Бичлэгийн тоо 497

ДЭЛХИЙГ ШУУГИУЛСАН НОМ

Ид шидтэнгvvд бидний дунд бий!

Итгэхгvй байна уу?

Тэгвэл Харри Поттерын тухай номыг унш!

Даян дэлхийн хvvхэд томчууд энэхvv номыг шимтэн уншиж байна.

<<Энэ бол хvvхдийн уран зохиолын тvvхэнд олныг шуугиулсан хамгийн амжилттай ном болсон тєдийгvй уран зохиолын онцгой сод бvтээл юм>>.

<<Таймс>> 2000.06.23

Арван нэгэн настай єнчин хvv Харри Поттер єєрийгєє жинхэнэ шидтэн гэдгийг мэдэх ч vгvй нагац эгчийнхээ гэр бvлд амьдардаг байв. Гэтэл нэг ууль тvvнд захидал авчирч єгснєєр Харри Поттерын амьдрал vvрд єєрчлєгдєнє. Тэрбээр ид шидтэний сургуульд орсноо мэдэж, эцэг эхийнхээ нууцлаг vхлийн vнэн мєнийг олж эцэст нь гvн ухааны чулууны нууцыг нээдэг юм.

1

Орчуулсан: Д. Даваа

Ж. К. Ролинг

ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ
Роман
ГАРЧИГ
Бvлэг 1
АМЬД YЛДСЭН ХYY
Бvлэг 2
АЛГА БОЛСОН ШИЛ
Бvлэг 3
ХЭНЭЭС ИРСЭН НЬ МЭДЭГДЭХГYЙ ЗАХИДАЛ
Бvлэг 4
ТYЛХYYР ХАДГАЛАГЧ
Бvлэг 5
ТАХИР ГУДАМЖ
Бvлэг 6
ЕСЄН БYХЭЛ ДЄРЄВНИЙ ГУРАВ ТАВЦАНГААС
ЭХЭЛСЭН ЖУУЛЧЛАЛ
Бvлэг 7
ХУВААРИЛАГЧ БYРХ
Бvлэг 8
ШИДЭТ УУСМАЛЫН МЭРГЭЖИЛТЭН
Бvлэг 9
ШЄНЄ ДУНДЫН ХАЛЗ ТУЛААН
Бvлэг 10
ХЭЛЛОУИН
Бvлэг 11
КВИДДИЧ
Бvлэг 12
ЕИНАЛЕЖЫН ТОЛЬ
Бvлэг 13
НИКОЛАС ФЛАМЕЛ
Бvлэг 14
НОРБЕРТ НЭРТЭЙ ЛУУ
Бvлэг 15
ХОРИОТОЙ ОЙ
Бvлэг 16
НYХ РYY YСЭРСЭН НЬ
Бvлэг 17
ХОЁР НYYРТЭЙ ХYН 2
*********************************************************************
Бvлэг 1
АМЬД YЛДСЭН ХYY
Улаан модон гудамжнаа дєрвєн тоот байшинд суух ноён Дурслийнхан єєрсдийгєє бурхны авралаар хамгийн жирийн хvмvvс гэж цаг ямагт бахархалтайгаар тунхагладаг хvмvvс билээ. Тэднийг ямар нэгэн хачирхалтай буюу нууцлаг байдалд орно гэж тєсєєлєхийн ч хэрэггvй. Учир нь ноён Дурслийнхан ямар ч хачирхалтай, нууцлаг зvйл болон элдэв хєгийн юмыг огт тоодоггvй байлаа.
Ноён Дурсль ган єрєм vйлдвэрлэдэг <<Граннингс>> гэдэг пvvсийг удирдана. Єндєр махлаг биетэй, єтгєн бавгар сахалтай тэрбээр бараг хvзvvгvй нэгэн билээ. Харин хатагтай Дурсль бол цайвар царайтай туранхай биетэй байх ёстойгоосоо бараг хоёр дахин урт хvзvvтэй болохоороо бусдын хашаа руу шагайж, хєршvvдийнхээ яриаг нууцаар чагнан ихэнх цагаа єнгєрvvлэхэд нь тустай ажээ. Тэд Дадли гэдэг бяцхан хvvтэй агаад тэдний бодлоор бол хvv нь энэ дэлхийн хамгийн гайхамшигтай хvvхэд юм.
Дурслийн гэр бvлийнхэнд хvссэн бvх л зvйл нь байхын зэрэгцээ бас нэгэн нууцтай байв. Тэрхvv нууцаа хэн хvн мэдчих вий гэхээс тэд юу юунаас илvv айдаг байлаа. Хэн нэгэн хvн Поттерынхны тухай vнэнийг мэдчихвэл тvvнийг чухам яахаа тэд огт тєсєєлдєггvй байв. Хатагтай Поттер хэдийгээр хатагтай Дурслийн тєрсєн дvv боловч тэд хэдэн жил уулзалдсангvй. Тэр ч байтугай хатагтай Дурсль ямар ч дvvгvй мэт дvр эсгэнэ. Учир нь тvvний дvv, нєхєр хоёр Дурслийн хувьд огт тохирдоггvй хvмvvс байв. Хэрэв Прайвет Драйв гудамжнаа Поттерынхон ирэх аваас хєршvvд нь юу гэх бол хэмээн бодохдоо Дурслийнхан ямагт цочин сандрах бvлгээ. Поттерынхон нэг хvvтэй гэж тэд мэдэх авч тvvнийг хэзээ ч хараагvй юм. Энэ хvvхэд л чухамдаа Поттерынхноос зайгаа барих шалтгаан болсон хэрэг. Дурслийнхан хvvгээ тийм гэр бvлийн хvvхэдтэй ойртох учиргvй гэж vздэг байв.
Мягмар гаригийн уйтгартай бvvдгэр єглєє ноён, хатагтай Дурслийнхныг сэрэхэд vvл нvvсэн тэнгэр ч улс орон даяар хачирхалтай, нууцлаг vйл явдал эхлэнэ гэдэг сэжиг тєрvvлсэнгvй. Чухамхvv энэ єглєє л бидний мэдэх vйл явдал эхэлсэн юм даа. Ноён Дурсль амандаа дуу гиншин хамгийн дур гутам зангиагаа зvvж байх зуур хатагтай Дурсль орлин эсэргvvцэх Дадли хvvгээ хvvхдийн єндєр сандал дээр хvчээр суулгаад сvvлийн vеийн хов живийг нєхєртєє баяртайяа инээмсэглэн ярьж байлаа.
Тэр vед цонхны цаагуур том ууль нисэн єнгєрєхийн тэдний хэн нь ч анзаарсангvй. Найм хагаст ноён Дурсль цvнхээ авч хатагтай Дурслийн хацарт хошуу хvргээд Дадлийг vнсэх гэсэн авч цаадах нь урьдынх шигээ савж унасан учир чадсангvй. Тэрбээр сандал дээрээ хойш урагшаа савчин тавагтай будаанаасаа цацан хана будаж байв.
