Бичлэгийн тоо 497

ЭРЛИЙЗ БА НУУЦЛАГ ДУУ


           Харри хэдэн єдрийн турш Алтан хонгиот Туг vсийн нvдэнд харагдахгvйг хичээсэн нь ёсоор болжээ. Харин Харрийн хичээлийн хуваарийг цээжилчихсэн юм шиг санагдах Колин Кривитэй уулзахгvй байна гэдэг ярвигтай ажээ. Колин хєєр баяраар дvvрэн байлаа. Єдєрт арван удаа: <<Ажил ямар байна Харри?>> гэж асуугаад <<Зvгээр, Колин>> гэсэн хариулт сонсох агаад энэхvv vгсийг уурсангvй хэлсэн ч тоодоггvй байв.

Нєгєє машинаар ниссэнээс болоод Буклягийн уур гараагvйн дээр Роны шидэт саваа одоо болтол олигтой ажиллахгvй хэвээр. Баасан гаригын єглєє шившлэгийн хичээл дээр тэрхvv саваа бvр замбараагаа алджээ. Роны гараас мулт vсрээд хєгшин Флитвикийн духан дундуур том ногоон бундуу гартал татсан юм. Тэгж тэгж амралтын єдєр болоход Харри сэтгэл амран санаа алдлаа. Андууд хамтдаа ойн сахиул Хагридынд очихоор зэхэцгээж байв. Гэтэл тэр єглєє хар vvрээр тvvнийг нэгэн хvн сэрээжээ. Тэрбээр нvдээ арайхийн нээгээд харсан чинь Оливер Вуд байлаа.

 

- Юу... юу болоо вэ? гэж Харри нойрмоглон vглэнэ.

 

- Бэлтгэл! Бос! гэж Вуд эрс тэс хэллээ.

 

Харри цонхоор харав. Yvрийн алтлаг ягаан тэнгэрт сэмжин vvл хєвєрч шувууд чанга дуугаар жиргэцгээнэ. Эд харин ягаад vvнээс эрт сэрээчихсэнгvй вэ.

 

- Оливер минь, одоо дэндvv эрт байна гэж Харри хэллээ.

 

56

 

- Чухам тийм учраас. Бэлтгэлийн шинэ хєтєлбєр бидэнд байгаа. Шvvрээ аваад явцгаая! Єєр багууд бэлтгэлээ хийж эхлээгvй болохоор энэ жил бид тvрvvлнээ... гэж хэлэхэд энэхvv зургадугаар дамжааны єндєр, чийрэг хєвгvvний нvдэнд хvсэл зоригийн оч гялалзан бадарч байлаа.

 

Харри эвшээж, суниасаар орноосоо сугараад чемодандаа байгаа биеийн тамирын хувцасаа эрэв.

 

- Сайн байна! Би чамайг арван таван хормын дараа талбай дээр хvлээж байя.

 

Биеийн тамирын улаан хувцасаа ємсєж єглєє сэрvvхэн байсан болохоор дээрээс нь жанч хєдрєєд, Гермионатай хамт цэнгэлдэх хvрээлэнд очоорой гэсэн бичиг Ронд vлдээв. Мєрєн дээрээ <<Нисдэг лус-2000>> шvvрээ тавиад их танхим руу буун хонгилд гарах гэтэл ямар нэгэн чимээ гарчээ. Эргэлдэн тойрч буудаг шатаар Колин Криви гартаа ямар нэг юм барьсаар бууж ирэв. Хvзvvндээ зvvсэн дуран нь ийш тийшээ савчих ажээ.

 

- Нэг хvн чиний нэрийг хэлсэн шvv, Харри! Надад юу байгааг хараач! Би угаачихаад чамд vзvvлэх гэж…

 

Харри ємнєє байгаа гэрэл зургийг гайхашран харав. Хар цагаан зураг дээр Туг vс хэн нэгнийг гараас нь татан зурагт оруулахыг хичээж байлаа. Харри зураг дээрх єєрийнхєє гарыг таниад Туг vсээс сайтар татгалзсанаа санан баяслаа. Туг vс тэгсхийгээд зєєлєрч гэрэл зургийн цагаан дэвсгэр дээр ядрангуй байртай гарчээ.

 

- Гарын vсгээ зурах уу? гэж Колин найдлага тавин асуув.

 

- Yгvй ээ. Уучлаарай Колин, би яарч байна. Одоо би бэлтгэлд гарах ёстой гэж Харри хэлээд орчин тойрноо хурдхан ажлаа. Єрєєнд азаар хэн ч байсангvй.

 

Ингэж хэлээд тэрбээр шууд хонгил руу явлаа.

 

- Yгvй ер єє! Хvлээгээч! Квиддич тоглохыг би амьдралдаа vзээгvй юм байна! гэж Колин хашгирсаар Харрин араас мєр даган гvйв.

 

- Сонирхолтой юм юу ч болохгvй ээ. Зvгээр л бэлтгэл хийнэ гэж Харри хэлсэн авч Колин нэг чихээрээ оруулаад нєгєє чихээрээ гаргажээ. Баярлаж догдолсондоо тvvний царай ягаарч туяарна.

 

- Чи сvvлийн зуун жилийн хамгийн залуу тоглогч биз дээ? Тийм vv, Харри? Чи суут тоглогч байх аа. Харин би хэзээ ч нисэж vзээгvй. Хэцvv биз дээ, тийм vv? Энэ чинь шvvр юм уу? Хамгийн сайн загвар уу? гэж Колин Харригаас салахгvй даган шалгаана.

 

Харри тvvнийг яаж зогсоохоо мэдэхгvй байв. Хэзээ ч салдаггvй сvvдэртэйгээ ярихаас ялгаа юун.

