Бичлэгийн тоо 497

ХЭРЭЙД УЛСЫН МЄХСЄН НЬ

Уншсан 9333 vote 0 2008.08.25 17:30:38

ХЭРЭЙД УЛСЫН МЄХСЄН НЬ

170. Тvvнийг сонсоод Чингис хаан Бадай Хишилиг хоёрын vгийг итгэж, мєн шєнє шадар байсан итгэлт нєхдєд мэдэгдээд, юм хvмээ орхиж, хєнгєвчлєн мордов. Мау єндрийн хярд гарч явахад хойноо урианханы Зэлмээг цагдах харуул болгон тавив. Тэгж явсаар маргаашийн єдєр наран хэлбийхэд Хархалзан элээт хvрч vдлэн буув. Тэнд vдэлж байтал, Алдчидайн агтагч Чихитай Ядир хоёр сайхан бэлчээрт агтаа адуулж яваад Мау єндрийн єврєєр Улаан бургадыг дайран ирж яваа дайсны тоосыг vзэж, агтаа яаравчлан хєєж ирсэнд ажиглан харвал, vнээр Мау єндрийн єврєєр Улаан Бургад гэдэг газарт тоос гарч байна. чингис хаан, тэр тоосыг vзэж, Ван хан нэхэж айсуй гэж агт морьдыг бариулж ачаалан хєдлєв. Хэрэв тэр тоосыг урьдаас vзээгvй бол гэнэдэж болох билээ. Тэр цагт Ван хантай Жамуха ирж явсан ажээ. Ван хан, Жамухаас асууруун: "Тэмvжин хєвvvнд бидэнтэй байлдаж чадмаар ямар хvмvvс байна?" гэвэл, Жамуха єгvvлрvvн: "Урууд, мангууд нар тvvнийг дагаж байгаа. Бодвол тэд байлдах биз.

Тойрч ирээд
Довтлон буудан
Ташаалдаж ирээд
Даран ордог
Бараан алаг тугийг
Барьж явдаг
Бачит тэдгээр иргэн
Бага наснаас эхлэн
Байлдаж мэргэжсэн тул
Ван хан та
Баахан болгоомжилбол зvйтэй" гэжээ.

