Бичлэгийн тоо 497
                                               ХУВААРИЛАГЧ БYРХ
Хаалга нээгдэв. Хаалганы цаана єндєр нуруутай хар vстэй маргад ногон хувцастай шидэт эмэгтэй зогсож байлаа. Тvvний ширvvн царайг ажсан Харри ийм хvнтэй маргах хэрэггvй ер нь зай барих нь зvйтэн гэж боджээ.
- Профессор МакГонагалл минь, эд нэгдvгээр дамжааныхан гэж Хагрид тvvнд хэлэв.
- Баярлалаа Хагрид. Бид эднийг авч явна гээд шидэт эмэгтэй толгой дохилоо.
Тэрбээр хvvхдvvдийг араасаа дага гээд цааш эргэн явлаа.
Тэгээд тэд Дурслийнхны байшин ч дотор хялбархан багтчихмаар нvсэр том танхимд орллоо. <<Гринготтс>>-ынх шиг чулуун хананд бамбар дvрэлзэж, адар нь бараг харагдахгvй агаад тэдний гарч ирсэн сайхан гантиг шат дээд давхар луу чиглэлсэн байв.
Тэд професср МакГонагаллын араас бул чулуу шигтгэсэн шалан дээгvvр явцгаана. Баруун талд байх хаалттай хаалганы дэргэдvvр єнгєрєхдєє Харри олон зуун хvvхэд шуугилдахыг сонсчээ. Тэнд бvх сургуулийнхан цугларсан юм байлгvй. Гэвч профессор МакГонагалл тэднийг тийш нь аваачсангvй, харин жижигхэн хооосон танхимд оруулав. Нэгдvгээр дамжааныхан хоорондоо шахцалдаж нэг нэгийхээ хvзvv рvv амьсгалан тvгшvvртэй харцгааж байлаа.
- Хогвартсад тавтай морилцгооно уу гэж профессор МакГонагалл тэдэнтэй сая л мэндчилээд:
68
- Одоо хичээлийн жил эхэлсэнтэй холбогдуулан хийх цайллага эхэлнэ. Гэхдээ та нарыг ширээнд суухаас ємнє тэнхимvvдэд хуваарилах учиртай. Сонголт бол маш чухал ажил. Яагаад гэвэл єнєєдрєєс эхлээд сургууль тєгсєх хvртэл тэнхим чинь тан нарын хоёр дахь гэр байх юм. Та нар хамт суралцаж нэг єрєєнд унтаж танай тэнхимд тусгайлан гаргаж єгсєн єрєєнд чєлєєт цагаа хамт єнгєрvvлэх болно.
Сургуульд Гриффиндор, Пуффендуй, Коктевран, Слизерин гэсэн дєрвєн тэнхим бий. Тэнхим бvр єєрийн эртний тvvхтэй тєгсєж гарсан алдартай шидтэнгvvдтэй билээ. Та нар Хогвартсад суралцах хугацаандаа амжилтынхаа тоогоор тэнхимдээ шагналын оноо авах бєгєєд сахилга бат алдвал оноо хасагдах юм. Жилийн эцэст хамгийн их оноотой тэнхим тэнцээнд тvрvvлнэ. Энэ бол нэр тєрийн хэрэг шvv. Та нар бvгдээрээ єрхийнхєє гэр бvлийн сайн гишvvн болно гэдэгт итгэж байна.
Ёслолын ажиллагаа хэдхэн хормын дараа бvх сургуулийнхны ємнє явагдана. Одоо та нар тvр зуур амарч бодлоо тєвлєрvvлэхийг хvсье гэлээ.
Тэрбээр товч нь бараг чихэнд нь тулах шахсан Невиллийн жанч, Роны бохир хамрыг ажиглаад амжлаа.
Харри чичирхийлсэн гараараа унжаад байдаг vсээ илэх гэж оролдов.
- Хvмvvс та нартай уулзахад бэлэн болмогц би буцаж ирнэ гэж хэлээд профессор МакГонагалл vvд рvv явснаа агшин зуур эргэн хараад:
- Томоотой байцгаагаарай гэлээ.
Харри чимээтэй нь аргагvй амьсгал авлаа.
- Яаж сонгодог юм бол доо? гэж Роноос асуув.
- Ямар нэг сорилтыг давах хэрэг гарах байлгvй дээ. Энэ бол хэцvv гэж Фред хэлсэн ч би тvvнийг урьдынх шигээ даажигнасан гэж бодож байна.
Зvрх нь галзуурсан мэт цохилохыг Харри мэдэрлээ. Сорилт гэнээ? Бvх сургуулийнхны ємнє vv? Гэтэл тэр ид шидийн тухай мэдэхгvй шvv дээ. Ийм тохиолдолд юу хийх вэ? Yнэнийг хэлэхэд энд ирмэгц л ийм юм болно гэж огт бодоогvй билээ. Тэрбээр тvгшингvй эргэж харснаа бусад хvvхдvvд бас айсан байдалтай байхыг ажиглав. Харрийн дэргэд зогсоод ямар шившлэг цээжилсэн тухайгаа тvvнээс сонгох ёслолын vед аль нь хэрэг болох тухай эргэн тойрныхондоо шивнэн ярих Гермиона Грэйнжрээс бусад нь бvг дуугаа хураажээ.
Харри тvvний vгийг сонсохгvй байхыг хичээнэ. Тэрбээр амьдралдаа ингэж сэтгэл vймэрч vзсэнгvй. Тvvний багшийн ємсєж байсан хар хиймэл vс хєх болсон хувирсанд Харрийг буруутай гэж бичсэн захиаг сургуулиас нь Дурсльд явуулах vед ч ингэж тvгшээгvй билээ. Тэгэхэд тvvнд муу юм болсон ч одоо тvvнээс ч долоон дор байв. Харри эр зоригоо хєвчилж сорилтод бэлтгэхийн тулд шал руу шагайн зогсоно. Профессор МакГонагалл хэзээ ч хvрч ирээд тvvнийг аймшигт шvvх рvv ачаачиж болох шvv дээ.
Гэнэтхэн агаарт муухай хашгирах чимээ гарахад Харри цочсондоо болоод овсхийлээ.
- Юу вэ?... гэж хэлсэн боловч чухам юу болж байгааг хараад амаа ангайн зогслоо. Бусад хvvхдvvд ч мєн адил.
