Бичлэгийн тоо 497

“Он цаг солигдох нь хуруу инчдэхийн адил”  хэмээдэг нь ямар үнэн үг вэ? Нэг л мэдэхэд арваад жил урсан өнгөрсөн байх юм. 1994 оны зун 40 мянгатын “Ямбатны ягаан” хэмээн алдаршсан байшинг зорих  хэрэг гарч билээ. Одоогийн  Мобикомын  төвийн  баруун талд байрлах  уг байранд миний уулзахаар зорьж очсон хүн амьдарч байсан юм. Тэр хүн бол академич Базарын Ширэндэв байв. Урьчилан утсаар ярьж уулзах зөвшөөрөл авсан  надад буурал эрдэмтэн өөрөө үүдээ тайлж өгч билээ. Бодвол тухайн үед ганцаараа байсан юм байлгүй.

Маршал Чойбалсантай холбоотой хэдэн зүйл тодруулж асуухаар очсон намайг харж буй өвгөний харц нэг л бишээ. Наанаа найрсаг мэт боловч цаанаа л нэг үл тоосон, ихэмсэг дээгүүр харцтай,  хэг ёг хийсэн товчхон яриатай егзөр өвгөн санагдаж билээ. Бодвол оночтой бус, ойлж цойлсон, үсэрч цовхорсон миний асуултууд санаанд нь хүрээгүй  байх л даа. Арга  ч үгүй биз. Жавахарлал Неру, Пабло Неруда, Назым Хикмет, Ф.Жолио-Кюри нартай нөхөрлөж,  Мао Цзэ Дун, Жоу Энь Лай, Сукарно нартай уулзан улс төр ярьж,  Сталинд “орос хэлний профессор” хэмээн магтуулж, маршал Х.Чойбалсанд шадарлаж, Ю.Цэдэнбалтай хамт суралцаж явсан энэ их хүн мань мэтийн жулдрайг яаж ч тоох билээ дээ.

Монгол улсад ШУА байгуулж, анхны Ерөнхийлөгчөөр нь томилогдсоноос хойш тасралтгүй 22 жил удирдан хөл дээр нь босгосон  академич, ЗХУ, Унгар, Чехословак, Польш, Герман зэрэг найман улсын ШУА-ийн жинхэнэ ба хүндэт гишүүн болж байсан түүхийн шинжлэх ухааны доктор, буй биеэрээ номун далай болсон энэ эрдэмтэн  ёстой л миний “савных нь хэмжээнд” тааруулж харьцсан даа. Бид хоёрын яриа хөөрөө  нэг л эвтэй найртай бус, хиймэл  ёсорхуу байдалтай байсан тул би ч бушуухан явахын түүс боллоо. “Далайн давалгаанаар” номыг нь авч очсоноо гарахын өмнө санаж  гарын үсгийг нь зуруулах хүсэлтэйгээ хэлвэл зөвшөөрч байна аа. Өөрийнхөө үзгийг хайсан бололтой ширээн дээгүүр гүйлгэн харснаа,

-За яахав, чиний балаар зурчихья гэлээ. Тэгээд настай хүний удаан хичээнгүй хөдөлгөөнөөр гарын үсгээ зураад  номыг минь эргүүлж өгөхдөө надаас ганц л зүйл асууж билээ.

“Аливаа улсын оршин тогтноход хамгийн чухал зүйл юу вэ?” гэсэн тэр асуултанд нь би улсын шалгалт өгөх гэж байгаа оюутан аятай л тэвдэж сандарсан шүү. Шалгалтандаа олигтой бэлдээгүй оюутан сүүлчийн мэх болгож тааж бууддагын адил бэмбэгнэж сааралтсан хоолойгоор “Тусгаар тогтнол” хэмээн итгэл муутайхан хариулвал өвгөн академичийн өнөө ширүүн харц нь бага зэрэг зөөлөрч өрөвдөх байдалтай болсноо “Аливаа улсад тусгаар тогтнолоос илүү эрхэм чухаг зүйл гэж юу байхав. Наад номонд чинь “Монголын ард түмэн төрийнхөө тусгаар тогтнолын төлөө саналаа өгсөн нь” гэсэн гарчигтай 2-3 хуудас зүйл бий.  Залуучууд та нар эх орныхоо үүх түүх, өвөг дээдсийнхээ туулж ирсэн зам мөрийг тун сайн уншиж  судлах хэрэгтэй юм даа” гэж билээ.

Хий хуйд хөөгдсөн мэт босон суун дэрвэлзэж, болох болохгүйг үйлдэж явсан болчимгүй залуу насандаа буурал эрдэмтний хэлсэн эл үгийн утга учрыг  анзаарч ухаарах сөхөө даанч байсангүй ээ. Арваад жил өнгөрсний дараа одооноос л бүүр түүр ойлгож эхэлж байх шиг байна. Монголчууд тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж ирсэн түүхийг ултай уншиж судлах хэрэгтэйг ухуулан хэлсэн Б.Ширэндэв гуайн  үг нь зөвхөн надад ч бус залуу хойч үедээ хэлсэн захиас сургаал нь байсан байж мэдэх юм шүү!!!

 

Монголын ард түмэн төрийнхөө тусгаар

тогтнолын төлөө хэрхэн саналаа өгсөн бэ?

