Бичлэгийн тоо 497
Бvлэг 3
ХЭНЭЭС ИРСЭН НЬ МЭДЭГДЭХГYЙ
ЗАХИДАЛ

Бразилийн аварга могойтой тохиолдсон явдлаас болж Харрийг тун ч айхтар залхаажээ. Тvvнийг шатны хонгилоос гарахыг зєвшєєрєх vед зуны амралт эхлэж, Дадли шинэ видеокамераа эвдэж, алсын зайны удирдлагатай онгоцоо хэмхэлж амжсанаар барахгvй, уралдааны дугуйгаа анх унахдаа Улаан модон гудамжаар таягаа тулан гарч явсан хатагтай Фиггийг ухаан алдтал нь дайрч унагажээ.
Харри сургуулийн хичээл дууссанд баяртай байсан ч Дадли болон єдєр болгон тэднийд ирдэг нєхдєєс нь зугтах газаргvй болов. Пирс, Деннис, Малькольм, Гордон гээд тvvний найзууд том биетэй ухаан муутай хvvхдvvд байсан ч Дадли хамгийн том хамгийн ухаангvй нь болохоороо тэднийг удирдан 20
юу хийхийг шийддэг байлаа. Тэд бvгдээрээ єєрсдийн дураараа Харрийг мєрдєн мєшгицгєєнє.
Ийм болохоор Харри амралт мєдхєн дуусна гэсэн яльгvй гэгээтэй итгэл євєрлєн ойр зуур явахдаа гэрээс гаралгvй ихэнх цагаа барахыг эрмэлздэг байв. Есдvгээр сард тэрбээр дунд сургуульд орох болохоор Дадлигаас салж амрана гэсэн vг. Дадли Вернон ахын суралцаж байсан <<Вонингс>> гэдэг хувийн сургуульд орохоор болжээ. Пирс Полкисс ч бас тэнд суралцах юм. Харин Харрийг <<Хай Камеронс>> гэдэг ерєнхий боловсролын жирийн сургуульд суралцуулах болсон байв. Энэ нь Дадлид vэнэхээр инээдтэй санагдана.
- Энэ сургуулийн ахлах ангийнхан шинэ хvvхдийг анхны єдєр л толгойгоор нь суултуурт шургуулдаг юм даа. Дээшээ гарч vзэх vv? гэж Дадли даажигнана.
- Yгvй ээ, баярлалаа. Тэр хэлмэгдэж гvйцсэн суултуурт чиний толгойноос аймшигтай юм хэзээ ч шургуулаагvй гэдэг. Суултуур муухай болчих байлгvй дээ гэж Харри хэлжээ.
Тvvний хэлсэн vгийг Дадли хараахан ойлгож амжаагvй байхад Харри зугтаачихжээ.
Нэг удаа Петунъя эгч Дадлид <<Вонингс>> сургуулийн дvрэмт хувцас авч єгєхєєр Лондон руу дагуулж явахдаа Харрийг хатагтай Фиггийнд vлдээсэн аж. Хачирхалтай нь Фиггийнх урьдынхтайгаа зvйрлэхээргvй аятайхан байв. Тэрбээр муурнуудынхаа нэгэн дээр гишгэснээс болоод хєлєє хугалсан учраас муурыг урьдынх шигээ хайрлахаа больжээ. Тэгээд л Харрид муурын зураг vзvvлэхийн оронд зурагт харахыг зєвшєєрч дор хаяхад арван жил шvvгээндээ хадгалсан болов уу гэмээр амттай жигнэмэг боовоор дайлжээ.
Тэр vдэш шинэ дvрэмт хувцсаа ємссєн Дадли зочны єрєєгєєр бардам гэгч нь алхалж байв. <<Вонингс>> сургуулийн сурагчид хvрэн фрак, улбар цамц, канотье хэмээх сvрлэн бvрх ємсдєг байсан юм. Бас багшийгаа хараагvй vед бие биенээ цохидог болцуу бvхий таяг тулцгаана. Yvнийгээ сургууль тєгссєний дараа том хvн болоход нь хэрэгтэй сайн бэлтгэл гэж vздэг байлаа.
Шинэ дvрэмт хувцсаа ємсєн бахархалтайяа алхах Дадлийг харах Вернон ахын сэтгэл нь догдолж, амьдралын хамгийн сайхан агшин гэж хєєрснєє арайхийн нуун vглэж байв. Петунъя эгчийн хувьд сэтгэлийн хєдлєлєє нуулгvй уйлж єєрийнхєє бяцхан vрийг ийм сайхан эр болсон гэдэгт итгэхгvй байна хэмээн дуу алджээ. Харин Харри ам нээхээсээ ч айж байв. Тэрбээр инээдээ барьж ядан байхад хавирга сvврэг нь тэсэлгvй дэлбэрчих юм шиг санагдаж байлаа.
Маргааш єглєє Харрийг ундаа уухаар гал тогооны єрєєнд ортол аймаар муухай vнэр ханхалж айв. Энэ vнэр угаагуурт байдаг том тємєр савнаас ханхлах ажээ. Харри дєхєж очив. Саванд сааралдуу ус дvvрэн дотор нь бохир алчуур шиг зvйл хєвєх ажээ.