Хаалганы нєгєє талын хананаас єрєєнд хий vзэгдлvvд нэвтрэн орж ирлээ. Тэд хорь орчим юм шиг байна. Хув лугаа тунгалаг цайвардуу єнгєтэй хий vзэгдлvvд хоорондоо ярилцан нэгдvгээр дамжааныхныг хараагvй ч юм уу, хараагvй дvр vзvvлж ч байгаа юм уу єрєєн дотуур холхино. Тэд маргалдаж байх бололтой.
69
- Тvvний нvглийг мартаж єршєєх хэрэгтэй. Бид тvvнд дахин нэг боломж єгєх ёстой гэж би vзэж байна... хэмээн бяцхан бvдvvн гэлэнтэй адилхан нэг нь хэллээ.
- Хvндэт Номлогч минь бид тvvний хийснээс илvv боломж Пивзэд олгоогvй гэж vv? Тэр биднийг шившиг болгож доромжилж байна. Ер нь миний бодоход тэр хэзээ ч хий vзэгдэл байгаагvй...
Бие барьсан ємдтэй дугуй эрээн захтай хий vзэгдэл дуугvй байснаа нэгдvгээр дамжааныхныг сая л харсан мэт ширтээд:
- Хєєе та нар чинь энд юу хийж байгаа юм бэ? гэв.
Хэн ч хариу хэлсэнгvй.
- Энэ чинь сурагчид байна шvv дээ! Сонголтоо хvлээж байна уу? гэж бvдvvн Номлогч дуу алдаад тэдэн рvv инээмсэглэв.
Хэд хэдэн хvvхэд итгэлгvйхэн толгой дохилоо.
- Та нарыг Пуффендуйд орно гэж найдаж байна. Миний хайртай тэнхим! Би урьд нь тэнд сурч байсан юм гэж Номлогч инээмсэглэсэн хэвээр єгvvлэв.
- Эндээс явцгаа. Сонгох ёслол одоо эхлэнэ гэх ширvvн дуу гарлаа.
Профессор МакГонагалл хий vзэгдлvvдийг муухай харахад тэд нэг нэгнийхээ араас яаран хана нэвтлэн алга болов.
- Цувраад жагсацгаа. Миний араас яв! гэж профессор нэгдvгээр дамжааныханд хандан тушаалаа.
Харрийн хєлд тугалга цутгачихсан юм шиг санагдана. Тэрбээр цайвар vстэй хvvхдийн ард тvvний ард Рон зогсоод тэд жижиг танхимаас гарч, цамхагт орох vедээ байсан танхимыг хєндлєн гараад давхар хаалгаар Гол танхимд орлоо.
Энэ дэлхий дээр ийм сайхан ийм хачирхалтай газар байдаг гэж Харри тєсєєлж ч чадахгvй байв. Танхимд буй урт дєрвєн ширээний ард хуучин сурагчид суусан байх агаад дээгvvр нь агаарт хєвєн нисэх олон мянган лаа гэрэлтvvлэх ажээ. Ширээн дээгvvр гялалзсан алтан таваг, цом єржээ. Танхимын нєгєє vзvvрт мєн л тийм урт ширээний ард багш нар сууцгаана. Профессор МакГонагалл нэгдvгээр дамжааныхныг энэ ширээ рvv дагуулж ирээд багш нар луу нуруугаа ахлах дамжааныхан руу нvvрээ харуулж зогсохыг тушаав.
Бvдэг гэрэлд бvдэг дэнлvv шиг цайрах олон зуун нvvр царай Харрид харагдана. Ахлах дамжааныхан дунд энд тэндгvй хий vзэгдлvvдийн мєнгєлєг дvрс зурсхийн vзэгдэнэ. Харри тэдний харцнаас бултах гэсэндээ дээш хартал дээр нь одод тvгсэн хилэн хар адар байлаа.
- Yvнийг тэнгэртэй адилхан болгох гэж зориуд илбэдсэн юм. Би энэ тухай <<Хогвартсын тvvх>>-ээс уншсан гэж дахиад л тvvний хажууд байсан Гермиона шивнэн хэллээ.
Yvнийг vнэхээр адар гэж итгэхэд бэрх ажээ. Гол танхим шууд тэнгэртэй нийлсэн юм шиг Харрид санагдана.
Ямар нэг чимээ гарахад Харри тааз ширтэхээ болиод урагш хартал профессор МакГонагалл нэгдvгээр дамжааныхны ємнє харахад ерийн нэг мухар сандал байрлуулаад дээр нь шовгор оройтой шидэт бvрх тавилаа. Бvрх малгай далан нєхєєс болсон, vнгэгдсэн тун ч бохир ажээ. Петунъя эгч байсан бол шууд л хог руу хаях байлгvй.
<<Сонин юм. Энэ малгай энд яагаад байгаа юм бол? Дотроос нь циркийн илбэчин шиг туулай гаргах ёстой юм болов уу?>> хэмээн Харри бодлоо. Толгойд нь олон зуун бодол эргэлдэх ажээ.
70
Тэрбээр эргэж хараад бусад хvvхдvvд ч бvрхнээс харц салгахгvй байгааг ажиглангаа єєрєє ч тvvнийг анхааралтай харж байлаа. Тэгтэл бvрх малгай хєдєллєє. Дараагийн эгшинд малгай дээр амтай адилхан нvх гараад дуулсан нь:
Харахад би муухай ч гэсэн
Харааж загнах хэрэг байхгvй
Харин надаас ухаантай малгайг
Хаанаас та нар олохгvй шvv
Бvрх, бортого, тоорцог малгай
Бvгд л надаас сайхан нь маргаангvй
Yнэхээр надаас ухаантай аваас
Єєрийгєє би идэхээс ч буцахгvй
Бодлыг чинь би нэвт харнам
Болгоомжгvйтэж битгий нуугдаарай
Хэрэв намайг ємсєх л юм бол
Хэнтэй суралцахыг чинь хэлээз єгємз
Эр зоригтнууд сурдгаараа алдартай
Энэхvv Гриффиндорт ч орж болно
Тийм хvмvvс хvчтэй, алдартай
Тэгээд ч эелдэг байдаг юм
Ажил хєдєлмєрєєс айдаггvй хэн ч
Ашид Пуффендуйтай холбогдох болно
Чинхvv vнэнч чанартай хvмvvс л
Чигээрээ зvтгэх тэсвэртэй байдаг
Уураг тархи чинь зvгээр бол
Уншиж мэдэхийг хvсдэг бол
Хошин зантай мэдлэгтэй бол
Хойшлуулалгvй Когтевраныг зорих хэрэгтэй
Магадгvй зарим нь Слизеринд очоод
Мадаггvй андаа олж авна
Овжин зальжин хэн ч гэсэн
Огт эргэлзэлгvй тийшээ явна
Айх хэрэггvй ємсєєд vз
Амдах тавиланг чинь vнэн хэлэмз
Итгэлтэй гарт орсон шvv та нар
Ингэж єєр юу ч чадахгvй
Єргєж буулгах гаргvй ч гэсэн
Єєрєєрєє би бахархдаг юм
Дуу дуулж дуусмагц танхимд байгаа хvмvvс зэрэг алга ташлаа. Бvрх малгай дєрвєн ширээ рvv мэхийн ёслов. Ам нь алга болж дуугаа хураан хєдлєхєє болилоо.
