Бичлэгийн тоо 497

Сөөхий

Уншсан 13286 vote 1 2008.06.30 17:27:24
-”Манай хөршийнх яасан юм бол. Нөгөө нүд булаасан хүүгийн ход ход инээх хана нэвт сонсогддогсон...” гэж бодсоноо би хөршийндөө орохоор шийдлээ.
    ...Бөөрөн дээрээ цэцгэн хээтэй дунд гарын шаазан хагарчээ. Яг голоороо ч биш яльгүй хажуугаараа хуваагдаж ширээн дээр хоёр тийшээ харан хэвтэнэ.Эргэн тойрон чив чимээгүй. Ундуй сундуйхан бүтээсэн буйдан, дутуу татсан хөшиг, гайхан “дүрлийх” гэрлийн шил, дээр нь цавцайх цагаан адар бүгд л гуниг зуучихсан аятай.

    Үүдэн тушаах шалан дээр ой өнгөрч яваа болов уу гэмээр хүүхдийн өрөөсөн сөөхий сугарч үлджээ. Цагаан бөмбөгөн ултай, улаан цэмбэн гутал эзнийхээ араас гарах гэсэн юм шиг хаалганд их л дөхөөд хоцорчээ.
    Надад энэ гутал хэчнээн сэтгэл эмтрэм зүйл өгүүлсэн гэж санана. Тэр хөөрхөн гутлыг би алган дээрээ улаар нь тавив. Үүний эзэн өнөөх ход ход инээдэг өхөөрдөм хөөрхөн хүү шүү дээ. Миний алган дээрх бөөвгөр гутал зүрх сэтгэлийг минь дэндүү их уяруулж оюуны чагтыг үл мэдрэгдэх нэгэн айзмаар доргиох нь тэр. Би гутлаа бариад яг л хөшөө шиг хөдөлгөөнгүй зогссоноо сая л нэг байрнаасаа хөдлөв. Шууд гарах гэснээ болилоо.

    Эндээс авах юм бий юу гэх шиг гутлаа алган дээрээ энхрийлэн өрөөн дотуур явлаа. Намхавтар ширээний дэргэд очиж өнөөх аяганы хагархайг харав.
    Аяганы хагархай яльгүй ойртчихсон ч юм шиг харагдахад нуруу руу хүйтэн ус урсах мэт бие зарсхийв. Тэгснээ золтой л гутлаа алдчихсангүй. Би “Энэ гутлыг л алдчихвал энэ аяга шиг хагарчихна” хэмээн яагаад ч юм бодов. Өрөө улам л эзгүйрч буйдан, хөшиг, ширээ, сандал байхгүй мэт санагдахад нүдээ аньж үзлээ. Сэтгэлд л тэгсэн юм байлгүй. Осолдохгүй зэвхий даасан юмнууд байж л байна. Бага зэрэг санаа амарч ямар боловч гарах хэрэгтэй гэж зоримогхон шийдээд үүд рүү алхтал өнөөх гутал “хүлээгээч” гэх шиг болов. Тэр дороо зогсов. Гайхалтай. Тэгснээ бүр чихэнд жаахан хүүхдийн шингэн дуугаар “Хүлээ л дээ, битгий яв” хэмээн учирлан гуйх шиг боллоо.
  
-”Би л энэ айлыг гагнаж байсан юм. Ээж минь намайг аваад ухасхийтэл аав хөлөөс татаж ганц гуталтай л үлдсэн.  Миний аав архи хааяа балгачихна. Орон гэртээ ирэхээр ч тустай л даа. Харин ээж... гэсэн ч ээж минь намайг өсгөж өндийлгөж яваа л... Үүнийг битгий авч яваач. Аав минь эргээд ирвэл надаас үлдсэн юм нь энэ” гэж үглэхийг зүрхээрээ сонсов... Би яах ч учраа олсонгүй гутлаа алган дээрээ чичирхийлэн барьсаар үүдний өмнө сөгджээ. Айлын босго ямар ч өндөр харагдах юм бэ? Хөөрхөн улаан гутлыг явуулахгүй гэсэндээ тэр үү.
   
Би хагархай аяганы амсар даран улаан цэмбэн гутлаа тавиад нэг эргэж харснаа гарч, гайхширч уйтгар сүлэлдүүлэн орчлонгийн цагаан зайд нэг хэсэг тэмтчилээ.
profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/454819/441/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131
477 Moroodliin egch (oguulleg) 2-r heseg 2424mgl 2012-04-10 17105
476 "eleglel"chapi(sonsoh) pitty1 2008-07-09 16676
475 "ergelzee" hurlee(sonsoh) pitty1 2008-07-09 16375
474 ТИТЭМ ҮГ-Чин сэтгэлээсээ талархаж суръя finepix 2009-05-01 15843
473 Was this mean to be? Chapter 1 [2] AnkoRBP 2010-10-02 15666
472 Араар тавьдаг эрийн тухай хvvхнvvдэд зориулсан 9 санамж [1] pitty1 2008-06-30 15350
471 Лимбийн эгшиг /Өгүүллэг/ [1] pitty1 2008-06-30 15343
470 Was this mean to be? Chapter 2 AnkoRBP 2010-10-02 15295
469 Агуйт уулын аварга бөх даян аварга С.Цэрэн pitty1 2008-06-30 15198
468 TOGLOOM [1] ~~~*oGoGo*~~~ 2008-07-13 14978
467 Цээжинд нь чоно гөлгөлсөн хүчит арслан [2] mgldevochka 2009-07-17 14576
466 Нөхөн үржихүйн багш(oguullegiig sonsoh) [1] pitty1 2008-07-09 14208
465 Харь нутгийн бvсгvй pitty1 2008-07-09 13738
464 Болзоо pitty1 2008-06-30 13669
463 Насанд хvрэгчдэд: ”Нууц” хаягийн эзэн /эротик єгvvллэг/ DANTES 2009-06-26 13555
462 Могой pitty1 2008-06-30 13414
461 Адуу манаж эр хүн болсон нь [1] mgldevochka 2009-06-21 13322
» Сөөхий pitty1 2008-06-30 13286
459 ЧОНО-3 natural88 2011-08-10 13260
458 burmiin amttai burmaa [3] huld 2009-04-15 13119
배너신청
자생병원

배너신청