- Энэ юу вэ? гэж Петунъя эгчээсээ асуулаа.
Эгч нь хємхийгєє зуув. Тэрбээр Харрийг зvрхлэн асуулт тавихад дандаа ингэдэг байсан юм.
- Чиний шинэ дvрэмт хувцас.
Харри ахин тємєр сав луу харлаа.
- Тийм байнаа. Yvнийг норгож дэвтээх ёстой гэж би санасангvй гэв.
- Битгий тэнэг царайлаад бай. Би Дадлийн хуучин дvрэмт хувцсыг зориудаар бор болгон будаж байгаа юм. Будаад дуусахад яг шинэ юм шиг болно хэмээн Петунъя эгч нь хэлжээ.
21
Харри vvнд итгэж чадахгvй байсан ч маргахгvй байвал дээр гэж бодлоо. Тэгээд ширээнд суухдаа <<Хай Камеронс>> сургуульд очих анхны єдєр чухам ямаршуухан харагдахаа бодохгvйг хичээж байв. Ялзрах шахсан зааны ширээр хийсэн хувцастай юм шиг харагдах байлгvй дээ.
Дадли, Вернон ах хоёр гал тогоонд орж ирмэгцээ хамраа vрчийлгэв. Харрийн шинэ дvрэмт хувцасны vнэр таалагдсангvй бололтой. Вернон ах хуучин янзаараа сонин шагайж, Дадли хаа сайгvй барьж явах болсон болцуут таягаараа ширээ тогшиж байв.
Тэгтэл хонгилд танил чимээ гарч шууданч хаалганд тусгайлан гаргасан завсраар захидал шургуулахад захидал хонгилын хивсэн дээр уналаа.
- Дадли шуудан аваад ир гэж Вернон ах сониныхаа цаанаас єгvvлэв.
- Харрийг явуулаач дээ.
- Харри шуудан аваад ир.
- Дадлигаар авчруулаач гэж Харрийг хэлэхэд:
- Дадли тvvнийг таягаараа ёвор гэж Вернон ах зєвлєж байв.
Харри таягнаас бултан зайлаад хонгил руу явлаа. Хивсэн дээр Уайт арал дээр амарч буй Вернон ахын Марж гэдэг эгчээс нь ирсэн ил захидал, яаж ч бодсон тооцоо байхаас зайлахгvй хvрэн єнгийн дугтуй, Харрид ирсэн захидал хэвтэж байв.
Харри захидлыг авч анхааралтай харах vедээ дотор сэтгэл нь хєвчирсєн нум шиг болж догдлохыг мэдэрчээ. Амьдралдаа хэнээс ч хэзээ ч захидал авч vзээгvй болохоор аргагvй шvv дээ. Хэн ч тvvнд бичих билээ дээ? Тvvнд анд нєхєр, єєр хамаатан байхгvйн дээр номоо буцааж єгєхийг шаардсан бvдvvлэг захидал шуудангаар явуулдаг номын санд ч бvртгэлгvй билээ. Тэгтэл одоо зєвхєн тvvний нэрийг тєдийгvй хаягийг нь бичсэн захидал ирсэн байдаг. Харахад хэнд хаягласан нь шууд л тодорхой байв.
Дугтуй дээр <<Ноён Х. Поттерт. Суррей гvнлэг. Литтл Уингинг хот, Улаан модон гудамж, дєрєвдvгээр байшин, шатны дорх хонгил>> гэж бичсэн байлаа.
Шаргалдуу цаасаар хийсэн хvнд зузаан дугтуй дээр маргад ногоон єнгийн бэхээр хаяглажээ. Харин дугтуй дээр марк байсангvй.
Харри чичирсэн гараа дугтуйг эргvvлж улаан лаваар лацадсан байхыг vзэв. Лацан дээр сvлд, сvлдэн дээр арслан, бvргэд, дорго, могой дунд нь том <<Х>> vсэг байх ажээ.
- Алив хvv минь шалавлаарай! Тэнд юу ухаад байгаа юм? Захидалд тэсрэх бємбєг байгаа эсэхийг шалгаж байна уу? гэж гал тогооноос Вернон ах хашгирав.
Вернон ах шог vг хэлсэндээ баясан инээх аж.
Харри гал тогоонд буцаж ирэхдээ захидлыг ахин vзэв. Тэрбээр тооцоо, ил захидлыг Вернон ахдаа єгєєд суудалдаа суун шаргал дугтуйг аажуухан задлаж эхлэлээ.
Вернон ах дугтуйгаа шууд задлан тооцоог гаргаад дурамжхан шуухитнаснаа ил захидлыг vзэв.
- Марж євджээ. Нутгийн зохихгvй хоол идээд... гэж Петунъя эгчид хэллээ.
- Аав! Аав аа, Харри бас захидал авчээ! гэж Дадли гэнэтхэн хашгирав.
