Бичлэгийн тоо 497

                                                    ТYЛХYYР ХАДГАЛАГЧ

Ахиад л ТYН! гэсэн чимээ гарав.
Дадли цочин сэрээд:
- Хаана их буу дуугарав аа? гэж мангардуу царайлан асуулаа. Тэдний ард хоёр єрєєг тусгаарласан хаалга чанга дуугаран онгойж уурссан Вернон ах орж ирэв. Гартаа буу барьжээ. Юу хийснээ хэлэхгvй байсан урт ороолттой зvйл нь энэ байж л дээ.
- Хэн бэ? Би зэвсэгтэй шvv! гэж Вернон ах хашгирлаа.
Yvдний цаана чимээгvй болсноо гэнэтхэн...
Тvр няр! хийлээ.
Хаалгыг нугасаараа салж єрєєний голд чимээтэй нь аргагvй унатал хvчтэй тvлхжээ.
Yvдний голд аварга биетэй хvн зогсож байлаа. Ширэлдсэн урт vс бавгар сахалд нvvр нь далдлагдсан ч хар цох шиг жижигхэн, гялалзсан нvд нь харагдаж байв.
Аварга биет овоохойд багтаж ядан орсон боловч толгой нь адарт тулсан хэвээр. Дэндvv том биетэй юмаа. Тэрбээр тонгойж хаалгыг буцааж байранд нь тавив. Гадаа сонсогдож байсан шуурганы чимээ намджээ. Аварга биет овоохойд байгаа хvмvvсийг тойруулан харлаа.
За цайгаа чанахгvй юм уу? Наашаа ирэх гэж хєєрхєн ядарлаа шvv…
Дадлийн айсан чигтээ сууж байсан ханз руу аварга биет дєхєж ирээд:
- Алив мантуу минь жаахан цааш суучих гэв.
Дадли дуу алдан vсрэн босоод нєгєє єрєєнєєс гарч ирсэн ээжийнхээ араар нуугдлаа. Петунъя эгч бас Вернон ахын ард нуугдаад тvvнийн араас харагдахгvй гэж итгэсэн бололтой айсан царайгаар цухуйж vзэгдэнэ.
- Энэ манай Харри шив! гэж аварга биет сэтгэл ханамжтай єгvvлэв.
Харри тvvний vсээр бvрхэгдсэн уурсангvй аймаар нvvрийг ажиглах зуураа цох шиг нvдээрээ инээмсэглэн байгааг анзаарлаа.
- Чамайг сvvлчийн удаа харахад чи бvр жаахан байсан даа. Одоо учиргvй том болчихжээ. Эцэгтэйгээ яг нэг юм гээч. Харин нvд нь ээжийнхтэйгээ адилхан юм гэж аварга биет хэллээ.
Вернон ах хяхтнах лугаа авиа гарган урагш алхаад:
- Ноёнтон таныг энэ гэрээс шалавхан гарахыг шаардаж байна! Та vvд хаалга эвдэн бусдын гэрт орж ирлээ шvv дээ! гэлээ.
- Дурсль чи дуугvй бай! Єєрийгєє хар л даа. Яг л том чавга шиг улаан болчихож. Тайвширвал зvгээрсэн дээ.
29
Аварга биет гараа сунган Вернон ахын бууг булаан аваад хаймраар хийсэн мэт хялбархан зангидаж орхиод булан руу чулуудчихлаа.
Вернон ах дахин хачирхалтай дуу гаргаснаа сvvлэн дээрээ гишгvvлсэн хулгана шиг шогшров.
- Єє, Харри минь, би бvр мартчихаж. Тєрсєн єдрийн мэнд хvргэе. Би чамд нэг юм авчирсаан. Наашаа явж байхдаа дээр нь дарчихсан болохоор жаахан няцарсан байж магадгvй ч амт нь муудаагvй биз, тиймээ? гэж аварга хvн тvvн рvv хандан хэллээ.
Аварга биет хар хvрэмнийхээ дотуур халаасыг ухсанаа яльгvй vнгэгдсэн хайрцаг гаргаж ирэв. Харри догдолсноосоо болоод чичирсэн гараараа тvvнийг аваад яаран задлахад хуруу гар нь эвлэж єгєхгvй байлаа. Дээр нь ногоон тvрхлэгээр <<Харри, тєрсєн єдрийн мэнд хvргэе>> гэж бичсэн том гэгчийн шоколадтай бялуу байв.
Харри аварга биетийг харлаа. Тэрбээр бэлэг єгсєнд талархах гэсэн боловч талархлын vг хоолойд нь тээглээд харин:
- Та хэн бэ? гэж тэс єєр юм асуулаа.
Аварга биет инээд алдан:
- Би нээрээ єєрийгєє танилцуулахаа мартчихжээ. Рубеус Хагрид, Хогвартсын тvлхvvр хадгалагч сахиул гэв.
Тэрбээр том гараа сунган Харрийн гарыг атгаад чанга чанга дугтарч байлаа.
- Цайгаа яах болж байнаа? Хэрэв танайд байдаг бол хатуухан юмнаас ч буцмааргvй байна гэж алгаа хооронд нь vрсээр асуулаа.
