Бичлэгийн тоо 497

Хархулангийн бөгж-7/

Уншсан 11754 vote 0 2010.08.02 19:21:13

Хантай нүдээ анин энд ирэх болгондоо хонодог өөрийнхөө өрөөнд, өөрийнхөө футонд хэвтэж байлаа. Шинэхэн мэдээ нь түүний нойрыг хулжааж элдэвийг эргэцүүлэхэд хүргэжээ. Тэр өөрийгөө хэцүүхэн сонголтын өмнө ирсэн гэдгээ хэд хоногийн өмнө ойлгосон. Хэцүү ч гэлээ тэр нэгийг нь сонгох л болно гэдгээ мэдэж байсан боловч шийдвэр гаргахаа хойшлуулсаар байсан билээ. Гэлээ гэлээ ч тэр ийм том юманд орооцолдоно чинээ санасангүй. Эмгэн, эзэн гэсэн хоёр хүний аль нэгийг сонгох. Сэтгэл, мөнгө хоёрын аль нэгийг сонгох л гэж хичээж байсан бол одоо асуудал арай л өөр зиндаанд гарч ирж байгааг ухаарах шиг болов.

 Өвгөн жолооч түүнд "Хархулангийн товчоо” авчирж өгснийг тэр уншсан. Товчхондоо 14-р зуунд арабт байлдаж байсан монгол цэргийн жанжин Хүлэгэ, Хархулан гэгч этгээдийг байлдааны гавьяа байгуулсныг үнэлэн, арабын халифийн титэм дээрээс олзолсон 3 ширхэг очир эрдэнийг шигтгэсэн эрхийвчээр шагнасныг нотолсон бичиг. Орчин үеийн хэллэгээр бол одонгийн үнэмлэх маягийн зүйл ажээ. Гар хийцийн хятад нимгэн цаасан дээр Уйгаржин бичгээр, эртний монгол хэлээр нилээн боловсролтой хүний бичиг бололтой урнаар хичээнгүйлэн татсан хуулан бичлэг байх бөгөөд ямар нэгэн тамга тэмдэг үгүй ажээ.

Энэ бүгдийг үнэн гэж бодвол ганцхан шинэ зүйл гар ч ирж байгаа бөгөөд бөгжний үнэ түүний төсөөлж байснаас хавьгүй үнэтэй болохыг өгүүлж байна. Мавруудын хаадын нэгнийчухам алиныг нь мань эр тодохой санахгүй байв чалма титэм дээрх чандмань гурван ягаан алмазны тухай загалмайтны аян дайны үеийн зарим гар бичмэлүүдэд цухас дурдагдсан байдгийг Хантай бүүр түүр санаж байлаа. Тэр арай биш байгаа? Хэрвээ тэр мөн бол байгалиараа байгаа дэлхийд цөөхөн ягаан алмаз төдийгүй, түүхэн үнэ цэнээрээ бол хэдэн тэрбум долларын ч үнэ хүрэх эд ажээ. Гэвч тэр гурван алмазны сураг тэгсгээд л алга болсон бөгөөд устаж алга болоогүй нь лав тул дэлхийн тэргүүн сурвалжит хөрөнгөтнүүдийн хэн нэгний нандин цуглуулганд л байхаас бус буурай монголын Төгс тайж хэмээх малчин ардын модон авдранд зуун зууныг дамжин хадгалагдсан гэхэд итгэхүйеэ бэрх.

 Итгэлээ ч нотлохуйяа бэрх ажээ. Гэлээ ч бөгж бол түүний бодож байсан шиг энгийн нэгэн ягаан алмаазан шигтгээтэй биш болохыг Хантай мэдэрч эхэлжээ. Хэрэв энэ үнэн бол? Хэрвээ үүнийг нотолж чадвал асар их үнэ хүрнэ гэдгийг тэр ойлгосон учраас унтаж чадахгүй тэлчилж хэвтэнэ. "Бодоод бодоод бодын шийр дөрөв” гэсэн ардын цэцэн үг чухам одоогийн энэ байдалд зориулан зохиогдсон үг ажээ.

Хоёр үзүүртэй зүү, хоёр эзэнтэй боолын дүрд тоглож байсан, алинаас урвахаа шийдэж чадахгүй тарчилж байсан Хантай одоо бол шал өөр сонголтын өмнө иржээ.

