Бичлэгийн тоо 497

Аавтай минь бүжиглээч

Уншсан 9853 vote 0 2008.12.19 18:55:45
Охин нь аавыгаа “сайхан баярлаарай” гэж явуулчихаад эргэн зурагтаа асаахад тэмээний нэвтрүүлэг гарч байна. “Ямар сонин юм өдийд тэмээний тухай гарч байдаг” гэж гайхсан гэсэн хэдий ч өрөөн дотуураа хэд эргэснээ, цонхон дээр очиж гадагшаа ширтэнэ. Өвлийн шөнийн гудамжнаа цасан ширхэг зөөлөн хаялж байгаа ч хүмүүс хурдан хурдан алхах нь цаанаа жиндүү байгаа бололтой. Гав ганцаар үлдсэндээ тэрүү хөнгөн уйтгарт автан гараа зөрүүлэн цээжиндээ авч бодол болон зогсоно. Би өнөөдөр арван зургаан настай. Өчигдөр би арван зургаан нас хүрч аав бид хоёр хэрэндээ л нижгэр тэмдэглэлээ. Аав маань энэ жил урд урдынхаас нэг л өөр аль байдгаараа хичээж, гараа гарган бялуу, салатнаас авхуулаад бүгдийг өөрөө хийж, өнөө цагийн хүүхдүүд яаж тэмдэглэдэг вэ тэр хэмжээнд тэмдэглэх гэж мэрийж байсныг хараад яасан их баярлав аа. Бодвол энэ жил арван зургаан нас гээд арай өөр утгаар хүлээж авсан байх. Урд нь би аавыгаа ингэх л ёстой гэж боддог байж.