Аварга биет жигнэмэгийн vрчийсэн цаас хэвтэж байгаа ханын хоосон зуухыг олж харлаа. Аварга биет сэжиглэнгvй тургиснаа ханын зуух руу тонгойход чухам юу хийж байгааг нь хэн ч харсангvй. Агшин зуурын дараа тvvнийг холдоход ханын зуухнаа гал дvрэлзэн асаж байлаа. Чийглэг овоохойг гэрэг гийгvvлж, Харрид халуун усны онгоцонд орсон юм шиг санагдана.
Аварга биет ханзан дээр дахин суухад ханз хотойж байлаа. Тэрбээр хvрэмнийхээ тоо тоомшгvй халааснуудыг хоосолж гарав. Ханзан дээр зэс данх, хайрцаг зайдас, ханд хийх данх, шилээгvvр, эмтэрхий амсартай хэдэн аяга, хуван шар єнгєтэй шингэн бvхий лонх зэргийг єрснєє ажилдаа орохоосоо ємнє лонхтойгоо балгаж байв. Тєдхєн гал дээр шарж байгаа зайдасны vнэр овоохойд тархлаа. Аварга биетийг хоол бэлтгэж байх зуур хэн ч хєдєлсєнгvй ам ч нээсэнгvй. Тvvнийг шилээгvvрээс шарсан єєхтэй шvvстэй яльгvй тvлэгдсэн зургаан зайдас мулталж авах vед л Дадли сандрангуй хавчигнаж байв.
- Дадли тvvнийг юу ч єгсєн бvv аваарай гэж Вернон ах эрс хориглов.
Аварга биет баргар царайлан инээмсэглэлээ.
- Дурсль минь, юунд тvгшиж сандрана вэ? Би тvvнд хоол єгье гэж бодоо ч vгvй байна. Хvv чинь жигтэйхэн тарган цатгалан юм байна шvv дээ гэж тэрбээр шоолонгуй єгvvлэв.
Тэрбээр хэдэн зайдас Харрид авч єгєхєд нvд ирмэх зуур залгиж орхилоо. Амьдралдаа vvнээс илvv амттай зvйл идэж vзээгvй юм байна гэж бодон идэх зуураа аварга биетээс хараа салгахгvй байлаа. Тэгээд тvvнээс єєр хэн ч асуухаар зvрхлэхгvй байсан асуултаа тавихаар шийджээ.
- Уучлаарай, би одоо болтол таны хэн гэдгийг мэдэхгvй л байна гэж Харри эелдэгхэн хэлэв.
Аварга биет балга цай ууж, тос болсон уруулаа гараараа шудраад:
30
- Намайг Хагрид гэж дуудаарай. Бvгд л тэгж дууддаг юм. Єєрийнхєє тухай тvvрvvнд хэлсэн шиг санагдана. Би бол Хогвартсын тvлхvvр хадгалагч. Хогвартс гэж юу байдгийг чи мэднэ шvv дээ гэв.
- Yгvй ээ... мэдэхгvй гэж Харри хурдхан хэллээ.
Хагрид Харрийн vгийг сонсоод цочирдсон мэт болов.
- Уучлаарай гэж Харри хурдхан хэлэв.
- Уучлаарай гэнээ?! гэж Хагрид уурсангvй хэлээд сvvдэрт нуугдсан Дурслийнхны зvг эргэж:
- Эд нар л уучлал гуйх ёстой. Чамайг бидний захиаг аваагvй гэж би мэдэж л байсан. Гэхдээ Хогвартсын тухай сонсоогvй гэж огт бодсонгvй. Эцэг эхийнхээхээ суралцсан газрын тухай нэг ч удаа асуугаагvй гэдэг чинь чамайг сониуч биш гэдгийг харуулж байна... гэлээ.
- Юу сурсан юм бэ? гэж Харри ойлгохгvй асуулаа.
- Юу гэв vv?! Алив одоохон учрыг нь олъё гээд Хагрид хєл дээрээ vсрэн бослоо.
Аварга биет уурлахаараа улам том болж овоохойд багтахгvй мэт санагдаж байв. Дурслийнхан айсандаа болоод хананы дэргэд овоорцгоожээ.
- Та юу гэх гээд байнаа? Энэ хvvхэд, энэ хvvхэд тэр тухай юу ч... юу ч мэдэхгvй гэх гээд байна уу? хэмээн Дурсль руу харан хашгирлаа.
Аварга биетийг хэт хадуурлаа гэж Харри боджээ. Тэрбээр юу ч гэсэн сургуульд явдаг бас ч муугvй сурдаг шvv дээ.
- Би ч бас мэднээ. Тоо болон бусад зvйлийг гадарлана.
Хагрид тvvнийг огт тоосонгvй.
- Би энэ тухай яриагvй байна. Харин манай дэлхийн тухай юу ч мэдэхгvйг чинь хэлж байна. Єєрийнхєє дэлхийн тухай тухай. Миний дэлхийн тухай. Бас эцэг эхийнхээ дэлхийн тухай.
- Ямар дэлхий гэж? хэмээн Харри учрыг ойлгохгvй давтан асуулаа.
Хагрид яг л одоохон дэлбэрэх гэж байгаа мэт тєрхтэй болоод:
- Дурсль! гэж тэр чангаар дуудлаа.