 

- Би бvр квиддичийн дvрэм журмыг хvртэл мэдэхгvй гээч. Дєрвєн бємбєгєєр тоглодог гэж vнэн vv? Хоёр нь єєрєє нисэн тоглогчдыг шvvрнээс унагаадаг гэсэн vv? хэмээн Колин хором ч дуугvй бололгvй давхцуулан асууна.

 

- Тийм ээ. Энэ бємбєгийг блажер гэдэг юм. Баг бvр хоёр довтлогчтой тэд єєрсєддєє байдаг тусгай цохиураар нєхєд рvvгээ нисэж яваа блажерыг цохиж зайлуулдаг юм. Гриффиндорын довтлогчид бол Фред Уизли, Жорж Уизли нар гэж Харри баргар царайлан хэллээ. Тэрбээр тоглоомын нарийн ширийнийг тайлбарлаж ярихыг хvссэнгvй.

 

- Бусад бємбєгнvvд нь яадаг юм бэ? гэж Колин асуугаад Харриг бишрэн харж явснаа бvдрээд эгээтэй л уначихсангvй.

 

- Квоффл гэдэг том улаан бємбєгєєр оноо оруулна. Тоглогчид эсрэг багийнхаа цагаригт оруулахаар бие биедээ дамжуулдаг юм. Царигыг

 

57

 

єндєр шонд бэхэлдэг. Талбайн хоёр хэсэгт гурав гурван цагариг байна гэж Харри тайлбарлаж єглєє.

 

- Дєрєв дэх бємбєг нь?

 

- Дєрєв дэх бємбєг бол алтан снитч. Энэ жижигхэн бємбєг их хурдан нисдэг болохоор барихад тун хэцvv. Энэ бол баригчын vvрэг. Баригч снитчийг барих юм бол тэмцээн дуусна. Бємбєгийг баривал шууд л зуун тавин оноо авдаг учраас тэр баг хождог юм.

 

- Чи Гриффиндор багийн баригч биз дээ? гэж Колин биширсэн маягтай асуув.

 

- Тийм ээ. Бас баг бvрт хаалгач бий. Тэд цагаригыг хамгаалдаг юм. Ингээд л бvх зvйл болж байна даа гэж Харри хэлэв. Тэд шилтгээнээс гараад шvvдэрт норсон ногоон дээгvvр явж байлаа.

 

Гэхдээ Колин биеийн тамирын талбай хvртэл Харрийг асуултаар булахаа больсонгvй. Харри тvvнээс єлгvvрт орох vvдний ємнє л арайхийн нэг юм саллаа.

 

- Би явж єєртєє аятайхан суудал олноо! гэж Колин араас нь хэлээд vзэгчдийн байр луу явав.

 

Хувцасны єрєєнд бvгд цугласан байлаа. Нойрмог vс нь арзайсан Фред, Жорж хоёр дєрєвдvгээр дамжааны Алисия Спиннеттэй зэрэгцэн суужээ. Тэр охин ар тийш налан vvрэглэнэ. Тэдний нєгєє талд Кэти Белл, Анжелина Жонсон гэдэг хоёр ангуучин эвшээн сууна. Вуд харин цовоо сэргэлэн байлаа. Огт нойрмоглосонгvй.

 

- Єє, Харри ирлээ. Чи яагаад удав аа? Эхлээд би шинэ аргаа би тайлбарлаж єгье. Би энэ аргыг зунжингаа боловсруулсан болохоор энэ жил сургуулийн аварга болохолд туслана гэдэгт итгэлтэй байна... хэмээн Вуд хэллээ.

 

Тэгээд Вуд самбарт янз бvрийн шугам сум хэрээс дvvрэн квиддичийн талбай зурсан цаас самбарт наав. Саваагаа гаргаж ирээд самбарыг тогшиход нєгєє сумнууд амилан авгалдай адил зургийн дагуу мєлхєж эхлэлээ. Вудыг шинэ аргаа тайлбарлаж байх зуур Фред Уизли маань Алисийн мєрєн дээр толгойгоо тавиад хурхирч байв.

Эхний аргыг тайлбарлахад хориод хором зарцуулагджээ. Тэгээд Вуд хоёрдугаар дараа нь гуравдугаар зургийг гаргалаа. Харри нойрмоглож байгаагаа мэдэж байв.

 

- Бvгд тодорхой юу? Асуух юм байна уу? гэж Вуд чангаар асуухад Харри амтат нойрноосоо саллаа. Уул нь энэ vед их танхимд суугаад єглєєний зоогоо барьж байна гэж зvvдэлжээ.

 

- Надад асуулт байна. Энэ бvхнийг єчигдєр орой арай сэргэлэн байхад ярьж болоогvй юм уу? гэж Жорж нvдээ нээн асуулаа.

 

Асуулт Вудэд таалагдсангvй бололтой.

 

- Алив, та нар сэрцгээ. Єнгєрсєн жил бид сургуулийн хамгийн сайн баг байсан боловч цом авч чадаагvй. Бидэнд... тийм ээ... онцгой явдал саад болсон л доо... хэмээн дуугаа єндєрсгєн нєгєєдvvлээ таагvй харцаар харан хэллээ.

 

Харри буруугаа хvлээсэн мэт тонгойно. Сvvлчийн тэмцээн явагдсан тэр улиралд эмнэлгийн орон дээр ухаангvй хэвтэж байсан билээ. Гриффиндор багийнхан талбайд баригчгvй гарсан болохоор сvvлийн гурван жилд гараагvй шившигтэй ялагдал хvлээсэн юм.

Вуд биеэ арихыг хичээн дуугvй сууна. Ноднингийн ялагдал тvvнийг одоо болтол зовоосоор байгаа аж.

