Бичлэгийн тоо 497

Болзоо

Уншсан 13669 vote 0 2008.06.30 17:32:22
Дулмаа гуай эмнэлгээс гарч ирээд Доржоогийн морьд алга болсонд ихэд харамсан, янз бүрийн таамаг дэвшүүлэв. Тэрбээр “Манай хоёрын энэ муусайн ноход ядахдаа хуцдаггүй гурайнууд юм уу.өвгөн та хоёр ч гэсэндээ, ямар залуу улс “¥биш хашаатай адуунаас морьд уургалж барьж аваад явж байхад сэрдэггүй” хэмээн үглэнэ.

    Хэд хоногоос эмгэний бие дахин доройтов. Санж өвгөн хот орж нэрд гарсан нэгэн бөөг залж ирлээ. Зайрантан “Адууны хулгайн бузраас болж өвчин дахисан байна. Хөрш айлаасаа адууны гуяны гурван жаахан мах олоод ир” гэж Санжид хандан хэлээд түүнийг сүрхий харав. Дулмаа эмгэн орох газраа олж ядан хулмаганан суугаа өвгөн рүүгээ гайхан хараад уртаар санаа алдахад өвгөн ухасхийн гарав...

    Түнэр харанхуйд хазгай газар барьсан хашаатай олон адуунаас морь барих амаргүй ажээ. Өвгөн хөлдүү хомоол дээр гишгэн хальтарч унаад хэм болсон ясаа хэмхлэхээс айн хашааны аман дээр зогсоод хүүгийнхээ бүтэлгүйд бухимдан дэмий л “Биш ээ, цаадах нь” хэмээн амандаа шивэгнэнэ. Хүүгийн нь найз уурга авлаа. Тэр бол алс Тэс нутагтаа байхдаа ч, хотод ирсэн хойноо ч энэ мэт ажлыг нэг бус удаа хийсэн тул өвгөний заагаад байгаа саарал морь, хээр морь хоёрыг яаж ийгээд барьж дөнгөв. Өвгөн:
    -За бушуулж үз. Алаг морь нь үхрийн хашаанд уяатай байгаа. Хар зам дагаад яваарай, би маргааш оройхон очно гэж дуулдах төдий хэлэхэд хоёр залуу алаг, саарал хоёрыг нь зайдагнан, хээр морийг хөтлөн шөнийн харанхуйд уусан арилав...

    Намраас хойш төлөвлөсөн ажлаа эмгэнээ эзгүйчлэн сэвгүй амжуулсан Санж гэртээ орж ирээд шууд орондоо орсон боловч элдвийн бодол эргэлдэн цурамхийсэнгүй.
    “Одоо Доржоо таван морь уян айргийн тавын бай аваад байхгүй. Өнгөрсөн зун намар энэ баазад болсон жижиг сажиг олон удаагийн уралдаанаас наана хэлэхэд 1000 ногоон туусан даа, муу золиг. Сайн эрийн явдлаар олж авсан хул морь, зээрд соёолон хоёр минь айргийн таваас мултрахгүй. Дээрээс нь гурван морины махны өртгөөр хойт голын нөгөө сагсуу хархүүгийн доголон хүрэн морийг хямдхаан авчихна. Ногооноор хатгачихад дорхноо зүв зүгээр болно. Хүрэн морь бас таваас хойш ирэхгүй. Тэгэхээр би энэ зун ядаж 500 ногоон олохгүй яахав”. Тэрээр ийн бодоод адуугаа гаргахаар гарахад үүр тэмтгэрч байлаа.

    Хотын ойролцоох жуулчны том бааз бараадан хэдэн адуу, хоёр гурван үнээгээ нийлүүлэн хоёр жил айлсан амьдарсан энэ хоёр айлд нэгэн ёсны хөдөлмөрийн хуваарь аяндаа тогтсон нь Доржоо нь адуугаа үдшээр тууж ирэн хашдаг, Санж нь үүрээр гаргадаг явдал бөлгөө.
    Санж “Эхэлж би үгүйлэх үү, өөрөөр нь үгүйлүүлэх үү? Доржоо намайг юу л гэвэл итгэнэ. Цайлган хүний сэтгэл сохор байдаг. Үдийн үед адуугаа ойртуулж ирье. Тэгээд “Дурандаад тоолсон чинь 2-3 адуу дутаад байх шиг болохоор нь яваад очтол чиний гурван морь байдаггүй дээ хө. Урьд шөнө л аваад явчихлаа. Ээ дээ энэ муухай хулгайч нарыг ер яалтай билээ” гээд үглэхэд мань эр үнэмшинэ” гэж бодов.

