Бичлэгийн тоо 497

YХЛИЙН ОЙН БАЯР

Аравдугаар сар болж орчин тойрон тєдийгvй шилтгээнд ч хvйтэн, чийглэг боллоо. Бvх хvvхэд ханиалгаж, найтаалгаж байсан болохоор хатагтай Помфри огт завгvй. Тvvний <<Сэргээгч чинжvvт уусмал>> агшин зуур vйлчилдэг авч гурван цагийн дараа уусан хvний чихнээс утаа баагидаг сєрєг нєлєєгvйсэн бол сайн л байхаар байв. Жинни Уизли нэг л унжгар, уруу царайтай явна. Перси тvvнийг эмнэлэгт аваачаад энэ уусмалыг уулгах ажээ. Харин тvvний гал шаргал vсийг нэвтлэн утаа баагихыг харахад хєєрхий Жинни шатаж байх шиг санагдсан аж.

Шилтгээний цонхын борооны дусал долоо хоног тасралтгvй балбалаа. Нуур vерлэн эргээсээ хальж, цэцгийн мандал шавар болсны дээр Хагридын хулуунууд тэрэг шиг том болжээ. Гэхдээ энэ бvхэн Оливер Вудын эр зоригийг шанталсангvй. Чухам ийм учраас Хэлоуйны баяр болохын урьдхан Харри цамхагтаа шал нойтон болсон иржээ. Ийм цаг агаартай vед элгэмсvv эзэн бол нохойгоо ч гэрээсээ гаргахгvй биз.

Бэлтгэл сургуульд баярлаад байх юм огт vгvй. Энэ нь гагцхvv цаг агаар муугаас ч болсон юм биш. Фред Жорж хоёр Слизеринийхний бэлтгэл хийхийг нууцаар хараад шинэ <<Нисдэг лус-2001>> гэгч чухам юу болохыг єєрсдийнхєє нvдээр vзжээ. Єрсєлдєгчид нь талбай дээгvvр яг л тийрэлтэт онгоц шиг дvvлж, тэднийг ялгаж танихад ч бэрх ажээ.

Хоосон хонгилоор явж байхдаа Харри зєвхєн ганцаараа уруу царайлаад байгаа биш гэдгээ анзаарчээ. Гриффиндор шилтгээний хий vзэгдэл, бараг толгойгvй Ник цонхоор гєлийн ширтээд:

 

- Тэдний шаардлагад нийцэхгvй гэнэ... хэрэв тэгвэл хэдхэн сантиметр... гэж хамраараа гvнгэнэнэ.

 

- Сайн уу, Ник гэж Харри хэллээ.

 

- Сайн, сайн гэж Ник давхийн хэлээд цонхноос эргэв. Тэрбээр єд хатгасан хуучин бvрх ємссєн агаад дороос нь том том мушгиа vс мєрєн дээр нь асгарна. Босоо захтай єргєн цамц ємсчээ. Энэ захны ачаар л бараг тасарсан толгой нь мэдэгддэггvй байв. Тэрбээр утаа шиг хагас тунгалаг биетэй. Цонхоор харагдах бараан тэнгэр шил даган урсах борооны усыг Харри тvvний биеэр нэвт харах ажээ.

 

- Чи нэг л санаа зовсон байдалтай харагдаж байна гэж Ник хэлээд тунгалаг хуудас цаасыг эвхэн халаасандаа нуув.

 

- Чи ч бас адил гэж Харри хэллээ.

 

- А-а, зvгээрээ... Би тийшээ элсэх гэж нэг их сvйд болоогvй юм л даа... Зvгээр л єргєдєл єгье гэж бодсон юм. Гэтэл <<тэдний шаардлагад нийцэхгvй гэнэ>>...

Ник хайхрамжгvй байгаа дvр vзvvлэх гэсэн авч гомдлоо нууж чадахгvй байлаа

 

- Мохоо сvхээр хvзvvн дундуур нь дєчин таван удаа цохь! Толгойгvй ангуучдын клубт авахад энэ бол бага гэж vv? хэмээн хэлээд халааснаасаа захидлыг гаргаж ирэв.

 

66

- Гм-м гэж Харри хамраараа гvнгэнэлээ. Тvvний оролцоо хэрэгтэй гэдгийг мэдэж л байв.

 

- Би ингэж хэлмээр байна. Бvх юм зvй ёсоороо болоосой гэж би хамгийн их хvсэж байсан юм. Толгой маань их биеэсээ зохих ёсоороо салаасай гэж. Нэг их айхтар євдєєгvй юм шvv дээ! Гэтэл ийм хоёрдмол байдалд орчихдог байна шvv. Гэхдээ...

Бараг толгойгvй Ник тунгалаг хуудас цаасыг сэгсрээд дургvйцэж жингэнэсэн дуугаар:

 

- <<Бид толгойгvй ангуучид клубт толгой нь их биеэсээ бvрэн тусгаарлагдсан хий vзэгдлийг хvлээн авах болно. Энэхvv нєхцлийг биелvvлэлгvйгээр толгойгоороо тоглон морин дээр давхих, салсан толгойгоороо поло тоглох зэрэг арга хэмжээнд орж болохгvй. Та манай тавьсан шаардлагад тохирохгvй гэдгийг гvн харуусалтайгаар бид танд мэдэгдэх ёстой. Сайн сайхныг хvсэн ерєєсєн, ноён Патрик Делэйни-Подмор>> гэж уншлаа.

Тэгээд бараг толгойгvй Ник гvнзгий санаа алдсанаа захидлаа халаасандаа шургуулав.

 

- Харри минь, миний толгой яльгvй жаахан арьс, хэдхэн шєрмєсєєр л тогтож байдаг юм! Бvгд л толгойг минь огтлуулсан гэж vздэг авч бvх дvрэм журмын дагуу толгойгоо тасдуулсан ноён Патрикын хувьд энэ маань хангалтгvй гэнэ. Залуу анд минь, чи юунд гомдоо вэ? би ямар нэг юмаар туслаж чадахгvй юу? гэж бараг толгойгvй Ник хэд хэдэн удаа санаа алдан тайван хэлэв.

