Бичлэгийн тоо 497

Өнөөдөр Монголын хилчдийн баярын өдөр. Эх орныхоо торгон хилийг нүд цавчилгүй харж хамгаалж явсан үе үеийн дайчин цэрэг эрс өнөөдөр оны нөхдөө, алба хаасан хилийн застав, отрядаа, дарга захирагч нараа дурсан ярьж, дуулан суугаа гэдэгт би итгэж байна.

“Монгол улсын хил дээр тайван байна” хэмээн эх орондоо илтгэхийн тулд халуунд халж, хүйтэнд хөрж, исгэрэх сум, ирт мэсний өөдөөс ч эрслэн босдог дархан хилийн дайчин эрсийн тухай  бахархан   бичмээр байна.

Монгол улсын хил хамгаалах байгууллагын 75 жилийн ойг тохиолдуулан нийт хилчин байлдагч, дарга офицер, бэлтгэл ахмад дайчин эрсдээ баярын мэнд хүргэхийн ялдамд  та бүхний танил дотно нэгэн хүний тухай дурсан өгүүлье.

Энэ хүн бол 40 шахам жилийн турш Монгол улсын хил хамгаалах байгууллагад ажиллахдаа дэслэгчээс хошууч генерал, заставын даргаас Хил Хамгаалах Ерөнхий Газрын дарга, Хилийн цэргийн командлагч хүртэлх зам туулсан генерал Паламын Сүндэв билээ.

Дархан хилийн дайчин хилчид баяраа тэмдэглэж буй энэ өдөр генерал маань  гадаад улсад эх орноо төлөөлөн дипломат алба хашиж суугаа. Таны команд дор торгон хилээ манаж явсан он оны цэрэг эрсийн чинь өмнөөс дуртгалын торгон жолоог атгаж, дурсан санаж дуульюу гэсэн юмаа би.

 

Нэг. 2004 оны хавар  Хил Хамгаалах Ерөнхий Газрын дарга, хошууч генерал П.Сүндэв, тус газрын хүний нөөцийн хэлтсийн дарга, хурандаа Л.Цэдэн, хошууч Б.Нармандах нарын хамт эх орны торгон хилээр явах завшаан таарч билээ. Говь-Алтай, Ховд аймгийн хилийн хоёр отряд, арваад заставаар орж, ажил байдалтай нь танилцахын зэрэгцээ Хилийн цэргийн командлагчийн дүр төрхийг ойроос харж, хэлсэн үгийг нь тэмдэглэж явлаа.

Харахад хатуу ширүүн  байрын энэ генералын хэлэх дуртай үг нь “Миний хэдэн муу бор цэрэг” гэх. “Дотуур байрны хүүхэд, шинэ цэрэг хоёр адилхан байдаг юм шүү. Гэр орноосоо хол яваа энэ хэдэн бор цэргийг минь хайрлаж халамжилж байгаарай” хэмээн уулзсан офицер болгондоо байнга захих тэрбээр зарим заставын цэргүүдэд нормын бээлийг нь хугацаанд нь тавьж олгоогүй Үенчийн отрядын арын албаны даргын толгойг нь хяргах шахсан шүү. Сонины сурвалжлагч намайг байгаагүй бол  түүнийг таван салаа боовоор шагнах ч  байсан юм бил үү, хэн мэдлээ.

Орсон застав болгоны цэргүүдээс ерөнхий мэдлэгийн  болон улс төрийн шалгалт ёс мэт авна. Ховд, Завхан, Баянхонгор, Говь-Алтай аймгаас цэрэгт татагдсан голцуу л дөрөв, наймдугаар ангийн боловсролтой, хөдөө хонь мал хариулж байгаад сургууль завсардсан, зарим нь бичиг үсэг үл мэдэх  цэргүүд нь генералын шалгалтанд харин ч нэг “хөлслүүлнэ дээ”. Ажийн бор ааруул шиг хэдэн цэрэг нь  түүний адармаатай асуултад хариулах гэж нусаа татаад зогсож байхыг харахад ч бас горьгүй дээ. Мань эр бол харин юу ч болоогүй юм шиг “...Мөөн мөн, тийм үү?” гээд л нэг их том алаг нүд эргэлдүүлээд зогсох юм билээ. Тэнд л би анх энэ генералын аливаа хүнийг хөөрхөн явуулж үг алдуулах дуртай, хөгжөөнтэй наргианч зантай болохыг нь мэдсэн билээ.

“Алба албаараа, амь амиараа байна шүү. Ядуу ч гэсэн албаа бүү худалд” хэмээн  отряд, заставын дарга нартаа хатуурхаж ширүүлэх мөртлөө Алтайн отрядын соёлын төвд болсон уулзалт дээр нэгэн жаахан цэрэгт хачин сайхан бүлээн дулаан үг хэлж олон хүнийг уйлуулж орхисон доо. Гуравхан настайдаа эцэг эхээсээ өнчирч асрах сургуулиар гэр хийн эрийн цээнд хүрсэн Т.Наранбаатар хүүг хилийн цэрэг “ивгээлдээ” багтаан “Хилчин” хамтлагтаа хөгжимчнөөр авсан юм байна. Тэр жил Алтайн отрядын соёлын төвийн эрхлэгчээр томилогдон очсон түүнийг генерал олны дундаас онцлон дуудаж гарын бэлгээ гардуулсан нь тэр юмсанж. Өөрөө өнчин өсөхийн зовлонг үзэж туулсан П.Сүндэв генералын  хэлсэн үг олон хүний сэтгэлийн нандин утсыг доргиосон доо.

