Бичлэгийн тоо 497
                                                     ТАХИР ГУДАМЖ

Маргааш єглєє нь Харри эрт сэрлээ. Yvр цайсан гэж мэдэж байсан хэдий ч нvдээ нээхийг яарсангvй.
<<Энэ зvvд байжээ. Хагрид гэдэг аварга биет хvн хvрч ирээд намайг шидтэнгvvдийн сургуульд оруулна гэж байна хэмээн би зvvдэлсэн ажээ. Одоо нvдээ нээвэл гэртээ нєгєє хонгилдоо байх биз>>.
Гэнэт чанга цохих чимээ гарлаа.
<<За Петунъя эгч ирлээ>> гэж Харри бодоод зvрх нь тvгшив. Гэхдээ нvдээ анисан хэвээр. Сэрэхэд vнээр харамсмаар зvvд байлаа.
Тvг. Тvг. Тvг. Харри:
- За, одоо бослоо гэж амандаа vглэв.
Тvvнийг єндийхєд хучиж унтсан Хагридын хvнд хvрэм шалан дээр уналаа. Овоохойг гэрэл гийгvvлж шуурга зосчээ. Хагрид эвдэрхий ханзан дээр унтаж цонхны тавцан дээр хошуундаа сонин зуусан ууль суугаад хумсаараа цонх тогших ажээ.
Харри хучлаганаасаа vсрэн бослоо. Дотор нь агаарын бємбєєг орчихсоэн мэт аз жаргал жаал хvvг хєвсєлзvvлнэ. Тэрбээр цонх руу очиж нээлээ. Ууль єрєєнд нисэн орж сонингоо Хагрид дээр унагаасан авч тэр сэрсэнгvй. Дараа нь ууль шалан дээр суугаад Хагридын хvрэмтэй ноцолдож гарлаа.
- Боль! гэж Харри хэлээд уулийг vргээх гэж сарвалзсан авч ууль шувуу хошуугаа ууртайгаар тас няс хийлгэн хvрмийг зулгаасан хэвээр.
- Хагрид! Ууль ирчихээд байна... хэмээн Харри чанга дуудлаа.
- Хєлсийг нь тєл гэж Хагрид хэлээд ханзанд нvvрээ наан хэвтэж байв.
- Юу гэнээ?
- Сонин авчирсныхаа хєлсийг биднээс авах гэж байгаа юм. Халаасанд мєнгє байгаа.
Хагридын хvрэм дан ганцхан халаасаар хийсэн юм шиг санагдана. Хэлхээтэй тvлхvvр, няцархай vрэл, дамартай олс, гаатай мєсєн чихэр, боодолтой цай... Эцэст нь Харри хачин зоос олж гаргалаа.
- Тvvнд таван кнат єг гэж Хагрид нойрмоглон єгvvлэв.
- Кнат гэнээ?
- Жижигхэн хvрэл зоос байгаа.
Харри таван жижигхэн хvрэл зоос тоолж аваад уулийн сарвайсан хєлд уяатай байгаа ширэн уутанд хийлээ.
Ууль нээлттэй цонхоор нисэн одов.
Хагрид чанга эвшээгээд єндийн сууж суниалаа.
- Харри минь явах боллоо! Чи бид хоёрт ажил их бий. Бид Лондонгоор явж сургуульд хэрэг болох янз бvрийн юм худалдан авах хэрэгтэй байна.
38
Харри шидэт зоосыг гартаа эргvvлж тойруулан анхааралтай ажиглав.
Тэгээд нэгэн зvйлийн тухай бодтол тvvний дотор байгаа аз жаргалын бємбєлєгт хий орж эхлэх шиг санагдав.
- Хн-н-н... Хагрд аа?
- Аа? гэх зуураа Хагрид аварга шаахайгаа углаж байв.
- Надад мєнгє байхгvй атал та... гэтэл аварга биет маань єчигдрийн тохиролцоогоо чимээгvйхэн сануулах аятай тvvнийг анхааралтай харлаа. Ахмад хvмvvсийг <<та>> гэж сурсан ч Харри энэхvv эелдэг тусархаг Хагридыг <<чи>> гэж дуудахад амархан гэдгийг ойлгож байв. Тэгээд:
- Єчигдєр орой Вернон ахын хэлснийг чи сонссон шvv дээ. Намайг ид шид сурахад мєнгє тєлєхгvй гэсэн биз дээ гэлээ.
- Чи сандрах хэрэггvй ээ. Чи эцэг эхийгээ огт хайхраагvй гэж бодоод байгаа юм уу? гэж хэлээд Хагрид толгойгоо маажив.
- Тэдний байшингаас юу ч vлдээгvй юм бол...
- Тийм ээ, тэд алтаа гэртээ хадгалдаггvй байсан юм! Товчхон хэлэхэд эхлээд бид манай <<Гринготтс>> банкаар ороод гарна. Чи зайдас идчих. Хvйтэн ч гэсэн дажгvй. Харин би vнэндээ єчигдрийн тєрсєн єдрийн бялуунаас татгалзмааргvй л байна.
- Шидтэнгvvд єєрийн банктай юм уу?
- Ганцхан <<Гринготтс>> банк байдаг. Тэнд бvх юмыг албингууд зохицуулдаг юм.
Харри гартаа барьж байсан зайдсаа унагачихав.
- Албингууд гэнээ?
- Тийм ээ. Тийм болохоор зєвхєн тэнэг хvн л банкыг ухъя гэж бодож чадах байх гэж чамд хэлмээр байна. Албингуудтай орооцолдвол аюултай шvv Харри минь. Yvнийг тогтоож аваарай. Харин чи ямар нэг юм хадгалах хэрэг гарвал <<Гринготтс>> л энэ дэлхийн хамгийн найдвартай газар шvv. Хогвартсын дараа л орох байх. Мєнгийг чинь авахаар очих vед чи єєрєє харах болноо. Би бас єєр нэг юм амжуулнаа. Дамблдор надад нэг зvйл даалгасан юм. Тэр надад ямагт хариуцлагатай зvйлээ даатгадаг билээ. Чамайг авчрах <<Гринготтс>>-оос юухан хээхэн авах гэх мэтчилэн. Надад итгэж болно гэж тэр мэддэг юм ойлгов уу? За гvйцлээ явцгаая гэж Хагрид бардам маягтай хэллээ.
Харри Хагридыг даган цохион дээр гарлаа. Тэнгэр цэлмэг тэнгис нарны туяанд гялтганах ажээ. Вернон ахын хєлсєлсєн завь байсан хэвээрээ харин шуурганы дараа ёроолд нь ус тогтжээ.
- Чи яаж наашаа ирсэн юм бэ? гэж Харри асуугаад эргэн тойрноо харсан авч єєр завь байсангvй.
- Нисээд ирсэн юм гэж Хагрид хариулав.
- Нисэж ирсэн гэнээ?
- Тийм ээ, гэхдээ энэ тухай ярилцахаа болъё. Бид хоёр хамт байгаа цагт би шид vзvvлэх нь зохисгvй.
Тэд завинд сууцгаалаа. Харри Хагридыг анхааралтай харах зуураа хэрхэн нисэж байсныг нь тєсєєлєх гэж оролдоно.
- Yнэнийг хэлэхэд єєрєє сэлvvрдэх ч дэмий байнаа… Хэрэв би… Би хурдхан хєвчихєєр юм хийвэл чи Хогвартсад очоод хэнд ч хэлэхгvй биз? хэмээн Хагрид тvvн рvv хяламхийн єгvvлэв.
- Яалаа гэж дээ! хэмээн ямар нэг ид шидтэй зvйл харахсан гэж тэсэж ядан байсан Харри шууд хэллээ.
39
Хагрид ягаан шvхрээ гаргаж ирээд завины ханыг хоёр удаа тогштол завь хурдалж гарав.
- Яагаад зєвхєн тэнэг хvн л <<Гринготтс>>-ыг ухахаар оролдоно гэж? хэмээн Харри сониучирхлаа.
- Шившлэг тарни байдаг юм. Тэндхийн хамаг нууц шvvгээнvvдий луу хамгаалдаг гэцгээдэг билээ. Бас тийшээ хvрч очих хэрэг гарна. <<Гринготтс>> Лондоны дор ролон зуун километрийн гvнд байдаг гээд бодоод vзэхгvй юу? Метроноос ч гvнд байдаг юм. Хэрэв дээрэмчинд аз таарч ямар нэг юм хулгайлж дєнгєлєє гэхэд тэндээс гарах гэсээр байтал єлсєж vхэх болно гэж Хагрид хариулаад сонингоо дэлгэв.
Харрийг сонссон зvйлийнхээ тухай бодож суух зуур Хагрид <<Зєнч>> гэдэг сонингоо уншиж байв. Сонин уншиж байхад саад хийхэд дургvй гэж Вернон ахынхаа хэлдгийг Харри санаж байсан ч тvvний амьдралд ийм олон асуулт гарч байгаагvй болохоор тайван суулгах аргагvй ажээ.