Ноён Дурсль гэрээсээ гарахдаа: <<Хvv маань тун ч яггvй шvv>> гэж инээмсэглэх зуураа хvчлэн хэлжээ. Тэрбээр машиндаа суугаад байшин руу явах зам дээр байсан машинаа ухруулсаар гадагш гарав.
Гудамжны буланд очсон хойноо л ноён Дурсль ямар нэг хачирхалтай юм болоод байгааг ажиглалаа. Тэрбээр ємнєє байгаа зургийг анхааралтай харан 3
суугаа муурыг ажигласан юм. Эхний хэдэн хоромд ноён Дурсль чухам юу харснаа сайтар ойлгоогvй авч муурны дэргэдvvр єнгєрснийхєє дараа зогсож огцом эргэн харлаа. Улаан модон гудамжны буланд vнэхээр судалтай муур сууж байсан хэдий ч ямар ч зураг байсангvй. <<Ингэж л санагдсан юм байлгvй дээ!>> гэж ноён Дурсль єєрийгєє тайвшруулжээ. Бvх юманд бvрхэг єглєє бvдэг гэрэл хоёр л буруутай байсан байж болох шvv дээ. Ноён Дурсль нvдээ аниснаа дахин нээж муурыг сайтар ажиглав. Муур ч тvvнийг харж байлаа.
Ноён Дурсль эргэж машинаа хєдєлгєсєн авч араа хардаг толиндоо муурыг ажигласаар байв. Тэгээд <<Улаан модон гудамж>> гэсэн бичигтэй самбарыг муур уншиж байхыг харснаа яалаа гэж уншихав дээ, зvгээр л харж байгаа хэрэг гэж єєрийгєє яаран зєвтгєлєє. Муурнууд зураг судалж чадахгvйтэйгээ адил уншиж ч бас чадахгvй шvv дээ.
Ноён Дурсль толгойгоо сэгсрээд, муурыг бодлоосоо авч хаялаа. Хотын захаас Лондон руу явах зуураа ноён Дурсль єнєєдєр хvлээн авахаар тооцсон єрмийн томоохон захиалгын тухай бодож байв.
Гэтэл Лондон руу дєхєєд ирмэгц тvvний толгойд байсан єрмийн тухай бодол нvд ирмэх зуур хийсэн одлоо. Учир нь єглєє бvр чихэлддэг машины урсгалд ороод, хийх юмгvй ийш тийшээ харж явсан ноён Дурсль гудамжнаа хачин хувцасласан хvмvvс гарч исрнийг ажихгvй байж чадсангvй. Хvмvvс жанч нємєрсєн ажээ. Ноён Дурсль элдэв хувцас ємссєн хvмvvсийг vздэггvй байсан юм. Хачин хачин юм ємссєн єнєєгийн залуусыг хар л даа! Тэгтэл эдгээр хvмvvс ийм хєгийн юмаар гоёчихсон явдаг.
Ноён Дурсль залуураа хуруугаараа тогших зуураа холгvйхэн бие биетэйгээ аминчлан шивнэх хvмvvсийг олж харлаа. Тэдний зарим нь харимал насны хvмvvс байхыг харсан ноён Дурсль уурсаж байв. Нэг эрэгтэй нь тvvнээс ах мєртєє маргад ногоон жанч нємєрчихсєн байхыг нь яанаа! Муухай амьтан! Тэгтэл энэхvv ойлгомжгvй хvмvvс бол киноны олны хэсэгт оролцох ч юм уу, ямар нэг сурталчилгаа хийхэд хєлсєєр ажиллаж буй юм байна гэдэг бодол ноён Дурслид тєржээ. Ноён Дурсль жанчтай хvмvvс чухам юу сурталчлаад байгааг мэдэхгvй байсан ч єєрийнхєє тайлбарт сэтгэл ханамжтай хоцорчээ. Тэгээд л шахцалдаанд орсон машин нь арайхийн хєдєлж, хэдэн хормын дараа ноён Дурсль <<Граннингс>> пvvсийн гадаа зогсож толгойд нь ахиад л єрмийн тухай бодол эргэлдэж эхлэв.
Ноён Дурслийн єрєє есєн давхарт байх агаад тэрбээр ямагт нуруугаа цонх руу харуулан сууна. Хэрэв цонх руу харж суудагсан бол єрмийнхєє тухай бодлыг тєвлєрvvлэхэд бэрх байсан биз. Тэгээд л нуруугаа цонх руу харуулж суусан учраас цонхны цаагуур нисэн єнгєрєх ууль шувуудыг харсангvй. Жам ёсоороо шєнийн цагаар бус, гэгээн цагаан єдєр ууль нисдэг л юм байж дээ! Энэ нь ууль бол ойн шувуу бєгєєд хотод тэр дундаа Лондон шиг том хотод байдаггvй гэдгийг ярихгvйгээр тэр шvv дээ.
Харин гудамжинд байгаа хvмvvс ноён Дурслийг бодвол дэргэдvvрээ ар араасаа цувран нисэх уульнуудыг сайн харсан тєдийгvй, гайхшран амаа ангайн, тэднийг хуруугаараа заацгааж байв. Эдгээр хvмvvсийн ихэнх нь амьдралдаа шєнийн цагаар ч ууль харж байгаагvй юмсанжээ.
Ерєнхийдєє ноён Дурслийн хувьд бол ууль ч хамаагvй ерийн л нэг єглєє байв. Тэрбээр єєрийнхєє таван ажилтанг хашгичан загнана. Хэд хэдэн чухал газар луу утасдаад утсаар ярьсан хvмvvсээ зандарч байлаа. Тэгээд vдийн хоолны цаг болоход хєлийнхєє чилээг жаахан гаргаж гудамж хєндлєн гарч албан газрынхаа эсрэг орших талхны дэлгvvрээс жигнэмэг авахаар явахдаа сайхан зантай болсон байв.
4
Жанчтай хvмvvсийн тухай таг мартсан тэрбээр талхны дэлгvvрээс холгvйхэн байх хэсэг хачирхалтай хvмvvстэй тааралдатлаа тэдний тухай санасан ч vгvй. Тэдний дэргэдvvр єнгєрєхдєє таагvйхэн харцаар ажиглав. Юунаас болоод гэдгийг нь ойлгохгvй ч тэднийг хараад дотор нь хачин оргижээ.
Эдгээр хачирхалтай хvмvvс єглєє тааралдсаны нэгэн адил шивнэлдэн ярилцаж байлаа. Тэднийг хичнээн анхааралтай харсан хэдий ч хуучны хувцас цуглуулагч, циркийн алиалагч, театрын жvжигчид цугларсан юм байх гэмээр шинж тэмдэг vзэгдсэнгvй. Тэд ямар нэг сурталчлах, кинонд тоглохоор цуглараагvй нь лавтай.
Талхны дэлгvvрээс том жигнэмэг боов бvхий уут барьсаар гарч ирсэн ноён Дурсль чухамхvv энэ хачин хvмvvсийн дэргэдvvр дахин єнгєрєх хэрэг гарчээ. Тэгэхдээ тэдний ярьж буй зvйлийн хагас заримыг тохиолдлоор сонслоо.
