Бичлэгийн тоо 497

Ялалтын баяр-бидний баяр

Уншсан 10646 vote 0 2009.05.09 23:12:08

Өнөөдөр Ялалтын баярын өдөр.

 Дэлхийн II дайнд фашистын Германыг ялсны 64 жилийн ойн баярын өдөр тохиож байна. Дэлхий нийтээрээ өргөн хүндэтгэлтэй тэмдэглэдэг энэ өдөр монголчууд бидэнд хамаатай юу? Ялалтын баяр нь бас бидний баярын өдөр мөн үү?

 

1941 оны 6 дугаар сарын 22

 

Энэ өдөр фашистын Герман улс ЗХУ-ын эсрэг халдан довтолжээ. Үүнтэй холбогдуулан МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчид, Сайд нарын Зөвлөлөөс тогтоол гаргажээ. Уг тогтоолд БНМАУ-аас ЗХУ-тай байгуулсан гэрээндээ үнэнч байхаа батлаад, зохих тусламжийг үзүүлэхээ амлаж, Монголын бүх ард түмэнд хандан улсынхаа аж ахуй, батлан хамгаалах хэргийг хөгжүүлэхэд бүх хүчээ дайчлан ажиллахыг уриалжээ.

 

1941 оны 6 дугаар сарын 23

 

ЗХУ-д фашистын Герман довтолсонтой холбогдуулан Улаанбаатар хотын төв өргөн чөлөөнд хотын бүх ажилчид, албан хаагчид ба ард олныг хамарсан цуглаан болжээ.

 

1941 оны 7 дугаар сар

 

Зөвлөлтийн Улаан армид  явуулах бэлэг ба тус орны батлан хамгаалах фронтод хөрөнгө хуримтлуулах бүх ард түмний хөдөлгөөн өрнөжээ.

 

1941 оны 9 дүгээр сар

 

Сайд нарын Зөвлөлийн дэргэд Зөвлөлтийн Улаан армид туслах төв комисс байгуулагджээ.

 

1941 оны 11 дүгээр сар

 

ЗХУ-ын Улаан армид Монголын ард түмнээс илгээсэн бэлгийн  анхны цувааг хүргүүлэв. Дайны үед ийм цувааг нийт 8 удаа хүргэжээ.

 

1942 оны 1 дүгээр сар

 

БНМАУ-ын Бага Хурлын 25 дугаар чуулганаас “Хувьсгалт Монгол” танкийн цуваа байгуулж Зөвлөлтийн Улаан армид бэлэглэх шийдвэр гаргажээ. Энэ шийдвэрийн талаар нам, засгийн удирдагчид И.Сталинд цахилгаан утас илгээж, уг цувааг байгуулахад зориулан ард түмний хүч хөдөлмөрөөр хуримтлуулсан 30 кг шижир алт, 100 мянган америк доллар, 2,5 сая бие төгрөг  шилжүүлснээ мэдэгдэж, фашистын зандалчдыг бут ниргэх нийтийн үйлсэд Монголын ард түмний оруулж буй хувь нэмэр болгон хүлээн авахыг хүсчээ.

 

1943 оны 3 дугаар сар

 

БНМАУ-ын Бага Хурлын 26 дугаар чуулганаас “Монгол ард” нисэх онгоцны эскадрилийг Монголын ард түмний хөрөнгөөр байгуулж, Зөвлөлтийн Улаан армид бэлэглэх шийдвэр гаргажээ. Богино хугацаанд хэрэгцээтэй хэмжээний хөрөнгө хуримтлуулж, “Монгол ард” гэсэн бичигтэй “Ла-5” сөнөөгч 12 шинэ онгоцыг 1943 оны 9 дүгээр сарын 25-нд сөнөөгч онгоцны 322 дугаар дивизийн 2 дугаар хороонд шилжүүлжээ

 

Дайны жилүүдэд  Монголын ард түмний хуримтлуулсан 65 сая төгрөгийн хөрөнгөөр бүтсэн, нийтдээ 600 гаруй галт тэрэгний 8 цуваа бэлгийг биечлэн хүргэж гардуулсны дотор  Улаан армид 500 мянган агт морьд бэлэглэсэн ба худалдсан гэдэг. Ганцхан жишээ дурьдахад, Увс аймгийн Наранбулаг сумын иргэн Бадам хувиасаа 10 мянган төгрөг, 1600 хонь, 6 тэмээ, 94 морь Улаан армид бэлэглэсэн тул олон түмнээс түүнд ”фронт Бадам” нэр хайрлаж байсан түүхтэй.

 

Дэлхийн II дайны хүнд хэцүү үед ЗХУ-ын холбоотон  болон тэмцэж байсан Монголчууд бид Ялалтын баяр тэмдэглэх бүрэн эрхтэй улс аа. Тэр ч байтугай дайны гал дундуур туучиж, дарийн утаа үнэрлэсэн монгол  дайчид өнөө ч амьд сэрүүн байна. Түүхэн баярт өдрийг ойртуулахад өөрийн гэсэн тодорхой хувь нэмрээ оруулсан ард түмэн, ахмад үедээ гүн хүндэтгэл илэрхийлж,   Ялалтын баярын мэнд хүргье!

Эх сурвалж:  http://www.soronzon.blogspot.com/

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1670737/256/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131
317 *___4мөрт___* chups 2009-03-17 10785
316 zugeer l unshad uz [1] mgldevuchika 2009-06-08 10783
315 Өчигдөр Wishwed 2010-05-25 10780
314 БУРХАНЫ ҮГ /үлгэрчилсэн зохиомж/ mgldevochka 2009-06-22 10777
313 Delhii eh Ариунаа 2008-12-20 10777
312 ТИТЭМ ҮГ - Сайн эхнэр амьдралын аврал finepix 2009-05-01 10772
311 Хархулангийн бөгж,"Амьдрал"2 1932 2010-08-17 10769
310 “ЭЭЖ ЭЭ, САЙН БАЙНА УУ” [2] Boog_3399 2008-09-30 10761
309 Хархулангийн бөгж,"Монгол",2 1932 2010-08-17 10753
308 Ээжээ санана chups 2009-03-25 10747
307 ... Надад байна chups 2009-03-25 10736
306 Дурласан шиг дурлах сайхан chups 2009-03-25 10702
305 Б.Явуухулан : Тэхийн зогсоол chups 2009-03-16 10698
304 ТИТЭМ ҮГ-Өөрийнхөө хүчээр өөрийгөө аврагтун finepix 2009-05-01 10668
303 Хувь заяаны хэлхээ-7 сайхаан сайхан /Өгүүллэг/ 1932 2010-07-27 10664
302 ТИТЭМ ҮГ - Сайхан сэтгэлээр сайн үйл хий finepix 2009-05-01 10662
301 Хувь заяаны хэлхээ-5 сайхаан сайхан /өгүүллэг/ 1932 2010-07-26 10650
» Ялалтын баяр-бидний баяр Boog_3399 2009-05-09 10646
299 Хархулангийн бөгж, Монгол 7,8 1932 2010-08-17 10608
298 Хархулангийн бөгж-Оршил/Энийг уншихгүй өнгөрвөөс харамсах тийм л сайхан, сайн бичсэн агуу зохиол мөн/ 1932 2010-08-02 10604
배너신청
자생병원

배너신청