Тэр vгийг сонсоод Ван хан єгvvлрvvн: "Тийм бол бид анханд Хадагиар толгойлуулан, Жvрхиний баатруудыг оруулъя. Тvvний хойноос тvмэн тvбэгэний Ачиг-Ширvнг оруулъя. Тvvний хойноос Олан дунгайдын баатруудыг оруулъя. Тvvний хойноос Ван ханы мянган торгон цэргийг удирдан Хориширэмvн тайж довтолтугай. Тvvний хойноос бидний их гол хvчин оръё" гэв. Бас ван хан єгvvлрvvн: "Жамуха дvv чи бидний бvх цэргийг зас (захирагтун)" гэвэл, Жамуха, олноос онцгой гарч нєхдєдєє єгvvлрvvн: "Ван хан, бvх цэргээ намайг захир гэж байна. Би Тэмvжин андтай байлдан ядаж байхад намайг харин цэргээ захир гэнэ. Yзвэл, Ван хан, надаас хэтрэхгvй дорой бєгєєд тvр нєхєрлєх хvн байна. Тэмvжин андад хэл оруулъя. Анд хатуужтугай" гэж Жамуха, Чингис хаанд эчнээгээр (далдуур) хvн явуулж хэлvvлсэн нь: "Ван хан, надаас асуув. "Тэмvжин хєвvvнд бидэнтэй байлдах ямар хvн бий?" гэж асуувал, би: "Уруул Мангуд тэргvvтэй хэцvv баатрууд бий" гэж хэлбэл, Ван хан Жvрхиний баатруудыг манлай болгож томилов. Тvvний хойноос Тvмэн Тvбэгэний Ачиг-Ширvнг томилов. [Тvvний хойноос] Олан дунгайдыг томилов. Тvvний хойноос Ван ханы мяган торгон цэргийн ноён Хориширэмvн тайжийг томилов. Тvvний хойноос Ван хан, их гол цэргээ авч орно гэнэ. Бас Ван ханы хэлсэн нь: "Жамуха дvv, эдгээр бvх цэргийг захир" гэж надад итгэж хэлнэ. Yvнээс vзвэл, [энэ Ван хан] хялбархан нєхєр ажээ. Цэргvvдээ єєрєє захирч vл чадна. Би Тэмvжин андтай урьд байлдахад давдаггvй билээ. Гэтэл Ван хан, надаас дорой хvн байна. [Иймийн тул] Анд чи бvv ай. Хатууж" гэж илгэжээ.
171. Энэ мэдээг сонсоод, Чингис хаан єгvлрvvн: "Уруудын Жорчидай авга чи юу гэж бодно? Чамайг манлай болгож явуулъя" гэвэл Жорчидайг хариу хэлэхийн урьд Мангудын Хуилдар сэцэн єгvvлрvvн: "Тэмvжин андын ємнєєс би байлдъя. Миний хойно хоцорсон єнчин хєвvvдийг асрахыг Тэмvжин анд мэдтvгэй" гэв. Жордийг асрахыг Тэмvжин анд мэдтvгэй" гэв. Жорчидай єгvvлрvvн: "Чингис хааны ємнєєс бид урууд, мангуд манлайлан хатгалдъя" гэжээ. Тэгээд Жорчидай Хуилдар хоёр урууд, мангуд [цэрэг]-аа жагсааж, Чингис хааны ємнє мордохыг бэлтгэв. Тэгж байтал, Жvрхинээр толгойлуулсан дайсан хvрч ирэв. Тэднийг ирмэгц урууд, мангуд нар угтан байлдаж Жvрхинийг дарав. Гэтэл бас Тvмэн тvбэгэний Ачиг-Ширvн довтолж ирэв. Ачиг-Ширvн, Хуилдарыг шархтуулж хадны хавчилд мориноос унагав. Yvнийг vзээд мангуд нар буцаж Хуилдарыг хамгаалав. Жорчидай урууд цэргээ удирдан байлдаж, Тvмэн тvбэгэнийг дараад цааш нэхэхэд Олан дунгуйд эсэргvvцэн довтлов. Жорчидай бас дунгайдыг дарав. Цааш нэхэхэд Хориширэмvн тайж, мянган торгудаа удирдан угтаж байлдвал бас Жорчидай, Хориширэмvн тайжийг мохоож дарахад Сэнгvм, Ван хан эцгээс зєвшєєрєл авалгvй эсэргvvцэн байлдаж, энгэсэг хацраа шархтаж унажээ. Сэнгvмийг шархтаж унахад хэрэйд бvгдээр тvvн дээр цуглаж очив. Тэднийг ийнхvv дарж шингэх наран, уул ташиж байхад манай цэрэг эргэж шархтсан Хуилдарыг унасан газраас аваад харьж ирсэнд мєн vдэш Чингис хаан, Ван хаантай байлдсан газраас хєдлєн зайлж хонов.
172. Тэнд хоноод маргааш vvр цаймагц, (хvмvvсээ) бvртгэвэл Єгэдэй, Борохул, Боорчи гурав vгvй ажээ. Чингис хаан єгvvлрvvн: "Єгэдэйтэй итгэлт нєхєр Боорчи Борохул хоёр хоцорчээ. Амьдравч, vхэвч тэр хоёр тvvнээс хагацахгvй" гэв. Манай цэргvvд шєнє морьдоо барьж хонов. Чингис хаан: "Хэрэв дайсан халдаж ирвэл байлдъя" гэж цэргээ бэлхэн байлгав. Єдєр гэгээн болоход хойноос нэг хvн хvрч ирэв. Yзвэл Боорчи ажээ. Чингис хаан, євчvvгээ дэлдэж: "Мєнх тэнгэр мэдтvгэй" гээд Боорчийг дуудаж асуувал, тэр єгvvлрvvн: "Байлдаанд миний морь шархтаж унасан тул, би явган гvйж явтал хэрэйдvvд Сэнгvмийн дээр цуглаж байх чєлєєгєєр ачаагаа хєглvvлсэн морийг олж бариад ачааг огтлон хаяж янгирцаг дээр нь унаад би єєрийн цэргийн мєрийг мєшгєн явсаар хvрч ирэв" гэв.
173. Бас хоромхон зуур болоод нэгэн морьтой хvн айсуй харагдав. Yзвэл, нэгэн хvн мэт байтал, дор нь хvний хєл мэт юм унжилзаж байна. Хvрч ирэхэд vзвэл, Єгэдэйн хойно Борохул сундалж (Єгэдэйг Борохул, эмээл дээрээ дvvрч) ирэв. Борохулын амны завжнаас цус цувирч байна. Учир нь Єгэдэйн хvзvv суманд шархтсан тул Борохул, тvvний асгарсан цусыг амаар шимж, зангирсан нєжийг завжаар цувируулж ирэв. Чингис хаан vзээд нvднээс нулимс цувируулж сэтгэлээ зовж, даруй гал тvлvvлээд шархыг хайрч, Єгэдэйд унд єгч уулгаад, дайсан ирвэл байлдъя гэж хvлээж байв. Борохул єгvvлрvvн: "Мау єндрийн єврєєр Улаан Бургадын зvг цааш дайсны тоос суунаглаж далд оров" гэвэл Борохулын тэр vгийг сонсоод: "Дайсан хэрэв халдаж ирвэл бид хатгалдан байлдах билээ. Дайсан тийнхvv дутаасан бол бид цэргээ засацгааж нэхье" гэж хєдлєв. Тэндээс хєдлєєд Улхуй шилvгэлжид [гэдэг голыг] чиглэн явж Далан нэмvргэ хvрэв.
174. Тэнд хойноос Хадаан-Далдурхан, эм хєвvvдээс салж хагас болж ирэв. Хадаан-Далдурхан ирээд Ван ханы vг гэж єгvvлрvvн: "Ван хан, хєвvvн Сэнгvмийг энгэсэг хацраа суманд шархтаж унахад дээр нь ирж хэлсэн нь:

"Хєндлєний хvнийг
Хєнєєх гээд
Хєєрхий биеэ
Хєсєрдvvлэв, чи
Хажуугийн хvнийг
Халдах гээд
Хацар энгэсгээ
Хатгуулав, чи
Хайрт хєвvvний
Хатгагдсаны тєлєє
Харь дайсныг
Халдан довтолъё"

гэвэл, Ачиг-Ширvн єгvvлрvvн:

"Эзэн хан минь
Эрхбиш болоомжилж айлд
[Эзэн хан тэргvvлэн
Энгийн харц бvгдээр]
Эс заяасан хєвvvний
Эрэл мєрєєдєл болж
Элдэв арга хийлгэж
Эвий бавий хэмээн залбирах бєлгєє
Энэ залбирал бvтэж
Эхээс тєрсєн заяасан
Эрхэм хєвvvн Сэнгvмийг
Энхрийлэн асарч сувилъя

Монгол (Мєн гол)-ын олонх, Жамуха, Алтан, Хучар нарыг дагаж бидний энд бий. Тэмvжинийг дагаж гарсан монголчууд хаана холдох вэ? Морин унаатан, модон нємєртєн болов тэд (хvн бvр дєнгєж ганц морьтой бєгєєд гэргvй учраас модны нємєрт хоргодож байгаа). Тэднийг дагаж эх ирвэл бид очиж, морины хомоол мэт хормойлж авч ирье" гэв. Ачиг-Ширvний энэ vгэнд Ван хан єгvvлрvvн: "За, тийм бол хєвvvн эндэх болуузай. Хєвvvнийг асран сувил" гээд байлдааны газраас буцаж харив" гэв.

175. Чингис хаан, тэрхvv Далан нэмvргээс Халх [гол] уруу хєдєлж явах зуур цэргээ бvртгэж vзвэл, хоёр мянган зургаан зуун хvн байна. Yvнээс нэгэн мянган гурван зуун хvнийг Чингис хаан авч Халх голын єрнєд этгээдээр нvvв. Нєгєє нэгэн мянган гурван зуун цэрэг, урууд мангудын хамт Халх голын дорнод этгээдээр нvvв. Тэгж нvvж явах замдаа хvнс олохын тул ав хийхэд Хуйлдар шархаа эдгээгvй байтал, Чингис хааны ятгасан vгийг vл сонсон, гєрєєсєнд довтолж яваад шарх vгдэрч наснаас нєгчив. Тvvнийг ясыг Халх голын Ор Нугын хэлтгий хад гэдэг газар оршуулав.
176. Халх голын Буйр нуурт цутгах уулзрын газарт тэргэн эмээлтэй [ор малтай А.то] тэнэмэл хонгирад нутаглаж байгаа гэж сонсож, Чингис хаан єгvvлрvvн: "Эдний хонгирад эртнээс эхлэн, одоо хvртэл зээгийн зvсээр, охины єнгєєр явна гэх тэдний дууллыг дурдан сануулбал дуртайяа элсэн дагах биз. Хэрэв эсэргvvцвэл байлдаж эзлэгтvн" гэж Жорчидайгаар толгойлуулан урууд иргэнийг илгээвэл, хонгирад нар тvvнд элсэн оржээ. Элсэн орсон хонгирад нарыг Чингис хаан огт хєндсєнгvй.
177. Чингис хаан, хонгирадыг оруулаад тэндээс нvvж Тvнхэлэг горхины зvvн этгээдэд хvрч буугаад Архай Хасар, Сvхэхэй Жэvн хоёрыг элч болгон томилж [Ван ханд] хэлvvлсэн нь: "Бид Тvнхэлэг горхины зvvн этгээдэд буув. Энд євс сайн ургажээ. Агт морьд минь тамиржиж байна. Хан эцэгт минь ингэж єгvvлтvгэй: "Хан эцэг минь юунд хилэгнэж, намайг юунд айлгав? Муу хєвvvд, муу бэрvvд биднийг амар унтуулахгvй юунд айлгаж байна?

Сандайлж суух орыг минь
Салбагнуулан тvлхэж
Савсан гарах утаагий минь
Сацруулан хийсгэж
Санамсаргvй муу хєвvvнээ юунд
Сандруулан хєнєєв, чи?
Хан эцэг минь чи
Хажуугийн ховч хvний
Халтай муу vгэнд
Хатгагдан юунд оров?
Хєвvvн миний тухай
Хєндлєнгийн муу хvн
Хєвсєргєн vгийг хэлж
Хєнєєн салгаж байна.