- Yгvй ер, Шидтэний Яам ахиад л тvлээ бэлтгэжээ хэмээн сонин эргvvлэх зуур Хагрид хэллээ.
- Тийм яам байдаг юм уу? гэж Харри асуухдаа ингэх ёсгvй байсан гэдгээ хэтэрхий орой ухаарчээ.
- Байлгvй яахав. Тэд Дамблдорыг сайд болгох гэсэн авч тэрбээр хэзээ ч Хогвартсыг орхихгvй гэдэг юм. Тэгээд л хєгшин Корнелиус Фаж сайд болсон доо. Тvvнээс муу хvн гэж хаа байхав. Тэгээд л Дамблдороос зєвлєгєє авах гэж єглєє бvр ууль явуулдаг юм гэж Хагрид хэллээ.
- Шидтэний Яам юу хийдэг юм бэ?
- Хамгийн гол ажил нь эх орны єнцєг булан бvрт ид шидтэн байдгийг хvмvvст мэдэгдэхгvй явдал.
- Яагаад?
- Яагаад гэж vv? Бvх хvмvvс асуудлаа шийдvvлэхээр шидтэн рvv гvйлдэх хэрэг гарна шvv дээ. Yгvй ээ тэд бидний тухай мэдэхгvй байсан нь дээр.
Энэ агшинд завь эрэгт ирж зєєлхєн мєргєлєє. Хагрид сонингоо эвхэж аваад тэд чулуун шатаар єгсєн гудамжинд гарлаа.
Тэднийг жижигхэн хот дундуур буудал чиглэн явах vед хажуугаар нь єнгєрєх хvмvvс Хагридыг гайхан харна. Харри тэднийг сайн ойлгож байлаа. Гол нь Хагрид ерийн хvнээс хоёр дахин том байснаас бус бєгєєд тэрбээр тоолуур зэрэг Харрийн санахад ерийн л гэмээр зvйлийг хуруугаараа заан чанга дуугаар:
- Сонин юмаа, Харри! Маглуудын бодож олохгvй юм гэж алгаа! хэмээн уулга алдаж байсанд л оршино.
Хагридыг гvйцэх амаргvй байсан учраас Харри яльгvй амьсгаадан:
- Хагрид аа <<Гринготтс>>-т луу байдаг гэж чи хэлсэн vv? гэж асуулаа.
Тэгэж л ярьцгаадаг юм. Ай даа, луутай бололх юм сан гэж Хагрид хариулав.
- Чи луутай болмоор байгаа юм уу?
- Бvр бага байхаасаа л хvсдэг байсан юм. За бид хvрээд ирлээ.
Тэд буудал дээр ирсэн байв. Галт тэрэг таван минут тутамд Лондон руу явдаг юмсанж. Хагрид маглуудын мєнгийг ойлгохгvй нь гэдгээ хэлээд Харрид тийз авах хэдэн дэвсгэрт єглєє.
Галт тэргэнд хvмvvс тэднийг улам ч сониучирхан харна. Хагрид шууд л хоёр суудал эзэлж суугаад циркийн жvжигчид тоглолтынхоо vед хэрэглэдэг шар єнгийн цацар мэт зvйл сvлжиж эхлэлээ.
- Харри захиа чинь чамд байгаа биз? хэмээн гогцоо тоолонгоо тэр асуув.
Харри халааснаасаа дугтуй гаргаж ирлээ.
40
- Сайн байна. Тэнд сургуульд хэрэгтэй бvх зvйлийн жагсаалт байгаа гэж Хагрид хэлэв.
Харри єгчигдєр анзаараагvй єнгєрсєн єєр хуудсыг дэлгэн уншиж эхлэлээ.
ШИДТЭНИЙ <<ХОГВАРТС>>
СУРГУУЛЬ
Дvрэмт хувцас
Нэгдvгээр дамжааны оюутнуудад:
1. Жирийн ажлын жанч гурав (хар)
2. Шовгор оройтой жирийн бvрх нэг (хар), єдєр тутмынх
3. Хамгаалах бээлий нэг хос (лууны ширээр буюу тvvнтэй адил зvйлээр хийсэн
4. Євлийн дээл нэг (хар, мєнгєн товчтой)
Хувцсан дээр оюутны нэр, овог бvхий хаяг оёсон байх ёстойг бvv мартаарай.
Номууд
Оюутан бvр дараах номтой байх ёстой. Yvнд:
<<Тарни, шившлэгийн дамжааны судар>> (нэгдvгээр анги). Миранда Гуссокл.
<<Ид шидийн тvvх>>. Батильда Бэгшот
<<Ид шидийн онол>>. Адальберт Уоффлинг
<<Эхлэн суралцагчдад зориулсан хувиргалын гарын авлага>>. Эмерик Свитч
<<Ид шидэт мянган ургамал, мєєг>>. Филлида Спор
<<Шидэт ханд ба хор>>. Жигмышъякофф
<<Гайхалтай амьтад ба тэдний байдаг газар>>. Ньют Саламандер
<<Хар хvч: єєрийгєє хамгаалах гарын авлага>>. Квентин Тримбл
Мєн дараах зvйлсийг бэлтгэх. Yvнд:
1 шидэт саваа
1 тогоо (цагаан тугалгаар хийсэн, хоёрдугаар хэмжээнд тохирсон)
1 багц шилэн буюу болор сав
1 дуран авай
1 зэс жинлvvр
Оюутнууд мєн ууль, муур, бахын аль нэгийг єєртєє авчирч болно.
НЭГДYГЭЭР ДАМЖААНЫ ОЮУТНУУД ХУВИЙН ШYYРТЭЙ БАЙХ ЁСГYЙГ ЭЦЭГ ЭХЧYYДЭД АНХААРУУЛЖ БАЙНА.
Энэ бvхнийг Лондонгоос худалдаж авч болох уу? гэж Харри асуулаа.
- Орох газраа л мэдэж байвал болно гэж Хагрид хариулав.
***
Харри урьд нь Лондонд ирж байгаагvй бvлгээ. Харин Хагрид хаашаа очихоо мэдэж байсан ч зvгээр л яваад очиж дадаагvй бололтой. Тэрбээр 41
метроны хаалганд хавчуулж дараа нь вагоны суудал хэтэрхий жижигхэн галт тэрэг дэндvv удаан явж байна хэмээн чангаар гомдоллож байлаа.
- Маглууд яаж ид шидгvйгээр болж байдгийг ойлгохгvй юм гэж vглэсээр эвдэрхий шатаар єгсєж дэлгvvр дvvрэн байх гудамжинд гарчээ.
Хагрид аварга биетэй болохоороо хvмvvсийн дундуур чєлєєтэй зvтгэлэн зам гаргах агаад Харри хоцрохгvй дагахыг л хичээж байлаа. Тэд ном, хєгжмийн дэлгvvр, мухлаг, кинотеатрын дэргэдvvр єнгєрсєн авч шидэт саваа зэргийг худалдан авчихаар газар хаа ч тааралдсангvй. Энд эгэл жирийн хvмvvс хєлхєлдсєн эгэл жирийн л гудамж байлаа.
Харрид эгшин зуур зvvдэлж байх шиг санагдав. Газар дор алтаар дvvрэн банк байж болох уу даа? Шившлэгийн ном, шvvр зардаг дэлгvvр гэж байдаг юм уу? Дурслийнхны бодож олсон аймшигтай тоглоом байвал яанаа? Дурслийг хошигнодоггvй гэдгийг Харри мэддэггvйсэн бол ингэж л бодох сон. Гэтэл хэдийгээр итгэмээргvй зvйл ярьсан ч гэлээ яагаад ч юм Хагридад итгэсээр байлаа.
- Хvрээд ирлээ <<Цоорсон тогоо>>. Танил газар байна гэж хэлээд Хагрид зогсов.
Энэ бол жижигхэн vзэмж муутай баар байлаа. Хэрэв Хагрид заагаагvйсэн бол Харри ажиглахааргvй байжээ. Дэргэдvvр нь єнгєрєх хvмvvс баарыг тоож харахгvй аж. Тэдний харц номын том дэлгvvрээс хєгжмийн дэлгvvр лvv шилжихдээ энэ хоёр дэлгvvрийн хооронд байгаа баарыг огт анзаарахгvй мэт. Зєвхєн Хагрид тэр хоёр л хараад байгаа юм шиг хачин сэтгэгдэл Харрид тєржээ. Гэтэл энэ тухай асуухаас нь урьтаж Хагрид тvvнийг дотогш орууллаа.
Нэртэй газар байдаг гэхэд баар дэндvv бvvдгэр харанхуй ажээ. Буланд хэдэн ахимаг насны авгайчуул жижиг аягаар дарс ууж, нэг нь урт гаансаар тамхи татан сууж байлаа. Бортгон малгайтай жижигхэн хvн газрын самар лугаа vрчгэр халзан толгойтой vйлчлэгчтэй ярилцана.