71
- Бид бvгдээрээ ємсєж vзэх хэрэг гарах нь ээ. Надад худал хэлсэн худалч Фредэд би vзvvлээд єгнєє гайгvй гэж Рон шивнэн хэлэв.
Харри албан хvчээр инээмсэглэлээ. Малгай ємсєнє гэдэг ид шидийн тухай мэдлэгээ шалгуулахаас амар байлгvй яахав. Гэхдээ тvvнийг олон хvн харна шvv дээ гэхээс санаа зовж байлаа. Тэгээд ч бvрх тvvнээс дэндvv их юм шаардаж байна шvv дээ. Харри єєрийгєє хурц ухаантай, сэтгэхvй сайтай тэр дундаа зоригтой гэж бодохгvй байв. Хэрэв бvрх малгай догдолсноосоо болоод дотор нь муухай оргиж буй хvмvvст зориулсан тэнхим байдаг гэж хэлсэнсэн бол харри энэ л надад таарна гэж шууд ойлгохоор байлаа.
Гартаа хуйлаастай урт цаас барьсан профессор МакГонагалл урагш гарав. Тэгээд:
- Намайг дуудахад та нар гарч ирээд малгайг ємсєн сандал дээр сууна шvv. За эхлэе. Абботт, Ханна! гэлээ.
Ичсэнээсээ ч болсон уу, айснаасаа ч болсон уу царай нь улайсан цайвар гэзэгтэй охин эгнээнээс бvдрэн гарч сандал руу очоод зєвхєн магнайг нь тєдийгvй нvдийг нь халхалсан малгайг ємсєєд сандал дээр суув. Тєдхєн…
- Пуффендуй! гэж бvрх малгай чанга хашгирлаа.
Баруун талын ширээнд суусан хvvхдvvд алга нижигнvvлэн ташихад Ханна босож тийшээ очин сул суудал дээр суув. Ширээний орчимд эргэлзэж байсан бvдvvн Номлогч тvvнд гар даллан баяр хvргэхийг Харри анзаарлаа.
- Боунс, Съюзен!
- Пуффендуй! гэж бvрх малгай дахин хашгирахад Съюзен ширээ рvv яаран очиж Ханнатай зэрэгцэн суув.
- Бут, Терри!
- Когтевран!
Одоо зvvн жигvvрийн хоёр дахь ширээнээ суусан хvvхдvvд алга ташиж, зарим ахлах ангийнхан тэдэнтэй нэгдсэн Территэй гар барихаар суудлаасаа босож байлаа.
Мэнди Броклхерст мєн л Когтевраны ширээ рvv чиглэж, Лаванда Браун Гриффиндорт тэнхимийн анхны шинэ гишvvн боллоо. Зvvн жигvvрийн захын ширээнээ суусан хvvхдvvд баяр хvргэн хашгиралдаж байхад дунд нь ихэр хоёр байхыг Харри харлаа.
Миллисент Булстроудыг Слизеринд хуваарилав. Учир явдал тоглоом хийсэнд байж магадгvй ч Слизериний тухай сонссны дараа тийшээ хуваарилагдсан болон тэдний ширээнд сууж буй хvvхдvvд Харрид нэг л онцгvй санагдаж байлаа.
Харри єєрийгєє жинхэнэ ёсоор дорд vзэж байв. Тvvнийг хуучин сургуульдаа байхад биеийн тамирын багш нь хєл бємбєг, сагсан бємбєг тоглуулахдаа багийн ахлагч нарыг томилдог тэд єєрсдєє тоглогчдоо сонгодог байсан нь санагдав. Тvvнийг сул дорой байснаас бус харин Дадлитай маргахыг хvсдэггvй болохоороо хамгийн сvvлд авдаг байжээ.
- Финч-Флетчли, Жастин!
- Пуффендуй!
Бvрх малгай заримдаа нэгдvгээр дамжааныхныг дєнгєж ємсмєгц агшин зуур тэнхимийг нь хэлж, заримдаа жаахан бодлогширч байгааг Харри ажиглажээ. Цуваанд Харрийн ємнє зогсож байсан Симус Финниган гэдэг цайвар vстэй хvvхэд Гриффиндор тэнхимд хуваарилагдталаа сандал дээр бараг бvтэн минут суув.
- Грэйнжер, Гермиона!
72
Харрийг бодвол ээлж дугаараа тэсэж ядан хvлээж амжилттай болно гэдэгтээ огт эргэлзэхгvй байсан Гермиона охин нэрээ сонсмогц сандал руу бараг гvйж очоод бvрхийг агшин зуур ємслєє.
- Гриффиндор! гэж бvрх хашгирав.
Рон хэдийгээр эргэлзэж байсан ч ах нартайгаа зэрэгцэн сурна гэсэн итгэлтэй байлаа. Харин бvхнийг мэдэгч аманцар Гермионатай цуг суралцахыг огт хvсэхгvй байгаа бололтой дургуйцэн дуу алдана.
