Бичлэгийн тоо 497

Чадлаа (Хошин өгүүллэг)

Уншсан 11264 vote 0 2009.04.07 18:06:58

Оруулсан bataka



Газрын дарга царайгаа барайлган,
-Үгүй, би зөвшөөрч чадахгүй, надад тийм эрх хаа байна! хэмээн хашгирлаа. Яаж ч гуйж гувшаад зорьсон хэрэг нь бүтээгүйд урам нь хугарсан гурван ажилтан өрөөнөөс гарлаа. Тэгтэл эдгээр хүмүүстэй зөрөн нарийн бичгийн дарга бүсгүй орж ирээд даргадаа дугтуйтай бичиг өгөв. Дарга түүний нь алгуур нээн үзсэнээ суудал дээрээ өндөсхийгээд баяртайгаар урт амьсгал авч,

-Тфу! Энэ өдрийг ингээд нэг үзэх нь энэ дээ! Алий, саяын гардаг хүнийг буцаагаад оруулаатах гэж захиргаадлаа. Нарийн бичиг ухасхийн гарч бөөн хүн дугаарлан байгаа үүдний өрөөнөөс гарч амжаагүй яваа гурвыг эргүүлэн дуудав.
-За тэхээр, танд орон сууц хэрэгтэй юм биз дээ гэж эхний ажилтнаасаа дарга асуулаа.
-Дарга минь үгүй ядахдаа нэг ч болсон айлын сууцөгч үз. Би бүгдийг нь ч болсон оруулаад аргацааж байя, ээ дээ дарга минь ...
-Юуны чинь нэг айл! Цувуулаад байхын хэрэг юу байна. Дөрвүүлэнд нь өгье. Залуу улсыг дэмжих хэрэгтэй юм. Сууц нь байна, хэрэгцээ нь байна! Тус тусад нь сууц олгоё. Гүйцээ!
Хоёрдахь хүн зориг муутайхнаар,
-Миний гаргасан төслийг эхний шатанд туршилтын журмаар ч атугай үйлдвэрлэлд нэвтрүүлэхийг та зөвшөөрөөч гэж бувтнан хэллээ.
-Шинэ санаачилгыг тэгж дарагдуулж таарахгүй ээ. Үйлдвэрийн бүх хэсгүүдэд нэвтрүүл гэсэн чиглэл өгье. Шинээс айх юм бол нэг дороо л дэвхэцнэ гэсэн үг! Орлогч даргатай уулзах уу гэнэ ээ? Хэрэггүй, хэрэггүй шууд мастертай ярь, отал эндэл гарахгүй л бол хамаа алга гэхийг сонсоод, гуравдахь ажилтан итгэл муутайхан:
-Мастертай та яриад өгвөл сайн байна санж. Тэр л осол гарах вий гээд байгаа юм.
-Түүнтэй юугий нь ярьдаг юм бэ, би тэрнийг ажлаас нь халъя. Оронд нь таныг тавилаа. Манайд тан шиг байгууллагынхаа төлөө сэтгэл зовдог хүн л хэрэгтэй байна. Баяраа багтааж ядсан ажилтнууд нь даргадаа мэхэлзэж талархсаар гарцгаав.
Тэднийг бараг гарч амжаагүй байхад нарийн бичгийн дарга бүсгүй,
-Вадим Петрович та юу болчихоод байгаа юм бэ, би бүүр учрыг чинь олохоо байлаа. Та урьд нь хэзээ ийм байсан юм бэ?, ep мэдэхгүй юм гэж гайхан асуув.
Дарга ширээнийхээ араас ухасхийн босч индрийн араас үг хэлэх мэт өгүүлсэн нь:
-Би хорин жил энэ суудал дээр суулаа. Тэхдээ нэг ч удаа бие даан шийдвэр гаргажбайсангүй. Эцсийн хариуцлагаас айхгүй юу даа! Ямар ч гэсэн шийдвэр гаргах цагаа хүлээж чадлаа. Намайг маргааш тэтгэвэрт гаргах болж гэнэ, чадлаа даа! Өнгөрөөсөн бүх цагийнхаа төлөө өнөөдөр бүгдийг шийдээтэхье. Маргааш бол өөр хүн ирнэ. Цаана чинь хэн хэн байна, бүгдийг дарааллаар нь оруул! Бүгдээрэнд нь гарын үсэг зурж, зөвшөөрөл өгч, хийе гэсэн ажилд нь тавья гайгүй! Амьдралынхаа талыг хөл гар хүлээтэй өнгөрөөлөө. Тал өдөр челөөтэй, хэн бугайгаас ч айлгүй ажиллаатахъя. Эр хүн хүлээж ч чадлаа даа!



profile

Биe биeнээ хvсэн мөрөөдөж санан дурласан хайр, хэзээ ч хувирдаггvй...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1541115/364/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131
» Чадлаа (Хошин өгүүллэг) chups 2009-04-07 11264
376 Өөртөө туслах ухаан (3) gaixal 2012-06-25 11249
375 БИ СҮНДЭВ ЖАНЖНЫ ХИЛЧИН ЦЭРЭГ Boog_3399 2008-09-16 11235
374 Хайр BK BD 2010-05-13 11215
373 Хархулангийн бөгж, Тэд,6 1932 2010-09-03 11210
372 Алга chups 2009-03-25 11201
371 Гэмшил [2] pitty1 2008-06-30 11194
370 МАШИНД "НУГАСГҮЙ" МАРШАЛ ТИТО Boog_3399 2008-08-31 11184
369 zohiomj-3 [1] pitty1 2008-07-09 11172
368 Аймшигт хот 2-3p бvлэг pitty1 2008-06-30 11153
367 ooriin nuutsaa delgey zuulun_uruul 2008-10-10 11142
366 Onigoo gej... [1] 장미 2008-07-18 11140
365 "reclamnii mangas"jujigchin ambii (sonsoh) [1] pitty1 2008-07-09 11122
364 "ертөнцийн эзэн" -ий нэр бус, Бурхан багшийн Буддха гэсэн нэр. 96843226 2008-08-10 11121
363 Ижийдээ эрхэлсэн шүлэг chups 2009-04-07 11119
362 ПЕТР ХААНЫ ЦУГЛУУЛГА Boog_3399 2008-08-25 11117
361 Онц сонирхолтой номоо захиалан авч уншаарай. sudarnom 2012-03-30 11108
360 bidnii tuuh [1] mongol0904 2008-09-15 11074
359 Булгаа єдий хvртлээ олон залууг бээлий мэт сольж байсан болохоос єєрєє хэрэглэсэн boltugai 2009-05-12 11065
358 "bolovsroliin terrorizm" asii(sonsoh) pitty1 2008-07-09 11061
배너신청
자생병원

배너신청