Хан эцэг минь, бид хоёр юу гэж хэлэлцсэн билээ? Зоргал хоны Улаан болдог гэдэг газар бид хоёр юу гэж хэлэлцсэн билээ?

Хорт могойн хэл
Хооронд минь хутгаж
Хов жив оруулбал
Холдож салалгvй, харин
Хоёр нvvрээр учирч
Хор хєнєєлийг тасалж байя

гэж хэлэлцсэнгvй билvv? Одоо эцэг минь чи хоёр нvvрээр уулзаж хэлэлцэлгvй юунд хєнєєж эхлэв?

Араат могойн шvд
Амрагийн хооронд орж
Ая эвийг эвдвэл
Ам хэлээр уулзан ярьж
Аливаа учрыг олж байя

гэж хэлэлцсэнгvй билvv? Одоо хан эцэг минь, чи ам хэлээр уулзан ярилгvй, ангижран юунд салав? Хан эцэг минь! Би цєєн боловч олноос дутахгvй, муу боловч сайнаас дордохгvй [чамд нєхєр тvшиг болж байсан]. Хоёр аралтай тэрэгний нэгэн арал хугарвал, vхэр тvvнийг чирч чадахгvй. Тэр мэт нэгэн арал чинь би биш билvv? Хоёр хvрдтэй тэрэгний нэгэн хvрд эвдэрвэл явж чадахгvй. Тэр мэт нэгэн хvрд чинь би биш билvv? Эрт єдєр Хурчахус буйруг хан эцгийн дєчин хєвvvний эх гэж чи хан болсон билээ. Чи хан болоод, Тай-Тємєр тайж, Буха-Тємєр хоёр дvvгээ алав. Би чиний дvv Эрх-хар алагдахаас айж дутаан, найманы Инанча Билгэ ханд очиж амь хоргодов. Дvv нараа алав гэж Гvр хан авга чинь чамтай байлдахаар ирэхэд чи зуун хvн авч арай гэж амь гарч Сэлэнгэ уруу дутааж, Хараун-хавчил гэдэг газар шургав, чи. Жич мэргидийн Тогтоад Ужаур vжин охиноо бялдуулчлан єгч, Хараун-хавчлаас гараад Есvхэй хан эцэгт минь ирж: "Авга Гvр хаанаас улсыг минь аварч єг" гэж гуйсанд, Есvхэй хан эцэг минь, чиний улсыг аварч єгєхийн тулд тайчуудын Хунан Бахажи хоёроор удирдуулан цэрэг засан мордуулж, Гурван Тэл гэдэг газар байгаа Гvр ханыг [дарж тvvнийг дєнгєж] хорь гучин хvний хамт Хашин (тангуд) оронд дутаалгаж, чиний улсыг аварч єгсєн билээ. Тэр цагт чи Туул голын Хар шугуйд Есvхэй хэн эцэгтэй анд бололцоод Ван хан эцэг чиний баясаж хэлсэн нь "Энэ хvргэсэн тусыг чинь ургийн ураг хvртэл [мартахгvй] ачийг хариулахыг тэнгэр газрын ивээл мэдтvгэй" гэж биширч хэлсэн билээ. Тvvний хойно [чиний дvv] Эрх-хар, найманы Инанча Билгэ ханаас цэрэг гуйж аваад чамтай байлдахаар ирэхэд чи улсаа орхиж, цєєн хvнтэй амь хоргодон дутааж, хар хятадын Гvр ханыг Сартаулын нутаг Чvй мєрєнд байхад хvрч очоод тэнд нэгэн жил бололгvй бас Гvр ханаас салж, Уйгур нутаг ба Тангуд газраар тэнэж, таван ямаа шєрєглєн сааж, тэмээний цус ханаж идсээр ганц сохор халиун морьтой хvрч ирэв, чи. Есvхэй хан эцэг минь, чамайг ингэж ядарж явааг сонсож урьд анд бололцсоноо сэтгэж, Тахай Сvхэхэй хоёрыг элч болгож угтуулсан ба би єєрєє Хэрлэн мєрний Бvрги эргээс угтан мордож, Гvсэvр нуурт бид золголдов. Чамайг ядаж ирэв гэж гувчуур татаж єгсєн ба урьд эцэгтэй минь анд бололцсон ёсоор Туул голын Хар шугуйд бид хоёр эцэг хєвvvн бололцсон биш билvv? Тэгээд тэр євєл чамайг бид хvрээн дотроо оруулж тэжээв. Тэр євєл євєлжиж зун єнгєрєєд намар нь мэргидийн Тогтоа бэхийг байлдахаар мордож, Хадиглиг нурууны Муруч сvvл гэдэг газар хатгалдаж, Тогтоа бэхийг Баргужин тєхvмийн зvг хєєж, мэргид иргэнийг эзлэн, адуу мал, орд гэр ба хvнс тариа хvртэл цємийг авч энэ бvгдийг би хан эцэг чамд єгсєн билээ.