58

 

- Алив, бэлтгээрэй. Энэ жил бид шаргуу бэлтгэх хэрэгтэй. Одоо шинэ онолоо амьдрал дээр хэрэглээд vзье! гэж хэлээд тэрбээр шvvрээ аван vvд рvv яаран явлаа. Тvvний араас багийнхан нь эвшээсээр дагалдав.

Вуд єєрийнхєє аргыг тайлбарлах гэж бvр залхжээ! Хэдийгээр євс ногоон дээр манан суунагласан хэвээр авч наран нэгэнт хєєрсєн байлаа. Харри талбайд гараад vзэгчдийн суудалд суугаа Рон Гермиона хоёрыг олж харав.

 

- Та нар бэлтгэлээ дуусаагvй байгаа юм уу? гэж Рон гайхан асуулаа.

 

- Эхлээ ч vгvй байна. Вуд бидэнд шинэ аргаа тайлбарласан юм гэж Харри бувтнан хэлээд андуудынхаа авчирсан жимсний чанамалтай аягыг атаархангуй харав.

Тэрбээр шvvрээ унаж аваад хєлєєрєє тvлхтэл тэнгэрт хєєрлєє. Ахиад талбай дээр гарахад юутай сайхан! Харри хамаг хурдаараа цэнгэлдэх хvрээлэнг тойрон нисэж Фред, Жорж нарыг гvйцлээ.

 

- Юун хачин чимээ гараад байнаа? гэж талбайн нєгєє зах хvрээд нисэхдээ Фред гайхан асуув.

Харри vзэгчдийн суудал руу харлаа. Хамгийн дээд талд Колин сууж байна. Тэрбээр зургийн дурангаа завсар зайгvй шажигнуулахад дуу чимээ нь хоосон цэнгэлдэх хvрээлэнд тов тодхон сонсогдоно.

 

- Харри, наашаа хар! Наашаа хар! гэж Колин цєхрєнгєє баран хашгирна.

 

- Энэ чинь хэн бэ? гэж Фред асуулаа.

 

- Мэдэхгvй ээ гэж Харри худал хэлээд байрнаасаа огцом хєдєллєє. Энэ хєгийн хvvхэд бvр залхааж гvйцлээ!

 

- Юу болоод байнаа? Яагаад нэгдvгээр дамжааны хvvхэд бидний зургийг аваад байгаа юм бэ? Надад таалагдахгvй байна. Слизериний тагнуул бидний шинэ аргыг мэдэх гэж байгаа юм биш байгаа даа гэж тvvний зvг нисэж ирсэн Вуд хємсєг зангидан асуув.

 

- Yгvй ээ, энэ чинь Гриффиндорынх гэж Харри ахлагчаа тайвшруулав.

 

- Оливер минь, силзерийнхэнд тагнуул огт хэрэггvй гэж Жорж хэллээ.

 

- Энэ чинь юу гэсэн vг вэ? хэмээн Вуд тvvнийг хардангуй харан асуув.

 

- Тэд энд хvрээд ирсэн байнаа гэж хэлээд Жорж ногоон хувцас ємсєєд шvvрээ мєрєн дээрээ тавин талбай дээр гарч байгаа тоглогчдыг заалаа.

 

- Тэд хаанаас хvрээд ирэв ээ? Би цэнгэлдэх хvрээлэнг єнєєдрийн турш авсан шvv дээ! За яахав, одоо учрыг нь олноо! гэж Вуд нударга зангидан хэлэв.

Нилээд уурласан тэрбээр доошоо огцом буусан учир яггvй ширvvн газарджээ. Харри болон хоёр ихрийн хамт слизериний хvvхдvvд рvv явж байхдаа яльгvй гуйвна.

 

- Хєєе Флинт! Одоо бидний цаг шvv! Бид бараг vvрээр боссон! Эндээс явцгаа гэж Вуд нєгєє багийн ахлагчид хандан хэллээ.

Маркус Флинт биеэр Вудаас том хvvхэд. Харрид заримдаа савдагтай адилхан санагддаг юм. Одоо ч тэрбээр ээлжит аргаа олсон савдаг лугаа тэнэгдvv янзаар инээмсэглэнэ.

 

- Энд бид цємєєрєє багтанаа, Вуд минь.

Алисия, Кэти, Анжелина нар хvрч ирлээ. Багтаа охидгvй Слизерийн багийнхан мєр мєрєє тvшин атаархангvй инээмсэглэн зогсох аж.

 

- Би цэнгэлдэх хvрээлэнг урьдчилан авсан! Урьдчилан авсан! гэж вуд хашгирлаа.

 

- Чи урьдчилан авсан юм байж. Гэхдээ надад профессор Снеггийн зєвшєєрсєн бичиг бий шvv. Унш л даа <<Шинэ баригчаа сорих

 

59

 

болсонтой холбогдуулан Слизерин багийнхныг квиддичийн талбай дээр бэлтгэл хийхийг профессор С. Снегг миний бие зєвшєєрєв>>.

 

- Танайх шинэ баригчтай болсон юм уу? Шинэ мэдээ байна! Хаанаас авсан юм бэ? гэж Вуд асуулаа.

Зургаан тоглогчийн араас нилээд намхан долоо дахь тоглогч гарч ирэв. Тvvний цонхигор малигар нvvрэнд сэтгэл хангалуун инээмсэглэл тодроно. Энэ бол Драко Малфой байлаа.

 

- Чи Люциус Малфойн хvv биш биз? гэж Драког ширтэх зуураа Фред асуув.

 

- Чи тvvний эцгийн нэрийг дурдсан чинь сайн хэрэг. Тэрбээр манай багт єгєємєр сэтгэлээр тусласан юм. Чи єєрєє хар даа! гэж Флинтийг хэлэхэд Силзеринийнхэн улам баясгалантай инээв.