 

- Yгvй ээ, баярлалаа. Хэрэв чи слизеринийхэнтэй хийх тэмцээнд зориулж <<Нисдэг лус-2001>> гэдэг долоон шvvр vнэ тєлбєргvй олж чадахгvй л бол...

Гэнэтхэн муур чангаар дуугаран тvvний vгийг таслалаа. Харри доош харснаа асан байгаа дэнлvv шиг хоёр шар нvдтэй харц тулгарчаа. Энэ нvд бол аж ахуйн эрхлэгч Аргус Филч болон тvvний сурагчидтай хийх эцэс тєгсгєлгvй тулаанд vнэнчээр туслагч, туранхай саарал муур ноён Норрисийнх билээ.

 

- Харри эндээс хурдхан яв. Филч одоо их ууртай байгаа. Тэрбээр салхинд цохиулсны дээр гуравдугаар дамжааны нэг сурагч газар доорх тавдугаар єрєєний таазыг санамсаргvй мэлхийн тариар будчихжээ. Филч єдрийн турш тvvнийг арилгасан юм. Хэрэв тэр чиний тарьсан шавар шавхайг харах юм бол... гэж Ник зєвлєв.

 

- Тийм ээ, vнэн гэж хэлээд Харри ноён Норрисын харцнаас мултрах санаатай ухарлаа. Харамсалтай нь зугтаж амжсангvй.

Филч, тvvний муур хоёр тун хачирхмаар холбоотой байлаа. Ноён Норрис ямар нэг дvрсгvйтсэн учралтай таарах аваас Филч нvд ирмэхийн зуур л хvрээд ирнэ. Одоо ч гэсэн тэрбээр хивсний цаанаас ханиаж найтаалгасаар элдэв явдлыг нам дарахад бэлэн vсрэн гарч ирлээ. Нvдэнд нь аянга цахилгаан гялалзаж улайсан хамар нь хавдаад дєрвєлжин судалтай хvзvvний ороолтоор толгойгоо ороожээ.

 

- Шавах шавхайг! гэж Филч шvдээ тачигнуулан хашгирлаа.

Харрийн биеийн тамирын хувцаснаас дусан тунасан ус шавхайг хуруугаараа заагаад нvд нь аяганаасаа бvлтрэх шахан:

 

- Шилтгээн даяар шавар шавхай, шавхай! Би чадахгvй нь ээ! Поттер миний хойноос! гэлээ.

Харри бараг толгойгvй Ник рvv баргар царайлан гар даллаад Филчийн араас доош явав. Бохир мєр хоёр дахин их болжээ.

 

67

Харри урьд нь хэзээ ч Филчийн єрєєнд орж байгаагvй бєгєєд сурагчид тvvнээс дайждаг юм. Цонхгvй єрєє бvгчим харанхуй агаад намхан адраас дvvжилсэн шатдаг тосон дэнлvv тvvнийг гэрэлтvvлнэ. Хоёр ханын дагуу бичиг баримт хийх шургуулга бvхий шvvгээнvvд байна. Шургуулга бvр дээр хэрэг хийсэн сурагчдын овог нэр vсгийн дарааллаар, шургуулга дотор оногдсон шийтгэлийн тухай бичгvvд байх ажээ. Фред Жорж хоёрт бvр тусгай шургуулга гаргасан байлаа. Хананд гялалзтал зvлгэсэн гав гинж єлгєєтэй байв. Шийтгvvлэх сурагчдыг хєлєєр нь таазнаас дvvжлэх тухай зарлиг хэрэгжvvлэхийг Филч Дамблдороос байнга шаарддаг нь нууц биш.

Филч савнаас vзгээ сугалж аваад цэвэр цаас эрэн шажиг шужиг хийлгэнэ.

 

- Шивх, лууны хоржигносон нус... мэлхийн тархи... хархын єлєн... Би тэсэхээ болилоо... Бусдад vлгэр дууриал болохоор хатуухан шийтгэх хэрэгтэй... Маягт хаана байнаа?... Єє... гэж Филч ууртай vглэнэ.

Тэрбээр ширээний нvдднээс хуйлаастай цаас гаргаж ирээд дэлгэн урт хар vзгээ бэхэнд дvрэв.

 

- Нэр: Харри Поттер. Хэрэг:-...

 

- Би бага шавхайдсан! гэж Харри єєрийгєє зєвтгєхийг оролдоно.

 

- Чамд бол бага, надад бол бvтэн єдрийн хvнд ажил! гэж Филч хашгирлаа. Зантайсан хамрын vзvvрт нь нэг таагvй юм бєнжигнєнє.

 

- Хэрэг: шилтгээн завааруулсан. Оногдох шийтгэл:-...

Нойтон хамраа арчих зуур Филч Харрийг ууртай хялайн харна. Харри амьсгал даран, тvvний ярихыг хvлээн зогслоо.

Филч цаасан дээр юм бичихийг завдтал дээр нь нэг юм тvжигнэн унаж, адар доргин, дэнлvv савлан жингэнэлээ.

 

- Пивз! Энэ удаа би чамайг гvйцнээ! Yнэхээр гvйцнэ гэж Филч орилоод уурласандаа болоод vзгээ чулуудлаа.

Филч Харрийн тухай таг мартаад чанга алхалсаар єрєєнєєс гарч одлоо. Араас нь Норрис муур ч давхина.

Пивз бол сургууль даяар нисдэг аянга байсан юм. Тvvний амьдралын зорилго бол хvмvvст тvвэг учруулж таагvй явдал гаргах аж. Харри хэдийгээр тvvнд дургvй ч одоо тvvнд талархаж байлаа. Яг хэрэгтэй цагийг нь олж хэрэг болдог байжээ! Энэ удаа тэрбээр яггvй том зvйл эвдсэн бололтой. Шийтгvvлэхгvй єнгєрєх найдвар Харрид тєрж байлаа.

