

учир нь зан чанар


ХУВЬ ТАВИЛАН болдог

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1838965/440/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131
297 sain baitsgaanuu? elbegsaihan 2009-06-30 11680
296 “Найз” (єгvvллэг [1] DANTES 2009-06-26 10588
295 Халуун усны байшин /єгvvллэг/ DANTES 2009-06-26 11855
294 Насанд хvрэгчдэд: ”Нууц” хаягийн эзэн /эротик єгvvллэг/ DANTES 2009-06-26 13555
293 Насанд хvрэгчдэд: БИ ЧАМАЙГАА ХҮЛЭЭХБОЛНО, ХАЙРТ МИНЬ! (Эротик єгvvллэг) DANTES 2009-06-26 12440
292 pupeond bdg anduud kargooni utsiig bicheed uguuch naizuudaa bi galzuu 2009-06-23 10295
291 БУРХАНЫ ҮГ /үлгэрчилсэн зохиомж/ mgldevochka 2009-06-22 10777
290 Би хаашаа ч явахгүй mgldevochka 2009-06-22 9829
289 Сармагчин гахай хоёр/ёгт зохиомж/ mgldevochka 2009-06-22 10538
288 18 + mgldevochka 2009-06-21 12117
287 Адуу манаж эр хүн болсон нь [1] mgldevochka 2009-06-21 13322
286 ЕРТӨНЦИЙН ДӨРӨВ БУЮУ ЕГӨӨ НАРГИА mgldevochka 2009-06-20 10225
» Ганц гашууны домог mgldevochka 2009-06-20 11988
284 Сайнтай нөхөрлөвөл сарны гэрэл Муутай нөхөрлөвөл могойн хорлол mgldevochka 2009-06-20 10479
283 Фатима тосгоны явдал буюу Ертөнцийн 3 Нууц mgldevochka 2009-06-18 11685
282 Сургамжит үлгэр. mgldevochka 2009-06-17 12392
281 Нартай бороон дундуур солонго барих гээд гүйдгийн... mgldevochka 2009-06-17 10987
280 М.Задорнов " Өдрийн тэмдэглэл" шог өгүүллэг mgldevochka 2009-06-17 10946
279 AMYDAR Маралгоо 2009-06-11 11056
278 Эзэндээ хүрээгүй нэгэн захидал [1] Маралгоо 2009-06-11 10237
배너신청
자생병원

배너신청