- ...Тиймээ, яг vнэн. Энэ бол Поттерынхон. Надад тэгж ярьсан юм...
- ...Тиймээ, тэдний хvv Харри...
Ноён Дурсль зог туслаа. Тvvний амьсгал давхцаж байв. Тэрбээр бvрэн аймшигт автсанаа мэдэрлээ.
Тэрбээр шивнэлдэн буй хvмvvст юм хэлэх гэсэн мэт эргэн харснаа болилоо.
Ноён Дурсль зам хєндлєн гvйж гараад албан газартаа яаран орсноо битгий тєвєг удаарай гэж нарийн бичгийн дарга хvvхэндээ заавардаад утас шvvрэн авч гэрийнхээ дугаарт залгаснаа гэнэт болихоор шийдээд буцааж тавив. Тэгээд сахлаа илбэн нэгэн зvйлйин тухай бодлогоширлоо...
Yгvй ээ, энэ бол тэнэг явдал. Поттер гэдэг тийм ч ховор биш нэр. Англид Харри гэдэг хvvтэй Поттер нэртэй айл олон бий гэж ноён Дурсль єєрийгєє хялбархан итгvvлэв. Yнэн хэрэгтээ тvvний зээг Харри гэж дууддаг гэдэгт ч зуун хувь итгэлтэй байж чадахгvй байлаа. Тэрбээр энэ хvvг хэзээ ч хараагvй билээ. Тvvнийг Хэри юм уу Харольд гэдэг байж бvрэн болох шvv дээ.
Ингээд ноён Дурсль хатагтай Дурслийг сандрааж тvгшээх ямар ч шаардлагагvй гэж vзлээ. Дvvгийн нь тухай яриа гарахад тэр эмэгтэй ямагт аймаар гомддог байсан юм. Хэрэв єєрєє хатагтай Дурслийн дvv шиг дvvтэй бол... хэмээн эхнэрээ цаашлуулдаггvй байлаа. Гэхдээ л тэдгээр жанчтай хvмvvсийн ярьсан зvйл тун ч хачирхалтай санагдсан ажээ.
Жигнэмэг боов авахаар явсныхаа дараа ноён Дурсль єглєєнийхийгєє бодвол єрємнийхєє тухай тогтож бодохоо болиолд оройн таван цаг гэхэд пvvсийнхээ байшингаас гарахдаа сэтгэл хєдєлсєндєє болоод хажуугаараа єнгєрч байсан хvнийг харалгvй мєргєж орхив.
Жижигхэн євгєн арай л уначихалгvй гуйван байхыг харсан тэрбээр:
- Уучлаарай хэмээн бувтналаа. Євгєн нил ягаан єнгийн жанч нємєрсєн байхыг харж мэдэхэд ноён Дурслид хэдхэн агшин шаардагдав. Дашрамд дурдахад унах шахтлаа мєргvvлсэн євгєн єчvvхэн ч гомдсонгvй. Харин ч бvр эсрэгээр инээмсэглэн, хажуугаараа яваа хvмvvсийг эргэж харахаар сєєнгє дуу гарган:
- Эрхэм ноёнтон та уучлал гуйх хэрэггvй. Намайг мєргєєд унагачихсан ч єнєєдєр би гомдохооргvй байна. Эцсийн эцэст Хэцvv нэрт алга болсон болохоор баярлах хэрэгтэй! Тэр ч байтугай тань шиг Маглууд энэ сайхан єдрийг баяр болгон тэмдэглэх ёстой! гэлээ.
Ингэж хэлээд євгєн ноён Дурслийн хэвлийн орчмоос хоёр гараараа барьж чанга шахсанаа явж одлоо.
Ноён Дурсль газарт зоогдсон мэт vлдэв. Огт танихгvй хvн тэвэрсэн гээд бодоод vз л дээ! Бас тvvнийг Магл гээд байгаа шvv. Энэ vгийн утгыг ойлгохгvй 5
ч ноён Дурсль бvр гайхаж хоцорлоо. Эцэст нь байгаа газраасаа арайхийн ховхрон машин руугаа хурдхан алхахдаа єнєєдєр болсон бvх зvйл тvvний сэтгэлгээний vр дагавар гэж найдаж байв. Хэдийгээр ноён Дурсль сэтгэлгээ болон тvvний vр дvнд эсрэгээр ханддаг ч гэсэн тэр шvv дээ.
Тэрбээр Улаан модон гудамжнаас дєрєвдvгээр байшин руу эргэсэн замд орохдоо эхлэж харсан зvйл бол тvvний єглєє харсан судалтай муур байлаа. Энэ нь тvvний ая занг аятайхан болгосонгvй. Муур одоо тэдний байшин, цэцэрлэгийг хєршийнхєєсєє тусгаарласан хашаан дээр сууж байв. Єнгє нь адилхан нvдийг нь тойрсон хачирхалтай толбо нь ижилхэн болохоор нєгєє муур гэдэгт ноён Дурсль эргэлзсэнгvй.
- Зайл! гэж ноён Дурсль чанга зандарлаа.
Гэвч муур хєдєлсєнгvй. Тvvгээр ч барахгvй ноён Дурслийг аг ширтэж байсан болохоор муур ер нь ийм зантай билvv гэж єєрєєсєє асуухаас єєр аргагvй болжээ. Тэгээд оюун санаа хvч чадлаа тєвлєрvvлээд гэрт орохдоо ямар ч байсан эхнэртээ элдэв юм ярихгvй гэж шийдсэн хэвээр байлаа.
Хатагтай Дурслийн хувьд энэ єдєр ердийнх шигээ аятайхан єнгєрчээ. Хоол идэх зуураа тэрбээр элдэв хов ярьж, хєрш бvсгvйн охинд хэцvvхэн асуудал тулгарсан, Дадли <<хаччу!>> гэдэг шинэ vг сурсан зэргийг ноён Дурсльд хуучилжээ. Харин ноён Дурсль єнєєдєр тохиолдсон ер бусын зvйлийг эхнэрээ мэдчихвий гэсэндээ биеэ барьж байлаа. Хатагтай Дурсль Дадлийг унтуулахаар оронд нь хэвтvvлэхэд ноён Дурсль тvvнийг vнсээд, тавтай нойрсоорой гэж хэлэнгээ зочныхоо єрєєнд орж зурагтаа асаахад vдшийн мэдээ дуусаж байлаа.
<<Мэдээний тєгсгєлд Англи даяар нисэж буй ууль шувуудын хачирхалтай явдлаас єгvvлье. Ууль хэдийгээр шєнийн цагаар ангуучилж єдєр хэзээ ч vзэгддэггvй атал эх орны єнцєг булан бvрт эмх замбараагvй нисэлдэх уулийг vvрээс эхлэн харсан хvмvvсийн олон зуун мэдээлэл єнєєдєр ирсээр байна. Ууль шувууд яагаад єдрийнхєє дэглэмийг єєрчлєх болсон тухай мэргэжилтнvvд тайлбарлаж чадахгvй байгаа юм. Энэ бол маш нууцлаг зvйл. Одоо цаг агаарын талаар vг хэлэх боломж Жим МакГаффинд олгоё. Єнєє орой уулиар бороо орох болов уу?>> гэж нэвтрvvлэгч инээмсэглэн асуулаа.
