Бичлэгийн тоо 497


1778 онд дөрвөн уулын дунд их хүрээ сууршисан. Үүнээс үүдэн 1800-гаад оны үед Богд хаанд бараалхах шавь отгийн захирагч нар энэ бяцхан толгойн ар өврөөр түр нутагладаг байжээ. Тиймээс захирагчдын цол хэргэмийг их хаан харгалзан үзэж тэрхүү бяцхан уулыг Зайсан толгой гэж нэрлэх болсон хэмээн зарим домогт өгүүлдэг.

Бас нэгэн домогт энэ толгой буй газар тэгш тал байжээ. Нэг өдөр Богд хаан нарлаж байх үедээ ажиглавал одоогийн Зайсан толгой буй газар нэг жижиг дов овойсон байхыг үзэв. Үүнийг гайхсаар хоёр хоноход дов улам томорч газраас дээш ургасаар байв. Удалгүй өнөөх дов довцог болж томрох тусам Богд уулын мод бага багаар нүүдэллэн шинээр ургаж буй бяцхан уулыг чиглэн ургах болжээ.

Энэ бүхнийг харж гайхширсан их хаан Богд шадар сайдуудаа цуглуулан их хуралдай зохион өнөөх довцгийн тухай ярихад нэгэн цэцэн түшмэл нь:

- Төвдийн их хувилгаад монголын модыг эх орондоо авчир хэмээн газрын хэвлийгээр нэгэн уулыг явуулжээ. Энэ уул тэндээ алдар цолгүй энгийн нэг уул аж. Иймд нэр цолд их дуртай учир алдар сууг нь өргөн цол хэргэм олговол эндээ үлдэж ч магадгүй юм гэсэнд бүгд зөвлөлдөн Зайсан хэмээх цол өгөн нутагтаа тогтоов.

Ийнхүү Зайсан толгой өндөрсөхөө ч больж уулын мод ч түүн уруу хошууран нүүхээ ч больжээ гэсэн ч домог бий. Энэ домгийг Бадам хатан тайлахдаа:

- Энэхүү домог Богд хааныг шүүмжилсэн далд утгатай юм байна. Төвдөд их олон ламтай. Тэр ч утгаараа тэндээ ямар ч нэр хүндгүй, цол хэргэмгүй лам Монголд ирээд Богд хэмээх эрхэм алдрыг хүртдэг. Энэхүү санааг ард түмэн, газар дэлхий ёгтлон ийнхүү домог гарсан буй за хэмээн ярьсан байдаг.

Энэ мэт долоон янзын домог өнөө ч гар бичмэлээр Улаанбаатарын музейд хадгалагдан үлдсэн байдаг ажээ. Харин шинэ засаг оршин тогтнох цагт Зайсан толгойд 1956 онд анхны суварга боссон байдаг. Үүний дараа Ардын хувьсгалын 50 жилийн ойд зориулж 1969 онд уран бүтээлчдийн баг хоёр жил шахам ажилласнаар одоогийн сүрлэг хөшөө буй болсон түүхтэй юм байна. Тухайн үед Зайсан толгой 89 метр өндөр байсныг хөшөө бүтээгчид тэсэлгээ хийж орой дээрээс нь дөрвөн метр тайрч хаясан нь 2011 он хүртэл нууцлагдаж байгаад саяхнаас ил болжээ.

Зайсан толгой нь 300 метр урт буюу 612 гишгүүр шат, Зөвлөлтийн дайчдын 27 метр өндөр хөшөө, тулганы билэгдэл шигтгэмэл урлал, товойлгож сийлсэн одон медаль зэрэг нэгэн цаг үеийн үнэт түүхийг хадгалсан бүрэн цогцолбор болж чадсан. Үүний зэрэгцээ ХХ зууны сүүл хагаст нийслэл Улаанбаатар хотыг харах гол цэг болсон юм.

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/9318915/cd8/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131
17 Цагаан сүүний домог /өгүүллэг/ Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2014-04-09 2596
16 Ганц үг ***12-р***сар 2013-12-11 2589
15 Т.Бум-эрдэнэ/Нурам/ - 2 (тууж) Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2015-05-29 2551
14 МИНИЙ ААВ МИНИЙ БАХАРХАЛ нэвтрүүлэг ээжүүдэд зориулан Миний ээж Миний шүтээн нэвтрүүлгүүдийг захилгаар хийх ажлыг PORTAL studio эхлүүлж байгаа file PORTAL studio 2014-10-12 2471
13 ohidoo taniltsay bagii 2016-05-18 1856
12 Чамайгаа үүрд жаргаана гэсэн болохоор надад үхэх эрх байхгүй Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2016-10-12 1502
» "ЗАЙСАН ТОЛГОЙН ДОМОГ" Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2016-10-12 1417
10 Эзэндээ хүрээгүй нэгэн захидал (Өгүүллэг) Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2016-10-12 1386
9 Эцгийн сэтгэл Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2016-10-12 1369
8 Эр хүн нулимс ховортой явдаг юм шүү Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2016-12-12 1231
7 Солиот ЭХ Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2016-12-12 1224
6 Цагаан шувуу: Миний ээж Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2016-12-12 1200
5 Миний үр ээж нь чамдаа захия Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2016-12-12 1100
4 Yag odoo sanbun yogt em buudliin arbat bna ukana0309 2016-12-08 985
3 Er em ajluud bn tsogtsaikkhan 2017-08-02 432
2 Russian,Mongolian,Buryatian er,em,ger bvl ajil bna 010-5788-2581 samushil online82 2017-10-02 326
1 АГЕНТСТВО ПО ТРУДОУСТРОЙСТВУ БАЙКАЛ Байкал 2020-01-11 253
배너신청
자생병원

배너신청