Айж цонхийсон Вернон ах ямар нэг ойлгогдохгvй юм бувтнана. Хагрид тvvнийг харахаа болиод Харрийг бараг ухаангvй мэт харцаар ширтэв.
- Чи эцэг эхийнхээ тухай мэднэ шvv дээ. Тэд ямар хvмvvс байсан бэ? Тэд алдартай хvмvvс байсан болохоор мэдэхгvй байж болохгvй гэдгийг чи мэдэх л ёстой. Чи ч єєрєє алдартай хvн.
- Юу гэнээ? Аав ээж маань алдартай хvмvvс байсан гэв vv? хэмээн Харри чихэндээ ч итгэхгvй асуулаа.
- Тэгэхээр чи мэддэггvй юм байна... Юу ч мэддэггvй юм байна... Ядахдаа чи єєрийгєє хэн гэдгийг мэдэх vv? хэмээн Харрийг гайхан харсан тэрбээр сахлаа зулгаангаа асуулаа.
Вернон ах гэнэтхэн ухаан орж:
- Боль. Одоохон боль ноёнтон минь! Ямар нэг юм хvvд ярихыг би хориглож байна! гэж тушаалаа.
Вернон ах байтугай тvvнээс ч зоригтой хvн айн ширвээтэхээр ууртай харцаар Хагрид тvvнийг харж байв. Хагрид ярихдаа уурласнаасаа болоод хоолой нь чичирч дуу нь доргиотох ажээ.
- Та vvнд хэзээ ч юу ч яриагvй юм шив дээ? Дамблдорын бичсэн захианд юу гэж байсныг хэзээ ч яриагvй юм уу? Би танай байшингийн тэнд байхдаа Дамблдор хучлаганд захидал vлдээхийг єєрийн нvдээр харсан юм! Тэгтэл энэ олон жилийн туршид тvvнд юу ч ярилгvй цємийг нууж байсан болж таарах нь ээ?
31
- Надаас юу нуусан юм бэ? гэж Харри яаран сонирхов.
- Болиорой! Би таны ярихыг хориглож байна! гэж Вернон ах уурсангvй хэллээ.
Одоо юу гэх бол гэдгээс айж цєхєрсєн Петунъя эгч гvнзгий санаа алдах нь дуулдана.
- Ээ маанаг толгойнуудаа гарч салхилцгаа. Тэгвэл арай дээрдэх байлгvй гэж Хагрид тэдэнд зєвлєснєє Харри руу эргэн:
- Товчхон хэлэхэд чи бол шидтэн, ойлгов уу? гэлээ.
Байшинд нам гvм болж алсад тэнгисийн шуугих чимээ салхи исгэрэх л сонсогдоно.
- Би юу? гэж хэлэхдээ Харри єєрийн мэдэлгvй амаа ангайснаа мэдэрлээ.
- Тийм ээ, чи бол шидтэн. Єєр юу байх вэ? дээ? Жаахан суралцвал улам сайн болох юм сан. Тийм эцэг эхтэй хvн єєрєєр байж болно гэж vv? Чи захиагаа унших цаг болжээ хэмээн хэлээд Харид ханзан дээр буцаж суухуй ханз хяхтнан улам навтайлаа.
Харри гараа сунгаж удтал хvлээсэн шаравтар дугтуйг авлаа. Дугтуй дээр маргад ногоон єнгийн бэхээр тэнгис дундах байцан дээр байдаг овоохойн шалан дээр унтагч ноён Поттерт гэж хаяглажээ. Харри дугтуйг задлаад захиаг гаргаж уншлаа.
ИД ШИДТЭН, ИЛБЭЧНИЙ
<<ХОГВАРТС>> СУРГУУЛЬ
Захирал: Альбус Дамблдор
(Мерлиний нэгдvгээр зэргийн одонт, Агуу их илбэчин, Дээд зэргийн шидтэн, Олон улсын шидтэний холбооны ерєнхийлєгч)
Эрхэмсэг ноён Поттер!
Таныг ид шидтэний <<Хогвартс>> сургуульд оруулах болсноо Танд мэдэгдэхэдээ бид баяртай байна. Та энэ захианд хавсаргасан чухал ном, бусад зvйлсийн жагсаалттай танилцах ажаамуу.
Хичээл есдvгээр сарын нэгэнд эхлэнэ. Таны уулийг долдугаар сарын гучин нэгэн хvртэл хvлээх болно.
Yнэн сэтгэлээсээ хvндэтгэсэн,
Минерва МакГонагалл
орлогч захирал.
Харрийн толгойд галын наадам болж байгаа юм шиг санагдана. Нэг нь нєгєєгєєсєє илvv хурц асуултууд агаарт хєєрч унан алийг нь эхэлж асуухаа Харри огт мэдэхгvй байлаа. Хэдэн хором єнгєрсний дараа тэрбээр єєртєє итгэлгvйхэн хvчлэн байж:
- Миний уулийг хvлээнэ гэдэг чинь юу гэсэн vг вэ? гэлээ.
- Чи надад нэг юмны тухай санууллаа гэдгийг Горгоноор тангараглая гэж хэлээд Хагрид духаа алгадахад, ингэж алгадвал адууг ч унагачихаж болмоор санагдана. Тэгээд гараа халаасандаа хийн ууль гаргаад ирлээ,. Яльгvй сэгсийсэн жинхэнэ амьд ууль мєн урт vзэг, хуйлсан цаас гаргав.