Єлсєх єдєрт чинь
Єршєєж тэжээсэн би.
Єнчрєх сард чинь
Ємєглєж тэтгэсэн би

Бас бид Хvчvгvдийн Буйруг ханыг Улуг таг (уул)-ийн Сохог ус гэдэг газраар Алтайг давуулан хєєж, Yрvнгv гол хvргэж, Хишилбаши нуурт тvvнийг барьж сєнєєв. Тэндээс харьж ирэхэд найманы Хvгсэv сабраг баатар, Байдраг голын бэлчирт цэргээ засаж, [байлдахаар тосож байсан ажээ. Бид хоёр мєн байлдахаар цэргээ засаж иртэл] нэгэнт vдэш болсон тул маргааш байлдъя гэж засацгааж хоновол хан эцэг минь, чи буусан газраа олон гал тvлж орхиод мєн шєнє Хар сvvл голыг єгсєн хєдлєв.
Бид маргааш єглєє нь vзвэл, чи буусан газраа vгvй болсон тул "Биднийг энэ орхисон гал мэт хаясан ажээ" гэж бид хєдєлж, Эдэр Алтайн бэлчрээр гэтэлж, Саарь хээр гэдэг газар очиж буув. Тэнд чамайг Хvгсэv сабраг баатар нэхэж очоод Сэнгvмийн эм хєвvvд ба эд хєрєнгє, албат ардыг цєм булаан авч, хан эцэг чамайг Тэлээтv амсар гэдэг газар байх vед нэхэн байлдаж, зарим албат иргэн ба адуу малыг булаан авав. Чамайг дагаж явсан мэргидийн Тогтоагийн хєвvvн Худу Чулуун хоёр, тэр завшааныг тохиолдуулж, албат иргэнээ авч эцэгтээ нийлэхээр Баргужин тєхvмийн зvг дутаан хєдлєв. Тэр цагт чи: "Найманы Хvгсэv сабрагт эд хєрєнгє албат иргэдээ булаагдав. Хєвvvн минь дєрвєн хvлэг баатраа явуулж тусална уу"гэж гуйсанд би чам шиг ийм санаа агуулалгvй, даруй Боорчи, Мухулай, Борохул, Чулуун дєрвєн хvлэг баатраа цэргийн хамт илгээсэн билээ. Миний дєрвєн хvлэг баатар очихын урьд Улаан хус гэдэг газар Сэнгvм байлдаж байгаад мориныхоо гуяыг шархтуулж баригдахад хvрч байтал миний дєрвєн хvлэг баатар хvрэлцэн очиж Сэнгvмийг авраад албат хєрєнгє ба эм, хєвvvд сэлтийг аварч єгєв. Тэр цагт хан эцэг чи биширч єгvvлрvvн: "Хєвvvн Тэмvжин дєрвєн хvлэг баатраа явуулж, миний алдагдан барсан улсыг аварч єгєв" гэж хэлсэн билээ. Одоо хан эцэг минь, би ямар хэрэгт буруудаж, чиний хилэнг хvргэв. Ингэж буруушаан хилэгнэсэн учраа Хулбари-хури Итvргэн хоёр элчийг томилон ирvvлж хэлтvгэй. Энэ хоёрыг эс явуулбал ондоо хvнийг илгээвч болно" гэж илгээв.
178. Ван хан энэ vгийг сонсоод єгvvлрvvн:

"Ай халаг.
Сайн хєвvvнээсээ салж
Сайхан тєрєє гутаав, би.
Эрхэм хєвvvнээс хагацаж
Эвдрэх vйлийг хийв, би"

гэж гэмшиж єгvvлрvvн: "Одоо хєвvvн (Тэмvжин)-ээ vзэж муу сэтгэвэл энэ мэт цусаа урсгая"гэж андгайлж, чигчий хурууныхаа єндгийг хутгаар хатгаж, цусыг цувируулж аваад єчvvхэн саванд хийж "Хєвvvнд минь єг" гэж илгээв.
179. Бас Чингис хаан, Жамуха андад хэлvvлсэн нь: "Хартай муу сэтгэлээр хан эцгээс минь хагацуулав, чи. Бид хоёрын хэн эрт боссон нь хэн эцгийн хєх хундагаар (айраг) уух бvлгээ. Ямагт би урьд босож уудаг байсан тул чи атаархсан биз. Одоо чи хан эцгийн хєх хундгаар чадах чинээгээр уугтун. Чи хэдийхэн хороох вэ" гэж илгээв. (Чингис бага насанд Ван ханы гэрт байснаа дурдаж байгаа бололтой) Бас Чингис хаан, Алтан Хучар хоёрт хэлvvлсэн нь: "Та хоёр намайг тэвчиж шууд урвах гэв vv? Мэхлэн урвах гэв vv? Хучар чамайг Нэгvн тайжийн хєвvvн тул "Чи хан бол" гэж бидний хэлэхэд чи хан эс болов. Алтан чиний эцэг Хотала хан, бид бvхнийг захирч явахад чи мэдэлцэж байсан тул Алтан чамайг хан бол гэвэл, чи бас зєвшєєрсєнгvй.
Бартан баатрын хєвvvдээс ахмад vеийн хvмvvс болох тул Сача Тайчу хоёрыг хан бол гэж ядав би [тэр хоёр бас зєвшєєрсєнгvй]. Та нарын алин нь ч хан болохгvй тул би та нарт хан єргємжлєгдєєд захирч явав. Таныг хан болсон бол би