    Санжийг бодсоноороо хийхэд Доржоо санаснаар нь болж хий дэмий л яахав, ийхэв хэмээн өөртэй нь зөвлөлдөнө. Тэрбээр мордож гэрийнхээ арын дэнж, толгодоор дамжин мөр хараад мухардав. Хулгайч гурван морийг нь аваад гэрийн нь үүдээр өнгөрөх хар зам даган явсан, Санж өглөө адуу гаргахдаа хар зам хүртэлх мөрийг адуугаараа зориуд дарсныг тэрхэн үедээ тэр яахин мэдэх вэ.
    Доржоо хэд хоногийн дараа хөршийндөө орон цай ууж суунгаа:
    -За яахав, алдсан хүн арван тамтай, авсан хүн ганц тамтай гэдэг. Би ч хоёр гурвын зэрэг л тамтай байхыг бодно. Уяж уралдуулах санаатай хүн авсан бол хаана ч уралдаж байсан ялгаа юу байхав. Арай ч махлах хүн аваагүй болов уу гэж горьдох юм. Алаг морь даанч туранхай даа. Жаахан тамир суулгах санаатай тэжээл өгөөд үхрийн хашаанд уячихсан байсан юм шүү дээ. Хажууд нь таны хоёр ч тарган морь уяатай байж л байсан, сонин шүү гээд Санжийг ширтэн харав. Санж “Үгүй ээ харин тийм, сонин л юм” гэхээс өөрийг эс дуугарав. Доржоо амандаа маани хэлэн авдар дээрх хүрдийг нь эргүүлээд:

    -Хулгайч, хулгайд юмаа алдсан хүн хоёрын хэн түрүүлж очсон нь эрлэгийн үүдэнд нөгөөгөө хүлээж байгаад заавал уулздаг юм гэсэн. Тэнд л нэг хүнтэй нүцгэнээрээ уулзах болзоотой болж таарлаа даа, таньдаггүй л хүн байгаасай билээ гэж хэлээд гарахад өдрөөс өдөрт доройтсоор байгаа Дулмаа гуайн зовиуртайяа бүгшүүлэн ханиах нь бүдэгхэн сонсдов.

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/454873/975/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131
477 Moroodliin egch (oguulleg) 2-r heseg 2424mgl 2012-04-10 17105
476 "eleglel"chapi(sonsoh) pitty1 2008-07-09 16676
475 "ergelzee" hurlee(sonsoh) pitty1 2008-07-09 16375
474 ТИТЭМ ҮГ-Чин сэтгэлээсээ талархаж суръя finepix 2009-05-01 15843
473 Was this mean to be? Chapter 1 [2] AnkoRBP 2010-10-02 15666
472 Араар тавьдаг эрийн тухай хvvхнvvдэд зориулсан 9 санамж [1] pitty1 2008-06-30 15350
471 Лимбийн эгшиг /Өгүүллэг/ [1] pitty1 2008-06-30 15343
470 Was this mean to be? Chapter 2 AnkoRBP 2010-10-02 15295
469 Агуйт уулын аварга бөх даян аварга С.Цэрэн pitty1 2008-06-30 15198
468 TOGLOOM [1] ~~~*oGoGo*~~~ 2008-07-13 14978
467 Цээжинд нь чоно гөлгөлсөн хүчит арслан [2] mgldevochka 2009-07-17 14576
466 Нөхөн үржихүйн багш(oguullegiig sonsoh) [1] pitty1 2008-07-09 14208
465 Харь нутгийн бvсгvй pitty1 2008-07-09 13738
» Болзоо pitty1 2008-06-30 13669
463 Насанд хvрэгчдэд: ”Нууц” хаягийн эзэн /эротик єгvvллэг/ DANTES 2009-06-26 13555
462 Могой pitty1 2008-06-30 13414
461 Адуу манаж эр хүн болсон нь [1] mgldevochka 2009-06-21 13322
460 Сөөхий pitty1 2008-06-30 13286
459 ЧОНО-3 natural88 2011-08-10 13260
458 burmiin amttai burmaa [3] huld 2009-04-15 13119
배너신청
자생병원

배너신청