Өсөхөөс хүмүүжигдсэн төрөлх зан, шудрага ёс, ариун сэтгэл нь нэг тийш чангаавч, богинохон ч гэсэн хатуу амьдралыг үзэж мөнгөгүй бол хэн ч гэсэн хүний нийгмийн ёроолд хаягдан ялзардгийг ухааруулсан амьдралынх нь туршлага хоёр эрс тэс ажээ. Гэвч бодит байдал бол бодит байдал. Эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй байх арга зам түүнд харагдахгүй байх учир, энэ бүх үйл явдлаас чухам яаж илүү ашиг олохыг бодож эхлэв. Гэвч ЯАЖ?

              Хантай босч суугаад тамхиа асаалаа. Монголд тэр яаж амьдарч байлаа? Ер нь монголд амьдрал ямар байгаа билээ? Хамгийн энгийн амьдрал, орон сууц наад захын хэрэглээгээ хангах цалинтай ажил олох гэж хэрхэн зүдэрдэг билээ?

Залуухан охидууд зуу зуугаараа янхан болж утаат Улаанбаатар, урд хөршийг дамжин дэлхийгээр нэг замран алга болдог. Залуухан хөвгүүд зуу зуугаараа малын хулгайч, хотын луйварчин болж шоронгийн хаалга татдаг. Мянга мянган залуус боолын хөдөлмөр эрхлэхээр солонгос явдаг. Арай сүйхээтэй хэд нь америк, европ явж амиа аргацаадаг. Үлдсэн хэд нь ирээдүйгүй амьдралаа архины шилны цаанаас харж өөрийгөө хуурдаг. Яаж мөнгөжсөн нь нь мэдэгдэхгүй хэдэн хөөрүү нөхөд бусдыгаа дээрээс нь харж алхдаг ийм л монголыг тэр мэднэ. Тэнд мөнгөгүй очвол тэр чигээрээ тараншейнд орох биз. Тэнд бол хүнийг зөвхөн мөнгөөр л үнэлэнэ. Хүмүүс мөнгөний төлөө л зүтгэнэ. Мөнгө ч биш бүүр сохор зоосны төлөө ч зүтгэдэгээ.

Харин тэр энэ намгаас сугаран гарч, яаж зүтгэж байж японд ирлээ? Японд ирээд яаж зовлоо? Харин сүүлийн үед тэр хэрхэн сэтгэл тэнүүн явсан билээ? Өнгөрсөн амьдралаа тэр ахин нэг харах цаг болжээ.

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3470383/8f9/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131
417 Халуун усны байшин /єгvvллэг/ DANTES 2009-06-26 11855
416 Хэлний бузар file [1] pitty1 2008-07-09 11852
415 Хархулангийн бөгж-9/ 1932 2010-08-02 11833
414 sain bolj bamaak 2010-03-27 11830
413 Хөвсгөл далай гэж нэрлэх болсны учир [6] mgldevochka 2010-01-20 11827
412 ЗУЛЦЭЦЭГ pitty1 2008-07-09 11827
411 Хархулангийн бөгж, "Дуудлага" 1 1932 2010-08-17 11812
410 Тиймээ энэ бол хайрын хүч. Энэ бол галзуу хайрын түүх. [7] wiseman 2009-09-22 11765
» Хархулангийн бөгж-7/ 1932 2010-08-02 11754
408 Өөртөө туслах ухаан [1] gaixal 2012-06-25 11728
407 Хархулангийн бөгж-5/ 1932 2010-08-02 11716
406 Фатима тосгоны явдал буюу Ертөнцийн 3 Нууц mgldevochka 2009-06-18 11685
405 sain baitsgaanuu? elbegsaihan 2009-06-30 11680
404 Хархулангийн бөгж-10/ 1932 2010-08-02 11679
403 Гайхамшигт 100-н адал явдал esuihen 2011-02-20 11673
402 국 제 결 혼 gesen nuhur uuriinhuu hvvhdiig hudaldsan bh bilgesh 2011-10-29 11670
401 Дур хvслийн эрэлчин DANTES 2009-06-09 11664
400 Хархулангийн бөгж-8/ 1932 2010-08-02 11633
399 bayarlalaa busgui mini [4] bamaak 2010-03-27 11624
398 Буруу тоглоом. Аймшиг... mgldevochka 2009-07-03 11614
배너신청
자생병원

배너신청