Бичлэгийн тоо 497

Харь нутгийн бvсгvй

Уншсан 13738 vote 0 2008.07.09 00:41:21

Тэнгэр бvрхэг. Салхи хуйсагнан� майхан дэрвvvлсэн Монгол орны намрын өдөр. Шөнө бага зэргийн бороо орж газрын өнгө норсон болохоор комбайнчид нар гарч өвсний ус хатахыг хvлээж байлаа. Мөн тээврийн машины жолооч нар, хvрээлэнгийн ажилтнууд, дадлага хийж буй оюутан гээд янз бvрийн ажил vvрэгтэй хvмvvс цөмөөрөө ургац хураалт хэмээх нvсэр том �барилга� дээр ажиллагчид юм.

Одоо �барилга� нэгэнт босчихоод зөвхөн �засал чимэглэл� төдийхөн vлдээд байгаа болохоор бvгд сэтгэл тайван байна. Харин нэг л хvн их, магадгvй хэт догдолж уралдаанд явуулсан морио хvлээж буй уяач шиг тэсч ядна. Эрдэм шинжилгээний ажлыг эхлэн хийж, тэр тусмаа анх удаа туршлага хураах vед залуу хvмvvс ийм байдгийг бvсгvй мэдэхгvй биз. Тэр туршлага хураах комбайны дэргэд очиж бvрэн бvтэн байдлыг шалгаж нягтлахын зэрэгцээ тоос шороог нь арчив.

Өвсний ус хатаж гvйцээгvй шахам байхад тvрvvчийн комбайн талбай руу хөдөлсөн нь өнөөх догдлоод байсан бvсгvй туршлагаа хураахаар яарч яваа нь тэр. Талбайн захад очмогц эргэлтийн зурвасуудыг авч тохируулгаа шалгаад хурааж эхэллээ. Комбайн хөдөлмөгц өмнөх тариа нь ханаран унаж ардаа vс машиндахтай адил мөр vлдээх ажээ. Зогсоод хөдлөх тоолонгоор шуудайтай будаа тvнтийлдэн vлдсээр нэг мэдэхэд л хураагаад гvйцэж байлаа.� Дадлага туршлагатай хvмvvсийн заавраар хийж байгаа учраас алдаж эндэх зvйл гараагvй ч шуудай будаа нэг бvрийг дэвсэг дээр нь шалгаж хаяг шошготойгоо тулгасны дараа пvvн дээр авчирч жинлэн чамлахааргvй ургац авснаа мэдэв.

Ийнхvv бvтэн таван сарын турш нуруугаа бөгтийлгөн халуун нар, хvйтэн бороонд зогсож байж хийсэн судалгааны ажлын vр дvн муугvй байгаад бvсгvй дотроо баяртай байлаа. Гэвч энэ бол Намуунаагийн бодол, эх орондоо нөхөдтэйгээ хамт байж хийсэн анхны ургац хураалт тvvний сэтгэлийн гvнд ийнхvv тод vлджээ. Одоо бол майхан дэрвvvлсэн зэврvvн өглөөтэй золгосон тэр газраас олон мянган бээрийн зайтай боловч мөн л тариан тэнгис долгилсон туршлагын талбайд зогсож байна. Эргэн тойрон битvv ойгоор хvрээлэгдсэн энэ цоорхойд Намуунаа хэдийгээр гурав дахь жилдээ ажиллаж байгаа ч сав хийвэл нутаг ус, танил нөхдийгөө, тvvгээр ч барахгvй шороо тоос бужигнасан хаврын саарал� өдрийг ч мөрөөднө.

Өөртэйгөө чацуу ургасан буудайн дунд зогсож, сууж, мөлхөн ажиллахдаа тэр баруун монголын ардын дууны уянгалаг ая эгшиг,� Галшар нутгийн салхинаас хурдан хvлгvvдийн давхиа, хаврын зэрэглээг хөглөн гунганах гурван говийн ингэний буйлаан, намрын салхинд найган шаширлах Сэлэнгийн тарианы шаргиаг зvрх сэтгэлээр биш чихээр сонсдог билээ.

Өглөө ирмэгц талбайн гол дунд байрлуулсан жижиг тавцан дээр дуу хураагч тавиад өдрийн турш тvvнийгээ тойрон ажиллахдаа энэхvv айзам эгшгийг сонсдог юм. Өнөөдрийн хувьд хэд хоног vргэлжилсэн усархаг бороо дөнгөж арилж байгаа болохоор талбай руу орох аргагvй, хэрэв ордог юмаа гэхэд ташаандаа тултал шаварт шигдэх болно. Энэ газар эрт дээр vеэс идээшин дассан нутгийн хvмvvсийн жишгийг дагаж Намуунаа газар шороо нойтон байх vед бичиг цаасны ажлаа амжуулахаар удаан суусны улмаас бие нь нэлээд хөшсөнийг мэдэрлээ.

