Бичлэгийн тоо 497

Гэмшил

Уншсан 11194 vote 0 2008.06.30 17:43:34
Де Мопассан

Мант тосгоныхон бүгд Саваль аав хэмээн авгайлдаг өвгөн Саваль орноосоо дөнгөж саяхан босчээ. Гадаа уйтгартай нь аргагүй намр
Ги ын өдөр эхэлж модны навчис ид унаж байв. Орж байгаа бороотой зэрэгцээд тийнхүү навчис хийсэн унаж байгаа нь газар дэлхий дээр хоёр янзын бороо нэгэн зэрэг орж гагцхүү ялгаатай нь навчсын бороо арай томоохон ширхэгтэй, бас арай удаахан газарт унадаг мэт буюу. Савальд нэг л уйтгартай оргиод байлаа.

Өвгөн задгай зуухны дэргэдээс цонх хүрээд цонхноосоо зуух руугаа очиж дахин цонх руугаа эргэн явна. Амьдралд уйтгартай бүрхэг өдөр аль олон таарахыг хэлж барах билээ. Өвгөний хувьд өөдтэй сайхан өдөр одоо надад байх ч үгүй, яагаад гэвэл би жаран хоёр хүрчихлээ дээ гэж  бодно. Өвгөн гон бие гозон толгой, эхнэр хүүхэд энээ тэрээ ойр дотнын хэн ч үгүй ажээ. Нааш гэх хүн амьтан, халамж анхаарал тавих хэн ч үгүй үхэж одно гэхээс хэчнээн бэрх ямар их гунигтай вэ.
   
Саваль өнгөрөөсөн амьдралаа эргээд санахаас даанч хоосон холхиндог өчүүхэн ч үнэ цэнэгүй санагдана. Тэртээ хол үлдсэн хүүхэд ахуй цаг, төрсөн орон гэр, аав ээжээ бүгдийг  дурсан бодлоо. Дараа нь тусгай мэргэжлийн дунд сургууль, бие дааж амьдрахаар орчлонд төрсөн гэрээсээ гарсан цаг, Парист хуулийн сургуульд орж байсан нь бүгд тодхон бодогдоно. Дараа нь хэрхэн эмгэг эрээ тусч, аав нь хэзээ нас барсан гээд санагдана.
   
Тэр Парисаас эргэж ирээд ээжтэйгээ цуг амьдрах болсон юм. Өөрөө залуу халуун,ээж нь нэгэнт нас явж бүрэн тохи суусан үе тул тэр хоёрт дутаж гуцах юм өчүүхэн ч үгүй амар жимэр амьдарч байлаа. Тэгж байтал ээж нь мөн л нас баржээ. Тэгээд бодохоор амьдрал гээч мөн ч уйтгартай эд юм аа. Саваль гав ганцаар үлдэх нь тэр. Одоо болохоор өөрөө буцах цаг хүрээд ирдэг байна. Хамаг л амьтан, мэдээж өвгөн өөрөө ч хайх мөр харах бараагүй болно. Орчлон хорвоо дээр түүний хувь газар үгүй болно гээд бодохоор аймшигтайяа.
   
Харин өөр бусад хүмүүс амьдарч, аж төрж, хайрлан дурлаж, инээж шуугицгаана. Хэзээ нэгэн цагт гарцаагүй үхнэ гэдгээ мэдсээр байж хүмүүс инээж хөгжиж, наргиж даргиж, баярлан баясаж яаж чаддаг байна вэ гээд бодохноо ч гайхалтай биш гэж үү? Үхэл гээч юм заавал ирэх ёстой биш сэн бол бас ч гэж ямар нэг юманд найдаж итгэж болохсонж. Гэтэл үхлийн гамшиг хэн бүхэнд гарцаагүй ирэх өдрийн дараа шөнө болдог шиг л үнэн билээ. Элээсэн амьдралдаа тэр ядахад ганц ч атугай зүйлд хүрсэнсэн бол адал сонин нэг ч атугай юм хийж амьтныг шуугиулаад авсан сан бол үгүйдээ   ганц ч болсон магнайгаа хагартал баярлаж цэнгэж үзсэнсэн бол, аз хийморьтой онцгой гэмээр аль нэг үйл явдлын гэрч болж, ямар  нэг дуртай зүйлдээ зорьсоор хүрч сэтгэл ханана гэдгийг үзсэн бол шал өөр хэрэг сэн.
   
