Бичлэгийн тоо 497

Аймшигт хот 2-3p бvлэг

Уншсан 11153 vote 0 2008.06.30 22:39:08
Хоёрдугаар бvлэг

ХYН ГАЧИГДАХЫН ЭРХЭНД ЮУ Ч ХИЙХЭЭС БУЦДАГГYЙ


Цайвар царайтай, бужгар vстэй, хар нvдтэй, нарийхан шувтан хамартай залуу хvн байв.

Хуучирсан хар сэрдари ємсєж “цэрэг” малгай гэж хэлэгддэг хар эсгий малгай тавьжээ. Тэр залууг харсан хэн гуай ч, энэ хорооны хvн биш гэж лав хэлэхсэн бол уу? Тvvний цайвар гар, биеэ авч буй тєрх, буянтай хvн байна гэдгийг итлгэх бєгєєд ямар нэгэн онц хэргийн учир энд иржээ.

Жавад vл таних залуу хоёрын дєрвєн нvд эсрэг ширтэлцэгнvvт Жавад:

- Аги та зарлиг буулгахсан бол уу? гэвээс, залуу аяархан “Тийм” гээд дуугvй бай гэж тvvн рvv мєн дохилоо.

- Та энд ярилцмааргvй байна уу? гэж Жавад асууснаа, тэгвэл манайд очъё. Эндээс хоёр зуугаадхан алхам зайтай.

- Энд ярилцаж болохгvй нь vнэн. Гэхдээ, танайд бас очихгvй гэж vл таних хvн єчлєє.

Жавадыг дагаад яв гэж дохив.

Тэр хоёр нарийхан, богино мухар гудамж єнгєрєєд нэгэн vе тазнэ тоглож байсан єргєн чєлєє рvv орлоо.

Салхигvй намуухан зєєлєн бороо шивэрнэ. Хvн vзэгдэх нь цєєн тул тэд, чєлєєн зах руу очиж, дааман хаалганы хажуу дахь чулуун сандал дээр суув.

Yл таних хvн дуугvй байснаа толгой єндийж, Жавадын нvvр рvv эгцлэн харснаа тvvний гарыг атгаж,

- Жавад мєн биз дээ та? Би андуураагvй байх аа?

- Yгvй ээ аги аа, таны бодсон Жавад чинь би мєн байна.

- Танд найдлага тавьж болно байх гэж залууг хэлэхvйд Жавад энэ мэт ярианд дасаагvйн учир анзааралгvй,

- Энийг ч харин мэдэхгvй. Хэрэв итгэж байгаа бол юу юм бэ? хэл л дээ. Итгэл муутай бол таны хэрэг гэтэл, vл таних хvн шууд тасалж:

- За яалаа гэж дээ. Эхний хэсэн vгнээс чинь л чамд итгэсэн. Харин дуулмаар санагдаж байгаа бол олигтойхон яръя гэсэнд,

- За єєрєє л мэд гэж Жавад хэллээ.

Yл таних хvн ойр тойрныг анхаарамжтай хараад, хоёулхнаа байна, санаа амарлаа гэсэн шиг хоёр гараараа эрvvгээ тулж гvнээ бодов. Хэдэн минут єнгєрлєє. Жавад ч мєн єєрийн тухай бодож vг эс дуугарав.

Yл таних хvн толгойгоо єндийлгєхєд духаар нь хєлс бурзайжээ. Тэгээд тэрээр:

- Чи мєнгє олж, хvнд байдлаасаа гарах зам хайх юм биш vv? гэж асуувал Жавад санаа алдаж:

- Иш аги минь би vvнийг л бодож явна гэсэнд залуу,

- За хєє,… би чиний тухай цємийг мэднэ. Чиний хуучин амьдралыг мэднэ. Чи єнчин хvн, чамайг ядуу, хэцvv байдалтай байна гэдгийг ч мэдэж байна. Цайны газрын хажуугаар єнгєрч чамайг vзээд аз муутай байгаагий чинь шууд мэдсэн. Тэгээд ч ер нь миний хийх учиртай ажилд тус болж мэдэх нь гэдгийг ойлгосон. Ингээд чиний хамаг тvvхийг эрж сурвалжилж мэдсэн хэмээсэнд Жавад тэр хvний яриаг даруйхнаар тасалж:

