Бичлэгийн тоо 497
Төгөлдөр сэрсэн дороо үсрэн боссонгүй хэсэг орондоо эргэж хөрвөөж байгаад зургаа болж байхад бослоо. Гэрийнхэнээс нэг нь ч босоогүй унтсаар. Цайгаа уучихаад явбал зүгээр юм хэмээн бодсон боловч хүсэл төдий л төрөхгүй болохоор нь хүйтэн ус залгилчихаад,
хувцасны шүүгээгээ онгойлгон өмдөө авч индүүдэж эхэллээ. Өнөөдөр ямар ч байсан Соёлоогийн гэрийг олно, хайгаад уулзахаар царай алдсан юм байвал Соёлоод таалагдахгүй байх хэмээн бодоод өөртөө л өнгөтэй зохидог гэж боддог хувцасаа өмсөв. Хувцсаа өмсчихөөд цагаа харангаа зурагтын мэдээ аван дэмий гарчиглалаа. Цаг дөнгөж 6,40. Гэтэл нэгэн зар түүний сонирхлыг ихээр татав. Төгөлдөр жаахан эргэлзэж байгаад гэрийнхээ утсыг авч залгалаа. Байна уу зүүдний тайллаа асуух гэсэн юм хэмээн хэлэхдээ Төгөлдөрийн санаа зовж бараг л ичих шиг боллоо, жаахан хүүхэд шиг ч юм болов уу даа. Хорин дөрвөн цагаар тасралтгүй ажилладаг лавлах утасны эелдэгхэн бүсгүйн хоолой түүнд одоохон хэмээн хариулаад, бараг л тэр дороо хариуг нь уншиж өглөө. Тиймээ шинэ амьдрал эхлэх шийдвэр гаргах юм байна хэмээн зүүдний тайлал түүнд өгүүлж байна.
Төгөлдөр гадаа гарахад өнөөдөр нилээд халуун өдөр болохыг илтгэсэн өглөөний нар төөнөж эхлэж байлаа. Гэрийнхээ хажуугийн дэлгүүр орж Соёлоодоо зүрхэн хэлбэртэй Мерси шоколад, өөртөө бас жаахан юм аваад замын хажуугаас таксинд суун Шаргаморьт зусланруу явлаа. Соёлоогийн ярианаас гүүр даваад уулын энгэрт ногоон байшин байгаа хэмээн бүдэг бадаг ойлгосон нь одоо өөрт нь хэрэг болох юм гэж бодсонгүй. Өглөө эрт болохоор замын элдэв түгжрэлгүй хурдан явсаар зуслан ирлээ. Гүүрний тэнд хүрч очоод буутал хэрэг явдал өөрийнх нь бодсон шиг тийм амархан байсангүй ээ. Төгөлдөр өөрийн эрхгүй гүн санаа алдлаа. Нүднийх нь өмнө эрээлжлэх олон зуун байшингийн бараг ерэн хувь нь ногоон өнгөтэй байх ажээ. Азаар Соёлоо гар утсаа нээчихсэн байгаа юм биш биз хэмээн залгаж үзвэл бас л унтраастай хэвээрээ. За яахав надад уурлаад утсаа салгасан юм байж, бусад найз нөхөд нь ярих нь хамаагүй юм байхдаа хэмээн бодсоор уулын энгэр өөд зүглэн явлаа.
За хөөрхий айл айл дамжаад асуугаад явъя гэхэд ядаж тэр гуайнх хаана байдаг юм гэж хэлэх аавынх нь нэрийг мэдэхгүй, Соёлоог асууя гэхэд гадаадад байж байгаад ирсэн болохоор ойр хавийнхан нь сайн мэдэхгүй байх магадлалтай . Жаахан хэцүү л юм, гэхдээ яахав хэмээн бодсоор уулын баруун энгэрээс нь эхлэн дээрээс нь доошоо хайхаар шийдлээ. Эхний ногоон байшинтай айлын гадаа нь дөнгөж босоод л бяцхан машин барин гүйж яваа зургаа долоон насны орчим хүүгээс танайд Соёлоо гэж эгч бий юу хэмээн асуулаа. Бяцхан хүү хамраа шудран арчиж үгүй байхгүй хэмээн хариуллаа, ойр хавийн айлд нь байгаа болов уу хэмээн асуутал үгүй хэмээн хашгираад үгийн зөрүүгүй гүйж одов.