Тэд долуулаа шvvрээ урагш сунгажээ. Гялалзсан гялтганасан цоо шинэ, <<Нисдэг лус-2001>> гэсэн алтан vсэгтэй шvvрнvvд єглєєний нарны туяанд гялалзан нvд гялбуулна.

 

- Сvvлчийн загвар. Ердєє л сарын ємнє гарсан юм. <<Нисдэг лус-2000>>-аас хавьгvй дээр. Харин <<Зvлгэгч>>-ийн хувьд бол vvнтэй зэрэгцvvлэх аргагvй гэж хэлээд Фред, Жорж нарын барьсан хуучин шvvрийг доромжлонгуй харлаа. Флинт огт тоолгvй шvvрээ арчин зvлгэх ажээ.

Гриффиндорын тоглогчид юу гэж хариулахаа мэдсэнгvй. Баярлаж хєєрсєн Малфойн ширvvн нvд зураас болон хувирчээ.

 

- Хараач. Гриффиндорынхны туслахууд ньь ирж явна хэмээн Флинт гараараа заалаа.

Учрыг олохоор шийдсэн Рон Гермиона хоёр талбай дундуур тоглогчид руу явж байв.

 

- Юу болсон юм бэ? Та нар яагаад тоглохгvй байгаа юм? гэж Рон Харригаас асуулаа.

Тэрбээр Слизерин багийнхны дvрэмт хувцас ємссєн Малфойг гайхан харлаа.

 

- Би Слизериний шигшээгийн шинэ баригч болсон, Уизли минь. Бид шvvрээ сонирхоцгоож байна. Манай багт зориулан аав маань худалдан авч єгсєн юм гэж Малфой сэтгэл хангалуун хэллээ.

Рон долоон сайхан, хурдан шvvрнээс бахархсан харцаа салгаж чадсангvй.

 

- Сайхан байгаа биз? Гуних хэрэггvй ээ. Хєгжєєн дэмжигчдээсээ мєнгє цуглуулаад ийм шvvр авчих. Эсвэл єєрсдийнхєє <<Зvлгэгч-5>> шvvрээ дуудлагын худалдаанд оруул. Дэлхийн бvх музей булаацалдаад л авна гэж Малфой даажигнана.

Слизерин багийнхан цєм инээлдлээ.

 

- Гэхдээ манай нэг ч тоглогч єєрийнхєє байр суурийг худалдаж аваагvй юм шvv. Бvгд л авъяасаараа орцгоосон гэж Гермиона эрсхэн хэлэв.

Малфойн хангалуун царайд уур хилэн тодорлоо.

 

- Эрлийз минь, чамаас хэн ч юу ч асуугаагvй байна! гэж Малфой хэлэв.

Малфой ямар нэг аймшигитай юм хэллээ гэж Харри шууд ойлголоо. Учир нь тvvнийг амаа ч хамхиж амжаагvй байтал санаанд оромгvй их шуугиан дэгджээ. Фред Жорж нарын нударгаас Малфойг хамгаалахаар Флинт ухасхийв. Алисия: <<Чи ингэж хэлж чадлаа гэж vv!>> хэмээн хашгирч, Рон: <<Малфой чи vvнийхээ шанг авнаа!>> хэмээн орилоод халааснаасаа шидэт саваагаа гарган авч Флинтийн гар доогуур шургуулан шууд л Малфойн нvvр лvv чиглvvллээ. Цэнгэлдэх хvрээлэн даяар чанга дуу цуурайтан, савааны нєгєє vзvvрээс ногоон оч харван Роны гэдсийг оночихов. Рон унаад ногоон дээгvvр єнхрєнє.

 

60

 

- Рон, чи зvгээр vv? гэж Гермиона тvvнээс асуув.

Рон хариу хэлэх гэж ам нээсэн авч... огиулж гарлаа. Тvvний амнаас нь нялцгай єтнvvд гарч Гриффиндорынхныг бvр айлгаж орхив.

Харин Слизеринийхэн инээдээ барьж чадсангvй. Хэрэв шvvргvйсэн бол Флинт ногоон дээр єнхрєн унах байсан биз. Малфой хєл дээрээ тогтолгvй дєрвєн хєллєєд гараараа газар балбан эцэс тєгсгєлгvй инээнэ. Гриффиндорынхон гялалзсан том нялцгай єтєєр бєєлжих Роныг тойрон зогслоо. Тун ч эвгvй зvйл айсан болохоор хэн ч туслаж зvрхэлсэнгvй.

 

- Хагрид рvv аваачъя. Тэднийх ойрхон гэж Харри Гермионад хандан хэлэв. Охин зоригтойгоор толгой дохиход андууд Роныг сугадан хєл дээр нь босгов.

 

- Юу болсон бэ, Харри? Юу болов? Тэр євдсєн юм уу? Гэхдээ чи тvvнийг эмчилж чадна биз дээ? гэж vзэгчдийн суудлаас гvйж ирээд Харри, Гермиона хоёрыг тойрон дэлдэгнэх Колин дуржигнуулан байцаана.

Рон ахиад л огиход бас баахан нялцгай єт амнаас нь асгарлаа.

 

- Ой-ёо! Харри! Тvvнийг тvр зуур барьж байгаач! гэж Колин баярлан хэлээд дурангаараа шагайлаа.

 

- Колин, замаас зайл! гэж Харри уурлав. Тэд Роныг дэмжин тvшсээр цэнгэлдэхээс гарч Хориотой ойн зvг явлаа.