Ээж маань харин утсаар ярьсангүй. За даа хэд хоногийн дараа “Ярих гэсэн чинь зав гардаггүй ” гэдэг ч юмуу ямар 1 юм хэлэх байх. Сүүлийн хэдэн жил нэг тиймэрхүү л байгаа. Өчигдөр оройхон хэдэн найзууд ирж баяр хүргээд, кино үзэхээр гарахад аав маань нэг л өө хайрласан, хармалсан харцаар харж “Миний охин болгоомжтой яваарай” гэсээр үлдсэн. Сая яагаад ч юм аавыгаа өрөвдөх шиг санагдлаа. Өнөөдөр аав маань ажлынхаа газрын үдэшлэгт явж байгаа юм. Ганцаараа явж байгаадаа санаа нь зовоод байгаа бололтой эрэгцээд л, ээрээд л байсан. Манайх саяхан л элэг бүтэн, бусдын дайтай л айл байсансан. Ямар гээчийн санаа энэ хоёрт маань орж ирсийн бүү мэд, намайг аравтай байхад ээж маань гадаад явж, хэсэг хугацааны дараа аав бид хоёр араас нь очхоор болов. Гэтэл нөгөө гайтай виз гэдэг гардаггүй ээ. Эхний үед ээж маань өдөр алгасахгүй шахам ярьж гэр орноо цэвэр байлгах, аавыгаа, харж хандах, өөрөө ч удалгүй ирэх тухайгаа ярьдаг байсансан. Хааяа нэг хүнээр хэдэн төгрөг, хувцас хунар, чихэрхэн явуулна. Мөнгийг нь мэдэхгүй аав авах, харин би гэж нэг хэсэгтээ л гоё чихэр хүлхэж, гоё хувцас өмссөн ганган охин таваргадаг байждээ. Тэгэн тэгсээр хоног хугацаа ч харвасан сум шиг өнгөрч нэг мэдэхэд зургаан жил өнгөрчээ. Ээжийн минь ярих ч цөөрсөөр сүүлдээ төрсөн өдрөөр л нэг ярьдаг болж билээ. Гэтэр энэ жил төрсөн өдрөөр ч ярисангүй. Хөөрхий аав минь өчигдөр “Утсаа чөлөөтэй байлгаарай” гээд байсан бодвол бас л харж байсан байхдаа. Аав ээж хоёр маань өндөр, нуруулаг, царайлаг, бас олон найз нөхөдтэй болоод тэрүү манайхаар их хүн орж гардаг, инээлдэж шуугалдсан сайхан айл байж. Нэг удаа яг л ийм орой аавын ажлын газрын шинэ жилийн үдэшлэг болж, аав ээж бид гурав явж билээ. Өвлийн өвгөн тэнд очсон хүүхдүүдэд бэлэг өгөөд л, томчууд тэнд бүжиглээд л... Тэгэхэд манай аав эээж хоёр ямар байсан гэж бодно. Ээж нэг тийм гүн цэнхэр палаажтай, цэнхэр туфльтэй, чихнийхээ дээхнэ цэнхэр жижигхэн цэцэг хатгачихсан. Тэр хоёр бүжиг эргээд л эргээд л... Би тэр хоёрыгоо хараад “Энэ манай аав ээж хоёр” гээд л хавийн хүмүүст хэлээд л... бодвол гайхуулж байсан байхдаа. Тэгээд аав “Одоо охиноо баярлуулна” гээд бид гурав гарч цаст гудамжаар хамтдаа хальтран гулган тоглоод л... гоё байжээ. Бараг энэ үе бидний хамтдаа байсан хамгийн сүүлчийн мөч байх. Тэрнээс хойш аав маань тэр үдэжлэгтээ яваагүй юм. Энэ жил бүр эртнээс үглэж, хэлж байж, зарим юмандээр “Намайг ингэвэл та үдэшлэгтээ яв” гэж барьцалдуулж байж арай хийж явуулж байгаа маань энэ. Яагаад гэвэл саяхан сарын өмнө дөө би аавынхаа бичиг цаасыг янзалж байгаад ээжийн явуулсан мөнгийг миний нэр дээр хадгалсан хадагламжийн дэвтэр, бас нэг захиа байлаа. Энэ захиа миний амьдралыг үзэх үзэл, аавыгаа үнэлэх үнэлэмжийг орвонгоор нь өөрчилсийм даа. Тэр захианд ээж маань хүний нутагт хэл уснаас авхуулаад элдэв бэрхшээлийн доор хэрхэн амьдарь байснаа, аавыг болон ялангуяа намайг хэрхэн санадаг байснаа, бид хоёрыг ирж чадахгүй боллоо гэхэд ямар хэцүү байснаа хүртэл бичиж. Энэ хүртэл уншиж байхдаа би ээжийгээ өрөвдөж, ийм газар явуулж л байдаг хэмээн аавыгаа бас буруутгаж суулаа. Тэгээд цааш нь унштал хүний нутагт таних мэдэх хүнгүй ядарч явахад юухнаар ч гэсэн тусалсан, наашаа гэсэн хэн ч боловч сайн хүн мэт санагдаж, бас харилцан тусалчих санаатай сэтгэл итгэлээ онгойлгон ярилцсаар нэг л мэдэхэд тэр нутгийн хүнтэй дасаж, сэтгэл алдарсан тухайгаа, хэдийгээр өөрийгөө олиггүй муухай юм хийж, энэ хорвоогийн хамгийн адгийн амьтан хэмээн байнга мэдэрч байгаа хэдийгээр дэр нэгтгэсэн тухайгаа нулимс дуслуулан байж бичсэн байлаа.
Бас аавтай минь анх учирсан хийгээд охинтой болсон нандин сайхан дурсамжуудаа дурдаад, гэхдээ үүнийгээ хэзээ ч эргээж буй болгож чадахгүй болсныгоо аавд минь хэлсэн байсым. Захианы төгсгөлд чамд хэлхэд хичнээн охиноо өөр дээрээ авч энэ сайхан газарт өсгөж хүмүүжүүлмээр байна. Чамайг охиныхоо ирээдүйг бодоод зөвшөөрнө гэдэгт найдаж байна. Энэ хүртэл уншаад би аавыгаа ямар их өрөвдсөн. Муу аав маань аль дөрвөн жилийн өмнө энэ захидалыг авсан хэр нь надад ямар ч сэжим мэдэгдээгүй л юм даа. Зарим аавууд иймрхүү юм болоход амьдралынхаа хэмийг алдаад л, архидаад л, авгай хүүхэд болоод л, үр хүүхдээ айлгаж ичээдэг. Миний аав тэгээгүй юм. Харин ч улам бүр надад ойрхон байсаар байсныг одоо мэдэрч байна. Өчигдөр аав маань ”Миний охин хүний зэрэгт хүрэх нь яаж ийж байгаад ээж дээрээ нэг очвол, ээж нь чамгүйгээр өнчин юм шиг л байгаа байхдаа” гэж байсан. Бодвол “Нээрээ сайхан газар юм бол тэнд очвол охинд минь дээр” гэж боддог байх. Үгүй дээ аав минь! Би эндээс, ааваасаа хаашаа ч явахгүй. Өд сөд нь ургаад, цаг нь болохоор ямарч ангаахай үүрээ орхин нисдэгийн адил нэг л өдөр нисэх л болно. Түүнээс биш адил илүү дээр, энэ арай илүү дээр , тэр нь арай тансаг гоё тансаг гэж таныг орхихгүй юм. Би ээжийгээ намайг энэ хорвоод хүн болгон төрүүлнийг нь бодоод буруутгаж чадахгүй нь. Буруутгалаа гээд бүх юм буцаад эвэндээ орох биш дээ. Гэхдээ ээж минь та охиндоо, ханьдаа буцаад ирж болхол байсандаа... Одоо би тэс өөр юм хүсэж байна. Бүр асар ихээр хүсэж байна. Хэн нэгэн танихгүй эгч аавтай минь бүжиглээсэй гэж. Бүр эргэлдэнхэн эргэлдэнхэн бүжиглээсэй. Усыг эргүүлхээр цацардаг шиг аавын минь сэтгэл доторхи гунигыг гадагшаа гартал эргэлдэж бүжиглээсэй. Би ингэж л хүсэж байна.
Үнэхээр шүү....