Гэтэл энэ бүхний тухай бодох ч хэрэг түүнд байхгүй. Насан туршаа өглөө тогтсон цагтаа босч, өглөөн зоогоо барьж, тэгснээ дахиад  л хажуулахаар хэвтэнэ. Яг л иймэрхүү янзаар жаран хоёр жилийг тэр элээсэн байна. Ядахад бусдын адил гэрлэсэн ч үгүй. Яагаад тэр билээ? Гэрлэж бараалчих боломж түүнд бүрэн байсан. Таньдаг, ойр дотно бүсгүйчүүл түүнд байсан шүү дээ. Аятай боломж гараагүй юм болов уу? Магадгүй юм аа. Гэвч гэрлэх мэт амьдралын чухал явдал дээр аятай боломжийг хүлээх бус эрж олдог биш үү. Үгүй ээ үүндээ байгаа юм биш. Гол нь тэр хэтэрхий идэвхгүй хүн юм.
   
Идэвхгүй зан нь түүний гол дутагдал, гол гэм, гуниг зовлон нь юм. Ер нь идэвхгүй чанар хэчнээн ч олон хүний амьдралыг гутаан өнгө чанарыг нь доройтуулсан юм бэ. Орноосоо өглөө босох, нэг суусан газраасаа алхан явах, ямар нэг үйлсийн төлөө үгээ эрсхэн хэлчих асуудлын гүнд жаахан гүн шиг орчихоос аль алинаас нь төвөгшөөх хүн байдаг шүү дээ. Саваль гэхэд жинхэнэ ёсоор дурлана гэдгийг  үзэлгүй өнөө хүрчээ. Үүний учир өөрт нь дурласан  нэг ч бүсгүй бүхнийг мартан элгэнд нь шигдээд  хэрхэн ухаангүй нойрсохыг тэр мэдээж үзээгүй. Хонгорынхоо энхрий турьхан гарыг чичирсхийн атгах хийгээд хязгааргүй оргилсон сэтгэл нь ямар их баяр бахдлаар дүүрээд ирдгийг бас л мэдэхгүй хүн юм. Анх удаа уруул уруулаа олж хэн хэнээдээ ухаан сэхээгүй шунан тэмүүлсэн хоёр тэврэлдэн хязгааргүй аз жаргалтай нэгэн цул бодгаль болон хувирахад зүрх сэтгэлийн дунд энэ шороо тоост газар дэлхийн бус ямар гээчийн аугаа их баяр баясгалан төрдөг билээ!

Саваль халаатаа өмсөн задгай  зуухныхаа аман дээр хөлөө ээн суулаа. Эргэлзэх юм алга, амьдрал нü өөдтэй байсангүй, үнэхээр шал дэмий, хэрэгцээгүй амьдарчээ. Гэвч тэр дурлаж үзэх нь үзсэн биш үү. Тэхдээ нөгөө л идэвхгүй зангаараа бүхнийг нууцлаг, өөртөө зовлон болгох маягаар дурлажээ. Тэрбээр хуучин анд Сандрын гэргий, эртнээс мэдэх хатагтай Сандрт дурласан юм. Бурхан минь! Түүнээ охин хонгор явахад нь уулзан танилцсан ч болоосой. Тэгсэн сэн бол заавал ч үгүй гэрлэж, хурим гэмээнэ хурим хийх байсан даа. Даанч хожуу түүнийг нөхөрт гарчихсан хойно уулзсан юм. Гэхдээ л оройтож танилцъя гэлгүй  Саваль анхны харцаараа түүнд хязүгааргүй их дурлаж билээ.
Түүнийг анх хармагц сэтгэл нь ямар их догдолсон, хэрхэн гуниглаж, уулзахаа больсоор юутай яаж ганцаардаж, хэчнээн шөнийг нойргүй өнгөрөөсөн, хатагтай Сандр сэтгэлээс нь хэзээ ч гарахгүй хэрхэн зовж шаналсан гээд Саваль бүгдийг эргэн дурсав.