Єрсєх дайн болоход
Ємнє нь уулгалан яваад
Єндєр хєх тэнгэрийн
Єршєєл ивээлд орж
Єстєн дайсныг дарвал
Єнгєтэй сайн охидыг авчирч
Єєдтэй сайн морьдыг олзолж
Єндєр эзэн тандаа барих бvлгээ.
Ойн гэрээсийг авлах цагт
Ойртуулж шахаж єгєх билээ.
Хадын гєрєєсийг авлах цагт
Хавьтуулж шахаж єгєх билээ
Гууны гєрєєсийг авлах цагт
Гуяыг нийлтэл шахаж єгєх билээ
Хээрийн гєрєєсийг авлах цагт
Хээлийг нийлтэл шахаж єгєх билээ.

Одоо та нар хан эцэгт минь vнэнчээр нєхєрлєж явтугай. Та нарыг буцамтгай гэдэг билээ. Битгий дахин урваж одогтун. Та нар Чаутхури (Чингист Алтан улсын Вангин чансангийн єгсєн цол. Энэ тухай 134 дvгээр зvйлд vз)-ийн садан энэ ажээ гэж бvv хэлvvлэгтvн. Гурван мєрний эхэнд бусдыг бvv нутаглуултугай" гэж илгээв.
180. Бас Чингис хаан, Тоорил дvvдээ єгvvл гэж єгvvлрvvн: "Чамайг дvv гэсний учир нь урьд нэгэн цагт Тумбинай, Чархай Лянхуа хоёр, байлдаанд яваад Огда гэдэг боолыг барьж ирсэн билээ. Огда боолын хєвvvн Сvбэхэй боол бvлгээ. Сvбэхэй боолын хєвvvн Хєхєчv-хирсаан. Хєхєчv-хирсааны хєвvvн Ехэй-хонтагар бvлгээ. Ехэй-хонтагарын хєвvvн Тоорил чи, хэний улсыг эзлэх санаатай тэгж бялдуучлан явна? Миний улсын Алтан Хучар хоёр хэнд ч мэдvvлэхгvй нь лавтай биз. Иймийн тул чамайг дvv гэж нэрийднэ.

Элэнцийн vеийн
Иштэй боол чамд
Эрхэмлэж хэлэх vг минь
Энэ байна.
Хуланцынvеийн
Хувьтай боол чамд
Хуурмаггvй хэлэх vг минь
Энэ байна"