Тэднийг ороход нєгєє хvмvvс дуугvй боллоо. Бvгд л Хагридыг таньдаг бололтой инээмсэглэн гараараа даллаж, vйлчлэгч шилэн аяга авангаа:
- Нєгєєдхєє авах уу, Хагрид минь? гэлээ.
- Yгvй ээ, Том оо. Би Хогвартсын ажлаар энд ирлээ гэж хэлээд Хагрид Харрийн мєрєн дээр лужир гараараа алгадахад євдгєєрєє нахисхийн уначих шахлаа.
- Авралт бурхан минь, энэ чинь... Энэ чинь нєгєєх vv?... гэж vйлчлэгч Харрийг ширтсэн хэвээр асуулаа.
<<Цоорсон тогоо>>-нд нам гvм байв.
- Бурхан намайг єршєє. Харри Поттер... ямар их хvндэтгэл вэ! хэмээн хєгшин vйлчлэгч бувтнана.
Тэрбээр байгаа газраасаа яаран гарч ирээд Харрийн гарыг шvvрэн авав. Yйлчлэгчийн нvдэнд нулимс мэлтэрчээ.
- Ноён Поттер, гэртээ тавтай морилно уу. Гэртээ тавтай морилоорой.
Харри юу хэлэхээ мэдэхгvй байв. Бvгд л тvvнийг харна. Эмгэн тамхиа унтарсныг ч анзааралгvй гаансаа сорсоор. Хагрид баясан гэрэлтэж байлаа.
Гэнэтхэн сандал хєдлєх чимээ гарч дараагийн агшинд Харри <<Цоорсон тогоо>>-нд байгаа хvмvvсийн гарыг атгаж байв.
- Дорис Крокфорд. Ноён Поттер тантай уулзсан гэж итгэхгvй л байна шvv.
- Сайхан байна, ноён Поттер минь сайхан байна.
- Гарыг чинь атгахыг дандаа хvсдэг байлаа. Би бvр чичирч байна.
- Ноён Поттер минь би баяртай байна. Тэр ч байтугай баярласан гэдгээ ч хэлж чадахгvй нь. Намайг Дингл, Дедалус Дингл гэдэг.
42
- Би таныг харсан юм байнаа! Нэг удаа та дэлгvvрт над руу мэхийн ёслож билээ гэж Харрийг хэлтэл Дедалус Дингл догдлон сандарч бортгон малгай нь шалан дээр уналаа.
- Тэр мэдэж байна! Та нар сонсов уу? Тэр намайг санаж байна! хэмээн Дедалус Дингл бусдыгаа харан хашгирлаа.
Харри тэдэнтэй гар барьсаар л байв. Дорис Крокфорд тvvн рvv хоёрдахь бvр гуравдахь удаагаа ойртож ирлээ.
Цонхигор залуу урагш гарч ирэхдээ ихээхэн догдолж, нэг зовхи нь чичигнэх ажээ.
- Профессор Квирелл! Энэ бол Хогвартсад багшлах багш нарын чинь нэг профессор Квирелл гэж Хагрид тvvнийг танилцуулав.
- П-П-Поттер! Тантай уулзсандаа хичнээн баяртай байгаагаа хэлж ч чадахгvй байна гэж профессор Квирелл ээрэн хэлээд Харрийн гарыг шvvрэн авлаа.
- Профессор Квирелл та ид шидийн ямар салбарт багшилдаг вэ?
- Хар урлагаас хамгаалах арга. Энэ ч танд хэрэг болохгvй биз дээ, Поттер минь? гэж хэлээд профессор Квирелл хэлсэн зvйлээ таалагдсангvй гэсэн бололтой инээд алдлаа.
- Миний ойлгосноор бол та нар сургуульд хэрэгтэй номуудыг олж авахаар шидйсэн юм шив дээ? Харин надад цус сорогчдын тухай шинэ ном хэрэгтэй байна гэж хэлэхдээ профессор цус сорогчдын тухай бодлоосоо айсан мэт тєрхтэй харагдаж байв.
Гэтэл vлдсэн хvмvvс Квирелл л ганцаараа Харрийн анхаарлыг татаад байгаатай эвлэрэхийг хvсэхгvй байлаа. Хагридын нvсэр дуу бусад дуу чимээг дарах хvртэл арваад хором єнгєрчээ.
- Явах боллоо. Бид баахан юм худалдаж авах ёстой. Явъя, Харри.
Дорис Крокфорд дахин Харрийн гарыг атгахад Хагрид тvvнийг дагуулан баарнаас гаргаж тал талаасаа ханаар хашигдсан жижигхэн хашаанд оруулав. Тэнд хогийн сав, зэрлэг євснєс єєр юу ч vгvй ажээ.
- Би чамд юу гэж хэллээ? Би чамайг алдартай хvн гэж хэлсэн шvv дээ. Тэр ч байтугай профессор Квирелл чамайг хараад чичирч байлаа. Yнэндээ бол дандаа л чичирч байдаг юм.
- Тvvний сэтгэл дандаа хєдлєж байдаг юм уу?
- Тийм ээ, Хєєрхий залуу. Хичнээн авъяастай гээч. Тэрбээр ном vзэж шинжлэх ухаан судлаж байхдаа хэвийн байсан ч дараа нь жаахан дадлагажих санаатай жилийн чєлєє авсан юм... Тэгээд Хар ойд цус сорогчидтой тааралдаж бас тэнд чєтгєртэй уулзаж таагvй явдал болсон гэдэг. Тvvнээс хойш л тэс єєр болсон доо. Оюутнуудаасаа заадаг хичээлээсээ айна... Шvхэр маань яачих ваа?
Цус сорогч гэнэ vv? Чєтгєрvvд гэв vv? Харрийн толгой эргэж гvйцжээ. Тэр vед Хагрид хогийн саван дээрх хананы тоосгыг тоолж байлаа.
Дээрээсээ гурав... хажуугаасаа хоёр.
Одоо Харри минь холдож vз.
Тэрбээр шvхрээ хананд гурван удаа хvргэлээ. Тvvний хvрсэн тоосго чичрэн хєдєлснєє дунд нь бяцхан нvх гараад улам томорсоор хэдэн агшныд араа Хагрид багтан орохоор том нуман хаалга болчихлоо.
Хаалганы цаана чулуурхаг тахир зам харагдана. Хагрид:
- Тахир гудамжинд тавтай морилно уу гэлээ.
Тэрбээр Харрийн гайхсан царайг хараад инээмсэглэв.
Тэд хаалгаар ороод эргэж хартал ахиад л дан ханаар хvрээлэгдсэн байлаа.
43
Ойролцоох дэлгvvрийн ємнє тавьсан тогоонууд наранд гялалзах ажээ.
<<Тогоо. Бvх хэмжээнийх. Зэс, хvрэл, цагаан тугалга, мєнгє. Єєрєє хутгадаг. Угсардаг>> гэсэн бичигтэй пайз дээр нь єлгєєстэй харагдана.
- Ай даа, чамд яг л ийм тогоо хэрэгтэй. Гэхдээ эхлээд чиний мєнгийг авах ёстой гэж Хагрид хэлэв.
Арван нvдгvйдээ Харри харамсаж байлаа. Тэд гудамж єгсєн явахдаа Харри дэлгvvр ємнє нь дэлгэсэн бараа, арилжаа хийж буй хvмvvс гээд бvх зvйлийг зэрэг харахын тулд толгойгоо ийш тийш нь эргэлдvvлж байлаа. Эмийн сангийн урд зогсох эмэгтэй дэргэдvvр нь єнгєрєхєд толгой сэгсэрч:
- Нэг унц лууны элэг арван долоон сикл гэнэ. Эд лав солиорчээ гэж байв.
Харахад баргардуу дэлгvvрээс гууглах чимээ гарна.
“<<Ууль>> Худалдааны тєв. Ерийн ууль, эвэрт ууль, бэгбаатар, цагаан ууль” гэж бичсэнийг Харри уншлаа. Насаар тvvнтэй ойролцоо хэдэн хvvхэд єєр шилэн хоргонд хамраа наагаад тэнд тавьсан шvvрийг харж байна.
- Хараач шинэ загвар <<Нисдэг лус-2000>>. Хамгийн хурдан нь гэлцэхийг Харри сонслоо.
Энд жанч, дуран авай, янз бvрийн мєнгєн эдлэл гээд Харийн хэзээ ч vзээгvй зvйлсийг худалддаг дэлгvvрvvд байв. Шилэн лангуунд сарьсан багваахайн дэлvv, могой загасны нvд дvvрэн хийсэн торх, шившлэг бvхий овоолсон ном, шувууны єд, хуйлсан цаас, шидэт ундаатай лонх, сарны бємбєрцєг... гээд тєрєл бvрийн юм дvvрэн ажээ.
