Бичлэгийн тоо 497
Зуны шатам халуун жаахан багассан ч, оройн сэрүү орох хаа ч байсан юм. Төгөлдөр ажлаасаа бараг гүйх шахам гарч явлаа. Уянгаагийн эмээг заавал эргэх хэрэгтэй, орой Соёлоотой уулзаж чадахгүй байсан ч гэсэн заавал эмээг нь эргэх хэрэгтэй. Өөрт нь үргэлж сайн байдаг настай хүнийг гомдоож яахан болох билээ. Ингэж бодоод Төгөлдөр яаран, бараг Уянгаатай зэрэгцэн гэрт нь ирэв. Хоол хийхэд нь учир зүггүй туслаад сандраад ч байгаа юм шиг сонин байгаа Төгөлдөр Уянгаагийн нүдэнд өртөж орхив. Хүүе чи чинь яагаа вэ, хэзээ хоол хийхэд ингээд сүйд болоод туслаад байдаг болоо вэ гэж Төгөлдөрөөс асуулаа. Зүгээр л эмээ эрт ирнэ гэж харж байж магадгүй гэж Төгөлдөр жаахан түгдрэнгүй хэлэв. Аягүй бол яг тэгж байгаа гэж Уянгаа зөвшөөрөөд, хоолоо хийж дуусаад яарасхийн Оргил сувилал руу явлаа. Төгөлдөр сэмээрхэн утасныхаа дууг багасгасаныг Уянга огтхон ч анзаарсангүй.. Урд нь тэр Уянгаагийн хажууд хэнтэй ч ярихаас санаа зовдоггүй байсан. Харин одоо хойноос нь ажлынхан нь утасдана, тэд нартай Соёлоо байгаа гэж бодохоос л утсаа унтраамаар санагдав. Соёлоо түүнийг найз охинтой, бүр тэрэнтэйгээ эмээг нь эргэхээр явж байгааг битгий мэдээсэй л гэж Төгөлдөр дотроо сэмхэн хүсч байсан аж.
Соёлоо гэрээсээ Туякаруу утасдаад шууд уулзах газарлуугаа очихоор болов. Одоо гэртээ тухтай гэгч нь нүүрээ будаж эхлэв. Ээ би гэж нэг азгүй юм өнөөдөр ямар муухай царайлчхаад Төөгөөтэй уулзлаа даа, лав намайг шоолсон байх гэж жаахан хүүхэд шиг элдвийн юм бодогдоно. Одоохон ингээд дахиад Төөгөөтэйгээ уулзана гэж бодохоор зүрх нь дэлсэж, байгаагаа мэдэрч байлаа. Гэхдээ нэг л санаа зовоод. Төгөлдөрийн царай яагаад гэнэт хувирсан юм бол, надтай уулзах дургүй байгаа юм бол уу. Үгүй дээ зөн совин худлаа хэлдэггүй юм. Би Төгөлдөрт таалагдаж байгаа. Бид хоёр бие биедээ таалагдаж байгаа. Харин гэхдээ өнөө орой ирэхгүй л юм шиг байна даа. Үнэхээр ажил гараад ирэхгүй юу, харин ирэх дургүй байх өөр шалтгаан байна уу гэдгийг даанч мэдэхгүй юм. Гэхдээ л ирнэ гэснээрээ орой заавал ирээсэй билээ гэж Соёлоо дотроо гуйж байлаа.
Соёлоо гэрээсээ гарч талбайн урд талын задгай каферуу явлаа. Одоо тэнд аль хэдийн Туяка, Энхээ хоёр ирчихээд хүлээж байгаа. Соёлоог хараад тэд холоос гараараа даллан дуудав. Соёлоогийн зүрх ёгхийх мэт эвгүй боллоо. Замын турш Төгөлдөр ажлаа хойшлуулаад очоод сууж байх юм шиг бодогдоод байсан чинь нээрээ байхгүй байна. Өнөөдөр огт ирэхгүй байх гэсэн бодол бүүр лавширав. Тэр хоёр дээр урамгүй, бараг дурамжхан дөхөж очоод сууж орхив. Чи юу захиалах вэ, бид хоёр захиалгаа өгчихсөн Төгөлдөрлүү ирэхдээ мэссэж биччихсэн, хойноос ирэх байх гэж Туяка ярингаа цэс аван дөхүүлж өглөө. Хүйтэн задгай шар айраг нэг лонхийг гэж Соёлоо хүрч ирсэн зөөгчид дурамжхан хэлж орхив. Түүнд энд суух энэ хоёртой суух ямар ч хүсэл алга. Энхээгийн яриа, Туякагийн инээд яагаад ч юм түүний бүүр дургүйг нь хүргэж, байж ядаж байгааг тэд даанч анзаарсан шинжгүй хөгжилдсөөр л. Өөрийн эрхгүй Төгөлдөр хаачив, Төгөлдөр хаачив гэх бодол хартай эхнэр шиг салж өгөхгүй тарчлааж байлаа. Өнөөдөр Төгөлдөр ирэхгүй гэдэгт Соёлоо одоо бүрэн итгэлээ, харин Төөгөө одоо хаана байна, яагаад ирээгүй юм бол . . .