Гэхдээ Филчийг хvлээх хэрэгтэй. Харри давирхай болсон сандал дээр суулаа. Ширээн дээр Филчийн бєглєж эхлэсэн маягтаас гадна мєнгєн бичиг бvхий гялалзсан ягаан дугтуй хэвтэнэ. Харри vvд рvv хяламхийн харснаа дугтуйг авч: <<ТYРГЭН ИД ШИД. Эхлэн суралцагчдад зориулсан ид шидийн эчнээ хичээл>> гэж бичсэнийг уншлаа.

Харри сониуч зандаа хєтлєгдєн дугтуйг нээгээд мєнгєлєг vсгээр бичсэн бичигтэй хуудас цаас гаргаж ирэв. Тэнд:

 

Орчин vеийн ид шидтэй хєл нийлvvлэн алхах хэцvv байна уу? Хамгийн энгийн шившлэг мэдэхгvйдээ ичиж сандрав уу? Шидэт саваа зєв барьж чадахгvй элэг доог болж байна уу?

Энэ бvхний шийдэж болноо!

Тvргэн ид шид бол цоо шинэ маш энгийн, vр дvнгээ агшин зуур єгдєг шид шидийн зуун хувь найдвартай хичээл юм. Тvргэн ид шидийн аргыг эзэмшсэн олон зуун ид шидтэнгvvд амьдралаа сайжруулжээ!

Хатагтай З. Крапивинс Топшэмээс бичихдээ:

68

<<Би шившлэгvvдийг огт цээжилж чадахгvй, миний бэлдсэн уусмалыг манайхан шоолж инээлддэг байлаа! Одоо тvргэн ид шидийн хичээл vзсэний дараа намайг орой vдшээр урин залдаг болсон юм. Андууд маань миний уусмыл жорыг гуйдаг боллоо >> гэжээ.

Харин Дидсберийн иргэн, ид шидтэн Д. Ж. Шилоу:

<<Намайг шившлэг муу мэддэг гэж эхнэр маань шоолдог байв. Гэхдээ тvргэн ид шидийн аргаар ердєє л нэг сар хичээллэсний дараа би тvvнийг сарлаг болгон хувиргаж дєнгєлєє! Тvргэн ид шидэд их баярлалаа!>> гэж ярьж байв гэсэн бичиг байлаа.

Сониуч Харри дугтуй дотор байсан єєр цаасуудыг ч vзэв. Филчид яагаад тvргэн ид шид хэрэгтэй болов оо? Энэ чинь Филч ямар ч ид шидтэн бус гэсэн vг vv? <<Шидэт савааг хэрхэн барих тухай (ашигтай хэдэн зєвлєгєє)>> гэсэн эхний хичээлийг уншиж байтал хаалганы цаана хєлийн чимээ гарлаа. Харри цаасыг дугтуйд яаран хийгээд ширээн дээр дєнгєж тавьтал vvд нээгдэж Филч ялсан баатрын дvртэй орж ирэв.

 

- Энэ хуучны тавилгын загвар болсон алга болдог шvvгээ тун ч vнэтэй эд байлаа! Энэ удаа Пивзэд vзvvлээд єгнєє гайгvй гэж тэрбээр алгаа баяртайяа vрчин муурандаа хэлэх ажээ.

Тэгснээ Харрийг хараад ширээн дээрх дугтуй руугаа ухасхийлээ. Дугтуй урд байсан газраасаа бараг хагас метрийн зайд хэвтэхийг Харри гэнэтхэн ажиглажээ.

Филчийн цонхигор царай ув улаан боллоо. Одоо ширvvн давалгаанаас илvv зvйл дайрна даа хэмээн бодсон Храри бvр атийн суужээ. Сургуулийн аж ахуйн эрхлэгч ширээ рvv дvvлэн хvрээд дугтуйг шvvрэн авч хайрцагт хийлээ.

 

- Чи... чи... уншсан уу? гэж Филч хvчлэн асуув.

 

- Yгvй гэж Харри огт тvгдрэлгvй заллаа.

Филч овгор товгор vетэй гараа базлана.

 

- Мэдээж, чи миний хувийн захидлыг уншихгvй л байж таарна... Миний захиа ч биш... андын миаань захиа... Гэхдээ юу ч байлаа гэсэн...

Харри Филчийг тvгшин харна. Тvvний иймэрхvv байхыг хэзээ ч харсангvй. Нvд нь орой дээрээ гарч баруун хацар нь татганан, толгойгоо ороосон ороолт нь аж ахуйн эрхлэгчийг хянах чадвараа алдсаныг илтгэнэ.

 

- За яахав... яв даа... Хэнд ч бvv яриарай. Тэгэхгvй бол... Чи амжаагvй байж ч болох юм... Явж vз, би Пивзийн талаар илтгэх хуудас бичих учиртай... За яв...

Харри ийм юм болсонд итгэлгvй танхимаас сум шиг vсрэн гарч доош харайлгав. Филчийн єрєєнєєс шийтгэл хvлээхгvй гарах хvн гэж байдаггvй юм. Yvнийг сургуулийн дээд амжилт гэж болно!

 

- Харри! Харри! Болсон уу? гэж Харрийн єнгєрєх гэж буй хаалганы дэргэд бараг толгойгvй Ник нисэн ирээд асуув.

Харри зогсоод танхимыг хартал тун ч єндрєєс унасан бололтой том алтлаг хар шvvгээний эвдэрхий харагдах нь єрєвдєлтэй.

 

- Би тvvнийг Филчийн танхим дээрээс чулууд гэж Пивзийг ятгасан юм. Ингэвэл анхаарлыг нь сарниулна гэж бодлоо... хэмээн Ник баяртай єгvvлнэ.