Дэлгэц дээр цаг уурч гарч ирээд:
<<Мэдэхгvй байна, Тед ээ. Гэхдээ єнєєдєр зєвхєн ууль шувууд ер бус авирлаагvй гэдгийг мэдэж байна. Кент, Йоркшир, Данди зэрэг английн алслагдсан єнцєг булангийн vзэгчид єчигдєр хэлсний дагуу бороо орохын оронд одод унасан гэдгийг мэдээлэхээр єнєєдєр над руу утасдаж байлаа! Хэдийгээр баяр болоход бvтэн долоо хоног дутуу байгаа ч гэсэн хэн нэг нь галын наадам хийсэн байж болох юм. Цаг уурын хувьд єнєє оройдоо бороотой...>> гэлээ.
Ноён Дурсль суудалдаа хєшиж орхив. Одод унаад, єдєр гэгээтэй байхад ууль шувууд Англи даяар нисээд, хаа сайгvй хачин жанчтай хvмvvс холхиод. Бас Поттерынхны тухай тvvний сонссон шивнээ яриа...
Хатагтай Дурсль хоёр аяга цай барьсаар зочны єрєєнд орж ирэв. Тэгэхэд ноён Дурсль эхнэртээ юу ч ярихгvй гэж шийдсэн нь талаар болж байгааг ухаарлаа. Тvvнд юухан хээхэн ярих ёстой болно гэдгээ ойлгож байв. Тэгээд сэтгэл нь vймрэн ханиалгаж гарлаа.
- Хайрт Петунъя минь... Чи дvvгийнхээ тухай дуулалгvй удаа биз дээ?
Тvvний хvлээсэнчлэн хатагтай Дурсль мэлрэн гайхсанаа царайд нь уур хилэн тодров. Гэхдээ тэд ямар ч дvv байхгvй мэт дvр эсгэдэг байсан болохоор ноён Дурслийн асуултад ингэж хандах нь мэдээж шvv дээ.
- Удлаа! Харин чи яагаад ингэж асууж байна? хэмээн хатагтай Дурсль асуув.
6
- Мэдээгээр янз бvрийн нууцлаг зvйлvvд ярилаа. Ууль л гэнэ, унаж буй одод л гэнэ. Бас хотоор хачин хувцасласан хvмvvс явах боллоо хэмээн ноён Дурсль бувтнана. Биеийн овроор эрс ялгаатай ч тэрбээр эхнэрээсээ айдаг, чухамхvv эхнэр нь гэрийн эзэн байлаа.
- Тэгээд юу гэж? хэмээн хатагтай Дурсль яриаг таслав.
- Би бодохдоо... магадгvй... Холбоотой байж магадгvй л гэж... Чи мэдэж байгаа шvv дээ... Тvvн шиг эмэгтэйчvvдтэй...
Хатагтай Дурсль хємхийгєє зууснаа аягаа амандаа ойртуулав. Харин ноён Дурсль єнєєдєр <<Поттер>> гэдэг нэрийг дуулснаа эхнэртээ хэлэх эсэх тухай бодож байлаа. Тэгээд хэлж зориглохгvй гэдгээ мэдэв. Yvнийхээ оронд хайнгадуухан маягаар:
- Тэдний хvv Дадлитай чацуу байхаа? гэв.
- Тийм байх аа гэж хатагтай Дурсль мєс шиг хvйтэн дуугаар хэллээ.
- Тvvнийг чинь хэн гэдэг билээ? Харольд билvv?
- Харри. Миний бодоход жирийн ардын ердийн л нэр.
- Тэгэлгvй яахав. Би чамтай санал нэг байна гэж хэлэхдээ зvрхээ хэрхэн тvгшихийг ноён Дурсль мэдэрчээ.
Ноён Дурсль энэ сэдвийг дахин хєндсєнгvй. Тэд цайгаа ууж дууссан болоод дээшээ унтлагынхаа єрєє рvv явцгаалаа. Харин хатагтай Дурслийг угаалгын єрєєнд ормогц ноён Дурсль цонхоо нээгээд цэцэрлэг рvv харав. Нєгєє муур тэндээ байсан хэвээрээ. Муур хашаан дээр суугаад хэн нэгнийг хvлээсэн мэт гудамж руу харна.
Єнєєдєр тохиолдсон бvхэн зvvд биш байгаа? гэж ноён Дурсль єєрєєсєє асуув. Хэрэв vгvй бол Поттерынхонтой холбоотой юм биш биз? Хэрэв тийм бол... хэрэв Дурслийнхан тэднийхэнтэй холбоотой бол... Yгvй ээ, ноён Дурсль vvнийг тэвчихгvй.
Дурслийнхан орондоо орцгоолоо. Хатагтай Дурсль тvргэн зуур нойрсож, харин хоён Дурсль єнєєдєр харж дуулсан бvхнээ эрэгцvvлэн бодсоор унтаж чадахгvй хэвтэж байв. Унтахынхаа ємнєхєн бодсон бодол нь аятайхан тайвшруулмаар байжээ. Хэрэв Поттерынхон vнэн хэрэгтээ єнєєдрийн vйл явдалтай холбоотой байлаа ч тэд Улаан модон гудамжинд ирэх ямар ч шаардлагагvй шvv дээ гэсэн бодол тєрсєн хэрэг. Тэгээд ч тэдний тухай, тэдэн шиг хvмvvсийн тухай Петунъя бид хоёрыг бодсоор байгаа гэдгийг Поттерынхон сайн мэдэж байгаа...
Тэнд юу ч боллоо гэсэн тэр єєрєє ч Петунъя ч энэ явдалд оролцохгvй гэж ноён Дурсль єєртєє єгvvлэв.
Ноён Дурсль эвшээгээд нєгєє талаараа хажууллаа. Унтах зуураа єнєєдрийн бvх явдал ямар ч байдлаар тэдэнд хvртээлгvй хvртээл болох ч vгvй гэж бодож байв...
Ноён Дурсль гvнзгий тєєрєлдєж байсан ч энэ тухайгаа мэдсэнгvй.
Удаан хvлээлгэсэн тайван бус нойр ноён Дурслийг тэврэн ахуй дор хашаан дээр суусан муур унтах янзгvй хэвээр. Муур яг л хєшєє шиг огт хєдєлгєєнгvй суух агаад Улаан модон гудамжны эх рvv нvд цавчилгvй ширтэх ажээ. Зэргэлдээх гудамжинд машины хаалга тасхийн хаагдахад ч чичивхийсэнгvй, толгой дээгvvр нь хоёр ууль нисэн єнгєрєхєд ч нvдээ цавчсангvй. Тэгээд шєнє дундын vед л муурын баримал амь орох лугаа боллоо.