32
Тvvнийг хэлээ бултгануулан бичиж эхлэхэд нь Харри анхааралтай уншиж байлаа.
Эрхэмсэг ноён Дамблдор!
Харрид захиаг дамжуулж єглєє. Маргааш хэрэгцээтэй зvйлээ худалдаж авахаар тvvнтэй явна. Цаг агаар бэрх байна. Таны бvх юм ёсоороо байгаа гэдэгт итгэнэ.
Хагрид
Хагрид цаасаа хуйлж уулийн хошуунд зуулгаад хаалга руу очиж шууран буй тэнгисийн зvг уулийг тавилаа.
Тэгээд буцаж ханзан дээр суугаад зvгээр л утсаар яриад ажлаа бvтээчихсэн мэт ерийн байдалтай байлаа.
Харри амаа ангайн сууж байгаагаа мэдмэгцээ хурдхан хамхив.
- Чи бид юу гээд зогслоо? гэж Хагрид асуутал тэрхэн агшинд Вернон ах сvvдрээс гарч ирлээ. Айсандаа царай нь vнсэн саарал болсон ч уурсан байгаа нь тодорхой харагдаж байв.
- Тэр хаашаа ч явахгvй гэж Вернон ах хэллээ.
Хагрид тоосонгvй.
- Чам шиг зоригтой Магл тvvнийг яаж зогсоохыг харах юм сан...
- Хэн гэнээ? гэж Харри сониучирхав.
- Магл. Бид ид шидгvй бvх хvмvvсийг ингэж нэрлэдэг юм. Чамд аз таарсангvй... Эднээс муу Маглыг би амьдралдаа vзээгvй юм байна.
- Бид тvvнийг vрчлэн авахдаа энэ бvх тэнэг явдлыг дуусгана гэж амалсан билээ. Бид тvvний энэ балай явдлыг зогсооно! Шидтэн гээд байгаа шvv! хэмээн Вернон ах зєрvvдлэсэн хэвээр.
- Та нар мэдэж байсан юм уу? Та нар намайг шидтэн гэж... мэдэж байсан хэрэг vv? гэж Харри итгэлгvйхэн асуулаа.
- Мэдэж байсан уу гэнээ?! Бид мэдэж байсан уу? Тиймээ, бид мэдэж байсан. Миний чєтгєр шvгэлсэн дvv хэн байсныг мэдэж байсан болохоор бид яаж мэдэхгvй байх билээ? Тэр ч цагтаа бас ийм захианууд авч энэ сургуульд орохоор явчихсан юм. Зуны амралт болгоноор гэртээ ирэхдээ халаасаараа дvvрэн мэлхийн тvрс авчирч, єєрєє дандаа цайны аягыг харх болгон хувиргадаг байлаа. Тvvнийг vнэлдэг цорын ганц хvн нь би байсан юм шvv. Тэр бол шулмас, жинхэнэ шулмас байсан даа! Харин аав ээжийн хувьд бол єєр. Тэд чинь Лили, Лили гээд л хошуу дэвсээд байх нь тэр! Гэр бvлдээ тийм шулам байхад тэд бахархаж суудаг байлаа хэмээн Петунъя эгч гэнэтхэн ярьж гарлаа.
Тэрбээр амьсгаа авахаар хэсэгт тvгдэрснээ гvн санаа алдаад бvр хєвєрсєн яриа дэлгэв. Yvнийгээ олон жил дотроо хуримтлуулан хадгалж, энэ хугацаанд хашгиран хэлмээр санагдаж байсан ч тэсвэрлэж байгаад одоо л гаргахаар шидйсэн бололтой.
- Дараа нь тэр сургуульдаа Поттертой танилцаж хамт явсан, тэд гэрлэж чамайг тєрvvлсэн юм. Би чамайг тийм хачин, тийм… хэвийн бус болно гэж мэдэж байсан юм аа! Дараа нь тэр дэлбэрч чамайг бидэнд авчирч єгсєн юм.
33
Харрийн царай даавуу шиг цонхийн цайлаа. Тэрбээр тvр хугацаанд юу ч хэлж чадахгvй байснаа ухаан оров.
- Дэлбэрсэн гэнээ? Та нар эцэг эхийг минь машины осолд орсон гэдэг шvv дээ! гэж асуулаа.
- Машины осол гэнэ шvv?! хэмээн Хагрид дуу алдан ханзнаас ууртайяа vсрэн босохуй Дурслийнхан буланд шигдлээ.
- Лили, Жеймс хоёрыг машины ослоор хєнєєж дєнгєнє гэж vv? Yгvй ер, ийм юм байх уу даа? Сонсоогvй л юм байна! Ер нь Харри Поттер єєрийнхєє тухай юу ч мэдэхгvй байна гэдэг бол байж болшгvй зvйл. Манайд тvvний намтрыг ямар ч хvvхэд мэддэг юм. Харри чиний нэрийг єлгийтэй байхдаа л тогтоодог юм шvv! Эцэг эхийг чинь бас адил!
- Яагаад тэр вэ? Аав ээж хоёрт маань юу тохиолдсон юм бэ? хэмээн Харри шийдэмгий єнгєєр асуув.