- Хэрэв тийм бол та, миний ямар хэмжээндээ хvртэл гачигдаж явааг мэдэж байгаа юм шив дээ. Ганцхан мєнгє л надад тус болно гэдгийг мэдээрэй гэв.

- Тиймээ мэдэлгvй яахав. Тэгвэл чи миний хийх гэж байгаа ажлыг хамжилцаж мєнгє олоход бэлэн байгаа юм шив дээ?

- Тийм аги аа. Ямар ч ажилд би бэлэн.

Yл таних хvн халаасандаа гараа хийж, гурав гурван туман болох дєрвєн ширхэг цаасан мєнгє гаргаж, Жавадын гар дээр тавиад:

- Одоохондоо vvнийг авч бай. Жинхэнэ ажилд орохдоо цааш нь авах болно. Харин гvйцэтгэх ажил чинь эгзэгтэй… гэдгийг санах хэрэгтэй. Юуны тvрvvнд чи надад бvрэн захирагдаж, бvхнийг хийхэд бэлхнээ байх хэрэгтэй гэв.

Жавад нарийвчлан бодолгvй бэлэн гэв.

Тэгтэл vл таних хvн эргэн тойрон харж, хоёулхнаа байгаадаа итгэж:

- Би лав хэд хэдэн этгээдийг баривчлах буюу хулгайлах нь шиг байна.

Энvvнд надад тус болох шийдмэг, зоригтой хvн хэрэгтэй байна. Чиний оролцоотойгоор иншаала, энэ хэргийг гvйцэтгэж чадна гэж найдаж байна. Харин одоогоор хамаг учрыг чамд тайлбарлах зав байхгvй нь харамсалтай байна.

Заяа дутаж шаналсан Жавад:

- Иш аги аа, миний зол заяа, ядуурал хоёр нийлээд одоо намайгаа гэмт хэрэг vйлд гэхэд за тэгье гэж хэлvvлэхээр болтол хавчжээ. Танд тусална гэгч гэмт хэрэг огт бус, харин ч єлзийтэй явдал байх нь гэдгийг царайны чинь єнгєєр мэдэж байна гэхэд:

- Жавад аа vнэн. Чи зєв ойлгосон байна. Муу санаа євєрлєсєн бол юу гэж тийм ажил хийхээр явах вэ?

Эрэмгий зоригтойдоо энэ ажлыг хийх гэсэн бус сэтгэл зvрх шаардаад байна шvv дээ гэтэл Жавад:

- Аги аа, бvv тайлбарла. Би нарийн учрыг оллоо. Та хайр сэтгэлээ єгєвч, азгvйтэж яваа хvн байна мэдлээ хэмээн дуун алдав.

Залуу эр баахан дуугvй байснаа

- Тийм Жавад аа, чи vнэнээр нь хэллээ,… чи vvнийг одоо мэдэж байгаа болохоор ер бэлэн биз ээ?

Надад туслалцах уу? хамжилцах уу? гэсэнд Жавад:

- Аги аа бэлхнээр барах уу? таны vйлс бvтэхийн тєлєє би ямар ч аюулын ємнє саатахгvй.

Yл таних хvн дахин vгvvлсэн нь:

- Тэгвэл чи ээждээ очиж, ажил хийх газар оллоо. Манай эзэн надтай хамт аяллаар Тегеранаас гарч явах гэнэ гэж хэл. Мєнгєє єг гэв.

- Аги аа, vнэхээр явах хэрэг vv? гэж Жавад асуулаа.