Муурын нvдээ салгахгvй харж байсан гудамжны эхэнд нэгэн хvн гарч ирэв. Газар дороос гараад ирэв vv, тэнгэрээс буугаад ирэв vv гэлтэй гэнэтхэн, чимээ шуугиангvй гараад иржээ. Муур сvvлээ шарваж нvдээ онийлгов.
7
Улаан модон гудамжнаа хэн ч, хэзээ ч ийм хvн харсангvй. Тэрбээр єндєр туранхай агаад бvсэндээ хавчуулчихаж болохоор урт цагаан сахал, vсээр нь vзвэл тун ч хєгшин бололтой. Ємссєн урт дээлэн дээрээ газар шvргэсэн улаан жанч нємєрч, хєлдєє угалзан гоёл бvхий єндєдр єсгийтэй шаахай єшиглєжээ. Бараан шилний цаадах нvд нь цэнхэр агаад очтон гялалзаж, бараг хоёр нугалчихмаар урт монхор хамартай юм. энэ хvнийг Альбус Дамблдор гэдэг ажээ.
Тvvнийг гудамжинд гараад ирэхэд баярлах хvнгvй, нэрээс нь эхлээд гутлыг нь хvртэл тvvнтэй холбоотой юм бvхэнд баярлаад байх юмгvй гэдгийг Альбус Дамблдор огт ойлгохгvй мэт. Гэхдээ тэрбээр vvнд огт санаа зовсон шинжгvй ямар нэг юм хайн жанчныхаа халаасыг ухаж байв. Ингэх зуураа єєрийг нь ямар нэг юм ажиглаад байна гэж мэдмэгцээ агшин зуур хараагаа дээшлvvлж гудамжны нєгєє єнцгєєс єєрийг нь харах муурыг олж vзлээ. Энэ нь хачирхалтай мэт байж болох авч муурыг хараад тэр яагаад ч юм баярлаж хєєрлєє. Тэрбээр:
- Би vvнийг урьдчилан мэдэх ёстой байсан юм гэж инээмсэглэн єгvvлэв.
Эцэст нь дотоод халааснаасаа эрснээ олж авлаа. Энэ нь янжуур асаадаг мєнгєлєг асаагууртай адил эд ажээ. Альбус Дамблдор мєнгєн тагийг нь сєхєєд асаагуурыг єргєж шархийлгэв. Тэгтэл тvvний ойролцоо байсан гудамжны дэнлvv бєглvvдхэн пvнхийгээд унтарчихлаа. Тэрбээр асаагуураа дахин шархийлгэтэл дараагийн дэнлvv харанхуйлав. Арван хоёр удаа шархийлгэсний эцэст Дамблдороос нvд салгалгvй ширтэх муурын хоёр хурц нvднээс єєр Улаан модон гудамжны бvх гэрэл унтарчээ. Энэ агшинд хэн нэгэн хvн цонхоороо харсан бол, тэр ч байтугай жижигхэн нvднээс нь юм мултрах аргагvй хатагтай Дурсль байсан ч гудамжинд болж буй явдлыг харж чадахааргvй байлаа.
Дамблдор асаагуураа яг vнэндээ бол унтраагуураа жанчныхаа дотуур халаасанд шургуулаад дєрєвдvгээр байшин руу хєдлєв. Байшинд хvрмэгцээ хашаан дээр мууртай зэрэгцэн суулаа. Тэрбээр муурыг харах ч vгvй байснаа хэдэн агшны дараа тvvнтэй ярилцаж эхлэв.
- Профессор МакГонагалл таныг энд харсан маань хачирхалтай юм.
Тэрбээр инээмсэглэн судалт муур луу эргэн хартал цаадах нь алга болчихсон байв. Тvvний оронд муурын нvдийг тойрсон тэмдэгтэй хэмжээгээрээ адил дєрвєлжин хэлбэрийн нvдний шил зvvсэн хvйтэн тєрхтэй эмэгтэй хашаан дээр сууж байв. Эмэгтэй мєн л жанчтэй гэхдээ номин єнгийн жанчтай ажээ. Хар vсээ дагзан дээрээ овоолон зангидсан байв. Тvvний уурласан гэдэг нь харваас илт.
- Та намайг яаж танив аа? гэж эмэгтэй асуув.
- Хvндэт профессор минь, ийм удаан хєдлєхгvй суудаг муурыг би амьдралдаа vзээгvй юм байна.
- Бvтэн єдєр тоосгон ханан дээр суух юм бол хєдєлгєєнгvй болно доо гэж профессор МакГонагалл єгvvлэв.
- Бvтэн єдєр єє? Тэгвэл энэ vед та бусдын адил баяр тэмдэглэж чадна гэж vv? Наашаа явах замдаа би маш олон цэнгэл наадмын гэрч болсон шvv.
Профессор МакГонагалл ууртайяа тургилав.
- Тийм ээ, vнэндээ бvгд л баяраа тэмдэглэцгээж байна. Уул нь тэд яльгvй болгоомжтой байвал зvгээрсэн дээ. Ямар нэгэн юм болоод байгааг бvр Маглчууд хvртэл ажиглачихжээ. Тэд мэдээнд энэ тухай дурьдсан байна билээ гэж хэлэхдээ тэрбээр Дурслийн зочны єрєєийн цонх руу толгойгоороо дохилоо. Тэгснээ:
8
- Би сонссон юм. Сvрэг ууль... унаж буй одод гээд л... Тэд ч бvр мангуу амьтад биш л дээ. Зvгээр л ямар нэг зvйл ажиглах ёстой байсан юм. Кентэд од уналаа гэнэ шvv! Энэ бол Дедалус Динглын ажил гэдэгт эргэлзэхгvй байна. Тэр хэзээ ч онцгой ухаантай байгаагvй юм гэхэд:
- Тэднийг буруутгах хэрэггvй. Сvvлийн арван нэгэн жил бидэнд баяр тэмдэглэх шалтгаан хэтэрхий цєєхєн байлаа хэмээн Дамблдор аядуухан хариулав.
Профессор МакГонагаллын дуунд уурласан єнгє тодорч:
- Мэдэж байнаа. Гэхдээ энэ бол эх захаа алдсан хvмvvсийг зєвтгєх шалтаг биш. Хvмvvс єєрсдийгєє ямар ч бодлогогvй жолоодож байна. Тэд гэгээн цагаан єдєр гудамжинд гарч бєєгнєрєн, элдэв цуурхал дамжуулах авч Маглууд шиг хувцаслах тухай санаанд нь огт ордоггvй юм гэлээ.
Тэрбээр Дамблдорын зvг хурц нvдээрээ хяламхийн ямар нэг юм хариуд нь хэлэх болов уу гэсэн шиг харсан ч цаадах нь дуугvй байсан тул vргэлжлvvлэн:
- Хэрэв эцсийн эцэст Хэцvv нэрт алга болсон єдєр л Маглууд бидний тухай мэдэх аваас тун ч сайн сан даа. Дашрамд дурдахад тэр vнэхээр алга болсон биз дээ, Дамблдор минь? гэв.
- Yнэхээр тэгсэн нь илэрхий. Тэгээд л баярын єдєр байх ёстой. Зvсэм нимбэг авах уу? гэж цаадах нь дуугарав.