Хагридын царай тєв боллоо. Харин ч эелдэг, халамжтай тєрх тодров. Тэгээд аядуу догдлонгуй дуугаар:
- Би ийм юм болно гэж бодоогvй билээ. Чамайг авах vед хэцvvхэн юм тохиолдож болзошгvй гэж Дамблдор сануулж л байсан. Гэхдээ чамайг юу ч мэдэхгvй гэж би огт бодсонгvй шvv. Ай Харри минь, би чухам юу ярих ёстойгоо мэдэхгvй байна. Гэхдээ хэн нэг нь ярих ёстой баиз дээ? Харин чи єєрийгєє хэн гэдгийг мэдэхгvйгээр чи Хогвартс руу явж болохгvй шvv дээ гэлээ.
Тэрбээр Дурслийг муухай харна.
- За яахав чамд чадаж мэдэх зvйлээ ярих нь дээр гэж бодож байна. Харин бvгдийг ярьж чадахгvй л дээ. Яагаад гэвэл нууцлаг, ойлгомжгvй зvйл их vлдсэн юм...
Хагрид дахин сууж гал ширтлээ. Тэгээд хэдэн хормын дараа:
- Би нэг хvнээс... эхэлдэг юм билvv дээ. Тvvний тухай чамайг мэдэхгvй гэдэгт итгэж чадахгvй л байна шvv. Тvvнийг манай дэлхийнхэн бvгд мэддэг юм... гэлээ.
- Тэр чинь хэн юм бэ? гэж дуугvй болсон Хагридыг дэмжих санаатай Харри асуув.
- Тэр... Ер нь би тvvний нэрийг хэлэх дургvй. Тэртэй тэргvй болно биз. Бидний хэн нь ч дургvй байдаг юм.
- Яагаад тэр вэ?
- Луугаар тангараглая. Харри минь, хvмvvс айсан хэвээр байна. Учир нь энэ. Миний тухайд ч амаргvй л байна... Товчхон хэлэхд нэг шидтэн байсан юм... Сvvлдээ л муу хvн болчихсоноос биш. Бvр хамгийн муу нь болсон юм шvv. Муу муудаа бvр хамгийн муу. Муу дээр муу, муухай дээр улцан гэдэг л болсон юм. Тvvний нэрийг... гэснээ Хагрид сандарсандаа тvгдрэн дуугvй болов.
- Та нэрийг нь биччихвэл дээргvй юу? гэж Харри хэллээ.
- Yгvй ээ, яаж бичдэгийг нь мэдэхгvй байна. За яахав... Волан-де-Морт гэж Хагрид эцэст нь хvчлэн хэлээд:
- Ахиж надаас бvv асуугаарай, би давтмааргvй байна. Ерєнхийдєє бол энэ шидтэн хорин жилийн тэртээ єєрийнхєє аялдан дагалдагчдыг хайж эхэлсэн юм. Олсон л доо. Зарим нь тvvнээс айсандаа аялдан дагалдаж, зарим нь эрх тэгш байна гэж бодоцгоож байлаа. Гэтэл тэр удах тутмаа улам их эрх мэдэлтэй болсон юм. Харанхуй єдрvvд байлаа, Харри миь. Хэнд итгэхээ ч мэдэхгvй. Тэгэхэд ер нь хэцvv байсан шvv. Тэрбээр ялж байлаа. Тvvнтэй тэмцдэг байсан ч эсэргvvцэх аваас алуулна. Хvмvvс 34
аймшигт vхлээр vхэж байв. Хогвартсыг л эс тооцвоос аюулгvй газар бараг vлдсэнгvй! Хэцvv нэрт ганцхан Дамблдороос л айдаг байсан гэж би санадаг юм. Ийм болоод л тэр сургууль руу довтолж зvрхэлдэггvй байж л дээ. Чиний аав ээж хоёр бол амьдралдаа миний л мэдэх сайн шидтэнгvvд байсан юм шvv. Сургуулийн хамгийн сайн сурагчид, анхны тєгсєгчид байлаа. Хэцvv нэрт яагаад урьд нь тэднийг єєртєє татах гэж оролдоогvйг би ойлгодоггvй юм... Тэднийг Дамблдортой дэндvv ойр дотно болохоороо харанхуй зvг рvv явахгvй гэж мэддэг байсан байлгvй дээ. Дараа нь тэднийг ятгачихаж дєнгєнє гэж бодсон хэрэг... Эсвэл тэднийг саад болгохгvйн тулд замаасаа зайлуулах гэсэн ч байж магадгvй. Ер нь vvнийг хэн ч мэдэхгvй л дээ. Зєвхєн арван таван жилийн тэрээ Хэллоуины vеэр та нарын амьдарч байсан хотод ирсэн гэдгийг л мэдэцгээдэг юм. Чамайг дєнгєж ойтой байхад тэр гэрт чинь ирээд... Хагрид хаанаас ч юм толбо болсон бохир алчуур гаргаж дуут дохио шиг чанга чимээ гарган нусаа нийлээ. Тэгээд:
- Чи намайг уучлаарай Харри. Би тааруухан ярьдаг юм. Энэ тун гунигтай явдал шvv. Би аав ээж хоёрыг чин мэддэг байлаа. Сайн хvмvvс байсан юм. Илvv сайныг олохгvй шvv. Гэтэл... Ерєнхийдєє бол Хэцvv нэрт тэднийг алчихсан юм. Дараа нь тэр чамайг ч бас алах гэж байсан билээ. Харин vvнийг хэн ч ойлгож чаддаггvй юм даа. Мєрєє баллах гэж эсвэл хvн алах дур нь хvрээд л тэгсэн байх гэж би боддог юм. Чамайг алах гээд чадаагvй л дээ. Яагаад духан дээрээ сорвитой болсноо чи асууж байгаагvй юу? Энэ чинь эсгэчихсэн юм биш. Маш хэрцгий ууртай шидтэн чамайг хараасан vед л ингэж чадна. Тэр чиний эцэг эхийг хєнєєж байшинг чинь vнсэн товрого болгосон ч чамайг алж чадаагvй юм шvv. Тийм учраас л чи алдартай болсон юм даа, Харри минь. Тэрбээр алах л гэсэн хvнээ алдаг байсан авч чамайг дєнгєєгvй билээ. МакКиннонов, Боузонов, Прюиттов гээд л хvчтэй хvчтэй шидтэнгvvдийг хєнєєсєн авч чи нялх байхдаа амьд vлдэж чадсан юм даа хэмээн єєрийгєє буруутгасан байдалтай ярьжээ.