- Магадгvй. Аягvй бол маргааш ч явж мэднэ. Гэсэн ч аялал маань удаан vргэжлэхгvй. Чи єдєр шєнєгvй миний хажууд байх учраас яах тухай ээждээ хэл гэж байгаа юм шvv ер нь явлаа гээд хэлчих.

- Тэгье аги аа, хариу тэдэн рvv сар бvр мєнгє явуулж байх хэрэг гарна даа гэж Жавад сануулбаас:

- Yvнийг би харицна. Одоо яв маргааш зургаан цагт над руу ирээрэй гээд залуу эр Жавадын чихнээ хаягаа шивнэлээ.

- Мэдэв vv?

Жавад толгой дохив.

Харанхуй болжээ. Жавад босож vл таних хvнтэйгээ салах ёс гvйцэтгэн одлоо. Нєгєє хvн нь ч бас босож, єєр зvг энэхvv бохир хорооноос гарч оддог гарцны зvг алхав. Хэдэн арван гудамж єнгєрєєд Канбер хэмээх цайны газрын урдаас зээл рvv орж ирлээ. Тэрээр энд хєтєч дуудав. Єєдгvй хувцсанд нь даанч vл нийцсэн гял цал болсон тэргэнд суугаад хотын хойт хэсэг руу явлаа. Хиабан Насерме, Лалеза. Хиабан Саади мэт гудамжнуудыг єнгєрєєд морин тэрэг Дерьевазэ Доулет хэмээт хотын их хаалганы хажууд зогслоо. Энд нєгєє хvн бууж гудамж хєндлєн гараад, нэгэн байшингийн хєх цэнхрээр будсан том хаалга руу очиж тогшлоо. Хаалга нээгдэж, саяын хvнийг оруулаад даруйхан хаагдлаа.

Гуравдугаар бvлэг

САЙХЬ YЛ ТАНИГДАХ ХYН МААНЬ ХЭН ГЭГЧ ВЭ?


Эл явдал гарахаас арван жилийн ємнє Тегераны баруун хойт захын нэгэн хороололд агаар тунгалаг, саруулхан єдрийн vд хирд мойле мод битvv таримал, гоо дагинын царай луугаа адил тансаг сайхан цэцгийн мандлаар чимсэн цэцэрлэг доторхи, ордны урд талын талбай дээр хоёр хvvхэд наадж байны нэг нь бvстэй, нєгєє нь бvсгvй ажээ.

Жаал охин, хонгор хєхєлтэй, цэнхэр нvдтэй, нимгэн уруул бvхий цайвар шаргалдуу хємсєгтэй эргэтэй жаал нь охинтойгоо нилээн тєстэй аж. Мєн баяраар дvvрэн тvvний царайд, ухаан авхаалж тодорчээ.

Ордны сэхээвчнээ хоёр авхайтан хvvрнэн байлаа. Тэдний нэг нь ахимаг, дунд зэргийн нуруутай, уйдсан цайвар царайтай энэ байдлыг ажваас онцын авхаалж vл заяасан тул мэхэлье гэвэл олон vг гарздах хэрэггvй аж.

Нєгєє дэх нь чилгэр єндєр нуруутай, боровтор царайтай, том хvрэн нvдтэй ухаалаг, амьдрал мэддэг авгай байлаа.

Тэрээр:

- Хараач, ханум ф… хvvхдvvд бие биендээ яасан хайртай байна вэ? гэтэл нэг дэх авгай:

- Ёстой яг даа, Ханум аа, танай хvv манай охин хоёр євєр хоорондоо нэг л гоц юмаа. Танай хvvг ирээд тоглоод явтал Мэин тvр ч зvгээр суухгvй юм.

- Энэ холбоог, манай хvv, танай охин хоёрын аз жаргалан гагнаас болгож бурхан єршєєгєєсэй дээ.