- Юу гэнээ?
- Чихэртэй зvсэм нимбэг. Энэ бол Маглуудын иддэг амттан. Надад л лав таалагддаг юм.
- Баярлалаа, хэрэггvй. Хэрэв Хэцvv нэрт vнэхээр алга болсон бол гээд би зогсоо биз дээ... гэж хэлэхдээ зvсэм нимбэгтэй манатай гэсэн мэт дууны єнгє нь хvйтэн байлаа.
- Эрхэм профессор минь, би таныг тvvнийг бvтэн нэрээр нь дуудчихаар ухаантай гэж боддог. Хэцvv нэрт гэдэг чинь огт хамаагvй. Хvмvvс тvvнийг жинхэнэ Волан-де-Морт гэдэг нэрээр нь дуудахаас айх ёсгvй гэж итгvvлэхээр арван нэгэн жил би мэрийлээ.
Профессор МакГонагалл давхийсэн авч нимбэг хуваах гээд завгvй байсан Дамблдор тvvнийг ажигласангvй бололтой.
- Миний бодоход бид Хэцvv нэрт гэж хэлэхдээ маш их эндvvрч байгаа юм даа. Волан-де-Морт гэдэг нэр хэлэхээсээ яагаад айх ёстойг хэзээ ч ойлгосонгvй гэж Дамблдор vргэлжлvvлэн єгvvлэв.
- Тийм ээ, тэгэлгvй яахав. Гэхдээ та бусадтай адилгvй. Таныг Хэцvv нэрт хэмээгчийг сайнаас сайн мэддэг, Волан-де-Мортыг айлгадаг цорын ганц хvн гэдгийг бvгд мэднэ гэж хэлэхдээ профессорын дууны уурласан єнгє хvндэтгэх єнгєтэй хослон сонсогдов.
- Та намайг хєєргєєд байнаа даа. Волан-де-Морт ч надад дийлдэхээргvй хvчтэй шvv гэж Дамблдор тайван єгvvллээ.
- Зєвхєн та хэтэрхий... хэтэрхий эелдэг учраас энэ хvчийг ашиглахгvй юм даа.
- Аз болоход одоо шєнийн цаг. Хатагтай Помфри надад чихэвч чинь таалагдаж байна гэж хэлснээс хойш би ингэж улайж байгаагvй шvv.
Профессор МакГонагалл харцаараа Альбус Дамблдорыг нэвт сvлбэнэ.
- Цааш нааш нь дамжуулж буй тэр цуурхлыг бодоход сvрэг ууль юу ч биш. Хvмvvс юуны тухай яриад байгааг та мэдэх vv? Тvvний алга болсон учрыг хvмvvс таацгааж байна уу? Эцсийн эцэст тvvнийг юу зогсоож чадсаныг тааж байгаа биз дээ?
9
Ямар ч атугай тvvнийг илvv их зовоож байгаа зvйлийн тухай шvvн хэлэлцэх гэсэн зvйлийнхээ тухай, юуны тєлєє бvтэн єдрийн турш хvйтэн тоосгон ханан дээр суусан тухайгаа профессор МакГонагалл ярьж эхлэх шиг санагдлаа. Дамблдорыг нэвт сvлбэх харц, муур байхдаа тvvнийг харж байсан нvд, эмэгтэй болсон хувирал энэ бvхэн vvнийг баталж байв. Эргэн тойронд юун тухай ярилцаж байгааг мэдсэн хэдий ч энэ vнэн гэж Дамблдорыг хэлэх хvртэл vvнд итгэхгvй гэдэг нь тодорхой байлаа. Гэвч нимбэг хуваагаад завгvй байсан Дамблдор хариу хэлэхийг яарсангvй.
- Єнгєрсєн шєнє Волан-де-Мортыг Годрикын хонхорт байсан гэж ярьцгааж байна. Тvvнийг Поттерынхноос болоод ирсэн гэцгээх юм. Цуу vгэнд итгэх аваас Лили Поттер, Жеймс Поттер нарыг... Тэднийг vрэгдсэн гэлцэж байна... хэмээн профессор МакГонагалл шаргуу vргэлжлvvлсээр байлаа.
Дамблдор тэргvvнээ гудайлгаж, профессор МакГонагалл санаа алдав.
- Лили, Жеймс хоёр... Тэгэмгvй юм... Би vvнд итгэхийг огтхон ч хvсээгvй билээ. О, Альбус минь...
Дамблдор гараа сунган тvvний мєрєнд хvргэн:
- Би ойлгож байнаа. Би таныг маш сайн ойлгож байна... хэмээн гашуудангуй хэллээ.
Профессор МакГонагалл дахин ярьж эхлэхдээ хоолой нь чичрэн:
- Энэ ч бас бvгд биш шvv. Тvvнийг бас Поттерынхны хvv Харрийг хєнєєх гэж оролдсон гэцгээх юм. Гэхдээ чадсангvй. Энэ жаал хvvг тэр хєнєєж чадсангvй. Яагаад гэдгийг юу болох байсныг хэн ч мэдэхгvй бєгєєд Волан-де-Морт єєрєє Харри Поттерыг хорлож чадаагvй учраас хvч чадал нь гэнэт барагдаж, чухамхvv vvнээсээ болоод алга болсон гэлцэх юм байна шvv дээ гэв.
Дамблдор баргар царайлан толгой дохилоо.
- Энэ vнэн vv? гэж профессор МакГонагалл асуугаад:
- Бvх юм хийснийхээ дараа... Бидний олонхийг хєнєєснийхєє дараа... тэр бяцхан хvvг хорлож чадсангvй гэж vv? Yнэхээр гайхалтай юм... Тvvнийг болиулах санаатай хичнээн оролдсоноо санах аваас... Yvний тулд ямар арга эс хэрэглэлээ... Харин ямар гайхамшигаар Харри амьд vлдэж чадав аа? гэлээ.
- Бид зєвхєн тааварлах тєдийхєн. Бид хэзээ ч vнэнийг мэдэхгvй байж болох л юм гэж Дамблдор хариулав.
Профессор МакГонагалл халааснаасаа угалзтай алчуур гаргаж аваад нvдээ арчихаар шилнийхээ доогуур шургууллаа. Дамблдор чимээтэй гэгч нь санаа алдсанаа халааснаасаа алтан цаг гаргаж сайтар ажиглаж эхлэв. Энэ бол тун хачирхалтай цаг байлаа. Арван хоёр зvvтэй авч тоо байхгvй, тооны оронд бяцхан гаригууд байх агаад хєдєлгєєнгvй байна гэж огт vгvй, тойрог дагуу зогсолтгvй явах ажээ. Цагны чухам юу зааж байгааг Дамблдор мэддэг бололтой буцааж халаасандаа хийгээд:
- Хагрид саатжээ. Дашрамд асуухад намайг энд ирнэ гэж тэр таньд хэлсэн юм болов уу? даа гэв.
