Бичлэгийн тоо 497
Өдөр Тутмын Нийслэл хотын
Нөмгөн хархүү та
Сайн байна уу?
Хөдөө буйдын
Хүрэн бүсгүй би
Сайн байна.
Намар та манай нутагт
Намын сурталчилгаагаар ирэхдээ
Сэгс цагаан богдод
Сэрүүцэж, халууцаж хонохдоо
Мөнхийн сайхан байлгах
Мөрийн хөтөлбөр танилцуулахдаа
Ардчилал ил тодтойгоо
Алив сайхныг аваад явчихав уу
Хуучин бүхнийг хална гээд
Хуй салхи үлдээчихэв үү
Ганган лоозонгоо
Ган зудаар сольчихов уу
Илтгэл тавихдаа гарамгай
Иллэг хийхдээ сурамгай
Нам томилсон түшмэл
Нас тогтсон таныг
Говийн тэмээчин бүсгүй би
Горьдон харуулдсаар удлаа
Намар манайд хонохдоо
Намайг ганц түлсэн шүү
Домбон ёотон биш дээ, хүнийг та
Долоох, хазах дөхсөн шүү
Сээтэгнэж өөрөө өдчихөөд
Сэрүүнээр шөнийг өнгөрөөчихөөд
Баруун хаяанд тухалж
Зүүн ор луу мөлхөж
Багийн даргаас ч ичихгүй
Зүггүй авир гаргаж
Барьдаг хаздаг нохой шиг
Хормой хавиар шургалж
Байдас даага бугуйлдах шиг
Хоолой хүзүүгээр оролдож
Байз гэсээр байтал
Балай юм шиг зүтгэж
Байдаг резин тасалж
Баахан хэрэг дэгдээчихээд
Нийслэл хотод очоод
Нарийн резин явуулна
Нээрэн шүү гэж хуурсаар
Намаржин та чадлаа
Удаж удаж нэг захиа бичихдээ
Улаанбаатарт резин алга гэж
Уншаад ойлгохгүй таны захиа
Уучлаарай гэж эхлээд
Уучлаарай гэж үргэлжлээд
Уучлаарай гэж төгсчээ.
Эрхэм таны араас
Эрээд очъё уу гэтэл
Эрдэнийн тансаг өргөөнд чинь
Яваад оръё уу гэтэл
Бэрхшээл их байна
Бишүүрхэл ч бас байна
Тэмээгээ унаад явбал
Тэрэгний замд хаагдах болов уу
Улаан хүрэн атанд минь
Улаан гэрэл хурцдах болов уу
Богдоо орхиод гарвал
Бодох юм бас байна
Нисэх дөхдөг тэрэгний чинь
Нефть нь дуусвал яана
Есөн давхар харшийн чинь
Лифт нь гацвал яана
Хөдөө хүүхэн хараад
Хөөрхөн эхнэр чинь уурлавал яана
Хөөрөлдөх зав өгөлгүй
Хөөгөөд гаргавал яана
Уучлаарай найз минь
Улаанбаатар сайхан
Мэдэлтэнтэй танилцсан хүүхнүүд
Мисс болдог гэв үү
Минж булга өмсөөд
Мэндгүй зөрдөг гэв үү
Бенз Ландтай харчуул
Бэлээрээ гайхуулдаг гэв үү
Биржийн худалдаа эрхэлж
Биесээ хуурдаг гэв үү
Электрон бараа нь
Кабельтай гэв үү
Э-мейл явуулдаг
Компьютертай гэв үү
Улаанбаатар сайхан
Улсын минь нийслэл сайхан
Арлын японы хөгжилтэй
Америк долларын худалдаатай
Арван давхар харштай
Ардчилал даяарчлал лоозонтой
Бүдүүн торон цонхтой
Бүргэд төмөр хаалгатай
Бүсгүй охид нь нүцгэлсэн
Бэлхүүс таазандаа анхаарсан
Жигүүн даалимба моодноос гарсан
Жүжиг ший нь Монголоос гажсан
Жүрж ундаа цай болсон
Жүнз тулгаж цагийг өнгөрөөсөн
Улаанбаатар сайхан
Улсын минь нийслэл сайхан
Шанаган тогоонд хооллонхон
Шар айраг шимэнхэн
Караоке бааранд дууланхан
Кабелийн суваг үзэнхэн
Компанийн захирал тантай
Контактлан суух нь
Хэнээс ч дутахгүй жаргал бус уу
Топ модель үзэнхэн
Поп дуу үглэнхэн
Диско хөгжимд бүжинхэн
Виски шампаан буудууланхан
Харшийн ёлконд уригдаж
Дарстай ширээнд залагдаж
Градус өндөртэйгөөс нь залгиж
Хархүү чамтай эрхэлж
Хайлан дуулан суух нь
Харин ч нэг жаргал бус уу
Харь үгээр мэндэлж
Хариу хүлээлгүй сэмбэлзэж
Төсөл уралдаанд шалгарч
Тусламжийн мөнгөөр шагнуулж
Иллэг массажаар үйлчлүүлж
Ихэс дээдэстэй үерхэж
Бэлтэй тантай сугадалцан
Бенз Ландаар зугаалах нь
Биелшгүй нэгэн жаргал бус уу
Гэхдээ надад бэрхшээл их байна
Гэрээс холдох зав хомс байна
Хувьчлалаар авсан
Ижил хэдэн тэмээтэй
Хулгайчаас хамгаалах
Илүү жаахан ажилтай
Худагны ховоо татах
Эрийн үүрэгт ажилтай
Хувцасны оёо шаглах
Гэрийн үйлийн ажилтай
Ноос ноолуурын цагаар
Ногоон цай, бор гурил
Жилийн хэрэгцээгээ хангаж
Шилийн богддоо суусаар
Цагийн шуурга сөрж
Цайны уур нүдэж
Ургац хадлан бодож
Унтах амрахаа мартаж
Богд уулаа шүтэнхэн
Борцтой цайгаа өргөнхөн
Таныг бодох завгүй
Тэмээ, ботготой ноцолдож
Бүтээж болгохоор мэрийж
Бүсгүй заяатайгаа эвлэрч
Бусдын жишгээр амьдарч
Бурхны төөргөөр гэлдэрч явна
Би алзахгүй
Биеэ бодоорой та
Зах хязгааргүй говийн
Захидлаа үүгээр дуусгая
Намдаа хүчин зүтгээрэй
Намайг тэгээд мартаарай
Баяртай найз минь баяртай
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2957384/3cd/trackback