Гэвч Саваль өглөө нойрноос сэрэхдээ түүнд дурлаж байсан сэтгэл нь өчигдрөөсөө арай л бага болсон шиг санагддаг байв. Яагаад тэр юм бол? Уян хайлган ааш, буржгар шар үс, инээж баясаж дуусдаггүй энэ хүүхэн юугаараа тийм сайхан байж вэ. Зайлшгүй суух ёстой хоёр байсан юм болов уу. Тэр одоо тавин найм хүрсэн байх учиртай. Болж бүтэж жаргаж л яваа эмэгтэй. Тэр цагт Сандр өөрт нь сэтгэлээ өгсөн бол өөрт нь өөрөө түүнд сэтгэл татагдсаны чинээ өөрийг нь хайрласан ч болоосой! Сандр өөрт нь, Савальд яагаад дурлаагүй юм бол? Өөрөө түүнд байдгаараа дурласан биш бил үү. Өөрт нь хэрхэн их дурлачихаад байгааг бүсгүй үгүйдээ тааж мэдсэн сэн бол… Тэр өөртөө хүн дурлачихаад байгааг огтхон ч  анзаараагүй, ажиж хараагүй, ойлгож мэдээгүй гэж үү? Энэ бүхний тухай хариу хэлье гэвэл юу гэх байсан бол оо? Энэ мэтээр Саваль өөртөө шинэ шинэ асуулт гарган тавьсаар суулаа.
   
Тэр хамгийн үл ялих явдлыг ч  гэсэн оюун ухаандаа сэргээн эргэцүүлж хоёр дахь удаагаа дахин нэг амьдарчих шиг л болжээ.
   
Найзын нь ид залуухан үзэсгэлэн төгс гялалзаж асан цагт ноён Сандрынд очиж удтал хөзөр тоглодог байсан оройнууд нь санагдана. Тэхэд хатагтай юун тухай ярьдаг байсан, ярихдаа ямаршуу байдлаар ярьдаг болон тэр үг дуугүйхэн, тэгсэн мөртлөө юу ч гэж ойлгож болмоор учиртайхан инээдэг байсныг бас саналаа. Ноён Сандр тосгоны захиргаанд ажилладаг байсан болохоор түүний амардаг нэгэн бүтэн сайнд гурвуулаа Сена мөрний эргээр зугаалсан нь бас бодогдов. Үүнээс уламжлаад Саваль хатагтайтай хоёулхнаа мөрний эргийн төгөл ойгоор хэсэгхэн зугаалсан нь түүний санаанд ургалаа.
   
Уг нь тэд ууж идэх юмаа боож аваад гурвуул гэрээсээ гарчээ. Сэтгэл уярахаас өөр аргагүй хаврын жигтэйхэн сайхан өдөр юмсанж. Эргэн тойрон үзэмжтэй гоё,нүд булаана. Шувуу жигүүртэн хүртэл урьд урьдаас илүү баяртай, хурдан цовоо жиргэж донгодоод байх шиг санагдаж байжээ. Явсаар нарны халуун туяанд үүрэглэж орхисон юм шиг тогтуухан урсах мөрний торгон элстэй зүлгэн дээр хонин бургасны сүүдэрт үдийн цайгаа ууцгаасан билээ. Саяхан ургасан өвс ногооны содон үнэр агаараар нэг сэнгэнэн тэнгэр үүлгүй сайхан байлаа. Сайхан сайхан гэхэд ямар гээчийн сайхан өдөр гэж бодноо!
   
Цайлж дуусаад ноён Сандр дээшээ харан хэвтэж байснаа унтаж орхив.
    -Би амьдралдаа тэр өдрийнх шиг бөх сайхан унтаж үзээгүй байх аа гэж тэрбээр сүүлд онцлон ярьсан удаа бий. Хатагтай Сандр тэхэд Савалийг сугадан авч хоёул мөрний эргээр хэсэг зугаалсан юм. Хатагтай Савалийг явдал дундаа налан явснаа,
    -Найз минь би согтуу, бүүр шал согтуу юм шиг л байна гэж инээд алдан давтаж билээ.
    Саваль би өөрөө дэндүү учиртай харчихсан юм болов уу гэж айж царай нь цайн гар нь хэрхэн чичрэхийг Сандр арайтай л мэдчихэлгүй өнгөрсөн юм. Хатагтай Сандр зулзган ногоо, усны сараана цэцэг сүлжин толгой дээрээ тавиад явах зуур,
   