 

- Чи ингэсэн юм уу? Болсон шvv! Надад сануулах шийтгэл ч оногдуулаагvй. Баярлалаа, Ник минь! гэж Харри талархан хэллээ.

Тэр хоёр хонгилоор хамт явав. Ник нєгєє золгvй захидлыг цаг ямагт гартаа vнгэж байхыг Харри ажиглажээ.

 

69

- Толгойгvй ангуучдын клубд ороход чинь би ямар нэг тусламж vзvvлж чадах болов уу? гэж Харри ачийг ачаар хариулах санаатай асуув.

Тойрог дээр бараг толгойгvй Ник зогсоход Харри цааш явлаа. Ай яа! Энд ирэхэд хvйтэн усанд орсон мэт таагvй санагдана.

 

- Чи миний тєлєє юухан хээхэн хийж чадна шvv! Харри... Би дэндvv их юм гуйж байж ч магадгvй... Чи татгалзах байлгvй дээ... гэж Ник догдлонгуй хэллээ.

 

- Шууд л хэл! гэж Харри шаардав.

 

- Энэ Хэллоуйны єдрєєр би vхсэнийхээ таван зуун жилийн ойг тэмдэглэх юм гэж бараг толгойгvй Ник хэллээ.

 

- Єє-є... Яг vнэхээр vv? гэж vvнд баярлах гомдохын алийг нь мэдэхгvй Харри итгэл муутай асуув.

 

- Би газар доорх том хонгилуудын нэгэнд хvлээн авалт хийнэ. Британий энд тэндээс найз нєхєд маань ирцгээх юм. Хэрэв чи баярт хvрэлцэн ирэх авсаас надад их хэрэг болно доо. Хvлээн авалт дээр ноён Уизли, Грэйнжер авхай гээд анд нар чинь байвал би тун ч их баярлана дээ. Гэхдээ та нар Хэллоуйны vеэр сургуулийнхаа цайллагыг илvvд vзэх байлгvй, тийм vv? гэж Ник хэлэв.

Ник Харрийг асуусан маягтай харна.

 

- Yгvй ээ, яалаа гэж. Би заавал ирнэ гэж Харри бодож тєдсєнгvй шийдвэр гаргалаа.

 

- Єє, тун сайн жаал! Харри Поттер миний vхлийн ойн баярт ирнэ. харин чи миний ямархуу аймшигтай тєрхтэй байдгийг ноён Патрикт санамсаргvй юм шиг хэлчихэж чадах уу? Ник баярлан хэлэв.

 

- Тэ... тэгэлгvй яахав гэж Харри тvгдрэн єгvvллээ.

Бараг толгойгvй Ник хєєр баяраар гэрэлтэнэ.

Харри цэвэр хуурай хувцас сольж ємсєєд их танхимд байгаа андуудтайгаа нийлэв.

 

- Yхлийн ойн баярын хvлээн авалт гэнээ? ийм хvлээн авалтанд оролцсон гэх амьд хvн цєєн гэж юугаар ч хамаагvй мєрийцмєєр байна. Тун гайхамшигтай юм болох байх аа! гэж Гермиона сониучирхана.

 

- Єєрийнхєє vхлийн ойн баярыг тэмдэглэнэ гэж хэний санаад орох билээ! Минийхээр бол аймаар гунигтай болох байх аа... гэж Рон эсэргvvцэн толгой сэгсрэнэ. Тэрбээр уусмал бэлтгэх хичээлийн гэрийн даалгавар хийж байсан бєгєєд ийм vедээ зан муутай байдаг юм.

Цонхны бараан шилийг бороо балбаж байсан ч єрєєнд нь гэрэлтэй, тавлаг байлаа. Ханан зууханд гал дvрэлзэнэ. Зєєлєн сандалд суусан сурагчид ном уншиж юм ярьж хичээлээ хийцгээнэ. Фред Жорж хоёр хэрэв тожмой лууд доктор Фойерверкусын бенгалын галыг єгвєл юу болох тухай туршилт хийж байлаа. Шидэт амьтдыг арчилдаг єрєєнєєс Фред нэгэн улбар гvрвэлийг <<гяндангаас чєлєєлсєн>> нь одоо баахан хvvхдvvдийг тойруулан ширээн дээр утаа баагиулан хэвтэж байна.

Харри маань Рон Гермиона хоёр Филч болон тvvний <<Тvргэн ид шид>>-ийн гарын авлагын талаар ярих гэсэн авч тожмой луу гэнэтхэн дээш хєєрєєд чанга дуугаран, оч цацруулан єрєєн дотуур галзуурсан юм шиг нисэж гарлаа. Амнаас нь улаан одод асгарах агаад яльгvй архиран, галд дєл болсон тожмой луу алга боллоо. Перси ихэр хоёрыг хоолйогоо сєєтєл хашгиран загнаж байхад Харри Филч тvvний ягаан дугтуйд байсан зvйлийн тухай мартсан байлаа.

 

70

 

Хэллоуйны баяр дєхєх vеэр Харри хvv бараг толгойгvй Никийн хvлээн авалтад очно хэмээн яаран ам єгсєндєє харамсаж эхлэв. Хэллоуйны баярын vеэр болох цайллагад сургууль даяараа бэлтгэж байлаа. Уламжлал ёсоор их танхимыг амьд сарьсан багваахай, Хагридын аварга хулуугаар хийсэнд дэнлvvгээр чимжээ. Хулуу болгонд гурван хvн багтахаар ажээ! Дамблдор баахан бvжиглэгч араг яс баярт урьсан гэж дуулдана.

 

- Ам алдвал брьж болдоггvй. Чи Никийн баярт очно гэж амласан гэж Гермиона эрс тэс хэлжээ.

Орой яг долоон цагт Харри, Рон, Гермиона гурав лаа асаж, ширээн дээр алтан сав суулга гялалзсан их танхимын дэргэдvvр єнгєрлєє. Андууд хам хум хооллоод доод хонгил руу буудаг шат руу очив.