Хэтэрхий их сэтгэл хєдєлсєн vед тєрдєг аймшигтай бодлуудын нэг нь Харрийн тархинд харван орлоо. <<Намайг аль ч тэнхимд таарахгvй гэж бvрх хэлвэл яанаа?>> гэж тэрбээр бодов. Харри єєрийгєє бvрх малгай ємсєн сандал дээр суусны дараа нэг хором, арав хорин хором тэр ч байтугай их цаг єнгєрєхєд малгай огт дуугарахгvй байгаагаар тєсєєлж vзлээ. Тэгвэл профессор МакГонагалл малгайг нь нь аваад алдаа гарсан нь илэрхий тул буцаад Лондон явбал дээр дээ гэж хэлэх байлгvй.
Yнэндээ ганцхан Харри ч догдолсон хэрэг бишээ. Yргэлж бахаа алдаж байдаг Невилл Долгопупсын дуудахад тэрбээр сандалд хvрэхээсээ ємнє таварцаглаж унасан юм. Бvрх малгай <<Гриффиндор>> гэж хашгирахаасаа ємнє нилээд бодлогоширсон бєгєєд Невилл очих газраа сонсмогцоо сандлаасаа vсрэн босож малгайгаа ч тайлахаа мартан ширээ рvv гvйсан билээ. Невилл буцан гvйж ирээд Мораг Макдугалд малгайгаа єгчээ.
Малфойг дуудахад тэрбээр их л албархуу байдалтай эгнээнээс гарсан бєгєєд хvсэл мєрєєдєл нь агшин зуур биелэгджээ. Малгай тvvний толгойд дєнгєж хvрмэгцээ л:
- Слизерин! гэж хашгирсан юм.
Малфой тvрvvнд нь энэ тэнхимд хуваарилагдсан Крэбб Гойл нартайгаа нилсэндээ их л сэтгэл хангалуун харагдана.
Сонголтод орох хvvхдvvд улам цєєрсєєр.
Мун, Нотт, Паркинсон, ихэр эгч дvv Патил дараа нь Салли-Энн Перкс тэгээд...
- Поттер Харри!
Харрийг урагш нэг алхтал танхим даяар дуу чимээ болж гайхсан царай vзэгдэв.
- Поттер гэж хэлсэн vv?
- Нєгєє Харри Поттер мєн vv?
Малгай нvдийг нь таглахаас ємнє Харрийн харсан зvйл гэвэл тvvнийг сайн харахаар урагш зvтгэсэн хvмvvс дvvрсэн том танхим байлаа. Тэгээд л нvдийг нь хар юм халхалчих нь тэр.
- Хм-м-м. Амаргvй асуулт байна. Тун ч амаргvй юм. Их зоригтой гэдэг нь харагдаж байна. Ухаан ч муугvй. Авъяас ч хангаллтай. Бурхан єршєєг, бас єєрийгєє тодруулах сайхан хvсэлтэй байдаг нь сонирхолтой... Би чамайг хаана хуваарилдаг юм билээ? гэх аядуу дуу чихэнд нь сонсогдоно.
Харри хоёр гараараа сандлаасаа сайн зуурчээ. <<Слизеринд л биш байгаасай. Слизеринд л биш байгаасай>> гэж бодлоо.
- Тэгэхлээр Слизеринд очмооргvй байгаа юм шив дээ? Чи итгэлтэй байна уу? Чамд агуу их боломж чадал байгааг би харж байна. Харин Слизерин бол агуу болоход чинь туслах нь гарцаагvй... Гэтэл чи хvсэхгvй байгаа юм биз дээ? За яахав, чи vvндээ vнэхээр итгэлтэй байгаа юм бол... Тэгвэл... Гриффиндор!
73
Бvрх малгай энэ vгийг урьдынхаасаа ч илvv чанга хашгирах шиг Харрид сонсогджээ. Тэрбээр малгайг тайлаад хєлєє чирэн байгаагаа мэдрэн ширээ рvvгээ алгуурхан явлаа. Ямар ч байсан сонголтонд орсон юутай ч атугай Слизеринд очоогvйдээ сэтгэл нь ихэд амарсан тэрбээр тvvнд алга нижигнvvлэн ташсаар байгааг ч анзаарсангvй. Шаргал ахлагч Перси сандлаасаа vсрэн босч Харрийн гарыг шvvрч аван атгаад сэгсэрч байхад ихэр Фред, Жорж хоёр байдаг чадлаараа:
- Поттер бидэнтэй! Поттер бидэнтэй! гэж хашгирч байлаа.
Харри хvvхдvvдтэй гар барьснаа ёслолын ажиллагааны ємнє харсан нимгэн ємдтэй хий vзэгдлийн урдаас харсан сул суудал дээр лагхийн суув. Хий vзэгдэл тvvний гарыг зєєлєн алгадахад тvvнд гэнэтхэн аймаар таагvй санагдлаа. Гараа яг мєстэй хувинд дvрчихсэн мэт санагджээ.
Тэгээд одоо л багш нарын гол ширээг харах боломжтой болов. Хамгийн буланд Хагрид суух агаад Харрийг хармагцаа эрхий хуруугаа гозойлгоход Харри инээмсэглэнэ. Ширээний голд буй хааных гэмээр том алтан сандалд Альбус Дамблдор залрах ажээ. Харри vvнийг шууд танилаа. Харрийн галт тэргэнд ирсэн шоколадан <<мэлхий>> чихрээс гарсан цаасан дээрх зурагтайгаа яг адилхан юм. Дамблдорын мєнгєн vс хий vзэгдлийнхээс ч танхимд байгаа бусад зvйлээс илvv тод туяарна.
Бас <<Цоорсон тогоо>>-нд танилцсан сэтгэлийн хєдєлгєєнтэй, залуу профессор Квиреллыг Харри олж харлаа. Квирелл одоо том ягаан алчуураар толгойгоо ороосон нь урьдынхаасаа ч хачин харагдана.
Гуравхан хvvхэд vлдсэн учраас ёслолын ажиллагаа єндєрлєх дєхєж байв. Лайзу Турпинийг Когтевранд хуваарилаад одоо Роны ээлж ирлээ. Айснаасаа болоод царай нь ногоорохыг Харри харжээ. Харри ширээн доогуур хуруугаараа загалмайлах vед бvрх малгай:
- Гриффиндор! гэж чанга хэллээ.
Харри бусдын хамт алгаа чанга ташиж байх зуур Рон тvvнтэй зэрэгцэн суув.
- Сайн байна Рон, ёстой сайхан гэж Перси Уизли тvvнийг магтаж энэ зуур жагсаалтын хамгийн сvvлд байсан Блейз Цабини Слизерины ширээ рvv явлаа.