Энхээ утсаа гарган ирж, хүний цамцыг тос болгодог залуу яагаад хоцроод байна гэсээр залгав. Хүүе битгий ирэх дургүй байгаа хүнийг албадаж хэрэггүй гэж Соёлоо сандран хэлж орхив. Энхээ одоо л Соёлоогийн сонин болсон царайг харан үл ялиг гайхшран, хүүе чи нээрээ тос болгосон гэж уурлаад байгаа юм уу гэж асуучихлаа. Яалаа гэж дээ зүгээр л завгүй гээд байгаа хүнийг байн байн дуудаж яах юм гэж хэлсээр байтал Энхээ өөрийнхөөрөө зөрүүдлэн залгалаа. Нилээн хэд залгасан боловч Төгөлдөр утсаа огт авсангүй. Дуу шуугүйхэн суух Соёлоогийн хажууд нөгөө хоёр нь сүүлдээ эвгүйцэж эхэллээ. Эхлээд овоо дуу шуутай байсан Энхээ, инээд алдаад байсан Туяка хоёр Соёлоог яриандаа татаж оруулах гээд ч дийлсэнгүй. Сүүлдээ минут өнгөрөх тусам улам нүүр нь барайн чимээгүй суух Соёлоогоос хоёулаа залхаад, Энхээ нь нэг утасны дуудлагаар шалтаглан, өөр тийш ээ явах хэрэг гарлаа гэж эвтэйхэн тайлбарлаад орхин одов. Туяка Соёлоотой үлдээд гайхан ширтэж, чи яасан Төгөлдөрийг ирсэнгүй гэж нээрээ уурлаад байгаа юм уу, жинхэнээсээ дурлаа юу, бараг хоёр цаг чив чимээгүй суучих юм гэж асуултаар булж эхлэх нь тэр.
Соёлоо Туякад юу ч хэлмээргүй санагдлаа. Нэгэнт Төгөлдөр ирнэ гэсэн юм чинь оройтсон ч гэсэн энд заавал ирнэ гэж бодоод, чи Төгөлдөрт энд ирнэ гэж мэссэж бичсэн юм уу гэж буцааж асуув. Энд ирээрэй гэж бичсэн гэхдээ ирэхгүй бол тэр л биз, чи тийм залууг сонирхоод байгаа юм уу гэж Туяка гайхав. Тиймээ би Төгөлдөртэй л уулзмаар байна. Ямар ч байсан дахиад хүлээнээ, хүсвэл чи харин надад хань болоод жаахан суучих гэхдээ надаас битий асууж шалгаагаарай гэж Соёлоо аяархан дуугарлаа. Өө тэгье тэгье, Туяка түүнийг ойлголоо. Анхныхаа хайраас хойш хэнд ч дурлаж хэнийг ч өөртөө халгааж байгаагүй Соёлоо нь дурлачихжээ, бүр анхны харцаар шүү. Нилээн суусны эцэст Туяка бүр нууцаар Төгөлдөрлүү хэд хэд залгасан боловч, Төгөлдөр даанч утсаа авсангүй Соёлоо ч сүүлдээ явахаар шийдлээ. Туяка чи маргааш ажил дээрээ очоод, Төгөлдөрөөс яав энэ тэр гэж битгий асууж шалгаагаарай, зүгээр л байдгаараа байгаарай гэж Соёлоог хэлэхэд түрүүнээс хойш Төгөлдөрт дургүй нь хүрээд сууж байсан Туяка за тэгвэл найз нь асуухгүй ээ, харин нөгөөдрөөс хоёулаа жич тухтай уулзая, чи битгий уруу царайлаарай гэж сэтгэлийг нь засаад, замын эсрэг талд гарч гараагаа нэгэнтээ даллаад гэрийн зүг одов.