- Тийм ээ. Гэхдээ та чухам яагаад энд ирэх болсноо надад хэлэхгvй л биз дээ? гэж профессор МакГонагалл батлан єгvvлэв.
- Би Харрийг нагац ах, эгчид нь єгєхєєр энд ирсэн юм. Тэд л тvvнд vлдсэн цорын ганц хамаатан нь шvv дээ.
- Та чинь... Та чинь энд амьдардаг хvмvvсийг хэлээд байна уу? Дамблдор минь, та ингэх хэрэггvй. Би тэднийг бvтэн єдєр ажигласан юм. Бидэнтэй 10
огт тєсгvй байж болох єєр хосыг та олж чадахгvй ээ. Тэднийх чинь хvvтэй. Ээж нь хvvгээ аваад гудамжаар явахад чихэр авахуулах гээд орилж чарлаж байхыг нь би харсан юм. Та Харри Поттерыг энд vлдээх гээд байгаа юм уу? гэж профессор МакГонагалл vсрэн босоод дєрєвдvгээр байшингийн зvг хуруугаараа чичилэн уурсангvй єгvvлэв.
- Энэ бол тvvнд зохих газар. Тvvнийг том болоход нагац нар нь бvх зvйлийг ярьж єгч чадна. Би тэдэнд захидал бичсэн гэж Дамблдор эрсхэн хариуллаа.
Професср МакГонагалл буцаж хашаан дээр суунгаа:
- Захиа гэнээ? Болсон бvх явдлыг захианд бичиж болно гэж та vнэхээр бодлоо гэж vv? Энэ хvмvvс Харрийг хэзээ ч ойлгохгvй! Энэ хvн алдартай, бvр домог шиг хvн болно. Єнєєдрийн єдєр Харри Поттерын єдєр болж тvvхэнд орвол надад гайхах юм алга! Тvvний тухай ном туурвиж, манай дэлхийн хvvхэд бvр тvvний нэрийг мэдэх болно! гэж аяархан хэллээ.
- Яг vнэн. Энэ бол ямар ч хvvхдийн толгойг эргvvлэхэд хангалттай. Явж ярьж сурахаасаа ємнє алдаршина гэдэг! Чухам юу алдаршуулав гэдгийг тэр санах ч vгvй! Манай ертєнцєєс алс хол байвал том болохдоо алдар хvндээ дааж чадахаар сайн хvмvvжилтэй болно гэж бодохгvй байна уу? хэмээн Дамблдор бараан шилнийхээ дээгvvр профессорыг харан хэллээ.
Профессор МакГонагалл нэгэн хатуухан vг хэлэх гэснээ больж гvнзгий амьсгал авснаа:
- Тийм ээ... Таны зєв. Харин хvvхэд наашаа яаж ирэх юм бэ, Дамблдор минь? гэв.
- Тvvнийг Хагрид авчирна.
- Та бодохдоо... Та бодохдоо Хагридад ийм хариуцлагатай vvрэг єгч болно гэж vзэж байна уу?
- Би тvvнд амь насаа даатгасан ч чадна гэж Дамблдор жирийн байдлаар єvvлэв.
- Тvvнийг таньд vнэнч гэдэгт би эргэлзэхгvй байна. Гэхдээ тvvнийг хайнга хєнгємсєг гэдгийг та vгvйсгэхгvй шvv дээ. Тэр чинь... За байз, тэнд юу болоод байнаа?
Эргэн тойрны нам гvм байдлыг аянгын нvргээн доргиолоо. Дуу чимээ улам чанга болж Дамблдор, МакГонагалл хоёр ойртон буй чийдэнгийн гэрлийг харахаар харанхуй гудамж руу ширтлээ. Тэгээд тэднийг толгойгоо єргєтєл дээр нь хvржигнэх чимээ гарч, тэнгэрээс асар том моторт дугуй бууж ирлээ. Тэр дугуй шууд л тэдний ємнє Улаан модон гудамжнаа газардлаа.
Моторт дугуй асар том ч гэлээ тvvнийг унасан хvн бvр ч том ажээ. Тэрбээр ерийн эр хvнээс бараг хоёр дахин єндєр, багаар бодоход тав дахин бvдvvн юм. Ерєнхийдєє асар том биетэй аймаар дvр тєрхтэй. Ширэлдсэн сахал, даахирсан хар vс нь тvvний нvvрийг бараг бvтэн халхлах агаад алга нь хогийн савны таг шиг палбигар, савхин гуталтай хєл нь багаахан далайн гахай шиг хэмжээтэй ажээ. Тэрбээр аварга булчинлаг гараараа бvтээлэгт хуйлсан зvйл цээжиндээ тэвэрчээ.
- Хагрид маань хvрээд ирлээ. Чи энэ моторт дугуйг хаанаас авсан юм бэ? гэхдээ Дамблдорын дуунд сэтгэл амарсан шинж илт мэдэгдэж байв.
- Би тvр авсан юмаа, профессор Дамблдор гуай. Сириус Блэк гэдэг залуугаас. Харин хvvхдийн тухайд бол би тvvнийг авчирсаан.
- Бvх юм аятайхан болсон уу?
11
- Бас ч тийм бишээ, ноёнтоон. Байшингаас бvтэн vлдсэн юм байхгvй. Маглууд vvнийг мэдсэн ч тийшээ орохоос нь ємнє би хvvхдээ авч амжсан юм. Бидний Бристоль дээгvvр нисэж явахад тэр эхлээд унтахгvй байснаа гэв гэнэт л нойрсож гарсан даа.
Дамблдор, профессор МакГонагалл хоёр хуйлаастай бvтээлэг рvv тонгойцгоов. Бvтээлгэн дотор нэгэн жаал хvv бєх гэгч нь нойрсож айлаа. Хав хар хєхєл vсний нь доохно талд яг духан дээр нь цахилгаантай тєстэй хачирхмаар сорви харагдах аж.
- Тэгэхлээр яг энд л...? гэж профессор МакГонагалл шивнэв.
- Тийм байна. Энэ сорви насан турш vлдэх болно гэж Дамблдор батлан єгvvллээ.
- Та сорвийг аргалж чадна биз дээ, Дамблдор минь?
- Чадах ч байсан аргалахгvй. Шарх сорви сайнаар тусаж ч байж болох юм. Жишээ нь: миний зvvн євдєгний дээд талд Лондонгийн газар доорх байгууламжийн зурагтай яг адилхан сорви байдаг юм. Хагрид минь, хvvхдээ нааш нь єгчих. Одоо ажлаа дуусгах цаг боллоо.
Дамблдор Харрийг тэврэн аваад Дурслийн байшин руу эргэлээ.
- Би... Би тvvнтэй салах ёс гvйцэтгэж болох уу? гэж Хагрид асуув.
Тэрбээр сэгсгэр толгойгоо бєхийлгєн ширvvн сахлаараа vрэн байж хvvхдийг vнссэнээ гэнэтхэн шархтай нохой лугаа гиншиж гарлаа.
- Чш-ш-ш! Чи ингэвэл Маглуудыг сэрээчихнэ шvv! гэж профессор МакГонагалл шивнэн хэлэв.