Төгөлдөр уулын өөд уруу явж бараг тавиад ногоон байшингаас Соёлоог хайгаад, ам цангахаар нь цүнхээ уудлан лаазтай ундаа гарган ууж цагаа харлаа. Арван нэгэн цаг дөхөж байна. Эрэл нь нэг л бүтэлгүй, зарим байшингаас хүн гарч ирэхийг нь хүлээнэ, зарим нь аав ээж нь хэн гэдэг, хэдэн жил зуслан гарсан зэрэг далан долоон зүйл асууна. Уулын энгэрт нилээн дээшээ сууж жаахан ундаа ууж суусан Төгөлдөр нүдэн баримжаагаар тэр олон байшинг тоолох гэж оролдох зуур өөрт нь нэгэн мэргэн санаа гялс хийн төрлөө. Утсаа аван бушуухан Туякаруу залгалаа. Тэр чинь Соёлоогийн найз нь гэр нь хаана байдгийг нь сайн мэдэж байгаа, тэгээд ч зав ихтэй байдаг юм чинь. Дийд дийд.
Сайн уу Туяка сайхан амарч байна уу хэмээн асуулаа. Соёлоо бид хоёр зусланд нь хамт байна, чи хүрээд ирэхгүй юу хэмээн хэнэг ч үгүй залж орхив. Туякаг саяхан сэрсэн өдөр очно гэхийг сонсоод Төгөлдөр гэрийг нь заах гэж оролдов. Яагаав гэрийг нь санаж байгаа биздээ, Шаргаморьтын гүүр өнгөрөөд цаад уулын энгэрийн тэндэх гэтэл угийн адгуу яаруу зантай Туяка өлгөж аваад л мэднээ мэднэ, уулын баруун энгэрийн хашаатай хоёр давхар цэнхэр алаг байшингийн цаадах ногоон байшин, тэр тэмээнээс тэмдэгтэй байшин будгаа өөрчлөөгүй л бол би юу гэж төөрдөг юм хэмээн хэллээ. Төгөлдөр ёстой л элсэн цөлд цангасан хүн ус олсоны дайтай л баярлалаа, тэгвэл өдөр ирээрэй хэмээн бушуухан хэлээд үсрэн босч газраас цүнхээ шүүрэн авч хөл нь хөнгөрөн, тэртээд нарны тусгалд гялалзах шахуу харагдах өндөр байшинруу дүүлэх мэт гүйж гарав.
Дөхөж очоод амьсгаагаа даран харвал зүүн талд нь үнэхээр нэгэн ногоон байшин байх бөгөөд саяхан зочид ирсэн бололтой хөл хөөрцөг болсон олон хүн байлаа. Төгөлдөр шууд явж очоод Соёлоог асуух гэхээр нэг л зүрх хүрэхгүй зогсон түр амьсгаагаа дарав. Ашгүй усан буу барьсан жаахан хүү гэрээс үсрэн гарч байшин тойрон гүйж эхлэхээр нь Төгөлдөр хойноос нь гүйсэнд, нөгөөх нь түүнийг хараад улам ч хөөрөн баясаж газрын уруу зугтаж гарлаа. Хэдхэн алхаад Төгөлдөр түүнийг гүйцэн барьж дээр өргөөд Соёлоо эгч нь гэртээ байгаа юу хэмээн асуутал жаал хүү байгаа хэмээн хэмээн инээд алдаад барьж байсан усан буугаараа нүүр өөд нь буудаж орхилоо. Цочсон Төгөлдөр аан чи яана гэнээ хэмээн хүүг буулгатал цаахна талд нь чихэнд хоногшсон инээд сонстлоо. Соёлоо хэмээн хартал голын ус хоёр саваар дүүргэн барьсан Соёлоо усаа газар тавиад, нүүр дүүрэн усаа гарынхаа араар арчиж байгаа Төгөлдөрийг харан тас тас хөхрөн шоолж байлаа. Цэнхэр подволк, цагаан шорт өмсөөд хөлдөө жирийн л нэгэн углааш өмссөн Соёлоо түүнд хичнээн хөөрхөн харагдана вэ.
Соёлоо Төгөлдөртэй энд тэнд уулзах юм бол яах бол гэж хэд хэд бодож үзсэн билээ. Уурлах бол уу, эсвэл дуугарахгүй байж чадах болов уу гээд л. Төгөлдөр Соёлоогийн хувинтай усыг нь асгаад гартаа барьж, Соёлоо хоёулаа дахиад усанд явчихаад ирье хэмээн гуйлаа. Соёлоо эргэлзсэнгүй зөвшөөрч тэртээ доор харагдах голыг зорин түрүүнд нь орон алхав.
