Бичлэгийн тоо 497

Өөртөө туслах ухаан (3)

Уншсан 11249 vote 0 2012.06.25 17:17:24

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Тэвчээр
Бороо хяруунд цохиулах тусам нялх ногооны ургац сөөм сөөмөөр ахидаг
1.3өв ухаанд өөдрөг, хатуу чанга тэвчээртэй байх.
Аз жаргалын охин тэнгэрт хүнийг ялгаварлах чадал байдаггүй гэсэн эсэргүүцлийн
маягийн үг чих дэлсдэг. Уг нь бол аз жаргалын охин тэнгэр бид мэтийн хүмүүс шиг харалган биш
юм. Өнөө цагийн хүмүүсийг харвал ойлгох бизээ.Хашир далайчинд цаг ямагт салхи, давалгаа хоёр
талтай байдаг шиг, аз жаргал ч ажилсаг хичээнгүй хүнийг л дагалдаж байдаг.
Ямар ч хүнд хэцүү салбарт эрдмийн ажлаар хөөцөлдөхөд зөв сэтгэлгээ, төвлөрүүлж харах
чадвар, идэвх чармайлт, тэсвэр тэвчээр зэрэг чанар хамгийн их үүрэг гүйцэтгэдэг.
Энд төрөлхийн авъяас зэрэг нь хэрэгцээтэй биш ч байж магадгүй юм. Тухайлбал, гоц
авъяастай гээд иймэрхүү мэдээж чанарыг хөнгөнцөр үзвэл үр дүн бага гарах билээ.
Дэлхийд цуутай хүмүүс төрөлхийн авъяас сэлтэд тэр бүр үнэмшдэггүй. Харин тэд авьяас
чадвараасаа хамааралгүй амжилт олсон эгэл жирийн хүмүүстэй адилхан л ертөнцийн зөв ухаанд
өөдрөг байхыг хатуу чанга тэвчээртэй эвцэлдүүлж иржээ.
Нэгэн судлаач "гоц авъяас гэдэг зөв ухааны хувилгаан дүр" гэж тодорхойлсон байна. Бас
нэгэн цуутай профессор сэтгэл зүрхнээсээ хичээж чармайхын чин хүслэнг гоц авъяас гэж нэрлэж
байна. Нийтлэлч Жон Фостер "гоц авъяас гэдэг хүний дотоодод буй онгодын галыг асааж
дүрэлзүүлэх хүчийг хэлнэ" гэжээ. Францын нэгэн байгалийн шинжээч:" гоц авъяас нь тэсвэр
тэвчээрээс өөр юу ч биш" гэсэн байна.
Ньютон эргэлзэх юмгүй өндөр дээд оюун ухаан цогцлоосон хүн байв. Тэрээр олон
гялалзсан нээлт хийж ирсэн агаад түүний нууцыг асуухад "... дандаа л тэр асуудлаа тунгаан
бодсоор ирсэн учраас л ..." гэж түгдрэлгүй хариулсан гэдэг. Ньютон нэгэн удаа өөрийнхөө
судалгааны аргын тухайд ярихдаа: "Би судлаж байгаа сэдвээ ямагт Урдаа дэлгээд удаан гэгч
ажиглаж суудаг. Ингэхэд балар харанхуйд гэгээ түгэж, үүр цайхын адилаар асуудлын мөн чанар
аяндаа тодроод ирдэг юм даа" гэжээ.
Ийнхүү судалгааны ажилдаа өөрөө шингэж, бас гүн тэвчээрийнхээ ачаар И.Ньютон их
эрдэмтний алдрыг хүртсэн билээ. Тэрээр Английн эрдэмтэн судлаач Ричард Вентлей-д ийн ярьсан
байна: "Би энэ нийгмийнхээ төлөө ямар нэгэн тахил өргөж чадсан гэвэл, тэр нь бүхий л
судалгаандаа чармайж тэсвэр тэвчээртэйгээр бодож сэтгэсээр ирсний л ач гавъяа гэж бодож байна"
гэжээ.
Ньютонтой эн зэрэгцэх астрономич Кепул ч судалгааны ажлынхаа амжилтын тухайд
Ньютонтай адил өгүүлсэн байдаг. "Ямар нэ г ганц зүйлийг ч ухаан санаагаа төвлөрүүлээд бодож
үзвэл тэр нь шалтгаан болон дэлгэрч цаашаа улам гүнзгийрээд бодол болон хөвөрдөг. Эцэст нь
зангилагдаагүй асуудалд бүхий л оюун санаагаа чиглүүлээд гартаа оруулж авдаг" гэжээ.
