Бичлэгийн тоо 497

Сохор дурлал цас шиг

Уншсан 9009 vote 0 2009.03.25 17:35:15

Оруулсан bataka


Чийглэг цагаан цас газарт унаад л хайлах шиг
Чиний гоо үзэсгэлэнгийн дэргэд би яасан хүчгүй
Намайг чи нар шиг халуун харцаар төөнөхөд
Чамайг би харж чадахгүй цас шиг хайлчих юм

Анхилуун үнэрт салхи шиг дэргэдүүр инээгээд зөрөхөд чинь
Азгүй гунигт навч шиг би яасан ч өндрөөс уначихав даа
Инээдэнд чинь ч бас дурлаж бүр гунигтай болчихоор
Ингэтлээ шаналсан сэтгэл минь инээгээд мэндэлж чадах уу даа

Хөгшин царс модны дэргэд залуу хус найгах шиг
Хөшөө мэт царс дүнхийж хус бүжээд ч байх шиг
Чи инээмсэглэн алхаж би гуниглан санааширдаг
Чийглэг цагаан цас алган дээр минь унаад л хайлчихдаг

Чамтай зүгээр л зөрөхөд зүрх минь зогсох шиг болдог
Цаашлаад анзааралгүй явахад чинь ахиад л цохилж эхэлдэг
Тэврээд л үнсчихвэл яах бол гэж хааяа хааяа боддог
Тэнгэрээс унах цагаан цас хариуг нь шивнэх мэт хайлдаг

Дурласан хүн ганцаархнаа тамхи татаад сууж байна
Дуу чимээгүй, тайван харагдавч цээжин дотроо тийм биш
Хажуугаар нь сайхан бүсгүй яг өөр шиг нь тарчилж
Харж ч чадахгүй өнгөрхийг анзаарах сэхээ алга байна

Дулаан илчээр нар төөнөх цэнхэр яргуйн дэргэд
Дурлал шиг өрөвдөлтэй өвс сүүдэр дунд нь ургаж дээ
Цэцгийн үзэсгэлэнг харах гэж тэр хичнээн өндөрт ургавч
Цэнхэр яргуй нь зөвхөн цэцэг л харах гэж ганхана даа

profile

Биe биeнээ хvсэн мөрөөдөж санан дурласан хайр, хэзээ ч хувирдаггvй...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1480335/4e5/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131
177 ТИТЭМ ҮГ - Эр зориг finepix 2009-05-01 9183
176 Таван жилийн дараа-14,15 /төгсгөл [5] Маралгоо 2009-04-09 9177
175 Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл-XXII бүлэг [2] Маралгоо 2009-03-25 9174
174 Журамт гэргий-7 [3] Маралгоо 2009-03-24 9162
173 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг8) Levi`s 2008-09-29 9144
172 ВАН ХАН СЄНЄСЄН НЬ [1] Levi`s 2008-08-25 9143
171 Талын хөх салхи [1] chups 2009-04-07 9127
170 Журамт гэргий-1 [2] Маралгоо 2009-03-24 9115
169 ТЭМYЖИНИЙ УГ ГАРАЛ БА БАГА НАСНЫ YЕ Levi`s 2008-08-25 9110
168 ТИТЭМ ҮГ: Бэрхийг давж амьдар finepix 2009-05-01 9098
167 5-р бүлэг. Маралгоо 2009-04-02 9088
166 Хүрлээ-2(Гадаадаас монголдоо ирсэн хүмүүсийн байдалыг харуулсан сайн бичсэн өгүүллэг) 1932 2010-07-25 9086
165 Арван долоотой зун (Єгvvллэг DANTES 2009-06-03 9080
164 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 1) Levi`s 2008-10-08 9054
163 Бурхан минь та надад юу єгчихєє вэ? (Єгvvллэг) DANTES 2009-06-03 9041
162 Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл-XIV бүлэг [2] Маралгоо 2009-03-25 9011
161 Чөтгөрт худалдмаар Валентины өдөр [2] baagii111 2009-02-11 9011
160 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг7) file Levi`s 2008-09-08 9011
» Сохор дурлал цас шиг chups 2009-03-25 9009
158 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг6) Levi`s 2008-08-29 8983
배너신청
자생병원

배너신청