Гадагш гарахад их хотын хэзээ ч тасардаггvй боловч нарийн дэг журамтай хөл хөдөлгөөн, хажуугаар өнгөрөх хvмvvсийн ярианаас сонсогдох харь хэлний этгээд аялгуунд ижил дасал болжээ. Борооны дараах агаараас нутгийн vнэр сэнгэнэх нь юутай сайхан санагдана вэ. Хэнтий, Хангай, Орхон, Сэлэнгэ, хаана ч явсан цэвэр агаараар цээж дvvртэл амьсгалдаг бол энд зөвхөн борооны дараа ганц хоёр цаг өнгөрмөгц л шингэн тvлшний утаа vнэртэж эхэлнэ. Хэдэн давхар байшинг хаацайлж далдалсан саглагар модод, гудамж талбайг өвч бvрхсэн зvлэг ногоо байвч салхигvй болохоор агаарыг бvрэн цэвэршvvлж чаддаггvй нь гачлантай.

Намуунаа тvр зуурын цэнгэг агаарт төдийлөн хоргодсонгvй, лабораторт орж багаж төхөөрөмжvvд дээр ажлаа vргэлжлvvлэв. Тэр буудайн хромсомоос тоосон харуу өвчинд тэсвэртэй генийг олж монголын нутгийн сортод шилжvvлэн суулгаад удамших явцыг судалж байгаа юм. Онолын хувьд аль хэдийнээ баталчихсан ч одоо хvртэл хэрэгжээгvй яваа уг асуудлыг зориглон барьж авсан нь vр дvн муутай байлаа. Амьдралд хэрэгждэггvй онол бол хоосон номнол болж хувирдаг тухай олонтой уншиж, сонссон Намуунаа заримдаа өөрийгөө хадны цуурайнд хууртагдан хашгирах чимээний хойноос хөөцөлдөж явна уу гэх бодол төрнө. Судалгаа хийх хугацааны сvvлчийн жил эхэлж байхад ген шилжvvлэн суулгаад тоосон харуу халдварлуулж тарьсан vр уг өвчинд нэрвэгдсээр л байлаа.

Саяхан борооны өмнө�талбайдаа очиход өнөөх өвчний шинж тэмдэг ихэнх ургамалд илэрснийг хармагц газар эргэлдэн дайвалзаж хөө, тортог бужигнах шиг санагдан хачин муухай зөн совин татжээ. Тэр аймшигт хий vзэгдлийг харахгvйн тулд бvсгvй нvvрээ даран хэсэг зогсоод гараа авахад нулимсны дусал алгыг нь чийглэсэн байв. Энэ агшинд ээж, аавдаа� vнсvvлэн, vеийн нөхдөөрөө vдvvлж, тэднийхээ итгэл найдварыг дааж ядан �vvрсээр� Буянт ухаагаас хөөрснийгөө санаж учиргvй цурхиран уйллаа.

Улиран одох он цагийн урсгалд хувьсч өөрчлөгддөггvй юм нэгээхэн ч байдаггvй ажээ. Эрэмгий зоригт өвөг дээдэс� нь ган дөрөө харшуулан жагсаж хурдан хvлгvvдийнхээ нуруун дээр уухай хашгиран дарцаглаж явахдаа энэ газар хэзээ нэгэн цагт яс махны нь тасархай Монгол бvсгvй уйлан зогсохыг төсөөлөөгvй биз� дээ. Олон зууны тэртээх тэдний vед улс гvрэн хvсэл санаагаа илдийн хvчээр хэрэгжvvлдэг байсан цаг өнгөрч эдvгээ шинжлэх ухааны ололтоор гvйцэтгэдэг болжээ. Он цаг өнгөрөх гэдэг нь өгсөх уруудахын тасралтгvй урсгалыг хэлдэг бөгөөд vvнийг даган тvvх шастир зузаардаг жамтай.

Намуунаа багаж хэмжvvрvvдээ унтраагаад хийсэн ажлаа� эхнээс нь тунгаан бодож алдаа оноогоо шvvв. Тvvний бодлоор нэг бол генийг зөв таньж чадаагvй, эсвэл тvvнийг монгол буудайн хромосомд суулгахдаа алдаа гаргасан байж болох юм. Эдний аль нь ч байлаа гэсэн засч залруулахад тодорхой хугацаа шаардагдана. Тэрээр ийм байдалд хvрч болзошгvйг хоёр дахь жилдээ л гадарлан санаа зовж удирдагч багшдаа хэлсэн боловч анхаарч vзэлгvй явсаар өдий хvрсэнд туйлын ихээр гомджээ.