-За ямар харагдана, би танд таалагдаж байна уу гэж асуув.
    Саваль тэр даруй мэхийн өвдөг сөгдмөөр санагдсан ч чухам юу гэхээ мэдэхгүй дуугүй явсаар байсанд бүсгүй үргэлжлэн инээсээр боловч үнэндээ гэвэл нэлээд гомдолтойхон, тэр байтугай гунигтайхан дуугаар,
    -Еэ тэнэг! Хүний урманд ганц үг шивнээд ч болсон хэлэсэй гэж өөрийн эрхгүй, намуухан дуу алджээ. Саваль энэ үгийг сонсоод золтой л уйлчихаагүй боловч аанай л ам нээж зүрхлээгүй байжээ. Болж өнгөрсөн энэхэн явдал өнөөдөр нүдний нь өмнө ердөө одоо л болж байгаа юм шиг магадгүй түүнээс ч тодхон нүдний нь өмнө үзэгдэн байлаа.
   
Тэр үед бүсгүй яагаад түүнийг “Еэ тэнэг! Хүний урманд ганц үг шивнээд ч болсон хэлээсэй” гэж намайг буруутгасан юм бол оо? Тэр үед Сандр өөрөөд нь ямархан дотно халуунаар налан налан явсныг Саваль мөн санав. Мөрний усан дээрээс тонгойсон моддын мөчир доогуур хоёул бөхийн  явах зуур хатагтайн чих өөрийн нь хацрыг шүргээд авахад Саваль огцом холдож еэ бурхан минь намайг санаатайгаар далимдуулан шүргэв гэж л бүү бодоосой гэж санаад өнгөрсөн юм.
   
Дараа нь тэр, -Хоёулаа буцах цаг болсон юм биш үү гэж намайг хэлэхэд над руу  ямар сонин харцаар харсан гээ.
    Тийм ээ,түүний харц үнэхээр ерийн хардгаасаа өөр байсан. Энэ тухай тэр үедээ анзаараагүй атлаа одоо тодоос тод санадаг байна.
    -Яамаар байна өөрөө л мэд. Хэрвээ ядарч байгаа бол буцацгаая л даа гэж тэр хэлсэн юм Саваль дургүйцэн,
    -Миний хувьд ядарна гэж юу байх вэ, гэхдээ… Сандр өдийд сэрчихээ байлгүй гэсэн. Хатагтай мөрөө хавчисхийлгээд,
    -Нэгэнт манай нөхрийг сэрчихсэн гэж чи айгаад байгаа хойно… буцъя даа одоо гэж тэр хэлсэн юм. Буцах замдаа тэр юу ч хэлээгүй, дахин миний биенд гараа ч хүргээгүй билээ. Яагаад тэгсэн юм бол?
    Анх удаа Саваль өөрөө өөрөөсөө асуув. Бодохноо, урьд нь өөрөө хэзээ ч бодож яваагүй зүйлийнхээ хариуг одоо л нэг олох гэж байх шиг санагдаад явчихав.
   
-Нээрээ тийм байсан гэж үү дээ?
Саваль ингэж бодохоос царай нь улайж, гучин жилийн тэртээ хатагтай Сандр гэнэт түүнд “Би чамд хайртай!” гэхийг нь  сонссон адил ухасхийн босчээ. нээрээ тийм юм байж болох уу? Эсвэл сэтгэлийг минь хуурч, ухааныг минь будангуйруулахын төдий таамаг ч юм уу? Үгүй бол би буруугаар ойлгосон юм уу? Үнэхээр тйим юм болоод байхад би өөрөө өөрийнхөө аз жаргал хувь заяаг хоромхон зуур устгаж орхисон бол яана? Ингээд тэр “Юу болсныг би олж мэдэх ёстой. Дэмий элдэв эргэлзээ таамаглалаар өөрийгөө зовоож суугаад юугаа хийнэ. Учрыг нь мэдье байз” гэж санав.
   
