Бичлэгийн тоо 497
Эрт дээр үед Хошууч Мэргэн бэйсийн хошууны Чойндон арслан гэдэг сайн бөх байжээ. Энэ хүчит арслангийн тухай олон сайхан түүхэн баримт домог болон үлджээ. Арслан ид үедээ намрын сувай байдсан гүүний толгой гэдэснээс бусдыг идчихээд хад түшээд босоогоороо унтаж байсан гэдэг. Түүгээр ч зогсохгүй Завхан аймгийн Цагаанчулуут сумын "Баруун арц"-ын орчимд "Алмастай" тааралдаж, хүч үзэн хоёр өдөр шөнө ноцолдсоны эцэст дарж авчээ. Богдын даншигт ирсэн бөх морийг Хятад шинжээч нараар үзүүлдэг байж. Ингээд газар газраас /нутаг хошуудаас/ ирсэн бөхчүүдийг шинжээч нар үзэж явснаа гэнэт нэг майхны хажуугаар явахдаа "Ий" гээд ухарсан байна. Яасан тухай дагалдан яваа хүмүүс асуухад майхны хаяагаар цухуйж байгаа зүүн гарыг заагаад "Ай зөвхөн энэ гарт өлөгчин барих тэнхээ бйана" гэсэн юм гэнэ билээ.
Чойндон арслан насан эцэс болоход түүний шарилыг "Хоёр мянган"-ы хооронд Гарьдын даваанд нутаглуулжээ. Хойтон жил нь очиж үзэхэд цээжнийх нь хөндийд "Чоно" гөлөглөснийг мэдээд хүмүүс очиж үзэхэд нь хавирга нь үгүй байсан гэдэг. Учир нь сайн бөх хавиргандаа үегүй байдаг гэж хууччуул ярьдаг. Нөгөөтэйгүүр өлөгчин чоно гөлөглөснийг бодоход Б.Гэлэг арслан асар том биетэй байсан гэдэг нь ойлгомжтой.
Арслан өвөлждөг нутагтаа малын хашаа хороог хүн дийлдэшгүй том том чулуугаар барьж бүтээснийг гэрчлэх баримт нь "Хуримт"-ын эхний өвөлжөө, "Мянганы өвөр"-ийн өвөлжөө, "Элст нарийн Хужирт"-ын эхний хэц, "Богож"-ны өвөлжөөнд тавьсан том том чулуунууд нотолдог аж.
CHI BUH SONIRHDOG YUMUU.BUHCHUUDIIN TUHAI SAIN MEDEH YUMAA.AHIAD SAIHAN DOMOG HUUCH YARIA TAVIJ BAIGAARAI.
BAYARLALAA