гэж илгээв.
181. Бас Чингис хаан, Сэнгvм андад єгvvл гэж єгvvлрvvн: "Би эцгийн дээлтэй тєрсєн хєвvvн ажээ. Чи нvцгэн тєрсєн хєвvvн ажээ. Хан эцэг бид хоёрыг нэгэн адил асардаг, vvнд Сэнгvм чи атаархан завсардуулж намайг хєєлгєв. Одоо чи хан эцгийн элгийг эмгэнvvлэхгvй, зvрхийг зvдvvлэхгvй, єглєє vдэш орж гарч санааг баясган, сэтгэлийг сэргээж яв. Чи эртний санаснаа vл тавин, хан эцгийг амьд байтал, хан болох гэж эцгийн сэтгэлийг битгий зовоо. Сэнгvм анд чи Билгэ бэхи Тодойн хоёрыг элч болгож надад илгээ"гэж явуулав. Бас єгvvлрvvн: "Надад хан эцэг, Сэнгvм анд, Жамуха анд, Алтан, Хучар, Ачиг-Ширvн, Хачиун тус бvр хоёр хvнийг элч болгож ирvvлнэ vv" гэж Архай Хасар, Сvхэхэй жэvн хоёрт энэ vгсийг цээжлvvлж илгээв. Энэ vгийг сонсоод Сэнгvм єгvvлрvvн: "Саяхан миний эцгийг хядагч євгєн гэж харааж байсан атал, одоо хил зант сайн эцэг гэж дуудах болов. Бас намайг Тогтоа бєєгийн сартаул хонины сvvлийг дагаж явсан гэж муулан хэлж байсан атал, одоо намайг хил зант, сайн аашит анд гэх зэргээр магтах болов. Энэ vгний утгыг би мэдэв. Байлдъя гэсэн vг байна. Yvнд ямар ч эргэлзэх зvйлгvй. Билгэ бэхи Тодойн хоёр, агтаа таргалуулж, байлдааны тугийг босгогтун" гэв. Тэндээс Архай Хасар буцаж харьсан ба Сvхэхэй жэvний эм хєвvvд, Ван ханы хvрээнд байсан тул буцахаас зvрх халширч тэнд хоцров. Архай хvрч ирээд тэдний vгсийг Чингис хаанд єгvvлэв.
182. Тэндээс Чингис хаан нvvж Балжун нуурт очиж буув. Тэнд буусны дараа Горлосын Цоосцагаан ирж уулзаад, горлосууд дагаж оров. Бас Онгудын Алахуш-дигитхуриас мянган иргэ (хонь) аваад далимд Эргvнэ мєрний орчим нутаглах ардаас булга, хэрэм худалдан авч яваа сартаулын (Туркестаны) Хасан гэдэг хvн, цагаан тэмээ унаж хонио тууж ирээд, Балжун нуурт усалж байхад Чингис хаан тvvнтэй уулзав.
183. Чингис хаан, Балжун нуурт буугаад байхад Хасар єєрийн эм ба Егv Есvнхэй Туху гурван хєвvvнээ Ван ханытэнд орхиж, єєрєє хэдэн нєхєдтэй гарч, ах Чингисийг эрж, Хараун жидуны нуруугаар хэсэж олж чадсангvй шир шєрмєс идэж яваад сая Чингис хаанд ирж нийлэв.
Хасарыг ирмэгч, Чингис хаан баясаж, Ван ханд дахин элч явуулъя гэж зєвлєлдєж, Жауридайн Халиудар, урианханы Чахурхан хоёрыг томилж Ван хан эцэгт Хасарын vг гэж хэл гэж єгvvлрvvн:

"Хасар би танаас салж
Хан ахаа санаж
Хайн эрэвч
Харагдах бараагvй
Хайлан уйлавч
Сонстох чимээгvй
Хаана одсоныг мэдэхгvй
Од харан хонож
Орвон дэрлэн унтаж
(Гэргvй хонож
Дэргvй унтаж) байна.

Миний эм хєвvvд, хан эцэг чиний тэнд бий. Хэрэв итгэмжтэй хvнийг илгээвэл би хан эцэгт одох билээ" гэж хэлтгэй гээд бас Халиудар, Чахурхан хоёрт єгvvлрvvн: "Та нарыг явмагц, бид хєдєлж Хэрлэний Аргал хохид очиж бууна. Та нар тэнд буцаж ирэгтvн" гэж болзолдож, Халиудар Чахурхан хоёрыг явуулаад Жорчидай Архайн хоёрыг тэргvvн хайгуул болгон мордуулж дараа нь Чингис хаан гэр хотлоор нvvж Хэрлэний Аргал хохид ирж буув.
184. Халиудар Чахурхан хоёр, Ванханд хvрч, Хасарын vг гэж дээрх vгийг хэлэв. Тэр цагт Ван хан, алтан тэрэм (асар) босгож хуримлан байжээ. Халиудар Чахурхан хоёрынvгийг сонсоод Ванхан єгvvлрvvн: Тийм бол Хасар иртvгэй. Итгэмжит хvнд Итvргэнийг илгээе" гэж явуулав. Тэрхvv Итvргэн, Халиудар Чахурхан хоёрын хамт уг болзсон Аргал хохи гэдэг газар хvрч ирээд их бараа (олон хvн, мал)-г vзэж Итvргэн элч [сэжиглэж] буцан дутаав. Халиударын морь хурдан тул даруй нэхэж гvйцэвч барьж чадахгvй, ємнє хойно нь орж явахад Чахурханы морь удаан тул хойноос арай гэж сум хvрэлцэх газар ирж, Итvргэний алтан эмээлт хар морины гуяны угийгхойш унатал харважээ. Тэгээд Итvргэнийг Халиудар, Чахурхан хоёр барьж Чингис хаанд авчрав. Чингис хаан, Итvргэнээс vг асуусангvй. "Хасарт авч оч" гэв. Хасарт авч очвол Хасар, Итvргэнтэй vг хэлэлцсэнгvй дор нь цавчиж орхив.
185. Халиудар Чахурхан хоёр, Чингис хаанд єгvvлрvvн: "Ван хан болгоомж ажиггvй, алтан тэрэм босгоод хуримлаж байна. Одоо яаравчлан мордоод шєнє дvлд бvчин дайръя" гэвэл (Чингис хаан) энэ vгийг зєвшєєрч, Жорчидай Архай хоёрыг хайгуул болгон тэргvvн явуулаад дараа нь бvгдээр шєнє дvлэн явж Жэжээр єндрийн Жэр хавчлын аманд (Ван ханыг) байхад бvслэн авав. Гурван шєнє, гурван єдєр турш байлдаад гуравдугаар єдєр тэд бууж єгєв. Yзвэл, Ван хан Сэнгvм хоёр vгvй болжээ. Шєнє оргон одсоныг манайхан мэдсэнгvй. Ингэж байлдсан нь Жvрхиний Хадаг баатар байсан ажээ.
Хадаг баатар орж ирээд єгvvлрvvн: "Тус (єєрийн) ханаа яахин барьж алуулахгэж тэвчин ядаж, тvvний амийг арчлахын тул гурван єдєр, гурван шєнє байлдав. Одоо тvvнийг нэгэнт оргуулан гаргасан тул бид бууж єгєв. Намайг vхvvлбэл vхье. Чингис хаанд соёрхогдож амьдруулбал хvчээ єгье" гэв. Чингис хаан, Хадаг баатрын vгийг зєвшєєж зарлиг болруун: "Єєрийн ханыг орхихгvй, тvvний амийг аврахын тул байлдсан эрийг хэн буруушаах вэ? Нєхєрлєж болох хvн байна" гээд амийг соёрхож, Хадаг баатар ба Жvрхин овгийн зуун хvнийг Хуилдарын vхсэний тул Хуилдарын эм хєвvvнд зарц болгож єгєв.
Тэндээс хєвvvн vр тєрвєл Хуилдарын ургийн ураг хvртэл дагаж хvчээ єгтvгэй. Охин vр тєрвєл эцэг эх нь єєрийн дураар худалдаж (хадамд) єгч болохгvй. Тэдний хєвvvд охид Хуилдарын эм хєвvvдийн ємнє хойно зарагдаж явтугай"гэж соёрхон зарлиг болов. Хуилдар сэцэн хамгийн урьд ам нээж (шударга vгээ) хэлсний тул Чингис хаан соёрхож зарлиг болруун: "Хуилдарын зvтгэсний тул тvvний ургийн ураг хvртэл єнчдийг тэтгэх хишгээс хvртэж яв" гэж зарлиг болов.