Нутагт байхад багш нь тvvний туршлагыг дэвсэг нэг бvрчлэн vзэж дутуу дулимаг зvйлvvдийг гvйцээх, ололттой сайн талуудыг улам нарийвчлан зvй тогтолыг бvрэн илрvvлэх талаар байнга хэлж чиглvvлдэг байсантай харьцуулахад хvний нутгийн хvмvvс өнгөн дээрээ инээж байсан ч цаанаа нэг л хол хөндий юм шиг� санагдана. Ер нь монгол хvн шиг юу бодож санаж байгаа нь нvvр царайндаа ил харагддаг, хэлэх гэснийгээ шууд ярьчихдаг хvмvvс ховор гэдэгт сайхь бvсгvй огтхон ч эргэлзэхгvй болжээ.

Олон улс орныг алгасч нэг тивээс нөгөөд ирээд юу хийснийгээ бодож vзэхэд хэлэх юм тун бага, буцах хугацаа ойрхон болжээ. Хавраас эхлэн тарианы талбайд бөхөлзсөөр өдөр хоногийг өнгөрөөж намар өвчлөлгvй vлдсэн хэдэн тvрvv тvvж авсаар гурван жилийг ардаа хийж. Гэвч vнэн хэрэг дээрээ тийм бишээ, шинжлэх ухааны зvй тогтлыг илрvvлэхэд том жижиг гэж байдаггvй, харин илрvvлсэн хойно ач холбогдлоороо ялгаатай юмуу эсвэл нийгэмд шаардагдах хэрэгцээ нь хараахан болоогvй тохиолдол цөөнгvй.

Намуунаа өөрийн ажлыг vр дvн муутай байгаа тухай нөхдөдөө хэд хэдэн удаа бичсэн болохоор тэдний чих �алт� болж гvйцсэний дээр баргын юмыг сайн гэж хэлдэггvй зангий нь мэддэг ч санаа зовох� хvмvvс байлгvй яахав. Хугацаа ойртож байгаа ч Намуунаагийн ажлыг урьдчилан хэлэлцэх арай болоогvй байтал лабораторын хэмжээнд ярилцахаар болж өмнө нь бэлтгэж эхэлсэн танилцуулгаа гvйцээгээд орлоо. Бvсгvй судалгааныхаа амин сvнс болсон тоо баримтуудыг хvснэгт, зураг, дvрсээр тодотгоод хэлэх гэснийгээ бvгдийг ярьж дуусгав. Тэдний vнэлэх, дvгнэх гол зvйл нь тоосон харуунд тэсвэртэйгээрээ олон улсын хэмжээнд шалгарсан гадаадын сортуудаас генийг нь авч монгол буудайн хромосомд шилжvvлэн суулгаад удамшуулах асуудал байсан боловч энэ талаар тогтож сайн ярилцсангvй.

Харин гурван жил дараалан бусдаас илvv ургац өгсөн нэг хувилбарын талаар олон асуулт гарсан нь санамсаргvй юм боллоо. Илтгэгч өөрөө онц ач холбогдолтой биш гэж vзсэн учраас зарим асуултыг хариулсангvй, тэгээд ч хэлж мэдэхгvй юм бас байсан хэрэг. Асуултын бай болоод байгаа ургац сайтай хувилбар нь Намуунаагийн дуу хураагчаа тавьж сонсдог дэвсэг байсан болохоор тэр сайн мэдэж байв. �Үгvй ээ тэгж сайн мэддэг байсан юм бол яагаад зарим асуултад бvдэрчихдэг билээ� хэмээн өөрийгөө зэмлэсээр тэр гарч ирлээ.

Маргааш гарах хурлын шийдвэрийг хvлээх нь бvсгvйд энэ улсад өнгөрvvлсэн гурван жилээс урт хугацаа мэт санагдаж хийх юмаа олж ядан дэвэлзэнэ. Тvvний бодлоор гол зорилгоо биелvvлж чадаагvй учир ургацаар илvv хувилбарт тайлбар өгөөд ажлаа гvйцэтгэсэнд тооцон салахын тvvс болж байж мэдэх юм. Хэрэв тийм биш бол судалгааны хугацааг сунгах, эсвэл шууд буцаах хоёрын аль нэг байж таарна. Эдгээрийн алинаар нь ч шийдсэн нутагтаа очих нvvр байхгvй болно гэсэн vг гэх мэтээр тааж ядан тарчилж байлаа.