 

- Рон оо, бид бараг хvрээд ирлээ. Хоёр хормын дараа бид очноо... Чи арай гайгvй болох биз... гэж Гермиона тvvнийг зоригжуулан хэлээд моддын дундуур vзэгдэх ойн сахиулын байшинг харлаа. Байшин хvртэл таван метр vлдээд байтал хаалга нээгдэв. Гэхдээ эзэн гарч ирсэнгvй. Энэ удаа ягаан жанч нємєрсєн Алтан Хонгиот Туг vс том том алхлан vvдээр гарч иржээ.

 

- Наашаа гэж Харри шивнээд Роныг тvлхэн ойрын бутны ард нуугдав. Гермиона дуртай дургvй тvvнийг дагалджээ.

 

- Энэ бол тун амархан. Зєвхєн юу хийхээ мэдэх хэрэгтэй! Хэрэв тусламж хэрэгтэй бол намайг яаж олохоо мэднэ шvv дээ! Би танд єєрийнхєє номыг явуулнаа. Одоо болтол миний номыг аваагvй байгаа чинь хачирхалтай юм. Єнєє орой би гарын vсгээ зураад явууламз. Баяртай! гэж Туг vс профессорын дуугаар хэлээд шилтгээний зvг явлаа.

Харри тvvний далд орохыг хvлээж байснаа Роныг бутны цаанаас гаргаад vvд рvv яарав. Гурвуулаа хаалгыг балбалаа.

Хагрид тэр дороо vvдээ нээсэн авч нэг л янзгvй царайтай байж аж. Гэхдээ тэднийг хармагцаа хєєр баяраар гэрэлтэж:

 

- Та нар хаашаа алга болчихов оо! Орцгоо, орцгоо! Би профессор Алтан vсийг буцаад ирлээ гэж бодсон юм... гэлээ.

Харри, Гермиона хоёр унтлагын зочны хоолны єрєє нэгэн зэрэг болдог Хагридын цорын ганц єрєєнд Роныг чирэн оруулав. Нэг хананы дэргэд том ор байх агаад ханан зууханд гал хєгжилтэй шажигнана. Роны сандалд суулгаад Харри болсон явдлын тухай яаран ярьсан авч єт хорхойн тухай яриа аварга биетийг огт сандаргасангvй бололтой.

 

- Дотор байснаас гадагш гарвал дээр дээ. Рон минь, ичих хэрэггvй гэж Хагрид хєгжилтэй хэлээд Роны ємнє том зэс тvмпэн тавилаа.

Рон тvмпэн дээр бєхийв.

 

- Бид єєрєє зогсохыг нь хvлээх хэрэг гараваа даа? Энэ хараалыг зайлуулахад амаргvй, тэгээ ч саваа нь хугархай болохоор... гэж Гермиона санаа зовон хэллээ.

 

61

 

 

Хагрид цай уухаар бэлтгэн ширээ бvтээж нааш цааш холхино. Чоноч нохой Соёот Харри єєд дєхєж ирээд авдаг дээр нь толгойгоо тавин шvлсээр жанчыг норгож байлаа.

 

- Алтан vст чамаас юу хvссэн юм бэ, Хагрид аа? гэж Соёотын чихний ард маажих зуураа Харри асуув.

 

- Худгийн замаг цэвэрлэхийг надад заасан юм. Би тvvнтэй тvvнгvй мэднэ. Yхэл дуудагч хий vзэгдлийн тухай жаал дэмий ярилаа. Тvvнийг ... хаанаас ч юм хєєсєн бололтой. Yйлсгvй худал залах юм даа! гэж Хагрид хагас зумласан тахиаг ширээнээс зайлуулж, оронд нь данх тавингаа єгvvлэв.

Энэ бол урьдын Хагрид биш байлаа. Тэрбээр Хогвартсын профессоруудыг хэзээ ч муулж байгаагvй юм. Харри ойн сахиулыг гайхан харж дуугvй сууна. Харин Гермиона дуугvй сууж чадсангvй дуугаа чангаруулан:

 

- Хагрид чамайг шударга бус байна гэж бид бодлоо. Профессор Дамблдор єєрєє тvvнийг хар урлагаас хамгаалах хичээлийн багшаар сонгож тавьсан гэлээ.

 

- Хэнээс сонгох юм бэ? Хамгаалахыг чинь... чи бод л доо... хэн ч заахыг хvсдэггvй юм. Энэ бол хараал идсэн ажил болохоор жилээс илvv тэсдэггvй л байхгvй юу! За яахав, энэ хэнийг илбэдэх гэсэн юм бэ? гэж Роны зvг толгой дохин асуув. Хагрид тэдэнд таваг дvvрэн бурмаар хийсэн чихэр тавьж єгчээ (Рон тvмпэн дээр тонгойсон хэвээр).

 

- Малфойг. Тэр Гермионаг доромжилсон юм. Маш бvдvvлэг vг хэлсэн болохоор бvгд л уурлацгаасан шvv.

 

- Шившигтэй нэр єгсєн юм. Тvvнийг эрлийз гэж байсан... хэмээн Рон тvмпэн дээрээс толгойгоо єргєн арайхийж хэлэв. Тvvний цонхийсон нvvрэнд дээр хєлсний дусал бурзайна.

Тэгснээ ахиад л огин тvмпэн рvvгээ тонгойлоо. Хагрид уурласандаа баргар улаан болоод:

 

- Муухай амьтан! гэж хэлэнгээ Гермионаг эргэж харав.

 

- Юу гэсэн vг гэдгийг нь би мэдэхгvй л дээ. Гэхдээ аймаар бvдvvлэг гэж л ойлгож байна хэмээн Гермиона аяархан хэллээ.