Профессор МакГонагалл жагсаалтаа хуйлаад шидэт бvрхийг танхимаас гаргав.
Тvvний ємнє байгаа алтан таваг хоосон байхыг Харри харлаа. Тэгээд их л єлсєж байгаагаа мэджээ. Галт тэргэнд хэдхэн цагийн ємнє биш харин хэдэн зууны ємнє л юм идэж байсан шиг санагдана.
Альбус Дамблдор суудлаасаа босож гараа алдлахад нvvрэнд нь баярын мишээл тодроно. Ємнє нь байгаа сурагчдаас єєр юу ч тvvнийг vvнээс илvv баярлуулахгvй нь мэдээж гэсэн байдалтай аж. Тэгээд:
- Тавтай морилоорой! Хогвартсад тавтай морилогтун! Цайллага эхлэхээс ємнє би хэдэн vг хэлэх гэсэн юм. Энэ vг бол: Дvйнгэ, Хєєс, Yлдэгдэл, Мэх. Та бvхэнд баярлалаа! гэлээ.
Дамблдор суудалдаа суулаа. Танхимд хєгжин хашгирах алга таших чимээ хадна. Харри инээх vгvйгээ ч мэдэхгvй сууж байв.
- Тэр... тэр жаахан юмтай байх аа? гэж зvvн талд суух Персигээс итгэл муутай асуулаа.
- Юмтай гэнээ? хэмээн Перси хайнгадуухан асууснаа гэнэтхэн ухаарч:
74
- Тэр чинь суут хvн! Дэлхийн хамгийн сайн шидтэн! Гэхдээ чи ерєнхийдєє зєв хэллээ. Тэр жаахан юмтай л даа. Харри шарсан тємсєє яах гэж байна? гэлээ.
Харри ширээ рvv хараад гайхсандаа хєшчихлєє. Ширээн дээр байсан тавгууд идэх юмаар дvvрчээ. Нэг ширээн дээр ийм олон сайхан хоол байхыг Харри хэзээ ч харсангvй. Давтмал мах, шарсан дэгдээхэй, гахай хонины мах, зайдас, шарсан тємс, жигнэмэг, царцаамал, вандуй, лууван, шєл амтлагч бас яагаад тавьсныг нь мэдэхгvй гаатай мєсєн чихэр хvртэл байлаа.
Дурслийнхан Харрийг єлсгєж байгаагvй ч хvссэнээр нь єгч байгаагvйг хэлэх хэрэгтэй. Харин Дадли болохоор єєрєє идмээргvй байсан ч Харрийн дуртай зvйлийг хаман иддэг байсан юм. Гэхдээ одоо Харри Дурслийн байшинд байгаа биш болохоор гаатай мєсєн чихрээс бусад бvх юмнаас нь жаахан жаахныг тавьж аваад идэж эхэллээ. Хоол тун сайхан ажээ.
Харрийн юм идэж айхыг харсан нимгэн ємдтэй хий vзэгдэл:
- Муугvй харагдаж байна шvv гэж гунигтайхан хэлэхэд:
- Та идэх vv? гэж Харри асуув. Харин хий vзэгдэл толгой сэгсэрчээ.
- Би бараг дєрвєн зуун жил юм идсэнгvй. Юм идэх шаардлагагvй ч хоол идмээр л байдаг юм. Ингэхэд би єєрийгєє танлцуулаагvй юм байна. Ноён Николас де Мимси-Дельфингтон таны мэдэлд. Гриффиндор шилтгээнд амьдрагч хий vзэгдэл.
- Би чамайг мэднээ. Ах нар маань чиний тухай ярьсан юм. Чи бол бараг толгойгvй Ник! гэж Рон гэнэтхэн хэллээ.
- Та нар намайг ноён Николас де Мимси гэвэл дээр дээ гэж хий vзэгдлийг ширvvхэн тєрхєєр хэлж эхэлтэл Симус Финниган яриаг нь таслав. Тэр бол цуваанд Харрийн ємнє зогсож асан цайвар vстэй хvvхэд билээ.
- Бараг толгойгvй гэнээ? Бараг толгойгvй байж яаж болох юм бэ?
Ноён Николас хvссэн зvйлийг нь яриагvй болохоор жаахан таагvй байлаа.
- Ингээд гэж хэлээд тэрбээр зvvн чихнээсээ татлаа.
Тvvний толгой хvзvvнээсээ салаад яг л пvрштэй юм шиг мєрєн дээр нь унав. Чихээ дарахад хєдєлдєг ажээ. Хэн нэгэн хvн тvvнийг толгойгvй болгох гэсэн ч гvйцээж чадаагvй нь тодорхой. Бараг толгойгvй Никийн мєрєн дээр хэвтэх толгой нэгдvгээр дамжааныхны нvvр царайг ажиглангаа сэтгэл ханамжтай инээмсэглэнэ. Тэгээд баруун чихнээсээ таттал часхийн дуугараад хуучин байрандаа орлоо. Хий vзэгдэл ханиалгаж байна.
- За, Гриффиндор факультетын шинэ сурагчдын тєлєє! Энэ жил сургуулийн аварга болоход та нарыг бидэнд туслана гэж найдаж болно биз дээ? Гриффиндор шагнал авалгvй ингэж удаж vзээгvй л юмсан. Ялалтыг зургаан жил дараалан Слизеринийхэн авлаа шvv дээ. Слизерин шилтгээний хий vзэгдэл Цуст Бароныг тэсвэрлэх аргагvй боллоо.
Харри Слизерины ширээний зvг харахад цусанд будагдсан аймаар тєрхтэй хий vзэгдэл vзэгдлээ. Барон Малфойтой хамт суух агаад харин Малфой тvvнтэй цуг байгаадаа нэг их баярлаагvйд нь Харри баясаж байв.
- Тэр яагаад цус болчихсон юм бэ? гэж vvнийг ихэд сонирхсон Симус асуулаа.
- Би хэзээ ч асууж байсангvй гэж бараг толгойгvй Ник эелдэгээр хариулав.