Тэгээд Ник хvлээн авалтаа зохион байгуулах гэж байгаа газар доорх том танхим руу явдаг хонгилд орлоо. Хонгилд лаа асаасан нь байдлыг улам баргар болгожээ. Урт нарийхан хар лаанууд тод цэнхэр дєл бадруулан асах агаад тэрхvv гэрэлд гурван анд маань хий vзэгдэл шиг харагдана. Алхах тутам хонгилд улам хvйтэрсээр. Харри атийн жанчаараа сайтар ороолоо. Гэнэтхэн мянган хумсаар аварга том самбар нэгэн зэрэг маажих мэт чих дvлийрэм чимээ сонсогджээ.

 

- Энэ ямар хєгжим бэ? гэж Рон айж шивнэлээ.

Андууд булан тойроод хар хилэнгээр биеэ ороосон бараг толгойгvй Никийг олж харав. Тэрбээр ирсэн зочидтой мэндлэн танхимын vvд хавира хєвєн хєєрєх аж.

 

- Эрхэм андууд минь, тавтай морилоорой. Тавтай морилоорой! Та нар ирж надад хvндэтгэл vзvvлсэнд баярлалаа хэмээн Ник гашуудлын єнгєєр хэллээ.

Тэрбээр єдєєр гоёсон бvрхээ аваад доош мэхийн ёслож тэднийг дотогш урив.

Тэдний нvдэнд ер бусын зvйл харагджээ. Газар доорх танхимд олон зуун хий vзэгдэл дvvрэн байв. Бvжгийн талбайд гучин хєрєєн хєгжмийн сэтгэл сэрдхийлгэсэн аялгуунд хос сувдан цагаан хий vзэгдэл эргэлдэн бvжиглэх ажээ. Тавцан дээр хар хилэн хувцастай хєгжимчид хєгжимдєн байна. Адраас асар том лааны суурь дvvжлэн, олон мянган лааны гэрэл танхимыг шєнийн цэнхэр туяагаар сvлэх аж. Танхимд яг л хєргvvрт байгаа мэт хvйтэн болохоор анд нарын амнаас уур савсана.

 

- Танхим дундуур явах уу? гэж Харри яльгvй дулаацаж магадгvй гэсэндээ хэллээ.

 

- Болгоомжтой байгаарай. Аль нэг зочныг нэвтлэн гарчих вий гэж Рон сэтгэл хямран хэлээд гурвуулаа тал тал тийшээ харсаар бvжгийн талбайн хажуугаар урагш явцгаав. Тэд баахан гэлэн гинжтэй хvн, Пуффендуйн хєгжилтэй хий vзэгдэл болох бvдvvн Номлогч, духандаа сум зоолгосон баатрын дэргэдvvр явж єнгєрлєє. Слизериний газар дорх хий vзэгдэл Цуст бароноос бvх хий vзэгдэл зэнзийрхэж байгааг Харри хараад огт гайхсангvй. Энэ бол туранхай бvлтгэр нvдтэй цусны мєнгєлєг толбо бvхий жанч нємєрсєн євгєн байлаа.

 

- Хvvхдvvд ээ, хурдхан буцаад явцгаая! Би уйланхай Миртлтэй ярилцмааргvй байна... гэж Гермиона байрандаа зогсоод шивнэн хэлэв.

 

- Хэтэй гэнээ? хэмээн Харри буцаж явах зуураа асуулаа.

 

- Энэ бол хоёрдугаар давхрын охидын бие засах газрын хий vзэгдэл гэж Гермиона хэлжээ.

 

- Бие засах газрын хий vзэгдэл гэнээ? хэмээн Харри лавлав.

 

71

- Тийм ээ, бие засах газар ажиллаагvй жил болж байна. Учир нь Миртл байнга уйлсаар байгаад байрыг усаар дvvргэчихсэн. Би тун их сандарсан vедээ л хааяа ордог юм. хэрэг болоод тийшээ орвол Миртл хараад л уйлж эхлэнэ... гэж Гермиона хэлэв.

 

- Цайллагын ширээг хараач! гэж Рон таслан дуу алдлаа.

Эсрэг талын хананы дэргэд vнэхээр хар хилэнгээр бvтээсэн нэгэн урт ширээ харагдана. Єлсєж амжсан мань гурав шvлсээ залгисаар алхаагаа хурдасгав. Дотор муухай оргимоор vнэр vнэртэж, харин идэх уух юмны бараа хармагцаа тэд хєшсєн мэт зогсчээ. Сайхан мєнгєн тавагтай муудсан том загаснууд, зєєх тавиуртай хар болтлоо тvлэгдсэн жигнэмэг, єт арзганасан том тавагтай хонины дотор гэдэс, ногоон хєгц болсон зvсэм бяслаг харагдах ажээ. Ширээний голд шарилын чулуу шиг хэлбэртэй баярын бялуу байх агаад дээр нь хар чихрээр: <<Ноён Николас де Мимси-Дельфингтон. 1492 оны аравдугаар сарын 31-нд нас барсан>> гэж бичжээ.

Харри нэгэн том биетэй хий vзэгдлийг гайхан харна. Тэрбээр ширээ рvv дєхєж очоод ангайсан амандаа муудсан загас яг таарахаар бєхийн урагш явж єнгєрлєє.

 

- Хоол хvнсийг нэвтлэн гарахдаа амтыг нь мэддэг vv? гэж Харри тvvнээс асуув.

 

- Бараг мэднэ гэж хий vзэгдэл гунигтайхан хэлээд салгалан одлоо.

 

- Амт vнэрийг нь улам хvчтэй болгохын тулд хоол хvнсээ зориуд муутгадаг юм байна гэж Гермиона итгэл тєгс хэлээд хамраа чимхэн хонины муудсан гэдэс дотрыг сайтар харахаар тонгойв.