 

- Энэ бол хамгийн муухай доромжлол гээд Рон дахин толгойгоо єндийлгєн:

 

- Маглуудын гэр бvлд тєрсєн хvмvvсийг эрлийз гэдэг юм. Эцэг эх нь шидтэн биш гэсэн vг шvv дээ. Шидтэнгvvдийн дунд єєрийгєє бусдаас илvv гэж боддог хvн бий. Жишээ нь Малфой. Тэдний судсаар хамгийн цэвэр цус урсаж байгаа гэж онгирцгоодог юм гэж хэлээд ахин огисноо тоссон гар дээрээ жижигхэн єт нулимж гаргаад:

 

- Ер нь шидтэнгvvд vvнийг огт тоодоггvй юм. Ид шидтэн эгэл байх хоёрын ялгаа юун! Невилл Долгопупсыг аваад vз л дээ. Хэдийгээр цэвэр цустай ч тогоогоо тэгшхэн тавьж чаддаггvй биз ээ гэж хэлээд тэрбээр нєгєє єтийг авч тvмпэнд хаялаа.

 

- Харин, манай Гермиона бvгдийг чадна! Охин минь... баахан... vгvй ээ, бvх шившлэгийг мэднэ! гэж Хагрид бардам хэллээ.

Гермиона ийм магтаал сонсоод намуу цэцэг шиг улайв.

 

- Хvмvvсийг ингэж нэрлэх нь тусгvй дээ. Эрлийз гэнэ шvv! Цусны тухайл тэр! Одоо ихэнх шидтэнгvvд холимог цустай шvv дээ. Хэрэв бид эгэлvvдтэй гэрлэдэггvй бол аль хэдийн сєнєх байсан даа гэж Рон чичирсэн гараараа хєлсєє арчин хэллээ.

Тэгснээ ахиад л огиж ширээн доогуур оров.

 

62

 

- Чи... тvvнийг илбэдэх гэсэн чинь огт буруугvй. Саваа чинь ажиллаагvй нь ч болж. Драког илбэдсэн бол Люциус Малфой дорхноо л сургууль дээр хvрээд ирнэ. Тэгвэл ч ёстой гайтай явдал болно! гэж тvмпэнд унаж буй єтний чимээг дарахын тулд Хагрид чангаар хашгиран хэллээ.

Нялцгар єтнєєс илvv муу юм байж блохгvй хэмээн хэлэхийг Харри хvссэн авч амаа нээж чадсангvй. Хагридын єгсєн бурман чихэрт эрvv нь зуурчээ.

 

- Харри, би бараг гомдох шахлаа. Чи гэрэл зурган дээрээ гарын vсгээ зурж байгаа юм шив дээ. Надад гарын vсэг зурж бэлтгэсэн vv? Намайг бусдаас дор гэж бодоогvй биз хэмээн Хагрид ямар нэг юм санасан мэт гэнэтхэн тvvнээс асуулаа.

Харри яльгvй сандарснаа, ямар ч атугай ам нээхтэй болов.

 

- Би ямар ч гэрэл зурагт гарын vсэг зураагvй. Хэрэв Туг vс ярьж байгаа бол... хэмээн дvрсхийн хэллээ.

Хагрид инээд алдав.

 

- Би тоглосон юм аа. Чи гарын vсгээ зураагvй. Би Туг vсэд Харри бол тэртэй тэргvй алдартай юм чинь гэж хэлсэн хэмээн аварга хvн Харрин нурууг нєхєрсгєєр алгадахад Харри бараг ширээ мєргєх шахлаа.

 

- Ингэж хэлэхэд дургvйцэнэ дээ гэж хэлээд Харри эрvvгээ арчив.

 

- Бvр хадуурч гvйцжээ! Би тvvний номыг авч уншаагvй нь ямар хамаатай юм. Харин тэр vсрэн босоод... явчихсан шvv. Бурам идэх vv, Рон? гэж Хагрид хэлэхдээ нvд нь гялалзана.

 

- Yгvй ээ, баярлалаа. Аюул болж магадгvй гэж хэлээд Рон ширээний араас гарч ирлээ.

 

- Явж миний юу тарьсныг харцгаая гэж Харри Гермиона хоёрын цайлж дууссаны дараа Хагрид хэлэв.

Байшингийн арын жижигхэн талбайд аварга том хулуунууд шахалдан ургажээ. Хэмжээгээрээ том бул чулуу шиг юм.

 

- Сайхан хулуу байгаа биз? Хэллоуйны баяраар хэрэглэнэ. Тэр vед ч... илvv том болно доо... хэмээн Хагрид уулга алдана.

 

- Эднийг юугаар томруулдаг юм бэ? гэж Харри асуув.

 

- Чи мэднэ дээ... єє-є... vvнийг томруулахад... хэмээн Хагрид байшингийн ард єєр хvн байхгvй гэдгийг шалгаж итгээд vглэлээ.

Ханын дэргэд Хагридын ягаан шvхэр байхыг Харри харав. Энэ ч жирийн шvхэр биш гэдгийг харахад илт. Энэхvv ерийн зvйл дотор Хагридын сургуульд байхдаа хугалсан саваа байгаа гэдэгт Харри итгэлтэй байлаа. Хагрид ид шид хэрэглэх эрхгvй билээ. Тvvнийг гуравдугаар дамжаанд байхад хєєсєн авч чухам яагаад гэдгийг Харри мэдэж чадаагvй юм. Энэ тухай ярих vед Хагрид дvлий мэт царайлан ханиагаад Харри ярианыхаа сэдвийг єєрчлєх хэрэгтэй болдог байлаа.

 

- Бємбийлгєх шившлэг, тийм vv? Чи эднийг сайн томруулжээ хэмээн Гермиона хэлэхдээ гайхаж бахархсан шинж илэрхий байв.