Бvгд цадаад єєрєєр хэлбэл чадахынхаа хирээр идэж аваад байтал тавагнууд гэнэт хоосорч цэв цэвэрхэн болж лааны гэрэлд гялалзах нь тэнд ямар ч хоол хийгээгvй мэт ажээ. Гэтэл ердєє л хэдхэн агшны дараа тавган дээр ахиад л амттан дvvрлээ. Тєрєл бvрийн зайрмаг, алимны бялуу, жимсний чанамал,
75
шоколадтай боов, чанамалтай боов, мушгиа боов, зэдгэнэ, царцаамал, цагаан будааны чунз гээд л...
Харрийг янз бvрийн амттанаар тавгаа дvvргэх зуур ширээний ард гэр бvлийн тухай яриа єрнєлєє.
- Би бол аль аль талтай. Аав маань Магл харин ээж шидтэн. Ээж гэрлэтлээ тvнд юу ч хэлээгvй гэдэг юм. Аав маань vнэнийг мэдээд нэг их баярлаагvй гэж би ойлгосон хэмээн Симус хэллээ.
Бvгд инээлдэв.
- Харин Невилл чи? гэж Рон асуулаа.
- Би... би шидтэн эмээ дээрээ єссєн юм. Гэхдээ манай гэр бvлийнхэн цємєєрєє намайг жинхэнэ Магл гэдэгт итгэлтэй байсан билээ. Миний хамаатан Элжи ах намайг гэнэтхэн ямар нэг гайхамшигтай зvйл хийнэ гэж бодоод оролддог л байлаа. Намайг шидтэн болоосой гэж их хvсдэг байсан даа. Нэг удаа намайг эрэг дээр зогсож байтал чимээгvйхэн гэнэт ирээд ус рvv тvлхчихсэн чинь би эгээ л живчихээгvй. Ер нь би найман нас хvртлээ жирийн хvvхэд байсан л даа. Намайг найм хvрэхэд Элжи ах цай уухаар манайд ирээд намайг барьж аваад цонхоор гаргасан юм. Тэр миний толгойг уруу харуулан хєлєєс маань бариад байтал Энид эмээ тvvнд бялуу єгчээ. Ах бялуу авахаар сарвайхдаа намайг алдчихгvй юу. Би хоёр давхраас ниссэн авч бяцарчихаагvй юм. Яг л бємбєг шиг ойж буугаад зам даган єнхєрчээ. Тэд бvгд л баярлаж эгч бvр єхєєрдсєндєє болоод уйлсан гээч. Харин намайг Хогвартсаас захиал авах vед та нар тэднийг харсан ч болоосой. Тэд намайг захидал авахгvй шидтэн биш гэж айцгаасан юм. Хамаатан Элжи ах маань баярласандаа болоод надад бах бэлэглэсэн юм даа.
Рон, Невилл хоёр тvvний баруун талд сууж байсан бєгєєд Невиллийн яриаг сонсох зуураа тэрбээр бас зvvн талдаа суух Перси Гермиона хоёрын яриаг ч чагнав. Гермиона хичээлийн тухай ярьж байгаа нь мэдээж гэж тааж болохоор байлаа.
- Бид шууд л хичээлээ vзэж эхлэх байх гэж бодож байна. Бидэнд сурах зvйл их ч би хувьдаа хувиргахыг илvv сонирхдог. Ямар нэг зvйлийг єєр юм болгон хувиргана гэдэг маш хэцvv шvv дээ.
- Битгий их юманд санаарх. Та нар жижиг зvйлээс эхлэнэ шvv дээ. Шvдэнзийг зуу болгох ч юм уу, тиймэрхvv...
Харри дулаацаж нозоороод нvдээ анилдан байгааг мэдэрлээ. Унтчихгvйн тулд нvдээ бvлтийлгэн ийш тийшээ хартал багш нарын ширээ таарлаа. Хагрид том цомоор ямар нэг юм ууж, профессор МакГонагалл профессор Дамблдортой ярьж, нєгєє хачин ороолтоо тайлаагvй профессор Квиррелл гялтганасан хар vстэй унжуу хамартай, євчтэй юм шиг шарангуй арьстай Харрийн танихгvй багштай хєєрєлдєж суух ажээ.
Бvх зvйл гэнэтхэн болов. Унжуу хамарт гэнэтхэн Харрийн нvд рvv ширттэл тvvний толгой тэсэхvйеэ бэрх євджээ. Тvvний цахилгаантай адилхан сорви нь агшин зуур цайртлаа улайсах шиг санагдав.
- Ёо! гэж хэлээд Харри духаа алгадлаа.
- Юу болсон бэ? гэж Перси сонирхов.
- Юу-у ч болоогvй хэмээн Харри хvчлэн хэллээ.
Євчин эхэлсэн шигээ тvргэн намжлаа. Гэхдээ унжуу хамарттай харц тулгарах vед тєрсєн сэтгэгдэл энэ багшид таалагдсангvй дээ гэх бодол тvvний толгойноос гарахгvй байв.
76
- Тэр профессор Квиррелтэй ярилцаж байгаа хvн хэн бэ? гэж Персигээс асуув.
- Чи Квиреллийг мэддэг юм уу? Яагаад сэтгэл нь vймэрсэн юм бол гэж би гайхагvй байна. Профессор Снеггтэй хамт суухад vймрэхгvй байхын аргагvй. Тэрбээр шидэт хор найруулах хичээл заадаг боловч энэ нь тvvнд таалагддаггvй. Харин профессор Квиреллын оронд очих юмсан гэж боддог хэмээн хэлцдэг юм. Энэ Снегг бол Хар урлагийн том мэргэжилтэн.
Харри хэсэг хугацаанд Снеггийг ажигласан боловч тэр тvvнийг дахин харсангvй.
Бvгд амтанд цадмагц амттангууд тавагнаас алга болж профессор Дамблдор ахиад л суудлаасаа бослоо. Бvгд чимээгvй болцгоов.
- Хм-м-м! гэж Дамблдор чанга ханиалгаснаа:
- Одоо бvгд цадацгаасан бол би ахиад хэдэн vг хэлмээр байна. Хичээл эхлэхээс ємнє та нар юухан хээхэн ойлгох ёстой. Сургуулийн талбайд байгаа ой руу бvх сурагчид орох хориотой гэдгийг нэгдvгээр дамжааныхан тогтоож авах хэрэгтэй. Ахлах дамжааны зарим хvvхдvvд ч єєрсдийгєє бодоод vvнийг санаж байвал зvгээр... гэв.
Дамблдорын гялалзсан нvд агшин зуур Уизлийн ихэр хоёрын шаргал толгой дээр тогтлоо.