sarodaz

2011.04.30 23:40:50
*.146.176.78

hooh ymar uneniig helee ve onoogiin mongol  haragdaj bn gej.

Олны мөнгөөр ордон баригсад хөөрхий еэ!

Хүний мөнгөөр хаус баригсад  хөөрхий еэ!

Жирийн иргэдийн татвараар жип авагсад хөөрхий еэ!

Улсын мөнгийг идсэн улс төрчид хөөрхий еэ!

Утаанд идэгдсэн Улаанбаатар минь хөөрхий еэ!

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131
437 “Тийм ээ” МӨӨГИЙ 2010-04-14 12220
436 Солонгос руу гарахад зуучилна sschyue 2012-02-24 12213
435 Дракула гэж хэн байв? [1] pitty1 2008-06-30 12196
434 Ulaan harganiin togol ojab 2008-07-20 12171
433 Гайхамшигт зуун адал явдал esuihen 2011-02-13 12169
» Орчин үеийн Сэгс цагаан богд [1] 157359 2010-03-25 12157
431 “Робинзон Крузо”-г зохиогч буюу Даниэл Дефогийн нууц намтар Boog_3399 2008-09-12 12149
430 18 + mgldevochka 2009-06-21 12117
429 Бидний анхны шөнө +18 [1] DANTES 2009-06-09 12113
428 Хархулангийн бөгж-6/ 1932 2010-08-02 12085
427 Бүдүүн шар үхрийг тонгордог байжээ [1] mgldevochka 2009-07-17 12064
426 erchuuddee zoriulav Tengerlegbvsgvi 2010-02-28 11998
425 Ганц гашууны домог mgldevochka 2009-06-20 11988
424 Хархулангийн бөгж,"Шийдвэр" 1932 2010-08-15 11984
423 Халх голын байлдаан дэлхийн хоёрдугаар дайны өмнөх үеийн чухал үйл явдал [2] 1932 2009-08-17 11978
422 Хархулангийн бөгж-1/Энийг уншихгүй өнгөрвөөс харамсах тийм л сайхан, сайн бичсэн агуу зохиол мөн/ 1932 2010-08-02 11953
421 мом [2] babydoll0601 2010-02-12 11943
420 WWW.MONGOLNOM.COM [1] Enk 2009-04-25 11890
419 aldaa [1] seegi_ichko@.com 2010-02-10 11885
418 Хувь заяаны хэлхээ-1 /сайхан өгүүллэг/ 1932 2010-07-25 11863
배너신청
자생병원

배너신청