 

- Дvv охинд чинь бас л таалагдсан. Єчигдєр харсан юм. Тэр хэлэхдээ... хавь орчныг сонирхож байна... бас... энд нэг хvнтэй таарч магадгvй гэж бодсон гэнээ. Гарын vсэгтэй зурагнаас татгалзахгvй бололтой... гэж Ронд хандан хэлснээ Харрийг харж инээмсэглэн нvд ирмэжээ.

 

- Болиоч дээ! гэж Харри уулга алдав.

Рон огиулан талбай дээр єтєєр бєєлжлєє.

 

- Болгоомжтой байгаарай гэж Хагрид хэлээд vнэт хулуунуудаасаа Роныг яаран холдуулав.

 

63

 

 

Yдийн хоолны цаг дєхжээ. Харри єдрийн турш амандаа юу ч хийсэнгvй (Хагридын єгсєн бурмыг тооцохгvй бол). Тийм болохоор сургууль руугаа буцахаар яаравчлав. Андууд Хагридтай салах ёс гvйцэтгээд шилтгээн рvv явлаа. Рон хааяа огих боловч нялцгай єт нь дууссан бололой. Замын туршид ердєє л хоёр жижигхэн єт бєєлжиж гаргажээ.

Танхимын босго дєнгєж алхтал єєрсдийнхєє нэрийг дуудахыг сонслоо.

 

- Поттер, Уизли нар арайхийн ирэв vv. Орой шийтгэлээ эдлээрэй гэж профессор МакГонагалл дєхєж ирээд хэлэв. Байдал тєрх нь ширvvн ажээ.

 

- Бид юу хийх вэ, профессор оо? гэж Рон огиулахгvй санаатай асуулаа.

 

- Уизли та хvндэтгэлийн танхимд байгаа мєнгєн эдлэлийг Филчийн хяналтын дор цэвэрлэх болно. Ямар ч ид шид хэрэглэж болохгvй. Уизли та зєвхєн гараараа ажиллана шvv гэж профессор МакГонагалл хэлэв.

Рон санаа алдлаа. Аж ахуйн эрхлэгч Аргус Филчийг Хогвартсын бvх сурагчид vзэн яддаг билээ.

 

- Харин Поттер та профессор Туг vсэд туслана. Бишрэн шvтэгчид нь тvvнийг захидлаар дарсан юм байна.

 

- Yvнээс єєрєєр шийтгээч дээ! Би хvндэтгэлийн танхимын мєнгєн эдлэлийг цэвэрлэж болохгvй юм уу? гэж асуухдаа Харри цєхєрсєн шинжтэй харагдана.

 

- Болохгvй ээ. Чухам чамаар туслуулаач гэж профессор Туг vс гуйсан юм. Яг наймд, хожимдож болохгvй! гэж хэлэхдээ профессор МакГонагалл гайхан хємсєг єргєжээ.

Сэтгэл санаа дор оронд орлоо. Харри Рон хоёр унжийсаар их танхимд ороход Гермиона араас нь даган. <<Сургуулийн дvрэм журмыг зєрчих хэрэггvй байсан юм>> гэж тvvний нvvрэн дээр бичээстэй байлаа. Бєєртэй хуушуур хvртэл єнєєнєдр Харрид амтгvй санагдана. Шийтгэл хvнд туслаа гэдэгт тэр итгэлтэй байв. Харин Рон тvvнийг зєвшєєрсєнгvй.

 

- Филч намайг шєнєжингєє байлгана даа. Ямар ч шид шид хэрэглэж болохгvй гэнээ! Тэр танхимд гурван зуугаад цом байдаг юм! Би маглууд чиг гараараа ажиллаж чадахгvй шvv дээ хэмээн Рон байж ядна.

 

- Би чамтай дуртайяа солих сон. Дурслийнд байхдаа би хийж сурсан юм. Туг vсийн бишрэгчдэд хариу захидал бичнэ гэдэг... Ёстой аймаар юм! гэж Харри єрєвдєлтэй дуугаар vглэнэ. Бямба гариг хурдан єнгєрлєє. Харрийг эргэж харж амжаагvй байхад шахам цагийн зvv наймд тав дутуу байгааг заах нь тэр. Тэрбээр хєлєє арайхийн зєєсєєр хоёрдугаар давхрын хонгил дагуу Туг vсийн танхимыг чиглэн салдирхалав. Vvдний ємнє очоод хэсэг зогссоноо шийдсэн бололтой шvд зуун тогшлоо. Vvд дорхноо нээгдэв. Туслагч ирснийг хараад Туг vс баярлан инээмсэглээд:

 

- Аа-аа хэрэг таригч! Ор ор, Харри гэлээ. Танхимыг олон лаа гэрэлтvvлэх аж. Туг vс єєрийнхєє зургийг ханаар дvvрэн наасан тул хана огт харагдахгvй байв. Ширээн дээр дугтуй овоолоостой харагдана.

 

- Чи хаяг бичээрэй! Энэ бол Глэдис Гажены захидал байна. Миний хамгийн vнэнч шvтэн бишрэгч энэ хvн энх тунх оршитугай гэж Туг vс бяртай хэлээд vvнд Харрийг ихээхэн баярлана гэж бодсон бололтой. Цаг хугацаа яст мэлхийнээс удаан урагшлана. Харри Туг vсийн ярьсныг огт сонсолгvй, хааяа нэг <<М-м-м>>, <<Тийм!>>, <<За>> гэж хэлэх бvлгээ. Харин <<Алдар нэр бол анд нєхєр биш шvv, Харри>>, <<Алдартай хvн л алдартай vйлс бvтээнэ>> гэх мэтийн vгс тvvний ой тойнд тусаж байна. Лаанууд богниссоор гэрэл нь бадамлан Туг vсийн тоо тоомшгvй зураг

 

64

 

дээгvvр бvжиглэнэ. Харри магадгvй мянга дахь дугтуйгаа эргvvлэн мянга нэг дэх дээр нь Вероника Сметла ч гэнэ vv нэг хаяг бичиж байлаа.