<<Гринготтс>> гэж Хагрид хэллээ.
Жижиг дэлгvvрvvдийн дээгvvр сvндэрлэх цасан цагаан байшингийн ємнє тэд зогсож байв. Харин гялалзтал зvлгэсэн хvрэл хаалганы дэргэд алтлаг улаан дvрэмт хувцастай...
- Энэ бол албин гэж цагаан чулуун шатаар єгсєж байхдаа Хагрид тайван хэлжээ. Албин ухаалаг бор царайтай, шовх урт сахалтай Харрийн ажигласнаар маш урт хvзvv, тавхайтай аж. Тvvнийг мэхийн ёслоход тэд дотогш орлоо. Тэд одоо хоёр дахь энэ удаа мєнгєн хаалганы ємнє зогсож байв. Хаалган дээр дараах мєрийг сийлжээ. Yvнд:
Yл таних хvн минь морил
Yнэхээр шунахайрвал нvгэл болно
Ажиллахыг бус авахыг урьтвал
Аюул болно гэдгийг сана
Бусдын юмыг авахаар ирсэн бол
Буцаж гарахгvй vvрд vлдэнэ гэжээ.
- Тэнэг хvн л энэ банкийг ухах гэж оролдоно гэж би чамд хэлсэн шvv дээ гэж Хагрид єгvvллээ.
Тэднийг мєнгєн хаалгаар нэвтрэхэд хоёр албин мэхийн угтсан агаад том гантиг єрєєнд оржээ. Урт лангууны ардах єндєр сандал дээр олон зуун албингууд суугаад бичиг vйлдэж зэс жинлvvрээр зоос хэмжиж томруулагч шилээр vнэт чулуу шинжиж байв. Танхимд Харрийн мэддэг тооноос ч олон хаалга байх бєгєєд албингууд хаалгаар хvмvvсийг оруулж гаргах ажээ. Хагрид, Харри хоёр лангуу руу дєхєж очлоо.
- Єглєєний мэнд хvргэе. Бид ноён Харри Поттерын шvvгээнээс жаахан мєнгє авахаар ирлээ гэж сул байгаа албинд хандан Хагрид хэллээ.
- Танд тvлхvvр нь байгаа юм уу, ноёнтоон?
44
- Хаа нэгтээ байсан л юмсан гэж Хагрид хэлээд халаасандаа байгаа бvх зvйлээ гарган лангуун дээр тавихдаа албины бvртгэлийн дэвтэр дээр нохойн муудсан хоолны vлдэгдлийн асгачихлаа. Албин хамраа vрчийлгэв. Харри баруун талд нь суугаад улалзан асах нvvрс шиг том бадмаараг жинлэж буй албиныг харж байтал:
- Оллоо гэж Хагрид хэлээд жижигхэн алтан тvлхvvр сунгалаа.
Албин тvvнийг шинжсэн байдалтай хараад:
- Ёсоороо юм шиг байнаа гэв.
- Бас надад профессор Дамблдорын бичсэн захидал байгаа шvv. энэ бол долоон зуун арван гурав дугаар шvvгээний Хэцvv нэрттэй холбоотой юм гэж Хагрид цээжээ цэхлэн албархуу хэллээ.
Албин захидлыг анхааралтай уншаад:
- Сайн байна. Одоо та нарыг шvvгээ рvv чинь аваачна. Дэгээдэгч! гэж хэлээд захидлыг буцааж єглєє.
Дэгээдэгч гэж бас албин ажээ. Хагридыг нохойн хоолоо буцааж халаасласны дараа тэд Дэгээдэгчийн араас нэгэн хаалга руу явлаа.
- Долоон зуун арван гурав дугаар шvvгээний Хэцvv нэрт гэдэг чинь юу юм бэ? гэж Харри асуув.
- Чамд хэлж чадахгvй нь ээ. Маш нууц. Энэ бол Хогвартст хамаатай зvйл. Дамблдор надад итгэдэг юм. Чамд нууцаа дэлгэхээргvйгээр би ажилдаа vнэнч билээ гэж Хагрид нууцхан байдлаар хэллээ.
Дэгээдэгч тэдний ємнєх хаалгыг нээлээ. Эргэн тойрон гантиг байна гэж бодсон Харри гайхаж хоцорлоо. Тэд асан буй бамбар гийгvvлсэн чулуун хонгилд зогсож байв. Зам эгц доошоо явсан агаад шалан дээр нарийхан тємєр зам байлаа. Дэгээдэгчийг исгэрэхэд жижигхэн тэрэг шуугин чахран єнхєрч ирлээ. Тэд тэргэнд орох vед Хагрид арайхийн багтаж суугаад явцгаав.
Тэд эхлээд хонгилыг дагасан тахир замаар явлаа. Харри замаа тогтоохыг хичээсэн авч баруун зvvн, зvvн баруун тийш чигээрээ ахиад л баруун, зvvн тийш гээд тогтоох аргагvй ажээ. Дэгээдэгч тэргийг жолоодоогvй болохоор тэрэг замаа мэддэг юм шиг санагдана.
Харрийг хvйтэн агаар тосон нvдийг нь хорсгож байсан ч том харсан чигтээ байлаа. Нэгэн агшинд тэрбээр хонгилын vзvvрт гэрэл гялсхийхийг хараад луу юм болов уу гэж эргэж ажиглахыг завдтал хожимджээ. Тэрэг эгц доошоо явж байв. Одоо тэд газар доорх нуурын дэргэдvvр єнгєрч явна. Тааз хананд хаг, хагд дvvрэн ургажээ.
- Хагрид аа, хаг хагд хоёр юугаараа ялгаатайг би огт мэддэггvй юм гэж тэрэгний чимээг дарахын тулд чанга дуугаар Харри асуулаа. Хагрид:
- Хагд гэхэд <<д>> vсэг ордог юм. Ахиад юм бvv асуугаарай. Бvх юм маань урваж хєрвж байх шиг.
Хагрид нов ногоон болчихжээ. Эцэст нь тэрэг ханад байгаа бяцхан хаалганы урд зогсоход тэрбээр тэрэгнээс гарч євдгєє чичрэхийг зогстол хана налах хэрэг гарлаа.
Дэгээдэгч vvдийг нээлээ. Дотроос нь ногоон утаа бєєн бєєнєєрєє суунаглан гарснаа сарних vед Харри єєрийн эрхгvй дуу алдав. Дотор нь алтан зоосоор бvрдсэн овоо, мєнгєн багана, уул шиг хvрэл кнат дvvрэн байх авай.
- Энэ бvгд чинийх гэж Хагрид инээмсэглэн хэлэв.
<<Бvгд чинийх>> гэж байж боломгvй юм. Дурсль энэ мєнгєний тухай мэддэггvй байсан байж таарна. Мэддэгсэн бол нvдээ ч цавчиж амжаагvй байхад л булаагаад авчихна шvv дээ. Харрид их мєнгє зарцуулж байна гэж хичнээн ч 45
удаа vглэлээ дээ? Харин энэ бvх хугацаанд тvvний эрдэнэс Лондоны дор хадгалагдаж байжээ.
Харрийг цvнхэндээ зоос хийхэд Хагрид туслалцлаа.
- Алтан мєнгє нь галлеон. Нэг галлеон арван долоон мєнгєн сикльтэй, нэг сикль хорин есєн кнаттай тэнцдэг юм. Амархан байгаа биз? хэмээн Хагрид тайлбарлаж єглєє. Тэгээд:
- Болноо энэ чинь хоёр улиралд хvрэлцэнэ. Yлдсэн нь эндээ байж л байг гэснээ Дэгээдэгч рvv эргэн харж:
- Одоо бидэнд долоон зуун арван гурав дугаар шvvгээ хэрэгтэй. Арай аажуухан явж болохгvй юу? гэлээ.
- Хурдыг зохицуулж болохгvй гэж Дэгээдэгч хариулав.
Одоо тэд улам доошлон тэрэг урьдынхаасаа ч улам хурдлана. Агаар улам хvйтэн боллоо. Тэд газар доорх гангын дээгvvр єнгєрєх vед Харри харанхуй ёроолд нь юу байгааг харах санаатай єнгийтєл Хагрид дуу алдан тvvнийхvзvvнээс шvvрэн авч буцаан суулгав.
Долоон зуун арван гурав дугаар шvvгээнд цоожны нvх байсангvй.
- Холдоорой гэж Дэгээдэгч чухалчлан хэллээ.
Тэрбээр хаалганд урт хурууныхаа нэгийг хvргэтэл хаалга хайлчихлаа.
- Банкинд ажилладаг албингаас єєр хvн ингэж оролдвол дотогш нь сороод занганд оруулчихдаг юм гэж Дэгээдэгч хэлжээ.
- Дотор нь хvн байгаа эсэхийг та нар дандаа шалгадаг уу? гэж Харри сонирхлоо.