Төгөлдөрөө чи яаж манай гэрийг олсон юм бэ, би чамайг холоос хараад мөн байхаар нь их гайхлаа хэмэн Соёлоо асуулаа. Туяка өөрөө мэдэлгүй жаахан тусласаан гээд Төгөлдөр яаж хайснаа нэгд нэгэнгүй хэлэв. Тэр хоёр алхсаар голын эрэгт очин, зүлгэн дээр сууцгаав. Төгөлдөр цүнхээ нээж авчирсан мерсигээ Соёлоод өгсөн чинь Соёлоо авахаас эрс татгалзлаа. Үгүй ээ одоо ахиад чамаас ямарч бэлэг авмааргүй байна гэх нь тэр. Би уул нь чамтай дахиад уулзахгүй гэж бодож байсан юм, гэхдээ чамайг манайхыг хайгаад олоод ирнэ гэж үнэхээр бодож байсангүй л дээ. Чамайг ирсэнд сэтгэл минь үнэхээр сайхан байна, гэхдээ би яасан ч үерхэж байгаа хүний голоор нь орж эмэгтэй хүнийг зовоохгүй ээ. Ихэнх хүн хайртай гээд ямар ч аргаар хамаагүй хамт байхыг боддог байх, би харин тэгж Уянгааг зовоож чадахгүй юм байна. Надаас болж бүсгүй хүн гуниг дүүрэн амьдраасай гэж яасан ч хүсэхгүй хэмээн Соёлоо Төгөлдөрт хэллээ. Соёлоо өөрийнхөө шийдвэрт итгэл төгс байхыг Төгөлдөр ажжээ.
Төгөлдөр шоколадаа задлан өгч зүгээр энийг авчих л даа, чамд авчирсан юм, хэрвээ авахгүй бол би эндээс явахгүй шүү хэмээн тунирхсаар байгаад хоёулаа хуваан идэж эхэллээ. Соёлоо чи ойлгооч дээ, зөвхөн кинонд биш бодит амьдрал дээр ч гэсэн ийм богинохон хугацаанд бие биедээ дэндүү хайртай болдог л юм байна. Чамайг анх харсан өдрөөсөө эхлээд би дотроо үгүйлж эхэлсэн. Ёстой л анхны харцаараа дурлана гэдэг болсон доо. Одоо би ирээдүйгээ, тэр битгий хэл өнөөдрөө ч гэсэн чамгүйгээр төсөөлж чадахгүй болсон. Уянгаа надтай уулзсаан, би буруутай ч гэлээ түүнд чамд хайртай гэдгээ хэлээд л явуулсан. Бид хоёр бие биедээ хайртай шүү дээ, бусад хүн хэн нь юу гэх ямар хамаатай юм бэ, бид л бие биеэ ойлгоод хайрлаж байвал бусад нь гэсэн аяндаа ойлгоно шүү дээ. Битгий ингэж зугт л даа, хүн зүрхээ гаргаад хаяж л чаддаггүй юм бол зугтаж амьдарна гэж байхгүй биздээ. Соёлоо би чамд хайртай намайг ойлгооч дээ…
Соёлоогийн сэтгэл нь уужраад ирэх шиг боллоо, Төгөлдөрт өөрөө ч гэсэн хайртай, түүнээсээ ийм үг сонсох хичнээн сайхан. Гагцхүү хайр гэдэг заавал хамтдаа байсан цагт аз жаргал сайн сайхныг амсуулдаг гэжүү.
Төгөлдөрийг зүгээр бодоход ч гэсэн хичнээн сайхан байдаг билээ дээ. Одоо хэлсэн үгийг нь санах төдийд л хэдэн өдөр баяр цэнгэл дүүрэн явах болно шүү дээ. Хамт байхгүй ч гэлээ хайрласаар л байх болно. Бид л хайртай гээд бусдын сэтгэлийг үгүйсгэвэл Соёлоо өөрөө сэтгэл амар байж чадахгүй нь лавтай. Төгөлдөрөө чи сонс доо, олон жил үерсэн найз бүсгүйгээ орхиж яасан ч болохгүй ээ, адилхан бүсгүй хүнийг нэгийг нь баярлуулаад нөгөөхийг нь зүрхийг нь зүстэл гомдоох нь зөв хэрэг гэж үү. Би тэгж бодохгүй байна. Чи бид хоёр бараг үерхэж эхлээчгүй байгаа шүү дээ. Би чамтай хамт байж чадахгүй нь ээ, чи Уянгаа дээрээ эргэж очих ёстой. Би үүнийг хүсэж байна. Соёлоо алгуурхан босож голын эргээс усныхаа хоёр савыг дүүргэж эхэллээ. Төгөлдөртэй одоо ярих зүйл байхгүй гэж ойлгуулах гэсэн дээ л саваа хурдан гэгч нь дүүргэхээр шамдлаа. Хайртай болохоороо өөрөөс нь хол байсан ч гэлээ, Төгөлдөрийгөө сэтгэлдээ хайрлаад сэтгэл дүүрэн явж болох байлгүй дээ