Мєн дугтуйтай адил тийм шаргал цаасан дээр бичсэн захидлыг Харри дэлгэн унших гэтэл Вернон ах нь булааж авлаа.
- Миний захидал шvv дээ! гэж Харри цаасыг авахаар тэмvvлэв.
- Чамд хэн бичдэг нь сонин юм даа? гэж Вернон ах хардангуй хэлээд захидлыг сэгсрэн тvvнийг харж байв. Тvvний улаан царай гэрлэн дохио 22
солигдохоос ч хурдан ногоон боллоо. Гэхдээ vvгээр бvх юм дууссангvй. Хэдэн агшны дараа тvvний царай хатсан будаа шиг саарал болж:
- П-П-Петунъя! гэж ээрэн дуудав.
Дадли бас захидлыг авах гэж мэрийсэн авч Вернон ах тvvнийг Дадли хvрэхээргvй єндєрт єргєжээ. Хов жив цуу ярианд дуртай гэдэг нь харах царайнаасаа илт мэдрэгддэг Петунъя эгч дєхєж ирээд чухам юу бичсэнийг сониучирхан нєхрєєсєє захидлыг аваад эхний мєрийг уншив. Тэгээд одоохон ухаан алдах нь уу даа гэмээр боллоо. Тэрбээр хоолойгоо барьж, давчидсан мэт чимээтэй амьсгалах ажээ.
- Вернон! Ээ бурхан минь!
Нагац ах, эгч хоёр нь гал тогоонд Харри Дадли хоёрын сууж байгааг мартсан мэт бие биеэ ширтэж байлаа. Гэхдээ энэ тухай удаан мартаж чадсангvй. Яагаад гэвэл єєрийг нь анхаарахгvй байхыг огт тэвчдэггvй Дадли эцгийнхээ толгой дундуур болцуутай таягаараа байлгаж орхиод:
- Би захидлыг уншмаар байна! гэж чангаар хэллээ.
- Энэ чинь миний захиа. Би захиагаа уншъя гэж Харри гэрэвшингvй єгvvлэв.
- Та хоёр зайлаад аль гэж хэмээн Вернон ах орлиод захидлыг дугтуйд нь буцааж хийлээ.
Харри байрнаасаа хєдєлсєнгvй.
- Миний захидлыг єгчих! гэв.
- Би тvvнийг vзмээр байна! гэж Дадли орилно.
- Зайл гэж Вернон ах хашгираад эхлээд Дадлийг дараа нь Харрийг шилэн хvзvvнээс нь шvvрэн авч хонгил руу гаргаад хаалгыг чанга хаалаа.
Харри Дадли хоёр цоожны нvхээр харахын тулд ууртай авч чимээгvйхэн ноцолдоход Дадли дийлж, Харри нvдний шил нь єрєєсєн гуяараа дvvжлэгдсэнийг ч анзааралгvй шалан дээр хэвтээд шал хаалганы хоорондох нарийн завсарт чихээ наав.
- Вернон хаягийг нь хар л даа. Тvvний хаана унтдагийг тэд яаж мэддэг байнаа? Тэд манай гэрийг харуулдаад байгаа юм биш биз дээ? гэж Петунъя эгч нь чичирхийлсэн хоолойгоор єгvvлнэ.
- Харуулдахаар барахгvй тагнаж бvр мєрийг маань мєшгиж байна хэмээн ухаан алдахын даваан дээр байгаа Вернон ах нь шивэгнэж айв.
- Одоо бид яах вэ? Тэдэнд хариу єгдєг ч юм билvv? Би vvнийг хvсэхгvй гэж бичиж болох шvv дээ...
Вернон ахын гялалзсан шаахай хэрхэн хойш, урагш холхихыг Харри харж байлаа. Эцэст нь Вернон:
- Yгvй ээ, бид энэ захиаг огт хайхрахгvй. Хэрэв тэд хариу авахгvй бол... Тийм ээ, ингэвэл дээр юм. Бид яах ч vгvй... гэж хэллээ.
- Гэхдээ...
- Манайд ийм хогийн амьтад хэрэггvй. Петунъя чи ойлгов уу? Бид тvvнийг авахдаа ямар ч аюулгvй болгоно гэж андгай тангараг тавиа биз дээ?
Тэр орой Вернон ах ажлаасаа ирээд Харрийн хонгилд орсон явдал бол урьд ємнє гарч байгаагvй тохиолдол юм.
- Миний захиа хаана байна?
Надад хэн бичсэн юм бэ? гэж Вернон ахыгаа орж ирмэгч Харри асуулаа.
- Хэн ч бичээгvй. Андуураад чиний хаягийг биччихсэн юм билээ. Би тvvнийг шатаачихсан гэж Вернон ах нь товчхон тайлбарлав.
- Андуурах юм байхгvй. Намайг хонгилд байдаг гэж бичсэн байсан шvv гэж Харри шамдангуй эсэргvvцлээ.