Өвгөн тэр даруй хувцсаа өмслөө. “Би жаран хоёр, хатагтай одоо тавин наймтай. Асуухад болохгүй нь юу байдаг юм” гэж тэр бодож байлаа. Ингээд Саваль гэрээсээ гаран одов. Ноён Сандрынх ганцхан гудамжны цаана тэдний чанх өөдөөс харсан байшинд байдаг. Саваль тэдний рүү чиглэн явлаа. Тэдний хаалган дээр хүрч тогшвол залуухан зарц бүсгүй год харайн гарч иржээ. Хар өглөөгүүр өвгөний гэнэт ирсэнд тэр ихэд гайхав.
    -Өө та чинь ноён Саваль гуай юу даа? Ямар нэг юм тохиолдоо юу?
    -Үгүй ээ, хүү минь. Чи бушуухан уулзах хэрэг байна гэж эзэгтэйдээ хэлээд орхиоч.
    Түүнтэй ярьмаар юм байна.
    -Хатагтай маань өвлийн хэрэгцээт лийрээр чанамал хийх гээд гал тогоонд завгүй байна. Ядахад хувцсаа ч өмсөөгүй байгаа.
    -Ямар ч гэсэн чи хэлээтэх.
    Уулзах чухал хэрэгтэй явна. Зарц бүсгүй буцан явлаа. Савалийн сэтгэл нэн хөдөлж тэдний зочдын өрөөнд том том алхлан холхиж эзэгтэйг хүлээв. Тэр дотроо жаахан ичингүйрч байвч сүйдтэй юм болсон нь үгүй. Өвгөн хатагтайгаас асууя гэж ирсэн зүйлээ огтхон ч гудиггүй, ердөө аль нэг хоолны жор асууж лавлаж байгаа юм шиг асууж орхино. Ямар хүүхэд биш дээ жаран хоёртой хашир толгой юм чинь. Тэгж байтал ашгүй хаалга онгойн хатагтай Сандр орж ирэв.
    Одоо тэр хэлбэрээ нэгэнт алдан түхийн хацар нь унжиж учиргүй чанга инээсэн авгай болсон агаад цамцныхаа ханцуйг тохойгоо хүртэл шамалж жимсний шүүс болсон нойтон гараа ихэд сарвайлган явна.
  
-Яасан нөхөр минь! Өвчлөө юу үгүй юу? гэж хатагтай санаа зовсон янзтай асуулаа.
    Өвгөн эрс дургүйлхэн
    -Үгүй ээ, үгүй хонгор минь. Харин миний хувьд тун чухал, санаанд явсан нэг юмны тухай асуух л гэж ирлээ. Гагцхүү ний нуугүй, чин үнэн хариу өгнө гэж чи надад амла. Хатагтай Сандр инээмсэглэн харснаа,
    -Би уулаасаа илэн  далангүй хүн. Юу юм, асуу асуу.
    -Юу гэвэл тэртээ олон жилийн өмнө би таныг анх харуутаа л дурлаж орхисон юм. Та миний тэр явдлыг тааварлаж байсан уу?
    Тэр их л сайхнаар инээсэнд хоолойн нь өнгө санаснаас тэртээ олон жилийн өмнө ямар байсан тэр хэвээрээ ажээ.

    -Еэ тэнэг чамайг! Би тэр дор нь л ойлгосон.
    Саваль цочих мэт болоод эг маг хийж,
    -Та ойлгож байсан юм бий. Гэхдээ одоо… гэснээ Саваль таг дуугүй болжээ.
    -Одоо юу гэж хэмээн Сандр асуув. Саваль яриагаа үргэлжлүүлэн,
    -Одоо… одоо… тэр явдлыг өөрөө юу гэж үздэг вэ? Надад юу гэмээр байна?
    Хатагтай Сандр  бүүр ч чангаар инээнэ. Тийнхүү инээж байхад нь түүний гар тохойд наалдсан жимсний чанамлын шүүс гараас нь хуруугаар дамжин шалан дээр хааяа нэг дусалж байжээ.
    -Миний хувьд уу? Өөрөө тэхэд надаас ганц ч юм асуугаагүй шүү дээ. Би танд хайртай байсан ч гэсэн хэлэх  шалтаг гарсан биш.