Ханум ф… vл мэдэг мурилзан:

- Бурхан єршєєнє, vзнэ дээ гэж хэлсэнд хоёр дахь авгай хэлсэндээ харуусан мэр бушуухан:

- Ханум минь дэмий бvv санаа зов. Миний хvv чамайг тvгшээхгvй. Хvv минь ч гэсэн, би ч гэсэн чамд, хэзээ ч энэ мэтийн санал тавьж байхаа болъё гэсэнд ханум ф…

- Яалаа гэж дээ хєє, би бол ч энэ маань биелээсэй гэж л хvсэх байна. намайг нєхєртэйгээ яаж байдаг гэж санана. Хязгааргvй vнэнч хvн… цаг тулаад ирэх дээр бидэнд нэмэр болохгvй бол уу гэж айх юм гэсэнд хоёр дахь хатан:

- Сахиус минь, энэ талаар одоо бодсон юм алга, бидний байдал иймэрхvv байвад хойшид ч бодохын хэрэг даан ч vгvй гэж нэг л уйтгартай дуугарлаа.

Энэ vгс ханум ф… -ыг хатгаад авсан учраас:

- За за, энэ асуудал чухал бус. Иншаала, цаг нь болох дээр сайнаар учрыг нь олно… гэсэндээ даруйхан ярианыхаа єнгийг єєрчилж, талархалтайгаар:

- Хоёр хvvхдээ сайн хар даа тоглоомондоо бvр улайрч орхижээ. Ямар ч юм тvvнээс нь хагацуулж, єєр юм хий гэж шахаж чадахгvй байх аа.

Хоёрдугаар хатагтай нєгєєдхийнхєє юу ярьж буйг бараг сонсолгvй єєрєє мэдэлгvй:

- Ёстой ёстой … гэв.

Хоёр дахь нь ханум ф…-ын бэргэн билээ.

Ханум ф… нь дээд давхаргын нэгэн хvнтэй нєхцсєн ажээ. Залуу насандаа энэ хvн сохор зоос ч vгvй байж. Гэсэн ч аливаа заль мэхээр хєлжиж, “Биеэ даасан хєрєнгєтэй” болж, одоо жилдээ 15-50 мянган туманы орлоготой билээ. Энэ мэт этгээдvvд єчнєєн бvтэлгvй явдал хийвч, цєхрєлтгvй зvтгэсээр дээгvvр байранд гарчихаад урьдын явдлаа мартаж, аз заяа дутаж хєрєнгє чинээнээсээ салсан ах дvv нараа ч мэдэхийг vл хvсэх болтлоо єнгєрсєн байдлаа vзэн яддаг. Тэд єєр ажил эрхэлжээ. Орчин vеийн перс хvнийг нэр хvндтэй болгох арга бол зохих этгээдэд их хахууль єгєх явдал мєн бєгєєд тэгснээрээ аль нэг яамны мундаг хулгайч нарын нэг буюу томоохон дарга болж, тєрийн чухал албанд суудаг байна.

Тvvний эхнэр, хайртай ханум ф… нь “их” нєхєр шигээ тvvнтэйгээ эгнэх юм байхгvй ховдог овжин бус жирийн ч олны ч ажилд учрыг олдоггvй, ёстой перс хvvхэн мєн бєгєєд бусад хvн болгоныг сонждог, нєхєртэй нь хамт хєдлєгсєд бvлэглэсэн хулгайч нар, єєрийн гэрээс єєр орчинг vл мэднэ.

Арван хоёр жилийн ємнє ахындаа байхад нь нэгэнтээ, хэд хэдэн авгай тэднийд иржээ. Жимс идэж, амтат ус ууж байгаад явсан байна. гурван єдрийн дараа,

- Таны тєлєє хурим хийсэн, хvнтэй суулгасан гэж шивэгчнээсээ сонсжээ.

Тэр vедээ Мелек-Таж-ханум нэртэй байсан ханум ф…, єєрий нь юv хvлээж байгааг мэдэж байсан болов уу гэж та нар бодож мэднэ. Yгvй шvv гурван єдрийн дараа холбогдох ёслол дээр элий балай “За” гэж хэлvvлчихээд, тvvний гэрийнхэнд бас хадмынх нь садан тєрєл vл таних авгай нар сvvх тэргэнд суулгаж хадамлажээ.