23
- Чи чимээгvй бай! гэж Вернон ахыг хашгирахад адараас хэд хэдэн аалз унажээ. Вернон ах хэдэн удаа гvнзгий санаа алдаад инээмсэглэх гэж оролдсон авч олигтой юм болсонгvй.
- Ээ... Харри минь, хонгилын тухай ярилцъя... Эгч бид хоёр чинь ингэж бодлоо... Энд байхад чи одоо томдоно... бид чамайг Дадлийн нєгєє унтах єрєєнд орвол дээр гэж бодож байна.
- Яагаад?
- Битгий шалгаагаад бай. Одоохон наад новшнуудаа дээш нь аваач! гэж Вернон ах нь зандарлаа.
Дурслийн байшинд унтлагын єрєє дєрєв байсан юм. Нэг нь Вернон ах, Петунъя эгч хоёрынх, нэг нь зочных (ихэвчлэн Вернон ахын эгч Марж л зочилдог байв), нэг нь Дадлийнх бєгєєд vлдсэн нэг єрєєнд Дадлийн унтлагын єрєєнд багтаагvй тоглоомуудыг хадгалдаг байжээ. Харри єєрийнхєє хогшлыг нэг удаа зєєгєєд л дуусав. Тэгээд орон дээрээ суугаад эргэн тойрноо харлаа.
Єрєєнд байгаа бараг бvх зvйл эвдэрхий ажээ. Ердєє л сарын ємнєхєн Дадлид бэлэглэсэн эвдэрхий видеокамер хєршийн нохой руу Дадли илгээхэд хэмхэрсэн тvлхдэг танкан дээр хэвтэнэ. Бас суваг солиход уурандаа Дадли єшиглєж хагалсан анхны зурагт буланд харагдана. Нєгєє буланд тоть тэжээж байсан том тор байна. Дадли тотио буугаар сольчихсон билээ. Дээр нь суугаад муруйлгачихсэн буу дэргэд нь хэвтэнэ. Энэ єрєєнд буй цорын ганц шинэ зvйл бол тавиур дээрх номууд байлаа. Номонд хэзээ ч гар хvрээгvй мэт санагдана.
Доороос Дадлийн хашгирах дуу хадаж:
- Би тvvнийг тэнд унтуулмааргvй байна! Надад энэ єрєє хэрэгтэй!... Тvvнийг эндээс зайлуул!... гэж хашгирч байлаа.
Харри санаа алдаад орон дээр хэвтлээ. Єчигдєр бол энэ єрєєнд орохын тулд юугаа ч хамаагvй єгєхєєр байв. Харин єнєєдєр захидлаа аваад хонголд байх нь хамаагvй дээр гэж бодож байлаа.
Маргааш єглєє нь цай уухаар суухдаа бvгд л дуу шуугvй байцгаав. Харин Дадли ухаан нь самуурсан мэт байлаа. Тэр урд нь хашгичаж гуугчин эцгийгээ таягаар цохиж, эхийгээ єшиглєж, яст мэлхийгээ дээш чулуудан чийдэнгийнхээ шилэн бvрхvvлийг хагалсан ч унтлагын єрєєг тvvнд буцааж єгєєгvй юм. Харин Харри єчигдєр єглєєг санагалзан захиаг хонгилд байхдаа тэр дороо задлаагvйдээ харамсан суув. Вернон ах, Петунъя эгч хоёр нь баргар царайлан бие биеэ харцгаана...
Хаалганы цаан шууданчийн танил алхаа сонсогдоход єглєєнєєс хойш Харритай эелдэг халамжтай харьцахыг хичээж асан Вернон ах шуудан авчруулахаар Дадлийг явуулав. Дадли таягаараа замд тааралдсан зvйлийг тачигнуулан явах нь гал тогоонд сонсогдоно. Тэгээд:
- Бас нэг захиа! <<Ноён Х. Поттерт. Дєрєвдvгээр байшин. Улаан модон гудамж, хамгийн жижиг унтлагын єрєє>>... гэх нь дуулдав.
Вернон ах арай чарай дуугараад хонгил руу vсрэн одов. Харри ч араас нь ухасхийлээ. Вернон ах гараас нь захидал авахын тулд Дадлийг газар унагаасан ч Харри араас нь ирж хvзvvгээр нь тэвэрсэн тул амаргvй байлаа. Хэсэг зуур ширvvхэн vзэлцэж, хэн хэн нь болцуут таягаар цохиулсны дараа Харрид хаягласан захидлыг гартаа барьсан Вернон ах амьсгаадсаар дээш бослоо. Тэрбээр хоолойгоо хэржигнvvлэн:
- Хонгил руугаа, vгvй ээ унтлагынхаа єрєє рvv яв. Дадли чи ч гэсэн эндээс зайл гэж хэллээ.
Харри унтлагынхаа єрєє рvv алгуурхан алхав. Тvvний хонгилоос нvvсэн гэдгийн хэн нэгэн хvн мэджээ. Бас тэр хvн тvрvvчийн захидлыг аваагvй гэж 24
мэдсэн хэрэг. Тэгэхлээр тэр хvн тvvн ахиад захиа илгээхээр шийдсэн юм байна. Харри тэр захидлыг авахаар шийдлээ. Яагаад гэвэл тvvнд нэгэн бодол тєрсєн аж.
