Бичлэгийн тоо 497

Тээр жилийн тэр нэгэн өвлийн Өнтэйг яана! ”Тэхийн зогсоол” гэдэг тэр оргилын Өндрийг яана! Хүрэн уулсын буйд мухар ”Хүүш” нэртэй Хүрэхэд хол ч өвөлжихөд нөмөр Хөх бууцтай. Хүрэн уулсыг халуун намраар Аав минь зорив ”Хүүшийн” өвөлжөөнд гурван гэрээр Айл өвөлжив. Өвөлжөөг хүрээлсэн уулсын оргил Бүгд өндөр Өндрийн дундаас ”Тэхийн зогсоол” Бүүр ч өндөр! Өвөлжөөнд буугаад аав, хэсэг зуур Ан хийв Өвөлд бэлдээд айлууд, хэсэг зуур Ажил хийв. Өнтэй жилийн тэр нэгэн өвлийн Дулаахныг хэлэх үү Өвс цас тэгшхэн ууланд өвөлжихийн Тухтайг хэлэх үү Говийн ууланд жам ёсоороо Хавар ирэв Гол бараадаж гурван гэрээрээ Нүүх болов. Нэгэн өглөө аав минь намайгаа Гаднаас дуудав Нэг нүдний сунадаг дурангаа Гарт бариулав. -”Тэхийн зогсоол” дээр юу байна вэ? -Сайн хар! гэв Тэгж хэлснийхээ жаахан хойно Санаа алдав. ”Yзүүр нь гурвалжин, үүлэнд шүргэх Оргил харагдав Yүрээ манан өндөрт эргэх Бүргэд харагдав. Дэргэдэх оргил нь илээд авахаар Ойрхон байв Дээрх тэнгэр нь нүдэнд торохоор Yүлгүй байв” -”Тэхийн зогсоол”  дээр хараагаа тогтоо! гэж Аав минь хэлэв Тэрүүн дээр нэг амьтан бий, ол доо гэж Ахин хэлэв. Өвөлжин харагдаж нүдэнд дассан Оргил үзэгдэв Орой дээр нь эвэр нь сэрийсэн Янгир харагдав. Хангайн сайхан амьтныг үзээд Би баясав -Харлаг тэх зогсож байна! гээд Бараг хашгирав. Аав минь дуугүй, тамхиа сорсоор Гэртээ оров Айлын хүмүүс янгирын сургаар Манайд цуглав. Цайгаа ч уухгүй аав минь тэгээд Хэсэг суув Цаанаа л гунигтай хоолой засаад Ингэж ярив: -Мөнгөн оройт уулсын хишгийг Их хүртлээ Мөнхийн зогсоолдоо зогссон янгирыг Анх үзлээ. ”Ямаан усанд” ноднин байсан Тэх мөн байна Яах аргагүй зогсоолдоо зогссон Тэх мөн байна. Төрсний эцэст үхнээ гэдэг Амьтны ёс оо! Төрсөн нутгаа орхиноо гэдэг Амаргүй даваа! Янгир өтлөхөөрөө эврээ даахаа Больдог юм гэнэлээ Янгирын сүргээ гүйцэж чадахаа Байдаг юм гэнэлээ. Эхээс төрсөн ууландаа эргэж Ирдэг юм гэнэлээ Эхээс унасан газраа олж Хэвтдэг юм гэнэлээ. Насныхаа эцэст оргил өөд мацаж Гардаг юм гэнэлээ Нартад түүнийг нь ”Тэхийн зогсоол” гэж Нэрлэдэг юм гэнэлээ. Өндөр оргил дээр олон хоног Зогсдог юм гэнэлээ Өнгөрүүлсэн амьдралаа эргэж нэг Хардаг юм гэнэлээ. Умдалдаг ариухан усаа үзэж нэг Баярладаг юм гэнэлээ Идээлдэг сайхан бэлчээрээ харж нэг Баясдаг юм гэнэлээ. Ижил олон сүргээ эцсийн удаа Yздэг юм гэнэлээ Эх болсон нутгаа сүүлчийн удаа Хардаг юм гэнэлээ. Өндөр оргилоос эвэр нь дийлээд Хальдаг юм гэнэлээ Өнгөт орчлонгоос нэг нь тэгээд Дутдаг юм гэнэлээ. Аавын яриаг хүн бүхэн Дуугүй чагнав Айлын эмээ янгирыг өрөвдөн Нулимс унагав. Тэрнээс хойш аав минь нэг л Зовиуртай болов Тэр өвөлжөөнөөс хэсэгтээ нэг л Нүүхээ байв. Гурван гэрийн хонины ээлж Дороо эргэнэ Гуравхан хоногт манай ээлж Эргээд ирнэ. -Өндөр өөд хонио бүү билчээ! гэж Аав минь захина Өглөө болгон л гаднаа сууж Оргил дурандана. ”Хүүшийн” өвөлжөөнд чандмалж буусан Гурван айл! Хүмүүсийн харааг өөртөө татсан Гурвалжин оргил! Цэнхэр тэнгэрт эвэр нь сэрийсэн Харлаг тэх! Чанх дээр нь өдөржин эргэсэн Хүрэн бүргэд! Ийм л зураг олон хоногоор Аавд минь харагдав Энэ л зураг олон хоногоор Өвөлжөөнд суулгав. Нэгэн өглөө оргилыг дурандаад Аав орж ирэв Нэг харахнаа баяртай мишээгээд Цайгаа ууж суув. -Яг л ёсоороо хальж дээ хөөрхий! гэж Аав минь ярив -Яамай даа яамай, хөөрхий минь! гэж Ижий өрөвдөв. Маргааш өглөө нь гурван гэр маань Эрт ачаалав Манарсан бууцнаас хүн, мал маань Зэрэг хөдлөв. ”Тэхийн зогсоол” оргилыг аав минь нэг Эргэж харав -Төрсөн нутаг минь! гэж эцэг минь нэг Өөртөө хэлэв. Тээр жилийн тэр нэгэн өвлийн Уртыг яана! ”Тэхийн зогсоол”  гэдэг тэр оргилын Өндрийг яана!
profile