 

- Эндээс явцгаая. Дотор муухай оргиод байна гэж цонхийж цайсан Рон хэллээ.

Тэднийг ширээнээс холдож амжаагvй байтал дороос нь жижигхэн хvн гэнэтхэн нисэн гарч ирээд тэдний ємнє агаарт тогтов.

 

- Пивз сайн уу гэж Харри болгоомжтой хэллээ.

Тэрбээр цайруу биш, тунгалаг бишээрээ бусад хий vзэгдлээс ялгагдана. Тод улбар цаасан малгай ємсєж эрвээхэй зангиа зvvжээ. Муухай царайд нь инээмсэглэл тодроно.

 

- Самар идэх vv? гэж асуугаад муудсан самар бvхий таваг сарвайлаа.

 

- Yгvй ээ, баярлалаа гэж Гермиона толгой сэгсрэн єгvvлэв.

 

- Хєєрхий Миртлийн тухай чиний ярихыг сонссоон. Чи хєєрхий Миртлийн тухай тун бvдvvлэг ярилаа. Хvvе, Миртл ээ! гэж тvvнийг хэлэхэд нvдэнд нь таагvй оч гялалзаж байлаа.

 

- Хэрэггvй ээ, Пивз минь. Тvvний тухай ярьсан гэж тvvнд битгий хэлээрэй. Би уул нь тэгж хэлэх гээгvй, тэс єєр юм... гэж Гермиона цєхрєнгvй шивнэснээ:

 

- Хєєе, Миртл минь сайн уу! хэмээн дуу алдлаа.

Тэдний зvг бvдvvн намхан хий vзэгдэл хєвєн ирэв. Охины нvvрний хагасыг сэгсийсэн урт vс солонгын єнгє цацруулах том шил халхалжээ.

Ийм зvдэг тєрхийг Харри амьдралдаа хэзээ ч хараагvй билээ.

 

- За юу гээв? хэмээн хий vзэгдэл асуув.

 

- Ажил ямар байна даа, Миртл ээ? Чамайг бие засах газарт бус єєр газарт харсандаа баяртай байна гэж Гермиона зориуд хєгжилтэй дvр эсгэн хэллээ.

Миртл найтаалгав.

 

- Грэйнжер авхай дєнгєж сая чиний тухай ярьж байлаа гэж Пивз Миртлийн чихэнд хоржоонтой байдлаар шивнэнэ.

 

72

- Би... би... єнєєдєр чамайг сайхан харагдаж байна гэсэн юм хэмээн Грэйнжер итгэл муутайхан хэллээ.

Гермиона Пивзийг ууртай харна. Харин Миртл Гермионаг итгэлгvй харцаар ширтэх ажээ.

 

- Чи намайг шоолжээ гэж тэрбээр хэлээд жижигхэн тунгалаг нvдэндээ мєнгєлєг нулимс мэлтрvvлэв.

 

- Yгvй дээ, vнэн шvv! Миртл єнєєдєр сайхан харагдаж байна гэжж би та нарт хэлээ биз дээ? хэмээн Гермиона хэлээд эхлээд Роныг дараа нь Харрийг тохойгоороо євдтєл нударлаа.

 

- Т-ийм ээ... хэмээн Харри євдсєндєє ярвайн хэлэв.

 

- Яг тэгж хэлсэн гэж Рон давтана.

 

- Намайг бvv хуур! Миний араар юу гэж ярьдгийг намайг мэдэхгvй гэж бодоо юу? Тарган Миртл гэдэг шvv дээ! Муухай Миртл! Уйланхай Миртл! Хэмээн уйлагнан ярьж байхад ард нь Пивз зогсоод шогширч байв.

 

- Чи <<батгатай Миртл>> гэж хэлэхээ мартсан байна хэмээн Пивз тvvний чихэнд шивнэлээ.

Уйланхай Миртл бvр цурхиран уйлсаар хонгилоос нисэн гарчээ. Тvvний араас нєгєє гомдоосон этгээд маань хий vзэгдлийг муудсан самраар шидэн:

 

- Батгат! Батгат! гэж чанга хашгирсаар дvvлэв.

 

- Хєєрхий амьтан! гэж Гермиона гунигтайяа санаа алджээ.

Тэр хvмvvсийн дундуур зvтгэсээр ирж яваа бараг толгойгvй Никийг олж харлаа.

 

- За, та нарт таалагдаж байна уу? гэж Ник сониучирхав.

 

- Маш сайхан байна гэж мань гурав зэрэг хэлжээ.

 

- Бараг бvх уригдагсад ирсээн. Уйлдаг бэлэвсэн авгай Кентээс ирсэн юм… одоо миний vг хэлэх цаг боллоо. Очиж хєгжимчдєд хэлье гэж Ник бардам байдалтай ярина.

Гэвч Никийг байрнаасаа хєдєлж амжаагvй байтал найрал хєгжим гэнэтхэн чимээгvй боллоо. Хєгжимчид, зочид бvгд л дуугvй болцгоов. Ангуучны эвэр бvрээний дуу дуулдана.

 

- Тэд нар байна гэж бараг толгойгvй Ник гунигтай хэллээ.

Тунгалаг арван морь унасан толгойгvй хvмvvс хана нэвтлэн орж ирэв. Цугларагсад алгаа чангаар ташицгаана. Харри бас алгаа ташсан авч Никийн гунигтай царайг хараад больжээ.

 

Морьд бvжгийн талбайн голд давхиж очоод дээш цоройн туурайгаараа шал цавчлана. Тэрхvv vйл явдлыг хацраа тvмбийлгэн эвэр бvрээ vлээх толгойгоо сугавчилсан єндєр хий vзэгдэл толгойлох ажээ. Тэрбээр мориноосоо vсрэн буугаад цугласан хvмvvсийг сайтар харахын тулд сахал vстэй толгойгоо дээш агаарт чулуудав. Зочид зэрэг инээд алдацгаалаа. Толгойгvй хий vзэгдэл нєгєє толгойгоо байгалиас заяасан газарт нь тавиад бараг толгойгvй Ник рvv хурдан алхалсаар ирэв.