***
Дадлигаас болоод хэдэн удаа цаг засварт очиж амьсгал хураах шахсан сэрvvлэг яг зургаад дуугарлаа. Харри яаран сэрvvлгийг зогсоогоод ямар ч тохиолдолд Дурслийн гэр бvлийнхнийг сэрээхгvйн тулд чимээ гаргахгvйг хичээсээр хурдхан хувцаслав.
Тэрбээр єрєєнєєс чимээгvйхэн гарч гэтэн явсаар доошоо харанхуй руу уруудлаа. Гэрэл асаах аюултай байв.
Тvvний тєлєвлєгєє бол гэрээс гарч Улаан модон гудамжны буланд зогсоод шууданчийн ирэхийг хvлээж байгаад захиагаа тvрvvлж авах явдал байлаа. Харри одоо харанхуй хонгилоор гэтэж явах зуур цээж нь тvгшин оволзож байтал...
- Аа-аа-аа! гэсэн дуу хадлаа.
Харри хаалганы дэргэдэх хивсэн дээр хэвтэх ямар нэг том зєєлхєн юман дээр гишгичихээд огло vсрэв. Ямар нэг амьд юман дээр шvv!...
Тэгтэл гэрэл асаж нєгєє том зєєлєн юм нь Вернон ахын нvvр байхыг хараад айн цочлоо. Вернон ах vvдний дэргэд аяны хєгжилд орж унтсан байжээ. Харрийн бодсон зvйлийг хэрэгжvvлэхгvй гэсэндээ ингэсэн нь гарцаагvй. Гэхдээ хэн нэгэн хvн дээр нь гишгичихнэ гэж бодоогvй байж таараа.
Вернон ах хагас цаг хэртэй орилсныхоо дараа Харрийг аяга цай хийж єг гэв. Харри гал тогоо руу гунигтайхан алхаж цай авчиртал шуудан ирж Вернон ах тvvнийг євєрлєсєн байжээ. Маргад ногоон бэхээр хаягласан гурван дугтуйг Харри тодхон харжээ.
- Би єєрєє... гэж хэлж эхэлтэл Вернон ах нь захидлыг тvvний нvдэн дээр жижиглэн урж хаяв.
Тэр єдєр Вернон ах ажилдаа явсангvй. Тэрбээр гэртээ vлдэж захидал хийдэг завсрыг битvvлэн хаджээ. Амандаа хадаас зуусан тэрбээр Петунъя эгчид хандан:
- Тэд захидлаа дамжуулж чадахгvй болохоороо бууж єгнє дєє гэлээ.
- Энэ тус болохгvй гэж Петунъя эгч хэллээ.
- Энэ хvмvvс хачин бодолтой юм. Бидэнтэй огт адилгvй гэж Вернон ах хэлэх зуураа Петунъя эгчийн авчирч єгсєн жимстэй боовоор хадаасаа цохих шахжээ.
***
Баасан гаригт Харрид тэвэр шахам захидал иржээ. Захидал шургуулах нvхийг хадчихсан болохоор заримыг нь vvдний доогуур, заримыг нь нэгдvгээр давхрын жорлонгийн жижиг цонхоор шургуулжээ.
Вернон ах ахиад л гэртээ vлдэв. Тэрбээр бvх захидлыг шатааж алх хадаас авч ар єврийн хаалгыг бэхлэн хадаж хэн ч орж гарахааргvй болгожээ. Ажиллах зуураа амандаа дуу гvнгэнэж єєр хаа нэгтээ чимээ гарахад айн цочиж байлаа.
***
25
Бямба гариг гэхэд байдлыг хянаж хазаарлах аргагvй болов. Вернон ахын хичээл зvтгэл талаар болж Харрид ирсэн бvхэл бvтэн хорин дєрвєн захидлыг хэн нэгэн хvн хоёр том єндгєнд хуйлж хийгээд сvvний худалдагчаар дамжуулан зочны єрєєний цонхоор Петунъя эгчид єгvvлжээ. Сvv худалдагч єндгєн дотор юу байгааг мэдэхгvй ч байшингийн бvх хаалга хадаастайг хараад ихэд гайхсан аж. Вернон ах шуудан, сvvний дэлгvvр рvv утасдаж болсон явдлын тухай гомдол мэдvvлэх хvнийг хайж байх зуур Петунъя эгч захидлуудыг гал зухны хэрчигчид хийн машиндан жижиг жижиг єєдєс болгожээ.
- Чамтай харилцах гэж хэн ингэж мэрийдэг байнаа? хэмээн Дадли Харригаас гайхашран асуув.
***
Ням гаригийн єглєє Вернон ах ядарсан зvдэрсэн царайтай ч гэлээ баясгалантай байлаа.
- Ням гаригт шуудан ирэхгvй. Єнєєдєр чєтгєрийн захианууд... хэмээн сэтгэл хангалуун инээмсэглэн єгvvлж жимсний чанамалаа сониндоо наалдуулж суув.