Харри гэнэтхэн толгойгоо євдєхийг мэдэрлээ. Хагридыг яриагаа дуусах vед тvvний нvдний ємнvvр урьд танил болсон дvр зураг тодорлоо. Гэхдээ тэрхvv гялалзсан хурц ногоон гэрэл урьдынхаасаа улам тод vзэгдэв. Бас тvvний далимд урьд ємнє ой ухаанд нь орж байгаагvй чанга хvйтэн инээмсэглэл тодорлоо.
Хагрид тvvнийг гунигтай царайлан ажиглаж байв.
- Би чамайг єєрийнхєє гараар нурангиас гаргасан юм. Дамблдор намайг тийш нь явуулсан юм л даа. Дараа нь би чамайг... гэтэл:
- Дэмий юм бvv ярь! хэмээн Вернон ах булангаас хашгирлаа.
Харри Дурслийн тухай таг мартсан байснаас бондгос хийжээ. Харин Дурслийнхан тvvнийг мартаагvй байжээ. Ялангуяа зvрх зориг оросон Вернон ах. Яагаад гэвэл тэрбээр Хагридыг ууртай гэгч нь харж нудрагаа зангидсан байлаа.
- Хvv минь чи сонс. Хэдийгээр чи жаахан зодуулчих юм бол эгнэгт эрvvл саруул болохоор хачирхалтай байгаа ч гэсэн эцэг эх чинь илбэч жилбэч байсан нь vнээн. Харин миний бодоход тэднийг vгvйд дэлхий амарсан юм шиг санагддаг шvv. Тэд хvссэн бvхнээ хийсэн харин энэ шидтэнгvvдтэй нийлбэл л муу юм болно гэж би мэдэж байсан юм... гэж Вернон ах єгvvлэв.
Тvvнийг vгээ хэлж дуусаагvй байтал Хагрид ханзнаасаа ухасхийн босч халааснаасаа vнгэгдсэн ягаан шvхэр гаргаад сэлэм мэт Вернон ахад тулгаад:
35
- Ахиад амаа нээх аваас... Би чамд санууллаа шvv. Дурсль би чамд сvvлчийн удаа сануулж байна гэлээ.
Энэ аварга хvн шvхрээрээ хялбархан сvлбэчихнэ гэдгийг Вернон ах ойлгосон бололтой зориг зvрх нь шантран хананд наалдаж амаа хамхив.
- Ингэвэл дээрсэн дээ гэж Хагрид хvндээр амьсгаадан хэлээд ханзан дээр суутал ханз хотойж бvр шаланд туллаа.
Харрийн аманд янз бvрийн асуулт орж ирнэ. Олон зуун асуулт.
- Харин тэр Волан... vгvй ээ, уучлаарай тэр Хэцvv нэрт яасан бэ?
- Зєв асуулт байна, Харри. Тэр алга болсоон. Уусан алга болсон. Чамайг хєнєєх гэсэн шєнєє тэр шvv дээ. Тэгээд л чи улам алдартай болсон юм. Энэ бол байж болох бvх тааврын дотроос хамгийн нууцлаг таавар билээ... Тэрбээр улам улам хvчтэй болж байснаа гэнэтхэн ор мєргvй арилсныг ойлгох юм алга. Зарим нэг нь vхсэн л гэдэг юм. Харин би бол vгvй гэж санадаг! Тvvнд хvний гэхээр юу ч vлдээгvй гэж бодож айна... Зєвхєн хvн л vхдэг биз дээ. Бас зарим нэг хvн тvvнийг ойрхон энvvхэнд нуугдаад гарах цагаа хvлээж байгаа гэдэг боловч би тэгж боддоггvй юм. Тvvнтэй хамт байсан хvмvvс бидний талд ирсээн. Тэрбээр тэднийг илбээр нойрсуулсны дараа сэрсэн мэт л болцгоосон юм. Хэрэв тэр тэнд байсан сан бол тэдэнд иймэрхvv явдал тохиолдохгvй басан гэж би чамд хэлэх байна. Ер нь бол тэр энд хаа нэгтээ байгаа, харин хvч чадалгvй болчихсон гэж ихэнх хvмvvс vздэг юм. Цаашдаа тэмцэж тулалдахын аргагvй хэтэрхий сул дорой болчихжээ. Чиний юу ч юм тvvнийг доройтуулсан хэрэг. Тэр шєнє тvvний хvсээгvй ямар нэг юм болсныг би ч мэдэхгvй, єєр хэн ч мэдэхгvй... харин чи тvvнийг доройтуулсан нь тодорхой.