- Барагцаалбал арван жилд нэг удаа гэж Дэгээдэгч таагvйхэн инээмсэглэж хариулав.
Энэхvv маш нууцлаг шvvгээнд маш чухал зvйл байгаа гэдэгт Харри итгэлтэй байлаа. Yгvйдээ гэхэд л маш том хэмжээний vнэт чулуу байгаа биз гэж бодоод тvvнийг харахаар урагш алхтал тэнд огт хоосон юм шиг санагдлаа. Тэгснээ шалан дээр хуйлаастай жижигхэн хvрэн цаас хэвтэж байхыг ажиглажээ. Харри тэнд юу байгаагасуумаар байсан ч элдэв юм шалгаах нь зохисгvй гэдгийг ойлгож байлаа.
- Нєгєє тамын тэрэг рvvгээ буцаж очъё. Замдаа надтай бvv яриарай. Би амаа хамхиж байвал дээр юм гэж Хагрид хэллээ.
***
Ахиад л тэргэндээ суун галзуурсан мэт давхисаар банкны гадаах гудамжинд ирж наранд гялбан анивчиж зогслоо. Одоо тvvний гарт дvvрэн мєнгєтэй цvнх байх агаад мєнгєє чухам яахаа ч мэдэхгvй бvх зvйлсийг эрэмбэ дараагаар нь худалдаж авна даа гэсэн бодол л тєрнє. Галлеоны фунттэй харьцах ханшыг мэдэх ч хэрэг байсангvй. Гол нь бvх насаараа vзээгvй их мєнгєтэй болсон гэдэг л чухал байв. Хэзээ нэгэн цагт Дадлид байснаас ч их мєнгєтэй болсон юм чинь. Энэ бол шидэт мєнгє vvнийг зєвхєн шидэт ертєнцєд л зарцуулж болно гэдгийг яагаад ч юм мартсан байлаа.
Хагрид <<Хатагтай Малкин. Амьдралын бvх тохиолдолд хэрэглэгдэх хувцас>> гэсэн хаягтай дэлгvvр лvv толгой дохин заагаад:
- Чамд дvрэмт хувцас авах хэрэгтэй байна. Би <<Цоорсон тогоо>> руу ухасхийж ороод аяга юм уувал чи дургvйцэхгvй биз дээ, Харри? Би энэ <<Гринготтс>>-ын тэргийг vзэж чаддаггvй юм. Дотор муу байна гэлээ.
46
Хагрид vнэндээ ч цонхийсон хэвээр байсантул зєвшєєрч толгой дохилоо. Харри цор ганцаараа хатагтай Малкины дэлгvvрт орох болсондоо сэтгэл дундуур байв.
Хатагтай Малкин улаан ягаан хувцастай биерхvv инээмсэглэсэн шидтэн байлаа.
- Хогвартсад суралцахаар болсон уу? Чи хаягийн дагуу иржээ. Манайд бас нэг сургуульд орох гэсэн хvvхэд байгаа гэж Харрийг ирсэн учраа тайлбарлахаас ємнє асуулаа.
Дэлгvvрийн арын хэсэгт нимгэн цайвар царайтай нэг хvvхэд єндєр сандал дээр зогсоод єєр нэг шидтэн урт хар хувцас тvvнд тааруулахаар эргэлдэх ажээ. Хатагтай Малкин тvvнийг хажуугийн сандал дээр нь зогсоолоо.
- Сайн уу! Бас Хогвартсад суралцах уу? гэж хvv асуув.
- Тийм ээ гэж Харри товчхон хариуллаа.
- Аав одоо надад сурах бичиг авч єгнє. Ээж шидэт саваа vзэж байгаа гэж хvv хэлэв. Тэрбээр vгээ сунган ядрангуй байртай ярих ажээ. Тэгээд:
- Дараа нь би тvvнтэй хамт нисдэг шvvр vзэхээр явнаа. Яагаад нэгдvгээр дамжааныхан шvvртэй байж болохгvй гээд байгааг ойлгохгvй юм. Аавыгаа ятгаж байгаа авахуулчихаж дєнгєнє гэж бодож байна. Дараа нь би сургуульдаа нууцаар аваад очиж болох байлгvй гэв.
Тэр хvvхэд Дадлитай тун ч адилхан санагдлаа.
- Харин чамд шvvр бий юу? гэж тэр хvv асууна.
- Байхгvй гээд Харри толгой сэгсэрлээ.
- Чи квиддич тоглодог уу?
- Yгvй ээ гэж Харри хэлээд квиддич гэдэг нь юу юм бол хэмээн бодлоо.
- Би тоглодог юм аа.Факультетын шигшээд намайг авахгvй бол нvгэл болно гэж аавыг хэлэхэд би зєвшєєрдєг юм. Чи ямар тэнхимд орохоо мэдэж байгаа биз дээ?
- Yгvй гэж гурав дахь удаагаа давтах vедээ єєрийгєє улам бvр тэнэг гэж бодож байлаа.
- Ер нь хэн ч урьдчилан мэддэггvй тэнд л шийддэг юм билээ. Гэхдээ Слизеринд орно гэдгээ мэдэж байна. Манай гэр бvлийнхэн тэнд суралцаж байсан юм. Хэрэв намайг Пуффендуйд хуваарилбал би шууд л сургуулиас гарна. Чи тэгэх vv?
- М-м-м гэж Харри олигтой юм хэлж чадахгvйдээ харуусан хий л гvнгэнэв.
- Yгvй ер єє, чи vvнийг хараач! гэж нєгєє хvv цонх руу заан гэнэтхэн дуу алдлаа. Цонхны цаан Хагрид инээмсэглэн зогсож байв. Тэрбээр дотогш орж чадахгvйгээ тайлбарлах мэт гартаа барьсан хоёр том зайрмагаа Харрид харуулна.
- Энэ бол Хагрид. Хогвартсд ажилладаг юм гэж тэр хvvгийн мэдэхгvй нэг ч атугай юм мэдэж байгаадаа баярласан Харри баясан єгvvллээ.
- А-а-а. Би тvvний тухай сонссон юм байна. Тэнд vйлчлэгч хийдэг гэл vv?
- Тэр ойн сахиул гэж Харри хєндий дуугаар хариулав. Энэ хvv агшин тутам таалагдах нь багассаар байлаа.
- Тийм ээ жинхэнэ зэрлэг хvн гэж би дуулсан. Сургуулийн талбай дээрх овоохойд амьдардаг цаг ямагт уудаг гайхамшиг бvтээх гэж оролддог боловч ор дэвсгэрээ шатаагаад дуусдаг гэсэн.
- Надад л лав их таалагддаг гэж Харри хvйтнээр єгvvлэв.
- Yгvй ер єє? Яагаад чамтай хамт байгаа юм бэ? Чиний эцэг эх чинь хаана байна?
47
- Тэд нас барсан юм аа гэж Харри товчхон хариулав. Хvvтэй энэ сэдвээр ярилцахыг огт хvссэнгvй.
- Харамсалтай л юм. Тэд манайх байсан уу vгvй юу? гэж хэлэхэд тvvний хоолойд нэг их харууссан шинж алга байлаа.
- Энэ тухайд асууж байгаа бол тэд шидтэнгvvд байсан юм даа.
- Yнэнийг хэлэхэд сургуульд зєвхєн бидэн шиг хvvхдийг биш бас манайхны бус хvvхдvvдийг яагаад авдгийг огт ойлгохгvй юм. Тэд чинь єєр шvv дээ. Тэд єєр орчинд єссєн бидний тухай юу ч мэдэхгvй. Зарим нь бvр захиа авах хvртлээ Хогвартсын тухай хэзээ ч сонсоогvй байсан гээд л бод доо. Хогвартсад зєвхєн шидтэнгvvдийн хvvхэд л суралцах ёстой гэж би боддог юм. Харин ингэхэд овгийг чинь хэн гэдэг вэ?
Харрийг хариулж амжихаас ємнє хатагтай Малкин ярианд оролцож:
- Бvгд бэлэн боллоо гэв.
Яриа дуусах шалтгаан гарсанд Харрийг гомдсон гэж хэлж болохгvй бєгєєд сандал дээрээс яаран буулаа.
- Сургуульдаа очоод уулзацгаая гэж хvv араас нь хэллээ. Харри Хагридын худалдаж авсан самартай, шоколадтай зайрмагийг чимээгvйхэн идэж байв. Зайрмаг vнэхээр сайхан амттай болохоор ярихтай манатай байсан ч Харрийг яагаад ч юм дуугvй, гунигтай байхыг Хагрид анзаарчээ.
- Юу болоо вэ? гэж Хагридыг асуухад Харри:
- Юу ч болоогvй гэж худал хэллээ.
Тэд цаас, vзэг худалдаж авахаар дэлгvvрт оров. Захидал бичихэд єнгє нь хувирдаг бэх худалдаж аваад Харри жаахан сэргэж баяслаа.