Уйлж байсан Хагрид халааснаасаа бохир толбо бvхий аварга том алчуур гаргаж нvvрээ дараад:
- У-у-уучлаарай. Би зvгээр л тэсэж чадсангvй. Лили, Жемс хоёр vрэгдсэн болохоор хєєрхий бяцхан Харри одоо Маглуудтай амьдрах болох нь дээ... гэв.
- Тийм ээ, энэ бvхэн гунигтай ч гэсэн Хагрид минь биеэ барихгvй бол биднийг илрvvлчихнэ шvv гэж профессор МакГонагалл шивнэн хэлээд Хагридын мєрийг илбэхvй Дамблдор намхан хашааг алхаж даваад байшингийн хаалга чиглэн явлаа. Тэрбээр Харрийг босгон дээр аятайхан тавиад, жанчныхаа халааснаас захидал авч бvтээлэг рvv шургуулснаа хvлээн зогсох нєгєє хоёр лугаа буцаж ирэв. Тэр гурвуулаа бvтэн хором хэртэй хуйлаастай зvйлийг харж зогсохуй Хагридын мєр чичигнэж, профессор МакГонагалл нvдээ хилэнтэйеэ цавчлан, Дамблдорын нvднээ байнга туяарч байдаг оч нь бєхлєє.
- За яахав, ингээд боллоо. Одоо энд єєр хийх юм байхгvй. Бид явж баяр тэмдэглэгчидтэй нийлбэл дээр гэж Дамблдор салах ёс гvйцэтгэн хэлэв.
- За. Би ч гэсэн Сириус Блэкэд моторт дугуйг нь буцааж єгье. Профессор МакГонагалл хатагтай, профессор Дамблдор ноёнтон та хоёр шєнийг тавтай єнгєрvvлээрэй гэж Хагрид шахмалдуу хоолойгоор єгvvлэв.
Хагрид урсах нулимсаа хvрэмнийхээ ханцуйгаар арчаад моторт дугуйн суудалд суун огцом хєдєлгєєнєєр асааж аваад шєнийн тэнгэрийг хvржигнvvлэн алга боллоо.
- Профессор МакГонагалл тантай ойрын vед уулзана гэж итгэж байна хэмээн Дамблдор єгvvлээд тэргvvнээ бєхийлгєв. Профессор МакГонагалл хариу хэлэхийн оронд нусаа нийжээ.
Дамблдор эргээд гудамж уруудан явлаа. Тэрбээр буланд очоод зогсож халааснаасаа мєнгєн асаагуур-унтраагуураа гаргаж ирэв. Тэгээд ердєє л ганцхан удаа шардхийлгэтэл арван хоёр дэнлvv хурц тодоор гэрэлтэн асаж Улаан модон 12
модон гудамж нэлэнхvйдээ шаргал туяа татуулан байхуй дор гудамжны нєгєє єнцгийг тойрон одох судалт муурыг Дамблдор олж харжээ. Дараа нь дєрєвдvгээр байшингийн босгон дээр хэвтэх хуйлаастай зvйлийг харлаа.
- Амжилт хvсье, Харри минь гэж шивнэн хэлээд єсгий дээрээ эргэн жанчаа шар шурхийлгэсээр алга боллоо.
Улаан модон гудамжнаа салхи хєдлєн нямбайлан тайрсан бутыг сэржигнvvлж, бараан хєх тэнгэр дор сайхан гудамж амгалан нойрсож, хаа нэгтээ болдог юмаа гэхэд лав л энд элдэв нууцлаг зvйл гараагvй гэмээр байлаа. Харри Поттер бvтээлэг дотроо vнэгчлэн нойрсоно. Бяцхан гараараа захидлыг тэмтрэн аваад чанга атгаж, єєрийгєє онцгой алдартай болсныг огтхон ч мэдэлгvй нойрссоор байв.
Хэдхэн цагийн дараа сvv худалдагчийг ирэхээс ємнє шилийг нь vvдэн дээр гаргаж тавьдаг хатагтай Дурслийн хашгирах дуугаар сэрнэ гэдгээ ч мэдэлгvй унтсаар. Дараагийн хэдэн долоо хоногт тvvний vеэл Дадли тvvнийг чимхэж, тvлхэх болно дараагийн хэдэн жил ч энэ байдал vргэлжлэнэ гэдгийг мэдэхгvй нойрссоор...
Бас яг энэ vед тvvнийг унтаж байх зуур эх орон даяар ил, далд баяр тэмдэглэхээр цугларцгаасан хvмvvс хундагаа єргєн єндєр, нам дуугаар:
- Амьд vлдсэн Харри Поттер хvvгийн тєлєє! гэж хэлцгээж байгааг ч мэдэхгvй байлаа.
*

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/664779/eb8/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131
456 ТЭМYЖИНИЙ УГ ГАРАЛ БА БАГА НАСНЫ YЕ Levi`s 2008-08-25 9110
455 МЭРГЭДИЙГ СЄНЄЄСЄН БА ТЭМYЖИНД ЧИНГИС ХААН ЦОЛ ЄРГЄМЖИЛСЄН НЬ [1] Levi`s 2008-08-25 9188
454 ЖАМУХА БА ТАЙЧУУДТАЙ ТЭМЦСЭН НЬ Levi`s 2008-08-25 9384
453 ТАТААРЫГ СЄНЄЄСЄН БА ВАН ХАНТАЙ ЭВДЭРСЭН НЬ [1] Levi`s 2008-08-25 8894
452 ХЭРЭЙД УЛСЫН МЄХСЄН НЬ [1] Levi`s 2008-08-25 9333
451 ВАН ХАН СЄНЄСЄН НЬ [1] Levi`s 2008-08-25 9143
450 ХYЧYЛYГИЙН ДУТААСАН БА ЖАМУХЫН ДАРАГДСАН НЬ Levi`s 2008-08-25 9268
449 ШАДАР ХИШИГТЭН ЦЭРГИЙГ БАЙГУУЛСАН НЬ [1] Levi`s 2008-08-25 9816
448 УЙГУР БА ОЙН ИРГЭДИЙГ ЭЗЭЛСЭН НЬ [1] Levi`s 2008-08-25 9492
447 ХЯТАД, ТАНГУД, САРТАУЛ, БАГДАД БА ОРОСЫГ ЭЗЭЛСЭН НЬ [1] Levi`s 2008-08-25 9415
» ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ Levi`s 2008-08-25 10181
445 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг 2) Levi`s 2008-08-25 10361
444 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг 3) file Levi`s 2008-08-25 9916
443 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг 4) file Levi`s 2008-08-29 8966
442 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг 5) Levi`s 2008-08-29 9570
441 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг6) Levi`s 2008-08-29 8983
440 МАШИНД "НУГАСГҮЙ" МАРШАЛ ТИТО Boog_3399 2008-08-31 11184
439 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг7) file Levi`s 2008-09-08 9011
438 “Робинзон Крузо”-г зохиогч буюу Даниэл Дефогийн нууц намтар Boog_3399 2008-09-12 12149
배너신청
자생병원

배너신청