Соёлоод зуны намуухан дулаахан оройн сайхан нь огт мэдэгдсэнгүй, хот улам ч баргар, мэт санагдан гэрлүүгээ удаан гэгч нь алхаж байгаад, гэнэт өөдөөс нь Төгөлдөр ирж явахыг анзаарсангүй. Юм бодож яваад холоос ажигласангүй, бараг зөрж өнгөрөхдөө эгцлэн харлаа. Гэтэл Төгөлдөрийн гараас жаргалтай мишээсэн нэгэн бүсгүй хөтлөөд зөрөн өнгөрөх нь тэр. Тэд гар гараасаа хөтлөлцөж явна. Төгөлдөр иймээс учраас ирэхээс татгалзсан байх. Төгөлдөрт Соёлоо ямар ч хамаагүй. Төгөлдөр өөр хүнд хайртай, тэрэнтэйгээ хотоор зугаалж явна. Орой уулзахаар тохирсон Соёлоог өдийд таг мартчихаад жаргалтай сайхан явж байгаа юм байна. . . Төгөлдөрийн гараас хөтлөн яваа жаргалтай бүсгүйг хараад Соёлоогийн зүрх зүсэгдэх шиг болж, хөл нь гуйван өөрийн эрхгүй зог тусан зогслоо.
Доошоо ширтээд газар шагайж Уянгаад хөтлөгдөн явсан Төгөлдөрийн хажуугаар нэг л танил хүн өнгөрөх шиг санагдав. Тэгэхээр нь санаандгүй эргэн хартал, оройн бүрэнхийд улам цонхигор царайтай болчихсон Соёлоо өөрлүү нь нулимс цийлэгнэсэн нүдээр гайхшрал, гомдол шаналал ер нь л тэр бүхнийг илтгэсэн харцаар харан зогсож байгааг олж харжээ. Тэр харц Төгөлдөрөө чи ийм болоод өнөөдөр ирсэнгүй юу, чамд дурласан сэтгэл минь одоо яах билээ гэж Төгөлдөрт шивнэх шиг боллоо. Тэр дороо л Төгөлдөр Уянгаагаас гараа суга татан авч, Соёлооруу гүйж очоод уучлал гуймаар санагдавч, Уянгаагийн хажууд юу ч ярихыг хүссэнгүй. Дэмий л Соёлооруу харж та нар тарчихсан уу, за дараа уулзая даа гээд хоёр алхамын цаана хараад зогсож байх Уянгаруу буцан явлаа. Тэгээд цаашаа харан тэд яваад өглөө. Харин Төгөлдөр дахин хөтлөлцсөнгүй, нэг гараа хармаандаа хийж улам ч их доошоо харсаар алхаж одлоо.
Төгөлдөр Соёлоогийн харсан шиг тийм ч жаргалтай зугаалж яваагүй билээ. Эртхэн Уянгааг хүргэж өгөөд, тэдэн дээр очих гэж сэтгэлдээ яаран яаран явсан боловч амжаагүй дээ гутарч, уруу царайлан Уянгад хөтлөгдөн алхаж явж байтал ийм гэнэтийн явдал тохиолдох гэж.
Төгөлдөрийн хоолой нь нэг л бачуурч амьсгал авахад ч хэцүү боллоо. Зуудаг нохойд хөөгдөн хол газар гүйчихсэн юм шиг хоолой нь зангиран, тас хар бөөн хэсэг зүйл цээжинд тулж хоолойг нь зангируулна. Муу нуухаар сайн илчил гэдэг сэн. Найз охинтой гэж мэдэгдэхгүй гэсэндээ утсаа хүртэл аваагүй юмсан. Тэгтэл бүр хөтлөлцөж яваад ингэж Соёлоотой дайралдах гэж дээ хэмээн Төгөлдөр дотроо гутрахын ихээр гутрав. Соёлоогийн гунигтай нүд, түүнийг ширтэх харц Төгөлдөрийн санаанаас гарсангүй ээ. Уянгааг байрных нь хажууд дөхүүлж өгчихөөд буцаад гэрлүүгээ явлаа. Анх танилцахад өөрийнх нь хөдөлгөөн бүрийг нь томоотой гэгч нь дагуулан хараад байсан тэр охин өөрт нь зөндөө их таалагдсан. Харин дараа нь танилцахад Соёлоо өөдөөс нь харж гар барихдаа хичнээн их сандарч байлаа. Нэрээ буруу хэлээд инээдэм болж байсан. Өнөөдөр ч гэсэн түүнийг л гэж орой болтол хүлээсэн байх. Тэгэхэд би ингээд тааралдах гэж бодох тусам Төгөлдөрийн зүрхийг хэн нэгэн хүчтэй гараар базлах шиг болжээ. Өнөөг хүртэл Төгөлдөр хэзээ ч ийм шаналал амсаж байсангүй билээ. Бас хэн ч түүнд ийм жигтэй мэдрэмж төрүүлж байсангүй ээ.