- Хагрид аа, квиддич гэж юу вэ? хэмээн дэлгvvрээс гарах vедээ асуулаа.
- Чєтгєр авмар квиддич гэдгийг мэдэхгvй байж болох уу даа?! Уучлаарай чамайг бараг бvх юм мэддэггvй гэдгийг чинь дандаа мартчихаад байх юм.
- За боль доо, надад тэртээ тэргvй онцгvй байна гэж Харри дvнсгэрдvv хэллээ. Тэгээд хувцасны дэлгvvрт болсон явдлыг Хагридад ярьж єгєв.
- Маглын гэр бvлийн хvvхдvvдийг сургуульд оруулж болохгvй гэж бас тэр хэлсэн шvv. Тэгээд...
- Чи Маглын хvvхэд биш шvv дээ. Энэ хvvхэд чиний хэн гэдгийг мэддэг ч болоосой. Хэрэв манайх л юм бол хvvхэд байхаасаа л чиний нэрийг мэдэх учиртай сан... Чамайг <<Цоорсон тогоо>>-нд яаж угтаж авсныг чи харсан vv дээ. Сайн шидтэнгvvдийн дунд ч Маглуудаас тєрж тэдэнтэй хамт байсан хvмvvс бий шvv. Надад итгээрэй.
Чиний ээж тvvний дvv хоёрыг аваад vз л дээ...
- Квиддич гэж юу байдгийг чи надад хэлэхгvй юм уу?
- Энэ бол бидний спорт. Шидтэнгvvдийн спорт. Маглуудынхєл бємбєг биш. Бvгд л квиддич тоглож хєгжєєн дэмжигчид зєндєє байдаг юм. Шvvр унаад агаарт тоглоно. Дєрвєн бємбєгтэй. Дvрэм журам гээд энэ бvхнийг тайлбарлахад хэцvv л дээ...
- Тэгвэл Слизерин, Пуффендуй гэж юу вэ?
- Сургуулийн тэнхимvvд. Дєрєв байдаг юм.Харин Пуффендуйд хамгийн мулгуучуудыг суралцдаг гэцгээдэг ч...
- Намайг Пуффендуйд оруулна гэж мєрийцєхєд ч бэлэн байна гэж Харри баргар царайлан хэллээ.
- Пуффендуй ч Слизеринээс хавьгvй дээр шvv. Дараа нь муу болцгоосон хvмvvс бvгд л Слизеринд сурсан байдаг юм. Хэцvv нэрт ч бас тэнд байсан гэж Хагрид илvv баргар дvртэй єгvvлэв.
48
- Волан... уучлаарай, Хэцvv нэрт Хогвартсад сурч байсан юм уу?
- Олон жилийн ємнє хэмээн Хагрид єгvvлэв.
Дараа нь тэд Харрийн амьдралдаа ч vзээгvй их номтой <<Флориш ба Блоттс>> гэдэг хаягтай дэлгvvрт сурах бичиг авахаар орлоо. Дэлгvvрийн шалнаас адар хvртэл тавиур дvvрэн ном байх аж. Тэнд жингээрээ бул чулуутай тэнцэхvйц хvнд ширэн хавтастай ботиуд, vл мэдэх дvрс бvхий эртний судрууд, юу ч бичигдээгvй хоосон хуудас бvхий номууд байлаа. Эдгээр номуудыг хараад хэзээ ч ном уншиж vзээгvй Дадли хvртэл догдлох байсан биз. Профессор Виндиктус Виридианы бичсэн <<Хэрхэн хараал хийж, хараалаас хэрхэн хамгаалах>> (Номын гарчиг дор <<Андуудаа баярлуулж атаатнаа мунхруул. Хариу авах хамгийн орчин vеийн аргууд>>, <<Yс унах. Хєл хєших. Хэлгvй болох ба бусад олон зvйлийн тухай>> гэжээ) гэдэг номоос Харрийг бараг хvчээр холдуулах хэрэг гарчээ.
- Би Дадлид яаж хараал хийхийг мэдмээр байна гэж Харри єгvvлэв.
- Муухай бодол гэж хэлмээргvй байна. Гэхдээ ид шидийн хvчийг Маглуудын ертєнцєд хэрэглэж болдоггvй юм гэдгийг ойлгоорой. Заримдаа байдлаас болоод хааяа хэрэглэж болно л доо. Гэхдээ энэ бvхнийг шууд заадаггvй болохоор одоохондоо чи тэгэж чадахгvй. Эхлээд чи бусад олон зvйлийг мэдэх хэрэгтэй болно гэж хэлэхдээ Хагрид тvрvvн Харрийн хэлснийг ойлгон толгой дохиж байв. Чухамхvv vvнээс л болоод Дадлид торойн сvvл ургасан билээ.
Харрийг цэвэр алтан тогоо авахыг Хагрид зєвшєєрсєнгvй.
- Жагсаалтад цагаан тугалган тогоо хэрэгтэй гэсэн болохоор тvvнийг л авъя гэж аварга биет зєрсєн аж.
Тэглээ ч тэд сайхан тохирсон жинлvvр, эвхдэг зэс дуран авай авлаа. Тэгээд тэд бvх зvйл нь ид шидтэй эмийн санд оров. Гайхсан Харри муухай vнэр танарыг огт анзаарсангvй. Тэнд ялзарсан єндєг, муудсан хулуу ханхлах ажээ. Шалан дээр ямар нэгэн нялцгай зvйлтэй торх, ханын дагуу хатаасан ургамал, нунтагласан vндэс янз бvрийн єнгийн нунтаг бvхий шилэн сав ярайж, адараас хэлхээтэй єд, соёо, махир хумс санжигнана. Хагридыг эмийн сангаас шидэт дом бэлтгэхэд хэрэглэгдэх зvйл худалдан авах хэрэгтэй байгаагаа ярьж байх зуур Харри тус бvр нь хорин нэгэн галлеоны vнэтэй нэ эвэртийн мєнгєн эвэр, цохны жижигхэн гялалзсан хар нvдийг (нэг шанага нь таван кнат) vзэж байлаа.
Эмийн сангаас гараад Хагрид Харригаас захидлыг гуйн авч дахин анхааралтай сайн уншив.
- Yгvй ээ, дутуу байна. Одоо шидэт саваа vлдсэн байна. Хєєе би одоо болтол чамд бэлэг аваагvй байна шvv дээ. єнєєдєр чиний тєрсєн єдєр гэлээ.
Хvмvvс санаа тавихад Харри дасаагvй болохоор эвгvйцэж царай нь час улайлаа.
- Гэхдээ та заавал...
- Заавал ингэх ёсгvй мэдэж л байна. Чамд амьтан авч єгнєє. Яст мэлхий ч юм уу... Yгvй ээ, яст мэлхий сонирхохоо болиод зуун жил болж байна. Сургуулийнхан чинь чамайг шоолно. Мууранд би дургvй ээ би найтаагаад байдаг юм. Харин ууль авч єгье Хvvхдvvд уультай болохсон гэж хvсдэг тэгээд ч шуудан зєєх энээ тэрээ гээд ашигтай амьтан гэж Хагрид хайхрамжгvй єгvvлэв.
Хорин хормын дараа тэд <<Ууль>> Худалдааны Тєв гэдэг дэлгvvрээс гарахад Харрийн нvд гялбана. Учирнь дэлгvvрт харанхуй шажигнаж шужигнасан чимээтэй, vнэт чулуу адил гялалзах нvднээс єєр гэрэлгvй байсан 49
юм. Харри сайхан цагаан ууль бvхий том тор гартаа барьжээ. Ууль толгойгоо жигvvр доогуураа шургуулан унтаж байв. Харри баярлаж талархсандаа болоод бараг зуун удаа Хагридад их баярлалаа хэмээн дуржигнуулж профессор Квирелл шиг ээрч байлаа.
- За одоо больж vз. Дурслийнхан сайхан бэлэг єгдєггvй байсныг би ойлголоо. Харин чи тэдэнтэй биш бидэнтэй байгаа болохоор бvх юм єєр болно гэж Хагрид ичсэнээ нуух гэсэн мэт vглэн хэллээ. Тэгээд:
- Одоо ганцхан шидэт саваа л vлдлээ. <<Олливандер>> луу явцгаая. Тэндээс хамгийн сайн саваа авч болох газар даа гэв.
Харрийн амьсгал давхцана. Жагсаалтад байсан зvйлvvдээс шидэт саваа авахыг л хамгийн их хvсэж байсан юм.
Дэлгvvр нэгэн жижигхэн байшинд байлаа. <<Олливандерын гэр бvл. МЭЄ 382 оноос шидэт саваа vйлдвэрлэгч>> гэж хэзээ ч юм алтан vсгээр бичсэн хаягны алт нь ховхрон унажээ. Тоостой шилэн лангуун доторх гандмал ягаан зєєлєвч дээр цорын ганцхан саваа байлаа.