Биe биeнээ хvсэн мөрөөдөж санан дурласан хайр, хэзээ ч хувирдаггvй...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1438889/1f4/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131
317 *___4мөрт___* chups 2009-03-17 10785
316 zugeer l unshad uz [1] mgldevuchika 2009-06-08 10783
315 Өчигдөр Wishwed 2010-05-25 10780
314 Delhii eh Ариунаа 2008-12-20 10779
313 БУРХАНЫ ҮГ /үлгэрчилсэн зохиомж/ mgldevochka 2009-06-22 10777
312 ТИТЭМ ҮГ - Сайн эхнэр амьдралын аврал finepix 2009-05-01 10772
311 Хархулангийн бөгж,"Амьдрал"2 1932 2010-08-17 10769
310 “ЭЭЖ ЭЭ, САЙН БАЙНА УУ” [2] Boog_3399 2008-09-30 10761
309 Хархулангийн бөгж,"Монгол",2 1932 2010-08-17 10753
308 Ээжээ санана chups 2009-03-25 10747
307 ... Надад байна chups 2009-03-25 10736
306 Дурласан шиг дурлах сайхан chups 2009-03-25 10702
» Б.Явуухулан : Тэхийн зогсоол chups 2009-03-16 10698
304 ТИТЭМ ҮГ-Өөрийнхөө хүчээр өөрийгөө аврагтун finepix 2009-05-01 10668
303 Хувь заяаны хэлхээ-7 сайхаан сайхан /Өгүүллэг/ 1932 2010-07-27 10665
302 ТИТЭМ ҮГ - Сайхан сэтгэлээр сайн үйл хий finepix 2009-05-01 10662
301 Хувь заяаны хэлхээ-5 сайхаан сайхан /өгүүллэг/ 1932 2010-07-26 10650
300 Ялалтын баяр-бидний баяр Boog_3399 2009-05-09 10646
299 Хархулангийн бөгж, Монгол 7,8 1932 2010-08-17 10608
298 Хархулангийн бөгж-Оршил/Энийг уншихгүй өнгөрвөөс харамсах тийм л сайхан, сайн бичсэн агуу зохиол мөн/ 1932 2010-08-02 10604
배너신청
자생병원

배너신청