Хагридын харцанд хайр хvндэтгэл илрэх авч Харри баясаж хєєрєхийн оронд энэ бvхэн алдаа гэдгийг мэдэрч байж байлаа. Шидтэн гэнэ vv? Тэгэхлээр Харри Поттер бол шидтэн байх нь ээ? Тvvний насан туршид нь Дадли доромжилж Вернон ах Петунъя эгч хоёр нь хавчиж шахаж байхад vнэхээр л шидтэн байсан юм бол хонгилд цоожлуулах болгондоо тэднийг яст мэлхий болгочихгvй яасан юм бэ? Хэрэв vнэхээр л дэлхийн агуу их шидтэнг ялж чадсан юм бол яагаад Дадли тvvнийг сургууль даяар бємбєг шиг элдэж, єшиглєж хєєж байдаг юм бэ?
- Хагрид гуай. Таныг андуурч байх вий гэж айж байна. Би єєрийгєє шидтэн... шидтэн болж чадна гэж бодохгvй л байна шvv.
Харин Хагридыг инээхэд их гайхлаа.
- Шидтэн биш гэв vv? Чамайг уурлах юм уу гомдох vед чинь ямар нэг юм тохиолдож байгаагvй юу?
Харри гал руу харсаар. Хагрид тvvнд чухал санаа тєрvvлжээ. Хэрэв бодоод vзэх аваас... Тvvний эргэн тойронд болж байсан бvх явдлууд Петунъя эгч, Вернон ах хоёрыг гарцаагvй уурлуулдаг байсан билээ. Гэхдээ энэ явдал тvvнийг гомдсон уурласан vед л тохиолддог байлаа. Жишээ нь тэрбээр Дадлийн танхай нєхдvvдэд хєєгдєж байхдаа тэднээс бултаж, яагаад ч юм сургуулийн гуанзны дээвэр дээр гарчихсан юм даг.. Бас Петунъя эгчээр vсээ халзан шахуу болтол хяргуулчихаад маргааш сургуульдаа яаж очно доо гэж байтал ганцхан шєнийн дотор vс нь ургачихаа биз дээ?... Сvvлчийн удаа шилэн хорго vзэж явахдаа Дадлид зодуулсныхаа дараа єєрєє ч мэдэлгvй Бразилын аварга могойгоор хариугаа авсан шvv дээ...
Харри инээмсэлэн Хагридыг харахад тvvний царай туяаран гийж:
36
- За, би чамайг итгvvлж чадав уу? Тэгтэл чи Харри Поттер шидтэн биш гээд байдаг. Чи мєдхєн Хогвартсын хамгийн алдартай сурагч болноо гэв.
Тэгтэл зориг орсон юм байлгvй дээ, Вернон ах бууж єгєхгvйгээр шийдсэн бололтой:
- Тvvнийг хааш нь ч явуулахгvй гэж би танд хэлээ биз дээ? Хvv <<Хай Камеронс>> сургуульдаа явж, тийш явуулах болсон бидэнд талархах ёстой. Би захиануудыг уншсан. Тэнд шившлэгийн ном, шидэт саваа ч гэх шиг баахан хэрэггvй юмны тухай бичсэн байна лээ... гэв.
- Хэрэв єєрєє суралцая гэх аваас чам шиг лухгар Магл байсан ч тvvнийг болиулж чадахгvй, ойлгов уу? Лили, Жеймс хоёрын хvvг Хогвартст сургахгvй юм гэнэ. Чи чинь єєрийн ухаантай байгаа биз дээ?! Тvvнийг тєрмєгц л сургуульд бvртгэж авсан юм. Тэр сургуульд орооод долон жилийн дараа гэхэд л єєрийгєє ч танихаа болино. Тэнд єєр шигээ хvvхдvvдтэй байх юм. Та нартай байснаас хамаагvй дээр. Харин захирал нь сургуульд байж болох хамгийн сайн захирал Альбус єєрєє байх болно... гэж Хагридыг хэлтэл:
- АЛЬ НЭГ ЗЄНЄГ ЄВГЄН ЭЛДЭВ ИЛБЭ ЖИЛБЭ ЗААХЫН ТЄЛЄЄ БИ МЄНГЄ ТЄЛЖ ЧАДАХГYЙ ШYY! гэж Вернон ах хашгирлаа.
Тэр хэтэрхий хадуурчээ. Хагрид шvхрээ авч толгой дээгvvр нь эргvvлээд аянга адил хvржигнэж:
- АЛЬБУС ДАМБЛДОРЫГ... МИНИЙ ДЭРГЭД ХЭЗЭЭ Ч... БYY ДОРОМЖИЛ! гэлээ.