Ялзарсан нєхєртэйгээ мєр нийлэн амьдарч байгаад хєєрхєн охин тєрvvлж єгсєндєє Мелек-таж-ханумын хамаг аз жаргал буй.

Ф… эс сальтанэ-ийн урхинд гэнэт орсон заяа муут ухаан єчvvхэн энэ хvvхэн хайр сэтгэл гэж юу болохыг ойлгоогvйн дээр амт шимтий нь ч мэдэж чадаагvй нь тодорхой. Амьтны хоёр vр бие биенээ талархаж уулзах бvр хэлэлцсэн vг болгондоо баярлаж, дотно байхыг шуналтайяа эрэлхийлэн байдгийг сайхь авгай таамагласан бол уу?

Гагцхvv єєрєє жаргаж байж бусдын жарган буйг мэддэг, гагцхvv єєрєє зовлон амсаж байж, бусдынхаа тэгж буйг мэддэг биз ээ. Тийнхvv машинаар шvнгэнэж явдаг архичин баячуул, дєчин найман цагийн турш юу ч идээгvй ядуугийн зовлонг эс мэднэм.

Чухамхvv энэ явдал Мелек-таж-ханумд тохиолджээ. Учир юу гэвэл: тэр авгай єнчирч ахындаа байсан vеэ дурсахыг больж, хувь заяа- ахуй байдал нь єєрчлєгдєхvйд ахыгаа умартаж, заримдаа бvтэн сараар ч нэрий нь дурсахаа больсон байна.

Ингэхлээр тvvнийг, ноён ф…-д vл тохирох хос гэж хэлж болохгvй нь.

Бидний энд vгvvлсэн тэр єдєр, ахын нь эхнэр, Мелек-таж-ханум ба тvvний нєхєртэй уулзах гэж ирсэн нь тэр байжээ. Энэ хоёр авгайн ярилцсан нь зарим талаараа бидэнд vл болсон учраас, цаашид юу ярилцсаныг сонсохоо больж, хоёр хvvхдийн юу хийж байгааг харъя.

Сэхээ зайгvй хєєцєлдєн наадаж буй хоёр хvvхдийн нэгийг Мэин, нєгєєг ферох гэнэ. Тэнгэр цємєрч тэр хоёрт хамаг зовлон ирлээ ч тэд толгойгоо татахгvй тоглох бий. Гагцхvv ядарсан цагтаа л тоглоомоо орхино байх шvv.

Бага vеийн ядрал гэгч онцын ярвигтай эд биш гэдгийг хэн бvхэн мэднэ.

Эхлээд ажихад, бvстэй бvсгvй хоёр жаал аль ч газрын хvvхэд адил наадаж байгаа харагдана. Хэрэв тэдэн рvv нарийвчлан ялангуяа ферох эрэгтэй нь рvv анхаарваас, тvvний царайд зарим vе баярын цог заль бадарч буйг нєгєє талаар гэнэт гуниг бvрхэж байгааг vзэх байлаа.

Яагаад тэр вэ?

Ферох балчир энэ vедээ Мэинд дурлаж гэвэл хvн эс vнэмших дэмий vг болно. Арван нэг буюу арван хоёр настай хvvхэд, мєн тийм жаахан охинд яаж дурлаж болох вэ гэж нэг хэсэг нь зад эсэргvvцэн уурлах буй заа. Тэгтэл бидэнд бол энэ асуудал нь ил учир шууд хэлье. Yнэхээр Ферох энэ vеэс эхлэн Мэинтэй ойр дотно холбоотой болсныгоо ойлгож байсан бєгєєд охины баясал тvvнийг хєгжєєн, гомдох, аягvйцэх нь хvvгийн зvрхийг сэглэн урж байлаа. Yvнийг ямар санаа гэх вэ? Ямар ч сэжиг харгvйгээр ингэж хязгааргvй, ойр дотно болсныг юу гэж нэрлэвэл зохих вэ? Хєндлєнгийн хvн ч гэсэн цэврээр vл барам ариун нандин хайр сэтгэл гэх бус уу?