<<Эцэс тєгсгєл гэж алгаа! Энд суух тэнхээ хvрэхгvй нь...>> гэж Харри бодов. Энэхэн агшинд ямар нэгэн чимээ сонсогдлоо. Шатаж дуусах лааны чимээ, Туг vсийн шvтэн бишрэгчдийнхээ тухай хvvрнэх дуунаас єєр авиа аж. Энэ бол сонсоход амьсгал давхцам судсан дахь цус царцам хvчтэй хєлдvv хортой дуу байлаа. Наашаа... над руу хvрээд ир... би чамайг барьж... урж... хорлох... гэсэн юм.

 

- Харрийг vсрэн босоход Вероника Сметлагийн оршин суудаг гудамжны хаяг ягаан толбонд дарагдлаа.

 

- Юу гэнээ? хэмээн тэрбээр чанга дуу алдав.

 

- Чи сонсож байгаа биз дээ? Бvхэл бvтэн хагас жил хамгийн гvйлгээтэй номын тоонд завсаргvй орлоо. Ийм явдал байгаагvй юм шvv гэж Туг vс хэллээ.

 

- Би энэ тухай яриагvй ээ. Дуу чимээ гараад байна! гэж хэлээд Харри толгойгоо сэгсэрчээ.

 

- Дуу хоолой гэнээ? Ямар дуу хоолой? гэж Туг vс гайхан асуув.

 

- Нууцлаг дуу хоолой нэг юм хэлсээн... Та юу ч сонсоогvй юу?

Туг vс Харрийг гайхан харлаа.

Харри чи юун тухай яриад байна аа? Зvvрмэглэсэн юм уу? Хэдэн цаг болж байгааг хараа биз! Єє! Бид бараг дєрвєн цаг суучихсан юм байна! Огт мэдсэнгvй шvv. Цаг хугацаа агшин зуур єнгєрчээ.

Харри дуугvй л байв. Нууцлаг хоолойг ахин сонсох гэж мэрийсэн авч гагцхvv Туг vсийн ярих л дуулдана. Шийтгvvлэхийн оронд дєрвєн цаг Алтан хонгиот Туг vстэй хамт єнгєрvvлэх завшаан ахиж тохиохгvй л байгаасай. Харри гайхаж цєхєрсєєр байрандаа ирлээ. Орой vдшийн энэ цагаар Гриффиндорын их танхим бараг хоосон ажээ. Харри шууд л унтлагын єрєє рvv явлаа. Рон буцаж ирээгvй байв. Харри хувцасаа тайлан орондоо ороод тэсвэртэй хvлээж эхлэлээ. Хагас цагийн дараа Рон баруун гараа зvvн гараараа барьсаар орж ирэв. Мєнгє цэвэрлэгч бодисын хурц vнэр Харрийн хамрыг цоргино.

 

- Гар бадайрчихчээ. Квиддичийн цомыг надаар бvр арван дєрвєн удаа арчуулсан шvv! Би <<Сургуульдаа онцгой гавъяа байгуулсаны тєлєє>> цом цэвэрлэж байхдаа ахиад єтєєр бєєлжсєн. Тvvнийгээ арчих гэж бараг л зуун жил боллоо. Харин Туг vсийнд ямар байв даа? гэж Рон орон дээрээ унан асуув. Невилл Дин Симус нарыг сэрээхгvйн тулд Харри дуугаа аяарсган орон дээрээ суугаад нєгєє нууцлаг дуу хоолойн тухай ярилаа.

 

- Туг vс тэгээд юу ч сонсоонгvй гэсэн vv? Тэр худал хэлсэн юм биш vv? Би огт ойлгохгvй байна... Yл vзэгдэгчид vvд хаалга хvртэл нээчихдэг юм гэж Рон ярина. Сарны гэрэлд тvvний анд хэрхэн царайгаа барайлгахыг Харри харжээ.

 

Тэгэлгvй яахав. Би ч бас огт ойлгохгvй байна гэж хэлээд Харри хєнжилдєє шургав.

65

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/783626/d1d/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131
» ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 7) Levi`s 2008-10-08 8576
416 ooriin nuutsaa delgey zuulun_uruul 2008-10-10 11142
415 ТУСГААР ТОГТНОЛ ЧАМАЙГ ТУНХАГЛАН БИЧНЭ БИ Boog_3399 2008-10-20 10403
414 МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО (сонсохоор) HENZA 2008-12-18 12515
413 "ТУНГАЛАГ ТАМИР" РОМАН (сонсохоор) [3] HENZA 2008-12-18 22394
412 Аавтай минь бүжиглээч baagii111 2008-12-19 9853
411 Шинэ хүү baagii111 2008-12-19 11511
410 Үр могой. Лхагвасүрэн baagii111 2008-12-19 9340
409 Delhii eh Ариунаа 2008-12-20 10777
408 БНМАУ-ын Маршалын од Boog_3399 2008-12-23 10121
407 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 8) Levi`s 2008-12-24 8309
406 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 9) Levi`s 2008-12-24 7719
405 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 10) Levi`s 2008-12-24 8505
404 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 11) Levi`s 2008-12-24 8596
403 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 12) Levi`s 2008-12-24 8330
402 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 13) Levi`s 2008-12-24 8396
401 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 14) Levi`s 2008-12-24 8312
400 Чинад нууцхан сэтгэл baagii111 2009-01-03 10116
399 J. Sarantuya. uguulleg baagii111 2009-01-11 9498
398 Ж.Сарантуяа, Хүний үр.өгүүллэг baagii111 2009-01-11 10249
배너신청
자생병원

배너신청