    Саваль хатагтай руу улам ойртоод,
    -Өөрөө тэр нэгэн өдрийг, яагаав бид хөдөө ууж идээд л , дараа нь Сандр ногоон дээр хэвтээд унтаад өгсөн өдрийг санаж байна уу. Бид хоёр хоёулхнаа мөрний тохой хүртэл явсныг.
Саваль хатагтайн юу гэхийг хүлээзнэн чагнана. Сандр инээхээ болиод түүний нүд рүү харлаа.
-Мэдээж. Саналгүй яахав. Өвгөн бүх биеэрээ чичрэх шахан, асууснаа улам лавшруулж байлаа.
    -Тэгвэл тэр өдөр… Би хэрвээ зоригтойхон байсан бол өөрөө яах байсан бол?
    Хатагтай харамсах ямар нэг юмгүй жаргалтай эмэгтэйн царайгаар инээмсэглээд шингэн цовоо дуугаар үл ялиг дооглонгуй мэт хэлсэн нь:
    -Би танд зөвшөөрөх байсан, үнэн шүү анд минь.
    Ийнхүү хэлснээ хатагтай гялсхийн эргээд жимснийхээ чанамал руу хурдан гэгч алхлан оджээ. Саваль гэнэт өөрт нь аюул зовлон болсон юм шиг өөрөө айхтар муухай цохилт амссан ч юм шиг царайтай гудамжнаас гарч ирлээ.

    Тэр ийш тийшээ харахгүй, ямар газраар яваагаа ч мэдсэн шинжгүй бороон доогуур хурдан том том алхалсаар мөрний зүг чиглэн явав. Явсаар Сена мөрнийг хүрээд баруун тийшээ эргээд усны   хөвөө даган алхална. Тийнхүү яах гэж буйг бүү мэд удтал явсаар байв. Хувцас нь бороонд шалба норж, хэвээ хэдийнэ алдаж нойтон алчуур шиг болсон бүрхнээс нь байшингийн дээврээс гоожиж байгаа юм шиг ус дусална. Саваль урьдын адил замаа ч харах сөхөөгүй явсаар тэртээ алсын өдөр хэдүүл цайлж суусан нь гэнэт эргэн санагдаж, хамаг зүрх сэтгэлийг нь нэг мөсөн донслуулсан өнөөх дурсгалт газраа ирснээ мэдлээ.
    Тэр бөхийсөн том модны нөмөрт суугаад уйлж гарах нь  тэр...

Орчуулсан Дөнгөтийн Цоодол
profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/454959/466/trackback

Itgelxvv

2009.04.30 09:45:35
*.25.23.158

oo zozo

koreanet

2010.06.19 12:24:44
*.209.57.169

sain orchuulsan bn shu

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131
377 Чадлаа (Хошин өгүүллэг) chups 2009-04-07 11264
376 Өөртөө туслах ухаан (3) gaixal 2012-06-25 11249
375 БИ СҮНДЭВ ЖАНЖНЫ ХИЛЧИН ЦЭРЭГ Boog_3399 2008-09-16 11235
374 Хайр BK BD 2010-05-13 11215
373 Хархулангийн бөгж, Тэд,6 1932 2010-09-03 11210
372 Алга chups 2009-03-25 11201
» Гэмшил [2] pitty1 2008-06-30 11194
370 МАШИНД "НУГАСГҮЙ" МАРШАЛ ТИТО Boog_3399 2008-08-31 11184
369 zohiomj-3 [1] pitty1 2008-07-09 11172
368 Аймшигт хот 2-3p бvлэг pitty1 2008-06-30 11153
367 ooriin nuutsaa delgey zuulun_uruul 2008-10-10 11142
366 Onigoo gej... [1] 장미 2008-07-18 11140
365 "reclamnii mangas"jujigchin ambii (sonsoh) [1] pitty1 2008-07-09 11122
364 "ертөнцийн эзэн" -ий нэр бус, Бурхан багшийн Буддха гэсэн нэр. 96843226 2008-08-10 11121
363 Ижийдээ эрхэлсэн шүлэг chups 2009-04-07 11119
362 ПЕТР ХААНЫ ЦУГЛУУЛГА Boog_3399 2008-08-25 11117
361 Онц сонирхолтой номоо захиалан авч уншаарай. sudarnom 2012-03-30 11108
360 bidnii tuuh [1] mongol0904 2008-09-15 11074
359 Булгаа єдий хvртлээ олон залууг бээлий мэт сольж байсан болохоос єєрєє хэрэглэсэн boltugai 2009-05-12 11065
358 "bolovsroliin terrorizm" asii(sonsoh) pitty1 2008-07-09 11061
배너신청
자생병원

배너신청