 

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/664671/0fb/trackback

Itgelxvv

2009.04.30 09:12:37
*.25.23.158

goy yum tawijee levi thnks
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131
456 ТЭМYЖИНИЙ УГ ГАРАЛ БА БАГА НАСНЫ YЕ Levi`s 2008-08-25 9110
455 МЭРГЭДИЙГ СЄНЄЄСЄН БА ТЭМYЖИНД ЧИНГИС ХААН ЦОЛ ЄРГЄМЖИЛСЄН НЬ [1] Levi`s 2008-08-25 9188
454 ЖАМУХА БА ТАЙЧУУДТАЙ ТЭМЦСЭН НЬ Levi`s 2008-08-25 9384
453 ТАТААРЫГ СЄНЄЄСЄН БА ВАН ХАНТАЙ ЭВДЭРСЭН НЬ [1] Levi`s 2008-08-25 8894
» ХЭРЭЙД УЛСЫН МЄХСЄН НЬ [1] Levi`s 2008-08-25 9333
451 ВАН ХАН СЄНЄСЄН НЬ [1] Levi`s 2008-08-25 9143
450 ХYЧYЛYГИЙН ДУТААСАН БА ЖАМУХЫН ДАРАГДСАН НЬ Levi`s 2008-08-25 9268
449 ШАДАР ХИШИГТЭН ЦЭРГИЙГ БАЙГУУЛСАН НЬ [1] Levi`s 2008-08-25 9816
448 УЙГУР БА ОЙН ИРГЭДИЙГ ЭЗЭЛСЭН НЬ [1] Levi`s 2008-08-25 9492
447 ХЯТАД, ТАНГУД, САРТАУЛ, БАГДАД БА ОРОСЫГ ЭЗЭЛСЭН НЬ [1] Levi`s 2008-08-25 9415
446 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ Levi`s 2008-08-25 10181
445 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг 2) Levi`s 2008-08-25 10361
444 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг 3) file Levi`s 2008-08-25 9916
443 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг 4) file Levi`s 2008-08-29 8966
442 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг 5) Levi`s 2008-08-29 9570
441 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг6) Levi`s 2008-08-29 8983
440 МАШИНД "НУГАСГҮЙ" МАРШАЛ ТИТО Boog_3399 2008-08-31 11184
439 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг7) file Levi`s 2008-09-08 9011
438 “Робинзон Крузо”-г зохиогч буюу Даниэл Дефогийн нууц намтар Boog_3399 2008-09-12 12149
배너신청
자생병원

배너신청