Бvхэл шөнийн турш орондоо эргэж хөрвөн бодлогоширсоор эцэст нь шинжлэх ухаанд хөдөлмөрлөж буй хэн ч зорьсныгоо орхиод тохиолдлоор гартаа баригдсанаас зvvгдэн зэрэг цолд хvрч болохгvй. Ийм учраас ажил хийж амиа тэжээгээд зорьсондоо хvрнэ хэмээн эргэлтгvй шийджээ. Өглөө ажил эхлэнгvvт шөнийн бодож олсон шийдээ хэлэхээр багшийнхаа өрөөнд ортол тэр өөдөөс нь босч ирэн баяр хvргээд
-Та шинжлэх ухаан технологийн хоёр эгзэгтэй асуудлыг нэгэн зэрэг шийдвэрлэж чухал vр дvн гаргасан байна гэв.

Намуунаа эхлээд�цочирдон балмагдсан боловч монгол эмэгтэйн гvжирмэг зангаар сандлын тvшлэг тулж, биеэ эгцлэн зогслоо. Тvvний ажигч гярхайн шинжийг илтгэсэн хөдөлгөөнтэй нvдний харцанд баярын инээмсэглэл алгуурхан илэрч гоолиг тэгшхэн биеэ бөхийсөөр хариу талархал илэрхийлэв.�

Энэ өдрөөс хойш тус сургуулийнхны дунд �Харь нутгийн бvсгvй бидний толгой дээр цахиур хагаллаа� гэх яриа амнаас ам дамжсаар бvтэн хагас сарын дараа Намуунаа эрдмийн зэрэг хамгаалж удирдагч багшийн хvсэлт, өөрийнх нь� зөвшөөрснөөр тоосон харуунд тэсвэртэй чанарыг удамшуулсан монгол буудайн vр 500 граммыг лабораторт өгөхөөр тохиролцож оронд нь бvсгvйн буцах зардлыг төслөөс гаргахаар шийджээ.

Тэгээд ч зогссонгvй уг vрийг vржvvлснээс олсон ашгийн тодорхой хувийг зохиогчид жил бvр олгох, хөгжмийн ая эгшгийг тариа� ургах хугацаанд ус, бордоо адил тогтмол хэрэглэх авиат технологийг Намуунаатай хамтран боловсруулахаар тохиролцжээ.

Намар өвлийн заагаар Буянт ухаад газардсан онгоцноос хараажаар нойр дутуудан царай нь vл мэдэг нэмгэрсэн гуч гаруй насны нуруулаг бvсгvй бууж тvргэн тvргэн алхсаар буудал руу оров. Тэр тээш авах өрөөгөөр дамжин гаалийн хуудас бөглөөд шууд дотогшоо нэвтрэх гэхэд байцаагч нар шалгавал хэдэн номтой хамт хийсэн хатуу хавтастай эрдэм шинжилгээний� бvтээл, хагас кг орчим буудайн vрээс өөр онц юм байсангvй. Бvсгvйг гарч ирмэгц угтагчдын дундаас хэн нэгэн хvн Намуунаа хэмээн дуудах сонсогдлоо.

Photobucket
profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/495873/0ba/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131
477 Moroodliin egch (oguulleg) 2-r heseg 2424mgl 2012-04-10 17105
476 "eleglel"chapi(sonsoh) pitty1 2008-07-09 16676
475 "ergelzee" hurlee(sonsoh) pitty1 2008-07-09 16375
474 ТИТЭМ ҮГ-Чин сэтгэлээсээ талархаж суръя finepix 2009-05-01 15843
473 Was this mean to be? Chapter 1 [2] AnkoRBP 2010-10-02 15666
472 Араар тавьдаг эрийн тухай хvvхнvvдэд зориулсан 9 санамж [1] pitty1 2008-06-30 15350
471 Лимбийн эгшиг /Өгүүллэг/ [1] pitty1 2008-06-30 15343
470 Was this mean to be? Chapter 2 AnkoRBP 2010-10-02 15295
469 Агуйт уулын аварга бөх даян аварга С.Цэрэн pitty1 2008-06-30 15198
468 TOGLOOM [1] ~~~*oGoGo*~~~ 2008-07-13 14978
467 Цээжинд нь чоно гөлгөлсөн хүчит арслан [2] mgldevochka 2009-07-17 14576
466 Нөхөн үржихүйн багш(oguullegiig sonsoh) [1] pitty1 2008-07-09 14208
» Харь нутгийн бvсгvй pitty1 2008-07-09 13738
464 Болзоо pitty1 2008-06-30 13669
463 Насанд хvрэгчдэд: ”Нууц” хаягийн эзэн /эротик єгvvллэг/ DANTES 2009-06-26 13555
462 Могой pitty1 2008-06-30 13414
461 Адуу манаж эр хүн болсон нь [1] mgldevochka 2009-06-21 13322
460 Сөөхий pitty1 2008-06-30 13286
459 ЧОНО-3 natural88 2011-08-10 13260
458 burmiin amttai burmaa [3] huld 2009-04-15 13119
배너신청
자생병원

배너신청