Бичлэгийн тоо 497

Талын хөх салхи

Уншсан 9127 vote 0 2009.04.07 18:05:36

Оруулсан bataka




Өвгөдийн асаасан галын дэргэд
Өргөж мандаасан зулын дэргэд
Өөрт минь зэхсэн өлгийн дэргэд
Өчнөөн жил хүлээсэн их талын дээр

Ижийтэй минь
Араг түшилцэж
Эцэгтэй минь
Алга дэлгэлцэж

Ирж явна гэж
Тэнгэр мөрлөсөн
Энд унаг гэж
Газар зөөллөсөн

Энэ хөх салхи
Талын хөх салхи

Тайж язгууртан гэлтгүй
Таарч л байсан
Тарвагачин гөрөөчин гэлтгүй
Таньж л байсан

Тамын хаалга эрж газар шагайхад
Татаж босгосон
Тал алдаж ихсийн дэргэд тамшаалахад
Татаж суулгасан

Намайг аргадаж
Нар зөв эргэдэг
Намайг алгадаж
Нар буруу эргэдэг

Энэ хөх салхи
Талын хөх салхи

Алаг баянгийнхаа зүүн сугад
Азай буурлаа хөдөөлүүлчихээд
Дахиж уулзах биш дээ гээд эргэхэд минь
Дагаж нэг их гунигласан

Дах жиндүүлсэн үүрийн жавраар
Давхил сайтай морьдоо сойж
Даваа давааны оройд хатируулаад гарахад
Дагаж нэг их омогшсон

Бүүр түүрхэн сэвэлзэж
Бүүвэй бүүвэй аялдаг
Бүгдийн дээгүүр исгэрч
Бөртэ ихэмсэг аашилдаг
Энэ хөх салхи
Талын хөх салхи

Бурхан Халдууны оройд Тэмүүжин сөгдөж
Бусдын нүднээс нууж тэнгэрт залбирахад
Буруутан нь хэн юм бэ гэж
Догширч хамт байсан

Татаарыг сөнөөж Мэргэдийг мэгдүүлэхэд
Тайчуудыг дагуулж Тангуудыг хамахад
Талыг нь хүртэл дэлхийг эзлэхэд
Тайтгаруулж, аргадаж хамт байсан

Аллах, Буддадаа наминчлаад
Ази тэр чигээрээ сөхөрч байхад
Ахиад дээр нь Европыг дагуулна гэхэд
Аанай л хамт байсан, алгасалгүй харж байсан

Энэ хөх салхи
Талын хөх салхи

Таанын цагаан толгой
Шимээ барж дуусаад
Тааваараа өөрийн зүгт
Одох шиг

Тас харанхуй шөнө
Од харван
Ташуулдан цуу татаж
Тэнгэр эсгэх шиг

Тийм дураараа эрх чөлөөг
Надад авчирч өгөх
Тийм дулаахан эх нутгаас минь
Намайг авч одох

Энэ хөх салхи
Талын хөх салхи

Асгарсан цагаан сарны дор
Алтарсан шар нарны дор
Алсарсан хөх тэнгэрийн дор
Алдарсан хээр талын дээр

Амьд явахад минь
Хамт байж
Алга болоход минь
Хайж үлдэх

Энэ хөх салхи
Талын хөх салхи
profile

Биe биeнээ хvсэн мөрөөдөж санан дурласан хайр, хэзээ ч хувирдаггvй...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1541107/30e/trackback

Itgelxvv

2009.04.26 07:40:06
*.25.23.158

zugeer li iin
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131
337 Чөтгөрт худалдмаар Валентины өдөр [2] baagii111 2009-02-11 9011
336 Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл-XIV бүлэг [2] Маралгоо 2009-03-25 9011
335 Бурхан минь та надад юу єгчихєє вэ? (Єгvvллэг) DANTES 2009-06-03 9041
334 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 1) Levi`s 2008-10-08 9054
333 Арван долоотой зун (Єгvvллэг DANTES 2009-06-03 9080
332 Хүрлээ-2(Гадаадаас монголдоо ирсэн хүмүүсийн байдалыг харуулсан сайн бичсэн өгүүллэг) 1932 2010-07-25 9086
331 5-р бүлэг. Маралгоо 2009-04-02 9088
330 ТИТЭМ ҮГ: Бэрхийг давж амьдар finepix 2009-05-01 9098
329 ТЭМYЖИНИЙ УГ ГАРАЛ БА БАГА НАСНЫ YЕ Levi`s 2008-08-25 9110
328 Журамт гэргий-1 [2] Маралгоо 2009-03-24 9115
» Талын хөх салхи [1] chups 2009-04-07 9127
326 ВАН ХАН СЄНЄСЄН НЬ [1] Levi`s 2008-08-25 9143
325 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг8) Levi`s 2008-09-29 9144
324 Журамт гэргий-7 [3] Маралгоо 2009-03-24 9162
323 Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл-XXII бүлэг [2] Маралгоо 2009-03-25 9174
322 Таван жилийн дараа-14,15 /төгсгөл [5] Маралгоо 2009-04-09 9177
321 ТИТЭМ ҮГ - Эр зориг finepix 2009-05-01 9183
320 МЭРГЭДИЙГ СЄНЄЄСЄН БА ТЭМYЖИНД ЧИНГИС ХААН ЦОЛ ЄРГЄМЖИЛСЄН НЬ [1] Levi`s 2008-08-25 9188
319 Гүрбазар, Говийн ганц айл [2] baagii111 2009-04-07 9192
318 9-р бүлэг. Маралгоо 2009-04-03 9197
배너신청
자생병원

배너신청