Бас тус отрядын Элгэн усны заставын Өнчин толгойн харуул дээр очиж шалгалт хийсэн. Эх орны торгон хилийн шугамыг манаж буй хилчид харуулын байран дээрээ ирсэн командлагчаа хараад сандарч тэвдэж буй нь даанч илт байлаа. Харин генерал маань тэдэнд хатуурхаж загнах нь байтугай хайрцаг савтай гарын бэлэг гардуулдаг байгаа. Командлагчаасаа гарын бэлэг хүртсэн хилчин дайчдын нүд нь гялалзаад л явчихна билээ. Генералын гарын бэлэг болох тэр хайрцагтай зүйл юу байсныг хамт явсан хошууч Б.Нармандахаас асуутал “Цэргийн нууц” гээд хэлж өгөөгүй шүү...

Ховд аймгийн Булган сум дахь Ярантын боомтын хилийн багана дээр очиж зургаа татуулах аз надад таарсан. Хүрэн улаан боржингоор суурь хийн гурав давхарлан өрсөн хоёр метрийн өндөртэй чулуун багана дээр төрийн сүлд сийлж, “Монгол улс, 124” хэмээн улаан зосоор бичжээ. Монгол улсын өмнөд хил дээр босгосон 1597 баганы нэг нь энэ. “Хуучин бетоноор хийсэн байсныг нь 100 жилийн баталгаатай боржин чулуун баганаар сольсон. Далайн төвшнөөс дээш  3000 гаруй метрт өргөгдсөн өндөр уулын оройд 500 кг жинтэй боржин чулуун багана гаргана гэдэг тийм амар юм биш шүү! Харин миний муу хэдэн бор цэрэг, монгол морь хоёр л энэ хүнд хэцүү ажлыг нугалж чадсан юм даа”  гэх генералын ярианаас хилчин дайчдаараа бахархаж  гайхуулах өнгө аяс тун тодхон сонсогдож билээ.

 

Хоёр. Алтайн отрядын Бургастайн заставт шалгалтаар явж байлаа. Тус заставын байрны өрөө болгоны хаалганы дээд талыг шиллэсэн байх аж. Түүнийг анзаарсан генерал бүх шилийг модоор солих үүрэг өгч билээ. “Хаалга савахад дээд талын нь шил хагарч унахад хамраа тасдуулсан офицер байдаг юм. Ингэж шиллэх нь өрөөнд байгалийн гэрэл нэвтрүүлэх  сайн талтай ч аюулгүй байдлын хувьд болохгүй. Үүнийг чөлөөнд суутлаа бүү март! Өнөөдрийн дотор бүх шилийг модоор сольж илтгэ” гэж Говь-Алтайн отрядын дарга дэд хурандаа Ш.Лхачинжавт хатуу анхааруулсан...
Үргэлжлэл болон гэрэл зургуудыг дараах блогоос үзнэ үү.http://www.soronzon.blogspot.com/

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/724490/ff3/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131
377 Чадлаа (Хошин өгүүллэг) chups 2009-04-07 11264
376 Өөртөө туслах ухаан (3) gaixal 2012-06-25 11249
» БИ СҮНДЭВ ЖАНЖНЫ ХИЛЧИН ЦЭРЭГ Boog_3399 2008-09-16 11235
374 Хайр BK BD 2010-05-13 11215
373 Хархулангийн бөгж, Тэд,6 1932 2010-09-03 11210
372 Алга chups 2009-03-25 11201
371 Гэмшил [2] pitty1 2008-06-30 11194
370 МАШИНД "НУГАСГҮЙ" МАРШАЛ ТИТО Boog_3399 2008-08-31 11184
369 zohiomj-3 [1] pitty1 2008-07-09 11172
368 Аймшигт хот 2-3p бvлэг pitty1 2008-06-30 11153
367 ooriin nuutsaa delgey zuulun_uruul 2008-10-10 11142
366 Onigoo gej... [1] 장미 2008-07-18 11140
365 "reclamnii mangas"jujigchin ambii (sonsoh) [1] pitty1 2008-07-09 11122
364 "ертөнцийн эзэн" -ий нэр бус, Бурхан багшийн Буддха гэсэн нэр. 96843226 2008-08-10 11121
363 Ижийдээ эрхэлсэн шүлэг chups 2009-04-07 11119
362 ПЕТР ХААНЫ ЦУГЛУУЛГА Boog_3399 2008-08-25 11117
361 Онц сонирхолтой номоо захиалан авч уншаарай. sudarnom 2012-03-30 11108
360 bidnii tuuh [1] mongol0904 2008-09-15 11074
359 Булгаа єдий хvртлээ олон залууг бээлий мэт сольж байсан болохоос єєрєє хэрэглэсэн boltugai 2009-05-12 11065
358 "bolovsroliin terrorizm" asii(sonsoh) pitty1 2008-07-09 11061
배너신청
자생병원

배너신청