"Миний оюун ухаан зөгийн үуртэй адилхан"
Гуйвалтгүй сэтгэлээр эрдэм судлалд хандаж, шавхагдашгүй зүтгэлтэй байвал гайхалтай үр
дүнг бий болгож чадна. Энэ ертөнцөд цуутай хүмүүсийн олонхи нь төрөлхийн авъяасыг нийтийн
бодож буй шигээр тусгай шинж чанар гэж үзэж байгаагүй учраас тэр ажээ. Жишээ нь Францын
сэтгэгч Вольтер "Гоц авъяастан хийгээд жирийн хүмүүний ялгаа нь ширхэг цаасны жин лугаа
адил" гэжээ. Италийн нэгэн хуульч "хэн ч гэсэн шүлэг бичиж, уран илтгэхийн авъяасыг агуулж
байдаг" гэсэн байдаг. Зураач Леонард "ямар ч хүн зураач, сийлбэрчин болж чадах ёстой" гэж
бичсэн нь үүнтэй адил бөлгөө.
Үүнээс гадна нэр алдартай гүн ухаантнууддухайлбал Локк, Дидро нарын тайлбарласнаас
үзвэл "бүх хүмүүс авъяасын тухайд эрх тэгш юм. Тиймээс аль нэг хүний хийж чадах зүйлийг
адилхан орчинд байж, адилхан зорилго мөрдлөө гэж үзвэл бусад хүн ч хийж чадна" гэнэ.
Мэдээж, төрөлхийн түгээмэл бус авъяас чадвар байхгүй бол хэчнээн хичээж чармайлаа ч
хоёрдугаар Шекспир, Ньютон, Бетховен, Микеланжело төрж гарахгүй нь ойлгомжтой. Гэлээ
гэхдээ хичээнгүй хүч чармайлт гайхалтай үр дүнд хүргэдэгт эргэлзээ байхгүй. Түүгээр үл барам
гоц ухаантан хэмээн цууд гарсан бүх хүмүүс бараг заавал гайхалтай чармайлт гаргагчид байдаг.
Биологич Жон Далток хүмүүс өөрийг нь гоц авъяастан хэмээн нэрлэхийг үл зөвшөөрөн
өөрийн бүтээлээ бүхэлдээ идэвх чармайлтыг хураан цуглаасны үр дүн гэж үзэж байжээ.
Анатомич Жон Хейнд өөрийнхөө тухай өгүүлэхдээ:
"Миний оюун ухаан зөгийний үүртэй адилхан. Үймээн шуугиан, эмх замбараагүй мэт
харагдавч, угтаа бол ёс жаяг, дэг журмаар нэгд нэгэнгүй хүлэгдсэн байдаг. Тэгээд тасралтгүй
хүчин чармайлт гаргасны дүнд байгалийн эрдэнэсийн агуулахаас мэдлэг хэмээх хүнс цуглуулагдан
ирдэг билээ" гэжээ.
Ийнхүү агуу хүмүүсийн намтар цадигаас өчүүхэн төдий нээхэд л бид гэм алдасаа хүлээн
зөвшөөрөхөөс аргагүй.
Зохион бүтээгч, технологич, сэтгэгч болон бусад олон салбарт нэрээ дуурсгасан хүн
залхахыг мэдэхгүй идэвх чармайлт гаргасны үр дүнд амжилт олжээ. Тэгээд тэд ертөнцийн байдал
хийгээд бүхий л зүйл, тухайлбал цаг хугацааг хүртэл шижир алт болгон хувиргаж чаддаг юм.
Дейзлер "амжилтын нууц нь өөртөө тулгарсан асуудалд эзэн болоход оршдог. Үүний тулд
эрдэм судлалд бүхнээ зориулах учиртай" гэж бичжээ.
Үнэн хэрэг дээрээ, ертөнцөд агуу их нөлөөлсөн хүмүүсийг судлаад үзэхэд тээднний дотор
нэн тодорхой утгаар, гоц авъяас, өөрөөр хэлбэл төрөлхийн гойд гоц ухаан, гялалзсан зан төрх
цогцолсон хүмүүс нь цөөхөн, харин авъяас чадвараас үл хамаарч, байнгын их идэвх чармайлт
гарган эрдэм, судалгаа хуримтлуулж байж алдар хүндэд хүрсэн нь олон байдаг.