Тvvнийг ийн хэлж гvйцээгvй байтал яндангаар нэг юм хvржигнэтэл бууж Вернон ахын тархин дундуур татаад авчээ. Дараачийн агшинд ханын зуухнаас гуч дєчин захидал сум шиг нисэн гарлаа. Дурсль єєрийн мэдэлгvй тонгойж, захидал толгой дээгvvр нь шуугин нисэх vед Харри vгvй ядахдаа нэгийг нь барих санаатай дэвхэрч байв.
- Яв! Зайл! гэж хашгираад Вернон ах vсрэн байгаа Харрийг барьж аван vvд рvv чирч хонгил руу чулуудлаа. Тэгтэл Петунъя эгч, Дадли хоёр єрєєнєєсєє гvйн гарч араас нь Вернон ах хаалга чанга хаагаад харайлгаж байв. Єрєєнд захианууд унасаар байгаа нь сонсогдоно. Захидал хана шил мєргєн унаж байлаа.
- Одоо боллоо гэж Вернон ах их л чухалчлан хэлэв. Тэрбээр тайван ярихыг хичээж байсан авч сахлаа туг тугаар нь зулгааж байлаа. Тэгээд:
- Таван минутын дараа эндээс хєдлєхєд бэлэн болсон байгаарай. Хэрэгтэй юмнуудаа хурдхан цуглуулж аваад явцгаана. Татгалзах хэрэг байхгvй! гэв.
Сахлынхаа хагасыг зулгаачихсан ихээхэн ууртай, аймшигтай байсан учраас хэн ч татгалзаж зvрхэлсэнгvй. Арван хормын дараа Вернон ах бэхэлж хадсан хаалгануудаа эвдээд, тэднийг машиндаа суулган хурдны замын зvг ухасхийлээ. Арын суудал дээр хєдєлж ядлаа хэмээн эцэгтээ алгадуулсан Дадли шуухитнан сууна. Дадли цvнхэндээ зурагт, видеомагнитофон, компьютерээ хийх гэж дэмий л оролдсон хэрэг байжээ.
Тэд явсаар. Улам улам холдсоор байв. Тэр ч байтугай Петунъя эгч хvртэл хаашаа явж байгааг асууж зvрхлэхгvй байлаа. Вернон ах хэд хэдэн удаа зам буруулж хэсэг хугацаанд эргэн давхиж байв. Тэгээд л бас огцом эргэнэ.
- Мєрєє буруулах юм шvv... мєрєє буруулах юм шvv гэж Вернон ах байн байн vглэнэ.
Тэд нэг ч зогсолгvй, нэг ч юм ууж идэлгvй бvтэн єдєр явлаа. Харанхуй болоход Дадли гиншигнэж эхлэлээ. Тэрбээр амьдралдаа ийм муухай зvйл vзсэнгvй. Єлсєж цангаж vзэх гэж байсан таван нэвтрvvлгээ vзэж чадаагvй тэр хvv компьютерээр харийн хvмvvс, зэрлэгvvдтэй тулалдахдаа ийм удаан завсарлаж байсангvй.
26
Эцсийн эцэст Вернон ах том хотын захад байх дvнсгэр зочид буудлын гадаа зогслоо. Дадли Харри хоёрт нэг єрєє авчээ. Єрєєнд чийг ханхалсан даавуу дэвссэн хоёр єргєн ор байв. Дадли тэр дорхноо хурхирч, харин Харри цонхны тавцан дээр хажуугаараа єнгєрєх машины гэрлийг ажиглах зуураа тааж, мєрєєдєж суулаа...
***
Тэдэнд єглєєний зууш болгон эрдэнэ шишийн хєєсєнцєр, хэрчим шарсан талх, исгэлэн улаан лооль єгчээ. Энэ ядуухан хоолоо идэж амжаагvй байтал зочид буудлын эзэгтэй ширээ рvv дєхєж ирээд:
- Уучлал хvсье. Та бvхний дунд ноён Х. Поттер гэж хvн бий юу? Тvvнд бараг зуугаад захидал иржээ. Захидал vvдэнд байгаа гэлээ.
Тэрбээр <<Ноён Х. Поттерт. Коукворт хот, “Тємєр замын дэргэд” зочид буудал, 17-р єрєє>> гэж ногон бэхээр бичсэн дугтуй сарвайв.
Харри захидлыг авахаар завдсан авч Вернон ах гарыг нь цохилоо. Буудлын эзэгтэй юу ч ойлголгvй мэл гайхаж хоцров.
- Би захидлуудыг авнаа гэж Вернон ах хэлээд ширээний араас босож эзэгтэйг даган гарлаа.