Тэднийг дэлгvvрт ороход дэлгvvрийн хаа нэгтээ хонх жингэнэжээ. Байр сав нь жижигхэн эзнийг хvлээх зуураа Хагридын суусан урт нарийхан хєлтэй ганцхан сандлыг эс тооцвол хов хоосон ажээ. Харри єєрийгєє маш чанга журамтай номын санд орчихсон мэтээр тєсєєлж байв.Тэрбээр Хагридаас маш олон зvйл асуумаар санагдаж байсан ч энд асууж зvрхэлсэнгvй. Тvvний оронд ханын дагуу шалнаас адар хvртэл єрсєн олон мянган нарийхан хайрцгийг харж байлаа. Яагаад ч юм дотор нь арзаганах шиг санагдана. Эндхийн тоос шороо, нам гvм байдал шидэт нууцаар дvvрэн бараг дуулдахааргvй чимээ гаргах шиг болно.
- Єдрийн мэнд хvргэе гэх намуухан дуу гарлаа.
Харри санаандгvй байсан болоод давхийв. Хагрид ч бас цочсон бололтой. Учир нь сандал шажигнах чимээ гарч аварга хvн маань догонцох сандлаасаа хурдхан холджээ.
Тэдний ємнє хижээлдvv насны хvн зогсож байлаа. Тvvний том бараг єнгєгvй нvднээс нь дэлгvvрийн бvрэнхийг нэвтлэх сарны туяа гэмээр хачирхалтай гэрэл гарах аж.
- Сайн байн уу? гэж Харри хvчлэн хэллээ.
- Сайн. Би Харри Поттер тантай мєдхєн уулзана гэж бодож байсан юм. Таны нvд ээжийнхтэйгээ адилхан байна шvv. Дєнгєж єчигдєрхєн манайд ирээд л анхныхаа савааг авч байсан юм иг санагдаж байна. Уд модоор хийсэн арванд дюйм гаруй урт туяхан сайхан саваа. Жинхэнэ шидэт эмэгтэйд зориулагдсан саваа байсан даа гэж євгєн толгой дохин батлан єгvvлнэ.
Ноён Олливандер Харрид бараг тулж ирлээ. Харри буруу хармаар эсвэл нvдээ анимаар санагдав.
Энэхvv мєнгєлєг нvдний харц тvvнийг эвгvйцvvлжээ.
- Аав чинь улаан модоор хийсэн савааг илvvд vздэг байсан юм. Арван нэгэн дюйм. Бас л их туяхан. Ээжийнхийг чинь бодвол арай хvчирхэг, юм хувиргахад тун ч зохимжтой. Аав чинь энэ савааг сонгосон гэж арай хэлж болохгvй л дээ. Шидтэн савааг биш харин саваа шидтэнгээ шилдэг юм.
Ноён Олливандер Харритай бараг хамраа нийлvvлэх шахам ойрхон зогсож байв. Тэр ч байтугай Харри єєрийнхєє дvрсийг євгєний будангуйрсан нvдэнд харж байлаа.
50
- Yгvй энэ чинь... гээд ноён Олливандр тvvний духан дээр байгаа сорвийг урт цагаан хуруугаараа тэмтрээд:
- Энэ тухай ярих тусгvй байна. Гэхдээ ийм болгосон савааг чухамдаа би л зарсан юм шvv дээ. Арван гурван дюйм илvvхэн. Чш-ш. Энэ бол хvчирхэг, тун ч хvчирхэг саваа байсан даа. Муу гарт орсон ч адил... Хэрэв энэ саваа ингэхийг мэдсэн бол би... гэж аяархан хэллээ.
Євгєн толгойгоо сэгсрээд Хагридыг харахад тэрхvv харцыг харж тэсвэрлэхгvй болсон Харрийн санаа амарлаа.
- Рубеус! Рубеус Хагрид! Таныг дахин харсандаа баяртай байна... Царс мод, арван зургаан дюйм маш хєдєлгєєнтэй тийм биз?
- Тийм байсаан ноёнтон гэж Хагрид хэллээ.
- Сайн саваа байсан юм. Гэхдээ миний мэдэж байгаагаар таныг хєєх vедээ хоёр хэсэг болгочихсон гээ биз дээ? хэмээн ноён Олливандер гэнэтхэн ширvvн тєрхтэй асуулаа.
- Э-э-э... Тэгсээн ноёнтоон гэж хэлэхдээ Хагрид доош хєлєє ширтэн агаад ч юм хєлєєрєє шал арчиж байлаа. Тэгснээ гэнэтхэн царай нь туяараад:
Гэхдээ надад хугархай нь vлдсэн шvv гэв.
- Тvvнийгээ ашигладаггvй гэж найдаж болно биз дээ? гэж ноён Олливандер ширvvхэн асуув.
- Єє, яалаа гэж ноёнтоон хэмээн Хагрид хурдхан єчлєє.
Хагрид ягаан шvхрээ маш чанга барьж байхыг Харри ажиглажээ.
- Хм-м-м хэмээн ноён Олливандер бодлогшронгуй гvнгэнэснээ Хагридаас харцаа салгаад:
- За яахав, одоо та ноён Поттер. Надад бодох чєлєє хэрэгтэй. Та аль гартаа таяг барьдаг вэ? гэж хэлээд халааснаасаа мєнгєн хуваарь бvхий урт шугам гаргаж ирлээ.
- Би юу... Би баруун! гэж Харри тvгдчин хэлэв.
- Гараа сунга. Яг ингээд.
Євгєн Харрийн баруун гарыг хэмжиж эхлэлээ. Эхлээд мєрнєєс хуруу хvртэл дараа нь сарвуунаас тохой мєрнєєс шал євдєгнєєс суга хvртэл хэмжсэнээ яагаад ч юм толгойн тойргийн хэмжээ авлаа.
- Саваа болгон дотроо маш хvчирхэг, шидэт шvншигтэй байдаг юм ноён Поттер оо. Энэ нь ганц эвэртийн хялгас, галт шувууны сvvлний єд ч юм уу эсвэл лууны хатаасан зvрх байж болно. <<Олливандер>> пvvсийн саваа бvр єєр єєр. Ав адилхан ганц эвэрт, луу, галт шувуу гэж байдаггvйтэй адил яг адилхан хоёр саваа гэж байхгvй. Хэрэв та бусдын саваа хэрэглэх аваас хэзээ ч сайн юманд хvрэхгvй гэж хэмжих зуураа євгєн тайлбарлаж єглєє.
Шугам єєрєє хэмжиж харин ноён Олливандер аль хэдийн тавиур луу очиж хайрцгуудыг нэг нэгээр нь буулгаж байхыг Харри гэнэтхэн анзаарав.
- Одоо болноо гэж хэлмэгц шугам шалан дээр уналаа.
- Ноён Поттер эхлээд vvнийг vзэцгээе. Эвэр мод, лууны зvрх. Есєн дюйм. Их гоё тохиромжтой. Бариад даллаад vз.
Харри савааг баруун гартаа бариад єєрийгєє маанаг хэмээн сэтгэсээр хамрынхаа ємнvvр хэд хэд савласан авч ноён Олливандер дор нь буцаагаад авчихлаа.
- Энэ тохирохгvй нь ээ, єєрийг vзье. Агч мод, галт шувууны єд. Долоон дюйм. Маш эрсхэн. Туршаад vз дээ.
Харри турших санаатай дєнгєж єргєтєл ноён Олливандер бас л буцаан авчээ.
51
- Yгvй ээ vгvй, vvнийг ав. Яшил мод, ганц эвэртийн хялгас найм хагас дюйм маш туяхан. Алив туршаад vз дээ.
Харри vзлээ. Дахиад оролдоод vзэв. Бас дахиад vзлээ. Ноён Олливандер чухам юу хvлээгээд байгааг огт ойлгохгvй юм. Ноён Олливандерын сандал дээр хураасан саваа овоорсоорр улам єндєр болж байв. Гэтэл ингэхдээ ноён Олливандер ядарч зvдрээгvйгээр барахгvй харин ч бvр баярлаж байх юм. Тавиураас улам олон хайрцаг авах тусмаа улам их хєєрч байгаа нь харагдана.
- Ноён Поттер та ч ер бусын vйлчлvvлэгч юм аа? Сандрах хэрэггvй ээ, танд хэрэгтэй юм энд байгаа... гэхдээ... байз, яагаад болохгvй гэж? Тийм ээ, жинхэнэ ер бусын хослол. Шивээ навчит мод, галт шувууны єд арван нэгэн дюйм маш туяхан сайхан саваа.
Ноён Олливандерын сунгасан савааг Харри авлаа. Тэгтэл хуруунууд нь гэнэтхэн бvлээн оргиод явчихлаа. Тэрбээр саваагаа толгой дээрээ єргєєд доош нь сvрхийлгэн буулгатал саваанаас нь галт наадмынх шиг хурц улаан алтан очис vсэрч гэрэл нь ханан дээр туяаран тусна.