Хичнээн авъяаслаг хүн байлаа ч тогтворгүй, тэвчих хүч дутагдах аваас, авъяас чадваргүй
ч байнга чармайдаг хичээнгүй хүнд ялагддаг. "Аажуу удаан алхдаг нь алс хол газар хүртэл очиж
чаддаг" гэсэн Италийн цэцэн үг бий (Who goes slowly goes long and goes far).
2.Амьдралын мөн чанарын аравны есөн хувь нь өөдрөг сэтгэл болон идэвх чармайлтад
байдаг.
Хязгааргүй хүчин чармайлт гаргалаа ч хичээл оролдлогын зуршлыг биедээ наахгүй бол
амжилт гаргахгуй. Тэгэж чадвал ямар ч зүйлд ахиц хөгжил нүдэнд дөхөөд ирэх буюу. Бас
"сурахаасаа хэвших нь чухал" гэдэг үг байдагчлан ижил зүйлийг хэдэн удаа ч давтан хийх хэрэгцээ
байдаг. Түүнгүйгээр, тухайлбал, хичнээн хялбар технологи байлаа ч эд зүйл болж чадахгүй.
Хэдэнтээ дасгал сургууль хийвэл ямар ч хүнд бэрх зорилт байсан заавал биелэх болно.
Нэртэй улс төрч Роберт Пеел гоц содон авъяастай байгаагүй ч бага насныхаа хэвшил болон
дасгал сургуулийн хүчинд өндөр нэр алдарт хүрчээ.
Бага байхад нь эцэг нь түүнийг дандаа ширээний өмнө зогсоож цээжээр яриулдаг байжээ.
Пеел ч өөрөө " шашны номлол"-ыг дахин давтан уншиж цээжлэхийг зорилго болгож байв. Эхлээд
тийм ч ахицтай байгаагүй ч, бага багаар дасгал сургуулиа үргэлжлүүлж байх хооронд анхаарал
төвлөрүүлэх чадвар нь нэмэгдсээр нэг мэдэхэд номлолыг үг үсэг гээхгүй уншиж чаддаг болтлоо
сайжирчээ. Дараа нь тэрээр зүйрлэшгүй илтгэх чадвараараа улс төрийн өрсөлдөгчдөө унагааж
ирсэн бөгөөд бусдаас гоц зөв цээжлэх чадвар нь багадаа эцгээсээ сурсан дасгал сургуулийн үр дүн
байсантай маргах аргагүй билээ.

 

"Хичээл зүтгэлээр баавгай ч бүжиглэж сурна "
Урлагийн салбарт ч адилхан гэлцдэг. Жишээлбэл, хийл хөгжмөөр тоглож сурахад урт удаан
хугацааны хөлс дуслуулсан дасгал сургууль хэрэгтэй. Нэрт хийлч Жордан гайхалтай энэ зэмсгийг
эзэмштэлээ хорин жил өдөрт арван хоёр цагийн дасгал сургууль хийж байсан гэдэг.
"Хичээл зүтгэлээр баавгай ч бүжиглэж чадна" гэдэг зүйр үгийг францууд ярьдаг ба үүнтэй
адил, туслах дүрийн балетчин биеийн хөдөлгөөний тансаг эвсэлтэй байж хөлөө олтлоо бараг
хүлцэнгүйгээр хатуу бэрх тэвчээртэйгээр хэдэн жил хичээллэх ёстой ажээ.
Нэгэн нэрт балетчин тайзанд гарах өдрөө хүртэл эцэгтэйгээ хатуу чанд хичээллэсээр
байжээ. Ядаргаа болж ухаан алдан унаж, түргэн тусламж дуудаж байсан удаа цөөнгүй байв.
Үзэгчдийг өөртөө татах тэр бүсгүйн тансаг бүжиг ийнхүү их хөдөлмөр дээр цэцэглэсэн байна.
Хүний хөгжил дэвшлийн хурд угтаа бол аажуусаж байна. Агуу их бүтээл ганц хормын
хооронд ирдэггүй. Тиймээс алхам алхмаар ч болов итгэлтэйгээр биеэ дайчилж чадвал түүнийг
зорьсондоо хүрлээ л гэж бодох хэрэгтэй."Зорьсноо яаж ийгээд гартаа оруулахаа мэдэх хэрэгтэй.
Тэр л амжилтын хамгийн том цөм хэсэг юм" гэж Францын гүн ухаантан Местолл хэлжээ.