***
Хайрт минь бид буцвал дээр биш vv? гэж хэдэн цагийн дараа Петунъя эгч хулчгардуухан асуусан боловч Вернон ах сонсоогvй юм шиг байв. Чухам хаашаа явж байгааг тэдний хэн нь ч мэдэхгvй байлаа. Вернон ах тэднийг ойн гvн рvv аваачаад машинаасаа гарч эргэн тойрноо харангуутаа толгой сэгсрэн буцаж суугаад ахиад л замд гарлаа. Хагалсан талбайд, дvvжин гvvрний дунд, машины олон давхар зогсоолын хамгийн дээд давхарт гараад ч мєн л ийм явдал болсон юм.
- Аав лав солиорсон байхаа? гэж Вернон ахыг єдєр машинаа далайн эрэгт зогсоогоод тэднийг машиндаа цоожилж орхиод хаашаа ч юм явчихад нь Дадли гунигтай хэлжээ.
Бороо орж эхлэлээ. Том том дуслууд машины оройг балбана. Дадли нусаа татсаар:
- Єнєєдєр даваа гариг. Єнєє орой <<Агуу Умбертын шоу>>-г vзvvлнэ шvv дээ. Би зурагттай газар л зогсоосой гэж бодож байна гэв.
<<Єнєєдєр даваа гариг юм байна>> гэж Харри дотроо бодохдоо єєр нэг зvйлийг дурсан саналаа. Зурагт байнга vздэг болохоор ямар єдєр гэдгийг сайн мэддэг Дадлид бvрэн итгэж болно. Ингэхлээр єнєєдєр даваа юм бол маргааш мягмар Харри арван нэгэн нас хvрнэ. Тєрсєн єдєр нь хєгжилтэй сайхан болдог гэж хэлж чадахгvй л дээ. Жишээ нь: ноднин тvvнд хувцасны єлгvvр, Вернон ахын хуучин оймсыг бэлэглэсэн юм даг. Тэгэхлээр энэ жил ч гэсэн онцгой юм болно гэж бодох хэрэггvй. Гэхдээ л долоо хоног бvр арван нэг хvрээд байхгvй шvv дээ.
Вернон ах машин руугаа буцаж ирэхдээ vл ойлгогдох инээмсэглэл нvvрэндээ тодруулж байв. Гартаа хуйлаастай урт юм барьсан аж. Юу худалдаж авсныг нь Петунъя эгч асуухад юу ч хэлсэнгvй.
- Сайхан газар оллоо! Явцгаая! Бvгд машинаасаа гарцгаа гэж Вернон ах тушаалаа.
27
Гадаа хvйтэн байлаа. Вернон ах тэнгис дунд харагдах том байц шиг юм руу хуруугаараа зааж байв. Байцын орой дээр овоохой гэж хэлж болохоор ядуухан оромж харагдана. Тэнд ямар ч зурагт байхгvй нь хараажаар илт.
- Єнєє орой далайн шуурга хєдлєнє! Энэ сайн эр бидэнд завиа тvр хэрэглvvлэхийг зєвшєєрсєн юм гэж Вернон ах алгаа хавсран баяртай єгvvлэв.
Хєх тємєр шиг гялтганан оволзох давалгаан дээр цовхчин байгаа хуучин завийг хуруугаараа заан, хvйтэн царайгаар инээмсэглэсээр ойртон ирж буй шvдгvй євгєний зvг Вернон ах толгойгоороо дохиж байлаа.
- Би юухан хээхэн авчихсаан. Одоо бvгд завинд сууцгаа! гэж Вернон ах хэллээ.
Завин дээр эрэгт байснаас ч хvйтэн аж. Хvйтэн ус vсэрч, борооны дусал хvзvv рvv орж, жихvvн салхи нvд рvv vлээнэ. Байц хvртэл явахад нилээд хэдэн цаг єнгєрєх шиг боллоо. Вернон ах чулуун дээр хальтичсаар арайхийн уначихалгvй явж тэднийг бяцхан байшин руу дагуулж ирэв.
Дотор нь ороход аймаар ажээ. Далайн замаг ханхалж, модон хананы нvх сvвээр нь салхи нэвт vлээж ханан зуух нь хоосон хонгио болсон байлаа. Бяцхан байшин ердєє л хоёрхон єрєєтэй юм.
Вернон ахын нєєцєлсєн хvнс гэгч нь ердєє л хайрцаг жигнэмэг, дєрвєн гадил байсанд бvгд гайхжээ. Хэрэв vvнийг хоол гэж vзэж болох аваас тvvнийгээ идчихээд Вернон ах жигнэмэгийн хайрцгаар гал асаах гэсэн боловч хайрцаг олигтой асахын оронд гашуун утаагаар єрєєг утаж гарлаа.
- Зочид буудлаас бvх захиаг аваад ирсэн бол хэрэг болох байж л дээ гэж Вернон ах хєгжилтэй єгvvлэв.
Нагацын ааш зан жигтэйхэн сайхан байлаа. Шуурганаас болоод хэн ч ирж чадахгvй, ямар ч захиа ирэхгvй гэж итгэсэн нь илт. Харри vvнд сэтгэл дундуур байсан ч дотроо зєвшєєрєхєєс єєр арга байсангvй.