- Ай, сайн байна! Энэ л бидэнд хэрэгтэй байж. Маш сайхан байна. Байз байз... vнэхээр сонин юм... тун ч сонин юм даа...
Ноён Олливандер савааг буцааж хайрцагт нь хийгээд хvрэн цаасаар ороох зуураа:
- Сонин юм... маш сонин юм гэж vглэсээр байв.
- Уулаарай чухам юу нь сонин байна? гэж Харри асуулаа.
Ноён Олливандер тvvнийг гундсан нvдээрээ харснаа:
- Ноён Поттер минь би зарсан саваа болгоноо санаж байдаг юм. Бvгдийг мэднэ. Таны саваан дотор галт шувуны єд байгаа гэж би хэлсэн. Ингэхэд галт шувуу бол ихэвчлэн сvvлнийхээ нэг л єд єгдєг юм. Харин энэ тохиолдолд хоёрыг єгсєн билээ, Тийм болохоор энэ саваа таныг сонгосон нь тун сонин санагдлаа. Учир нь шувууны хоёр дахь єд оногдсон тvvний дvv... Танаас нуух юу байхав. Тvvний дvv таны духан дээрх энэ сорвийг vлдээсэн юм шvv дээ.
Харри хэнгэнэтэл санаа алдав.
- Тийм ээ арван гурав хагас дюйм. Хувь заяа хачин юм даа. Саваа нь шидтэнгээ сонгож олдог гэж би танд хэлсэн байх аа? Тэгэхлээр бид танаас ихээхэн єєрчлєлт хvлээх ёстой болж байна, ноён Поттер минь. Хэцvv нэрт гэдэг хvн аймшигтай хэдий ч аугаа их vйл бvтээсэн юм шvv.
Харрийн дотор эвгvйрхэв. Ноён Олливандер тvvнд таалагдсан гэдэгт итгэл муутай байлаа. Тэрбээр савааны vнэ долоон галлеоныг тєлж ноён Олливандер мэхийн ёслосоор Хагрид тэр хоёрыг vvд хvртэл vдэж єглєє.
***
Хагрид тэр хоёр Тахир гудамыг нэвтлэн гарч буцах замд орох vед єдєр єнгєрч нар улам доошлон байв.Тэд ханыг нэвтлэн гараад <<Цоорсон тогоо>>-нд ороход тэнд нэг ч хvн байсангvй. Тэндээс гараад тэд єєр ертєнцєд орсон хэдий ч Харри тvvнийг огт анзаарсангvй дув дуугvй явсаар байв. Янз бvрийн хачин хэлбэртэй хайрцаг сав, дээр нь унтсан хэвээр байх ууль авч яваа Хагрид тэр хоёрыг метрогоор явах vед хvмvvс хэрхэн харж байгааг ч анзаарсангvй. Тэд урсгал шатаар єгсєн Пэддингтоны буудал дээр гарч ирэв.
Ухаан санаа нь тахир гудамжинд хэвээр байгаа Харри Хагридыг мєрєн дээрээ алгадах vед л сая хаана байгаа мэдлээ.
52
- Жаахан юм идэх хэрэгтэй байна... Чиний суух галт тэргийг иртэл амжинаа гэж Хагрид хэлэв.
Тэр хоёр хамбургер аваад хуванцар сандал дээр сууцгаалаа. Єєрийнхєє бодлоос салсан Харри эргэн тойрноо харлаа. Тvvний дасал болсон бас арван нэгэн жил амьдарсан ертєнц нь одоо яагаад ч юм нэг л хачин санагдана.
- Чи зvгээр биз, Харри? Нэг л чимээгvй байх чинь гэж Хагрид асуулаа.
Харри байгаа байдлаа тайлбарлаж чадна гэж итгэхгvй байсан учраас хэрэгтэй vг олохоор мэрийн хамбургерээ зажилж байв. Тийм ээ, єнєєдєр тvvний амьдралд тохиолдсон хамгийн сайхан тєрсєн єдрийн баяр. Гэхдээ... гэхдээ л...
- Бvгд л намайг онцгой хvн гэж бодоод байх юм. <<Цоорсон тогоо>>-нд байсан хvмvvс ноён Квирелл, ноён Олливандер гээд л... Гэтэл би ид шидийн тухай юу ч мэдэхгvй шvv дээ. Намайг агуу vйл бvтээнэ гэж яаж хvлээх юм бэ? би алдартай хэдий ч яагаад ийм болсноо огт мэдэхгvй. Тэр Волан... уучлаарай Хэцvv нэрт гэх гэсэн юм... Тvvний яасныг би ер мэдэхгvй шvv дээ. Ер нь эцэг эхийнхээ нас барсан тэр шєнє юу болсныг огт мэдэхгvй юм чинь...
Хагрид ширээн дээгvvр тонгойв. Yс хємсєгтєє дарагдсан аймаар тєрхтэй энэ аварга хvнийг ийм аятайхан инээдэг гэхэд итгэхvйеэ бэрх байлаа.
- Сандрах хэрэггvй ээ, Харри. чи бvх юмыг хурдан сурна. Хогвартсад бvх зvйлийг эхнээс нь эхлэдэг болохоор чи журам номоор нь л болно шvv дээ. Єєрєє єєрийнхєєрєє л байвал боллоо. Чамайг бусдаас онцгойлж байгаа чи алдар хvндтэй vргэлж тийм байх хэцvv гэдгийг би ойлгож байна. Гэхдээ чи надад итгээрэй. Хогвартст чи сайхан байх болно. Надад ч сайхан байсан vнэнийг хэлэхэд одоо ч сайхан хэвээр.
Харрийн сууж буцах ёстой галт тэрэг ирэхэд Хагрид тvvний ачааг чирч оруулаад хагацах vдээ дугтуйтай юм єгч:
- Энэ чиний Хогвартс хvрэх галт тэрэгний тийз. Есдvгээр сарын нэгэн <<Кингс Кросс>> буудал. Тийзэн дээр чинь бvх юм бичээтэй байгаа. Дурслийнхантай холбоотой асуудал гарвал уулиараа надад захидал явуулаарай. Намайг яаж олохоо ууль чинь мэднэ... За, тvргэн уулзацгаая Харри гэлээ.
Галт тэрэг хєдєллєє. Харри Хагридыг алга болохоос нь ємнє сайн харж авах санаатай суудал дээр гараад хамраа цонхонд наалаа. Гэвч нvд ирмэхийн зуур Хагрид агаарт уусан алга болжээ.

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/676711/0be/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131
456 ТЭМYЖИНИЙ УГ ГАРАЛ БА БАГА НАСНЫ YЕ Levi`s 2008-08-25 9110
455 МЭРГЭДИЙГ СЄНЄЄСЄН БА ТЭМYЖИНД ЧИНГИС ХААН ЦОЛ ЄРГЄМЖИЛСЄН НЬ [1] Levi`s 2008-08-25 9188
454 ЖАМУХА БА ТАЙЧУУДТАЙ ТЭМЦСЭН НЬ Levi`s 2008-08-25 9384
453 ТАТААРЫГ СЄНЄЄСЄН БА ВАН ХАНТАЙ ЭВДЭРСЭН НЬ [1] Levi`s 2008-08-25 8894
452 ХЭРЭЙД УЛСЫН МЄХСЄН НЬ [1] Levi`s 2008-08-25 9333
451 ВАН ХАН СЄНЄСЄН НЬ [1] Levi`s 2008-08-25 9143
450 ХYЧYЛYГИЙН ДУТААСАН БА ЖАМУХЫН ДАРАГДСАН НЬ Levi`s 2008-08-25 9268
449 ШАДАР ХИШИГТЭН ЦЭРГИЙГ БАЙГУУЛСАН НЬ [1] Levi`s 2008-08-25 9816
448 УЙГУР БА ОЙН ИРГЭДИЙГ ЭЗЭЛСЭН НЬ [1] Levi`s 2008-08-25 9492
447 ХЯТАД, ТАНГУД, САРТАУЛ, БАГДАД БА ОРОСЫГ ЭЗЭЛСЭН НЬ [1] Levi`s 2008-08-25 9415
446 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ Levi`s 2008-08-25 10181
445 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг 2) Levi`s 2008-08-25 10361
444 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг 3) file Levi`s 2008-08-25 9916
443 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг 4) file Levi`s 2008-08-29 8966
» ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг 5) Levi`s 2008-08-29 9570
441 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг6) Levi`s 2008-08-29 8983
440 МАШИНД "НУГАСГҮЙ" МАРШАЛ ТИТО Boog_3399 2008-08-31 11184
439 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг7) file Levi`s 2008-09-08 9011
438 “Робинзон Крузо”-г зохиогч буюу Даниэл Дефогийн нууц намтар Boog_3399 2008-09-12 12149
배너신청
자생병원

배너신청