 

- Ник! Ажил ямар байна? Толгой чинь торгоогдсон хэвээр vv? хэмээн vргэлжлvvлэн асуулаа.

Тэрбээр чанга инээд алдан бараг толгойгvй Никийн мєрийг алгадна.

 

- Патрик минь, тавтай миорилоорой хэмээн Ник биеэ барин хэлжээ.

 

- Єє, амьд хvмvvс! гэж Патрик нєгєє гурвыг хараад уулга алдлаа. Тэрбээр гайхаж цочсондоо дээшээ vсэртэй толгой нь ахиад л мєрєн дээрээс нь єнхрєн унажээ. Танхим даяар инээд цуурайтна.

 

- Маш хєгжилтэй байна гэж бараг толгойгvй Ник баргар царайлан хэлжээ.

 

73

 

- Больж vз, Ник ээ! Тvvнийг клубт аваагvй гэж Ник гонсойсон хэвээр байгаа! Би хэлж чадах байна. Тvvнийг хар л даа гэж шалан дээр хэвтэх Патрикийн толгой хашгирах ажээ!

 

- Тvvнийг хар л даа. Никийн тєрх байдал ууртай, аймшигтай байна гэж... Харри хэллээ. Ник тvvний зvг учир битvvлэг харсан юм.

 

- Ха! Ник та нарт ингэж хэлсэн гэж мєрийцєхєд бэлэн байна хэмээн шалан дээр хэвтэх толгой уулга алдлаа.

 

- Анхаарлаа хандуулахыг хvсье! Би vг хэлмээр байна гэж хэлээд бараг толгойгvй Ник тайз руу дєхєж очоод vсрэн гарч хєх цэнхэр гэрлийн дунд орчихлоо.

 

- Нас барсан намайг болон аав ээж анд нарыгаа дурсан уйлсан эрхэм ноёд, хатагтай нар аа. Би та нарт дараах зvйлийг гvн харуусалтайгаар мэдэгдэх гэсэн юм... хэмээн vгээ эхлэлээ.

Гэвч тvvнийг хэн ч сонссонгvй. Ноён Патрик ангуучдын клубын гишvvдтэй толгойгоороо хоккей тоглож тоглоом харж улайрсан зочид Никийн тухай мартжээ. Бараг толгойгvй Ник тэдний анхаарлыг татах гэж байдгаараа хичээсэн авч чангаар алга таших чимээн дор ноён Патрикийн толгой дэргэдvvр нь єнгєрєхдєє нvд ирмэхэд нь бууж єгчээ.

Харри гэнэтхэн их даарч байгаагаа мэдлээ. Хоосон ходоод нь ч тvvнд сануулга єгчээ.

 

- Та нар яавал яа, би лав энд байж чадахгvй нь гэж Рон даарсандаа шvдээ тачигнуулан хэлэв.

Найрал хєгжим дахин эгшиглэж хий vзэгдлvvд бvжгийн талбай руу хошуурцгаалаа.

 

- Эндээс явъя гэж Харри зєвшєєрчээ.

Тэд баруун зvvн тийш инээмсэглэн мэхэлзсээр vvд рvv ухарлаа. Хормын дараа андууд хар лаагаар гэрэлтvvлсэн шатаар єгсєж явав.

 

- Амттан єгєх vед амжиж очиж магадгvй гэж Рон найдсан байдалтай vглэнэ.

Харри бас л иймэрхvv юм хэлэх гэсэн авч дуу гарч єгсєнгvй.

 

- ... ур ...тасд ...хєнєє... гэж хэлэхийг тэрбээр тодхон сонсчээ.

Энэ бол Алтан хонгиот Туг vсийн єрєєнд байхад тvvнд анх сонсогдсон нєгєє хvйтэн аймшигтай нууцлаг дуу байлаа.

Харри бvдрээд уначихгvйн тулд хvйтэн хана тvшлээ. Тэрбээр эргэн тойрноо болон бvдэг гэрэлтэй хонгилыг сайтар ажиглан чих тавин чагнав.

 

- Харри, чи юу болов оо? гэж Роныг хэлтэл Харри таслаад:

 

- Ахиад л нєгєє дуу! Тvр чимээгvй байгаач... гэлээ.

 

- ...их єлслєє ... их удлаа...

 

- Сонсов уу? гэж Харри асуув.

Рон, Гермиона хоёр тvvнээс нvд салгалгvй зогсоно.

 

- ...хєнєє ...хєнєєх цаг боллоо...

Дуу хоолой аяархан болжээ. Тэр дуу хоолой холдон, дээш одож байна гэдэгт Харри итгэлтэй байлаа. Харри айсандаа харцаа дээшлvvлэн харанхуй адар ширтэв. Энэ дуу хоолой яаж дээшээ хєдлєж байгаа юм бол? Хэрэв ямар ч саад хаалтыг нэвтэлж чаддаг хий vзэгдэл байвал яанаа?

 

- Хурдрлаарай! гэж Харри хашгираад танхим руу очдог шатаар гvйв.

 

74

Гэхдээ энд юу ч сонсогдох аргагvй аж. Их танхимаас Хэллоуйны баярыг тэмдэглэх хєгжилтэй дуу хадна. Харри гантиг шат руу очоод хоёрдугаар давхар єєд харайхад Рон Гермиона хоёр хоцорсонгvй.

 

- Харри, чи яагаад... гэж гvйсэндээ амьсгаадсан Рон ярихыг оролдоно.

 

- Ш-ш-ш! гээд Харри чих тавин чагнав. Дээрээс гуравдугаар давхраас бололтой аяархан дуу гарч:

 

- НАДАД ЦУС YНЭРТЭЖ БАЙНА!... Надад цус vнэртэж байна... гэх ажээ.