Бүтээлийн ургац хураахад эхлээд үрээ тарих хэрэгтэй. Түүний дараа ургац авах цагаа
тэвчээртэйгээр хүлээж суух хэрэгтэй болно. Тэгээд ихэнх тохиолдолд хамгийн их хүсч хүлээдэг
тэрхүү үр жимс боловсрох нь удаан байдаг. Тиймээс юу юугүй үр дүнгээ хурдан үзэхээр яарах нь
дэмий хэрэг. Дорно дахины зүйр үгэнд "цаг хугацаа, тэвчээр хоёр ялам модны навчийг сатин
болгож хувиргадаг" гэдэг дээ. (Time and patience change the mulbery leaf to satin)
Тэвчээртэй хүлээх хооронд санаагаар унаж болохгүй. Өөдрөг сэтгэл бол гайхалтай чанар
бөгөөд, ямар ч зовлон, горьддого тасрахад бөхийхгүй хүчийг хүнд өгч байдаг. Нэгэн санваартан
"христосын шашны дотоод үнэний аравны есөн хувь нь төвийг сахихад байдаг" гэж өгүүлсэн
байдаг, энэхүү үгнээс "хүний амьдралын мөн чанарын аравны есөн хувь нь өөдрөг сэтгэл, хичээл
зүтгэлд байдаг" гэж хэлж болох бизээ. Өөдрөг сэтгэлээ алдалгүй хичээж чармайж явах нь амжилт,
аз жаргалд хүрэхиин гишгүүр болж өгнө. Өөдрөг цайлган сэтгэлээр үнэнч шударга ажиллах нь
хүний амьдралын хамгийн гол баяр баясгалан мөн. Өөртөө итгэх итгэл, эрчим чадал эндээс л төрж
гардаг. Христосын санваартан Смитт Английн хөдөө тосгоны сүм рүү илгээгджээ. Тэрээр ийнхүү
тушаал буурч нутаг заагдахдаа ч санаагаар уналгүй, харин бүр урагшилж тэндээ бүхий л хүчээ
гаргахаар шийдсэн гэдэг. Тэрээр "Ямар ч ажил байсан, түүндээ дур сэтгэлээ өгч улмаар өөрөө
өөрийгөө дасгах хэрэгтэй юм. Тэр нь одоогийн орчин нөхцөлдөө сэтгэл дундуур байгаадаа
автагддаж, надад бүр өөр ч чадал хүч байна гэх мэтээр омгойтон шазруун юм бодсоноос хавьгүй
илүү хүн ёсных биз дээ?" гэж өгүүлсэн байдаг.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6288255/ecf/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131
377 Чадлаа (Хошин өгүүллэг) chups 2009-04-07 11264
» Өөртөө туслах ухаан (3) gaixal 2012-06-25 11249
375 БИ СҮНДЭВ ЖАНЖНЫ ХИЛЧИН ЦЭРЭГ Boog_3399 2008-09-16 11235
374 Хайр BK BD 2010-05-13 11215
373 Хархулангийн бөгж, Тэд,6 1932 2010-09-03 11210
372 Алга chups 2009-03-25 11201
371 Гэмшил [2] pitty1 2008-06-30 11194
370 МАШИНД "НУГАСГҮЙ" МАРШАЛ ТИТО Boog_3399 2008-08-31 11184
369 zohiomj-3 [1] pitty1 2008-07-09 11172
368 Аймшигт хот 2-3p бvлэг pitty1 2008-06-30 11153
367 ooriin nuutsaa delgey zuulun_uruul 2008-10-10 11142
366 Onigoo gej... [1] 장미 2008-07-18 11140
365 "reclamnii mangas"jujigchin ambii (sonsoh) [1] pitty1 2008-07-09 11122
364 "ертөнцийн эзэн" -ий нэр бус, Бурхан багшийн Буддха гэсэн нэр. 96843226 2008-08-10 11121
363 Ижийдээ эрхэлсэн шүлэг chups 2009-04-07 11119
362 ПЕТР ХААНЫ ЦУГЛУУЛГА Boog_3399 2008-08-25 11117
361 Онц сонирхолтой номоо захиалан авч уншаарай. sudarnom 2012-03-30 11108
360 bidnii tuuh [1] mongol0904 2008-09-15 11074
359 Булгаа єдий хvртлээ олон залууг бээлий мэт сольж байсан болохоос єєрєє хэрэглэсэн boltugai 2009-05-12 11065
358 "bolovsroliin terrorizm" asii(sonsoh) pitty1 2008-07-09 11061
배너신청
자생병원

배너신청