  

...1945 оны 8 дугаар сарын 14-нд  ЗХУ ба Хятадын хооронд найрамдал болон холбоо тогтоох хэлэлцээрт  гарын үсэг зурсан юм. Энэ хэлэлцээрт Гоминдааны хятадын талаас ерөнхий сайд Сүн Цзи-Вен, гадаад яамны сайд Ван Иш-Цзе нар оролцов. Монголын тусгаар тогтнолыг хэвээр байлгах тухай гурван улсын хэлэлцээрийг ЗХУ-ын засгийн газар хятадын талд танилцуулав. Хятадын засгийн газар уг асуудалд хариу өгөхдөө “Хэрэв монголын ард түмэн нийтээр өөрийн улсын төрийн тусгаар тогтнолыг санал хураах журмаар нотлох аваас түүний тусгаар тогтнолыг Японы дайн дарагдсаны дараа одоогийн хилээр нь Хятад улс хүлээн зөвшөөрч болох юм” гэсэн билээ.

...Крымын бага хурал ба Зөвлөлт Хятадын Засгийн газрын хооронд Монголын тусгаар тогтнолыг хүлээх асуудлаар харилцан тохиролцсоныг харгалзан БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн газар өөрийн орны тусгаар тогтнолын асуудлаар бүх ард түмний санал хураах ажлыг 1945 оны 10 дугаар сарын 20-нд явуулахаар тогтоол гаргав.

Санал хураалтын ажлын бэлтгэлийг сар хүрэхгүй хугацаанд явуулах байсан нь нам, төр, олон нийтийн байгууллагаас асар их шургуу ажил шаардагдав. Санал хураалтын ажлыг явуулах улс олон нийтийн төв комиссыг БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн дарга Г.Бумцэндээр даргалан байгуулав. Комиссын орлогчоор Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал, нарийн бичгийн дарга Ч.Сүрэнжав, Төв Хорооны нарийн бичгийн дарга  Г.Дамба бид нар оролцов.

Санал хураахтай холбогдсон ухуулга таниулгын олон материал хуудас, ярианы сэдэв зэргийг Улаанбаатарт бэлтгэн хэвлүүлж орон нутагт түгээн тарааж, бэлтгэл ажил явагдахад улс даяар 13000 хурал цуглаан болж түүнд олон мянган малчин, ард, ажилчин, сэхээтэн оролцжээ. Төв комиссын нэр дээр хөдөлмөрчдөөс олон мянган захидал, цахилгаан ирүүлж нам төрөө нягтран хүрээлж, улсынхаа тусгаар тогтнолын төлөө саналаа өгч, түүнийг хамгаалахад хэзээ ч бэлэн байна гэдгээ илэрхийлж байв. Санал хураалтад сонгуулийн эрхтэй эрэгтэй, эмэгтэй ард иргэд оролцох ёстой байв. Санал хураалтыг орон нутагт зохион явуулахаар Төв комиссын орлогчид тус бүр хоёр аймаг хариуцуулан явуулав.

МАХН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Цэдэнбал Увс, Ховд аймгийг хариуцан гарав. Би Өвөрхангай, Баянхонгор аймгийг хариуцан сар шахам ажиллахаар газар дээр нь очихдоо Төв Хорооноос бэлдсэн бүх ухуулга, таниулгын материал ба санал хураахад зориулан төв комиссоос бэлдсэн олон хүснэгт зэргийг авч явав.

Би хоёр аймгийн төвд санал хураалтын асуудлаар тус бүр семинар явуулав. Семинарт аймгийн намын хороо, аймгийн захиргаа, аймгийн төвийн ...
Үргэлжлэл болон зургийг дараах блогоос үзнэ үү.http://www.soronzon.blogspot.com/
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/819796/d5a/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131

ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 7)

  • Levi`s
  • 2008-10-08
  • Уншсан 8576

ooriin nuutsaa delgey

ТУСГААР ТОГТНОЛ ЧАМАЙГ ТУНХАГЛАН БИЧНЭ БИ

МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО (сонсохоор)

  • HENZA
  • 2008-12-18
  • Уншсан 12515

"ТУНГАЛАГ ТАМИР" РОМАН (сонсохоор) [3]

  • HENZA
  • 2008-12-18
  • Уншсан 22396

Аавтай минь бүжиглээч

Шинэ хүү

Үр могой. Лхагвасүрэн

Delhii eh

БНМАУ-ын Маршалын од

ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 8)

  • Levi`s
  • 2008-12-24
  • Уншсан 8309

ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 9)

  • Levi`s
  • 2008-12-24
  • Уншсан 7719

ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 10)

  • Levi`s
  • 2008-12-24
  • Уншсан 8505

ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 11)

  • Levi`s
  • 2008-12-24
  • Уншсан 8597

ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 12)

  • Levi`s
  • 2008-12-24
  • Уншсан 8330

ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 13)

  • Levi`s
  • 2008-12-24
  • Уншсан 8396

ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 14)

  • Levi`s
  • 2008-12-24
  • Уншсан 8312

Чинад нууцхан сэтгэл

J. Sarantuya. uguulleg

Ж.Сарантуяа, Хүний үр.өгүүллэг

배너신청
자생병원

배너신청