Бичлэгийн тоо 497

Могой

Уншсан 13414 vote 0 2008.06.30 17:29:35
Л.МӨНХТӨР /МЗЭ-ийн шагналт, яруу найрагч, сэтгүүлч

- өгүүллэг -
Шар харганатын толгод нараар угаачихсан юм шиг халуун. Элс хайрга нь шуугиж шаргалтана. Хар хар хадтай бэсрэгхэн толгодын дундуур нэгэн морьтой хүн айсуй. Тэр морьтон согтуу бололтой. Нааш цааш сажлан мориныхоо хоёр хажуу руу уначих шахна.

Жанчив цаашлуулан дурандвал сумын төвийн наахна хэдэн бараан адуу зэрэглээнд хашигдчихсан, хоёр цагаан гэр нисэж алдан томорч жижигрэнэ. Дондол гуайнх төвөөс гарч зусаж байгаа гэсэн тэднийх бололтой. Хоёр цагаан гэрийн зүг хараа тогтоовол нэг хүн гарч орно. Цэвлээ юм болов уу... гээд өнөөх морьтой хүнийг дурандав. Мориноосоо буучихсан харагдана. Бутны ёроолд хэвтээд өглөө. Жанчив овоонд чулуу нэмээд тэр морьтонг зүглэв. Ойртож очвоос гандмал хөх тэрлэг, эв хавгүй шалчийсэн эсгий бүрх, арзгар хөгшний нүүр харагдахад Дондол гэж танилаа. Жанчив ханиаж чимээ өгөөд дөрөө мултлав. Морь нь үүрсэж чихээ сортойлгов. Тэр сэрэх янзгүй ээ. Дөхөж очлоо.
   
Ээ, тэнгэр минь! гэж Жанчив царай нь цайж хамаг бие нь чичрэн шавар баримал шиг хөшчихөв. Юу болсон гэж сананаа. Нүдэндээ ч итгэсэнгүй. Дондол гуайн сахалтай ам руу хар эрээн могойн сүүл далдрах нь тэр. Дондол гуай, Дондол гуай гэж байдаг чадлаараа хашгиран угзарлаа. Дондол нүдээ нээж муухай харснаа “Хүйтэн ус ууж байхад асгуулчихлаа” гээд царай нь зэвхийрлээ. Ахиж нэг өндийх гэснээ чадсангүй. Жанчив яах ч учраа ололгүй хий дэмий хэсэг сандарснаа цээжин дээр нь толгойгоо нааж чагнахад зүрх нь цохисонгүй. Гагцхүү хар эрээн могой хатгах шиг болохуй давхийтэл цочоод буцаж өндийв. Энэ хүйтэн биетэй амьтан гал ноцсон дотор уруу нь орохдоо тэгэж санагдэж дээ гэж бодоод өврөө уудлав.  Хөлснийхөө алчуурыг гаргаж нүүрийг нь бүтээгээд эмээлтэй моиийг нь хөтлөн мордлоо. Жанчив гэрт нь яаж очно, юу гэж хэлнэ дээ гэж бодохоор морийг нь сул тавьчихаад зугтмаар болно. Тэгтэл бодлыг нь зүсэн олон жилийн тэртээх дурдатгал ороод ирлээ. Дондол гуайн охин Цэвлээ дэдгэр ногоон дээлтэй хөл нүцгэн уйлж суух юм. Жанчив хажууд нь түүнд буруу хэрэг хийчихсэн юм шиг зогсох ажээ.  Тэгээд,
   
    -Чи яагаад уйлаа вэ?
    -Зүгээр ээ, хургаа нийлүүлчихсэн...
    -Хурга нийлэхэд уйлаад байхдаа яадаг юм.
    -Аав ирж зодоод... гээд түгдчин хажуу тийшээ харах гэснээ халирч гараа занган чимээгүй болов. Жанчив гараа зангасан зүг рүү харвал хар эрээн могой бут дамнан гулзайжээ. Могойноос айхын аюул нөмөрч түүнийгээ мэдэгдэхгүйг хичээн хоолойгоо зассанаа
    -Могойд хатгуулчихаа юу гэв?
    -Үгүй ээ, аав надад уурлаад энэ хар өт та хоёр ялгаагүй гээд чулуу гуядаад алчихсан юм гэснээ мэгшин уйлав. Жанчив ингэж бодоод тэгэхэд Дондолыг хүний ул шагайсан, ганц өргөмөл охиноо зарахаас өөрийг мэддэггүй гээд нутаг усныхан маань хэлж яддаг байсан нь яах ч аргагүй үнэн байж дээ гэж бодож зогсонсон. Тэгээд Цэвлээг өрөвдөхдөө Дондолыг хөөж гүйцээд алсан могойг нь ам руу нь хийчихмээр болоход толгойтой үс босох шиг болсон нь хүртэл санагдав.
    Жанчив газар ширтэж гэлдэрхэд тэр жил Цэвлээгийн хажууд ертөнцийн золгүй үхэлд автаж гулзайсан могойны өехий цайран үзэгдэнэ. Ямар муу ёрын юм бэ гээд Жанчив нүдээ тас аничихав. Тэгсэн ч харагдаад л... Бүр нөгөө могой чинь амь орчихсон Дондол гуайн хар ам руу урсан орж хоолойноос эхлээд гэдэс ходоодыг нь хүртэл хорт ган хэлээрээ хатган сийчиж цусыг нь сорсоор байгаа юм шиг бодогдлоо.
    Аймшигт бодлоосоо арайхийн салж толгой өндийлгөвөл хоёр цагаан гэр хоёрхон саахалтын дайтай ч өдөржийн газар шиг сүүмийнэ.
profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/454853/9f6/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131
477 Нөхөн үржихүйн багш(oguullegiig sonsoh) [1] pitty1 2008-07-09 14208
476 Tsendiin Dorjgotov"Tsoodol"hoshin oguulleg(sonsoh) [1] pitty1 2008-07-09 22719
475 "reclamnii mangas"jujigchin ambii (sonsoh) [1] pitty1 2008-07-09 11122
474 "Zuir tsetsen ug"dorjsuren(sonsoh) [2] pitty1 2008-07-09 21196
473 "eleglel"chapi(sonsoh) pitty1 2008-07-09 16676
472 "ergelzee" hurlee(sonsoh) pitty1 2008-07-09 16375
471 "duu huuriin olgii nutag" jujigchin Batzorig(sonsoh) [1] pitty1 2008-07-09 11512
470 "bolovsroliin terrorizm" asii(sonsoh) pitty1 2008-07-09 11061
469 "zovolgoo" lhagvasuren(sonsoh)ineedtei shuu [1] pitty1 2008-07-09 10923
468 Харь нутгийн бvсгvй pitty1 2008-07-09 13738
467 zohiomj-1(sonsoh) pitty1 2008-07-09 12282
466 zohiomj-2(sonsoh) pitty1 2008-07-09 12838
465 zohiomj-3 [1] pitty1 2008-07-09 11172
464 TOGLOOM [1] ~~~*oGoGo*~~~ 2008-07-13 14978
463 Nutgiin ah ojab 2008-07-16 42121
462 Onigoo gej... [1] 장미 2008-07-18 11140
461 Ulaan harganiin togol ojab 2008-07-20 12171
460 "ертөнцийн эзэн" -ий нэр бус, Бурхан багшийн Буддха гэсэн нэр. 96843226 2008-08-10 11121
459 ПЕТР ХААНЫ ЦУГЛУУЛГА Boog_3399 2008-08-25 11117
458 Монголын нууц товчоо 1 [4] Levi`s 2008-08-25 17918
배너신청
자생병원

배너신청