Ферох, дэнгийн эрвээхэй мэт Мэиний хажууд эргэлдсэн байна. Мэинийн оюу мэт цэнхэр нvд заримдаа тvvний хvрэн нvдний харцтай тулгарна. Тэр vеэс Ферохын бvсгvй найзын нvднээс цахилгаан оч vсэрч, тvvний зvрхэнд нэвтрэн байжээ. Ферох бvр нусгай жаал ч атугай, дурлахын зовлон амсаж, хэрхэхээ ч vл мэдэн, дэмий л ойр дотно байхыг эрэлхийлэх болсон ажгуу. Мэин тvvнийгээ тvлхэж уцаарлахгvй, хєдлєх зангах бvрий нь гvнээ амтархан, баясан хариулна. Ферохтой хамт байх тvvнд сайхан аж.

Мэин гvйж харайсаар ядарч, сандал дээр унадхийн суув. Ферох ч хажууд нь ирэв.

Ферох, Мэиний хэрхэн ядарсныг хараад, тvvнийг тэвэрч толгойгий нь цээжиндээ наалдуулав.

Мэиний хонгор vс задран унжиж цасан цагаан мєрий нь хучлаа. Гоо царайгий нь хар харсаар, нэгэн зvйл хачин болохыг ухаарваас тvvний зvрх догдлон булгилжээ. Иймд Ферох Мэинийг цээжиндээ улам наалдуулан тэвэрч, саран мэт тунгалаг сайхан царайгий нь ойртуулсаар уруулы нь vнссэнээ:

- Иш, аги чамд яасан их дурлаж байна аа? гэжээ.
profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/457058/a4c/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131
377 Чадлаа (Хошин өгүүллэг) chups 2009-04-07 11264
376 Өөртөө туслах ухаан (3) gaixal 2012-06-25 11249
375 БИ СҮНДЭВ ЖАНЖНЫ ХИЛЧИН ЦЭРЭГ Boog_3399 2008-09-16 11235
374 Хайр BK BD 2010-05-13 11215
373 Хархулангийн бөгж, Тэд,6 1932 2010-09-03 11210
372 Алга chups 2009-03-25 11201
371 Гэмшил [2] pitty1 2008-06-30 11194
370 МАШИНД "НУГАСГҮЙ" МАРШАЛ ТИТО Boog_3399 2008-08-31 11184
369 zohiomj-3 [1] pitty1 2008-07-09 11172
» Аймшигт хот 2-3p бvлэг pitty1 2008-06-30 11153
367 ooriin nuutsaa delgey zuulun_uruul 2008-10-10 11142
366 Onigoo gej... [1] 장미 2008-07-18 11140
365 "reclamnii mangas"jujigchin ambii (sonsoh) [1] pitty1 2008-07-09 11122
364 "ертөнцийн эзэн" -ий нэр бус, Бурхан багшийн Буддха гэсэн нэр. 96843226 2008-08-10 11121
363 Ижийдээ эрхэлсэн шүлэг chups 2009-04-07 11119
362 ПЕТР ХААНЫ ЦУГЛУУЛГА Boog_3399 2008-08-25 11117
361 Онц сонирхолтой номоо захиалан авч уншаарай. sudarnom 2012-03-30 11108
360 bidnii tuuh [1] mongol0904 2008-09-15 11074
359 Булгаа єдий хvртлээ олон залууг бээлий мэт сольж байсан болохоос єєрєє хэрэглэсэн boltugai 2009-05-12 11065
358 "bolovsroliin terrorizm" asii(sonsoh) pitty1 2008-07-09 11061
배너신청
자생병원

배너신청