Бvрий болмогц нєгєє шуурга эхлэлээ. Єндєрт оволзох давалгаа байшингийн хана балбаж, хvчтэй салхи бохир цонхыг тасралтгvй шажигнуулна. Петунъя эгч єрєєний нэг булангаас хєгц болсон хєнжил олж аваад давирхай болсон ханзан дээр Дадлид ор засав. Вернон ах тэр хоёр эвдэрхий том ор бvхий нєгєє єрєєнд орж, харин Харри нимгэхэн уранхай бvтээлэг нємрєн шалан дээр хэвтэхээс єєр аргагvй болжээ.
Шуурга улам ширvvсэж, Харри унтаж чадахгvй байлаа. Хvйтэнд даарч бээрсэн тэрбээр аятайхан хэвтчих санаатай хоёр хажуугаараа ээлжлэн хєрвєєж, хоосон ходоод нь хоржигнож байв. Дадли хурхирч эхэлсэн ч аянгын чимээнд дарагдаж байлаа. Цонхны цаана аянга нижигнэн гялалзана.
Дадлид тоо нь гэрэлтдэг цаг байсан бєгєєд тэрбээр тарган гараа хєнжлєєсєє гарган шал руу унжуулжээ. Арван хормын дараа арван нэгэн нас хvрэх нь гэдгээ Харри харж байлаа. Секундын зvv тvvний тєрсєн єдрийг ойртуулан хэрхэн хурдан гvйж байхыг ажиглах зуураа Дурслийнхан энэ єдрийг санаж байгаа болов уу гэж дотроо бодож хэвтлээ.
Дараагийн єдєр хvртэл таван минут vлджээ. Гэтэл гадаа ямар нэг шажигнахыг Харри тодхон сонслоо. Тэрбээр энэхvv ус салхинд байшингийн дээвэр тэсээсэй, тэсэхгvй бол ч бvр муу болно доо хэмээн бодож байв.
Арван хоёрт гурван минут дутуу байв. Гадаа далай тэнгис хад алгадах лугаа vл ойлгогдох чимээ гарлаа. Ахиад хормын дараа илvv чанга дуу гарахыг Харри сонсчээ. Тэнгист том чулуу унасан юм байлгvй дээ.
28
Одоо нэг хором єнгєрвєл тvvний тєрсєн єдєр эхлэх болно. Гучин секунд... хорь... арав... ес... Уурлуулахаар ч хамаагvй Дадлийг сэрээдэг ч юм билvv? Гурван секунд... хоёр... нэг...
Тvн! Овоохой доргиход Харри огло vсрэн vvд рvv харан суулаа. Хаалганы цаана нэг хvн зогсоод оруулахыг шаардан чанга балбах ажээ. Хэн юм бол?

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Файл оруулах
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/664797/f23/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131
456 ТЭМYЖИНИЙ УГ ГАРАЛ БА БАГА НАСНЫ YЕ Levi`s 2008-08-25 9110
455 МЭРГЭДИЙГ СЄНЄЄСЄН БА ТЭМYЖИНД ЧИНГИС ХААН ЦОЛ ЄРГЄМЖИЛСЄН НЬ [1] Levi`s 2008-08-25 9188
454 ЖАМУХА БА ТАЙЧУУДТАЙ ТЭМЦСЭН НЬ Levi`s 2008-08-25 9384
453 ТАТААРЫГ СЄНЄЄСЄН БА ВАН ХАНТАЙ ЭВДЭРСЭН НЬ [1] Levi`s 2008-08-25 8894
452 ХЭРЭЙД УЛСЫН МЄХСЄН НЬ [1] Levi`s 2008-08-25 9333
451 ВАН ХАН СЄНЄСЄН НЬ [1] Levi`s 2008-08-25 9143
450 ХYЧYЛYГИЙН ДУТААСАН БА ЖАМУХЫН ДАРАГДСАН НЬ Levi`s 2008-08-25 9268
449 ШАДАР ХИШИГТЭН ЦЭРГИЙГ БАЙГУУЛСАН НЬ [1] Levi`s 2008-08-25 9816
448 УЙГУР БА ОЙН ИРГЭДИЙГ ЭЗЭЛСЭН НЬ [1] Levi`s 2008-08-25 9492
447 ХЯТАД, ТАНГУД, САРТАУЛ, БАГДАД БА ОРОСЫГ ЭЗЭЛСЭН НЬ [1] Levi`s 2008-08-25 9415
446 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ Levi`s 2008-08-25 10181
445 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг 2) Levi`s 2008-08-25 10361
» ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг 3) file Levi`s 2008-08-25 9916
443 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг 4) file Levi`s 2008-08-29 8966
442 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг 5) Levi`s 2008-08-29 9570
441 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг6) Levi`s 2008-08-29 8983
440 МАШИНД "НУГАСГҮЙ" МАРШАЛ ТИТО Boog_3399 2008-08-31 11184
439 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг7) file Levi`s 2008-09-08 9011
438 “Робинзон Крузо”-г зохиогч буюу Даниэл Дефогийн нууц намтар Boog_3399 2008-09-12 12149
배너신청
자생병원

배너신청