Шvхэр шуугин бууж Дадлиг чиглэлээ. Тэгтэл ягаан гэрэл гялсхийж дааман хаалга дуугарах шиг чимээ гартал, тэрхэн зуур Дадли хоёр гараараа єгзгєє даран євдсєндєє хашгиран дороо дэвхцэж байлаа. Тvvнийг цаашаа харах vед Дадлийн ємд цоороод гахайн торойн сvvл цухуйж байхыг Харри олж харлаа.
Вернон ах чанга хашгираад Петунъя эгч, Дадли хоёрыг нєгєє єрєє рvv тvлхэн оруулж айдас дvvрэн харцаар агшин зуур Хагридыг харав.
Хагрид шvхрээ харах зуур сахлаа самнан илж байлаа.
- Би єєрийн эрхгvй дэмий юм хийчихлээ. Гэхдээ юу ч болоогvй ээ. Би тvvнийг гахай болгох гэсэн чинь гахайтай тєстэй л болохоос олигтой юм болсонгvй. Сvvл л ургалаа… Харин энэ тухай Хогвартсын хэнд ч хэлж болохгvй шvv гэж гуйх байна. Yнэндээ бол би… ийм юм хийж болохгvй учиртай. Yгvй ээ, чиний хойноос явж захиа дамжуулах vед ч жаахан жаахан болно гэж зєвшєєрсєн л дєє. Тэгээд л би vvнийг дуртайяа хийсэн хэрэг… Чамаас болоод л… гэж Хагрид сахал хємсгєє зангидан, хулчийсан янзтай хэллээ.
- Та яагаад ид шид vзvvлж болдоггvй юм бэ? гэж Харри сонирхон асуув.
- За даа… Yнэнээр нь хэлэх аваас би дээр vед сургуульд суралцаж байсан юм… Тэгээд намайг хєєчихсєн… би гуравдугаар ангид байдлаа. Миний шидэт савааг дундуур нь хугалаад л. Харин Дамблдор намайг vлдэхийг зєвшєєрч сургуульд ажиллуулсан юм даа. Дамблдор агуу их хvн шvv.
- Таны яагаад хєєсєн юм бэ?
- Орой болчихжээ. Маргаашийн ажил их. Маргааш бид хот орж ном бас бус юм худалдаж авна. Бид андууд юм чинь <<та>> гээд байлгvй шууд л <<чи>> гэж бай хэмээн Хагрид булзааруулан хэллээ.
Тэрбээр зузаан хар хvрмээ тайлаад Харрийн хєлд хаялаа.
37
- Yvгээр хучвал дулаахан шvv. Хvрэм єєрєє хєдлєєд эхэлбэл бvv анзаараарай. Нэг халаасанд нь би хулгана хийгээд мартчихсан шиг байна. Чухам аль халаасыг нь мэддэгvй ээ...
*********************************************************************

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Файл оруулах
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/676451/c30/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131
456 ТЭМYЖИНИЙ УГ ГАРАЛ БА БАГА НАСНЫ YЕ Levi`s 2008-08-25 9110
455 МЭРГЭДИЙГ СЄНЄЄСЄН БА ТЭМYЖИНД ЧИНГИС ХААН ЦОЛ ЄРГЄМЖИЛСЄН НЬ [1] Levi`s 2008-08-25 9188
454 ЖАМУХА БА ТАЙЧУУДТАЙ ТЭМЦСЭН НЬ Levi`s 2008-08-25 9384
453 ТАТААРЫГ СЄНЄЄСЄН БА ВАН ХАНТАЙ ЭВДЭРСЭН НЬ [1] Levi`s 2008-08-25 8894
452 ХЭРЭЙД УЛСЫН МЄХСЄН НЬ [1] Levi`s 2008-08-25 9333
451 ВАН ХАН СЄНЄСЄН НЬ [1] Levi`s 2008-08-25 9143
450 ХYЧYЛYГИЙН ДУТААСАН БА ЖАМУХЫН ДАРАГДСАН НЬ Levi`s 2008-08-25 9268
449 ШАДАР ХИШИГТЭН ЦЭРГИЙГ БАЙГУУЛСАН НЬ [1] Levi`s 2008-08-25 9816
448 УЙГУР БА ОЙН ИРГЭДИЙГ ЭЗЭЛСЭН НЬ [1] Levi`s 2008-08-25 9492
447 ХЯТАД, ТАНГУД, САРТАУЛ, БАГДАД БА ОРОСЫГ ЭЗЭЛСЭН НЬ [1] Levi`s 2008-08-25 9415
446 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ Levi`s 2008-08-25 10181
445 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг 2) Levi`s 2008-08-25 10361
444 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг 3) file Levi`s 2008-08-25 9916
» ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг 4) file Levi`s 2008-08-29 8966
442 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг 5) Levi`s 2008-08-29 9570
441 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг6) Levi`s 2008-08-29 8983
440 МАШИНД "НУГАСГҮЙ" МАРШАЛ ТИТО Boog_3399 2008-08-31 11184
439 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг7) file Levi`s 2008-09-08 9011
438 “Робинзон Крузо”-г зохиогч буюу Даниэл Дефогийн нууц намтар Boog_3399 2008-09-12 12149
배너신청
자생병원

배너신청