Ботгоо голсон игэнд ботгыг нь авхуулах гэж хуурын аялгуунд хөслөхөд, хөөрхий ингэ том том нулимас бөнбөрүүлэн байж ботгоо үнэрлэж байга тухай зурагтаар гарсаар байлаа...
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1015403/0f5/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131

ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 7)

  • Levi`s
  • 2008-10-08
  • Уншсан 8576

ooriin nuutsaa delgey

ТУСГААР ТОГТНОЛ ЧАМАЙГ ТУНХАГЛАН БИЧНЭ БИ

МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО (сонсохоор)

  • HENZA
  • 2008-12-18
  • Уншсан 12515

"ТУНГАЛАГ ТАМИР" РОМАН (сонсохоор) [3]

  • HENZA
  • 2008-12-18
  • Уншсан 22396

Аавтай минь бүжиглээч

Шинэ хүү

Үр могой. Лхагвасүрэн

Delhii eh

БНМАУ-ын Маршалын од

ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 8)

  • Levi`s
  • 2008-12-24
  • Уншсан 8309

ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 9)

  • Levi`s
  • 2008-12-24
  • Уншсан 7719

ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 10)

  • Levi`s
  • 2008-12-24
  • Уншсан 8505

ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 11)

  • Levi`s
  • 2008-12-24
  • Уншсан 8597

ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 12)

  • Levi`s
  • 2008-12-24
  • Уншсан 8330

ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 13)

  • Levi`s
  • 2008-12-24
  • Уншсан 8396

ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 14)

  • Levi`s
  • 2008-12-24
  • Уншсан 8312

Чинад нууцхан сэтгэл

J. Sarantuya. uguulleg

Ж.Сарантуяа, Хүний үр.өгүүллэг

배너신청
자생병원

배너신청