Харрийн зvрх зогсох шахлаа.

 

- Тэр хэн нэгнийг алах гэж байна! гэж Харри хашгираад Рон Гермиона нарын гайхсан царайг огт тоолгvй дээш єгсєн дэгдэв. Тэрбээр шатны гишгvvрийг гурав гурваар алгасан харайлгах зуураа хєлийнхєє чимээний хажуугаар єєр юм олоод сонсох санаатай чагнаархана.

 

- Харри юм болсон бэ? Би юу ч сонсохгvй байна... хэмээн Рон амьсгаадан хэлэв.

Харри гуравдугаар давхарт гараад хонгилоор гvйхдээ баруун, зvvн тийш ээлжлэн харсаар. Рон, Гермиона хоёр амьсаадсан ч тvvнээс хоцорсонгvй.

Урд нь нэг юм гэрэлтэн байхыг хараад Гермиона уулга алдлаа. Тэд ийш тийшээ харсаар тэр зvг рvv дєхєв. Хоёр цонхны хооронд бамбарын гэрэлд гялалзан харагдах том vсэг харагдлаа. Тэнд:

<<НУУЦ ЄРЄЄ ДАХИН НЭЭГДЛЭЭ. УДАМ ЗАЛГАМЖЛАГЧДЫН ДАЙСНУУД ЧИЧИРЦГЭЭ!>> гэж бичсэн байв.

 

- Энэ чинь... энэ чинь юун бичиг єлгєєстэй байнаа? гэж Рон чичирхийлсэн хоолойгоор асуулаа.

Тэд болгоомжтой дєхлєє. Шалан дээр ус тунасан байснаас Харри халтирчээ. Рон Гермиона хоёр тvvнийг тvшсэн тулдаа л унасангvй. Тэр аймшигтай vгсийн дор холоос харахад бараан сvvдэр шиг юм харагдсан нь сургуулийн аж ахуйн эрхлэгчийн муур ноён Норрис байсныг тэд шууд л танилаа. Тэд хаанаас ч юм гарч ирсэн усыг vсчvvлсээр арагш ухарцгаав.

Тэрхvv муурыг бамбар тогтоох зориулалттай дэгээнээс сvvлээр нь дvvжилчихсэн байжээ. Хєшсєн муурын нvд бvлтийсэн байлаа.

Тэд муурыг хэдэн агшин хєдлєлгvй, юм ч ярилгvй харан зогсов. Эхлээд Рон vг хэлэхтэй болж:

 

- Эндээс хурдан явъя гэлээ.

 

- Гэхдээ ямар нэг юм хийх хэрэгтэй... Yvнд туслах сан... гэж Харри хулчгардуухан єгvvлэв.

 

- Бид эндээс хурдхан явбал дээр. Хэн нэг нь биднийг харчихвал!

Гэвч оройтжээ. Хонгилд хvvхдvvдийн шуугилдах чимээ дуулдана. Цайллага дууссан хэрэг. Хонгилын нєгєє vзvvрээс олон арван хєлийн чимээ ойртох дуулдана. Дураараа юм амтархан идэх охид хєвгvvдийн хєгжилтэй яриа сонсогдоно. Ахиад тvр хугацаа єнгєрєхєд баярлаж хєєрсєн хvvхдvvд тэднийг тойрон зогсож байв.

Эхлэн дєхєж ирсэн хvvхдvvд дvvжлээстэй муурыг хармагц хонгилд нам гvм боллоо. Тойрсон хvvхдvvдийн голд Харри, Рон, Гермиона гурав зогсоод хэдийгээр арын сониуч хvvхдvvд юу болсныг мэдэх гэж шахцалдан байсан авч хэн ч тvvний зvг ойртож зvрхэлсэнгvй.

 

75

- Удам залгамжлагчдын дайснууд чичирцгээ! Эхлээд муур, дараа нь бохир цус судсаар нь гvйх бvх хvн! гэж хэн нэгэн чангаар хашгирчээ.

Энэ бол Драко Малфой байлаа. Тэрбээр хvvхдvvд дундуур шахалдан гарч ирэхэд ямагт хvйтэн байдаг нvд нь гэрэлтэж, цонхигор царай нь ягааран туяарчээ. Хєдєлгєєнгvй байгаа муурыг хараад тэрбээр мушийн инээмсэглэв.

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1035825/0f3/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131
417 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 7) Levi`s 2008-10-08 8576
416 ooriin nuutsaa delgey zuulun_uruul 2008-10-10 11142
415 ТУСГААР ТОГТНОЛ ЧАМАЙГ ТУНХАГЛАН БИЧНЭ БИ Boog_3399 2008-10-20 10403
414 МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО (сонсохоор) HENZA 2008-12-18 12515
413 "ТУНГАЛАГ ТАМИР" РОМАН (сонсохоор) [3] HENZA 2008-12-18 22394
412 Аавтай минь бүжиглээч baagii111 2008-12-19 9853
411 Шинэ хүү baagii111 2008-12-19 11511
410 Үр могой. Лхагвасүрэн baagii111 2008-12-19 9340
409 Delhii eh Ариунаа 2008-12-20 10777
408 БНМАУ-ын Маршалын од Boog_3399 2008-12-23 10121
» ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 8) Levi`s 2008-12-24 8309
406 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 9) Levi`s 2008-12-24 7719
405 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 10) Levi`s 2008-12-24 8505
404 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 11) Levi`s 2008-12-24 8596
403 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 12) Levi`s 2008-12-24 8330
402 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 13) Levi`s 2008-12-24 8396
401 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 14) Levi`s 2008-12-24 8312
400 Чинад нууцхан сэтгэл baagii111 2009-01-03 10116
399 J. Sarantuya. uguulleg baagii111 2009-01-11 9498
398 Ж.Сарантуяа, Хүний үр.өгүүллэг baagii111 2009-01-11 10249
배너신청
자생병원

배너신청