- Манай сургуулийн харуул ноён Филчийн хvсэлтээр та нарыг завсарлагааны vеэр vймvvлж болохгvй гэдгийг сануулъя. Одоо квиддичийн бэлтгэлийн тухай. Бэлтгэл долоо хоногийн дараа эхлэнэ. Єєрийнхєє тэнхимийн шигшээд тоглох хvсэлтэй хvvхдvvд хатагтай Нугарагчтай уулзах ёстой шvv. Эцэст нь энэ хичээлийн жилд гуравдугаар давхрын хонгилын баруун хэсэг зовж vхэхийг хvсээгvй бvх хvнд хаалттай гэдгийг та нарт мэдэгдэх ёстой.
Харрийг инээд алдахад тvvн шиг баярласан хvvхэд цєєхєн байлаа.
- Тэр тоглож байгаа биз дээ? гэж Харри Перси рvv эргэн асуув.
- Магадгvй л юм. Уул нь тийшээ яагаад явж болохгvй гэдгийг дандаа л тайлбарладаг юм сан. Жишээ нь ойд аюултай амьтад байдгийг цєм мэддэг болохоор энэ тухай ойлгомжтой. Харин энэ бvгдийг тайлбарлах ёстой байтал тэгсэнгvй шvv дээ. Yгvй дээ л гэхэд ахлагч бидэнд хэлчихмээр юм гэж Перси Дамблдорыг муухай харангаа хэлэв.
- Одоо унтахаар явахаасаа ємнє сургуулийнхаа сvлд дууг дуулцгаая! гэж Дамблдор уриаллаа.
Дамблдор vзvvр дээр нь суусан ялааг vргээх гэсэн юм шиг саваагаа сэгсрэхэд алтан тууз цуварч эхлээд ширээн дээгvvр хєєрснєє агаарт дvvжилсэн vгсийн дээгvvр асгарлаа.
- Хvн бvр хvссэнээрээ дуулна. За эхлээд! гэж Дамблдор мэдэгдлээ.
Танхим даяар:
Хогвартс, Хогвартс бидний хайртай Хогвартс
Хосгvй эрдмээ бидэнд сургаж хайрлаач
Нас хамаагvй чанар л чухал болохоор
Настай залуу халзан халзангvйг сургаж єгєєч
Одоо толгойд хоосон салхи л зугаалж байна
Огт юмгvй vхсэн ялаа л дvvрэн байна
Эрдэм мэдлэг багтахаар зай зєндєє байна 77
Эрхэм сургаалаа бидэнд айлдаж хайрлаач
Оргvй мартвал бидэнд сануулж туслаач
Огт мэдэхгvй бол тайлбарлаад єгєєч
Чадах л юмаа хийгээрэй Хогвартс минь
Чамайг бид хэзээ ч гутаахгvйг хичээх болно хэмээн цуурайтууллаа.
Чанга, аяар, хєгжилтэй, гунигтай, удаан, хурдан гээд хvн бvр л хvссэнээрээ дууллаа. Тэгэхлээр бvгд л дуугаа янз бvрийн хугацаанд дуусгасан нь мэдээж. Бvгд чимээгvй болсон байхад Уизлийн ихрvvд сургуулийнхаа сvлд дууллыг гашуудлын марш лугаа удаан, ёслол тєгєлдєр дуулсаар байлаа. Дамблдор саваагаараа дохин удирдаж хvvхдvvдийг дуулж дуусахад чухам єєрєє л бусдаас чанга алга ташлаа.
- Ай, сайхан дуу шvv! гэж уулга алдаад нvдээ арчин (Дамблдор уярсандаа болоод нулимс унагажээ):
- Дууны ид шид бидний урам зоригийг сэргээнэ. Одоо унтах боллоо. Гvйгээд марш! гэлээ.
Персигээр удирдуулсан нэгдvгээр дамжааныхан ярилцан суусаар буй ахлах дамжааныхан дэргэдvvр явж Гол танхимаас гараад гантиг шатаар єгсєв.
Харрийн хєл ахиад л тугалга цутгасан мэт хvндэрнэ. Харин энэ удаа догдолсноос бус ядарсан цадсанаас болжээ. Тэр ч байтугай хонгилд дvvжилсэн зураг дээр байгаа хvмvvс хоорондоо шивнэн ярилцаж тэднийг хуруугаараа зааж байгааг ч гайхах сєхєєгvй нойрмоглож явлаа. Перси тэднийг хоёр ч нууц хаалгаар дагуулж гарахад болох л юм болж байгаа мэт санагдана. Нэг хаалга нь хєдєлгєєнт хананы цаана нэг нь таазнаас дvvжилсэн урт хивсэнцэрийн ард байх ажээ. Тэд эвшээлгэн хєлєє арайхийн чирсээр янз бvрийн шатаар єгєн явахдаа очих газартаа хэзээ хvрэхийг єєрєєсєє асуухаа ч больжээ.Тэгтэл Перси гэнэтхэн зогслоо.
Тэдний ємнє агаарт таягнууд хєвєх бєгєєд Персийг урагш нэг алхтал таягнууд тулаанд бэлтгэх маягтай эргэлдсэнээ тvvнийг дайрч эхлэлээ. Дайрахдаа цохихгvй харин хэдэн хуруу ойртоод одоо холд гэж хэлэх мэт дохих ажээ.
- Энэ бол Пивз. Бидний дагуул гэж Перси тэдэн рvv эргэж шивнээд дуугаа чангаруулан:
- Пивз чи харагдаач! гэлээ.
Хариу болгон уртаар таагvй чимээ гаргав. Тэрхvv чимээг агаарын бємбєлєгєєс хий гарахтай адил гэж хэлж болно.
- Чи намайг Цуст Барон руу очоод энд юу болоод байгааг хэл гэж хvсээ юу?
Тэгтэл тас хийх чимээ гарснаа таагvй байрын хар нvдтэй том амтай жижигхэн хvн гарч ирээд тааз шал хоёрын хооронд хєлєє ачаад єєрт нь огт хэрэггvй таягийг тулсан мэт дvр vзvvлэн зогслоо.
- Оо-ёо-ёо! Нэгдvгээр дамжааны балчирууд! Одоо хэдvvлээ хєгжилдєнєє гэж тавлангуй инээмсэглэн хэлэв.
Агаарт дvvжлэгдсэн хvн гэнэтхэн тэдэн рvv шуугихад тэд нэгэн зэрэг толгойгоо бєхийлгєлєє.
- Пивз минь эндээс явж vз. Тэгэхгvй бол Барон энэ тухай мэдэх болно шvv! Би тоглоогvй байна! гэж Перси эрс байдлаар хэллээ.
78
Пивз хэлээ гаргаснаа таягаа Невиллийн толгой дээр унагаачихаад алга болов. Тэрбээр уурласандаа хонгилд тавьсан баатрын дуулгыг юугаар ч юм тачигнуулан холдохыг тэд сонсож байлаа.
- Та нар vvнээс болгоомжлох хэрэгтэй. Тvvнийг хазаарладаг ганц хvн нь Цуст Барон. Харин Пивз бол ахлагч биднийг ч тоодоггvй юм гэж Перси анхааруулан хэллээ. Тэд хvрч ирлээ.
Тэд хонгилын vзvрт байх ягаан торгон хувцастай бvдvvн эмэгтэйн хєргийн ємнє зогсож байв.
- Нууц vг? гэж эмэгтэй ширvvн асуулаа.
- Луучын мєхєл гэж Персийг хэлэхэд хєрєг хажуу тийш болж хананд байгаа дугуй нvхийг нээлээ. Тэд нvхээр єєрсдєє бие даан гарсан боловч эв хавгvй Невиллийг тvлхэх хэрэг гарсан аж. Тэгээд Гриффиндор факультетынханд зориулсан амралтын єрєєнд орлоо. Тохитой дугуй єрєєнд зєєлєн тавилга тавьжээ.
Перси охидуудад унтлагын єрєєнд орох хаалга зааж єгєєд хєвгvvд єєр хаалгаар орлоо. Тэд дугуйрсан шатаар єгсєв. Тэд цамхагуудын аль нэгэнд л байгаа бололтой. Явсаар унтлагын єрєєнд ирлээ. Энд хар хvрэн хилэн хєшгєєр халхалсан лавир бvхий дєрвєн хєлтэй таван ор байлаа. Ор дэвсгэрийг засчихжээ. Тэд юм ярихтай мантай ядарсан болохоор хувцасаа чимээгvйхэн тайлаад орондоо орцгоолоо.
- Сайн идлээ шvv, тиймээ? Скаберрс эндээс холд! Харри энэ миний орны даавууг хэмлээд байна гэж Рон тvvнийг тусгаарласан хvнд хєшигний цаанаас vглэх нь сонсогдов.
Харри Роноос ямар амттан илvv таалагдсаныг асуух гэсэн авч амжсангvй дэрэнд толгойгоо хvргээд л унтчихжээ.
Харри хачин зvvд зvvдэлсэн нь хэтэрхий их идсэнээс болсон байлгvй дээ. Тэрбээр зvvдэндээ профессор Квиреллийн толгойн ороолтыг ороочихсон явах юм. Харин ороолт нь тvvнийг Слизерин факультетэд ор чи тэнд л байх тавилантай гэж ятгах ажээ.
Харри харин яагаад ч Слизеринд орохгvй гэж ороолтын хэлснийг эсэргvvцнэ. Ороолт нь улам улам хvндэрсээр байсан тул Харри тvvнийг тайлах гэж оролдовч толгойг нь улам чанга ороон євтгєж харин Малфой дэргэд нь зогсоод Харрийн дэмий оролдохыг хараад инээж байлаа. Тэгтэл Малфой унжуу хамартай Снегг багш болон хувирч хvйтнээр чанга инээх агаад дараа нь хурц ногоон гэрэл асахад хєлсєндєє норж чичирсэн Харри сэрсэн бvлгээ.
Харри нєгєє талаараа эргэж хэвтээд дахин унтлаа. Тэрбээр маргааш єглєє нь сэрээд урд шєнє чухам юу зvvдэлснээ огт санахгvй байлаа.

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Файл оруулах
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/706810/5ef/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131
456 ТЭМYЖИНИЙ УГ ГАРАЛ БА БАГА НАСНЫ YЕ Levi`s 2008-08-25 9110
455 МЭРГЭДИЙГ СЄНЄЄСЄН БА ТЭМYЖИНД ЧИНГИС ХААН ЦОЛ ЄРГЄМЖИЛСЄН НЬ [1] Levi`s 2008-08-25 9188
454 ЖАМУХА БА ТАЙЧУУДТАЙ ТЭМЦСЭН НЬ Levi`s 2008-08-25 9384
453 ТАТААРЫГ СЄНЄЄСЄН БА ВАН ХАНТАЙ ЭВДЭРСЭН НЬ [1] Levi`s 2008-08-25 8894
452 ХЭРЭЙД УЛСЫН МЄХСЄН НЬ [1] Levi`s 2008-08-25 9333
451 ВАН ХАН СЄНЄСЄН НЬ [1] Levi`s 2008-08-25 9143
450 ХYЧYЛYГИЙН ДУТААСАН БА ЖАМУХЫН ДАРАГДСАН НЬ Levi`s 2008-08-25 9268
449 ШАДАР ХИШИГТЭН ЦЭРГИЙГ БАЙГУУЛСАН НЬ [1] Levi`s 2008-08-25 9816
448 УЙГУР БА ОЙН ИРГЭДИЙГ ЭЗЭЛСЭН НЬ [1] Levi`s 2008-08-25 9492
447 ХЯТАД, ТАНГУД, САРТАУЛ, БАГДАД БА ОРОСЫГ ЭЗЭЛСЭН НЬ [1] Levi`s 2008-08-25 9415
446 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ Levi`s 2008-08-25 10181
445 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг 2) Levi`s 2008-08-25 10361
444 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг 3) file Levi`s 2008-08-25 9916
443 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг 4) file Levi`s 2008-08-29 8966
442 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг 5) Levi`s 2008-08-29 9570
441 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг6) Levi`s 2008-08-29 8983
440 МАШИНД "НУГАСГҮЙ" МАРШАЛ ТИТО Boog_3399 2008-08-31 11184
» ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг7) file Levi`s 2008-09-08 9011
438 “Робинзон Крузо”-г зохиогч буюу Даниэл Дефогийн нууц намтар Boog_3399 2008-09-12 12149
배너신청
자생병원

배너신청